Хүнд бэрх цагаас суралцах нь

2022-01-21

би Ян, Хятад

2020 онд би хятадын цагаан сарын дараахан итгэлээсээ үүдэн баривчлагдсан юм. Шоронд орох үед хийсэн эрүүл мэндийн ээлжит үзлэг дээр тэд уушгинаас минь хар толбо олсон. Тэгэхэд коронавирусын дэгдэлт үнэхээр ноцтой байсан учраас тэд намайг авч зүрхлээгүй. Цагдаа нар гэрийнхэнтэй маань холбоо бариад, намайг гэрт нь аваач гэлээ. Гэртээ харих замд эгч надад, “Өнгөрсөн жил аавын бие үнэхээр муудаж, давсгийн хорт хавдартай болох нь тогтоогдсон. Мэс засалд нь л гэхэд зургаан цаг гаруй орсон. Аав нэг бөөрнийхөө талыг авхуулаад, бараг үхэх шахсан шүү. Сар бүр химийн уусмалаар давсгийг нь зайлснаар л одоохондоо аавын амийг торгоож байна. Хэр удаан тэсэж чадахыг нь бид мэдэхгүй” гэлээ. Эгч ярингаа уйлж, өнгөрсөн хоёр жилд болсон өөр зарим нэг зүйлийг хуваалцсан юм. Би үгээр илэрхийлшгүй сэтгэл өвдөж, чимээгүйхэн залбираад, “Бурхан минь, надад нүүрлэж байгаа зүйл Таны хүслийг агуулж байгаа нь лавтай. Миний зүрх сэтгэлийг хамгаалж, Таныг буруутгалгүй захирагдахад минь туслаач” гэсэн.

Гэртээ харьтал аав үнэхээр ядруу царайтай, нүүр нь хавагнасан байгаа харагдлаа. Намайг явсан үетэй харьцуулахад шал өөр хүн шиг байсан шүү. Үүнд би улам ч эмзэглэсэн. Бас цэцэрлэгт маань байсан өчнөөн олон жимсний мод хатуу ган гачгаас болж үхсэн харагдсан. Тэгээд гэр бүлийн маань хадгаламжийг бараг бүгдийг нь аавын эмчилгээнд зарцуулсан байлаа. Орлогынх нь цорын ганц эх үүсвэр болох жимсний модод бараг жимс өгөхгүй байсан. Хүнд цаг үе байсан даа. Энэ бүгдийг хараад би үнэхээр гутарч, үүнтэй яаж нүүр тулахаа мэдэхгүй байсан. Тэгээд нэг л мэдэхэд Бурханыг буруутгаж эхэллээ. Үүнээс хэдэн жилийн өмнө би Бурханд итгэдгээсээ болж баривчлагдаад, нэг сарын турш саатуулагдсан юм. Суллагдсаныхаа дараа хотоос гарч яваад үүргээ биелүүлж байлаа. Орхисон бүх зүйл, туулсан бүхний минь дараа манай гэр бүлд ийм зүйл тохиолдож яаж болдог юм бэ? Ингэж бодоод бүр ч их цөхөрч, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байсан. Юу ч боллоо гэсэн урам зориг орж чадахгүй, цар тахал дуусах үед гэр бүлийнхээ орлогод нэмэр болох ажил олоход л анхаарч байлаа. Хэсэг хугацааны дараа ах эгч нараас авсан захианд намайг гэртээ байх аюултай, хэсэг хугацаанд чуулганы өөр нэг гишүүний гэрт очиж нуугдах хэрэгтэй гэсэн байсан. Намайг хориогүйн ганц л шалтгаан нь цар тахал, бас намайг тэд хэзээ ч буцаагаад аваад явж болно гэдгийг би мэдэж байсан юм. Гэрээсээ явсан нь илүү аюулгүй, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж болох байсан. Гэхдээ гэр бүлээ тэгж зүдэрч байгааг хараад үүргээ биелүүлэхийг хүсээгүй. Би тэдний захианд явахгүй гэж хариуллаа. Захиагаа явуулсны дараа үнэхээр буруутайгаа мэдэрсэн ч энэ талаар нэмж нэг их бодоогүй. Маргааш нь талбайд ажиллахаар цахилгаан дугуй унаж яваад осолдож, хөлөө бяц цохичихсон. Бурхан надад үүгээр сануулга өгч байгааг би ухаарсан юм. Тэгээд Бурханы өмнө очин залбирч, “Өө Бурхан минь, Би сатанлаг зан чанартай амьдарч, Тантай тэмцмээргүй байна. Өөрийгөө мэдэхэд минь намайг замчлаач, тэгснээр би энэ орчинд захирагдаж чадна” гэлээ. Залбирсныхаа дараа Бурханы ийм үг уншсан: “Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү?… Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). “Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Бурханы илчилсэн бүх зүйл миний үнэн байдал байсан юм. Би ичсэн шүү. Аавын бие хэчнээн муу байгааг харж, тэр бүх үхсэн жимсний модыг үзээд, бас гэр бүлд хүнд бэрх цаг үе тулгарснаас хойш би Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, тэр ч бүү хэл Бурханд шалтаг тоочиж байж. Бурханы төлөө золиос гаргаж, шаргуу ажиллаж, Бурханаас урвалгүй шоронд орж, маш их зовсон учраас Бурхан намайг хамгаалж, гэр бүлийг минь ерөөх учиртай мэт санагдсан. Үүрэгтээ би үнэнийг болон зан чанараа өөрчлөхийг эрэлхийлж байгаагүй, харин золиосоо Бурхантай ерөөл арилжих арга болгон ашиглахыг хүссэн гэдгээ олж харсан юм. Ингэснээр би үүргээ улаан цайм наймаа болгож байсан биш үү? Тийм маягаар итгэж, үүргээ биелүүлнэ гэдэг ертөнц дэх ажлаас ямар ч ялгаагүй байлаа. Энэ нь ямар ч үнэн сэтгэлгүй, хувийн ашиг хонжооны төлөөх солилцоо байсан.

Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы үгийн хангалт, усалгааг эдэлж, Бурханы шүүлт, цэвэрлэлт туулж, эцэст нь аврагдах боломж хүртсэн минь маш их аз завшаан байсныг ухаарсан. Энэ ямар гайхам ерөөл гээч! Гэхдээ би Бурханы хайрыг хариулахын тулд яаж үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлэх вэ гэж бодоогүй. Гэр бүлийнхээ зовлонг хараад яаж үнэнийг эрж хайж, гэрчлэлд зогсох вэ гэж бодож байгаагүй. Гагцхүү хувийн ашиг сонирхлын тухай л бодож, өөрийнхөө олз, гарзыг тооцоолж байж. Тэр ч бүү хэл Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож, цаашид үүргээ хиймээргүй болсон. Энэ нь Бурханаас урваж, ямар ч хүн чанаргүй байгаа явдал байлаа.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм: “Насан туршдаа зоволгүй явдаг хүн гэж үгүй. Зовлон зарим хүний хувьд гэр бүлтэй нь холбоотой, заримынх нь ажил, заримынх нь гэрлэлт, өөр заримынх нь биемахбодын өвчинтэй холбоотой байдаг. Хүн болгон зовдог. ‘Хүмүүс яагаад зовох ёстой юм бэ? Насан туршдаа амар амгалан, аз жаргалтай амьдрах ямар сайхан байх бол? Бид зовохгүй байж болохгүй юу?’ гэж зарим хүн хэлдэг. Үгүй—хүн бүр зовох ёстой. Зовлонгоос үүдэн хүн болгон эерэг, сөрөг, идэвхтэй, идэвхгүй гээд бие махбодын амьдралын янз бүрийн мэдрэмжийг туулахад хүрдэг; зовлон чамд өөр өөр мэдрэмж, ухаарал өгдөг бөгөөд эдгээр нь бүгд амьдралын чинь туршлага болдог. Хэрэв чи эдгээрээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож чадвал чамаас Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртоно. Энэ бол нэг тал нь бөгөөд бас хүмүүсийг илүү их туршлагатай болгох зорилготой. Нөгөө талаар, энэ нь хүнд Бурханы өгдөг хариуцлага юм. Ямар хариуцлага вэ? Чи энэ зовлонг туулж, энэ зовлонг тэсвэрлэх ёстой, хэрвээ тэгж чадвал энэ нь гэрчлэл бөгөөд ичгүүртэй зүйл биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”). Итгэгчид ч, шүтлэггүй хүмүүс ч аль аль нь амьдралдаа элдэв янзын зовлон, бэрхшээлтэй тулгардаг гэдгийг энэ нь надад харуулсан. Амьдралдаа хэр их зовлон эдлэх, хэр олон бартаа туулахыг маань Бурхан тогтоодог. Бурхан биднийг амьдралд туршихын тулд, бидэнд илүү их туршлага өгч, бэрхшээлээр шийдвэрийг маань туршихын тулд чихэрлэг, исгэлэн, гашуун амт амсуулдаг. Үүгээр Бурхан бас бидэнд хариуцлага хүлээлгэж байдаг. Аав тэгтлээ өвдөж, гэр бүл маань зовж байгааг харах үнэхээр зовлонтой байсан ч Бурхан зүгээр ч нэг намайг хүнд байдалд оруулж байгаагүй. Намайг эрс өөрчлөгдөж, үнэнийг эрэлхийлэх замаар замнаг гэсэндээ олон жил итгэлдээ баримталсан ерөөл хөөцөлдөх буруу бодлыг минь ил болгож байсан. Гэтэл би Бурханы хүслийг ойлголтгүй зүгээр л Бурханд учирлах гэж үзэж, Бурхантай тэмцсэн. Маш тэрслүү аашилж, үнэхээр Бурханы урмыг хугалсан. Би гомдоллохоо больж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, үүгээр гэрчлэлд зогсох ёстой гэдгээ мэдлээ.

Би өөрийгөө эргэцүүлсэн. Бурханд би олон жилийн турш итгэсэн юм. Итгэх нь жам ёсны, зөв зүйл, бас Бурхантай наймаацах учиргүй гэдгээ би мэдэж байсан. Тэгтэл яагаад би өөрийн эрхгүй ерөөл хөөцөлдөж, Бурхантай наймаацав? Үүний уг үндэс юу байв? Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Бурханы үгэнд хэлдгээр, “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өөр байдаг бөгөөд үнэний дагуу амьдрах нь утга учиртай, Бүтээлийн үүргийг биелүүлдэг хүмүүс л хүн гэж нэрлэгдэхэд тохирно, хүн байхын үндэс нь Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээж, муугаас зайлах явдал, Бурханы даалгаврыг хүлээн авах нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг үүрэг хариуцлага—хэрвээ Бурханыг хайрлаж, хайрыг нь хариулж чадахгүй бол хүн гэж нэрлэгдэхэд тохирохгүй; өөрийнхөө төлөө амьдрах нь хоосон, утга учиргүй гэж тэдэнд санагддаг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэх цаг нь ирэхэд сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харамсахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Яагаад олон жил итгэснийхээ дараа ч ерөөлийн араас л хөөцөлдөж байсныг минь Бурханы үг харуулсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны хор миний зүрх сэтгэлд гүн шигдчихээд намайг хийдэг бүх зүйлдээ хувийн ашиг хонжоог эн тэргүүнд тавьдаг болгосон. Би өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж бодолцдог байлаа. ХКН-д мөшгүүлээд, гэртээ харьж чадахгүй байхдаа би үүргээ цааш биелүүлж чадсан ч Бурханы төлөө өөрийгөө чин үнэнээр зарлагадаж, үүргээ биелүүлж байгаагүй. Харин Бурханаар ерөөгдөж, гайхам сайхан хүрэх газартай болохоор найдаж байсан юм. Гэрт асуудал нүүрлэж, гэрийнхэн амин зуулгаа залгуулах гэж зовж байх үед ерөөгдөх найдвар минь нуран унасан учир би сөрөг болж, үүргээ биелүүлэхийг хүсэхээ больсон. Итгэл болон үүрэгтээ би хамгийн өчүүхэн бага зүтгэлийн хариуд үлэмж их ерөөл хүртэхийг л хүсдэг байснаа олж харсан. Би тооцоотой байж, Бурханыг ашиглаж байж. Энэ нь маш аминчхан, жигшүүртэй байсан!

Бурхан, “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг” гэж хэлсэн нь бүхэлдээ зөв байсан. Олон жилийн туршид би өнгөн дээрээ золиос гаргаж, өөрийгөө зарлагадаж, үүрэгтээ зовсон ч үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд анхаарахгүй байсан учир завхарсан зан чанар минь өөрчлөгдөөгүй л байлаа. Үзэлд минь нийцэхгүй зүйл тохиолдох үед би тэрсэлж, Бурханыг эсэргүүцсэн. Би Бурханд дайсагнаж байсан. Итгэлийн талаарх бодол минь гэдсээ цатгаж, золиосоо тэнгэрт хүрэх тасалбар болгон ашиглахыг л хүсдэг шашны хүмүүсийнхтэй яг адилхан байсан. Би Паул шиг Бурханыг эсэргүүцэх замаар явж байж! Үнэнийг болон зан чанарын өөрчлөлтийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс үүргээ наймаагаар бузарладаггүй, харин үнэний араас явж, Бурханы хайрыг хариулахаар үнэн зүрхнээсээ ажилладаг. Тэд Бурханыг хайрлаж, хангалуун байлгаж, утга учиртай амьдралаар амьдрахаар эрэлхийлдэг. Тэд Бурханыг дээд зэргээр хайрлаж, үхэн үхтлээ дуулгавартай дагахаар эрэлхийлсэн Петр шиг байдаг. Петр Бурханы төлөө цовдлуулж, үзэсгэлэнтэй сайхан гэрчлэл хийсэн. Бурхан үүнийг сайшаадаг, бас энэ нь утга учир, үнэ цэнтэй амьдрах цорын ганц арга юм.

Дараа нь би Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Энэ талаар бодоод, үүрэг гэдэг зүгээр л бүтээгдсэн зүйл бидний хийх учиртай зүйл гэдгийг ойлгосон. Энэ нь бидний бултаж болохгүй хариуцлага. Үүнийг наймаагаар бузарлаж, хувийн эрх ашиг оролцуулж болохгүй. Энэ нь яг л эцэг эхийн ачлал шиг, аливаагийн жам ёсны горим бөгөөд хэлэхэд илүүц байдаг. Бид үүрэгтээ Бурханы шүүлт, гэсгээлт туулдаг. Тэгээд завхрал маань өөрчлөгдөж, цэвэрлэгдэж болдог. Энэ нь аврагдаж, сайн хүрэх газартай болох цорын ганц арга. Үнэнийг эрэлхийлэхгүй бол, завхарсан зан чанараа огт өөрчлөлгүй, наймаацах сэтгэлгээ, хэрээс хэтэрсэн хүсэлтэйгээ зууралдан олон жилийн турш итгэвэл хэр удаан итгэж, хэдий ихийг золиосоллоо ч Бурханы сайшаал хэзээ ч хүртэхгүй, Бурханд таягдан хаягдана шүү дээ. Иов эзэмшдэг бүх зүйлээ, бүр хүүхдүүдээ хүртэл алдсан ч Бурханыг буруутгаагүй гэдгийг бодлоо. Бурхан бүх зүйлийг өгсөн, бас үүнийгээ эргүүлж авах үед нь болзолгүйгээр дуулгавартай дагах ёстой гэдгийг Иов мэддэг байсан. Тийм болохоор Иов, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэсэн. Бурхан шагнал өгнө үү, авна уу хамаагүй, Бурханыг шүтэн мөргөх учиртайг Иов зүрх сэтгэлдээ мэддэг байсан. Энэ нь түүний үүрэг байсан. Иов Бурханд үүргээ биелүүлж, Бурханы гэрчлэлд зогссон. Бурханы жинхэнэ бүтээл ингэх учиртай. Би Иовын үлгэр жишээг дагах ёстой байлаа. Бурханаас аливааг шаардахын тулд золиосоо наймаацах далим болгон ашиглаж болохгүй, харин үүргээ хариуцлага, алба гэж үзэх ёстой байсан. Тэгэх нь л мөс чанар, эрүүл ухаантай байгаа явдал.

Хожим нь цагдаа нар намайг дахин баривчлах гэж байсан болохоор би гэрээсээ явж, нэг настай ахын гэрт түр зуур байрласан. Үүний дараа Бурханы ийм үг уншсан юм. “Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм). Бурханы үг надад зам, чиглэл өгсөн. Би зүгээр л гэр бүл, махан биеийн ашиг сонирхлоо бодох учиргүй, харин сэдлээ засаж, үүргээ сайн биелүүлэхэд эрч хүч, ухаанаа зарах ёстой байсан. Бурханы хүслийг ойлгомогцоо би зүрх сэтгэлээ тайван болгоод, тэр ахын гэрт Бурханы үгийг уншин цагийг өнгөрөөлөө. Хэсэг хугацаа өнгөрсний дараа надад өөр үүрэг өгсөн. Бурханы шүүлт, гэсгээлтийн ачаар итгэлд хандах эндүү ташаа хандлага минь засарч, одоо эрэл хайгуулдаа зөв зорилготой болсон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би итгэлдээ үнэнч биш байсан

Мишель, Камерун Манай гэр бүлийнхэн байнга нэлээд ядуу байдаг байлаа. Мөнгөөр тэгтлээ гачигдаж дутагдахгүйн тулд би банкны захирал болж,...

Сайн мэдээ түгээх бартаат зам

Мьянмар, Ан Шинь Би Мьянмараас ирсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг 2019 онд хүлээн авч, Бурханы үгийг уншаад би Бурхан хүнийг...

Халагдсаны дараах эргэцүүлэл

Нэгдсэн Улс Жэн И, Америкийн Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт,...

Моабын үр удмын шалгалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих