Эзэнтэй дахин уулзсан нь

2019-04-29

Жиандин, АНУ

Би Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын Коммунист Нам иргэний дайны дараа үндэстнээ сэргээн босгож байсан бөгөөд ХКН бүх шашныг дарангуйлж байхад би 20 настайдаа л анх удаа чуулганд очиж, номлол сонсох боломжтой болсон билээ. Тахилч бидэнд байнга ингэж хэлдэг байлаа: “Католик шашинтнууд бид зохих ёсоор нүглээ улайж, гэмшдэг байх ёстой. Бид мууг бус, сайныг хийж, үргэлж цугларалтад явдаг байх ёстой. Эцсийн өдрүүдэд Эзэн ирж, хүн бүрийг шүүж, газар дэлхий дээр хэрхэн үйлдэж, биеэ авч явж байсных нь дагуу тэнгэр лүү юм уу там руу илгээх болно. Хамгийн том нүгэлтнүүд үүрд тамд шийтгүүлнэ, харин бага нүгэл үйлдсэн хүмүүс өөрсдийн нүглийг Эзэнд улайж, гэмшиж байгаа цагт тэнгэр лүү явж мөн л чадна. Эзэнд итгэдэггүй хэн боловч хэчнээн сайн байх нь хамаагүй хэзээ ч тэнгэр лүү явахгүй.” Үүнийг сонсох болгондоо би үргэлж өөрийгөө азтайд тооцон, Католик шашны цуглааны гишүүн болж төрсөндөө өөртөө баяр хүргэдэг байв. Хичээнгүйлэн эрэлхийлж, цугларалтад илүү их оролцож, нүглээ Эзэнд илүү их улайж, гэмших ёстой, ингэснээр би тамд зоволгүй, тэнгэр лүү явах болно гэж би өөртөө үргэлж хэлдэг байв. Тиймээс тэр үеэс би чуулганд явж, цугларалтад тогтмол оролцдог болохоор шийдсэн юм. Тухайн үед тахилч маань бидэнд, 2000 онд Эзэн эргэн ирнэ гэж бас хэлсэн бөгөөд энэ мэдээ нь бид бүгдийг маш их баярлууллаа. Тиймээс бид бүгдээрээ чин сэтгэлээсээ эрэлхийлж, Эзэний эргэн ирэхийг хүлээж эхэлцгээв. Гэтэл 2000 он болоод өнгөрөх үед бид Эзэний эргэн ирэлтийн ямар ч тэмдгийг харсангүй. Манай шашны цуглааны олон хүн итгэл үнэмшлээ алдаж, цугларалтад оролцох хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байв. Надад ч бас төөрөлдсөн мэдрэмж төрсөн боловч бусад хүмүүс юу хийж байгаа нь хамаагүй Эзэнд итгэх итгэл маань ганхахгүй гэдгийг бас мэдэрсэн юм. Энэ нь үндсэндээ, олон удаа аюултай тулгарах үед минь Эзэн намайг хамгаалж, аюулыг арилгаж байснаас үүдэлтэй. Эзэний хамгаалалтгүйгээр би аль эрт үхэх байсан, иймээс би Эзэнд итгэх итгэлээ алдахуйц тийм талархалгүй хүн хэзээ ч болохгүй гэж шийдсэн юм.

Дараагийн жилүүдэд би эргэн тойрныхоо хүмүүсээс АНУ бол “газар дээрх диваажин” гэж сонсоод, улмаар тийшээ очихыг маш их хүсэх болсон юм. 2014 оны 12 дугаар сард манай гэр бүлийнхэн бүгд АНУ руу цагаачилсан ч эндхийн бодит амьдрал миний бодсон шиг сайхан биш байлаа. Эхлээд АНУ дахь бүх зүйл танил бус санагдаж, бид хэнийг ч таньдаггүй байв. Хүрээлэн буй орчин, уур амьсгал нь Хятадад дассанаас минь маш өөр байсан бөгөөд бие маань ч төд удалгүй гомдоллож эхлэв. Надад үргэлж сул дорой, үлбэгэр санагддаг байсан ч эмнэлгийн эмч нар юу нь болохгүй байгааг олж чадахгүй байлаа. Би яахаа мэдэхгүй байсан тул Эзэнд улам чин сэтгэлээсээ залбирч эхлэн, Эзэн намайг хамгаална гэж найдаж байв. Би илүү их залбирч, цугларалтад явж болох чуулганыг хайж эхэлсэн бөгөөд эцэст нь Хятадын Христэд итгэгчдэд зориулсан чуулганыг олов. Гэвч тэр чуулганд хэдэн удаа явсныхаа дараа энэ нь нийгэмд өдөр тутам болдог зүйлээс ямар ч ялгаагүй болохыг олж мэдлээ: Цуглааны гишүүд гаднаа найрсаг байдаг ч тэдний харилцааг эрх мэдэл, мөнгө захирдаг байв. Чуулганд ийм нөхцөл байдалтай тулгарсандаа сэтгэл минь маш их гонсойв. Тэгээд би дотроо ингэж бодлоо: “Өө Эзэн минь, Та хэзээ эргэн ирэх юм бэ? Таныг эргэн ирэх үед сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдаж, дэлхий цэвэрлэгдэх болно.” Хэдийгээр би цугларалтад явсан хэвээр байсан ч чуулганд Бурханы байгааг хэзээ ч мэдэрч чадаагүй юм. Энэ нь миний урмыг хугалж, сэтгэлээр унагааж, Эзэнд итгэх итгэлд минь нөлөөлөв.

Гэхдээ 2015 оны 7 дугаар сарын нэгэн өдөр өөр мужид ажиллаж байх үед эхнэр минь над руу утсаар ярьсан юм. Тэрээр сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар: “Эзэн эргэн ирсэн. Тэрээр үг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байна! Хурдан эргээд ир, хоёулаа хамтдаа Бурханы шинэ ажлыг хүлээн авъя” гэв. Үүнийг сонсоод надад өөрийн эрхгүй бага зэрэг сэжиг төрлөө: Эзэн эргэн ирсэн гэнэ ээ? Энэ боломжтой гэж үү? Эзэн дэлхийн шүүхээр эргэн ирэх үед сайн хүмүүс муу хүмүүсээс тусгаарлагдах болно. Гэтэл яг одоо сайн, муу хүмүүс бүгд холилдсон байгаа шүү дээ. Тийм байтал эхнэр маань яагаад Эзэн эргэн ирсэн гээд байгаа юм бол? Эхнэр маань өөр шашны урсгалд орсон юм болов уу? Бид ихэнх амьдралынхаа туршид Католик шашинтнууд байсаар ирсэн, бид одоо үүнээс яасан ч хазайх ёсгүй! Тиймээс би хийж байсан ажлаа яаравчлан дуусгаж, гэр лүүгээ буцлаа.

Гэртээ хариад би эхнэрээсээ ингэж асуув: “Эзэн эргэн ирснийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи Католик итгэл үнэмшлээсээ хазайгаагүй биз дээ? Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирсэн гэж чи хэлж байна, гэтэл яг одоо сайн, муу хүмүүс бүгд холилдсон хэвээр байгаа. Тэгэхээр Эзэн яаж аль хэдийн эргэн ирсэн байх юм бэ? Бид Эзэнийг эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж болно, гэхдээ бид Түүнд үнэнч бус байж болохгүй!” Эхнэр маань намайг сонсож байгаад тэвчээртэйгээр ийнхүү хариулав: “Битгий ингэж их санаа зов. Эзэн эргэн ирсэн тухай би өөрөө ч дөнгөж сая олж мэдлээ. Одоогоор Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн эргэн ирснийг гэрчилж, Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж байна. Яг юу болоод байгаа талаар би сайн мэдэхгүй байгаа ч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн олон үгийг интернетээр уншлаа. Тэдгээр үг бүгд Бурханы дуу хоолой мөн гэдэгт би итгэлтэй байна. Эзэн нэг удаа: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). гэж хэлсэн. Бид Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж, судлах замаар л Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн мөн эсэхийг олж мэдэж чадна, тийм үү?” гэв. Эхнэрийн маань хэлсэн зүйл үндэслэлтэй сонсогдсон ба Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирэхийг Библид зөгнөсөн байдаг тул эхнэртэйгээ хамт тэр чуулганд очиж, байдлыг харсныхаа дараа шийдвэрээ гаргахад буруудах зүйл байхгүй байв.

Ингээд эхнэр бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан ах хэмээх нэгэн гишүүний гэрт очихоор тохиров. Ван ах, Ли эгч болон зарим нэг Католик найзууд маань бас ирсэн юм. Нэлээд олуулаа байхыг хараад сэтгэл минь ихэд тайвшрав. Хэсэг хугацаанд эелдгээр ярилцсаны дараа бид бүгд сууцгааж, би ах эгч нараас ингэж асуув: “Эзэн эргэн ирсэн тухайд бол би ингэж ойлгож байна: Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирэх үед сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдах болно. Тэгээд сайн хүмүүсийг Эзэн тэнгэр лүү хүлээн авч, тэд Түүнтэй уулзана, харин хорон муу хүмүүс там руу илгээгдэж, шийтгэгдэнэ. Та нар, Эзэн эргэн ирсэн бөгөөд шүүлтийн ажлыг хийж байгаа гэдэг, тэгвэл бид нар яагаад энэ бүх зүйл тохиолдож байгааг хараагүй байдаг билээ?” Жан ах ингэж хариулав: “Дүү минь, миний үзэл бодол чинийхтэй яг адил байдаг байсан. Би ч бас Эзэн эргэн ирнэ гэдэг нь сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдаж, сайн хүмүүс үүрд мөнх тэнгэрт амьдарч, хорон муу нь шийтгэгдэнэ гэсэн үг, хэрэв бид ийм зүйл болохыг олж харахгүй бол Эзэн эргэн ирээгүй байгааг нотолж байна гэж итгэдэг байлаа. Гэвч Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа энэ нь зөвхөн бидний үзэл бодол, төсөөлөл бөгөөд Бурханы ажилладаг бодит байдал биш гэдгийг ухаарсан юм. Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хэрхэн явуулах нь зөвхөн Бурханы ганцаараа төлөвлөж, зохион байгуулдаг зүйл юм. Бурханы мэргэн ухаан тэнгэрээс ч өндөр бөгөөд Бурханы нүдэнд хүмүүс тоосны ширхэг шиг өчүүхэн харагддаг, тэгэхээр бид яаж Бурханы ажлыг ухан ойлгож чадах билээ дээ? Библид ингэж хэлсэн байдаг: “Хэн Эзэний Сүнсийг удирдсан бэ? Эсвэл хэн Түүний зөвлөх байж, Түүнд заасан бэ? Тэр хэнтэй зөвлөлдөж, хэн Түүнд зааварлаж, шударга ёсны замыг Түүнд зааж, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг Түүнд харуулсан бэ? Харагтун, үндэстнүүд хувин доторх дусал мэт бөгөөд дэнсэн дээрх тоосны ширхэг гэж тооцогддог: харагтун арлууд өчүүхэн тоос мэт(Исаиа 40:13-15). Бодохдоо бид бүгд тархиа ашигладаг, иймээс бид Бурханы ажлын талаар хүссэнээрээ бодож болох ч Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч бидний төсөөллийн дагуу хийдэггүй. Хэрэв бид Бурханы ажилд хэмжүүр тогтоохын тулд өөрсдийн төсөөллийг ашиглаж байгаа бол туйлын биеэ тоосон байдлаар авирлаж байгаа хэрэг биш гэж үү? Тэгвэл Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ? Тэрээр сайныг муугаас хэрхэн тусгаарладаг вэ? Үүнийг ойлгоход тус болох үүднээс Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). ‘Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3)Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах явдал биш, харин зөвт байдал ба зөвт бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, үүнээс ч илүүтэйгээр дуртайяа дуулгавартай байдаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ялгагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ажил юм. Гэвч тэрслүү арга замаар дүүрэн хүмүүс шийтгүүлж, галд шатаагдахаар илгээгдэж, мөнхийн хараалын бай болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Бурханы шүүлтийн ажил нь буудайг үрийн сүүлээс, ямааг хониноос, сайн зарцыг муу зарцаас шууд тусгаарлах, өөрөөр хэлбэл, сайн хүмүүсийг хорон муу хүмүүсээс салгаж, тус тусынх нь төрөлд нийлүүлэх ажил гэж бид боддог. Гэхдээ бид энэ тухай бодох юм бол одоо дэлхий даяар 2 тэрбум гаруй Христэд итгэгч байдаг—тэд бүгд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, Бурханд хайртай гэж хэлдэг—тэгвэл бид сайныг нь муугаас, зөв шударгыг нь хорон муугаас хэрхэн ялгаж салгаж юм бэ? Хэрэв Бурхан таныг сайн, намайг муу гэж үзвэл үүнийг нь би яавч хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл би ч бас өөрийгөө сайн хүн гэж үзэх болно. Хэрэв Бурхан намайг сайн, харин хэн нэгнийг муу хүн гэвэл тэд ч бас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь гарцаагүй. Тэгэхээр хэн нь сайн, хэн нь мууг бид ер нь яаж мэдэх болж байна аа? Бид чадахгүй, яагаад гэвэл хүмүүс бидэнд үүнийг хэмжих зарчим, стандарт байдаггүй. Хэрэв Бурхан биднийг ингэж хэмжсэн бол бид дуулгавартай байхгүй нь гарцаагүй бөгөөд Бурхан шударга бус, ёс бус гэж бодох гэх мэтээр энэ талаар үзэлтэй болох байсан. Тэгвэл хүн тус бүрийг төрлөөр нь ангилах ажил хэрхэн явагдах юм бол? Эцсийн өдрүүдэд эргэн ирдэг Эзэн бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан—бөгөөд шүүлтийн ажил хийхийн тулд үнэнийг ашигладаг. Бүх Христэд итгэгчийн хувьд хэн нь буудай, хэн нь үрийн сүүл, хэн нь ямаа, хэн нь хонь, хэн нь сайн зарц, хэн нь муу зарц, хэн нь ухаалаг охин, хэн нь мунхаг охин болохыг үнэнийг ашиглах замаар илчилдэг. Бурханы үг хүн бүрийг илчилдэг бөгөөд ухаалаг охид бол Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүс юм. Хэн нэгэн хүн Бурханы ирэлтийг гэрчилж буйг сонсох үедээ тэд угтахаар гарч, Бурханы үг болон Бурханы ажлыг идэвхтэйгээр судалдаг. Тэд Бурханы дуу хоолойг таньж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, эцэст нь Бурханы шүүлтээр дамжуулан ариусгалт, авралыг олж авдаг. Агуу гамшгийн үеэр тэдэнд Бурханы хамгаалалт байдаг ба амьд үлдэж, эцэст нь Бурханы хаанчлал руу хүргэгддэг. Эсрэгээрээ, мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул, өөрсдийн үзэл бодол, төсөөлөлтэй зууралдаж, худал цуурхалд итгэдэг тул, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайдаггүй, судалдаггүй тул, зарим нь бүр Бурханыг эсэргүүцэж, яллаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралаас татгалзахад нь удирдагчдаа дагадаг тул Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаар мууг үйлдэгчид гэж илчлэгдэн, таягдан хаягдана. Агуу гай гамшгийн үеэр шийтгэл амсах нь тэдний хувь заяа байх болно. Эцсийн өдрүүдэд хүн бүрийг төрлөөр нь ангилах Бурханы ажил бидний үзэл, төсөөллийн дагуу хийгддэггүй гэдгийг үүнээс бид харж болно. Харин ч Бурхан хүмүүсийг илчлэх ажил хийхийн тулд шүүлтийн аргыг ашигладаг бөгөөд эцсийн үр дүнд хүн болгон бүрэн илчлэгдэж, үнэнийг хүлээн зөвшөөрдөг үү,эсвэл эсэргүүцдэг үү гэдгээс хамааран тус тусын төрлөөр ангилагдана. Энэ нь Бурханы мэргэн ухаан, Бурханы шударга байдал, Бурханы зөвт байдал яг мөн бус уу?”

Төгс Хүчит Бурханы үг болон Ван ахын нөхөрлөлийг сонссоны дараа би чуулганыхаа тахилчийн “Эзэн эргэн ирэх үед сайн хүмүүс муу хүмүүсээс тусгаарлагдах болно” гэж хэлж байсныг санаж, энэхүү үзэл хэтэрхий тодорхойгүй, хэтэрхий бодитой бус бөгөөд Бурханы ажлын бодит байдалд огт нийцэхгүй байгааг ухаарав. Бид бүгд нүгэл дунд амьдардаг бөгөөд тасралтгүй нүгэл үйлдэж, нүглээ гэмшин, энэ мөчлөгөөс зугтах чадваргүй байдаг, тэгвэл үнэхээр сайн хүмүүс нь хэн юм бэ? Эзэнийг эргэн ирэх үед хэрэв нүгэл маань цэвэрлэгдээгүй байвал биднийг тэнгэрийн хаанчлал руу оруулах болов уу? Энэ тухай бодонгуут зүрх сэтгэлд минь гэрэл асах шиг болж, удирдлагынх нь төлөө би Эзэнд талархав. Миний энд ирсэн нь хий дэмий зүйл болоогүй, яагаад гэвэл, хүмүүс үнэнд яаж хандаж байгаагийнх нь дагуу Бурхан сайныг муугаас ялгадаг болохыг одоо би ойлгосон. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагаж байгаа эсэхээсээ хамааран хүмүүс сайн юм уу муу байдаг бөгөөд энэ нь Бурханы зөвт байдлыг бүрэн илтгэж байна. Бурхан буудайг үрийн сүүлээс, ямааг хониноос, ухаалаг охидыг мунхаг охидоос, жинхэнэ итгэгчдийг хуурамч итгэгчдээс, үнэнийг хайрладаг хүмүүсийг үнэнийг үзэн яддаг хүмүүсээс салгахдаа үг болон ажил ашигладаг. Бурхан маш ер бусын ухаалаг! Гэхдээ тахилч маань, Эзэн хүмүүсийг шүүхээр эргэн ирэх үедээ үүнийгээ нэг нэгээр нь хийх бөгөөд тухайн хүн тэнгэр лүү явах уу, эсвэл там руу явах уу гэдгийг шийдэхийнхээ өмнө хүн тус бүрийн нүглийг жагсааж, нэг нэгээр нь шүүдэг гэж хэлж байсныг би бас саналаа. Харин одоо бол Төгс Хүчит Бурхан, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил үгээр нь дамжин хийгдэж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр хүмүүсийг шүүхийн тулд эдгээр үгийг яг яаж ашиглаж байгаа юм бэ?

Тиймээс би энэ асуултаа бүлгийнхэнд тавихад Жан ах Төгс Хүчит Бурханы үгийн дараах хоёр хэсгийг надад уншиж өгөх замаар үүнд хариулав: “Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж магад бөгөөд дараа нь бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршина гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийхийг шүүлтийн ажил гэж нэрлэгддэггүй. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй агаад аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүлэг хүмүүсийг шүүхээр дамжуулан бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөдөг ажил юм. Mахбод хийх ажил нь бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэх ажлаар дамжуулан Бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлдөг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Тухайлбал, Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, Бурханыг хүндэлдэггүй байдлыг, эсвэл Бурханы ажилд саад болох явдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Жан ах дараа нь надтай ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаа үеэр Бурхан хүн тус бүрийг дуудан, Өөрийнхөө цагаан сэнтийн өмнө ирүүлж, дараа нь тэднийг шүүх болно. Хүн тус бүр газар дээр өвдөглөн сөхөрч, амьдралынхаа туршид үйлдсэн нүгэл болгоноо улайна. Тэгээд нүглийнх нь ноцтой байдлаас хамааран Бурхан, хүн тэнгэр лүү явах уу, там руу явахыг гэдгийг шийднэ гэсэн үзэл бидэнд байдаг. Бие махбодоор болон хэл амаар бусдыг доромжилж, эцэг эхдээ ачлалгүй байж, хулгай дээрэм хийх гэх мэт нүглийнх нь дагуу Бурхан хүмүүсийг шүүдэг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь бидний ийм гадаад зан авир, ёс суртахууны дутагдалтай талуудыг огт анхаардаггүй, харин ч хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар болон завхарсан зан чанар болгоныг шүүхээр зорьдог. Эдгээр нь бидний биеэ тоосон, ихэрхүү зан, шударга бус, зальжин байдал, аминчхан, олиггүй байдал, шунал, муу муухай зэргийг агуулдаг. Бидэнд бас Бурхантай үл нийцэх олон үзэл бодол, шашны хоцрогдсон үзэл, феодалын сэтгэлгээ байдаг. Эдгээр зүйл нь бүгд Бурханыг эсэргүүцдэг байдлын маань эх сурвалж юм. Эдгээр нь завхарсан хүн төрөлхтөнд бүгдэд нь нийтлэг тохиолддог асуудлууд билээ. Тиймээс эдгээр нь Бурханы шүүлтийн ажлаар ариусгаж, хувирган өөрчлөхөөр зорьж буй зүйлс юм. Тиймээс Бурханы илэрхийлдэг үгс хүн төрөлхтний уг чанар, мөн чанарыг илчилдэг ба газар дээрх завхарсан хүн бүр ямар ч ялгаагүй үүний нэг хэсэг юм. Өөрөөр хэлэх юм бол Бурханы үг нийт хүн төрөлхтөнд чиглэдэг тул хүмүүсийг тус тусад нь шүүх шаардлагагүй. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар бид олон үнэнийг ойлгож, өөрсдийн уг чанар, мөн чанар, Сатанаар завхруулагдсан бодит нөхцөл байдлаа тодорхой харж чадна. Үүнийг хийснээр бид Бурханы зөвт зан чанарыг танин мэдэж, Бурханыг хүндлэх, өөрсдийгөө жигших зүрх сэтгэлтэй болж, улмаар өөрсдийн махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болно. Ийм маягаар завхарсан сатанлаг зан чанар маань аажмаар ариусаж, үзэл санаа, амьдралыг үзэх үзэл маань бас өөрчлөгдөнө. Бурханы үгээр амьдарч эхлэх үедээ, Бурханыг сөрж, эсэргүүцдэгээ больж, оронд нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндлэн, муугаас зайлах үедээ бид Бурханы авралыг олж авч, Бурханы санаа зорилгод нийцсэн хүмүүс болох болно. Энэ бол эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан үнэнийг илэрхийлдгийн бодит нөхцөл байдал болон зорилго юм.”

Жан ахын нөхөрлөлийг сонссоны дараа би Бурханы шүүлтийн ажил үнэхээр практик бөгөөд бодит байдалд суурилсан болохыг мэдрэв! Би түүний хэлснийг хүлээн зөвшөөрч чадсан ба энэ нь зүрх сэтгэлд минь гүн цуурайтсан юм. Тийм ээ, хүмүүс биеэ тоосон зантай байдаг, тэд алдар нэр, эд хөрөнгө, байр суурийн араас хөөцөлддөг, тэд янз бүрийн завхарсан зан чанараараа амьдардаг. Бурхан дотор маань буй бүх бохир, завхралаас биднийг салгахын тулд Өөрийн үгийн шүүлтийг ашигладаг. Бурханыг эсэргүүцдэг уг чанар маань тийнхүү шийдвэрлэгдэж, завхарсан зан чанар маань өөрчлөгдөж, бид үнэхээр сайн хүмүүс болдог. Ийм маягаар үүнийг харсан чинь, Эзэн хүн төрөлхтнийг шүүхээр эргэн ирэхдээ тус тусад нь шүүж, нүглийг нь нэг нэгээр нь шүүх болно хэмээн тахилчийн хэлж байсан энэхүү санаа нь ердөө хүний үзэл бодол, төсөөлөл бөгөөд Бурхан Өөрийнхөө ажлыг бодитоор хийдэг арга замтай ямар ч хамаагүй болох нь харагдав. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр үнэнийг агуулдаг бөгөөд үнэхээр Бурханы дуу хоолой мөн! Тэр өдөр сонссон зүйл маань Төгс Хүчит Бурханы ажлыг сайтар судлахаар шийдэхэд хүргэсэн билээ.

Судалж байх явцдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн Ноагийн өдрүүд ирсэн нь, Сүсэг бишрэлийн нууц, Сүүлчийн галт тэргэнд суусан нь гэх мэт сайн мэдээний олон кино үзэж, Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал билээ гэх мэт Бурханы үгийн магтан дууны видео үзсэн юм. Мөн Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, үнэний бүх талын тухай ах эгч нарын нөхөрлөхийг сонссон юм. Энэ нь надад Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг баталгаажуулахад тусалсан билээ! Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан, мөн бидний хүлээж байсан эргэн ирсэн Эзэн мөн! Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахдаа би маш их баяр баясгалантай байлаа.

Төгс Хүчит Бурханд итгэснээс хойш би ах эгч нартайгаа ойр ойрхон уулзалдаж, тэдэнтэй хамт номлол сонсдог болсон бөгөөд одоо өдөр бүр аз жаргалтай санагдаж, сүнслэг хоол тэжээл авч байгаа мэт санагддаг. Ариун Сүнсний ажлаас ирдэг амар амгалан байдлыг эдэлж, улам их үнэнийг ойлгож эхэлж байгаа. Төгс Хүчит Бурханы Чуулганд ах эгч нар бүгд нэг нэгнийгээ таньдаг, өөр хоорондоо үнэнч шударга байдаг бөгөөд хэн ч бусдыгаа мэхлэх гэж оролддоггүй, хэн ч сэрэмжилдэггүй. Хүн бүр энгийн, нээлттэй, чин сэтгэлээсээ байдаг, тэр ч байтугай завхарсан зан чанараа илчлэх үедээ тэд дор бүрнээ Бурханы үгээр дамжуулан өөрсдийгөө мэддэг бөгөөд завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг. Миний хувьд тэд бол жинхэнэ Христэд итгэгч ах эгч нар. Надад маш өндөр сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн магтан дууны видео, дуу хөгжмийн видео, бүжиг, дууны видео, сайн мэдээний кинонууд юм. Эдгээр нь бүгд үнэнийг маш их дээдэлж, Бурхан болон Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилдэг. Энэ бүх бүтээлийн зорилго нь Бурханд захирагдаж, Бурханыг шүтэн мөргөхөд нь хүмүүст туслах явдал бөгөөд энэ чуулган нь үнэхээр Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг газар мэт санагддаг! Миний харсан, сонссон, туулж мэдэрсэн зүйл бол Төгс Хүчит Бурханы Чуулган нь Бурхан Өөрийнхөө хонин сүргийг биечлэн тэжээж, хариулдаг жинхэнэ чуулган мөн гэдгийг харуулж буй зүрх сэтгэлийн минь нотолгоо юм. Бурханы гэрт орж, Бурхантай өдөр бүр нүүр тулан амьдрах чадвартай байсан гэдэг маань Бурхан намайг онцгойлон өргөмжилсөн гэсэн үг юм. Би үнэхээр азтай! Баярлалаа, Төгс Хүчит Бурхан минь!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих