Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

2018-01-18

Эзэн Есүс Христийн ихэнх дагалдагчид өөрсдийн пастор, ахмадууд, эсвэл номлогчдоосоо Зүүний Аянгын талаар сонсож байсан ч үнэндээ Зүүний Аянга хаанаас үүссэнийг хэн ч мэддэггүй. Зүүний Аянганы гарал үүслийн талаар хүн болгон өөрсдийн бодолтой байдаг: Зарим хүмүүс үүнийг Христийн шашин дахь шинэ урсгалаас өөрцгүй гэж үздэг бол бусад нь үүнийг тэрс үзэл, “муу ёрын урсгал” хэмээн буруушааж байлаа. Хүмүүс Бурханы ажлыг мэдэхгүй болохоор ийм утгагүй санааг агуулж байсан юм.

Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Бурханы ажлын зарчим нь үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй эсвэл Бурханы ажлын зорилго нь хүнийг аврахын төлөө байдаг гэдгийг хүмүүс ухаардаггүй, түүгээр ч үл барам хүн бол бардам, зөрүүд сатаны зан чанартай. Ийм учраас Бурхан шинэ ажлыг эхлүүлэх бүрдээ хуучин аргатайгаа гөжүүдлэн зууралдсан шашны ертөнцийн доромжлол, хавчлага ба зэмлэлтэй үргэлж тулгардаг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэн замыг түгээдэг хүмүүсийн хувьд, тэд бүх төрлийн ул үндэсгүй зэмлэл, булай муу нэрэнд дарагдсан. Библийн Шинэ Гэрээ энэхүү үнэнийг тэмдэглэсэн байдаг: Хуулийг дагаж чадаагүйгээсээ болж шийтгэгдэх эрсдлээс хүнийг аврахын тулд Бурхан бие махбод болж, Нигүүлслийн эрин үед золин аврах ажлыг эхлүүлсэн. Тэр үед, Эзэн Есүс Иудейд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах олон гайхамшгийг үйлдэн Өөрийн ажлыг хийж байхдаа-Тэрээр хүмүүст өгөөмөр нигүүлслийг хайрлаж, олон үнэнийг илэрхийлэн, Тэр бол үнэхээр, бүрэн төгс Бурхан Өөрөө, Тэр бол зөгнөгдсөн Мессиа гэдгийг батлах хангалттай их зүйлийг хийж байв. Гэвч Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Түүнийг тэдний удаан хүлээсэн Мессиа гэдэгт итгээгүй бөгөөд харин ч Түүнийг гүжирдэн, шүүмжилж, Эзэн Есүсийн ажлыг “буруу ном”, “тэрс үзэл” хэмээн буруутгасан. Эзэн Есүс Назарт өсөж, Өөрийн ажлыг тэнд эхлүүлсэн, ийм учраас тэд Түүнийг болон Түүний дагалдагчдыг “Назарын бүлэглэл” хэмээн хочилж, элч Паулыг толгойлогч хэмээн буруутгаж байсан (лавлах. Үйлс 24:5) билээ. Энэ бидэнд юу хэлж байна вэ? Эзэн Есүсийн Иудей дахь ажил нь Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж хүнийг золин аврах шинэ ажлыг эхлүүлэхийн тулд Бурханы Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөний дагуу бүрэн явагдсан гэдгийг Эзэнд итгэдэг манай ах эгч нар мэддэг. Иудей, Харь үндэстэн, Зелот, Садукай гээд үнэн замаар үнэхээр цангаж, үүнийг эрж хайж байгаа хэн ч бай нэг жинхэнэ Бурхан болох Эзэн Есүсийг дагаснаар нүглээ цагаатгуулж чадна. Бурхан энэхүү “Назарын бүлэглэл” байтугай өөр ямар нэгэн урсгал, байгууллага эсвэл бүлэглэлийг хэзээ ч байгуулаагүй, тэгэх ч хэрэг байгаагүй. Тэгэхээр, тэрс үзэл гэх энэ “Назарын бүлэглэл” нь үнэндээ Эзэн Есүст халдаж, зохиомлоор буруутгаж, Түүний ажлыг яллах зорилгоор ахлах тахилч, хуулийн багш нар болон сүмд Ехова Бурханд “үйлчилдэг” Фарисайчуудын гаргасан цуу яриа юм. Эцэст нь энэхүү “Бурханд үйлчилдэг хүмүүсийн” заль мэх, хяналтын улмаас Иудей хүмүүс Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд тэднийг дагаж, Бурханы зан чанарыг зөрчиж, Бурханы шийтгэлийг хүлээж, Израильд 2000 орчим жилийн сүйрэл авчирсан билээ.

Яг үүнтэй адил, хүнийг нүглээ наминчлан, дараа нь үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, дахин дахин нүгэл үйлдэх циклиэс зугтаж, Сатаны ялзармал зан чанараас бүрэн ангижирч, нүгэлт уг чанараа хаяж ариун байдалд хүрч, Бурханы авралд үнэхээр хүрэх боломжтой болгохын тулд Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа бие махбодтой болж, ялзарсан хүн төрөлхтнийг шүүн, гэсгээх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр Өөрийн шинэ ажлаараа хүнийг бүхэлд нь ариусгаж, аварч байгаа. Бурханы үгсийн шүүлт, гэсгээлт, сорилт, цэвэршүүлэлтээр дамжуулан эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг хүлээн авч буй ах эгч нар болон Түүний шинэ ажилтай хамт байгаа хүмүүс эцсийн өдрүүдэд эдгээр үнэнийг өгөх Төгс Xүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тодорхой харж, зүрх сэтгэлийнхээ гүнд цэнгэн баясаж, өргөгдөхийн болон Түүний авралын гайхалтай агуу байдлыг гүнээ мэдэрдэг. Тиймээс Бурханы хайрын хариуд, илүү олон хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы гэрт эргэн ирэх боломжтой болгохын тулд тэд Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээж байсан бүх хүмүүст сайн мэдээг дуулгахаар гарч байна. Тэд, Эзэн Есүс аль хэдийн дахин нэгэнтээ бие махбод болж, эх дэлхийд, тэр дундаа Зүүн зүгийн Хятадад эргэн ирж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэн Хаанчлалын эрин үеийг эхлүүлэх гэж байгааг тэдэнд хэлж байна. Тэрээр хүн төрөлхтөнг шүүн, цэвэрлэх шинэ, илүү өндөр ажлыг эхлүүлсэн. Тэд одоо Бурхан Матайгийн номлолын 24-р бүлгийн 27-р хэсгийг хэрэгжүүлсэн хэмээн тэдэнд хэлж байгаа; “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.” Бүтээлээс эхлэн эцсийн өдрүүд хүртэлх Өөрийн ажлын нууцыг тайлж, хүн төрөлхтнийг цэвэрлэн, аврах бүх үнэнийг аван хүнд өгсөн Бурханы энэ удаад авчирсан үнэн нь өмнөхөөсөө илүү өндөр бөгөөд Бурханд үнэнээр итгэдэг ах эгч нар үй олноороо гэрэлд гарч байна. Мөн эцсийн өдрүүдэд Бурханы ургац хураах ажил богинохон, асар хурдтай, яг л цахилгаан цахихтай адил, ердөө л арав гаруй жилийн дотор Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт өргөнөөр түгэж, дэлхийн бүх улс орон, бүс нутагт тэлж байна. Гэхдээ л хүний үзэлтэй зохицохгүй Бурханы шинэ ажилтай тулгараад янз бүрийн шашны бүлэглэлийн биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөдөг тэр хүмүүс хуучин арга замтайгаа зөрүүдлэн зууралдсаар байна. Бурханы шинэ ажилтай эн зэрэгцэж чаддаггүй тэд үнэн замыг эрж хайж, шинжлэн судалдаггүйгээр үл барам харин ч оронд нь эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчилдэг ах эгч нарын хэлсэн библийн зөгнөлийн талаар маргаан дэгдээдэг. Тэд Төгс Xүчит Бурханы Чуулганыг “Зүүний Аянга бүлэглэл” хэмээн зэрлэг балмадаар зэмлэн, шүүмжилж, гүтгэдэг. Бүх талаараа тэд, Эзэн Есүсийн шавь нар болон элчүүдийг “Назарын бүлэглэл” хэмээн дайрч довтлон, гүтгэн, яллаж байсан Иудейн шашны бүлгэмийн үйлдсэнтэй яг адил зүйлийг хийдэг. Тэд ингэж эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэн довтолж, хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Түүний ажилд дуулгавартай байхыг нь зогсоож чадаж байгаа нь өмнө нь Фарисайчууд Христийг эсэргүүцэн, ялласантай яг адил биш гэж үү? Эдгээр үйлдлийн мөн чанар нь зөвхөн үнэнийг үзэн ядаж, Ариун Сүнсийг доромжлох явдал биш гэж үү?

Хэрэв Төгс Xүчит Бурхан Өөрийн үгээ хэлэлгүй, нууцуудыг задлаагүй бол бид “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг” зөгнөл юу гэсэн утгатай болохыг хэзээ ч үнэхээр ойлгохгүй байх байсан. Төгс Xүчит Бурхан хэлэхдээ: “Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн, сэргэж, хүн бүхэн эргэлзэх юмгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үед-энэ нь, зүүний аянга цахиж, Зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ Өөрийн шинэ амьдралыг эхэлдэг. …Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхийн зүүн зүгт-бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байх юм. Газар дээрх улс орнууд Христийн хаант улс болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе: бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, цаашлаад бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр ажиллаж эхлэх үе нь зүүний аянга гарч ирэх үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе-сэнтийнээс гарах айлдварууд эхлэх үе нь-яг нарийндаа долоо дахин эрчимжсэн Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе байх юм.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 12-р бүлэг). “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, … Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). Төгс Xүчит Бурханы үгнээс бид, эцсийн өдрүүдийн Бурханы ажил ба үг нь Зүүнээс гялбах аянга гэдгийг харж болно. “Аянга” бол агуу гэрэл бөгөөд Бурханы үг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ба гэсгээлтийн юм гэсэн үг юм. “Зүүн зүгээс цахилж” гэдэг хэллэг нь Хятад улсаас ирэх гэсэн утгатай ба “баруун зүг хүртэл гялбуулдаг” гэдэг нь Өрнөдөд ирэх гэсэн утгатай. Эцэст нь, “Хүний Хүүгийн залрал тийм байх болно” гэдэг нь Бурхан бие махбод болж Өөрийгөө илчлэн, Зүүн зүгийн Хятад улсад Өөрийн ажлаа эхлүүлж байгааг хэлж байна. Тэнд Тэрээр Бурханыг үнэхээр мэддэг бүлэг хүмүүсийг бий болгосон ба тэд бол Илчлэлийн номонд зөгнөгдсөн ялагчид юм. Дараа нь энэ хүмүүсээр дамжуулан эцсийн өдрүүдийн сайн мэдээ Баруун зүгт түгэх ба ингэснээр бүгд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж чадна. Энэ нь одоо биелсэн ба хүн бүрийн харж чадах баримт билээ! Зүүний аянга (өөрөөр хэлбэл, Хятад дахь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил) нь хүн төрөлхтөнд хайрласан Бурханы бүх хайр, авралыг хүлээн авах боломжийг бидэнд олгож, Бурханы жинхэнэ дүр төрхийг мэдэх боломжийг олгож, Бурханыг үнэн голоосоо хүндэтгэн, шүтэн мөргөх сэтгэлийг бидэнд сэргээнэ. Яг л цахилгаан цахихтай адил, Бурханы үг хүнд гэрэл ба найдварыг өгдөг. Зүүний аянга-эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бүгд үүнийг гэрчилж чадна.

Одоо, үүнийг уншаад та нар бүгд, Зүүний Аянгын эх үндэс юу вэ гэх асуултанд тодорхой хариулт олж авсан гэдэгт Би итгэж байна. Бурхан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг Бүтээгч. Хүнийг Сатан ялзруулсан болохоор Бурхан хүнийг аврах ажлаа эхлүүлсэн. Орчлон ертөнц дээрх бүх хүмүүст Өөрийн үйл хэргийг харуулж, бүх шашин шүтлэг нэгдэж, Бүтээгчид шүтэн мөргөхийг Бурхан хүсдэг. Дараа нь Тэр Бурханы илрэлтийг үнэхээр эрж хайж, Түүний хөлийн мөрийг дагадаг бүх хүмүүсийг ариусал, авралд хүргэх болно. Тэрээр Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг энэ хүмүүсийг Өөртэйгээ хамт амраахаар хаанчлалдаа аваачна. Тэгэхээр, Бурханд үнэхээр итгэдэг, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг бидний ах эгч нар бүгд өөрсдийн шашны үзлийг хойш тавьж, үнэн замыг судлах ёстой. Цуурхалд анхаарч, үнэн замыг бүү сохроор эсэргүүц, ингэх нь эцсийн өдрүүдэд Бурханы авралыг алдахад хүргэнэ. Бид Бурханы хөлийн мөрийг анхааралтай дагаж, Бурханы ажлын алхмуудтай хөл нийлүүлэх ёстой. Энэ бол эцэс сүүлд нь Түүний авралыг олж авч, Түүний хаанчлалд Бурханаар аваачигдах бидний цорын ганц зам юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих