Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

2018-06-30

Хенань Муж, Анианг Хот, Ли Кун

Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын Эх газарт аль хэдийнэ нэг бүлэг хүмүүсийг байлдан дагуулаад байна. Бурханы илрэлтийг хүсдэг шашны бүлэглэлийн олон итгэгчид Бурханы үгээр байлдан дагуулагдсаны учир нь тэд Бурханы дуу хоолойг сонсож Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэнд оршино. Үүний зэрэгцээ, шашны бүлэглэл дэх олон тахилч, ахлагч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэх, буруутгахын тулд яахаас ч буцдаггүй. Тэд үүнийг байнга тэрслүү үзэл эсвэл шүтээн гэж хандан ямар ч шалтгаангүйгээр буруутгаж, доромжилдог. Хуучин ажил шинээр солигдох чухал цаг мөчид, үл ойшоосон, бардам зан нь тэднийг тухайн цаг үеийн Фарисайчуудын адилаар Бурханыг эсэргүүцэн Бурханыг дайснаа гэж үзэж мөхлийн замаа сонгоход хөтөлдөг.

Дэлхийг бүтээсэн үеэс эхлээд одоог хүртэл Бурхан байнга шинэ ажил хийж хүн төрөлхтнийг хөгжлийн зүгт үргэлжлүүлэн удирдан залсаар байгаа билээ. Гэхдээ Бурханы шинэ ажил хүний дээр ирэх үе бүрт Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг олон тооны хүмүүс байдаг. Тэд Бурханы өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас зууралдаж, хүмүүсийн үзэл, төсөөллийг цагдан, хүмүүсийн мэдлэг, оюун ухаанаар дамжуулан Бурханы шинэ ажлыг тодорхойлдог бөгөөд Бурханыг эсэргүүцдэг, Бурханы шинэ ажлаас татгалздаг учраас эцэст нь Бурханаар арчигдан үгүй болдог.

Хүмүүс гүнзгий хямралд унаад цаашид хөгжих боломжгүй байсан Ноагийн үед Бурхан энэ дэлхийг үерээр сүйрүүлэх зорилготой байсан гэдэг нь бүхэнд илэрхий баримт. Ноа тэр үеийн цорын ганц зөв хүн байсан ба тэрээр Бурхан Еховагаар нигүүлсэгдсэн, Бурхан түүнд хөвөгч авдар бүтээхийг тушаан дэлхийг сүйрүүлэх үерийн тухай хэлсэн. Бурханы ажлыг задлан шинжилж, шүүхийн оронд Ноа зүгээр л сонсож, дуулгавартай байсан билээ. Тэр олон зүйлийг тооцон бодоогүй бөгөөд Ехова Бурханд бүрэн итгэж байв. Бурханы үгийг тэр дагаж, тухайн цаг үед газар дээр байсан бүх хүнд, сонссон хүн бүхэн хөвөгч авдар дээр гарч Бурханаар аврагдах арга замыг дамжуулсан. Энэ нь тухайн үед Бурханы зорилго байлаа. Гэвч хүмүүс тэр үед Бурханы зорилгыг ойлгоогүй, тийм том хөвөгч авдрыг хийхийн тулд Ноа бүх хөрөнгөө зарахыг хараад, тэрхүү үер газар дэлхийг сүйрүүлэх тухай хэлэхийг нь сонсоод түүнийг солиотой, сэтгэцийн өөрчлөлттэй хэмээж байсан. Хүн бүр түүнийг тэрслүү үзлийг, болж өнгөрөхгүй зүйлийг түгээж байна гэж бодсон. Tиймд Ноагийн хийсэн бүхнийг бүгд эсэргүүцэж, татгалзаж, элэг доог хийж муу хэлж байлаа. Өнөөдөр бид энэ бүгдийг сайн мэддэг. Ноа үнэхээр хэвийн бус хүн байсан уу? Ноа тэрслүү үзэл тарааж байсан уу? Үгүй! Тэгвэл тэр үед хүмүүс түүнийг яагаад буруутгаж байсан бэ? Энэ бол хүмүүс бодит байдлаас илүү оюун бодолдоо хэтэрхий их хамаардаг, хэтэрхий өөртөө итгэлтэй, шинэ зүйлсийг хүлээн авдаггүй байдлаас шалтгаалсан. Тэд ердөө л өөрсдийнхөө тааллаар хэрхэн хариуцлагагүй ярихыг, буруутгахыг мэддэг бөгөөд эцэст нь өөрсдийн үүрэндээ үхэх ба буруу номтон гэж тооцогдож байсан Ноагийн гэр бүл тэсэж үлдэнэ.

Хүний ялзрал гүнзгийрэхийн хэрээр Хуулийн эриний сүүлийн хагаст хууль хүнд хэрэглэгдэхээ болив. Бурхан үхлийн ирмэг дээр амьдарч буй хүмүүсийг аврахаар биемахбод болох илүү гайхамшигтай ажил хийхийг, улмаар хүн төрөлхтөнд шинэ арга замыг нээж өгөх, хүмүүсийг хуулийн хүлээснээс чөлөөлж, тэсэж үлдэх боломжтой болгохыг хүссэн. Тийм учраас хаанчлалын сайн мэдээг, гэмших арга замыг номлож эхлэхээр хүмүүсийн дунд байх гэж Есүс ирсэн. Хүмүүс Есүсийн нэрэнд итгэж, Есүсийн өмнө нүүрээрээ унаж л байвал тэд гэмээсээ уучлагдан, шинэ гэрэлд амьдарч, амар тайван, баяр хөөр, эцэс төгсгөлгүй нигүүлслийг эдэлнэ. Хэдий тийм боловч, тэр үеийн ахлах тахилч нар, хуулийн багш нар, Фарисайчууд тухайн үед Бурханы зорилгыг, Түүний ямар ажил хийхийг мэдээгүй. Тэд Есүсийг хуулийг дагаагүй, Түүнийг, Еховагаас салан тусгаарлаж, Еховагийн ажлыг устган сүмийг сүйрүүлж байна гэж бодсон. Тийм учраас тэд Есүсийг дээд зэргээр үзэн ядаж, Түүнийг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийж, Түүнд хаа сайгүй хаалт хориг тавьж байв. Tэд Түүнийг барих гэж, Эзэн Есүсийн ажлаас өө сэв олох гэж төлөвлөгөөтэйгээр оролдсон, Есүсийг Саббат өдрийг сахиагүй Саббат өдөрт хүмүүсийг эмчилсэн, улаан буудайн түрүү цуглуулахад дагалдагчдыг удирдсан, хоол идэхийн өмнө гараа угаагаагүй, гэм нүгэлтнүүдтэй хамт хооллосон, Бурханд үйлчлэхээр сүмд ороогүй гэж хэлсэн…. Эдгээр хүмүүс “Надтай санал нийлдэггүй хүмүүс Библийн бичвэртэй санал нэгдэхгүй, Библийн эш үзүүллэгтэй санал нийлдэггүй хүмүүс, тэрс үзэлтнүүд, шүтээнийг баримтлагчид” хэмээх зарчмыг тогтмол дагадаг байсан бөгөөд Есүсийн хийсэн бүхнийг эрэлхийлэх, ажиглах санаагүй, зөвхөн өөрсдийнхөө үзэл бодлыг баримталж, хэдийгээр Есүсийг үхлээс амилуулагдан боссон гэдгийг мэдэж байсан ч Түүнийг буруутган, хавчин дарамталсан, Түүнийг төлөвлөгөөтэйгээр эсэргүүцсэн хэвээр байж энгийн хүмүүсийг хууран мэхлэхийн тулд худал хуурмагийг санаанаасаа зохиосон. Тэд хэтэрхий өөртөө итгэлтэй, бардам байсан, үнэнийг эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилд дуулгаваргүй, Бурханы зорилгыг хүртэж мэдэрдэггүй байсан. Тэд ямар арга замаар Бурханд итгэдэг байсан бэ? Тэд илтээр өөрсдийнхөө төсөөлөл, үзэлд итгэдэг, Бурхантай тэс хөндлөн сөргөлддөг байв. Тиймээс тэд Бурханаар үгүйсгэгдэн хараагдаж, мөнхөд жигшигдэх юмс болсон юм.

Тэр үед Паул ч бас Эзэн Есүсийг хавчин дарамталж байсан хүмүүсийн нэг нь байгаагүй гэж үү? Зөвхөн Дамаск руу явах замдаа ороод байхдаа л тэрээр өөрийнх нь ангуучилж, хавчин дарамталж байсан Есүс Бурхан байсныг мэддэг. Тиймд тэр дараа нь замыг, маш их урам зоригтойгоор, санаа шулуудан номлож байсан, Есүсийн төлөө ажиллаж: “Тэдний тэрс үзэл гэж нэрлэдэг Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханыг шүтэн мөргөдөг” (Үйлс 24:14) хэмээн бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар Паулыг тухайн цаг үеийн Фарисайчууд тэрсүү үзэл номлогчдын нэг хэмээн хандаж, түүнийг Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрсний төлөө буруутгаж, хавчин дарамталж байв.

Эцсийн өдрүүд аль хэдийнэ ирсэн. Хэдийгээр бид Есүс Христийн золилтын нөхөн төлөлтөөр гэм нүглээс чөлөөлөгдсөн ч гэмт уг чанар маань хэвээр оршин байна. Тиймд, Хуулийн эриний үеийн Бурханы ажлын үндэс суурин дээр хүнийг бүхэлд нь цэвэршүүлэх, Сатаны ялзарсан зан чанараас чөлөөлөх ажил хийхээр, улмаар хүн бүрэн цэвэршиж, эхэнд байсан хүний анхдагч төлөв байдлыг сэргээн босгохын төлөө Бурхан дахин нэг удаа бие махбод болсон. Гэвч өнөөдөр шашны бүх урсгал чиглэлийн хүмүүс хуучин ажлаа, өөрсдийн үзлээ, загалмайн авралыг баримталсан хэвээр байна. Тэд гэм нүгэл үйлдэн, Бурханыг Библийн хүрээнд, загалмай дээр, Хуулийн эрин үед хязгаарладаг. Тэд Бурханыг дахин бие махбод болж чадахгүй, шинэ ажил хийж чадахгүй, өнгөрсөн үеийн ажлыг устгаж чадахгүй гэж хэлдэг, Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь Есүсийн ажлыг дордуулдаг гэж хэлдэг. Мөн тэд өөрсдийн үзэлдээ бодсончлон Бурхан үүл хөлөглөн ирээгүй учраас Бурханы ажлыг тэрслүү үзэл мэтээр дахин тодорхойлсон бөгөөд хаанчлалын сайн мэдээг номлодог хүмүүс өнөөдөр өөрсдийнх нь хонийг нь хулгайлж байна гэж үздэг. Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай нүүр тулгарахдаа тэд өөрсдийнхөө үзэлд нийцэхгүй ажил, үгийг буруу гэж тодорхойлоод Төгс Хүчит Бурханы үгийг эрэлхийлэхээр зорьдоггүй, шалтаг хайн өө сэв эрж олдог, өөрсдийгөө дагалдагчдаараа хүндлүүлэн тэдний дуулгавартай байдлыг бүхий л арга замаар зөвшөөрч оюун санаандаа өөрсдийн үзлээ үнэн мэт босгон байгуулдаг. Төгс Хүчит Бурханы ажлыг түгээх гайхамшигт тохиолдлыг хараад тэд өөрсдийнхөө талаар эргэцүүлдэггүйгээр үл барам Бурханы ажлыг буруутган доромжилдог. Ийм маягаар эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг үл тоомсорлодог тэд болон чөтгөрүүдийг хөөн зайлуулах чөтгөрүүдийн хаан Баал Зебубт Есүсийг найддаг гэж хэлдэг тухайн үеийн Фарисайчуудын хооронд ямар ялгаа байна вэ? Tэд Төгс Хүчит Бурханы ажлыг бүх төрлийн доромжлолын бай болгодог бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээдэг хүмүүсийг бусдын нүдийг ухаж, хамрыг тасалдаг гэх мэтээр хэлж нэр хүндэд нь халдаж, цуу яриа тараан, гүтгэн гүжирддэг. Эдгээр шашны хүмүүсийн үг, үйлс нь Фарисайчуудын жинхэнэ хоёр дахь хэвлэл бус уу? Энэ нь Есүсийг эсэргүүцсэн Фарисайчуудын эмгэнэлт нөхцөл байдлын давталт бус уу? Энэ нь хүмүүсийн үнэхээрийн тэнэг алдаа биш гэж үү?

Эхлэлээс төгсгөл хүртлээ Бурханы ажил байнга урагшилж байна. Шинэ ажил, шинэ эрин үе байнга байдаг, тухайн тохиолдол бүрт Бурханы шинэ ажилд хүмүүс “тэрслүү үзэл, шүтээн” гэсэн хаяг зүүдэг бөгөөд Бурханы шинэ ажлыг үл тоомсорлодог хүмүүс асар олон байдаг. Гэхдээ хүмүүс яаж ч үл тоомсорлосон хамаагүй Бурханы ажил дандаа биелэгддэг. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. … Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Өнөөдөр, хэдийгээр зарим хүмүүс Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд эцсийн Христ Төгс Хүчит Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй боловч Бурханы эцсийн өдрүүдийн ажил давалгаа адил хуйларсан хэвээр Хятадын Эх газар даяар дийлдэшгүй хүчээр баруун руу, бүх улс үндэстэн рүү түгэн Эзэн Есүсийн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадагшиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх эш үзүүллэгийг батлан биелүүлж байна. Тэгэхээр Бурханы шинэ ажилтай нүүр тулан уулзахдаа бид зүрх сэтгэлийг эрэлхийлж, хүлээн авсаар байх хэрэгтэй бөгөөд Бурханы шинэ ажлыг эсэргүүцэх гэж өөрсдийн үзлээ ашиглах хэрэггүй, учир нь тэрслүү үзэл, шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих