Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Зүүний Аянгыг дурдах нь Эзэн доторх олон ах эгчийг самгардуулдаг: Шашны ертөнц тэр аяараа улам эзгүйрч, доройтон, пастор, ахлагч нар Зүүний Аянгыг яллаж, хөөхдөө улам сэрэмжтэй, хуучинсаг үзэлтэй болж байхад яагаад Зүүний Аянга эзгүйрч, сулралгүй харин ч зогсоох аргагүй, долгиолох давлагаа шиг хөөрөн, эх газрын Хятад даяар түгж, одоо бүр Хятадын хилийн чанадад гадаад орон, бүс нутгууд руу тэлж, дэлхий даяар улам олон хүнээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм бэ? Энэхүү баримттай нүүр тулаад, шашны хүмүүс бүрэн гайхширдаг боловч үнэндээ үүний шалтгаан нэлээд энгийн юм: Төрөл бүрийн урсгалууд Зүүний Аянгыг тэнгэрээс “цагаан үүл” хөлөглөн бууж ирж байгаа эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Аврагч Есүс гэж дууддаг; энэ бол махбодод эргэн ирсэн бодитой Бурхан Өөрөө юм! Энэ шалтгааны улмаас, ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн пастор, ахлагч нар эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг юм уу Түүний ажлыг эсэргүүцэж, дайрч, ялладаг боловч Түүний биелүүлэхээр хүсдэг зүйлд саад болж, хориг хийж чадах нэг ч хүн, хүч гэж үгүй. Бурханы эрх мэдэл, хүч чадал, төгс хүчин, мэргэн ухааныг Сатаны ямар ч хүч давшгүй юм.
Шашны удирдагчид болон эрх баригч намын ялласан юу ч үнэн зам байж чадахгүй гэж олон хүн итгэдэг, гэхдээ энэхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Бурхан Иудейд шинэ ажлаа эхлэхээр Эзэн Есүс болж бие махбодтой болсон Нигүүлслийн эрин үеийг эргэн санацгаа. Эхнээсээ эцсийг нь хүртэл Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Түүнийг яллаж, эсэргүүцэж, хяхаж хавчсан. Тэд мужааны хүү байсных нь төлөө Эзэн Есүсийг шүүж, Түүний эсрэг бүх төрлийн гэм буруу олохоор хичээж, Түүнийг чөтгөрийн хааны тусламжтайгаар чөтгөрүүдийг хөөн зайлуулсан хэмээн доромжилсон юм. Тэд Эзэн Есүсийг үхүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Эцэстээ тэд Эзэн Есүсийг баривчлуулахын тулд Ромтой сүлбэлдэн, өршөөлт Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Эзэн Есүс дахин амилж, тэнгэрт гарахад хүртэл тэд бүх төрлийн цуу яриаг зохиосоор байсан бөгөөд Иохан, Паул болон бусад элч, шавь нарыг гүтгэн, гүжирдэж, “Назарын бүлэглэл,” “тэрс үзэлтнүүд,” “гаж урсгалынхан” гэж нэрлэсэн. Тэд Эзэн Есүсийн шавь нарыг барьж, хяхан хавчихын тулд боломжтой бүх зүйлийг хийсэн юм. Гэвч Бурханы мэргэн ухаан үргэлж Сатаны заль мэхийг ашиглан, үүн дээр суурилдаг; Сатан яаж Түүний ажилд саад болж, ажлыг нь устгаж чадах билээ? Бурхан Иудейн шашин болон Ромын эзэнт гүрний улайрсан хавчлага, цөллөгийг ашиглан шавь нарыг олон улс руу зугтахад хүргэсэн бөгөөд улмаар Эзэн Есүсийн авралыг хаа сайгүй, ертөнцийн зах хязгаарт хүртэл түгээсэн юм. Ах эгч нар аа, бодоод үзэцгээе: Иудейн удирдагчид болон Ромын засгийн газар Эзэн Есүсийг болон Түүний ажлыг улайран эсэргүүцэж, ялласан. Энэ нь Эзэн Есүс жинхэнэ Бурхан биш байснаас болсон юм гэж үү? Эзэн Есүс үнэн замыг авчраагүй байснаас болсон юм гэж үү? Шашны удирдагчид болон Ромын засгийн газрын хаяж, эсэргүүцсэн зүйл нь Бурханы зам биш байсан юм гэж үү? Үнэн замыг шашны удирдагчид болон улс төрийн эрх баригчид тодорхойлдог юм гэж үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19–20). “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18). “Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29). 1 Иохан 5:19-д, “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” гэсэн байдаг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа хүн үнэнийг жигшиж, үзэн ядаж, Бурханы дайсан болтлоо уналтад орсон юм. Бүхий л дэлхий ертөнцийг Сатан бүрэн хянадаг бөгөөд шашны нийгэмлэгийг тэр чигт нь аль эртнээс хоёр нүүрт фарисайчууд болон антихристүүд хянаж ирсэн. Бүгдийг Сатан захирдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханыг ажлаа хийхээр илрэхэд шашны удирдагчид болон сатанлаг хүч Бурханыг болон Түүний ажлыг яллаж, эсэргүүцэхээр босох нь зайлшгүй юм. Шашны удирдагчид болон сатанлаг дэглэмүүдийн ялладаг эсэхээр үнэнийг хэмжих нь буруу, утгагүй хэрэг гэдэг нь илэрхий билээ!
Одоо эцсийн энэ өдрүүдэд Бурхан Өөрийн гэрээс эхлэн шүүлтийн ажлаа явуулахаар бурхангүй үзлийн гуйвшгүй цайз, агуу улаан лууны яг тэр үүр болох Хятадад дахин нэг удаа махбод боллоо. Сатаны харанхуйн нөлөөнөөс хүнийг бүрэн аврах зорилгоор хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд Бурхан үнэнийг тунхагладаг бөгөөд эцэст нь аврагдагсадыг Бурхан хаанчлалдаа аваачиж, хамтдаа амралтад орох болно. Гэвч түүхэн эмгэнэлт явдал дахин нэг удаа давтагдаж байна. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар шашны үзэлтэйгээ зууралддаг бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн шинэ ажилтай нүүр тулах үедээ үүнийг эрж хайж, судалдаггүй, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг ч угтан авдаггүй. Харин ч тэд бүх төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг түгээдэг. Бие махбодтой болсон Бурханыг дайрч, гүжирдэн, Түүний ажлыг “муу ёрын гаж урсгал” юм уу “тэрс үзэл” хэмээн ялладаг. Тэд бүр эцсийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээг түгээдэг хүмүүсийг хяхаж хавчих, баривчлахад Хятадын Коммунист засгийн газартай сүлбэлдэхдээ ч тулдаг. Тэдний үйл хэрэг нь нэгэнтээ Эзэн Есүсийг гүтгэж, хяхаж хавчсан Иудейн шашны нийгэмлэгийн үйл хэргээс ялгаагүй юм. Энэ баримт нь Эзэн Есүсийн дараах зөгнөлийг бүрэн биелүүлсэн, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25). Бурхан хүмүүсийн дунд үг хэлж, ажиллах, хүн төрөлхтнийг золин аврах, мөн аврахын тулд хоёр удаа бие махбодтой болсон бөгөөд хоёуланд нь шашны удирдагчид болон эрх баригч дэглэмүүдийн яллалт, доромжлол, эсэргүүцлийг туулсан; үнэн замыг эрт үеэс хяхаж хавчиж ирсэн гэдгийг нотлоход энэ баримт дангаараа хангалттай билээ. Зам үнэн байх тусмаа, мөн Бурханы илрэлт, ажил байх тусмаа шашны удирдагчид болон сатанлаг дэглэмүүдийн гололт, яллалтыг улам бүр туулдаг. Шашны ертөнцийн пастор, ахлагчид, ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханыг болон Түүний эцсийн өдрүүдийн ажлыг цадиггүйгээр хяхаж хавчин, яллаж байгаагаас нь хараад, сэргэлэн хүмүүс энэ нь үнэн зам мөн эсэхийг тодорхойлж, улмаар ухаалаг сонголт хийж чаддаг.
Тэгвэл Зүүний Аянга үнэн зам байтал шашны удирдагчид яагаад үүнийг эсэргүүцдэг юм бэ? Үүнд ерөнхийдөө хоёр шалтгаан бий: 1.) Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгодоггүй бөгөөд “Бурханы ажил үргэлж урагшилдаг” гэх хэллэгийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд Бурханы шинэ ажлыг ердөө л өөрсдийнхөө библийн мэдлэг, шашны үзэл болон Бурханы урьд өмнө нь хийсэн зүйлд тулгуурлан хэмждэг. Хэрэв тэд харж байгаа зүйлтэйгээ санал нийлэхгүй бол Бурханы шинэ ажлыг “тэрс үзэлтэй” юм уу “гаж урсгалын” гэж үзэх болно. 2.) Учир нь хүн төрөлхтний сатанлаг уг чанар нь үнэнийг жигшиж, үзэн ядах явдал байдаг. Итгэгчид нь Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгон, Төгс Хүчит Бурхан руу эргэн очсоны дараа тусгаарлагдаж, гологдох вий гэдгээс шашны эдгээр удирдагч айдаг тул шашны ертөнц дэх байнгын хяналтаа баталгаажуулж, өөрсдийн байр суурь, амьжиргааг хамгаалахын тулд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцдэг. Иймээс Түүний бүх шинэ ажил хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардгийн шалтгаан нь Бурханы шинэ ажилд ямар нэг алдаа байдгаас болдоггүй, Түүний замд ямар нэг алдаа байдгаас ч үүддэггүй. Харин хүмүүс Бурханы ажлыг ойлгодоггүй, мөн үнэнийг жигшиж, үзэн яддагаас болдог. Бурханы шинэ ажлыг шашны удирдагчид эсэргүүцэж, орхидог учраас л энэ нь үнэн зам биш гэж хүмүүс шүүсэн бол утгагүй, хөгийн байх сан. Хэрвээ үүнээс үүдэн эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг алдвал энэ нь хүмүүсийн мөнхийн гарз хохирол буюу залруулшгүй, маргаангүй аймшигт алдаа болох болно.
Тэгвэл бид үнэн зам, хуурамч зам хоёрыг яг яаж ялгах вэ? Ялгаж болох зарчмыг Бурханы үг бидэнд өгдөг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрлах хайрыг бадрааж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна). Аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг ялгахын тулд Төгс Хүчит Бурханы үгээс бидний ойлгох ёстой үндсэн гурван зүйл бий:
Нэгдүгээрт, Ариун Сүнсний ажлыг агуулдаг эсэхийг нь бид харах ёстой, энэ бол чухал зүйл юм. Үнэн зам мөн бол Бурханы Өөрийн ажил мөн байдаг, тэгэхээр энэ нь Ариун Сүнсний ажлыг агуулах ёстой гэсэн үг юм. Хүмүүс бие махбодтой болсон Бурханд итгэдгийн шалтгаан гэвэл энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл байдгаас үүдэлтэй, иймээс Түүний хийдэг бүхэн нь Ариун Сүнсний ажил бөгөөд Ариун Сүнсний баталгаажуулалтыг тээдэг. Иймээс хүмүүс Түүнд итгэж, Түүнийг дагадаг. Энэ нь Эзэн Есүс ажлаа явуулсан үетэй яг адил юм: Гаднаа Тэр жирийн, эгэл хүн мэт харагдаж байсан байж болох ч, Түүний үг болон ажлаар дамжуулан хүн Ариун Сүнсний ажлыг харсан юм. Учир нь Эзэн Есүсийн үг болон ажил эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн гэдгийг бүх хүн төрөлхтөн харж чадсан билээ. Тэрээр сохор хүнд хараа оруулж, саажсан хүнийг алхуулж, уяман өвчтэй хүмүүсийг эдгээж чадсан. Тэрээр таван мянган хүнийг таван талх, хоёр загас ашиглан хооллож чадсан. Тэр бүр үхсэнийг амилуулж ч чадсан. Тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг харж, хамгийн хар бараан нууцыг нь ил болгож чадсан. Түүнчлэн тэнгэрийн нууцыг хүн төрөлхтөнд хэлж чадсан. Хүмүүс Түүнийг дагасныхаа дараа зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баяслыг олж авсан. Эзэн Есүсийн хийдэг бүхэн нь Ариун Сүнсний ажил учраас хүмүүс Түүнийг дагаж, Мессиа мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Үнэн зам мөн л бол Ариун Сүнсний ажлыг агуулдаг гэдгийг бид харж болно. Иймээс аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг авч үзэхдээ бид эхлээд Ариун Сүнсний ажил агуулагдаж байгаа эсэхийг харах хэрэгтэй.
Аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг авч үзэж байхдаа бидний харгалзах ёстой хоёр дахь тал гэвэл энэ нь үнэнийг агуулдаг эсэх, мөн хүний хүн чанарыг улам бүр хэвийн болгохын тулд амь зан чанарыг нь аажмаар өөрчилж чаддаг эсэхийг харах явдал юм. Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд Түүний ажлын шинэ үе шат болгон нь Бурханы хүнд тунхагладаг үнэнд суурилж, шинэ эрин үе дэх хэрэгжүүлэлтийн замыг илтгэдэг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан хүний аминд хэрэгтэй хангалт бий гэдгийг баталгаажуулдаг, ингэснээр хүн хэвийн хүн чанарыг аажмаар амьдран харуулж, Бурхан хүнийг бүтээсэн үеийн анхдагч төрхдөө аажмаар эргэн ирж чаддаг. Энэ бол үнэн замын илэрхий шинж юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажлаа эхэлсэн үетэй яг адил байдаг. Тухайн үед Тэрээр хүмүүсийн хэрэгжүүлэх олон үнэнийг тунхаглаж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах, загалмайг үүрэх, өөрсдийгөө үгүйсгэх, бусдыг дал дахин долоон удаа уучлахыг тэдэнд заасан юм. Эзэн Есүс Бурханыг сүнс болон үнэнээр шүтэн мөргөхийг хүмүүст тушаасан. Эзэн Есүсийн сургаалаар дамжуулан жинхэнэ итгэгч бүр биеэ авч явах гадаад байдалдаа зарим нэг өөрчлөлт гаргаж чадсан. Эзэн Есүсээр дамжуулан тэд өөрсдийгөө даруу төлөв, тэвчээртэйгээр авч явж, улмаар хэвийн хүний зарим төрхийг эзэмшиж чадсан юм. Иймээс үнэн зам мөн л бол үнэний илэрхийлэл байх болно. Энэ нь эргээд хүний хүн чанар, эрүүл ухааныг улам бүр хэвийн болгох бөгөөд тэрээр улам л жинхэнэ хүн ямар байх ёстой шиг харагдах болно.
Үнэн замыг цэгнэхдээ бидний авч үзэх ёстой гурав дахь тал гэвэл, энэ нь хүмүүст Бурханы талаарх улам их мэдлэгийг өгдөг эсэх, Бурханыг хайрлах хайрыг бий болгож, Бурхантай улам бүр ойртуулдаг эсэхийг харах явдал юм. Энэ нь үнэн зам мөн тул Бурханы Өөрийн ажил мөн бөгөөд Түүний ажил нь Түүний зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг зайлшгүй тунхагладаг гэдгийг бид бүгд мэднэ. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Бурханы талаарх жинхэнэ ойлголтод аяндаа хүрч, улмаар Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг дотроо бий болгодог. Энэ нь, Хуулийн эрин үед Ехова Бурхан хүмүүсийн газар дээрх амьдралыг залж чиглүүлэхээр хууль тунхагласан үетэй яг адил юм. Түүний ажлын туршлагаасаа тэд Ехова Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан мөн гэдгийг таньсан. Түүнчлэн тэд Бурханы сүр жавхлан, уур хилэнг болон Түүний зан чанарт халдах ёсгүйг таньсан нь тэдний дотор Бурханыг хүндлэх зүрх сэтгэлийг бий болгосон юм. Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийхээр газар дэлхий дээр ирсэн билээ. Эзэн Есүсийн ажлын туршлагаараа дамжуулан хүмүүс Бурханы хайр татам, өршөөнгүй зан чанарыг таньсан. Түүнчлэн Бурхан бол зөвхөн Сүнс биш төдийгүй, Тэр бас даруухан хүний хэлбэрийг олж, гайхамшиг үзүүлж, өвчнийг анагааж, чөтгөрийг хөөж чаддагийг харсан билээ... Эзэн Есүсийн хийсэн энэ бүх ажил нь хүмүүст Бурханы тухай шинэ ойлголт өгч, улмаар хүмүүсийн зүрх сэтгэл дотор Бурханыг бишрэх бишрэлийг бий болгосон юм. Иймээс, хэрвээ энэ нь үнэн зам мөн л бол хүмүүст Бурханы талаар илүү их ойлгуулж, Бурханы зан чанарын талаар илүү их ойлголтыг төрүүлнэ.
Бурханы ажил ямагт урагшилдаг хэдий ч энэ нь Бурханы Өөрийн ажил бөгөөд үнэн зам мөн л бол дээр дурдсан гурван шинжийг эзэмшиж, илэрхийлэх нь баттай юм. Өөрөөр хэлбэл, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулж, үнэнийг тунхаглан, хүмүүст Бурханы талаар илүү их ойлголт өгч, тэднийг Түүнтэй ойртуулах нь гарцаагүй билээ. Иймээс бид энэ гурван стандартыг цэгнэх замаар үнэн замыг ялгаж салгавал аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж чадах бөгөөд ийнхүү бид Бурханы өнөөгийн ажилтай цаг алдалгүй хөл нийлүүлж, үнэн, зам, амийг олж аваад зогсохгүй Бурханы илүү агуу амлалт, ерөөлийг хүртэж чадах юм.
Эцсийн энэ өдрүүдэд Бурхан дахин шинэ ажил явуулж буй нь завхарсан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа хийхийн тулд Өөрийн үгийг тунхаглах явдлыг хамардаг. Энэ ажил нь Түүний төлөвлөгөөний дагуу хийгддэг бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүсийн бодит хэрэгцээн дээр үндэслэсэн байдаг. Энэ бол Эзэн Есүсийн ажлын суурин дээр тулгуурласан шинэ, илүү дээд ажил юм. Бид тайван зүрх сэтгэлтэйгээр няхуур эрж хайн, судлах юм бол Бурханы шинэ ажлын энэ үе шат Ариун Сүнсний ажлыг агуулаад зогсохгүй, үнэнийг тунхаглан, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхний талаар илүү жинхэнэ, иж бүрэн, бодитой ойлголттой байх боломжийг бидэнд олгодог болохыг харж чадна. Үнэн замыг үнэлж дүгнэхэд зориулан өмнө нь хэлэлцсэн энэ гурван стандартад тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын туршлага болон ойлголтынхоо талаар бид доор нөхөрлөх болно.
Нэгдүгээрт, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг. Төгс Хүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг байгуулсан бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг хийж, хүмүүсийг шүүх, цэвэрлэх үгээ тунхаглан, хүн төрөлхтнийг амийн шинэ хангалтаар хангасан билээ. Урсгал бүрийн доторх үнэнч хүмүүс нэг нэгээрээ Төгс Хүчит Бурханы нэрийн дор Түүн рүү эргэн ирээд байна. Хүн хэчнээн эсэргүүцэж, ямар ч саад бэрхшээл гарч ирлээ гэсэн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ мөн л далайн давлагаа мэт оргилж, эх газрын Хятад даяар түгээд байна. Бүх хүн баяртайгаар тэмдэглэн, ариун уул руу цувцгааж байна. Хэдийгээр бид бүгд өөр өөр урсгалаас ирсэн боловч хамтдаа эв эетэй амьдарч, нэг нэгэндээ тусалж чаддаг. Энд ямар ч бүлэглэл байдаггүй бөгөөд чуулганы амьдрал амин чанараар бялхаж байна. Энд ах эгч нар цуглаандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй бөгөөд дуулж, баясах магтан дуу, биднийг гэгээрүүлдэг залбирал байдаг. Бид цуглах болгондоо бүгд Төгс Хүчит Бурханы үгээс шинэ хангалтыг хүлээн авч, өөрсдийн дутагдлыг танин мэдэж чаддаг бөгөөд Бурханы үгээс хэрэгжүүлэх замыг олдог. Бурханы үгийн дагуу бид хэвийн байдлаар хамтран оршиж, нэг нэгнээ хайрлаж чаддаг. Өөр өөр үзэл бодолтой нүүр тулах үедээ бид бүгд өөрсдийн үзэл бодлыг хойш тавьж, бусад хүний санааг анхааралтай сонсож чаддаг. Завхрал ил болох үед бид Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж, шинжилж чаддаг. Бид чуулганы ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйл хийх үедээ баримтуудын үнэнтэй нүүр тулж, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх зоригтой бөгөөд Чуулган дахь Бурханы үгийн үнэний эрх мэдэлд буулт хийдэг; ах эгч нар маань итгэлээр бялхаж байдаг бөгөөд Бурханы даалгаврыг үнэнчээр үүрч, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх ажлын төлөө махан биеийн жаргалыг орхидог. Янз бүрийн урсгал бидэнтэй яаж ч харьцлаа гэсэн, бид гологдож, хавчигдаж, зодуулж, хараалгалаа ч гэсэн ямар ч бэрхшээлийг үүрэхэд бэлэн байдаг бөгөөд Бурханы хүслийг биелүүлэхийн тулд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг ямагт номлосоор байдаг. Өнөөдөр Бурханы сонгосон хүмүүс хэдэн жилийн турш Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, амь зан чанар нь янз бүрийн түвшинд өөрчлөгдсөн бөгөөд Бурханы сонгосон олон хүн Бурханы ажлын туршлагаараа юу олж авсан талаарх жинхэнэ туршлагыг баримтжуулан нийтлэл, магтан дуу бичиж, Бурханыг гэрчлэхийн тулд интернэтэд байрлуулж, эдгээрээс олонхыг нь кино, видео болгон хөрвүүлээд байна. Эдгээр нийтлэл, магтан дуу болон кино нь Бурханы сонгосон хүмүүсийн амь зан чанар дахь жинхэнэ өөрчлөлтийг гэрчилдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн үнэний талаарх ойлголт болон Бурханы талаарх чин үнэнч мэдлэгийг гэрчилдэг. Тэдгээр нь ялагчдын гэрчлэл юм. Ийм гэрчлэлийн хэмжээ улам олширч байгаа нь Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үр нөлөө биш гэж үү? Ариун Сүнсний ажилгүйгээр хэн ийм үр дүнд хүрч чадах билээ? Ах эгч нарынхаа туршлага, гэрчлэлээс Төгс Хүчит Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харж болно. Төгс Хүчит Бурханы ажил нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг. Гэвч Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүй янз бүрийн урсгалын хувьд, номлодог хүмүүс нь номлолгүй, итгэгчид нь сөрөг, сул дорой, итгэл нь хөрсөн байдаг. Тэд атаач, сөргөлдөгч байж, бүлэглэл үүсгэдэг бөгөөд адилхан ажил хийж байж болох ч, адилхан шалтгаантай байдаггүй. Шашны нийгэмлэгт аль хэдийн Ариун Сүнсний ажил дутагддаг гэдгийг нотлоход энэ хангалттай юм. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг учраас амин чанараар маш дүүрэн харагддаг бол янз бүрийн урсгал нь баргар, эзгүй, Ариун Сүнсний ажлыг алдсан байдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганаас эрс ялгаатай байдаг. Иймээс аль нь үнэн зам, аль нь хуучин зам болох нь харваас илэрхий байдаг билээ.
Хоёрдугаарт, үнэн зам нь үнэнийг агуулдаг бөгөөд шинэ эрин үед хэрэгжүүлэх замыг хүмүүст зааж, хүмүүст амийн шинэ хангалт олж авах боломж олгож чаддаг. Тэдний амь зан чанар улам бүр өөрчлөгдөж, хүн чанар нь улам бүр хэвийн болдог. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажилдаа олон өөр чиглэлийн олон үнэнийг тунхагладаг. Эдгээрт Бурханы ажлыг ойлгох тухай үнэн болон шинэ эрин үед хэрхэн хэрэгжүүлж, орох тухай үнэн багтдаг. Жишээлбэл, эдгээрт: Бурханы удирдлагын зорилго; Түүний ажлын цаад зарчим; Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын дотоод үнэн; Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг; Бурхан махбод болдгийн ач холбогдол; хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэрхэн хөгжсөн; Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг; Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг; хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар ямар байх; өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл ямар байх; итгэгчид ямар үзэл бодолтой байх ёстой; үүргээ хэрхэн үнэнчээр биелүүлэх; хэрхэн үнэнч хүн байх; хүн хэрхэн хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай; Бурханы санаа зорилгод нийцсэн байдлаар Бурханд хэрхэн үйлчлэх; Бурханыг гэх жинхэнэ дуулгавартай байдал болон хайранд хэрхэн хүрэх зэрэг багтдаг. Эдгээр үнэнийг Төгс Хүчит Бурхан тунхагласнаар хүмүүст Бурханы ажил болон Түүний зан чанарын талаар хамаагүй илүү ойлголттой болох боломж олгодог төдийгүй уг чанар, мөн чанар болон завхралынхаа баримтын талаар илүү дээр ойлголттой болох боломж олгодог. Түүнчлэн эдгээр үнэн нь хүмүүст зан чанараа өөрчлөхийн тулд дагах ёстой замыг тодорхой харах боломж олгодог. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар хуучин итгэлийнхээ холилдсон талуудыг эцэст нь ойлгодог болж, Бурханы золин аврал болон арвин их нигүүлслийг хүлээн авсан боловч илүү их биеийн таашаал, материаллаг ерөөлийн төлөө явуулга хийх, Бурханаар дамжуулан зол завшаан, мөрөөдөлдөө хүрэхээр гүнээ хүсэн хүлээсэн хэвээр байдаг гэдгээ танин мэддэг. Түүнчлэн тэд Бурханы төлөө ажиллахаар яаравчилдаг боловч ерөөгдөж, титэм хүртэхийн төлөө ингэж байдаг. Тэд хувийн нэр хүнд, ашиг хонжооны нэрийн дор үүнийг хийдэг. Харин бүтээгдсэн зүйлийнхээ хувиар үүргээ биелүүлэх гэж эдгээр зүйлийг хийдэггүй. Хүмүүс Бурханаас хэчнээн их нигүүлсэл, хэчнээн олон ерөөл олж авдаг ч бай, Бурханы хийдэг ямар нэгэн зүйл үзэлтэй нь өчүүхэн төдий л нийцэж чадахгүй бол даруйхан эсэргүүцэж, Бурханд гомдоллодог. Тэд бүр ил тод Бурханд дайсагнан, Бурханыг хаяхдаа ч тулдаг. Хүмүүс анхдагч мөс чанар болон Бурханы дэргэд ухаалгаар бодох чадвараа аль эрт алдсан. Сатан маш их завхруулснаар хүмүүс хүн төрхөө бүрэн алдсан. Төгс Хүчит Бурханы тунхагласан үнэн нь хүмүүст өөрсдийн завхралын талаар жинхэнэ ойлголттой болох боломж олгож, аминч, жигшүүртэй, хүн чанараар дутмаг гэдгийг нь харуулдаг. Үүний зэрэгцээ тэд өөрсөд дээр нь хийгддэг Бурханы авралын ажлын ач холбогдлыг болон Бурханы хянуур, энэрэнгүй санаа зорилго, хүнийг аврах гэсэн цуцалтгүй хүчин чармайлт, төлсөн төлөөсийг ойлгож авдаг. Хүмүүсийн сүнс ийнхүү бага багаар сэрж эхэлдэг бөгөөд мөс чанар, ухаалгаар бодох чадвар нь өдөр, өдрөөр сэргэж эхэлдэг. Хүмүүс өөрсдийн махан биеийг хангалуун байлгахаар эрэлхийлэхээ больж, Бурхантай наймаацахаа больдог. Харин тэд Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж, Бурханд байгаа бүхнээ өргөхийг л хичээдэг. Энэ маягаар бүтээгдсэн зүйлс болохынхоо хувьд хүмүүс Бүтээгчтэй хэвийн харилцаагаа аажмаар эргүүлэн олж авдаг. Тэд Бурханд улам бүр хайртай болж, улам дуулгавартай, шүтлэгтэй болж, эцэст нь хүн ямар байх ёстой шиг харагдаж эхэлдэг. Товчхондоо, Бурханд итгэх итгэлдээ аврал хүртэхийн тулд нэн даруй ойлгох хэрэгтэй үнэнийг Төгс Хүчит Бурхан бидэнд өгдөг. Тэрээр бидэнд шинэ эрин үе дэх замын чиглэлийг харуулж, бидний аминд хэрэгтэй хамгийн бодит хангалтыг олж авах боломжийг олгодог. Төгс Хүчит Бурханы зам нь үнэн зам гэдгийг энэ бүгд нотолдог.
Гуравдугаарт, үнэн зам нь хүнд Бурханы талаарх шинэ, бодит ойлголтыг өгч, Бурханыг улам их хайрлах боломж олгодог. Ах эгч нар аа, та нар Төгс Хүчит Бурханы үгийг биечлэн уншиж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй үнэхээр холбоо барьж чадвал, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Төгс Хүчит Бурханы үнэнийг эрж хайдаг хэв маягаараа дамжуулан Бурханы талаарх шинэ мэдлэг болон илүү нарийн ойлголтыг олж авсан гэдгийг олж тогтооход амархан. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар Бурханы зөвт зан чанарыг ойлгож, Бурханы төрөлх зан чанар нь хайр, өршөөл төдийгүй сүр жавхлан, уур хилэнг мөн агуулдаг бөгөөд Түүний зан чанар нь хүн төрөлхтний ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг хардаг. Бурхан хүнийг шүүх үнэнийг илэрхийлснээр төдийгүй хүмүүсийг илчлэх бүх төрлийн нөхцөл байдал, орчныг зохицуулах, мөн эцэст нь хүмүүсийг цэвэршүүлж, ариусгахын тулд гамшиг ашигласнаар хүн төрөлхтнийг авардаг гэдгийг хүмүүс Төгс Хүчит Бурханы ажлыг туулснаар хардаг. Үүний зэрэгцээ Бурхан чуулган дахь антихристүүд, ёрын мууг үйлдэгчид болон үл итгэгчдийг хэрхэн илчилдэг, Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгохын төлөө үйлчлүүлэхээр агуу улаан лууг хэрхэн жолооддогийг хүмүүс бас хардаг. Хүмүүс ийнхүү Бурханы төгс хүчин, мэргэн ухаан, гайхалтай байдал болон ойлгошгүй байдлын талаар зарим бодит мэдлэгийг олж авдаг. Түүнчлэн хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы нинжин санаа зорилго, хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайр болон Түүний ариун, үзэсгэлэнтэй мөн чанарын талаар илүү бодитой ойлголт олж авдаг. Төгс Хүчит Бурханы ажил, үгийг туулах нь хүмүүст Бурханы талаарх олон буруу ойлголтоо шийдвэрлэхэд туслан, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан бус, харин бүх Харь үндэстний улсуудын Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгийг ойлгоход нь тус болдог. Бурханы ажил нь үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, ямар ч дүрэмд захирагддаггүй гэдгийг хүмүүс бас ойлгодог. Бурханд олон хайр татам тал байдаг, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь агуу, бодитой гэдгийг хүмүүс олон арга замаар харж, үүний дараа зүрх сэтгэлд нь Бурханыг гэх жинхэнэ хайр бий болж, үнэнийг эрэлхийлэхээр хүсэж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэх, Бурханыг хангалуун байлгахын тулд бүх хүч чадлаараа зүтгэдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил, үг нь Бурханы тухай Нигүүлслийн эрин үед боломжтой байснаас илүү гүн гүнзгий ойлголтыг хүнд өгч чаддаг гэдгийг бид үүнээс мэддэг; энэ нь илүү бодитой, мөн илүү иж бүрэн ойлголт юм. Бурханы тухай хүний ойлголт гүнзгийрэх тусам Бурхан, хүн хоёрын хоорондын харилцаа ойртдог. Бурханы өөрийнх нь ажил л ийм үр нөлөөтэй байж чадах бөгөөд Бурхан Өөрөө л зан чанараа болон Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг хүн төрөлхтөнд тунхаглаж чаддаг. Төгс Хүчит Бурханы зам бол үнэн зам гэдэг нь эргэлзээгүй юм.
Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Эзэн Есүс—Тэр бол цор ганц Бурхан Өөрөө мөн. Ердөө гуч орчим жилийн дотор Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар түглээ. Бурханы үг болон Бурханы нэр олон зуун сая айл өрхөд түгээд байна. Янз бүрийн урсгал дотроос үнэнийг эрэлхийлж, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс Төгс Хүчит Бурхан руу эргэн ирлээ. Олон сая хүн Бурханы үгийг эдэлж, Бурханы шүүлт, цэвэрлэлт, аврал, төгс болголтыг хүлээн авч, Бурханы гайхамшигт үйл хэргийг магтаж байна. Бурхан Хятадад бүлэг ялагчдыг бүтээсэн бөгөөд Өөртэйгөө нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаатай бүлэг хүмүүсийг олж авлаа. Бурхан алдаршихын хамтаар Түүний ажил удахгүй төгсөх бөгөөд Зүүн зүг буюу Хятадаас барууны ертөнц рүү хурдацтайгаар шилжиж, Төгс Хүчит Бурханы Чуулган олон арван оронд салбараа байгуулсан нь Эзэн Есүсийн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27) гэх зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Сүнслэг нөхөд минь, төсөөлсөн үзлээ хурдан орхиж, оронд нь Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайн, чин сэтгэлээсээ Бурханы өмнө ирцгээнэ үү: Төгс Хүчит Бурхан та нарын эргэн ирэхийг хүлээж байна!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?