Бурханыг дагахад минь юу саад болж байна вэ?

2022-01-21

Чен Мин, Хятад

2011 оны 12-р сард манай чуулганы хоёр удирдагч баривчлагдчихаад байлаа. Энэ мэдээг дуулсны дараа ах эгч бид үр дагаврыг нь даруйхан зохицуулах ёстой байсан юм. Хэд хоногийн дараа, бусад чуулганы ах эгч нарыг цагдаа нар тасралтгүй баривчилж байгаа талаар, бас манай гэрийн гадаа нэг сэжигтэй хүн байсан учир намайг ч бас ажиглаж байж магад гэсэн захиа ирлээ. Захианд намайг гэртээ хариад хэрэггүй, харин аюулгүй газарт очоод, тэндээсээ чуулганы ажлыг зохицуул гэсэн байсан. Би тэр захиаг уншаад маш их санаа зовсон юм. Ойрын хэд хоногт гудамжаар тасралтгүй эргүүл хийж байгаа цагдаагийн машинууд, энд тэндгүй байгаа тандалт ажиглалтын талаар бодогдсон. Чуулганы санваартан гэдгийг минь мэдчихсэн юм болов уу? Намайг баривчлах гээд манайхыг ажиглаж байсан юм болов уу? Баригдсан бүх ах эгчийг бодох нь ээ, зарим нь тахир дутуу болтлоо зодуулж, зарим нь зодуулаад амь насаа алдсан байсан. Ойрд би чуулганы ажил хийгээд дандаа гадуур завгүй байлаа. Цагдаа нарт мөшгөгдөж яваад баригдсан бол яана? Ингэж бодох тусам улам их айсан шүү. Үнэхээр зодуулаад үхчихвэл яаж аврагдаж, мөнх амь олж авах юм бэ? Цээжин дээр бул хар чулуу дараад авах шиг л санагдсан. Бүр амьсгал давхцаж байлаа. Дараа нь хэд хоног хамаатныхаа гэрт очиж байсан. Манай нөхөр намайг олж уулзаад, “Энд ч бас аюултай байна. Чи өөр муж дахь найзынхаа гэрт очиж нуугдсан нь дээр. Цагдаа нар чамайг чуулганы санваартан гэж мэднэ. Юу гэж чамайг зүгээр өнгөрүүлэх юм бэ?” гэлээ. Ялангуяа чуулганы удирдагчид маань аль эрт баривчлагдчихсан болохоор нөхрийнхөө хэлэхийг сонсоод эргэлзсэн юм. Даанч яаралтай хийх хэрэгтэй бас л олон ажил байсан учраас намайг явчихвал чуулганы ажлыг хийх хүн үлдэхгүй байх байлаа. Гэхдээ явалгүй үлдээд цагдаа нарт баривчлагдчихвал үхтлээ тамлуулж, эсвэл тахир дутуу болно шүү дээ. Тийм болохоор хэд хоногтоо явж нуугдаад, дараа нь байдал намжмагц үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээр эргэж ирсэн нь дээр гэж шийдлээ. Иймээс үүргээ орхиж, өөр муж дахь найзынхаа гэрт очсон юм. Үнэндээ би ийм амин чухал мөчид үүргээ орхисон юм даа. Энэ нь Бурханаас урвасан үйлдэл байсан! Гэхдээ тухайн үед би өөрийнхөө аюулгүй байдлыг л бодоод, огт итгэлгүй байсан. Бас хийсэн зүйлийнхээ уг чанарыг огт ойлгоогүй юм.

Хожим нь манай найз өөрөө асуудалд орох вий гээд намайг тосгоныхоо гаднах өмхөрсөн байшинд байлгахаар боллоо. Тэр байшин бүр хаалга нь хаагдахгүй болтлоо өмхөрчихсөн, бас хоол ундгүй, усан хангамжгүй байсан юм. Тийм орчинтой тулгараад сэтгэл их гонсойсон шүү. Тэгэхэд би, өөр мужид нуугдахын тулд үүргээ орхих нь зөв байсан юм болов уу гэж эргэцүүлж эхэлсэн юм. Тэгээд Бурханы ийм үгийг харсан: “Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Бурханы үгийг уншаад сэтгэл эмтэрч, би Бурханы илчилсэн тийм аминчхан, дорд хүн байснаа олж харсан. Чуулганы удирдагчид маань баривчлагдчихаад, үр дагаврыг нь цаг алдалгүй зохицуулах хэрэгтэй байсан шүү дээ. Тэр амин чухал мөчид, би ах эгч нарыгаа хамгаалан, Бурханд найдаж, чуулганы ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой байж. Гэтэл би өөрийнхөө аюулгүй байдлыг л бодоод, хулчийж, өөрөө нуугдаж, чуулганы ажлыг орхигдуулан, ах эгч нарынхаа амийг огт тоомсорлоогүй. Энэ нь Бурханаас урвасан ноцтой урвалт байж! Тэгэхэд Бурханы үгийн магтан дууны ийм мөр санаанд орсон доо: “Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханд та нар юу зориулсан бэ?”). Тийм ээ, Бурханд би юу өргөсөн билээ? Абрахам Бурханыг хангалуун байлгахын тулд хүүгээ золиосолж чадсан, Иов Бурханыг хангалуун байлгахын тулд бүхнээ өгсөн. Гэтэл би яав? Баригдаж, үхтлээ тамлуулах вий гэж айсандаа аюулгүй байхын тулд зугтсан. Үхэлтэй эрэлхгээр тулахын оронд амьдралтай хулчгараар зууралдаад, оргодол шиг аашилсан биш үү? “Бэлтгэл сайтын бэл их” гэдэг дээ. Бурханы гэрийн олон жил сургасан чуулганы санваартны хувьд би ийм амин чухал мөчид дааж авсан зүйлээ огт бодолцоогүй, чуулганы ажлыг яаж үргэлжлүүлэх тухай ч бодоогүй. Утсан улаан амиа л нандигнаж, өөрийгөө л бодоод, аюулаас зугтсан байж. Би хүн гэж дуудуулах үнэ цэнтэй хэвээр байсан гэж үү? Үнэхээр тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж, би амьтнаас долоон дор аашилсан юм!

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан, “Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 41-р бүлэг). Би Бурханы энэ үгэнд маш их урамшиж, бас буруутайгаа мэдэрлээ. Петр яаж шоронгоос оргосон, бас Эзэн Есүс өмнө нь гарч ирээд Петрийн төлөө дахин цовдлогдоно гэж хэлснийг бодлоо. “Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахын тулд аль хэдийн нэгэнтээ цовдлогдчихсон, Эзэнийг дахин цовдлуулж болохгүй. Эзэн бидний төлөө амиа өгсөн; энэ удаад би Эзэний төлөө амиа өгөх ёстой” гэж Петрт Эзэний үг ойлгуулсан. Тийм болохоор Петр эргэлзэх юмгүй шоронд эргэж очоод, эцэстээ Бурханы төлөө уруугаа харж цовдлуулахыг хүссэн. Петр Бурханы төлөө амиа өгч чадсан, гэтэл би яав? Жаахан аюултай орчинтой тулгараад даалгавраа хаяж, алс хол газар луу зугтсан байсан. Намайг яаж өчүүхэн ч болов мөс чанартай гэж хэлж болох юм бэ? Бурханыг маш олон жил дагаж, Бурханы маш олон үгээр хангуулсан мөртөө амин чухал үед Бурханаас урвасан шүү дээ. Би Бурханы өмнө амьд явах эрхгүй байлаа. Тэгээд Бурханы өмнө сөгдөөд, Бурханд гэмшин, “Бурхан минь! Миний буруу. Би өөрийнхөө аюулгүй байдлын төлөө үүргээ орхиж. Маш аминчхан, дорд байж! Цаашид би өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцмооргүй байна. Петрээс сургамж авч, Таны хий гэж даалгасан зүйлийг үхсэн ч хамаагүй биелүүлмээр байна” гэж залбирсан. Үүний дараа чуулгандаа эргэн очсон юм. Нэг эгч надтай уулзаад, “Өнөөдөр бид Бурханаас цоо шинэ номлол хүлээн авсан. Үүнийг ах эгч нартаа илгээхийн тулд хэнтэй холбоо барихаа мэдэхгүй байлаа. Яг санаа зовж эхэлж байтал та эргээд ирж” гэж хэллээ. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод амжиж эргэж ирсэндээ маш их баярласан шүү. Би чуулганы ажилд нэг их хохирол учруулаагүй байсан. Тэгээд ах эгч нарт Бурханы үгийг цаг тухайд нь илгээхийн тулд тохирох хүмүүсийн зохицуулалтыг эгчтэй даруйхан хэлэлцлээ. Тэр үеэс хойш үүргээ биелүүлэхдээ тэгтлээ их хулчийхаа больсон юм.

Би тэр орчныг туулсныхаа дараа итгэл олж авсан гэж бодсон ч гайхмаар нь өөр нөхцөлтэй тулгараад дахин илчлэгдсэн дээ. Нэг өдөр манай хамтран зүтгэгч Жоу эгч, “Чуулганы мөнгийг хадгалж байгаа хэдэн айл аюулд орсон” гэж надад хэллээ. Тэр мөнгийг аюулгүй газар луу зөөх ажлыг надад даалгасан юм. Хаа сайгүй эргүүл хийж байгаа цагдаагийн машинуудыг бодохоор тэр айлуудыг цагдаа нар тандаж байж магад гэж санаа зовоод, жаахан айлаа. Чуулганы мөнгийг зөөж байхад минь мөшгөж, баривчилбал яана? “Би чуулганы санваартан хүн. Баривчлагдвал тамлуулах нь лавтай. Бас амьд мултрах боломжгүй шүү дээ. Тэгвэл би яаж аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадах юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Энэ тухай бодох тусам шууд л ухарч буцмаар байсан. Ийм үүрэг биелүүлэх дэндүү аюултай санагдлаа. Яг тэр мөчид өмнөх туршлагаа санасан юм. Би зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлын төлөө явж, хэт аминч, дорд байсан учраас Бурханы гэрийн ажлыг саатуулах шахсан шүү дээ. Урьдын алдаагаа давтахгүй байхыг өөртөө анхаарууллаа. Оронд нь Бурханд найдаж, энэ чухал үүргийг гүйцэтгэе. Ингэж бодоод нэг их санаа зовохоо больсон. “Яагаад би ийм чухал мөчид баривчлагдаж, үхтлээ тамлуулахаас байнга тэгж их айдаг юм бол?” гэж байнга гайхдаг байсан юм. Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншсан: “Өнөөдрөөс эхлээд Би Өөрийгөө—бүхнийг бүтээсэн, хүмүүсийн дунд ирж, тэдэнд гологдож, гүжирдүүлсэн, бүхнийг хянаж, зохицуулдаг цорын ганц жинхэнэ Бурхан, хаанчлалыг хариуцдаг Хаан, сансар огторгуйг удирддаг Бурхан Өөрөө, түүнчлэн хүмүүсийн амьдрал, үхлийг хянадаг, Үхэгсдийн орны түлхүүрийг атгадаг Бурханыг бүх хүнд мэдэгдэж эхэлнэ. Би бүх хүнд (сүнстэй ч бай, үгүй ч бай, эсвэл мунхаг ч бай, хөгжлийн бэрхшээлтэй ч бай, насанд хүрэгчид, хүүхдүүд гэх зэрэг) Өөрийгөө мэдүүлнэ. Би энэ ажлаас хэнийг ч чөлөөлдөггүй; энэ бол хамгийн хэцүү ажил, Миний сайтар бэлдсэн, яг одоогоос эхлэн хэрэгжиж байгаа ажил юм. Миний хэлдэг зүйл биелнэ. Сүнслэг нүдээ нээж, хувийн үзлээ орхиж, Би бол орчлон ертөнцийг захирдаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг тань! Би хэнээс ч нуугддаггүй, хүн бүр дээр захиргааны зарлигаа хэрэгжүүлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 72-р бүлэг). Бурханы энэ үгийг уншаад маш их ичсэн шүү. Төгс Хүчит Бурхан бүхий л орчлонд дээд эрх барьж, хүн төрөлхтний хувь заяаг хянадаг. Хүмүүсийн амьдрал үхлийг гартаа атгаж, бүгдийг зохицуулж байдаг. Гэсэн ч би Бурханы төгс хүчин, дээд эрхийн талаар ямар ч ойлголтгүй байсан юм. Үүргээ биелүүлж байхдаа амиа л боддог байлаа. Цагдаа нарын гарт орж, тамлуулж үхэх вий гэж үнэхээр айдаг байсан. Надад Бурханд итгэх жинхэнэ итгэл хумсын төдий ч байгаагүй. Биеийн хэмжээ минь дэндүү жаахан байсан. Би амьдралтай хулчгараар зууралдаж, аюулт үүрэгтэй тулгарах үедээ үргэлж зугтахыг хүсдэг хүн байсан юм. Тийм болохоор үнэхээр баривчлагдаж, тамлуулбал гарцаагүй Бурханаас урваж, Иудас болоод, эцэстээ шийтгэлд нь тамд унах байсан. Ингэж ухаараад ёстой их айсан шүү.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсэгтэй тааралдсан юм: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Үхлээс айх айдас үргэлж миний эмзэг цэг байсныг ухаарахад Бурханы энэ үг тус болсон. Сатан над руу довтлохын тулд махан биеийн минь сул талыг ашиглаж, Бурханаас урвахад хүргэсэн. Үүнээс болоод би Сатаны хамт сүйрэх байлаа. Сатан туйлын жигшүүртэй, ёрын муу! Миний амьдрал, үхэл Бурханы дээд эрхэд захирагдаж, Бурханаар тогтоогддог. Сатан хэдий харгис ч гэлээ Бурханы зөвшөөрөлгүйгээр намайг яаж ч зүрхлэхгүй. Би Бурханд амьдрал, үхлээ даатгаж, Бурханы зохион байгуулалтад захирагдах ёстой. ХКН-д тамлуулж үхлээ ч Бурханы гэрчлэлд зогсож, Бурханыг алдаршуулах хэрэгтэй. Тэгэхэд би өвдөг сөгдөөд Бурханд залбирч, “Бурхан минь, Танд амиа даатгаж, үхэх сэхэхээ Танаар шийдүүлэхэд бэлэн байна. Зүрх сэтгэлийг минь шинжээч” гэж хэлсэн.

Тэр мөчид Бурханы айлдсан ийм үг нэмж бодогдсон доо: “Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсээс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханаас ичнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үгээс харахад, Бурханы даалгасан ажлыг биелүүлэхийн тулд бүтээгдсэн зүйл амиа өргөх нь хамгийн утга учиртай зүйл гэдэг нь илэрхий байна. Эрт үед Эзэн Есүсийг дагадаг байсан шавь нар, элч нарыг бодох нь ээ, олон хүн сайн мэдээ түгээж яваад амиа өргөсөн ч тэдний үхлийг Бурхан санаж явдаг. Махан бие нь үхсэн байж болох ч тэдний сүнс цааш амьдардаг. Үхлээс айсандаа Иудас болж, Бурханаас урваад, дараа нь Бурханд шийтгүүлж үхвэл тэр л жинхэнэ үхэл гээч юм. Бид тамд унана шүү дээ. Тэгнэ гэдэг мөнхийн зовлон. Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). ХКН хүмүүсийг улайран дарлаж, баривчилж байгаа ийм бэрх орчинд Бурхан миний хандлагыг харсан. Бурханыг хангалуун байлгахын тулд амиараа дэнчин тавьж, Сатаны өмнө гэрчлэл хийх эсэхийг минь харж байж. Үхэхээс айгаад үүргээ хаяж, Бурханаас урвах юм бол амьд үхдэлээс цаашгүй юм билээ. Үүнийг ухаараад, үүргээ биелүүлэхийн тулд махан биеэс урваж, Бурханд найдахад бэлэн гэдгээ хэлэн Бурханд залбирсан. Чуулганы мөнгийг зөөж байхдаа би Бурханы үгийн ийм магтан дууг аяархан дуулсан юм: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хамгийн утга учиртай амьдрал”). Энэ дууг дуулах тусмаа улам бүр ойлгосон доо. Бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ биелүүлж чадна гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл. Ингэж амьдрах нь утга учиртай амьдрал. Үүнийг л Бурхан магтдаг юм билээ. Тухайн үед би айж, хулчийхаа болиод чуулганы мөнгийг асуудалгүй зөөж чадсан юм. Тэгэхэд сэтгэлийнхээ угт бүрэн тайвширч, тайтгарсан шүү. Дараа нь Бурханы удирдамжаар Бурханы гэрийн эд хөрөнгө, номыг хэд хэдэн удаа аюулгүй зөөвөрлөсөн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих