Сайн мэдээ түгээх зөв сэтгэлгээ

2023-07-11

Жүй Чю, Хятад

Нэг удаа нэг ах надад өөрийнх нь дүү Ли Пин багаасаа л итгэгч байсан болохоор Эзэний төлөө олон жил урам зоригтой ажилласан, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлээд, намайг дүүд нь сайн мэдээ номлооч гэж хүссэнд би дуртайяа зөвшөөрлөө. Гэвч намайг Ли Пинтэй ярилцах үед тэр босож зогсоод, сандрангуйгаар “Манай пастор эцсийн өдрүүдэд хүмүүсийг төөрөлдүүлэх хуурамч Христүүд гарч ирнэ, Эзэн эргэн ирсэн тухай ямар ч мэдээ худал гэсэн. Та Зүүний Аянгыг номлож байна. Би сонсохгүй. Бид өөр зүйлийн талаар ярилцаж болох ч надтай итгэлийн асуудлаар битгий ярь” гэлээ. Пасторынхаа цуу яриа, худал үгэнд гүн төөрөлдсөнийг нь хараад би Ли Пинд хэлэхээр оролдож, “Эгч ээ, Та Зүүний Аянга гэж юуг хэлдгийг мэдэх үү? Эзэн Есүс тодорхой зөгнөсөн байдаг, ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно’ (Матай 24:27). ‘Зүүний Аянга’ гэж Бурханы ажил, үгийг хэлдэг. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн Зүүн зүгт гарч буй агуу гэрэлтэй адил, иймээс л ‘Зүүний Аянга’ гэж нэрлэсэн. Үнэний энэ гэрэл хэдийн Зүүнээс Баруун зүгт туссан. Эзэний зөгнөл бүрэн биелсэн. Зүүний Аянга нь Эзэний илрэлт, ажил мөн эсэхийг шалгацгаая л даа” гэсэн. Тэр сонсоогүйн дээр “Манай пастор хэрэв хэн нэгэн биднийхээс өөр зам номловол хэчнээн сайхан сонсогдож байсан ч сонсож болохгүй. Эцэг эх, ах дүү нараа ч сонсож болохгүй, бас ямар ч танихгүй хүнийг гэртээ оруулж яавч болохгүй гэж хэлсэн” гэлээ. Энэ нь Эзэний хүсэл биш шүү дээ. Библид “Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм” гэсэн байдаг (Еврей 13:2). Би тэвчээртэйгээр “Эгч ээ, Библид ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2:7). ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ гэсэн байдаг (Матай 25:6). Эзэнийг угтан авахын тулд дуу хоолойг нь сонсох ёстой гэдгийг энэ зөгнөлүүд бидэнд хэлдэг. Хэн нэгэн Эзэн эргэн ирснийг гэрчилбэл бид Эзэнтэй уулзахаар гарах ёстой. Тэгж байж л бид Эзэнийг угтан авах боломжтой болно. Хэн нэгэн Эзэн эргэн ирсэн гэж гэрчлэхийг сонсоод бид сонсохгүй, эрж хайхгүй бол Эзэнийг угтан авах боломжоо алдана!” гэж хариулсан. Гэвч Ли Пин сонсохоос татгалзаж, явах шалтаг тоочсон. Ли Пиний хандлага намайг хэцүү байдалд оруулсан. Сонсохыг хүсэхгүй бол би яаж Ли Пинд сайн мэдээ номлож чадах юм бэ? Гэхдээ энэ буруу сэтгэлгээ гэдгийг би мэдэж байлаа. Эзэний эргэн ирэлтийг ч гэрчлээгүй байж яаж ийм амархан бууж өгч болох билээ? Ли Пин жинхэнэ итгэгч мөн л бол би түүнд сайн мэдээ номлохын тулд бүхнээ зориулах ёстой.

Дараа нь бид сайн мэдээ номлохоор гэрт нь очсон ч Ли Пин биднийг хармагцаа хаалгаа хаагаад, юу ч гэж хэлсэн, нээхээс татгалзаж, яах ч аргагүй байсан тул бид явлаа. Бид дахиад хэдэн удаа очсон ч Ли Пин хаалгаа тайлалгүй, “Манай пастор та нарыг хонь хулгайлахыг хүсдэг учраас бид Зүүний Аянгаас ирсэн хэнийг ч үхтэл нь зодож, гол руу шидэж, эсвэл зүгээр л цагдаад мэдээлэх хэрэгтэй гэсэн. Эндээс явж үз, манай пасторт харагдав даа” гэж хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод надад үнэхээр эвгүй санагдаж, би бууж өгөхийг хүссэн. Гэхдээ тэр үед, бууж өгөх нь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байсан болохоор би чимээгүй залбирлаа. Тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм: “Сайн мэдээ түгээхдээ чи хариуцлагаа биелүүлж, сайн мэдээг түгээж буй хүн бүрдээ чин сэтгэлээсээ хандах ёстой. Бурхан хүмүүсийг чадах чинээгээрээ авардаг бөгөөд чи Бурханы хүслийг анхааран үзэх ёстой, үнэн замыг эрж хайж, бодолцон үзэж буй хэнийг ч хайхрамжгүй өнгөрүүлэх ёсгүй… Тэд үнэн замыг бодолцон үзэхэд бэлэн, үнэнийг эрж хайж чаддаг л бол тэдэнд Бурханы үгийг илүү их уншиж өгч, үнэний талаар илүү их нөхөрлөж, Бурханы ажлыг гэрчилж, үзлийг нь шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой, ингэснээр чи тэднийг олж авч, Бурханы өмнө аваачна. Энэ бол сайн мэдээ түгээх зарчимтай нийцдэг зүйл юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Би Бурханы үгийг тунгаан бодоод ичсэн. Бурхан хүмүүсийг аль болох ихээр авардаг. Өчүүхэн төдий найдвар байгаа цагт Бурхан хүнийг орхидоггүй. Сайн мэдээ түгээж буй хүний хувьд би бүхнээ зориулах ёстой. Тухайн хүн зарчимд нийцдэг л бол би түүнд тэвчээртэйгээр, хайраар номлож, хариуцлагаа биелүүлэх ёстой. Энэ бол миний үүрэг. Тэгтэл би өчүүхэн бэрхшээлтэй тулгараад ухарч, бууж өгөхийг хүссэн, үүрэгтээ огтхон ч үнэнч байгаагүй. Үүнийг ухаараад үнэхээр буруутай санагдаж, би залбираад, надтай яаж ч харьцсан, нэгэнт Ли Пин хүн чанар сайтай, жинхэнэ итгэгч учраас би бууж өгөхгүй, Бурханы үг, ажлыг гэрчилж, Ли Пинийг Бурханы өмнө аваачна гэж шийдсэн. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг анх судалж байхад ах, эгч нар миний үзлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг тэвчээртэй нөхөрлөөгүй бол би шашинд үлдэх байсан байх. Сайн мэдээ түгээх нь асар их хайр, тэвчээрийг шаарддаг, бас чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийг биднээс шаарддаг. Энэ бол Бурханы хүсэл.

Гайхмаар нь дараагийн удаа гэрт нь очиход Ли Пин бидэнд хаалгаа онгойлгож өгсөн ч хүйтэн хөндий хандаад, юм яриагүй. Хаалгаа онгойлгосон л бол бидэнд нөхөрлөх боломж олдоно, Ли Пин жаахан сонсвол аажмаар бүх зүйлийг ойлгож авна гэж би бодсон. Бид тэр боломжийг ашиглан, Ли Пинтай нөхөрлөсөн. Би: “Эгч ээ, Эзэний ирэлтийг угтан авах нь том үйл явдал. Эзэний үгийг дагахгүй, харин үнэн замыг судлахдаа бусдын үгийг сохроор сонсох юм бол бид Бурханыг эсэргүүцэх магадлалтай. Эзэн Есүс гарч ирж, ажиллах үед Иудейн шашны итгэгчид шашны удирдагчдынхаа үгэнд орж, тэдэнтэй хамт Эзэнийг яллаж, голоод, эцэстээ Бурханд шийтгүүлсэн. Өнөөгийн шашны удирдагч, пасторууд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүй, тэр ч байтугай сүмүүдээ битүүмжилж, итгэгчдийг төөрөлдүүлэх худал үг тараахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэд Эзэний ирэлтийн талаарх аливаа мэдээ худал, ах дүү нар маань тэгж хэлсэн ч сонсолгүй, тэднийг цагдаад өгөх ёстой гэдэг. Ингэж хэлж, ийм үйлдэл хийх нь Эзэний сургаалтай нийцэж байна уу? Иймэрхүү юм ярьдаг хүнийг итгэгч гэж тооцож болох уу?” гэсэн. Бидний хэлсэн бүхэн үнэн гэдгийг ойлгоод Ли Пиний хандлага наашилж, бидэнтэй ярилцах хүсэлтэй болсон. Бас Ли Пин юунаас болж будилж байгаагаа хэлж, “Эзэн Есүс бидэнд ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно’ гэж анхааруулсан (Матай 24:23–24). Эцсийн өдрүүдэд Эзэнийг эргэн ирэх үед хүмүүсийг төөрөлдүүлэх хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ. Эзэний эргэн ирэлтийн тухай аливаа номлол нь хуурамч Христ хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг, та нар Библийг сайн мэдэхгүй учир болгоомжтой бай, эс бөгөөс олон жил Бурханд итгэсэн чинь талаар болно шүү гэж манай пастор хэлсэн. Би буруу зүйлд итгэвэл яах билээ гэж санаа зовж байна” гэсэн. Би шууд “Эгч ээ, төөрөлдөхөөс айж байгааг чинь бид ойлгож байна. Гэхдээ бид Эзэний хүслийг ойлгох ёстой. Биднийг хуурамч Христүүдийг ялган таньж, тэдэнд битгий хууртаасай гэсэндээ Эзэн тэгж хэлсэн болохоос тэдний эсрэг сохроор сэрэмжилж, Эзэнийг угтан авч чадахгүй байгаасай гэсэн юм биш. Бас Эзэн хуурамч Христүүдийн илрэлийг тодорхой тайлбарласан. Тэд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг үзүүлдэг. Бид хуурамч Христийн шинж чанаруудыг мэддэг учраас тэрнээс сэрэмжилж байгаа цагт хууртахгүй. Хэрэв бид Эзэний үгийг агуулгаас нь гажуудуулж, Эзэний эргэн ирэлтийн талаарх ямар ч гэрчлэл худал гэж бодоод, хэзээ ч эрж хайж, судалдаггүй бол Эзэн Есүсийн эргэн ирэлтийг яллах биш үү? Тэгвэл бид Эзэнийг яаж угтаж чадах юм бэ? Тиймээс хэрэв бид энэ нь Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн эсэхийг тогтоохыг хүсвэл хамгийн гол нь Эзэний дуу хоолойг сонсож, жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялгах явдал юм. Үргэлж сэрэмжтэй байж, бүх зүйлийг үгүйсгэх нь асуудлыг шийдвэрлэхгүй” гэж хариулсан. Эзэнийг угтан авах түлхүүр бол Эзэний дуу хоолойг сонсох. Эзэн Есүс ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно’ гэж хэлсэн (Илчлэл 3:20).”

Үүний дараа бид жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс яаж ялгах тухай Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь). “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурханы үгийг уншсаны дараа би “Бурханы үг маш тодорхой байна. Жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялгахдаа Бурханы ажил, үг, Бурханы илэрхийлдэг зан чанараас ялгах ёстой. Учир нь Христийн мөн чанар бол зам, үнэн, амь юм. Христ хүн төрөлхтөнд үнэнийг өгч, Бурханы зан чанарыг илэрхийлж, золин аврах, авралын ажлыг хийдэг. Эзэн Есүс ажиллахдаа хүн төрөлхтөнд гэмшлийн замыг өгч, бидэнд нүглээ улайж, гэмшиж, бусдыг өөр шигээ хайрлаж, хүлээцтэй, тэвчээртэй байхыг заасан. Бас олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэй хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, үхэгсдийг амилуулж, доголонг дахин алхуулж, хүнд эцэс төгсгөлгүй нигүүлсэл хайрлаж, Бурханы өршөөл, хайрыг амтлахын зэрэгцээ хүч чадал, эрх мэдлийг нь харах боломжийг бидэнд олгосон. Эцэст нь, Эзэн Есүс загалмайд цовдлогдож, золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Эзэний үг, ажил, илэрхийлсэн зан чанараас бид Эзэн бурханлаг мөн чанартай байсныг, бие махбодтой болсон Бурхан мөн байсныг харж болно. Одоо Эзэн эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Тэрээр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлыг хийж байгаа. Төгс Хүчит Бурханы үг баялаг, элбэг арвин, нүглийн хүлээсээс яаж мултрах, яаж зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, бүрэн аврагдах, хүний төгсгөл, хүрэх газар зэрэг маш олон нууц, үнэнийг илчилдэг. Тэр бидэнд аврагдаж, Бурханы хаанчлалд орох замыг заасан. Төгс Хүчит Бурхан бас Сатан хүн төрөлхтнийг завхруулсан үнэнийг шүүж, илчилж, биеэ тоосон, зальтай, ёрын муу зэрэг Бурханы эсрэг байдаг хүний сатанлаг зан чанарыг илчилж, бас халдахыг огт тэвчдэггүй зөвт зан чанараа харуулдаг. Бурханы үг бидэнд яаж үнэнч шударга хүмүүс байх, яаж өөрсдийгөө үүрэгтээ зориулах, яаж Бурханд дуулгавартай байх зэрэг хэрэгжүүлж, орох замыг харуулдаг. Бурханы үгийг идэж, ууж, Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар Бурханы сонгосон хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, маш их туршлага, гэрчлэлтэй болдог. Бид Төгс Хүчит Бурханы ажил болон үгээс Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Бурхан Өөрөө гэдгийг харж болно. Төгс Хүчит Бурхан бол Эзэний эргэн ирэлт юм. Харин хуурамч Христүүд мөн чанартаа муу ёрын сүнснүүд байдаг. Тэд үнэнгүй учраас хүмүүсийг аварч, ариусгаж чадахгүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлснээр хүмүүсийг төөрөлдүүлж л чадна. Хуурамч Христүүд Христийн мөн чанаргүй, Христийн ажлыг хийж чадахгүйг бид харж болно. Тэд бүгд өөрсдийгөө Бурхан гэж нэрлэдэг ч хуурамч учир хүмүүсийг түр зуур л хуурч чадна” гэж нөхөрлөсөн.

Ли Пин: “Таны уншсан зүйл сайхан, сэтгэл татам юм. Та нарын номлолыг сонсмогцоо бид татагдана гэж пасторын хэлсэнд гайхах зүйл алга. Танаас сонссон зүйл надад үнэхээр таалагдсан ч би энэ талаар дахиад жаахан бодох хэрэгтэй байна” гэсэн. Би хариуд нь “Эгч ээ, энэ олон жил итгэхдээ бид Эзэний эргэн ирэлтийг хүсэн хүлээсэн биш үү? Таныг үүнд болгоомжтой хандана гэж найдъя. Та Бурханаар авруулах боломжоо алдвал насан туршдаа харамсана шүү” гэсэн. Дараа нь бид яаж ч нөхөрлөсөн Ли Пин хариу үйлдэл үзүүлээгүй, нэг ч үг хэлээгүй. Эрч хүч шавхагдаж, тэвчээр минь барагдаж байлаа. Биднийг ингэж их нөхөрлөж байхад хүлээн авахгүй байгаа юм чинь бид яах вэ дээ гэж би бодсон. Гэхдээ ингэж бодоход эвгүй оргиж, Бурханы хэлсэн үгийг санасан: “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бурхан яаж шаналж, түгшиж байгааг, бас урсгал бүрийн бүх жинхэнэ итгэгч, харанхуйд Эзэний эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж буй бүх хүн Бурханы дуу хоолойг удалгүй сонсож, Бурханы гэрт буцаж очно гэж Бурхан найдаж байгааг Бурханы үг бидэнд хэлж байна. Гэвч пастортаа хууртаж, шашны үзэлд хүлэгдсэн, сайн мэдээг хүлээн авах боломжтой хүн яг өмнө минь байхад би үнэнийг тэвчээртэй нөхөрлөж, залж чиглүүлж чадаагүй. Би түүнийг хээв нэг хязгаарлаж, бууж өгч байв. Миний хайр, хариуцлагын мэдрэмж хаана байв аа? Би өөрөө яаж Эзэний эргэн ирэлтийг өдөр бүр хүсэн хүлээдэг байснаа бодсон. Хуурамч Христэд төөрөгдөхөөс айж байсан учраас хэн нэгэн Эзэн эргэн ирснийг гэрчлэхийг сонсох үедээ судалж зүрхлээгүй. Энэ бол бартаатай зам байсан. Би Ли Пинээс түрүүлж Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан азтай тул Ли Пинтэй сайн мэдээ хуваалцах нь миний хариуцлага байлаа. Бас би ажлын энэ үе шатыг нүд ирмэхийн зуур хүлээж аваагүй. Анхандаа надад ч гэсэн маш их үзэл байсан. Ах, эгч нар надтай ахин дахин тэвчээртэй нөхөрлөснөөр би Бурханы өмнө очих хувьтай болсон. Гэвч би өөрийгөө Ли Пиний оронд тавьж, түүний өнцгөөс бодож үзээгүй. Би хайр, тэвчээргүй, хариуцлагаа биелүүлэхгүй байжээ. Өчүүхэн ч гэсэн найдвар байгаа бол, эрж хайх, судлах хандлага байгаа л бол би Ли Пинтэй үргэлжлүүлэн нөхөрлөх ямар нэг арга замыг бодож олох ёстой. Тэгж байж л би хариуцлагаа биелүүлэх байлаа. Ингэж бодоод би Ли Пинийг ойлгосон. Эзэнийг угтан авах нь бидний эцсийн төгсгөлтэй холбоотой том хэрэг. Ли Пиний болгоомжилсон хандлага бол байдаг л зүйл. Би зүгээр л хоёр илүү оччихоод, маш их үзэлтэй байгааг нь хараад Ли Пинийг хязгаарлаж, бууж өгөхийг хүссэн. Би маш биеэ тоосон, эрүүл ухаангүй байжээ. Ингэж бодохоор аймшигтай, үнэхээр буруутай санагдсан. Би сайн мэдээг үргэлжлүүлэн номлож, Ли Пинийг Бурханы өмнө авчрахын тулд чадах бүхнээ хийнэ гэж Бурханд залбирч, тангарагласан.

Би хэд хоногийн дараа Чэн Айжэнь эгчтэй цуг Ли Пиний гэрт буцаж очсон. Ли Пин биднийг хармагцаа халуун дотноор мэндлээд, “Эгч нар аа, та нар хоол идсэн үү? Идээгүй бол би юм хийж өгье. Их хүйтэн өдөр байна, гэртээ байгаа юм шиг байгаарай” гэсэн. Ли Пиний хандлага ийм хурдан өөрчлөгдсөн гэж үү? Айжэнь бид хоёр ч бас гайхсан. Биднийг хүлээж авдаг болов уу яах бол гэж би санаа зовж байсан болохоос хандлага нь ингэж 180 градус өөрчлөгдөнө гэж бодоогүй. Биднийг суусны дараа Ли Пин бидэнтэй бодлоо хуваалцаж, “Би сүүлийн хэдэн өдөр бодлоо л доо. Та надад сайн мэдээг номлохоор ахин дахин ирсэн. Хэрэв итгэл чинь үнэн байгаагүй бол, Ариун Сүнснээс ирээгүй бол та яаж ийм хайр, тэвчээртэй байж чадах билээ? Бас би таныг ирэх бүрд үгийг чинь сонсоогүй, зочломтгой байгаагүй, харин хуурамч Христэд хууртах вий гэж айн пасторын үгэнд орсноо бодсон. Би Бурханы дуу хоолойг сонсоогүй, Эзэн эргэн ирсэн гэж таны гэрчилснийг судлаагүй, харин таныг хараад зүгээр л нуугдсан. Тийм маягаар би яаж ер нь Эзэнийг угтаж чадах билээ дээ? Би үнэхээр мунхаг, мэдлэггүй байжээ!” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод үнэхээр сэтгэл хөдөлж, би зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан. Би Бурханы хэлсэн үгийг бодлоо: “Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Тэр өдөр бас бид хэдий нүглээс золин аврагдсан ч Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээж авахгүйгээр Бурханы хаанчлалд орж чадахгүй тухай ярилцсан. Би: “Эзэнд итгэж, нүглээ улайж, гэмших нь Эзэн биднийг золин аварч, биднийг нүглийнх гэж үзэхгүй л гэсэн үг, гэхдээ бид нүглээс ангид гэсэн үг биш. Бид нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогт амьдарсаар байна. Завхарсан зан чанар маань шийдвэрлэгдэхгүй, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байвал бид Бурханы хаанчлалд орж чадахгүй. Библид ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14). ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ’ (Леви 11:45). ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү мөнхөд байдаг’ гэсэн байдаг (Иохан 8:34–35). Бурхан ариун учраас ариун газрыг бузарлахыг бузар хүмүүст зөвшөөрөхгүй, гэвч бид цаг үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлддэг. Бид завхралаар дүүрч, нүгэлд хүлэгдсэн байж яаж Бурханы хаанчлалд орж чадах юм бэ? Зөвхөн Бурхан л биднийг аварч чадна. Эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллаж, хүн төрөлхтний завхралыг шийдвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, хүмүүсийг нүглийн дөнгөнөөс бүрэн чөлөөлж, бидний завхралыг цэвэрлэдэг учраас эцэст нь бид Бурханы ариун газарт орж чадна” гэж хэлсэн. Ли Пиний сэтгэл хөдлөн “Тэгэхээр хэрэв бид цэвэрлэгдэхийг хүсвэл Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг туулах ёстой байх нь, тэгэхгүй бол бидний завхарсан зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэсэн. Ли Пин тэрийг ойлгосонд би маш их баярласан.

Дараа нь бид шашны пастор, фарисайчуудыг яаж ялган таних талаар нөхөрлөж, Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн үзэл, төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг мэхэлж, өөрсдийнхөө өмнө авчирдаг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: ‘Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой’ гэцгээдэг. Бурханд итгэж, үнэн замыг хүлээн авахад нь тэдэнд бусдын зөвшилцөл, зөвшөөрөл мөн л хэрэгтэй байдаг—энэ нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Би цааш нь нөхөрлөж, “Төгс Хүчит Бурханы үг шашны удирдагчдын Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг маш нарийн илчилсэн. Өмнө нь бид пастор, ахлагч нарыг ялган таньж чаддаггүй байсан. Тэднийг Библийг сайн мэддэг, биеийн хэмжээтэй, үнэнийг ойлгодог гэж бодсон болохоор бид тэднийг сохроор сонсож, тэдний зохицуулсныг л дагадаг байсан. Бид пасторуудынхаа үгийг Эзэнийхээс илүү чухал гэж үзээд, Эзэнийг угтан авах том зүйл дээр тэдний зөвшөөрлийг авах ёстой болсон. Зөвшөөрөхгүй бол бид Эзэний дуу хоолойг сонссон ч эрж хайж, хүлээн авч зүрхэлдэггүй байсан. Бид тэднийг хэтэрхий өндрөөр үнэлсэн. Бид итгэгчид юм уу дагагчид байгаагүй. Шашны ертөнцийн удирдагчид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай гэрчлэлийг сонсоод үүнийг судлахад итгэгчдийг чиглүүлдэггүй, харин тэднийг янз бүрийн худал хуурмагаар төөрөлдүүлж, үнэн замыг судлахаас сэргийлдэг гэдгийг одоо баримтууд бидэнд харууллаа. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авахаас итгэгчдийг сэргийлэх, тэднийг атгандаа чанд хянасаар байх, өөрсөдтэйгөө хамт там руу чирч явах гэсэн ганцхан зорилготой. Тэдний энэ зан авираас бид тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцдэг, тэд бол хүмүүсийн сүнсийг залгидаг чөтгөрүүд гэдгийг харж болно. Яг л Эзэн Есүсийн хэлснээр ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй’ гэсэн (Матай 23:13).” Ли Пин: “Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, гарч ирж, ажиллаж, үнэнийг илэрхийлж, шашны энэ удирдагчдын хоёр нүүрийг илчлээгүй бол бид тэдний үнэн нүүр царай, хоёр нүүр, хорон санааг хэзээ ч харалгүй, харин тэдэнд хууртсаар байх байж. Ямар мунхаг юм бэ!” гэж хариулсан. Ли Пин пастороо ялган таньсан нь үнэхээр Бурханы ач байжээ. Дараа нь Ли Пин Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, бид хамтдаа Бурханы ажлын гурван үе шат, Бурхан яагаад эцсийн өдрүүдэд ажиллахаар бие махбодтой болсон, цэвэрлэгдэхийн тулд Бурханы шүүлтийг яаж туулах болон үнэний бусад талын тухай нөхөрлөсөн.

Ли Пин хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдэгт итгэлтэй болсон. Гэвч Ли Пинийг Бурханы ажлын талаар итгэлтэй болмогц пастор нь олоод мэдчихнэ гэж бид ёстой бодоогүй.

Нэгэн орой биднийг суусны дараахан хаалга яаран цохих чимээ сонсогдсон. Ли Пин хаалганыхаа доорх завсраар олон хөл байгааг хараад сандран, “Яана аа, тэд та нарыг барих л юм бол үхтэл чинь зодоод, цагдаад өгнө гэсэн. Би та нарыг тэдэнд харагдуулж болохгүй” гээд биднийг шууд нуусан. Тэрний дараахан долоо, найман хүн дайрч орж ирээд, дэлбэртлээ уурлаж, зэрэг зэрэг “Тэр хүмүүс хаачсан? Бид танайх руу хоёр хүн орохыг харсан, тэд гарч яваагүй. Энд л байх ёстой. Барих л юм бол гар, хөлийг нь хугалаад өгье л дөө” гэсэн. Тэдний яг л чонынх шиг харгис харц нарийхан завсраар харагдсан. Тэд Ли Пиний гэрийг хашаа, орны доод тал, гахайн хороо гэхчлэн булан тохойгүй нэгжиж эхэлсэн. Бидний нуугдаж байсан газар луу ирэхэд хаа сайгүй гар чийдэн гялс хийж, бараг яг өмнө минь ирэх үед айсандаа зүрх дэлсэж байлаа. Тэд биднийг олбол үхтэл нь зоддоггүй юм аа гэхэд тахир дутуу болгох байлаа. Би хурдхан Бурханд залбирч, нэг ч хором Бурханаас холдож зүрхлээгүй. Бурхан миний түшиг тулгуур, тэр өдөр тэд намайг яах нь Бурханы гарт байгааг би мэдэж байсан. Бурхан зөвшөөрөхгүй бол тэд намайг яаж ч чадахгүй. Ингэж бодоод би тэгтлээ их айгаагүй. Тэд энд тэндгүй хайгаад, биднийг ер олоогүй. Бурханы хамгаалалт байжээ! Тэгээд хэн нэг хүн цухалдаж, “Ямар сонин юм бэ. Яах аргагүй л танайх руу хоёр хүн ороод, гарч яваагүй дээ. Яагаад олдохгүй байна аа?” гэх сонсогдсон. Ли Пин тэднийг ууртайгаар зэмлэн, “Биеэ авч яваа байдлаас чинь харахад та нар итгэгчидтэй огт адилгүй юм. Тэд сайн мэдээ түгээх гэж ирсэн ч чонын үүрэнд орсон мэт хараалгаж, зодуулах нь байна. Эзэн Есүс бидэнд бусдыг өөр шигээ хайрла гэж заасан. Зан авираас чинь харахад та нар шүтлэггүй хүнээс ч дор юм. Одоо би хэн болохыг чинь тодорхой харлаа. Та нар ингэхэд Христэд итгэгчид гэж үү? Та нар бол фарисайчууд” гэсэн. Тэгж хэлэхийг нь сонсоод тэд уурлан гарч явсан. Айжэнь бид хоёр Ли Пиний тэгж хэлэхийг сонсоод үнэхээр баярласан. Ли Пин эцэст нь тэр шашны удирдагчдыг ялган таньж, тэд цаашид төөрөлдүүлж, үймүүлэхээргүй болсон. Тэднийг явсны дараа Ли Пиний сэтгэл хөдөлж, “Өнөөдөр саад хийснийх нь дараа би тэдний жинхэнэ төрхийг харлаа. Тэд бол антихристүүд, Бурханы дайснууд. Тэд надад яаж ч төвөг удсан би Төгс Хүчит Бурханыг дагана” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод үнэхээр сэтгэл хөдөлж, би Бурханд ахин дахин талархаж байлаа.

Тэр туршлага Бурханыг эсэргүүцдэг шашны удирдагчдын чөтгөрлөг нүүр царайг илүү тодорхой харуулсан. Тэд Бурханы ажлыг огт эрж хайж, судлахгүйн дээр хэн нэгэн Эзэний эргэн ирэлтийг гэрчлэхийг сонсвол галзууртлаа уурлаж, тэднийг үхлийн ирмэгт аваачна. Тэд бол итгэгчид биш, харин антихристүүд, үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг фарисайчууд юм. Бас Бурханы гайхалтай үйлсийг харсан минь миний итгэлийг бэхжүүлсэн. Сайн мэдээ номлоход надад ямар ч бэрхшээл тулгарсан сайн мэдээг хүлээн авах боломжтой хүн байгаа л бол би хайраар, тэвчээртэйгээр Бурханы ажил, үгийг гэрчлэх ёстой, ингэснээр тэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авч чадна. Энэ бол үүрэг, хариуцлагаа биелүүлэх цорын ганц зам.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сайн мэдээ түгээхийн үр өгөөж

Сэрэх, Өмнөд Солонгосын Хэсэг хугацааны өмнө би Тереза гэдэг филиппин Христэд итгэгчтэй онлайнаар танилцсан юм. Түүнийг мэддэг болоод,...

Салаа зам

Ли Яан, Хятад Би хөдөө төрж, ядуу гэр бүлд өссөн. Аав ээж маань энгийн тариачид, их дээрэлхүүлдэг байлаа. Хүүхэд байхдаа би том болоод...

Messenger дээр бидэнтэй холбоо барих