Сэтгэл хөдлөлд бүү авт

2022-01-21

Шин Жин, Хятад

2015 оны 6-р сард би нэг чуулганд сайн мэдээний санваартнаар үйлчлэхээр очсон юм. Ли Жиэ гэдэг нэг эмэгтэй усалгааны багт байсан, бид хоёр нэлээд ойр ойрхон цуг ажиллах хэрэгтэй болдог байлаа. Бид бараг нас чацуу, төстэй амьдралтай, ойролцоо зан араншинтай байсан. Бас нөхөртөө дарлагдсан адилхан туршлагатай, нийтлэг зүйл маш ихтэй байсан. Тэгээд маш эв эетэй байлаа. Дээрээс нь би тэр чуулганд шинээр очсон учир бусад гишүүнийг танихгүй, үүрэгт маань маш олон сорилт учирдаг байсан. Ли Жиэ надтай нөхөрлөж, үнэхээр урам зоригтойгоор тусалдаг, би ч Ли Жиэгийн амьдралд асуудал тулгарах үед туслахад үргэлж бэлэн байдаг байлаа. Цаг хугацааны эрхээр, бид хоёр сэтгэлийнхээ уг дахь бодол, мэдрэмжийг хуваалцаж эхэлсэн. Тэгээд бодит холбоог мэдэрч, маш эв эетэй байлаа.

Дараа нь би чуулганы удирдагчаар сонгогдоод, бид хоёр нэг их холбогдохоо байсан. Хэдэн сар өнгөрч, нэлээд олон ах эгч Ли Жиэгийн асуудлыг дурдаж байгааг би дууллаа. Тэд Ли Жиэг үнэхээр биеэ тоодог, бусдад асуудал гарах үед тэвчээртэй ханддаггүйгээс гадна тэднийг загнаж, дорд үздэг гэж хэлсэн. Бүх хүн Ли Жиэд боогддог байсан. Хариуцсан хүн нь энэ талаар хэлж өгтөл Ли Жиэ үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, бүдүүлэг аашилсан. Тэгээд цуглаан дээр асар их үймээн үүсгэж байлаа. Бусдын нөхөрлөлийг хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л бусад хүнд бурууг тохдог байсан. Бүх хүн Ли Жиэг Сүнсний ажилгүй гэсэн, түүний нөхөрлөл будилуу, ойлгомжгүй байдаг, заримдаа тэр бусад хүнийг доош нь хийдэг байлаа. Ли Жиэ хоёр сарын турш шинэ итгэгчдийн усалгааг сайн хийгээгүй байсан. Би энэ бүгдийг сонсоод усалгааны үүрэгт сайн тохирохгүй болсныг нь зүрх сэтгэлдээ мэдсэн юм. Хэдэн хамтран зүтгэгч чуулганы ажил саатах нь гээд Ли Жиэг халах санал гаргалаа. Надад тэр санаа үнэхээр эвгүй байсан. Би Ли Жиэг халахыг хүсээгүй юм. Ли Жиэ намайг чуулганд шинээр очих үеийн анхны танил байсан, бас надад маш их тусалсан. Бид хоёр сайхан харилцаатай байсан, иймээс өөрийг нь халъя зөвшөөрвөл Ли Жиэ намайг юу гэж бодох бол, цэвдэг сэтгэлтэй гэх болов уу гэж айсан. Бас Ли Жиэ үнэхээр алдар нэрд анхаардаг юм чинь халагдвал шаналах биш үү? Ийм маягаар бодоод, Ли Жиэг халж тэсвэрлээгүй юм. Тэгээд, “Ли Жиэ ойрд тааруухан байгаа ч энэ нь тэр чигтээ өөрийнх нь буруу биш. Ли Жиэгийн усалдаг шинэ итгэгчид шашны үзэлд баригдаад, сурахдаа удаан байна, иймд Ли Жиэ сайнгүй байгаа нь хэвийн хэрэг. Бас Ли Жиэ үхэн хатан зүтгэж, үнэхээр олон цагаар ажиллаж чаддаг. Түүнийг халчихвал оронд нь сайн хүн олоход хэсэг хугацаа орно, иймд оргүйгээс охинтой нь дээр” гэж шалтаглалаа. Зарим хамтран зүтгэгч энэ үгийг минь сонсоод эргэлзсэн. Бүх хүн Ли Жиэг түр зууртаа тэр үүрэгт үлдээж, орных нь хүнийг хайхаар дурамжхан зөвшөөрлөө. Би тайвшран санаа алдсан, гэхдээ бас “Ли Жиэг одоохондоо халаагүй байгаа ч гэсэн орлох сайн хүн олдвол халах л ёстой болно. Намайг туслах юм бол Ли Жиэгийн гүйцэтгэл сайжирч магадгүй, тэгээд үүрэгтээ үлдэж чадах биз” гэж бодож байлаа. Иймээс үдшийн цуглааныхаа дараа тэр орой шууд Ли Жиэгийн гэрт очоод, яагаад гүйцэтгэл нь тааруухан байгаа тухай, мөн үүрэг дэх асуудлынх нь тухай түүнтэй ярилаа. Ли Жиэ өөрийгөө огт мэдэлгүйгээр, зүгээр л шалтаг тоочсон. Тэгж аашилж байгааг нь хараад би нэлээд гутарсан. Дараа нь үүрэгтээ сайжрахад нь туслахаар нэмж маш их нөхөрлөл хийсэн ч Ли Жиэгийн гүйцэтгэл хэзээ ч сайжраагүй юм. Үүнд нь би маш их түгшсэн шүү. Дараа нь нэг удирдагч Ли Жиэгийн үүргийг солих тухай надтай ярилцахаар хэсэг хугацаанд хэдэн захиа бичсэн юм. Тэгэхээр нь би орлох сайн хүн олоогүй гэж хэлээд, түүнийг зүгээр л хуурчихсан. Ли Жиэ үг авахгүй л байлаа. Бас цагдаа нар ажиглаж байж болзошгүй үеэр аюулгүй байдлын асуудалтай эгчтэй зөвшөөрөлгүй холбоо барьсан. Надад Ли Жиэг үүргээс нь халахаас өөр сонголт байгаагүй юм.

Дараа нь чуулган надад сайн мэдээний ажил хариуцуулсан, харин би гүйцэтгэх үүрэггүй шаналаад, гэртээ сууж байгаа Ли Жиэг бодлоо. Ли Жиэ сайн мэдээний ажилд маш урам зоригтой байсан, иймээс түүнийг дахин үүрэг биелүүлж эхлүүлэх сайхан боломж мэт санагдсан юм. Би хамтран зүтгэгчдийн уулзалт дээр тэр санаагаа дэвшүүлээд, Ли Жиэ тиймэрхүү ажилд туршлагатай, давуу талтай, бас өөрийнх нь буруу байсныг мэдээд, үүндээ харамссан гэж хэллээ. Тэгээд Ли Жиэд сайн мэдээний багт нэгдэх боломж олгох хэрэгтэй гэсэн. Бусад нь бүгд санал нийлсэн. Ли Жиэ урьд нь сайн мэдээний санваартантай асуудалтай байсан учир тэр санваартанд өмнө нь яаж дарлуулсан тухайгаа цуглаан дээр байнга ярьж, үүнийгээ сөхсөөр байгаа гэх мэдээлэл төд удалгүй ах эгч нараас сонсоод би гайхсан. Маш олон ах эгч санваартны эсрэг өрөөсгөл үзэлтэй болж, түүнийг гадуурхсан юм. Ли Жиэ ажлын цуглаан дээр санваартантай ана мана үзэлцдэг байлаа, бас өөр хэдэн эгч түүний талд орсон. Сайн мэдээний санваартан ямар ч ажил хийж чадахгүй байсан нь чуулганы ажлыг ноцтой хойш татсан. Үүнийг сонсоод би цочирдсон шүү. Санваартан Ли Жиэгээс албан ёсоор уучлал гуйсан гэдгийг би мэдэж байлаа. Бас би Ли Жиэтэй нөхөрлөл хийсэн байсан. Өөрийгөө мэд, аливаад автах биш, харин сургамж ав гэж түүнд хэлсэн. Гэхдээ Ли Жиэг аливаа зүйлтэй зууралдаад, зүгээр өнгөрөөхгүй байх юм гэж төсөөлөөгүй. Түүний зан авир угаасаа чуулганыг үнэхээр үймүүлж байсан, энэ чигээрээ явбал Ли Жиэ сайн мэдээний багийг орхих ёстой болох байлаа. Би Ли Жиэгийн талаар улам бүр санаа зовсон. Тэгээд хэд хэдэн удаа нөхөрлөл хийхээр очсон. Ли Жиэ миний нүүрэн дээр зөв юм хэлдэг ч цуглаан дээр адилхан аашилсаар л байлаа. Өөр зарим нэг санваартан нөхөрлөл хийж, тусалсан ч Ли Жиэ өөрийгөө огт мэдэхгүй, бас өөрчлөгдөхгүй байсан юм.

Төд удалгүй удирдагч энэ бүгдийн тухай олж мэдсэн. Ли Жиэ чуулганыг үймүүлж, олон удаагийн нөхөрлөлийн дараа гэмшилгүй, аймшигтай нөлөө үзүүлж байсан. Зарчмыг хэрэгжүүлээд, Ли Жиэг халж, гэмшихгүй хэвээр байвал чуулганаас хөөх ёстой байлаа. Үүнийг сонсоод би цочирдсон. Ли Жиэ яаж бүх зүйлээ орхиж, маш их зовсон тухай бодсон. Ли Жиэ хөөгдчихвөл үнэхээр харамсалтай биш үү? Сайн мэдээний санваартнаар үйлчилж байхад минь маш их тусалж, тэр чуулганд миний хамгийн дотнын хүн байсан шүү дээ. Түүнийг өмөөрөхгүй бол туйлын цэвдэг сэтгэлтэй явдал мэт санагдсан. Ли Жиэ үнэхээр хөөгдчихвөл би ер нь түүнтэй дахин нүүр тулж яаж чадах юм бэ? Тэр надад хорсож, үнэхээр гомдох нь гарцаагүй байлаа. Ийм маягаар бодоод, би тэр хамтран зүтгэгчдэд Ли Жиэ үнэхээр зарим нэг асуудалтай ч цаг үргэлж чуулганд үйлчилж ирсэн, бас сайн мэдээний ажилд гаргууд, иймээс тэр дэндүү хатуудах байх гэж хэлсэн. Дахин нэг боломж олгож, нэмж тусалбал Ли Жиэ өөрчлөгдөх байх гэх санал дэвшүүлсэн юм. Нэг хамтран зүтгэгч маш хатуухан хариу хэлж, “Шинь эгч ээ, та үнэний зарчмыг дагалгүй, сэтгэл хөдлөлд автаад байна. Ли Жиэ урьд нь сайн мэдээний ажилд давгүй байсан, бас шаргуу ажилладаг. Гэхдээ цаадах чинь үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ли Жиэ үнэнийг үзэн ядаж, энд сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүллээ. Бид хайрлах сэтгэлээсээ болоод Ли Жиэгийн аяыг дагаад байж болохгүй. Үүнийг бодоод үз” гэсэн. Ингэж хэлэхээр нь, би үнэхээр Ли Жиэгийн тухайд зарчмыг дагаагүй гэдгээ ухаарсан юм. Гэхдээ л үүнийг тэсвэрлэж чадалгүй, удирдагч Ли Жиэд дахин нэг боломж олгоосой гэж хүссэн.

Цуглаанаас гэртээ харих замд газар дайвалзаж байх шиг санагдаж, би нүдээ нээхээс айлаа. Бүр алхаж ч чадахгүй байсан. Замын яг хажууд сууж байхдаа Бурхан намайг ингэж сахилгажуулж байгаа байх гэдгийг ухаарсан. Тэгээд чимээгүйхэн залбирлаа. Яг тэгтэл Бурханы ийм үг тодхон санагдсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол тун аймаар зүйл(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII). Бурханы энэ үг зүрх сэтгэлд минь айдас мэдрүүлсэн юм. Би Бурханы зан чанарт халдаж байсан болж таарлаа гэдгээ олж харсан. Тэгээд эргэцүүлж эхэллээ. Тэр удирдагч надад Ли Жиэг халж, өөрт нь эргэцүүлэл хийлгэх хэрэгтэй гэж хэлснээс хойш би үнэнийг эрж хайж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож байгаагүй гэдгээ ухаарсан. Би зүгээр л гөжүүдээр Ли Жиэг хамгаалж байж. Зүрх сэтгэлд минь Бурханы ямар ч орон зай байгаагүй, бас Бурханыг би аль эрт гомдоосон байлаа. Би даруйхан Бурханд залбирч, буруугаа хүлээгээд, өөрийгөө эргэцүүлнэ гэх найдлага тавьсан. Залбирсныхаа дараа үлгэн салган гэртээ харилаа. Хариад Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн угаасаа сэтгэл хөдлөл ихтэй байдаг; өдөр бүр юм ярихдаа, бусдад хандан авирлахдаа тэд сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг. Тэд энэ ч хүн, тэр ч хүнд сэтгэл татагдаж, өдөр бүр ач тус хариулж, сайхан сэтгэлийг хариулах үүрэгтэй гэж боддог; бүх зүйлийг хийхдээ сэтгэл хөдлөлийн ертөнцөд амьдардаг… Сэтгэл хөдлөл нь энэ хүний амин газар гэж хэлж болно. Тэр бүх зүйлийг сэтгэл хөдлөлдөө захирагдаж хийдэг, үнэнийг хэрэгжүүлэх юм уу зарчмын дагуу үйлдэх чадваргүй, байнга Бурханы эсрэг тэрслэх хандлагатай байдаг. Сэтгэл хөдлөл бол түүний хамгийн том сул тал, ноцтой дутагдал бөгөөд түүнийг бүрмөсөн сүйрүүлж чадна. Хэт их сэтгэл хөдлөлтэй хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх юм уу Бурханыг дуулгавартай дагах чадваргүй байдаг. Тэд махан бие, мунхаг, мунгинуу байдалд автаж, сэтгэл хөдлөлдасар их ач холбогдол өгдөг нь тэдний уг чанар юм. Тэд сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Үүнийг уншаад маш их сэтгэл хөдөлж, нулимсаа барьж дийлээгүй юм. Би бусдыг гэх сэтгэлдээ үнэхээр хэт захирагддаг, энэ нь миний сул тал, эмзэг цэг гэдгийг олж харсан. Надад туслахад маш бэлхэн, уриалгахан байсан болохоор нь Ли Жиэд би үнэхээр талтай болж, яваандаа тэр миний сонирхол нэгтэн мэт болсон. Ли Жиэд хамаатай юм болгон дээр би сэтгэл хөдлөлийн үүднээс ярьж, үргэлж Ли Жиэгийн мэдрэмж гэж сүржигнэн, түүний талд орсон. Тэгээд зарчмыг шударгаар хэрэгжүүлж чадаагүй. Ли Жиэ үүрэгтээ тааруу байгаа, энэ нь үймээн үүсгэж, сайнаасаа муу нь давсан иймд Ли Жиэг даруйхан халах ёстой гэдгийг би сайн мэдэж байсан. Гэхдээ дотно холбооноосоо үүдээд би Ли Жиэг үүргээ алдаж, чуулганаас хөөгдөх вий гэж санаа зовсон учир сэтгэл хөдлөлдөө автаад, түүнийг үлдээе гэж бусдыг ятгахын тулд элдэв янзын шалтаг олсон. Тэр ч бүү хэл Ли Жиэг албан тушаалд нь үлдээхийн тулд гүйцэтгэлээ сайжруулахад нь туслахыг хүссэн. Би Ли Жиэтэй холбоогүй байсан бол түүнийг тэгж их өмөөрөхгүй байх байсан. Өөр ямар ч ах эгчид зарчмын дагуу хандах байсан юм. Тухайн үед би үүрэгтээ хайрлах сэтгэлд бүрэн захирагдаж, алхам тутамдаа Ли Жиэгийн талд орж, аяыг нь дагаж, зарчмыг огт хайхраагүй гэдгээ олж харсан. Би Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг огтхон ч бодолцолгүй өөрийнхөө мэдрэмжид л үндэслэн ярьж, үйлдэж байсан. Энэ нь маш аминчхан явдал байсан юм.

Бурханы үгийг бага зэрэг нэмж уншсан нь энэ асуудлын талаар нүдийг минь илүү их нээсэн дээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ямар асуудал сэтгэл хөдлөлтэй холбоотой вэ? Нэгдүгээрт, гэр бүлээ хэрхэн үнэлэх, тэдний хийдэг зүйлд яаж хандах явдал юм. ‘Тэдний хийдэг зүйлс’ гэдэгт, тэд хошуу дүрдэг, үймүүлдэг, хүмүүсийг ар хударгаар нь шүүдэг, үл итгэгчдийн хийдэг зүйлийг хийдэг байх зэрэг багтана. Чи гэр бүлдээ алагчлахгүй хандаж чадах уу? Тэднийг бичгээр үнэл гэж чамаас хүсвэл сэтгэл хөдлөлөө хойш тавиад шударгаар, бодитойгоор үнэлэх үү? Чи нөхөрсөг харилцаатай юм уу урьд нь чамд тусалсан хүмүүст зөөлөн ханддаг уу? Тэдний үйлдэл, зан авирт чи нягт нямбай, алагчлахгүй, бодитой хандах уу? Хошуу дүрж, үймүүлж байгааг нь олж мэдвэл чи тэднийг даруйхан мэдээлэх юм уу ил болгох уу? Үүнээс гадна, ойр дотно, эвсэл ижил ашиг сонирхолтой хүмүүстээ зөөлөн ханддаг уу? Тэдний үйлдэл, зан авирыг үнэлэх, тодорхойлох, тэдгээрт үзүүлэх хариу үйлдэл чинь алагчлахгүй, бодитой байх уу? Чамтай холбоотой юм уу сэтгэл санаагаараа холбогдсон хүнд чинь чуулган арга хэмжээ авна гэж зарчимд заасан бөгөөд эдгээр арга хэмжээ нь чиний үзэлтэй нийцэхгүй байвал чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Чи дуулгавартай дагах уу? Тэдэнтэй нууцаар холбоо тогтоож, тэдэнд уруу татагдсаар, бүр тэдний шахалтаар тэдний төлөө шалтаг тоочиж, учирлаж, тэднийг хамгаалах уу? Чамд сайн хандаж ирсэн, үнэний зарчмыг үл тоодог, Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй хүмүүсийн төлөө бурууг нь хүлээж, тэдэнд туслах уу? Энэ бүхэн нь сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн асуудлыг хамардаг, тийм биз дээ? Зарим хүн ‘Таны ярьдаг эдгээр сэтгэл хөдлөлд зөвхөн садан төрөл, гэр бүлийн гишүүд хамаардаг биш үү? Энэ нь зөвхөн эцэг эх, ах эгч, гэр бүлийн бусад гишүүдийг хамардаг биш гэж үү?’ гэдэг. Үгүй ээ; энэ нь олон янзийн хүмүүсийг хамардаг. Гэр бүлийн гишүүдийг тооцохгүйгээр, сайн найз, анд нөхдөө алагчлахгүй байж хүртэл чаддаггүй зарим хүн бий. Тэдний амнаас гардаг бүхэн өрөөсгөл байдаг. Жишээ нь, хайнга, хорон муу байх хандлагатай хэн нэгнийг тэд, зугаацах дуртай, хөгжилтэй, оройтож төлөвшсөн гэж дүрсэлдэг. Эдгээр үгэнд сэтгэл хөдлөл байна уу? Хайнга хүн тэдэнтэй холбоогүй байх үед тэдний үг хөнгөн хийсвэр байх нь хавьгүй бага байдаг: ‘Тэд мэдээжийн хэрэг антихрист, хорон, ёрын муу, хийдэг юм бүхэн нь хошуу дүрж, үймүүлэх явдал.’ Нотлох баримт асуувал тэд ‘Одоогоор нотлох баримт байхгүй боловч муу хүн гэдгийг нь шууд хараад л хэлж болохоор байна. Энэ бол тэдний уг чанар гэж Бурханы үгэнд хэлдэг’ гэж хариулна. Тэднийг эргэлзэж тээнэгэлзэлгүй тодорхойлно. Энэ нь сэтгэл хөдлөлөөрөө амьдарч байгаа хэрэг мөн биз дээ? Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг хүмүүс юу вэ? Ийм хүмүүс алагчилдаггүй юу? Тэд шулуун шударга уу? (Үгүй.) Махан биеийн дур сонирхол, ашиг сонирхлоор амьдардаг хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (2)”). “Би сэтгэл хөдлөлгүй тул хүмүүст сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг туйлын их жигших болсон юм. Хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдан, улмаар тэдний нүдэнд ‘өрөөл бусад’ болсон; хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүн сэтгэл хөдлөлөөсөө үүдэн ‘мөс чанараа’ авах боломжийг ашигладаг; хүн сэтгэл хөдлөлөөсөө л үүдэн Миний гэсгээлтээс үргэлж залхдаг; хүн сэтгэл хөдлөлийнхөө л улмаас Намайг шударга бус, ёс бус гэж дуудан, аливааг зохицуулахдаа хүний сэтгэлийг тоохгүй байна гэцгээдэг. Газар дээр Надад бас төрөл садан бий гэж үү? Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө хэн Над шиг өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажилласан юм бэ? Хүнийг Бурхантай харьцуулж яаж болох юм бэ? Хүн Бурхантай нийцтэй байж яаж чадах вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг). Үүнийг уншаад, хайрлах сэтгэлд захирагдах гэж юу гэсэн үг болохыг илүү тодорхой ойлгож, хүмүүс ингэхийг Бурхан үзэн яддаг гэдгийг олж харсан. Энэ нь үнэний зарчмыг зөрчиж, ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэдэг. Бурхан намайг удирдагч болгон өргөмжилсөн, гэтэл би бусад хүнийг зохицуулахдаа зарчмын дагуу үнэнийг хэрэгжүүлж, тэдэнд эрх тэгш хандаагүй юм. Харилцаа холбооноосоо үүдэн Ли Жиэг өмгөөлж, түүнийг халж, хөөх шаардлагатай байхад тэгэхээс татгалзсан. Би тус хүргэхдээ Бурханы гэрийн ажлыг ашиглаж, чуулганы ашиг сонирхлыг золиосолж байж. Энэ нь ах эгч нарын амийн оролтод хор хөнөөл учруулж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэхээс өөр юм хийгээгүй. Би тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж, урвагч байсан юм. Энэ нь Бурханыг доромжилж, эсэргүүцсэн явдал биш үү? Тэр бүгдийг олж хараад би үйлдэлдээ харууслаар дүүрч, Бурханд яаран залбирч, гэмшсэн. Хожим нь цуглаан дээр, би тэр нөхцөлийг бүхэлд нь зохицуулахдаа яаж сэтгэл хөдлөлд автаж байсан тухай сэтгэлээ уудалсан юм. Зан авирт нь үндэслээд, Ли Жиэг өөрийгөө эргэцүүлэг гээд үүргээс нь халсан.

Зургаан сар орчим өнгөрсөн, харин Ли Жиэ ёрын муу зан авирынхаа талаар бодит ойлголттой болоогүйн дээр өөрийг нь хэлмэгдүүлсэн, удирдагч шударга бус байсан гэж зүтгээд байлаа. Тэгээд удирдагч өөрийг нь дорд үзэж, өөрт нь өш санасан гэж бусдад хэлсэн. Удирдагч үнэнийг нөхөрлөж, зан авирыг нь задлан шинжилсэн ч Ли Жиэ огт хүлээн зөвшөөрөлгүй, дүүрэн шалтаг тоочсон юм. Тэр ч бүү хэл дуугаа хураан, чимээгүйхэн эсэргүүцэл үзүүлж, удирдагчаас шууд нүүр буруулсан. Ли Жиэ гомдоллож, бусдын дунд сөрөг байдал түгээж, маш их зовсныхоо хариуд өөрөө ямар ч ерөөл хүртээгүй байхад нь гавьяагүй хүмүүс ерөөгдсөн тухай ярьж байлаа. Ли Жиэтэй холбоотой байсан зарим ах эгч эцэстээ түүний талд орж, түүнийг өмөөрсөн. Маш олон хүн Ли Жиэг хүн чанар муутай гээд, зочилсон айлынхаа хоолыг үнэхээр голж шилж, зочлуулсан эгчийг хоол хүнс авч өгөхгүй байна гэж ар хударгаар нь гомдоллосон гэцгээсэн. Ли Жиэ мөнгөндөө харамч байж, ядуу байгаа тухайгаа гомдоллосон, үүнд нь ах эгч нар хууртаад, хайрлах сэтгэлээр тусалж, Ли Жиэд мөнгө болон бусад эд зүйл өгсөн юм байна лээ. Яагаад ч юм бэ, тэр бүгдээр туслуулах албатай мэтээр Ли Жиэ үүнийг нь эрх дархтай хүлээн авсан. Ли Жиэ Бурханы гэр дэх шимэгч байсан юм. Энэ бүгд надад “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга” гэх Бурханы үгийн ийм хэсгийг бодогдуулсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийн энэ хэсэг надад Ли Жиэг илүү ялган таних чадвар өгсөн. Ли Жиэ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эерэг үүрэг гүйцэтгэлгүй үймүүлж, шүүж, завхарсан хүн чуулганы амьдралын маань эх захыг алдагдуулж байсан юм. Шүүмжлүүлж, үүргээ алдах үедээ хэзээ ч гэмшилгүй сэтгэл гонсойж, удирдагчдын талаар гомдоллож, чуулганы амьдралыг үймүүлсээр байсан. Үнэнийг үзэн ядаж, өширхдөг, түрэмгий, ёрын муу иймэрхүү хүн хэзээ ч аврагдаж чадахгүй. Тэр тахианы дэн түйвээж, тахиа барьж идэж байгаа үнэг шиг л чуулганы ажлыг үймүүлэх байсан. Ёрын муу хүмүүсийг халах ёстой, тэгснээр Бурханы гэрийн ажил урагшилж, бид чуулганы зохистой амьдралаар амьдарч чаддаг. Бурхан зөвт, ариун байдаг. Ёрын мууг үйлдэгчдийг биш, үнэнийг хайрладаг, сайн хүн чанартай хүмүүсийг Бурхан авардаг. Ёрын муу хүмүүс уг чанартаа үнэнийг үзэн яддаг, бас хэчнээн олон боломж олдлоо ч үнэхээр гэмшихгүй. Үнэнд хайртай хүмүүс завхрал илчилж, үймүүлж, шүүх юм хэлж болно. Гэхдээ тэгснийхээ дараа тэд өөрсдийгөө эргэцүүлж, Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрч, гэмшиж, өөрчлөгдөж чаддаг. Чуулган хангалттай боломж олгосон ч Ли Жиэ хэзээ ч гэмшээгүй. Зүгээр л дайрч давшилж, үймүүлэх нь эрс нэмэгдсэн. Ли Жиэ мөн чанартаа ёрын муу байсан юм. Чуулганы зарчимд үндэслээд түүнийг хөөх ёстой байсан. Чуулганы удирдагчийн хувьд би Ли Жиэгийн ёрын муу үйлийг илчлэхийн тулд бусадтай нөхөрлөл хийж, хөөх баримт бичигт нь гарын үсэг зурах ёстой гэдгээ мэдэж байлаа. Гэсэн ч тэгэхдээ дурамжхан байсан. Ли Жиэ үнэхээр чуулганаас хөөгдчихвөл бүрмөсөн өнгөрнө гэж санаа зовсон. Ингэж бодмогцоо Бурханд залбираад, сэтгэл хөдлөлөө ялан дийлэхэд намайг замчлаач гэж гуйлаа.

Дараа нь, “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно” гэх Бурханы үгийн 4-р хэсгээс ингэж уншсан. “Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй холбогдож байгаа бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийн энэ хэсгийг уншаад, би маш буруутайгаа мэдэрсэн. Ли Жиэ хэрэг таригч, хэзээ ч гэмшихгүй ажлын садаа, мөн чанартаа үнэнийг үзэн яддаг ёрын мууг үйлдэгч гэдгийг би сайн мэдэж байсан хэрнээ л түүнийг эрхлүүлж, чуулганд байлгахыг үргэлж хүсдэг байсан. Би ёрын муу хүнд чуулганы ажлыг хорлох боломж олгож, Сатаны талд орж, Бурханы эсрэг явж байж. “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх Сатаны гүн ухаан намайг замчилж байж. Би бусадтай тогтоосон холбоогоо үргэлж үнэлээд, тэр л хүнлэг байж, сайн хүн байх цорын ганц арга гэж боддог байсан. Бусад бүх зүйл цэвдэг сэтгэлтэй явдал, бас би бусдад гологдоно гэж бодсон. Тэгсэн минь ёстой хөгийн хэрэг байж. Ертөнцийн эдгээр гүн ухаан зөв мэт санагдаж, хүний үзэлд нийцдэг ч үнэн болон зарчмын эсрэг явдаг. Бид бусад бүх хүнд өрөвчхөн, хайр энэрэлтэй байвал энэ нь бусдыг хайрлах мунхаг арга, бас ямар ч зарчимгүй явдал юм. Бусдад зарчимтай, ах эгч нарт хайр энэрэлтэй, Бурханд мөс чанартай байж, ёрын мууг үйлдэгч, үл итгэгч, чөтгөр, Сатаныг гол гэж Бурхан биднээс хүсдэг. Тиймэрхүү хүмүүст өрөвчхөн байх нь мунхаг, мунгинасан хэрэг биш үү? Тийм төрлийн хайр ялган таних чадвар, зарчимгүй, мунхаглалаас үүддэг. Энэ нь биднийг төөрөлдүүлдгээс гадна ёрын мууг үйлдэгчийг дагах нь Бурханы гэрийн ажлыг үнэхээр хорлож болдог. Би сатанлаг гүн ухааны дагуу амьдарч байснаа олж харсан. Энэ нь маш мунхаг, маш нэр төргүй явдал байсан юм. Ли Жиэ үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй, чуулганыг үймүүлдэг ёрын мууг үйлдэгч гэдгийг, бас Ли Жиэг халах хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би мэдрэмждээ автаж, хайрлах сэтгэлдээ боогдсон. Удаа дараа Ли Жиэгийн аяыг дагасан. Үүндээ шаналж, туйлдаж, хязгаарлагдаж байсан. Гэхдээ хамгийн гол нь би ойлгодог үнэнээ хэрэгжүүлэхгүй байсан. Би Бурханы эсрэг тэмцэж байсан юм. Бурханы нигүүлсэл, авралыг эдэлж байгаа ч Бурханы эсрэг ажиллаж, Сатаныг болон ёрын мууг үйлдэгчийг хамгаалж байсан. Би үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй байж. Сэтгэл хөдлөлд автах нь Бурхан болон үнэнээс нүүр буруулж байгаа хэрэг гэдгийг эцэст нь би тодорхой ойлгосон доо. Дараа нь, Бурхан олон жилийн турш надад маш их ажил хийгээд, асар их төлөөс төлсөн гэдгийг бодлоо. Хариуд нь би Бурханд юу ч өгөөгүй, харин ч бүр Бурханы эсрэг Сатаны талд орж байсан юм. Ингэж бодоод харууслаар дүүрч, буруутайгаа мэдэрсэн.

Дараа нь, сүнслэг үйл ажиллагаан дээрээ Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүсийг бусдад ямар зарчмаар ханд гэж Бурханы үг шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яд: Энэ нь баримтлах ёстой зарчим юм. Үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг дагаж чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Тэд бас бидний хайрлах ёстой хүмүүс юм. Бурханы хүслийг дагаж чаддаггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд тэрсэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг бөгөөд бид ч бас жигших ёстой. Үүнийг л Бурхан хүнээс шаарддаг… Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ‘Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн’ гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: ‘Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.’ Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”). Энэ нь, “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд” гэх хэрэгжүүлэх уг зарчмыг тодруулахад тус болсон. Жинхэнэ итгэлтэй, үнэнийг эрэлхийлдэг, үүрэгтээ үнэнч хүмүүс л жинхэнэ ах эгч нар мөн, тэд л бидний хайрыг хүртүүштэй. Үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, чуулганд байнга үймээн үүсгэдэг, үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг хүмүүс бүгд ёрын муу хүн, үл итгэгч, чөтгөр, Сатан байдаг. Тэдэнд ой гутаж, тэднийг голууштай. Хүмүүст зарчимтай, Бурханы хүслийн дагуу хандах цорын ганц арга энэ юм. Дараа нь цуглаан дээр би ёрын муу хүн гэж юу болох, тэднийг яаж ялган таних тухай нөхөрлөл хийж, Ли Жиэгийн ёрын муу зан авирыг илчилсэн. Бас хүнийг чуулганаас хөөх зарчмын тухай нөхөрлөлөө. Тэд бүгд үнэнийг ойлгож авмагцаа Ли Жиэгийн ёрын муу үйлийг илчилж эхэлсэн. Эцэст нь Ли Жиэ хөөгдсөн юм.

Энэ бүхний дараа би үнэхээр Бурханд талархах сэтгэлээр дүүрсэн. Бурханы илчилсэн зүйл болон Бурханы үгийн шүүлт байгаагүй бол би тэдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарсаар байж, бусдад зүгээр л сохроор нинжин хандаж, сайн муу, зөв бурууг ялгаж салгаж чадалгүй, өөрийн мэдэлгүй Бурханы эсрэг Сатаны талд орох байж. Бурханы үг надад хайрлах сэтгэлд автахын аюул, үр дагаврыг харуулж, хайрлах сэтгэлийн хүлээсээс ангижрахад минь тусалсан. Тэгээд би хүмүүст үнэний зарчмын дагуу хандаж чаддаг болсон. Бурханы хайр, авралд би маш их талархдаг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хувиа хичээх нь олиггүй юм

Ян Шуо, Хятад улс 2021 оны эхээр Жан эгч бид хоёр шинээр байгуулагдсан чуулганд тусалж байсан юм. Жан эгч итгээд удаагүй, амийн туршлага...

Messenger дээр бидэнтэй холбоо барих