Бурхан бол миний хүч “Дүн өвлөөр” Христэд итгэгчийн ялгуусан гэрчлэл (Монгол хэлээр)

2018-10-19

Түүнийг Шиао Ли гэдэг. Тэр 10 гаруй жил Бурханд итгэж иржээ. 2012 оны өвөл түүнийг Хятадын Коммунист цагдаа нар цуглаан дээрээс баривчилсан байна. Байцаалтын үеэр цагдаа нар түүнээр чуулганы тэргүүнүүд болон эд хөрөнгө хаана байгааг хэлүүлж, Бурханаас урвахад уруу татахыг оролдохдоо удаа дараа ятгаж, сүрдүүлэн, зодож, эрүүдэн шүүсэн байна. Ялангуяа хасах 20 хэмтэй тэсгэм хүйтэн нэгэн шөнө цагдаа нар түүнийг хүчээр нүцгэлж, мөс шиг хүйтэн усанд нэвт норгон, бэлэг эрхтнийг нь цахилгаанаар цохиулж, гичтэй ус хүчээр уулгажээ.... Тэрээр харгис эрүү шүүлт, төсөөлөхийн аргагүй доромжлолд өртсөн байна. Байцаалтын үед тэр өвдөлт, доромжлол мэдэрчээ. Тэр цөхрөнгүйгээр Бурханд дахин дахин залбирчээ. Бурханы үг түүнд цагаа олсон гэгээрэл, зүг чиг өгсөн байна. Бурханы үгээс хүлээн авсан итгэл, хүч чадлаар тэр балмад эрүүдэн шүүлт, чөтгөрийн сүйтгэлийг даван гарч, гайхамшигтай, шийдвэртэй гэрчлэлийг өгсөн юм. Өвөл яргуй цэцэглэхтэй адил тэр нугаршгүй тэвчээрийг үзүүлэн хүнд бэрхшээл дундаас бахархалтайгаар дэлбээлэн гарч, сэтгэл татам анхилуун үнэр тараасан юм...

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих