Үнэн төрх минь илчлэгдсэн

2022-01-21

Испани, Жижиг

Энэ явдал энэ оны эхээр намайг чуулганы удирдагч байх үед, сайн мэдээний багийн удирдагч Ван эгч өөр чуулган руу шилжих үед болсон юм. Нэг өдөр өөр эгч надад Ван эгч бусад ах эгч нарт намайг хуурамч удирдагчийн зан авиртай, сайн мэдээний ажилдаа хайхрамжгүй хандаж, гарч ирсэн асуудлыг хангалттай хурдан шийдэхгүй байна, энэ нь багийн бүтээмж, үр нөлөөг бууруулж байна гэсэн гэхэд миний уур хүрч, ингэж бодогдов, “Сүүлийн үед би нарийвчилсан хяналт тавихгүй байгаа боловч энэ нь сайн шалтгаантай. Нүүрэн дээр минь хэлэхийн оронд ар хударгаар минь хэлснээрээ асуудал үүсгэхийг оролдож байгаа бус уу? Ах эгч нар намайг юу гэж бодох вэ? Би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Чиний дутагдлыг ч бас илчлэх болно.” Тэгээд би “Ван эгч үргэлж намайг дорд үзэж, надаас өө хайдаг. Эгч сайн хүн биш, хүн болгон үүнийг мэдэж байгаа. Бусадтай хэзээ ч сайн ажиллаж байгаагүй, харин үнэхээр өө эрэгч. Одоо эгч намайг онилж байна, гэхдээ би эгчид хэзээ ч юу ч хийгээгүй шүү дээ. Магадгүй би эгчийг өөр чуулган руу шилжүүлснээс болж байгаа байх, эгч багийн удирдагчийн цолоо алдаад, үүний төлөө надаас өшөө авахыг хүсэж байна” гэлээ. Би өөрийгөө зүгээр, энэ бол Ван эгчийн асуудал гэж тэр эгчид бодуулахыг хүссэн. Үүний дараа би энэ нь ямар ичгүүртэй байсныг, Ван эгч тэр бүх хүний өмнө намайг ил болгосныг бодлоо. Бүх хүн эгчид итгээд, намайг хуурамч удирдагч гэж бодвол намайг яаж харах вэ? Тэгээд дээд удирдлагад үүнийг мэдээлбэл би албан тушаалаа ч алдаж магад. Би үүнд улам л автаж, Ван эгчийг үзэж ядаж эхлэв. Эгч намайг илэрхий онилоод байгаа бус уу? Эгч эелдэг бус байвал шударга бус байлаа гэж намайг буруутгаж чадахгүй, тиймээс би удирдагч байгаа цагт эгчийг дэвшүүлэхгүй гэж шийдсэн юм. Би эгчийн бүх зан авирыг илчилж, бүх хүнийг лавтай ялган таньдаг болгож, эгч хүмүүсийг ар хударгаар нь шүүж байгааг олж мэдвэл чуулганаас хөөлгөх болно. Ийм юм бодож байхад надад тийм ч аятайхан санагдаагүй, эгчид тэгж хандах нь Бурханы хүсэлтэй нийцэх үү гэж гайхширсан юм. Бурхан ийм зүйл болохыг зөвшөөрсөн, би үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээгүй, харин Ван эгч дээр харцаа тогтоон, эгчтэй сөргөлдөхийн тулд алдаа дутагдал руу нь дайрахыг хүссэн. Энэ нь үнэнийг хүлээн авч байгаа хэрэг биш гэдгийг би мэдэж байлаа.

Тэр шөнө энэ талаар нэлээд бодов. Ван эгч намайг хуурамч удирдагч гэсэн, би үүнтэй санал нийлээгүй. Гэхдээ энэ талаар үнэхээр бодоод үзвэл би сайн, чадварлаг удирдагч мөн үү? Удирдагч хүн ажлын тал бүрийг ухан ойлгож, асуудлыг олж мэдэнгүүтээ шийдвэрлэх ёстой. Би сайн мэдээний ажлыг хариуцдаг, тэгэхээр тэр багт асуудал гарахад би тэр даруй бодитоор тусалж, удирдамж өгөх ёстой байсан. Гэхдээ би үүнийг нэг их хийгээгүй. Хуурамч удирдагч гэж бодитой ажил хийдэггүй хүн бус уу? Ван эгчийн зөв байж. Эгч хүн чанар сайтай биш ч муу хүн биш байсан юм. Эгч үүрэгтээ үр дүн гаргадаг, жаахан авьяастай, давуу талтай учраас Бурханы гэрийн ажилд сайн байв. Хэрвээ би үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, хувийн өш хонзонгийн улмаас хөөж явуулбал Ван эгчийг хохироогоод зогсохгүй Бурханы гэрийн ажилд саад хийх болно. Бурханыг зэвүүцүүлэх зүйл би хийж болохгүй. Тэгж бодоод эгчид өрөөсгөл хандаж байснаа бага ч гэсэн больж чадлаа. Бас би ямар төрлийн бодитой ажил хийгээгүй болохоо эргэцүүлж, эгчийн дурдсан талууд дээр өөрчлөлт хийж эхлэн, ах эгч нартай бэрхшээлүүдийнх нь талаар ярилцсан. Үүнийг хийсний дараа миний сэтгэл дээрдлээ.

Тэр үедээ бүгд болоод өнгөрсөн гэж бодсон боловч хоёр хоногийн дараа өөр нэг эгч надад “40 гаруй хүнтэй цуглаан дээр Ван эгч чиний хуурамч удирдагчийн шинжийн талаар ярсан” гэж хэлэв. Үүнийг сонсоод уур дүрсхийж, дотроо, Ван эгч маш олон хүний өмнө намайг илчилж, нэрийг минь үнэхээр шавхайтай хутгаж байна гэж бодлоо. Эгч ингээд байвал би яаж толгой дээгүүр байж чадах юм бэ? Хуурамч удирдагч байсан гээд би чөлөөлөгдөж ч магадгүй. Тэгээд юу нь юу болохыг эгчид харуулахыг хүссэн, тэгвэл эгч намайг бяцхан номхон хурга гэж бодохгүй! Би эгчид хариуг нь барих болно. Хэрвээ эгч бүх хүний өмнө намайг ил болгож, нэр хүндийг минь гутаахыг хүсэж байгаа бол эгч ямар буруу зүйл хийснийг би олж мэдээд, нотлох баримт цуглуулж, дараа нь эгчийг зайлуулах боломж олж болно. Дараагийн хэдэн өдөр нь би байнга уцаарлаж, бардам зан, нэр хүндээ хэрхэн аварч, эгчээс хэрхэн хариугаа авахаа бодсон юм. Шинээр очсон чуулганых нь удирдагчид эгч хүн чанар муутай, удирдагч, ажилчдад үргэлж шүүмжлэлттэй ханддаг учраас эгчийг ажиглаж, хөгийн загнахыг нь олж харвал цаг алдалгүй чөлөөлж, хөөж явуулах хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэр бүгдийг хэлснийхээ дараа би буруутай юм шиг, тавгүй санагдлаа. “Би юу хийгээд байна аа? Энэ чинь нүдийг нүдээр бус уу, бусад руу дайрч давшилж, гадуурхаж байгаа хэрэг бус уу? Намайг үүнээс ямар хичээл сурахыг Бурхан хүснэ вэ?” гэж бодогдсон юм. Тэгээд эцэст нь би Бурханы өмнө очин залбирч, эрж хайлаа.

Эрж хайж байхдаа өөртэй нь санал нийлдэггүй хэнийг ч гадуурхдаг антихристүүдийг илчилсэн Бурханы үгийг бодсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Санал үл нийлэгчийг дайрч давшилж, гадуурхах үед антихристийн үндсэн зорилго нь юу байдаг вэ? Тэд чуулганд өөрсдийг нь эсэргүүцсэн дуу хоолой байхгүй, өөрсдийнх нь эрх мэдэл, засаглал, үг үнэмлэхүй байх нөхцөл байдлыг бий болгох гэж чармайдаг. Хүн болгон тэдэнд анхаарал хандуулах ёстой бөгөөд хэрвээ хэн нэгэн өөр санаа бодолтой байвал тэрийгээ дотроо хадгалж, бага дээр нь болих ёстой. Энэ бол байр сууриа бэхжүүлэхийн тулд санал үл нийлэгчдийг дайрч давшилж, гадуурхдаг хүмүүсийн ашигладаг арга барил юм. ‘Чи өөр санаа бодолтой байх нь зүгээр боловч тэрийгээ хаа сайгүй дураараа яриад яваад байж болохгүй, миний эрх мэдэл, байр суурийг гутааж бүр ч болохгүй. Чамд хэлэх зүйл байгаа бол надад ганцаарчлан хэлж болно. Хэрвээ чи тэрийгээ бүх хүний өмнө хэлж, намайг нэр нүүрээ алдахад хүргэвэл хүйтэн хөндий хандуулахыг хүсэж байгаа хэрэг бөгөөд би чиний учрыг олох болно’ гэж тэд хэлдэг. Энэ ямар зан чанар вэ? Антихристүүд бусдад чөлөөтэй ярихыг зөвшөөрдөггүй. Хэрвээ санаа бодол байвал, антихристийн талаар байна уу аль эсвэл өөр юмны талаар байна уу хамаагүй, дотроо л хадгалах ёстой; антихристийн нэр нүүрийг бодолцох ёстой. Эс бөгөөс антихрист тэднийг дайсан хэмээн цоллож, дайрч давшилж, гадуурхах болно. Энэ ямар уг чанар вэ? Энэ бол антихристийн уг чанар. Тэгвэл тэд яагаад ингэдэг вэ? Учир нь тэд хүмүүсийн оюун санаан дахь эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийг, мөн эрх мэдэл, байр суурь нь бат бэх, гуйвшгүй байгаасай гэж үргэлж хүсдэг. Хүндлэл, нэр төр, аль эсвэл удирдагчийн байр суурь, үнэ цэнд нь нөлөөлөх, заналхийлэх юуг ч тэд тэвчдэггүй. Антихристийн харгис догшин уг чанарын илрэл энэ биш гэж үү? Тэд хэдийнээ олж авсан эрх мэдэлдээ сэтгэл ханахгүй, тэрийгээ бэхжүүлж, найдвартай болгож, үнэмлэхүй ноёрхлыг эрж хайдаг. Бусдын зан авирыг төдийгүй зүрх сэтгэлийг нь ч захирахыг хүсдэг. Ийм үйлдэл нь мөн л эрх мэдлийн төлөө байдаг—эрх мэдэлд шунах сэтгэлд хөтлөгдөж, өдөөгддөг бус уу?… Санал үл нийлэгч байгаа үед, ялангуяа санал үл нийлэгч өөрийнх нь талаар юм хэлж, ардуур нь шүүмжилсэн гэдгийг олж сонсох үедээ антихрист асуудлыг даруйхан шийдвэрлэж, тэгэх хүртлээ нойр, хоолгүй явах болдог. Тэр яаж ийм хүчин чармайлт гаргаж чаддаг юм бэ? Яагаад гэвэл, эрх мэдэл нь заналхийлэлд өртөж, нэр төр, ашиг хонжоо, байр суурь нь сүйдсэн юм шиг санагддаг. Хэрвээ энэ хүн энэ асуудлын талаар үнэнийг хэлж байвал уг антихристийн удирдагч хэмээх байр суурь алдагдаж болзошгүй. Энэ мэдээ Дээрх юм уу илүү олон ах эгчийн чихэнд хүрвэл Дээрх түүнийг сольж, эсвэл ах эгч нар түүнийг чөлөөлж магадгүй. Тэр хүчээр огцорч ч магад. Ийм үндэслэлээр тэр маш их хүчин чармайлт гаргаж, ийм төлөөс төлж, заримдаа хоол ч идэхгүй, шөнөжин нойргүй хонож, тухайн асуудлын талаар нөхөрлөж, амаа хаттал ярьдаг. Түүний зорилго юу вэ? Байр сууриа бэхжүүлэх юм. Иймэрхүү хүмүүст байр суурь нь амин чухал байдаг. Байр суурь нь аюулд орсон талаар өчүүхэн төдий л сураг ажиг авмагцаа зүрх сэтгэл нь түгшиж, үхтлээ айн, маргааш удирдагч байхын оронд жирийн ах эсвэл эгч болж магадгүй хэмээн айж, байр сууриасаа авдаг давуу байдлын мэдрэмжийг ч, ашиг тусыг ч эдэлж чадахаа больдог. Хэн ч тэдний үгэнд орохгүй эсвэл дагахгүй, хэн ч тэдэнд тал засахыг хичээхгүй, хэн ч тэдэнд бялдуучлахгүй. Тэдний хувьд энэ л хамгийн тэсвэрлэшгүй зүйл юм.” “Антихристийн хувьд санал үл нийлэгч байр суурь, эрх мэдэлд нь заналхийлдэг. Байр суурь, эрх мэдэлд нь заналхийлдэг хэн боловч, хэн байх нь хамаагүй, тэдний ‘учрыг олохын’ тулд антихрист юу ч хамаагүй хийнэ. Антихристүүд энэ хүмүүсийг эрхэндээ оруулах юм уу өөрийнхөө хүчинд нэгтгэж чадахгүй бол хандыг нь дарж, цэвэрлэх болно. Эцэст нь антихристүүд үнэмлэхүй эрх мэдэлтэй байх зорилгодоо хүрч, хууль дүрмийг уландаа гишгэнэ. Энэ нь байр сууриа хадгалахын тулд антихристүүдийн сурсан зангаараа ашигладаг арга барилуудын нэг—тэд санал үл нийлэгчдийг дайрч давшилж, гадуурхдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг”). Бурханы үг үнэхээр хурц байсан болохоор намайг айлгаж орхисон. Би нэр төр, байр суурийнхаа төлөө хэн нэгэн рүү дайрч давшилж, гадуурхаж чадна гэдгээ, антихристийн ёрын мууг хийж байснаа ухаараагүй. Ван эгч бусад хүнд намайг бодитой ажил хийдэггүй гэж хэлснийг сонсоод үүнийг Бурханаас хүлээж аваагүй, өөрийгөө эргэцүүлээгүй, энэ үнэн эсэх талаар бодоогүй, харин эгч намайг онилж, ар хударгаар минь шүүж байна л гэж бодсон. Энэ нь бардам занг минь хөндсөн учраас эгчид дургүй хүрч, өширхөж эхлэн, бүр эгч рүү дайрч давшлахыг хүссэн. Тэр томоохон цуглаан дээр эгч намайг илчилсэн талаар олж мэдээд бүр ч их үзэн ядсан. Би бардам зан, албан тушаалаа аврахыг хүссэн учраас урьд өмнөх гэм бурууг нь хэт хачирлаж, эгчийг хүн чанар сайтай биш гэж бусдад бодогдуулж, эгчийг голоход хүргэсэн. Тэр ч байтугай эгчийн хийсэн зарим зүйлийг цуглуулж, одоогийн удирдагчид нь хэлж, эгчийг хөөлгөх гэсэн. Эгч авьяастай, давуу талтай, үүрэгтээ дажгүй байдгийг нь, чуулганд үүрэг гүйцэтгэхэд сайн тохирохыг би сайн мэдэж байв. Ван эгч миний бодитой асуудлыг илчилж байсныг би мөн мэдэж байсан боловч энэ нь миний нэр нүүр, байр суурийг хөндсөн учраас эгчийг санал үл нийлэгч, дайсан, эрх мэдэлд минь заналхийлэгч гэж харж эхлэн, өшөө авахыг хүссэн. Би үнэхээр харгис догшин уг чанартайгаа харсан юм! Тэгээд би Бурханы гэрээс хөөгдсөн антихристүүдийн талаар бодлоо. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй учраас хэн нэгэн байр сууринд нь заналхийлбэл дайрч давшилж, чуулганыг хаанчлалаа болгож, бүгдийг захирахыг хүсэж байсан. Эцэст нь тэд дэндүү их мууг үйлдсэнийхээ төлөө хөөгдсөн. Миний зан авир тэр антихристүүдийн зан авираас ялгаагүй байж.

Би үргэлжлүүлэн өөрийнхөө талаар, ийм олон жил итгэгч байсан хэр нь өөрийн эрхгүй антихристийн замаар явж, ийм муу зүйл хийж байгаа талаараа эргэцүүлсэн. Тэгээд нэг цуглаан дээр бид “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна” гэдгийг уншсан юм. Миний сэтгэлийн гүн рүү шууд хүрсэн нэг хэсэг байсан бөгөөд би эцэст нь үүнийг илүү сайн ойлгож авсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлээр үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг сэтгэлийг минь маш их хөдөлгөж, Түүний зөвт байдал, сүр жавхлант зан чанарыг би олж харсан. Ялангуяа энэ хэсэг нь: “Тэд хэнд ч хэзээ ч захирагддаггүй… Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?” Энэ хэсэг намайг бүр их айлгасан. Ван эгч хуурамч удирдагч гэдгийг минь ил болгох үед би хариуд нь дайсагнаж, дургүйцэж, эгдүүцэж, эсэргүүцсэн. Уурласандаа догшин хэрцгийгээр дайрч давшилсан. Чуулганы удирдагч атлаа би үнэнийг хүлээж аваагүй, огт захирагдаагүй. Хэн нэгэн асуудлыг минь илчлэх үед, бардам занг минь хөндөж, албан тушаалд минь заналхийлэх үед саад хийж, хариугаа авахын тулд бүхий л аргыг ашиглахыг хүсэж, үүргээ гүйцэтгэх эрхийг нь хүртэл булаан авч, чуулганаас хөөлгөхийг оролдсон. Эгчийг сүйрүүлэх хүртлээ тайвшрахгүй тийм хорон муу бодолтой байв. Би Бурханы гэрт “хаан” болж, надад хэн ч хүрч зүрхлэхээ болих байсан. ХКН-ын чөтгөрүүд, тэр дарангуйлагчдаас ямар ялгаатай юм бэ? Тэдний уриа бол “Надад захирагддаг хүмүүс хөгжин цэцэглэж, намайг эсэргүүцдэг хүмүүс мөхөг” юм. Засаглалаа хадгалж, эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд ХКН өөрийнх нь хийж буй ёрын мууг үл зөвшөөрч, шүүмжилж зүрхэлсэн хэнийг ч болов дарангуйлж, хүйс тэмтэрч, газрын хөрснөөс арчдаг. Яг л Тяньаньмэнийн талбайн жагсаал шиг, үндэстний цөөнх шиг, итгэгч бидний хувьд бүр ч долоон дор, баривчилж, дарангуйлж, хяхаж хавчдаг. Тэдний гарт маш олон гэмгүй амь үрэгдсэн, Бурхан тэднийг зөв шударгаар шийтгэх нь гарцаагүй. Би өөрийнхөө талаар бодлоо: Тэр коммунист чөтгөрүүд намайг бага байхаас минь хүмүүжүүлсэн. “Зөвхөн би л давамгайлна”, “Надад захирагддаг хүмүүс хөгжин цэцэглэж, намайг эсэргүүцдэг хүмүүс мөхөг”, “Хэрвээ чи хахир хатуу байвал намайг шударга бус байлаа гэж бүү буруутга”, “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх мэт, маш их сатанлаг хор зүрх сэтгэлд минь гүнзгий сууж, амьд үлдэх дүрэм минь болж, намайг биеэ тоосон, харгис догшин болгож байж. Ийм зүйлээр амьдарч байсан учраас мууг үйлдэж, бусдыг дарангуйлж, бусдыг шархлуулах чадвартай байж. Мөн би, хуурамч удирдагчдыг ялган таних тухай Бурханы илэрхийлсэн бүх үнэний талаар боддог байсан боловч өөрөө хэзээ ч үүнийг дагаж мөрдөөгүй, яаж хуурамч удирдагч шиг аашилж байснаа эргэцүүлээгүй. Одоо бүх хүн үнэнийг мэдэж авч, сэрж байгаа болохоор зарим хүн хуурамч удирдагчдыг ил болгож, мэдээлдэг. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг—энэ бол эерэг зүйл. Намайг ил болгож байгаа нэгэн ямар хүн байх, намайг онилж байгаа эсэх, нүүрэн дээр минь хэлж байна уу үгүй юу хамаагүй, хэлж байгаа зүйл нь үнэн л бол би үүнийг Бурханаас хүлээж авч, зүй ёсоор хүлээж авч, захирагдаж, хичээл сурах ёстой. Энэ нь үнэнийг хүлээж авч, Бурханд захирагдаж байгаа хэрэг. Гэхдээ миний хувьд, захирагдахаас татгалзаад зогсохгүй, намайг ил болгосон нэгэн рүү дайрч давшиллаа. Энэ хувийн маргаан биш байсан ч би үнэнийг голж, Бурханыг эсэргүүцэж байсан. Үүнийг ухаараад өөрийгөө үзэн ядаж, нэг тийм айх мэдрэмж төрсөн. Би хурдхан Бурханы өмнө очиж залбирч, гэмшээд, “Бурхан минь, миний буруу байжээ. Намайг ил болгоход би өөрийгөө эргэцүүлж, сургамж аваагүй, харин эгчийг мөшгөсөн. Би үнэхээр харгис догшин уг чанартайгаа харж байна. Бурхан минь, би Танд гэмшихийг хүсэж байна. Намайг залж чиглүүлээч” гэсэн.

Би Ван эгчийн миний талаар хэлсэн зүйлийн дагуу өөрийгөө эргэцүүлж, ажлын нарийн ширийнд бодитой хяналт тавьж эхлээд үнэхээр олон асуудал байсныг олж мэдсэн. Жишээ нь, сайн мэдээний багт удаагүй зарим хүн үзэгдлийн үнэнийг сайн мэддэггүй тул номлож байгаа хүмүүсийнхээ үзэл, бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй байж. Зарим нь сайн мэдээний ажлын зарчмыг ойлгоогүй учраас тохиромжгүй хүмүүсийг элсүүлсэн, зарим нь нэлээд хугацаанд услуулсны дараа ч үнэнийг огт ойлгоогүй, зарим нь үнэнийг сонирхоогүй, гарчихсан, энэ нь маш их нөөц бололцоог маань гарзадсан байлаа. Олж харсан асуудлаа нэг цуглаан дээр сөхөж, аливааг залруулахын тулд зарчмын талаар нөхөрлөсөн. Ах эгч нар үзэгдлийн үнэнээр өөрсдийгөө зэвсэглэх төлөвлөгөө гаргаж эхэлсэн, тэд ямар нэг зүйлийг ойлгохгүй юм уу тодорхой нөхөрлөж чадахгүй үед бид хамтдаа нөхөрлөдөг байв. Тун удалгүй үзэгдлийн үнэний талаар илүү тодорхой ойлгож, баг улам амжилт гаргасан. Бурхан Ван эгчээр хуурамч удирдагч гэдгийг минь ил болгуулж, бодитой ажил хийхгүй байгааг минь хэлүүлж, өөрийгөө эргэцүүлж, үүргээ сайн гүйцэтгэдэг болгох гэснийг би ухаарсан юм. Бурхан намайг хамгаалж байж.

Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсэг надад бодогдсон юм. “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, хорлонтой хүн гэж хэлдэг юм. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ үйл явцаар дамжуулан чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдалд орно… Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно. Туршилтыг тэсвэрлэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн авч үзэх вэ? Тэд үнэн зүрх сэтгэлтэй, ийм төрлийн зовлонг туулах чадвартай бөгөөд сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрлаж, үнэнийг хүсдэг гэж Бурхан хэлнэ. Бурхан чамайг ийнхүү үнэлбэл чи биеийн хэмжээтэй хүн байх бус уу? Тэгвэл чи амьтай байх бус уу? Ийм амийг яаж олж авдаг вэ? Үүнийг Бурхан өгдөг үү? Бурхан янз бүрийн арга замаар чамайг хангаж, төрөл бүрийн хүмүүс, зүйлс, эд юмыг ашиглан чамайг сургадаг. Энэ бол Бурхан чамд хоол унд биечлэн өгч, чамайг хооллохын тулд яг өмнө чинь барьж, үүнийг таашаахыг чамд зөвшөөрч буй хэрэг бөгөөд тэр үед л чи өсөж, бат зогсож чадна. Эдгээр зүйлийг чи ингэж харж, ойлгох ёстой; ингэх нь Бурханаас ирдэг бүх зүйлд дуулгавартай байх явдал юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Энэ бүхнээр дамжуулан Бурхан үүрэгт минь байгаа асуудлыг ил болгохын тулд Ван эгчийг ашиглаж байсныг гүн гүнзгий мэдэрсэн юм. Хүлээж авах надад амархан байгаагүй боловч амийн оролтод минь маш их үр өгөөжтэй байлаа. Тийм байдлаар харьцалт туулах нь өөртөө байгаа хуурамч удирдагчийн бүхий л шинжийг олж харахад минь тусалж үнэнийг, өөрчлөлтийг эрж хайх сэдэл өгсөн. Түүнээс гадна, биеэ тоосон, харгис догшин уг чанараа, өөрийн нэр, байр суурийг хамгаалахын тулд хэн нэгнийг дарангуйлж, гадуурхах чадвартай гэдгээ олж харсан юм. Үүнийг олж харснаар үнэнийг эрэлхийлж, завхралаа хаяж, цэвэрлэгдсэн. Энэ бол Бурханы онцгой нигүүлсэл, намайг гэх Бурханы хайр, аврал байсан юм. Би Бурханд маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Салаа зам

Би аз жаргалтай гэр бүлтэй, бас нөхөр маань надад үнэхээр сайн ханддаг байлаа. Бидний нээсэн гэр бүлийн ресторан нэлээд гүйлгээ сайтай...

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь зэрэг нь хүмүүсийг хуурахын тулд Сатаны ашигладаг арга мэх, боомилон хорихын тулд ашигладаг гинж юм. Үүний ноёрхол дор амьдардаг хүмүүс ямар ч эрх чөлөөгүй үүнд хүлэгдсэн, тэнэгтсэн байдалтай л байна.Нөгөө талаар, Бурханы үг бол үнэн, зам ба амь билээ. Бурханы үгийн дор амьдарч буй хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлөөр амьдардаг.

Messenger дээр бидэнтэй холбоо барих