Эв нэгдэлтэй хамтын ажиллагаанд хүрэх хүнд бэрх зам

2022-12-04

Шиньчөн, Хятад

2020 оны 7-р сард би чуулганы удирдагчаар сонгогдож, Чэнь Ши эгчийн хамт чуулганы ажлыг хариуцаж байсан. Би тэр үүргийг гүйцэтгэж эхлэхдээ олон зарчмыг тодорхой ойлгодоггүй байсан бөгөөд асуух зүйл гарах болгонд Чэнь Ши эгчтэй ярилцаж, надад өгсөн бүх зөвлөгөөг нь шууд хүлээж авдаг байв. Хэсэг хугацааны дараа би үүрэгтээ тодорхой үр дүнд хүрч, бие даан ажиллах чадвартай болсон юм шиг санагдлаа. Үүний дараа надад ажил даалгахад би Чэнь Ши эгчтэй ярилцалгүйгээр өөрөө зохицуулдаг болж, хамтдаа шийдвэр гаргах ёстой зарим тохиолдолд ч өөрөө шийдвэр гаргадаг байсан. Зарчмын дагуу ажиллахгүй байгааг минь хараад Чэнь Ши эгч надад дураараа шийдвэр гаргахгүй байхыг байнга сануулж, заримдаа санваартнуудын өмнө ч тэгж хэлдэг байв. Эгч миний нэр төрийг үл тоомсорлож, намайг эвгүй байдалд оруулж байгаа юм шиг санагдсан тул би жаахан зөрчилдсөн. Ажлын талаар ярилцах үед тэр үргэлж миний ихэнх санааг няцаахад би эсэргүүцэж, дотроо: “Бид хоёулаа чуулганы ажлыг хариуцдаг байхад яагаад таны хэлсэн зөв, миний хэлсэн зүйл буруу байдаг юм бэ? Та үргэлж миний санааг голдог, энэ нь таныг надаас илүү юм шиг харагдуулах биш үү? Ах, эгч нар намайг муу удирдагч гэж бодохгүй гэж үү? Тэгвэл би яаж тэдний нүүрийг харах юм бэ?” гэж бодоод Чэнь Ши эгчийн талаар өрөөсгөл ойлголттой болсон. Дараа нь ажлын талаар ярилцахад миний санаанаас татгалзсан даруйд би дуугаа хурааж, заримдаа эгчийн зөв гэж бодсон ч гэсэн эгчид найр тавих тухай бодол намайг тавгүйтүүлдэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам би Чэнь Ши эгчийн талаар улам өрөөсгөл ойлголттой болж, эгчтэй ярихыг хүсээгүй, ажлын талаар ярилцахыг бүр ч хүсээгүй. Би эгчийг үнэхээр дарамтад оруулж, өөрөө маш их зожгирч, биеэ барьсан.

2021 оны нэгдүгээр сард эрүүл мэндийн асуудал, удаан хугацаанд хамтын ажиллагаагүй байсан, мөн миний дарамтад орсны улмаас Чэнь Ши эгч сөрөг байдалд автаж, тэрнээсээ огт гарч чадалгүй, эцэст нь ажлаасаа гарсан. Аравдугаар сард чуулганаас удирдагчийн сул орон тоог нөхөх сонгууль зохион байгуулав. Дээд түвшний нэг удирдагч Чэнь Ши эгчийн талаар дурдаж, түүний нөхцөл байдлын талаар асуулаа. Хамт ажилладаг Ван Жишинь: “Түүний байдал сүүлийн үед эрс сайжирч, үүргээ гүйцэтгэхдээ илүү их ачаа үүрч байгаа” гэв. Үүнд би бага зэрэг санаа зовж, “Тэр Чэнь Ши эгчийг өндрөөр үнэлдэг байх нь! Үүнийг сонсоод удирдагч Чэнь Ши эгчийг энэ албан тушаалд тохирно гэж бодох нь гарцаагүй. Хэрэв Чэнь Ши эгч үнэхээр сонгогдвол бид дахин хамтран ажиллана гэсэн үг биш үү?” гэж бодов. Хамт ажиллаж байсан үеэ эргэн санахад надад жаахан аймшигтай санагдаж, “Өмнө нь бид ажлаа хэрхэн хийх талаар үзэл бодол нийлэхгүй байх үед хамт ажилладаг ихэнх хүмүүс Чэнь Ши эгчийн талд орж, хэн ч намайг сонсдоггүй байсан. Чэнь Ши эгч маш шударга хүн. Зарчмын дагуу ажиллахгүй байгааг минь анзаарвал намайг зэмлэж, үргэлж эвгүй байдалд оруулдаг, түүнтэй ажиллах үнэхээр муухай байсан. Түүнийг ажлаасаа гарснаас хойш хамт ажиллагсад бүгд миний зөвлөгөөг дагасан. Эгчийг буцаж ирвэл хамт ажиллагсад өмнөх шигээ зөвхөн түүнийг сонсох уу? Эгч намайг байнга шүүмжлээд байвал ах эгч нарын дунд бий болгосон дүр төрх маань сүйрэх биш үү?” гэж бодлоо. Ингэж бодоод би Чэнь Ши эгчтэй ажиллахыг үнэхээр хүсээгүй. Би дотроо “Ингэж болохгүй, би түүний завхралын талаар бүх хүнд хэлэх ёстой, тэгэхгүй бол эгч сонгогдвол үнэхээр төвөгтэй юм болно” гэж бодов. Ингээд би түүний бүх муу зан авирыг, тэр дундаа байр сууринд анхаарч, үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрдэггүй байсан зэргийг хэлж, хангалттай тодорхой хэлж чадаагүй байх вий гэж санаа зовсондоо санаа бодлоо батлах хэдэн жишээ ч мөн татлаа. Удирдагч Чэнь Ши эгчид шударга бус хандаж байгааг минь олж хараад, бусдад шударга хандах зарчмын талаар надтай нөхөрлөсөн ч би ердөө хүлээж аваагүй. Хэд хоногийн дараа сонгууль албан ёсоор эхлэхэд Ли Мин эгч надаас Чэнь Ши эгчийн нөхцөл байдлыг асуув. Би дотроо “Тэр Чэнь Ши эгчтэй ойр дотно биш болохоор эгчийг сайн мэдэхгүй. Би түүнд Чэнь Ши эгч удирдагч болоход тохирохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй, тэгвэл тэр Чэнь Ши эгчид саналаа өгөхгүй” гэж бодлоо. Тиймээс би үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрдэггүй зэрэг Чэнь Ши эгчийн муу зан авирыг бүгдийг нь хэлэв. Гэтэл тэр даруй нэг эгч няцааж, “Тэр үед Чэнь Ши эгч тааруухан байдалтай байсан болохоор ачаа үүрээгүй. Сүүлийн үед эгч нөхцөл байдлаа залруулж, үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрч байгаа, бас үүргээ гүйцэтгэхдээ ойлгож чадахгүй байгаа асуудлын маань талаар бидэнтэй тэвчээртэй нөхөрлөж, тусалдаг” гэсэн. Үүнийг сонсоод би сандарч, “Та яагаад Чэнь Ши эгчийг магтаад байгаа юм бэ? Аль хэдийн түүнд саналаа өгсөн юм уу? Таны хэлснийг сонсоод Ли Мин эгч ч бас түүнд саналаа өгөх үү? Хэрэв тэр үнэхээр сонгогдвол бид дахин хамтран ажиллана. Тэгвэл би онцгойрч чадахгүй байгаад зогсохгүй, үргэлж түүгээр заалгах хэрэгтэй болно. Шинэ удирдагч сонгогдвол дээр байх сан. Тэгвэл, би хэсэг хугацаанд удирдагчаар ажиллаж, олон зарчмыг ойлгосон болохоор тэд ихэнхдээ надтай санал нийлж, намайг буруу юм хийсэн ч гэсэн нэвт харахгүй, намайг шууд шүүмжлэхгүй учраас миний байр суурь ганхахгүй” гэж бодсон. Энэ тухай бодох тусам Чэнь Ши эгч сонгогдож болохгүй гэдгийг улам их мэдэрсэн. Тиймээс би тэр даруй Чэнь Ши эгч амийн туршлага багатай, хоосон сургаалын мэдлэг л хуваалцдаг гэж хэллээ. Ингэж хэлэхэд Ли Мин эгч толгой дохихыг хараад тэр үед Ли Мин эгч Чэнь Ши эгчийн төлөө саналаа өгөхгүй байх гэж бодоод бага зэрэг тайвшрав. Чэнь Ши эгч, өөр нэг эгч хоёр хамгийн олон санал авсан, тэгэхэд би Чэнь Ши эгч сонгогдож, надтай дахин хамтран ажиллаж эхлэх вий гэж улам их санаа зовсон юм.

Хэсэг хугацааны дараа удирдагч надаас “Чэнь Ши эгчийн хэв чанарыг харгалзан үзвэл түүнд удирдагч болоход шаардлагатай бүх зүйл байгаа, хэрэв тэр үнэхээр сонгогдвол танд ямар санагдах вэ?” гэж асуулаа. Энэ асуултыг сонсоод би тэд үнэхээр Чэнь Ши эгчийг сонгож магадгүй гэж санаа зовсондоо “Чэнь Ши эгч амийн туршлага багатай, айхавтар завхарсан зан чанартай…” гэж яаран хэлэв. Удирдагч Чэнь Ши эгчийг эсэргүүцэж байгааг минь сонсоод намайг дахин илчилж, “Та хүмүүсийн сул талыг л анзаараад, давуу талыг нь хэзээ ч анхаардаггүй болохоор хэнтэй ч сайн хамтран ажиллаж чадахгүй. Та дэндүү биеэ тоож байна…” гэлээ. “Хэнтэй ч сайн хамтран ажиллаж чадахгүй” гэхийг сонсоод надад маш хүнд тусаж, удирдагч миний бүх санаа зорилгыг илчилсэн бөгөөд миний тухай сайнаар бодохгүй нь гарцаагүй мэт санагдав. Ах, эгч нар болон удирдагчид бүгд Чэнь Ши эгчид дуртай байхад би яаж үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх юм бэ? Надад үнэхээр муухай санагдаж, дахиж удирдагч болохыг хүсээгүй. Тэгээд “Чэнь Ши эгч тийм л сайн юм бол түүнийг сонгочих л доо” гэж бодлоо. Тиймээс удирдагчид хандан “Би хүн чанар муутай, хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Би энэ үүргийг биелүүлж чадахгүй юм шиг санагдаж байгаа тул та миний оронд өөр удирдагч сонгох ёстой гэж бодож байна” гэхэд удирдагч надтай нөхөрлөн, “Би таныг хязгаарлахын тулд таныг дэндүү биеэ тоосон гэж хэлж байгаа юм биш, харин үнэнийг эрж хайн, завхарсан зан чанараа шийдвэрлэ гэж шахаж шаардаж байгаа юм…” гэсэн. Үүнийг сонсоод би үүрэгтээ уураа гаргаж, Бурханыг эсэргүүцэж байгаагаа ухааран, бага зэрэг ичиж, тавгүйтсэн ч Чэнь Ши эгчтэй ажиллах тухай бодох болгондоо л сандарч байлаа. Би ийм нөхцөл байдалд орохыг хүсээгүй тул өөр ажилтай гэх шалтаг тоочоод явчихсан. Надад үнэхээр гунигтай санагдаж, би Бурханы эсрэг тэрсэлж, Бурхан надаас нүүрээ нуусныг ухаарсан. Бурханы надад зориулж зохиц уулсан нөхцөл байдлаас би зайлсхийж байжээ. Би нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол Бурханд жигшигдэж, Ариун Сүнсний ажлыг алдах нь гарцаагүй байв. Би бага зэрэг айсан тул Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, өнөөдөр надад зориулж Таны зохицуулсан нөхцөл байдлаас авах сургамж бий. Би үүнээс зайлсхийж, эсэргүүцэх нь буруу боловч өөрийгөө яаж эргэцүүлж, ойлгохоо сайн мэдэхгүй байна. Санаа зорилгыг тань ойлгож, ингэх явцдаа сургамж авахад минь залж чиглүүлээч” гэсэн юм. Залбирсны дараа би арай илүү тайвширлаа.

Сонгуулийн дүнг маргааш нь зарлаж, Чэнь Ши эгч удирдагчаар сонгогдсон ч энэ мэдээ надад тийм ч их нөлөө үзүүлсэнгүй. Би өөрийгөө ингэж эргэцүүллээ: Би Чэнь Ши эгчийн завхрал, хангалтгүй байдлыг үргэлж шүүмжилдэг байсан ч давуу тал, авьяас чадварыг нь огт дурдаж байгаагүй. Би эгчийг гадуурхаж байсан юм биш үү? Тиймээс би, антихристүүд санал зөрөлдөгчдийг дарангуйлж, гадуурхдаг талаарх Бурханы үгийн хэсгийг хайв. Ялангуяа нэг хэсэг үнэхээр сэтгэлд хүрлээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг антихристүүд яаж гадуурхаж, дайрч давшилдаг вэ? Тэд бусад руу дайрч давшилж, тэднийг яллаж, мэхлэхийн тулд хүмүүсийн үндэслэлтэй, зохистой гэж үздэг аргыг ихэвчлэн хэрэглэж, тэр ч байтугай өө сэвийг нь барьж авахын тулд үнэний талаарх мэтгэлцээнийг ашигладаг. Жишээлбэл, хамтрагч нь үнэнийг эрэлхийлдэг бөгөөд өөрсдийнх нь байр сууринд заналхийлж болзошгүй гэж антихрист бодох юм бол хүмүүсийг мэхэлж, өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд сүржин хоосон сургаал, сүнслэг онолын талаар ярина. Тийм маягаар тэд хамтрагч, хамтран зүтгэгчдээ дорд үзэж, дарангуйлж, ‘Манай удирдагчийн хамтрагчид үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэдий ч хэв чанар, ур чадварын хувьд манай удирдагчтай эн зэрэгцэхгүй. Манай удирдагчийн номлол сүрлэг, хэнтэй ч харьцуулшгүй’ гэж хүмүүст бодогдуулж чадна. Антихристийн хувьд тиймэрхүү сэтгэгдэл сонсоход туйлын сэтгэл ханамжтай байдаг. Тэд хамтрагчаа хараад, ‘Чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш бил үү? Чи бага зэрэг үнэний бодит байдалтай биш үү? Яагаад чи үүнийг тодорхой тайлбарлаж чаддаггүй юм бэ? Хэрвээ чи чадвартай юм бол тайзан дээр гарч ирээд, ярь л даа. Чи одоо бүрмөсөн шившиглэгдсэн. Чадваргүй юм байж надтай өрсөлдөж зүрхэлнэ гэнэ ээ?’ гэж боддог. Антихрист ийм юм бодож байдаг. Антихристийн зорилго юу вэ? Тэд бусад хүнийг дарангуйлж, дорд үзэж, өөрсдийгөө тэднээс дээгүүр тавих арга зам бодож олохыг хүсдэг. Антихрист үнэнийг эрэлхийлдэг юм уу өөрсөдтэй нь хамт ажилладаг хүмүүст ингэж ханддаг… Эдгээр ёрын муу үйлээс гадна, антихристүүдийн хийдэг бүр ч жигшүүртэй зүйл нь юу гэвэл тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг яаж өө сэвийг нь барьж авах талаар бодож олохоор үргэлж хичээдэг. Жишээ нь, хэрвээ зарим хүн завхайрсан, эсвэл өөр гэм буруу үйлдсэн бол антихристүүд тэдэн рүү дайрч давшлах өө сэв болгон эдгээрийг шүүрч аваад, үүргээ гүйцэтгэх урам зоригийг нь мохоохын тулд тэднийг доромжилж, илчилж, гүжирдэж, нэр хоч өгөх боломжийг хайн, тэднийг сөрөг болгодог. Бас антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг тусгаарлах гэсэндээ Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялгаварлаж, тэднээс зайлсхийж, голоход хүргэдэг. Эцэст нь үнэнийг эрэлхийлдэг бүх хүн сөрөг, сул дорой болж, үүргээ идэвхтэй гүйцэтгэхээ больж, цуглаанд оролцох хүсэлгүй болж, антихристүүдийн зорилго биелдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байр суурь, эрх мэдэлд нь заналхийлэхээ больж, хэн ч өөрсдийг нь мэдээлж, илчилж зүрхлэхээ болимогц антихрист эцэстээ тайвширдаг… Товчхондоо, антихристүүдийн эдгээр илрэлд үндэслэн бид тэднийг удирдах үүргээ биелүүлэхгүй байна гэж тодорхойлож болно, учир нь тэд Бурханы үгийг идэж, уухад хүмүүсийг хөтөлдөггүй, үнэний талаар нөхөрлөдөггүй, тэднийг амиар хангадаггүй, үнэнийг олж авах боломж олгодоггүй. Үүний оронд тэд чуулганы амьдралыг үймүүлж, саад болж, чуулганы ажлыг нурааж, бусниулж, аврал хүртэхийн тулд үнэнийг эрэлхийлэх замаар явж буй хүмүүст саад хийдэг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, аврал хүртэх боломжоо алдахад хүргэхийг хүсдэг. Энэ бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад болох замаар антихристийн хүрэхийг хүсдэг эцсийн нүгэлт зорилго юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 3-р зүйл: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг). Бурханы үгийн энэ хэсэг надад үнэхээр хүнд тусав. Антихристүүд байр сууриа бэхжүүлэхийн тулд бусдыг дарангуйлж, гадуурхаж, үнэнийг эрж хайдаг хүмүүсээс өө хайж, дорд үзэж байгааг Бурхан илчилсэн. Би Чэнь Ши эгчид яг л ингэж хандаж байсан биш үү? Сонгуулийн үеэр хүн бүр Чэнь Ши эгчийн талаар нааштайгаар бодож байхыг хараад би биднийг хамт ажилладаг байхад бусад бүх хүн эгчийн зөвлөгөөг дагаж, эгч бүхний анхаарлыг татдаг байсныг, бас эгч үргэлж миний алдааг хэлж, намайг ичээдэг байсныг бодсон. Түүнийг сонгогдвол ах, эгч нар зөвхөн түүнийг сонсож, биш рээд, хэн ч миний зөвлөгөөг дагахгүй байх гэж санаа зовсон учраас би сандарч, эгчийн чадварыг идэвхтэй үгүйсгэж, урьдын завхралын тохиолдлыг нь жигтэйхэн том асуудал болгож, түүнийг амийн туршлага багатай, үнэнийг эрж хайдаггүй гэж хэлээд түүнд санал өгүүлэхгүйн тулд бүх хүнийг хууран мэхэлж, түүний эсрэг өрөөсгөл ойлголт төрүүлэхийг оролдсон. Удирдагч миний асуудлыг анзаарч, хүмүүст шударга бус хандаж байна гэж шүүмжлэх үед би хүссэндээ хүрээгүйгээ ойлгоод, эрүүл ухаангүй болж, үүргээ орхихыг хүссэн. Миний хэлсэн бүхэн зальхай, далд сэдлээр дүүрэн байлаа. Энэ бүхэн нэр төр, байр сууриа хамгаалахын төлөө л байсан. Энэ нь байр сууриа бэхжүүлэхийн тулд, үнэнийг эрж хайдаг хүмүүс рүү довтлох антихристүүдээс юугаараа ялгаатай юм бэ? Чуулганы ажилд авьяас чадвартай хүн зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд хэдийгээр Чэнь Ши эгч завхралын шинж тэмдэг харуулж, дутагдалтай байсан ч гэсэн шударга ёсны мэдрэмжтэй байж, үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрдэг байв. Тэрээр асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайдаг, үнэнийг эрэлхийлдэг хүн байсан тул удирдагч байх шалгуурыг хангасан. Гэхдээ эгч бусдын нүдэн дээр миний байр сууринд аюул учруулах вий гэж би санаа зовсон тул чуулганы ажлыг өчүүхэн төдий ч бодолцолгүйгээр эгчийг дорд үзэж, гадуурхахыг хичээсэн. Би Бурханы санаа зорилгыг огт бодоогүй, үүргээ биелүүлээгүй, чуулганы ажлыг тасалдуулж, үймүүлж, мууг үйлдэж байжээ! Үүнийг ухаараад би үйлдэл минь үнэхээр аймшигтай болохыг гэнэт мэдэрсэн. Өмнө нь би хүмүүсийг гадуурхаж, шийтгэх нь антихристийн үйлдэл гэж үргэлж боддог байсан ч би ч гэсэн анхтихрист зан чанартай бөгөөд антихристийн замаар алхаж байгаагаа тэгэхэд ухаарсан юм. Хэрэв би гэмшихгүй бол Бурхан намайг илчилж, таягдан хаях байв. Үүнийг ухаараад бага зэрэг айдас төрсөн ч намайг харьцалт туулж, илчлэгдсэнээр дамжуулан эргэцүүлж, гэмшиж, завхарсан зан чанараа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайна гэж Бурхан найддагийг ойлгосон. Чуулганы ажлыг сайн хийхийн тулд би Чэнь Ши эгчтэй үнэхээр хамтран ажиллах ёстой. Үүний дараа би ах эгч нартаа завхралынхаа талаар ам нээсэн, ингэснээр тэд миний өмнө хэлсэн үгийг танин мэдэж, Чэнь Ши эгчид зөв хандах байв. Би Чэнь Ши эгчийг харах үедээ гадуурхаж, эсэргүүцэхээ больж, эгчтэй идэвхтэй холбоо барьж, ажлын талаар хэлэлцэж, хамтран ажиллаж, аажмаар бид хоорондоо эвтэй байх болж, нэлээд санаа амарсан. Ялангуяа, нэг цуглааны үеэр би Чэнь Ши эгч сүүлийн үеийн туршлагынхаа талаар маш бодитоор ярьж байхыг сонсоод, түүнийг удирдагч болоход яаж саад болж, муу зүйл хийх шахсан тухайгаа бодож, бүр ч их гэмшиж, буруутай санагдсан.

Хожим нь би үргэлжлүүлэн үнэнийг эрж хайн, энэ асуудлын эх сурвалжийг эргэцүүлээд, Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм. “Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөн чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүнд ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд эдгээр асуудлыг бодолцож үзэхгүй байх байсан… Антихристүүд бас Бурханд итгэдэг хэдий ч байр суурь, нэр хүнд эрэлхийлэхийг Бурханд итгэх итгэлтэй адилтгаж, ижил хэмжээнд авч үздэг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг эрэлхийлдэг. Ингэж хэлж болно, Антихристүүд зүрх сэтгэлдээ, Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Ямар ч нэр хүнд, байр суурьгүй, хэн ч өөрийг нь биширч, хүндэтгэж, дагадаггүй гэж санагдвал тэд маш их бухимдаж, Бурханд итгэх утгагүй, ямар ч үнэ цэнгүй гэж боддог бөгөөд ‘Бурханд ингэж итгэх нь дэмий юу? Ямар ч найдваргүй юу?’ гэж дотроо боддог. Зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйл цэгнэн боддог, мөн хүмүүс ярихад нь сонсдог, юм хийхэд нь дэмждэг, хаа явсан газарт нь дагадаг болж, чуулганд дуу хоолой, нэр төртэй болж, үр ашиг эдэлж, байр суурьтай байхын тулд Бурханы гэрт яаж өөрсдөдөө зай гаргаж болох вэ, чуулганд яаж сүрхий нэр төртэй болж болох вэ гэж тунгаан боддог. Тэд ихэвчлэн ийм зүйл боддог. Эдгээр нь тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Антихристүүд нэр хүнд, байр сууринд яаж шунадгийг, юу ч хийсэн эрх мэдлийн араас хөөцөлддөгийг Бурхан илчилсэн. Тэд хүн бүрийг үгэндээ оруулж, зүрх сэтгэлд нь байр суурь эзлэхийг хүсдэг. Үнэн хэрэгтээ тэд өөрсдийн бие даасан хаант улсаа байгуулахын тулд энэ бүгдийг хийж, итгэгчдийн төлөө Бурхантай өрсөлдөж, хүмүүсээр шүтүүлэхийг хүсдэг. Миний харуулсан зүйл Бурханы илчилсэнтэй адил байсныг би харсан: Би бусдын нүдэн дээр өөрийнхөө дүр төрхийг хадгалж, байр суурь эрж хайж, эцсийн шийдвэрийг гаргаж, хүн бүрийн анхаарлын төвд байхыг үргэлж хичээдэг байсан. Надаас илүү авьяастай хүн гарч ирэхэд би тэднийг байр сууринд минь заналхийлнэ гэж үзээд тэдэн рүү дайрч давшилж, гадуурхдаг байв. Би Чэнь Ши эгчид ингэж л хандсан. Түүнийг удирдагчаар сонговол би онцгойрч чадахгүй байх вий гэж санаа зовоод бусдыг хууран мэхэлж, түүний төлөө санал өгүүлэхгүйн тулд эгчийн урьдын завхралыг жигтэйхэн том асуудал болгосон. Тэр ч байтугай шинэ хамтрагч сонгогдоосой гэж найдаж байлаа. Тэгэх юм бол, удирдагчаар удаан ажилласан болохоор намайг юу ч хэлсэн, юу ч хийсэн, зарчимтай нийцэхгүй байсан ч гэсэн шинэ хамтрагч маань намайг анзаарахгүй, илчилж, зэмлэхгүй, би чуулганд том гар болж, хэлсэн бүхнээ биелүүлж, хүссэн бүхнээ хийж чадах байв. Хүсэл эрмэлзэл, хүсэл минь бүрмөсөн хяналтаас гарч, би өөрийн бие даасан хаант улсыг байгуулж байлаа! Байр сууриа хамгаалахын тулд би бүр бусдыг дарангуйлж, гадуурхсан. Энэ нь ХКН санал зөрөлдө гчдийг дайрч давшилж, гадуурхдагаас ямар ялгаатай юм бэ? Дарангуй засаглалаа хадгалж, бүх хүнээр өөрсдийгөө шүтүүлж, дагуулахын тулд тэд эрх мэдлээ ашиглан, байр суурь, ашиг сонирхолд нь заналхийлсэн хэнийг ч дарангуйлж, үндсээр нь устгадаг. Би ХКН хохирогчдодоо ханддагтай яг адилаар Чэнь Ши эгчид ханддаг байсан. Би байр суурийн төлөө ийм муухай болсондоо итгэж ч чадсангүй. Чуулганы удирдагчийн хувьд би чуулганы ажлыг хийж дуусгахын тулд үнэнийг эрэлхийлэгсэдтэй хамтран ажиллаж, ах эгч нарыг Бурханы өмнө авчрах ёстой. Гэхдээ би нэр хүнд, байр суурь л бодож байсан бөгөөд зүрх сэтгэлдээ үүргээ биелүүлэх орон зайгүй, Бурханаас эмээдэггүй байсан. Би олон жил Бурханд итгэсэн ч байр суурийнхаа төлөөх өрөөсгөл үзлээс болж хүмүүсийг дарангуйлсаар, Бурханы урмыг үнэхээр хугалж, жигшлийг нь төрүүлжээ!

Сүүлд нь би Чэнь Ши эгчийг дарангуйлж, гадуурхах өөр нэг шалтгаан байгааг ухаарсан: Эгч намайг илчилж, ичээж зовоосоор байлаа. Би энэ байдлын талаарх Бурханы үгийн дараах хэсгийг олсон: “Хэрвээ чи антихристүүдийн замаас зайлахыг хүсвэл юу хийх ёстой вэ? Чи үнэнийг хайрладаг шулуун шударга хүмүүст идэвхтэйгээр ойртох ёстой. Чамд зөвлөгөө өгч чадах, асуудал олж илрүүлэх үедээ үнэнийг хэлж, чамайг шүүмжилж чадах хүмүүс, мөн асуудал олж илрүүлэх үедээ чамайг засаж, харьцаж чадах хүмүүстэй нэн ойр байх ёстой. Энэ нь чамд хамгийн их ашиг тустай байж чадах хүн бөгөөд чи тийм хүнийг нандигнах ёстой. Хэрвээ чи ийм сайн хүнийг голж, үл тоовол Бурханы хамгаалалтыг алдах бөгөөд золгүй явдал аажмаар ойртоно. Чи сайн хүмүүс болон үнэнийг ойлгодог хүмүүст ойртвол амар тайван, аз жаргалтай болж, золгүй явдлаас зайлсхийнэ. Хэрвээ чи дорд, ичгүүр сонжуургүй, зусарч хүмүүст ойртвол аюулд орно. Чи хууртаж, мэхлэгдэх магадлалтай төдийгүй, золгүй явдал хэзээ мөдгүй чамд тохиолдоно. Хэн чамд хамгийн их ашиг тустайг чи мэдэх ёстой. Буруу зүйл хийхэд чинь, өөрийгөө өргөмжилж, гэрчилж, бусдыг хууран мэхлэхээр оролдох үед чинь зааж хэлдэг хүн бол чамд хамгийн ашиг тустай хүн бөгөөд тэдэнтэй ойр байх нь зөв зам юм. Та нар тэгж чадах уу? Хэрвээ хэн нэгэн чамайг доромжилсон юм хэлбэл чи насан туршдаа өс санаж, ‘Яагаад та намайг илчилсэн юм бэ? Би танд муугаар хандаагүй; яагаад намайг үргэлж зовоодог юм бэ?’ гэж хэлнэ. Зүрх сэтгэлдээ өс санах нь санал зөрөлдөөн үүсгэж, чи ‘Удирдагчийн хувиар надад, тэгж хэлэхийг чинь хориглох албан тушаал, байр суурь бий’ гэж үргэлж боддог. Энэ нь юуны илрэл вэ? Энэ нь үнэнийг хүлээн авахгүй байгаагийн, сөргөлдөж байгаагийн илрэл бөгөөд бага зэрэг даварсан байдаг. Энэ нь байр сууринд анхаарсан хэрэг биш үү? Энэ нь туйлын завхарсан зан чанарыг харуулдаг. Байр сууринд үргэлж хэт их анхаардаг хүмүүс бол антихристийн зан чанар нь ноцтой хүмүүс бөгөөд түүнчлэн тэд мууг үйлдэж чадах юм бол нэн даруй илчлэгдэнэ. Үнэнийг голдог, хүлээн авч чаддаггүй хүмүүс асар их аюулд байна. Үргэлж байр суурийн төлөө тэмцэж, байр суурийн ашиг тусад шунах нь айсуй аюулын тэмдэг юм. Хүний зүрх сэтгэл үргэлж байр сууринд захирагддаг бол тэд үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж чадах уу? Хэрвээ хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, үргэлж алдар нэр, байр суурь олж авахын тулд аливааг хийж, эрх мэдлээрээ далимдуулдаг бол антихрист үнэн нүүр царайгаа илтэд харуулж буй хэрэг биш үү?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг). Энэ хэсгийг уншаад би ах эгч нар намайг шоолж, дорд үзэж, эвгүй байдалд оруулахын тулд бус, харин өөрийгөө таньж мэдэхэд минь туслах зорилгоор илчилж, засаж залруулж байсныг ухаарсан. Энэ нь миний аминд тустай байсан бөгөөд намайг буруу замаар явахаас хамгаалж байж. Өнгөрсөн жил Чэнь Ши эгчтэй хамтран ажиллаж байхад эгч дэндүү биеэ тоож, дур зоргоороо авирлаж байгааг минь анзаарсан даруйдаа намайг илчилж байсныг би бодлоо. Эгч намайг хайраар дэмжиж байсан. Хажуугаас хянах ийм хүнтэй байх нь амийн оролтод минь тустай байсан. Гэхдээ тэр үед би үүнийг Бурханаас ирж байна гэж хүлээж авалгүй, Чэнь Ши эгчийн сайн санааг буруугаар ойлгож, тэр намайг шууд илчилж, засаж залруулах замаар намайг ичээдэг мэт санагдсан тул түүний талаар өрөөсгөл ойлголттой болж, түүнийг гадуурхсан. Энэ бүгд миний антихрист зан чанарын илрэл байв. Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Би үнэнийг эрэлхийлдэг шударга, илэн далангүй хүмүүстэй илүү их цагийг өнгөрөөж, буруу зүйл хийж, зарчмын эсрэг явах үедээ байр суурь, нэр хүндээ орхиж, тэдний санаа бодлыг сонсох ёстой. Энэ нь мууг үйлдэхгүй байхад минь тусална. Бодоод үзэхэд, хэдий би чуулганы удирдагч байсан ч миний ойлгохгүй олон асуудал байсаар байв. Бид завхарсан зан чанартаа захирагддаг учраас үүргээ гүйцэтгэх явцад тодорхой хэмжээний саад, тасалдал гарах нь дамжиггүй. Тиймээс бусадтай эв найртай ажиллаж, бие биедээ тусалж, дэмжиж байж л бид үүргээ гүйцэтгэж, чуулганы ажлыг сайн хийж чадна. Бурханы хүслийг ойлгомогцоо би Чэнь Ши эгчид сэтгэлээ нээж, уучлалт гуйж, түүн рүү хэрхэн дайрч давшилж, дарангуйлж байснаа бүгдийг нь ярилаа. Үүнийг сонсоод Чэнь Ши эгч миний төсөөлж байсан шиг намайг дорд үзэж, үзэн ядсангүй, харин надад туслахын тулд өөрийнхөө туршлагын талаар нөхөрлөсөн юм. Сэтгэлээ нээж, нөхөрлөснөөр бид өрөөсгөл ойлголтоо хойш тавьж чадсан.

Дараа нь нэг удаа би өөр төслүүд дээр ажиллаад завгүй байсан тул зарим ерөнхий ажил хэргийг орхигдуулж, хоёр сарын дараа ерөнхий ажил хэргийг зохицуулдаг хүмүүстэй цуглаан хийхдээ л санасан юм. Ерөнхий ажил хэргийг хариуцаж байсан Ян Яньи эгч хатуу үгээр намайг шүүмжилж, “Та хоёр сарын турш бидэнтэй цуглаан хийгээгүй, бидний үүрэгт тулгарсан асуудлуудыг шийдвэрлээгүй тул бид бүхний аминд сөргөөр нөлөөлсөн. Ажил оноогоод, дараа нь тэрийгээ удирддаггүй удирдагчид, ажилчид бол хуурамч удирдагчид гэж Бурханы үгэнд хэлдэг” гэлээ. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод надад зөрчилдсөн мэдрэмж төрөв: “Би энэ хоёр сарын хугацаанд таны байдлыг асуусан, тийм ч олон удаа биш л дээ. Бас би өөр ажилтай завгүй байсан. Зөвхөн тэрнээс болж намайг хуурамч удирдагч гэж хэлж болохгүй шүү дээ! Ийм юм хэлчхээд намайг ажлыг чинь үргэлжлүүлэн шалгана гэж яаж бодож байна аа? Хэрэв та дахин буруу зүйл хийж байхад минь барьж аваад, дээд шатны удирдагчдад намайг хуурамч удирдагч гэж мэдээлбэл Би байр сууриа алдахгүй гэж үү? Ингэж болохгүй, би ирээдүйд танд ажил хариуцуулж чадахгүй.” Гэхдээ тэр үед би өнгөрсөн сард Чэнь Ши эгч руу хэрхэн дайрч, гадуурхсан тухайгаа бодоод үзэхэд одоо Яньи эгчийг үзэл бодлоо илэрхийлснийх нь дараа би түүнд ажил хариуцуулахыг хүсэхгүй байна. Би өөр үзэл бодолтой хүмүүсийг дайрч давшилж, гадуурхсаар байгаа юм биш үү? Яг тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг санав. “Чамд үнэнийг хэлж чаддаг хүмүүстэй чи ойр байх ёстой. Тийм хүнийг, ялангуяа чамд асуудал байгааг олж мэдээд, чамайг шүүмжилж, илчилж зүрхэлдэг хүмүүсийг хажуудаа байлгах нь маш их ашиг тустай. Тийм хүнийг дэргэдээ байлгавал төөрөлдөхөөс сэргийлж чадна. Хэрвээ тэд үнэний зарчмыг зөрчсөн зүйл хийснийг чинь олж мэдвэл байр сууриас чинь үл хамааран, хэрэгтэй үед чамайг шүүмжилж, шаардлагатай бол чамайг илчилнэ. Тэр бол шударга ёсны мэдрэмжтэй шулуун шударга хүн юм. Тэд чамайг яаж ч илчилж, шүүмжилсэн, энэ бүгд чамд тусалж чадна; энэ бүхэн нь чамайг хянаж, шахаж шавдуулахын төлөө байдаг. Чи тийм хүнд ойртох ёстой. Тийм хүнийг хажуудаа байлгах нь чамд тусалж, чи хавьгүй илүү аюулгүй байна. Тэр бол Бурханы хамгаалалт(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг). Би Бурханы үгийг санаад аажмаар тайвширлаа. Яньи эгч жаахан хатуу байсан ч юмыг байгаагаар нь хэлсэн. Энэ хугацаанд би түүний байдлыг үнэхээр ойлгоогүй, асуудлыг нь шийдвэрлээгүй. Мөн түүний аминд үнэхээр сөргөөр нөлөөлсөн. Чуулганы удирдагчийн хувьд хүмүүсийн байдалтай цаг тухайд нь танилцаж, тэдний асуудлыг шийдвэрлэх нь миний үүрэг бөгөөд хэчнээн завгүй байсан ч энэ хариуцлагаас зайлсхийж болохгүй. Гэхдээ би Яньи эгчид ер анхаарал хандуулаагүй, харин надад зөвлөгөө өгөхөд нь би нэр нүүрээ алдсан гэж бодсон тул өширхөж түүн рүү дайрахыг хүссэн. Би үнэхээр харгис байж! Яньи эгч надтай харьцахдаа миний ажлыг зааварлаж, үнэнийг хэрэгжүүлж байсан. Хэрэв би түүн рүү дайрч, өшөө авахаар зүтгэвэл үнэний эсрэг явж, мууг үйлдэх болно! Үүнийг ойлгоод би Бурханы өмнө очин залбирч, “Хүндэт Бурхан минь, би ёрын муу уг чанартайгаа ухаарлаа. Нэр нүүрээ бодож, нэр төрөө хамгаалахын тулд би Яньи эгч рүү дайрч, өшөө авахыг хүссэн. Ингэж хүмүүсийг шийтгэж байна. Өө Бурхан минь, би цаашид завхарсан зан чанараараа авирлахыг хүсэхгүй байна. Үнэнийг хэрэгжүүлж, Яньи эгчийн зөвлөгөөг хүлээн авахад бэлэн байна” гэлээ. Залбирсны дараа Яньи эгчид тэгж хандсан нь буруу гэдгийг мэдэрч, уучлалт гуйхыг хүссэн ч хачирхалтай нь Яньи эгч эхлээд надаас уучлалт гуйн, өөрийгөө бага зэрэг зохисгүй авирлаж, завхарсан зан чанараар ярьсан гэж хэлэв. Би ч бас Яньи эгчээс уучлалт гуйж, “Таны зөв. Би үнэхээр бодитой ажил хийгээгүй, би үүнийгээ эргэцүүлэх ёстой” гэсэн. Ах, эгч нар намайг илчилж, тусалж байгаа нь бодит ажил хийгээгүй гэдгийг минь ухааруулахын төлөө байж гэж надад санагдсан. Энэ нь Бурханаас ирсэн бөгөөд намайг гэх Бурханы хамгаалалт байжээ. Бурханд талархъя!

Энэ туршлагаар дамжуулан би Сатаны завхралд дэндүү гүн өртөж, нэр хүнд, байр сууринд хэт шунаж байснаа ухаарсан. Би нэр нүүрээ хамгаалж, байр сууриа хадгалахын тулд бүр хүмүүсийг дарангуйлж, гадуурхсан нь туйлын жигшүүртэй, ёрын муу байлаа. Бид ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж, завхарсан зан чанараа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайхад анхаарлаа хандуулах ёстой гэдгийг би бас ухаарсан юм. Ингэж байж л бид мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийж чадна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Бурханд итгэх замд орох нь

Ронгуан Харбин хот, Хэйлонжиан муж Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд...

“Хайрын” цаана оршдог зүйл

Чен Ян, Хятад Би итгэгч болохынхоо өмнө “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих