Бурхан руу очих миний зам ээдрээтэй байсан

2023-07-12

Сүнь Юй, Хятад

Би 2000 онд Христэд итгэгч болсон юм. Өмнөд Солонгосын пасторууд ойр ойрхон бидэнд номлол айлддаг байв. Нэгэн үйл ажиллагааны үеэр нэг пастор Судрын нэг хэсгийг уншаад дараа нь бидэнд бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй бай, бид номлол сонсож биш, номлолоо хэрэгжүүлснээр Бурханд алдар суу авчирдаг, тэгсэн цагт л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн. Тэр цагаас хойш би гэр бүл, найз нөхдөдөө хайр энэрэл, сайхан сэтгэлээр хандаж, хэн нэгэн намайг гомдоовол тэднийг уучлахад минь туслаач гэж Эзэнд залбирдаг байв. Нэг, хоёр удаадаа ингэхэд асуудалгүй байсан боловч хугацаа өнгөрөхийн хэрээр би тэгж чадахаа больсон. Заримдаа уурлаж бухимдан, ялихгүй зүйл дээр тэдэнд сургамжилж, дараа нь буруутай санагддаг байв. Би байнга нүгэл үйлдэж, нүглээ улайн, нүглийн хүлээсээс мултарч чадахгүй байна. Эзэн ирэх үедээ намайг хаанчлалд аваачих болов уу? Би пастортой холбогдож нүглийн асуудлыг яаж шийдвэрлэхээ асуухад пастор надад нүглээ улайж, гэмш, илүү их залбирч, Библи уншиж, хүлээцтэй, тэвчээртэй бай гэсэн. Пастор надад тодорхой зам зааж өгөхгүйгээр ингэж хэлэх болгонд миний урам хугардаг байв. Би Бурханы ийм үгийг бодсон: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). Еврей номд бас ингэж хэлсэн байдаг: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Үргэлж нүгэл үйлдэж, нүглээ улайн, Эзэнийг үгийг хэрэгжүүлж чаддаггүй над шиг хүн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм шиг санагдаж, би өдөр болгон гуниглаж байлаа. Хожим нь сүмд атаа жөтөө, дотоодын хэрүүл тэмцэл дүүрэн байгааг би анзаарав. Үйл ажиллагааны үеэр нэг номлогч индэрт гарах гэж хэрэлдээд, нэг настай номлогчийн Библийг шалан дээр шидэж, өөрийг нь шахаж холдуулсан. Зарим хүн бүр сүмд бизнес хийж байв. Эзэн ­Есүсийн үгийг би бодлоо: “Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож(Матай 21:13). Ийм сүм яаж Ариун Сүнсний ажилтай байх юм бэ? Энэ нь хулгайчдын үүр биш үү? Ийм үйл ажиллагаанаас би яагаад ч хангалт олж авч чадахгүй, нүгэл үйлддэг асуудал минь хэзээ ч шийдвэрлэгдэхгүй юм шиг надад санагдаж, Ариун Сүнсний ажилтай сүм олохыг хүссэн юм. Эгч минь намайг өөр сүмүүдэд аваачсан боловч бүгд л ижилхэн байдалтай байв. Нүглээс яаж ангижрах вэ гэж намайг асуухад аль нь ч зам зааж өгч чадаагүй. Эзэн Есүс биднийг хэдийн уучилсан, бид ердөө л залбирч, гэмших хэрэгтэй гэж тэд хэлж байв. Энэ нь сэтгэлийг минь хоосруулж, цаашид үйл ажиллагаанд оролцохыг ч хүсээгүй. Нэг л өдөр гэнэтхэн надад “Магадгүй Бурхан энэ хавийн сүмд ажиллахгүй байгаа юм болов уу? Солонгос пасторууд ирэхдээ сүсэг бишрэлтэй харагддаг, сүмүүдийг хариулахаар хаа байсан Хятадад ирдэг, маш их итгэлтэй байсан. Бурхан Солонгосын сүмүүдэд ажиллаж байгаа юм болов уу? Ариун Сүнсний ажилтай сүмийг тэндээс хайя” гэх санаа төрлөө.

2007 онд эгч бид хоёр гэр бүлтэйгээ Солонгос явав. Үйл ажиллагаанд нь олон хятад хүн оролцдог нэг сүмтэй эгч намайг танилцуулж, сүмийн гишүүд нь хятад хүмүүст ажил олоход нь тусалж, тэгснээр бид амьжиргаагаа залгууллаа. Тэр сүмийн гишүүд үнэхээр хайр энэрэлтэй байсан учраас би тэндхийн үйл ажиллагаанд оролцсон, бас Ариун Сүнсний ажил тэнд байж магадгүй байв. Нэгэн үйл ажиллагааны үеэр пастор: “Саяхан Хятад явахдаа Бурхан хэдийнээ эргэн ирсэн, Хятадад гарч ирж, ажиллаж байгаа, Төгс Хүчит Бурхан гэдэг гэж сонссон. Гэхдээ Хятад бол хоцрогдсон, хүмүүс нь соёлгүй орон. Бурхан маш агуу, Бурхан яаж тэнд гарч ирж, ажиллаж болох вэ дээ? Олон хүн Зүүний Аянгын номлолыг түгээж байгаа. Тэрийг битгий сонсоорой. Та нар шиг биеийн хэмжээ багатай хүмүүс нэг л орчихвол хэзээ ч гарч чадахгүй шүү” гэсэн юм. Пасторын тэгж хэлэхийг сонсоод би бүрэн санаа нийлсэн. Хятадын олон сүмд Ариун Сүнсний ажил байдаггүй. Засгийн газар нь итгэгчдийг хяхан хавчиж, хятад хүмүүс шүтээн шүтдэг. Бурхан Хятадад гарч ирж, ажиллаж болно гэж үү? Тэгэх боломжгүй.

Удалгүй, пастор уран яруу номлодог ч дараа нь шал өөр зүйл хийж, Эзэний замыг хэрэгжүүлдэггүйг нь олж мэдээд, миний урам маш их хугарсан. Нүгэлт байдлаа яаж шийдвэрлэх тухай намайг пастороос асуухад пастор унтууцаж “Хүн болгон завхарсан байдаг. Нүгэл хийх нь хэвийн зүйл. Эзэнд нүглээ улайвал чи уучлагдана. Чи гэмшихийг хүсэж байгаа учраас Эзэн хэдийнээ нүглийг чинь уучилсан” гэсэн. Пасторын хэлсэн зүйлд миний дургүй хүрсэн. Энэ пастор яагаад хятад пасторуудтай яг адилхан юм хэлээд байгаа юм бэ? Нүглийг агшин зуур арилгаж чадахгүй, ядаж л жаахан өөрчлөгдөх ёстой. Бид юуг ч өөрчлөхгүй юм бол нүглээ улайх хэрэг юу байна? Ингэж байгаа бид шүтлэггүй хүмүүстэй адилхан биш гэж үү? Тэгэхээр итгэхийн хэрэг байна уу? Би удаа дараа урам хугарсан ч бууж өгөхийг хүсээгүй. Эзэн намайг хаяхгүй, нэг л өдөр би Ариун Сүнсний ажилтай чуулган олно гэдэгт итгэж байлаа. Дараа нь би энэ асуудлыг маш их тунгаан бодсон. Гудамжаар явахдаа загалмай, Христийн сүм хайж, аль нэг пасторын номлолын талаар аятайхан зүйл сонсвол өчүүхэн найдвар тээн салхи, бороо, цас, цасан шамарга дундуур сонсохоор явж төөрөгдлөө шийдвэрлэхийг хүсэн эрмэлзэж байлаа. Би Солонгост 40 гаруй сүмд очсон боловч Ариун Сүнсний ажилтай нэг ч сүм олоогүй. Пасторуудын аль нь ч миний асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Аргаа барсандаа би шөнө унтаж чадахгүй эргэж хөрвөөн, зүрх сэтгэлээсээ “Өө Эзэн минь, Та ер нь хаана байгаа юм бэ? Та намайг хаясан юм уу?” хэмээн дуудсан. Тэр жилүүдэд зүрх сэтгэл минь асар хүнд оргиж, сэтгэлээр унаж, шаналж байлаа.

Ингэж шаналж, цөхөрч байтал 2015 оны 6 сард эгч манайд ирээд, баяртайгаар надад “Би гоё мэдээтэй! Эзэн аль эрт эргэн иржээ. Тэр Хятадад гарч ирж, ажиллан, олон үнэнийг илэрхийлж байгаа юм байна. Сайн мэдээ одоо Солонгост иржээ” гэхэд би “Бурхан Хятадад ажиллаж байгаа гэж үү? Яаж тийм байж болох юм бэ?” гэж бодоод, зөрүүдлэн “Аль 2009 онд нэг пастор Бурхан яагаад ч Хятадад ажиллахгүй, учир нь Хятад бол хоцрогдсон, хүмүүс нь соёлгүй орон. Бурхан эрхэм хүндтэй, агуу юм чинь Хятадад юу гэж ажиллах юм бэ гэсэн” гэж хэлчхээд, дараа нь зүгээр л аягаа угаахаар явсан. Эгч нэг ном гаргаж ирээд, тэвчээртэйгээр “‘Хурганы Нээсэн Хуйлмал Ном’ гэх энэ номонд эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үг байгаа. Би чамд уншаад өгье” гэсэн.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: ‘Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв’ (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Үүнийг сонсоод би цочирдсон. Энэ нь Илчлэлийн номын нууцуудыг илчилсэн байв. Энэ үг маш эрх мэдэлтэй, ямар ч хүн ийм үгийг айлдсан байх боломжгүй. Эзэн Есүс ажиллахаар ирэхдээ эрх мэдэлтэйгээр ярьж байсныг би бодоод, энэ үнэхээр Бурханы айлдвар мөн юм болов уу гэж гайхсан. Сүнс минь тэр даруй баяр хөөрөөр бялхаж, би анхааралтай сонсож эхэллээ. Ялангуяа эгч Илчлэлийн зарим зөгнөлийг унших үед би энэ бол хүн огт тайлбарлахын аргагүй зүйл байна гэж бодсон. Илчлэлд ингэж хэлсэн байдаг: “Харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ(Илчлэл 5:5). Зөвхөн Хурга, зөвхөн Бурхан л эдгээр нууцыг илчилж чадна. Энэ Бурханы үг мөн үү? Тэр Хятадад гарч ирж, ажиллаж байх боломжтой юу? Энэ бүх жилүүдэд намайг төөрөгдүүлж байсан зүйлийн хариултыг би энэ номоос олж чадах болов уу? Энэ талаар ихэд сонирхож байтал эгч үүнийг уншсан юм: “Түүнчлэн ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ гэх Илчлэлийн үгийн биелэл энэ билээ. Энэ бол Хаанчлалын эрин үед Бурханы эхэлсэн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Энэ нь миний сонирхлыг бүр ч их татлаа, энэ зөгнөл Илчлэлийн номд байдаг биш үү? Илчлэл дэх зөгнөлүүд биелсэн гэж үү? Эдгээр нь Бурханы үг мөн үү? Би нэгд нэггүй уншихыг хүсэж, номоо надад үлдээгээч гэж эгчээс гуйв. Эгч номыг надад өгөхөд би хөөрөн баярлаж, нээж үзэхээр тэсэн ядаж байсан ч бас жаахан санаа зовж байлаа. Энэ ном Судартай үнэхээр нийцдэг гэж үү? Би Библи, энэ ном хоёрыг орныхоо хажууд зэрэгцүүлэн тавиад харьцуулж, тэр номоос энэ хэсгийг уншсан. “Шинэ тэнгэр газар руу орохдоо л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан дэлгэж, улмаар шөнийн тас харанхуйд живсэн дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана, ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна; газар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс гэрлийн хүчнээс хүч чадал авахаар ирж, алдар сууг минь улам бүр нэмэгдүүлэн, улс орон бүрд шинээр гарч ирэх боломж олгоно; Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн төрөлхтөн ухаарна; учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг бөгөөд үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан. Гэхдээ Израиль бол Миний орхиж гарсан нутаг бөгөөд тэндээс би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхлэх ба тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Нэгэн цагт Би Израильд бууж, дараа нь тэндээс явсан учир Израильд дахин төрж чадахгүй. Учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг бөгөөд үүнээс гадна аянга шууд зүүнээс Баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт бууж, Канааныг зүүн зүгийн хүмүүст авчирсан. Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь буцаан авсан, улмаар израильчуудыг болон бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт аваачсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа Би харуулна; Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд иудейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессиаг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна). Дараа нь би үүнийг Библийн нэг зөгнөлтэй харьцуулсан: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). Энэ нь Эзэн Есүсийн үгтэй таарч, Библитэй бүрэн нийцэж байлаа. Бурханаас өөр хэн энэ нууцыг тайлж чадах юм бэ? Эдгээр үг намайг татаж, унших тусам улам их уншихыг хүсэж, зүрх сэтгэлдээ байгаа төөрөгдлийн хариуг энэ номоос олох юм шиг санагдаж байлаа.

Дараа нь би өөр нэг хэсгийг уншсан. “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа ‘Бурхан бол үнэн, зам, амь’ гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэж боддоггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). Би энэ хэсгийг хоёр дахин уншсан. Бурханы дуу хоолойг олж болох газраас Бурханы мөрийг ч бас олж болно, Бурхан тэнд гарч ирдэг. Энэ үнэхээр Бурханы үг мөн гэж үү? Бурханаас өөр хэн ч ийм зүйл хэлж чадахгүй. Төгс Хүчит Бурханы Чуулганд ийм зүйл уншдаг юм чинь магадгүй Бурхан тэр чуулганд ажиллаж байгаа байх гэж бодоод, би догдолж, үргэлжлүүлэн уншсан.

Хожим нь би энэ хэсгийг харсан юм. “Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар буюу бурхангүй үзлийн бат бэх цайз, Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит хамгийн дээд хэмжээнд авардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Гэхдээ “Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар… Хятад юм” гэсэн энэ хэсгийг унших үед даруйхан больж, урам хугарлаа. Энэ хоёр өгүүлбэрийг ширтээд би “Бурхан, Хятадад уу? Яаж тийм байж болох юм бэ? Магадгүй би үүнийг унших ёсгүй байх, төөрөлдвөл яах билээ?” гэж бодсоор байсан ч дараа нь, эдгээр үг Бурханы үг юм шиг байна. Хэрвээ би үүнийг судлахгүй байгаад Эзэн үнэхээр эргэн ирсэн байвал боломжоо алдах биш үү гэж бодсон. Би үнэхээр яахаа мэдэхээ байж, Бурхан яагаад Хятадад гарч ирж, ажиллах болов гэж гайхширсаар байлаа. Тэгээд үүнийг Библитэй харьцуулж, Эзэн Есүсийн хэлснийг уншсан: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). “Зүүн зүг” гэдэг нь Хятадыг хэлсэн юм болов уу? Гэвч Хятад маш хоцрогдсон, бурхангүй үзэл энэ улсад бүрэн ноёрхдог. Бурхан Хятадад гарч ирж, ажиллаж болох уу? Энэ номонд тийм юм болсон гэж маш тодорхой хэлжээ. Гэсэн ч би үргэлжлүүлэх үү, болих уу гэж тээнэгэлзэж байлаа. Тэгээд энэ бүх жилүүдэд хэчнээн их эрж хайснаа бодоод, өчүүхэн ч гэсэн найдвар байгаа л бол бууж өгч чадахгүй байсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж судлахаар шийдсэн.

Маргааш нь намайг Төгс Хүчит Бурханы Чуулганд очиход нэг ах номлол айлдаж, яг миний бодож байсан зүйл буюу нүглээс яаж ангижрах тухай ярьж байсан. Тэр ах Төгс Хүчит Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Ах ингэж нөхөрлөлөө: “Нигүүлслийн эрин үед Бурхан зөвхөн золин авралын ажил хийсэн гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Эзэн Есүс хаанчлалын сайн мэдээ түгээж, хүмүүст нүглээ улайж, гэмш гэж хэлээд, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, хүмүүсийн нүглийг уучилж, мөн хүн төрөлхтөнд эцэс төгсгөлгүй нигүүлсэл хайрлаж, эцэст нь хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж цовдлогдсон. Тэр цагаас хойш нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэхийн тулд бид залбирч, нүглээ улайхад л хангалттай. Энэ бол Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажил юм. Тэгвэл Эзэн Есүсийн золин авралын ажил дууссан нь Бурханы авралын ажил дууссан гэсэн үг үү? Мэдээж үгүй. Золин авралын ажил ердөө бидний нүглийг уучилсан, харин нүгэлт байдал, нүгэлт уг чанарын маань уг үндэс шийдвэрлэгдээгүй. Бид цаг үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр, биеэ тоож, онгирч, худал хэлж, хуурч мэхэлдэг. Заримдаа бид атаархал, үзэн ядалт гэх мэтийг мэдэрдэг. Бид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг байдалд амьдарч, үүнээс мултарч чаддаггүй. Еврей 12:14-т ингэж хэлсэн: ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй.’ Бурхан ариун бөгөөд зөвт. Бид ийм бузар, завхарсан байж тэнгэрийн хаанчлалд ороход яаж тэнцэх юм бэ? Бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэж, биднийг нүглийн хүлээс, дөнгөнөөс бүрэн ангижруулж, цэвэрлэж, Бурханы хаанчлалд аваачихын тулд Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирж, үнэнийг илэрхийлж, шүүлтийг ажил хийж байгаа. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлж байна. ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13). ‘Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47–48). Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан сая сая үг айлдаж, хүн төрөлхтнийг ариусгаж, бүрэн аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Бурханыг эсэргүүцдэг завхарсан зан чанар, сатанлаг уг чанарыг маань бүгдийг нь Тэр шүүж, илчилж, бидний нүгэлт байдал, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн уг үндсийг бүрэн илчилсэн. Бас нүглээс ангижирч, Бурханы авралыг хүртэх замыг бидэнд зааж өгсөн. Завхралынхаа үнэнийг олж харах цорын ганц зам нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах явдал, дараа нь бид харамсаж, өөрсдийгөө үзэн ядаж, Бурханд гэмшиж, завхралаас ангижирч, цэвэрлэгдэж чадна. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь ариусгагдаж, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам юм.”

Энэ ахын нөхөрлөлийг сонсоход мөрөн дээрээс асар хүнд ачаа аваад хаях мэт маш гэгээрэлтэй байлаа. Эзэн Есүс золин авралын ажил хийж, нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг уучилсан ч хүний доторх нүгэлт уг чанар хэвээрээ байгаа юм байна. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээж авах нь нүглийн асуудлыг шийдвэрлэж, нүглийн хүлээс, дөнгөнөөс мултарч, цэвэрлэгдэн, Бурханы хаанчлалд орох эрхтэй болох цорын ганц зам юм. Бурхан Өөрөө л удирдлагын ажлынхаа нууцыг илчилж чадна, Бурхан л хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч чадна. Энэ бол Бурханы ажил мөн гэдэгт би итгэлтэй болж, маш их баярласан.

Маргааш нь Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг эгч Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгсөн юм. “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Үүнийг уншсаныхаа дараа эгч надтай нөхөрлөж, гэрчлэл хийхэд би улам их ойлгож авсан. Эцсийн өдрүүдэд Бурхан хүний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна. Хэрвээ бид Бурханы шүүлтийг хүлээж авахгүй, харин насан туршдаа шашинд итгэвэл нүглээс ангижирч, цэвэрлэгдэхгүй. Бурханы өршөөл, нигүүлслийн ачаар би эцэст нь нүглээс цэвэрлэгдэх зам олоод, маш их догдолж, нулимсаа барьж дийлээгүй юм. Өнгөрсөн найман жил тоо томшгүй олон том, жижиг сүмд очиж, нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох замыг эрж хайсан боловч горьдлого төрөх болгонд урам хугарч байснаа би бодлоо. Бурханы нигүүлслээр л би Бурханы дуу хоолойг сонсож, илрэлтийг нь харж чадсан. Би асар их ерөөгджээ! Би төөрч, олон жил тэнүүчилсний эцэст ээждээ эргэж ирсэн хүүхэд шиг, үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалан, баяр хөөрийг мэдэрсэн.

Гэхдээ л надад шийдвэрлээгүй төөрөгдөл байсаар л байлаа. Энэ эгчээс би: “Хятад хүмүүс маш соёлгүй, Бурханыг эсэргүүцдэг. Бурхан яагаад эцсийн өдрүүдэд тэнд гарч ирж, ажиллах болов?” гэж асуухад эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өглөө. “Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна… Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). Тэгээд эгч ингэж нөхөрлөсөн: “Бурханы үг маш тодорхой. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад гарч ирж, ажиллах нь хамгийн их утга учиртай. Бурханы одоогийн ажил бол шүүж, цэвэрлэх ажил. Хүний Бурханыг эсэргүүцдэг, сатанлаг уг чанар, янз бүрийн завхарсан зан чанарыг илчлэхийн тулд Бурхан үнэнийг илэрхийлж, халдахыг тэвчдэггүй зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанараа бидэнд харуулж байгаа. Тийм учраас Бурхан хамгийн гүн завхарсан, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүсийг үлгэр жишээ болгохоор сонгох ёстой. Ийм хүмүүсийн дунд ажиллах нь хүн төрөлхтний бүхий л төрлийн завхралыг илчилж, Бурханы ариун, зөвт байдлыг илүү сайн харуулах цорын ганц зам юм. Бурхан ингэж л шүүлтийн ажилдаа хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бас Хятад бол агуу улаан лууны үүр, агуу улаан луу бол Сатаны биелэл, энэ бол Сатаны хамгийн гүн завхруулсан хүмүүс. Тийм ч учраас Хятад бол дэлхийн ёрын муугийн тэнхлэг, хятад хүмүүс хамгийн гүн завхарсан. Тэд Бурханыг хамгийн их үгүйсгэж, эсэргүүцдэг, хүн чанар нь хамгийн муу. Хятадууд бол завхарсан хүн төрөлхтний төлөөлөл. Бурхан Хятадад гарч ирж, ажиллаж, үнэнийг илэрхийлж, хятад хүмүүсийн завхрал, тэрслүү байдал бүрийг илчилснээр хүн төрөлхтнийг илүү сайн байлдан дагуулж чадна, Сатан хүнийг гүн завхруулсны мөн чанар, үнэн мөнийг илүү сайн харуулж чадна. Мөн хамгийн бузар, хамгийн завхарсан, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг улсад ажиллаж, Хятадын хамгийн соёлгүй, гүн гүнзгий завхарсан хүмүүсийг байлдан дагуулж, ариусгаж, өөрчилснөөр бусад улсын хүмүүсийг аврахад илүү хялбар байх болно. Бурхан ингэж ажилласнаар бүх хүн төрөлхтөн Бурханы агуу хүч чадлыг харж, бүрэн үнэмшдэг. Энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадал, мэргэн ухаан, төгс хүчийг илчилдэг.”

Дараа нь эгч Бурханы үгээс уншсан. “Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй; тэд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэд бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатааж, Буддаг шүтэж л чадна. Тэд зүгээр л хуурамч шүтээн шүтдэг—тэд бүгд туйлын тэрслүү. Иймээс хүмүүсийн байр суурь доогуур байх тусам, та нараас Бурханы олж авдаг зүйл бүр ч их алдар суу юм гэдгийг энэ нь төдий чинээ их харуулдаг… Хүний үзлээр бол Би өндөр дээд байр суурьтай гэдгээ харуулж, асар их үнэ цэнтэй гэдгээ харуулж, Өөрийн нэр хүнд, ариун, агуу байдлыг харуулахын тулд сайхан оронд төрөх ёстой байсан. Хэрвээ Би Намайг хүлээн зөвшөөрдөг газарт, өндөр түвшний гэр бүлд төрсөн бол, хэрвээ Би өндөр байр суурь, албан тушаалтай байсан бол Надад маш сайн хандах байсан. Тэр нь Миний ажилд ямар ч ашиггүй байх байсан бөгөөд тэгвэл ийм агуу аврал илчлэгдэж мөн л чадна гэж үү? Намайг хардаг бүхэн Надад дуулгавартай байж, бузар заваанаар бохирдоогүй байна. Би тийм газарт төрөх ёстой байсан юм. Тэр бол та нарын боддог зүйл. Гэхдээ энэ талаар бодоод үз: Бурхан газар дээр зугаа цэнгэлийн төлөө ирсэн үү, эсвэл ажлын төлөө ирсэн үү? Хэрвээ Би тийм амархан, тав тухтай газарт ажилласан бол Өөрийн бүрэн алдрыг олж авч чадах байсан уу? Би Өөрийн бүх бүтээлийг байлдан дагуулж чадах уу? Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол).

Тэгээд эгч ингэж нөхөрлөсөн: “Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, Хятадад гарч ирж, ажиллаж байгаа нь үлэмж ач холбогдолтой гэдгийг Бурханы үг бидэнд хэлж өгдөг. Хятадууд бол Бурханыг хамгийн их эсэргүүцэж, үзэн яддаг хүмүүс. Тэд хамгийн хэв чанаргүй, хүн чанаргүй боловч Бурхан Хятадад бие махбодтой болж, ажиллахаар очиж, ер бусын хүлээцтэй, тэвчээртэйгээр үнэнийг илэрхийлсэн. Хамгийн бузар, завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд Бурхан үлэмж их доромжлол амссан. Энэ нь Бурханы даруу, нуугдмал байдлыг улам илчилж, Бурханы ариун, зөвт байдал, хүн төрөлхтнийг гэх аминч бус, жинхэнэ хайрыг бидэнд харуулдаг. Дээр нь Бурхан бол бүтээлийн Эзэн болохыг бид харж болно. Бурхан аль ч улсад, ямар ч хүмүүсийн дунд ажлаа хийх эрх мэдэлтэй боловч ямар улсад гарч ирж, ажиллах нь хамаагүй, Бурханы ажил бүх хүн төрөлхтний төлөө, бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад гарч ирж, ажиллаж, үнэнийг илэрхийлж байгаа. Тэр хэдийнээ бүлэг ялагчдыг бий болгож, одоо сайн мэдээ нь дэлхий даяар өргөжиж байна. Төгс Хүчит Бурханы ажил, үг нь Зүүнээс Баруун зүгт цахилах агуу гэрэлтэй адил. Улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, бөөн бөөнөөрөө Төгс Хүчит Бурханд хандаж, Бурханы цэвэрлэгээ, авралыг хүлээн авч байна. Хэрвээ бид үзэл, төсөөллөө дагаж, Бурханы ажлын эхний хоёр үе шат Израильд байсан юм чинь Бурхан бол израильчуудын Бурхан, Хятадад гарч ирж, ажиллахгүй гэж бодож байвал Бурханыг хязгаарлаж байгаа хэрэг биш үү? Бурхан ‘Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно’ (Малахи 1:11) гэж хэлсэн. Тэгвэл энэ яаж биелэх вэ? Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болж, бурхангүй үзэл ноёрхдог Хятадад ажиллаж байгаа нь хүний үзлийг бүрэн эвдэж, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан биш, бас Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг бидэнд харуулдаг. Тэр бол нэг улс, нэг хүний Бурхан биш, бүх хүн төрөлхтний Бурхан юм. Бурхан Хятадад бие махбодтой болж, тэнд гарч ирж, ажиллаж байгаа нь ер бусын утга учиртай!”

Эгчийн нөхөрлөлийг сонсоод би үнэхээр ичсэн. Би Бурханы ажлыг ойлгоогүй, харин зүгээр л пасторуудыг даган Бурханыг хязгаарлаж, Бурхан Хятадад ажиллах боломжгүй гэж бодож байсан. Би ямар биеэ тоосон, мэдлэггүй байж вэ! Ингэж бодоход л аймшигтай. Бурханы нигүүлслийн ачаар Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн авах завшаан надад тохиосон. Тэгээгүй бол би өөрийнхөө үзлээр Бурханыг хязгаарлаж, Бурханы илрэлт, ажлыг ялласаар, Бурханы авралыг хүртэх найдваргүй болох байсан. Би зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханы авралд талархаж байна. Бас би Эзэн Есүсийн хэлсэн энэ үгийг өөрийн биеэр туулсан: “Хайдаг хүн олно; тогшдог хүнд нээгдэнэ(Матай 7:8). Эдгээр үг маш бодитой, Бурхан бол итгэмжит. Эрж хайж байгаа цагт Бурхан биднийг хөтөлж, гэгээрүүлнэ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз 1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү,...

Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

Шянван, Малайз Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах...

Messenger дээр бидэнтэй холбоо барих