Юу сөрөг байдлыг үүсгэдэг вэ

2022-12-04

Шинь Чѳ, Өмнөд Солонгос

Би сүүлийн хоёр жил шинээр ирэгсдийг усалж байна. Нэг удаа удирдагч ажлын маань талаар бидэнтэй ярилцахаар ирээд, энэ хугацаанд манай ажлыг ажиглаж байхдаа зарим услагч шинээр ирэгсдийн асуудлын бодит мөн чанарыг харахгүй, асуудлыг нь шийдвэрлэхгүй, зүгээр л урам зориг, зөвлөгөө өгч, ингэснээр зарим шинээр ирэгчийн байдал, бэрхшээл шийдвэрлэгдэхгүй, цуглаанд хэвийн оролцохгүй, улмаар усалгааны ажил үр дүнгүй болоход хүрч, услагчид чиг үүргээ биелүүлэхгүй байгааг анзаарлаа гэсэн. Удирдагчийн ингэж хэлэхийг сонсоод урам хугарч, “үр дүнгүй”, “чиг үүргээ биелүүлэхгүй байна” гэх эдгээр үгийг сонсоход үнэхээр хэцүү байсан бөгөөд би сэтгэлээр унаж, гунигласан. Энэ бүх хугацаанд би шинээр ирэгсдийг усалж байсан. Удирдагч ингэж хэлэхдээ бас намайг хэлж байсан байж таарна. Би усалгаанд өөр ямар ч ажлаас илүү их хичээл чармайлт гаргаж, шинээр ирсэн хүн бүртэй харилцахдаа хэчнээн их мэрийж байснаа бодоход тэдний байр байдал, бэрхшээлийг тунгаан бодож, нөхөрлөхөөр чин сэтгэлээсээ чармайж байсан. Шинээр ирсэн зарим хүн хааяа аашилж, мессежинд хариулдаггүй байв. Хэдийгээр үүнийг тэсэхэд хэцүү байсан ч би залбирч, Бурханы үгийг уншсанаар өөрийгөө хаяхад бэлэн байж, шинээр ирэгсэд надад яаж ч хандсан, тэдэнд хайр, тэвчээрээр тусалсан. Үүнээс гадна, үг яриа минь сайн биш ч гэлээ би саад бэрхшээлээ даван туулахаар хичээж, чадах бүхнээ аль хэдийн хийсэн санагдсан. Туйлын үр дүнтэй байсан гэж хэлж чадахгүй ч би ядаж л ажилдаа бага зэрэг ахиц гаргасан, шинээр ирэгсэд намайг тус дэмтэй байлаа гэсэн. Удирдагч миний хийсэн бүхнийг үр дүнгүй, чиг үүргээ биелүүлээгүй хэмээн үзнэ гэж би ер бодоогүй юм. Цуглаан дууссаны дараа уйлмаар санагдаж, сөрөг сэтгэл хөдлөлд автаж, “Би олон дутагдалтай, үүргээ гүйцэтгэхдээ сайжруулах юм ихтэйгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би огт үр дүнгүй байгаагүй. Чадах бүхнээ хийсэн байхад хичээл чармайлтыг минь яагаад хүлээн зөвшөөрсөнгүй вэ? Миний хичээл чармайлт ямар ч үр дүнгүй байгаа бол үүрэгтээ өөрөөр яаж хандахаа би үнэхээр мэдэхгүй юм байна. Би шинээр ирэгсдийг услахад тохирохгүй л юм байлгүй дээ” гэж бодогдсон. Иймээс би сөрөг байдалтай амьдарч, үүргээ гүйцэтгэх ямар ч урам зориггүй боллоо. Урьд нь, шинээр ирсэн зарим хүн цуглаанд ирээгүйг харах үедээ би үнэхээр санаа зовж, түгшиж, шинээр ирэгсдээс яагаад цуглаанд ирээгүйг нь цаг алдалгүй асууж, асуудал, бэрхшээлийг нь сонссоныхоо дараа нөхөрлөж, туслахын тулд чадах бүхнээ хийдэг байв. Харин одоо шинээр ирэгсэд цуглаанд оролцохгүй байгааг хараад би тэгтлээ их санаа зовохоо больж, тэдэнтэй хамт цуглаан хийхдээ зүгээр л урсгалаараа явж, нөхөрлөлөө яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож үзээгүй. Шинээр ирсэн хэцүү хүмүүсийг услах ажлыг бусад руу түлхэхийг хүссэн. Угаасаа ч нөхөрлөл минь үр дүнгүй, тэдний асуудлыг шийдвэрлээгүй юм чинь тэгтлээ их мэрийж, идэвх санаачилгатай байх ямар хэрэгтэй юм бэ? Хэр их тархиа гашилгаж, ямар золиос гаргасныг минь хэн ч анзаараагүй. Иймээс ямар хэрэг байна? Гаднаа би үүргээ биелүүлсээр байсан ч хайхрамжгүй байдалтай, зүрх сэтгэл минь Бурханаас хол байлаа. Залбирлын үеэр надад нэг их хэлэх юм байгаагүй; хичээл зүтгэлээ дайчилж чадаагүй.

Сүүлд нь Бурханы үгийн нэг хэсгийг унших үедээ л би өөрийнхөө сөрөг байдлыг ойлгож эхэлсэн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үүргээ гүйцэтгэх үедээ олон хүн үргэлж урам зоригтой, хольцтой байдаг, тэд бусдаас ялгарахаар үргэлж хичээж, өөрсдийг нь магтаж, зоригжуулахад дуртай байдаг бөгөөд ямар нэг зүйлийг сайн хийвэл тодорхой төлбөр юм уу шагнал үргэлж хүсдэг; ямар ч шагнал байхгүй бол үүргээ биелүүлэхдээ хайнга хандаж, өөрсдийг нь харах, зоригжуулах хэн ч байхгүй бол тэд идэвхгүй болдог. Тэд хүүхэд шиг тогтворгүй байдаг. Энд юу болоод байна вэ—яагаад ийм хүмүүс үргэлж ийм сэдэл, хольцтой байж, тэдгээрийгээ хойш тавьж огт чаддаггүй юм бол? Энэ нь үндсэндээ тэд үнэнийг хүлээн авдаггүйгээс болдог; үүний үр дүнд, чи тэдэнтэй үнэнийг яаж ч нөхөрлөсөн, тэд эдгээр зүйлийг хойш тавьж чаддаггүй. Хэрвээ эдгээр асуудлыг хэзээ ч шийдвэрлэхгүй бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд амархан идэвхгүй болж, үүргээ гүйцэтгэхдээ улам хайнга болдог. Магтуулж, ерөөгдөх тухай Бурханы үгийг хараад тэд бага зэрэг урам зоригтой болж, багахан зоригждог; гэхдээ хэн ч тэдэнтэй үнэнийг нөхөрлөхгүй бол, хэн ч өөрсдийг нь зоригжуулж, магтахгүй бол хайнга болдог. Хүмүүс тэднийг дандаа алдаршуулж, сайшааж, магтаж байвал тэд бүх зүйл туйлын сайн байна гэж бодоод, Бурхан өөрсдийг нь хамгаалж, ерөөж байна гэдэгт зүрх сэтгэлдээ итгэлтэй байдаг. Энэ үед олны дундаас онцгойрох гэсэн хүсэл нь биелж, гүйцэлдэж, ерөөгдөх сэдэл нь түр зуур дарагдаж, ур чадвар, авьяасыг нь ашиглах үед тэд нэр нүүртэй болж, маш их баярласандаа царай нь гэрэлтэн гудамжаар харайлгадаг. Энэ нь үнэнийг эрэлхийлэхийн үр дүн мөн үү? (Биш.) Зүгээр л тэдний хүсэл биелж байгаа хэрэг. Энэ нь ямар зан чанар вэ? Энэ бол биеэ тоосон зан чанар. Тэд өөрсдийгөө өчүүхэн ч мэддэггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлтэй байдаг. Жаахан бэрхшээл, хүндрэлтэй тулгарвал, бардам, ихэрхүү сэтгэл нь ханахгүй бол, эсвэл ашиг сонирхол нь өчүүхэн төдий л хохирвол тэд идэвхгүй болж, доош унадаг. Өмнө нь тэд үлэмж биетэн мэт зогсож байсан ч хэдхэн хоногийн дотор овоолсон шороо болон бутран унадаг—ялгаа нь асар их. Хэрвээ тэрээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол яаж тийм хурдан нурж унах юм бэ? Мэдээж махруу зүтгэл, хүсэл, амбицад түшиглэдэг хүмүүс маш сул дорой байдаг; жаахан бүтэлгүйтэл, ухралттай тулгарах үедээ доош унадаг. Төсөөлөл нь талаар болж, хүсэл нь биелэхгүй, ерөөгдөх найдваргүй байгаагаа хараад тэд дорхноо унадаг. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, тухайн үед тэд үүргээ биелүүлэхдээ хэчнээн урам зоригтой байсан нь хамаагүй, энэ нь үнэнийг ойлгосноос болсон юм биш. Тэд ерөөгдөх найдвар тээж, махруу зүтгэлээрээ үүргээ гүйцэтгэж байсан. Хүмүүс хэчнээн зүтгэлтэй нь хамаагүй, хоосон сургаалын хэчнээн үгийг номлож чаддаг нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж чадахгүй бол, зөвхөн махруу зүтгэлд л найддаг бол удаан тэсэж чадахгүй бөгөөд гай зовлон, гамшигтай тулгараад бат зогсож чадахгүй, унах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна). Бурханы үг миний бодит байдлыг дүрсэлжээ. Урьд нь би үүргээ гүйцэтгэхдээ маш их мэрийдэг байсан; надад хэчнээн олон бэрхшээл, дутагдал байсан ч би тэдгээрийг даван туулахад бэлэн байж, шаргуу ажиллахаас айдаггүй, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ нулимсаа арчаад, үргэлжлүүлсээр байдаг байсан. Гэтэл би одоо яагаад хүчээ дайчилж чадахгүй байна вэ? Үүний учир нь урьд нь надад байсан “ачаа”, “мэрийлт” Бурханыг хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэхийн төлөө биш, өөрийнхөө хүслийг хангах урьдач нөхцөлд тулгуурласнаас болсон байжээ. Удирдагч, ах эгч нар маань намайг магтах үед би үүргээ гүйцэтгэх урам зоригтой болдог ч засалт, харьцалт туулах үедээ сөрөг байдалд автаж, бүх хичээл зүтгэл минь юунд ч хүрсэнгүй гэж боддог байсан тул идэвхгүй, хойрго болж, цөхрөл бухимдлаа үүрэгтээ гаргаж, тэр ч бүү хэл, энэ үүргийг хүлээсэндээ харамссан. Би үнэхээр мөс чанаргүй байжээ! Үнэндээ би шинээр ирэгсдийг услахдаа маш ихийг олж авсан юм. Би асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, сайтар бодож, хариуцлагатай байж сурсан, мөн илүү их төлөвшсөн. Эдгээр нь бүгд бодитой ашиг тус байлаа. Би маш ихийг олж авсан хэр нь удирдагчаас ганц гомдмоор үг сонсоод, юу ч олж авсангүй гэж бодсон. Надад юу сайн болохыг би мэдээгүй. Үүнийг ухаараад надад онцгүй санагдсан. Би тэгтлээ их гуниглаад байж болохгүй; яаравчлан үнэнийг эрж хайж, сөрөг байдлаа засах ёстой байв.

Дараа нь би өөрийгөө эргэцүүлж эхэллээ. Удирдагч дургүйг минь хүргэх ганц л зүйл хэлэхэд би яагаад тийм сүртэй хариу үйлдэл үзүүлсэн юм бол? Тэгээд би Бурханы зарим үгийг уншлаа: “Хэвийн нөхцөл байдалд хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нэг төрлийн гөжүүд, тэрслүү байдал оршдог бөгөөд энэ нь үндсэндээ тэдний зүрх сэтгэлд хүний тодорхой нэг төрлийн логик, хүний үзэл байдгаас болдог, өөрөөр хэлбэл, “Миний санаа зорилго зөв л бол үр дүн ямар байх нь хамаагүй, чи надтай харьцах ёсгүй, хэрвээ надтай харьцах юм бол би дуулгавартай байх албагүй” гэдэг. Тэд өөрсдийнх нь үйлдэл үнэний зарчимтай нийцдэг эсэхийг, эсвэл үр дагавар нь ямар байхыг эргэцүүлдэггүй. Тэдний үргэлж баримталдаг зүйл бол “Миний санаа зорилго сайн, зөв байгаа цагт Бурхан намайг хүлээн авах ёстой. Үр дүн сайнгүй байлаа ч гэсэн чи намайг засаж, харьцах ёсгүй, намайг яллаж бүр ч болохгүй” гэдэг юм. Энэ нь хүний үндэслэл, тийм биз дээ? Эдгээр нь хүний үзэл мөн биз дээ? Хүн үргэлж өөрийн үндэслэлд анхаарал хандуулдаг, үүнд ямар нэг дуулгавартай байдал байдаг уу? Чи өөрийнхөө үндэслэлийг үнэн болгож, үнэнийг хойш тавьсан. Чиний үндэслэлтэй тохирдог зүйлийг үнэн, тохирдоггүйг нь үнэн биш гэж боддог. Үүнээс илүү утгагүй хүн гэж байх уу? Илүү биеэ тоосон, ихэрхүү хүн байх уу? Дуулгавартай байдлын хичээлийг сурахын тулд ямар завхарсан зан чанарыг шийдвэрлэх ёстой вэ? Энэ нь үнэндээ, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахад нь хүмүүст хамгийн их саад болдог, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанар юм. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс үндэслэл хэлж, дуулгаваргүй байх хандлагатай байдаг, тэд өөрсдийнх нь зөв гэж үргэлж боддог, тиймээс хүний биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанарыг шийдвэрлэж, харьцахаас илүү яаралтай зүйл гэж үгүй. Хүмүүс номхон даруу болж, өөрсдийн үндэслэлийг гаргаж ирэхээ больсон цагт тэрслүү байдлын асуудал шийдвэрлэгдэж, тэд дуулгавартай байж чаддаг болно. Дуулгавартай байдалд хүрч чаддаг байхын тулд хүмүүс тодорхой хэмжээнд ухаалаг байх хэрэгтэй юу? Тэд хэвийн хүний эрүүл ухаантай байх ёстой. Жишээлбэл, зарим хэрэг явдал дээр, зөв зүйл хийсэн эсэхээс маань үл хамааран Бурхан сэтгэл хангалуун бус байвал бид Бурханы хэлснээр хийх ёстой, Бурханы үг бол бүх зүйлийн стандарт юм. Энэ нь ухаалаг хэрэг үү? Энэ нь хүмүүст юун түрүүнд байх ёстой эрүүл ухаан юм. Бид хэчнээн их зовсон ч, сэдэл, зорилго, шалтгаан маань ямар ч байсан, хэрвээ Бурхан сэтгэл хангалуун бус байвал—Бурханы шаардлага хангагдаагүй бол бидний үйлдэл үнэнтэй нийцэлтэй байгаагүй нь дамжиггүй учраас бид Бурханыг сонсож, дуулгавартай дагах ёстой, харин Бурханд үндэслэл хэлж, учирлахаар оролдох ёсгүй. Чи ийм ухаалаг байдалтай байвал, хэвийн хүний эрүүл ухаантай байвал асуудлаа шийдвэрлэхэд амархан бөгөөд үнэхээр дуулгавартай байх болно. Чи ямар ч нөхцөл байдалд байсан, дуулгаваргүй хандахгүй, Бурханы шаардлагыг эсэргүүцэхгүй, Бурханы шаардсан зүйл зөв буруу, сайн муу эсэхийг задлан шинжлэхгүй, дуулгавартай байж чадна, улмаар үндэслэл хэлдэг, гөжүүд, тэрслүү байдлаа шийдвэрлэнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл). Бурханы үгийг уншсаны дараа би сөрөг байдлынхаа ар дахь шалтгааныг илүү тодорхой ойлгосон: Зарим услагч үр дүнгүй байна гэж удирдагчийн хэлэхийг сонсоод сөрөг болсны минь шалтгаан нь муйхар, биеэ тоосон зан чанартай, өөрийгөө их юманд боддогоос минь болсон байв. Миний талаарх бусдын бодол сэтгэлд минь нийцэхгүй байвал хүлээн авч, захирагдахад үнэхээр хэцүү байдаг байлаа. Гаднаа би маргалдаж зүрхэлдэггүй байсан ч зүрх сэтгэлдээ үл зөвшөөрч, услагчийн ажилдаа чармайлт гаргаж, чадах бүхнээ хийсэн гэж бодсон. Ямартай ч зүрх сэтгэлдээ би үүргээ сайн гүйцэтгэхийг хүссэн. Би сайн санаа зорилготой байж, шаргуу ажиллаж, золиос гаргаж байгаа л бол хэн ч намайг үр дүнгүй гэж хэлж чадахгүй. Тэгж хэлбэл надад шударга бус хандаж байгаа хэрэг гэж бодсон ч энэ үндэслэл үнэн эсэхийг, үүрэг минь үнэндээ үр дүнтэй байгаа эсэхийг хэзээ ч бодолцож үзээгүй. Хэдийгээр би хичээл зүтгэл гаргасан ч үнэнийг ойлгоогүй, туршлагагүй байсан учраас шинээр ирэгчийн ажил, амьдралд бодит асуудал, бэрхшээл тулгарах үед олон тохиолдолд миний хийж чадах ганц зүйл гэвэл тэднийг зоригжуулахын тулд хоосон сургаалын хэдэн үг хэлэх байлаа. Би үнэнийг нөхөрлөөд асуудлыг нь шийдвэрлэж чаддаггүй, тэдэнд Бурханы хүслийг ойлгуулж, хэрэгжүүлэлтийн замыг өгч чаддаггүй байв. Түүнчлэн, үнэнийг ойлгоогүйгээс минь болоод миний ажил заримдаа зарчимгүй байдаг байсан нь чуулганы ажилд хохирол учруулсан юм. Жишээлбэл, би хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу хараагүй, хүмүүсийн мөн чанарыг ялгаж таниагүй тул зарим үл итгэгчид сохроор сайн хандаж, тэднийг үргэлж дэмжиж, тусалж байлаа. Гэтэл дэмий баахан ажил хийсэн болж таарсан юм. Энэ үл итгэгчид чуулганд үлдэж, үзлээ тарааж, бусад шинээр ирэгчийг үймүүлсэн. Эргээд харахад миний ажил үнэхээр ямар ч бодитой үр дүн авчраагүй, ямар ч чухал чиг үүрэггүй байлаа. Удирдагч миний асуудлыг илчлэх үед би хүлээн аваагүйгээр үл барам, сөрөг болж, эсэргүүцэж, хэцүү зан гаргасан. Үнэхээр эрүүл ухаангүй байжээ! Ажлаа яаж хийснээ харгалзан үзвэл, чуулган надад шинээр ирэгсдийг үргэлжлүүлэн услах боломж олгосонд би талархах ёстой байлаа. Би үнэнийг мэдэхээр шаргуу ажиллаж, үүрэг минь бодитой үр дүн гаргаж байгаа эсэхийг, ямар асуудал, гажуудал, алдаа эндэл байсаар байгааг бодолцон үзэж, эргэцүүлэх ёстой байв. Энэ бол өсөлтөд хүрч, үүргээ зохих ёсоор биелүүлэх цор ганц арга байлаа.

Би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Үргэлж сөрөг байдаг хүмүүст хандах зарчим Бурханд байдаг. Хүмүүс байнга сөрөг байвал тэдэнд асуудал байна гэсэн үг. Бурхан маш ихийг хэлж, маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд хэрвээ хүн Бурханд үнэхээр итгэдэг бол Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгосны дараа түүний доторх сөрөг зүйл улам бүр багасна. Хэрвээ хүмүүс үргэлж сөрөг байдаг бол үнэнийг огт хүлээн авдаггүй нь гарцаагүй, иймээс өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй ямар нэг зүйлтэй тулгармагцаа тэд сөрөг болно. Яагаад тэд Бурханы үгээс үнэнийг эрж хайдаггүй вэ? Яагаад үнэнийг хүлээн авдаггүй вэ? Энэ нь мэдээж тэд Бурханы талаар үзэл, буруу ойлголттой байдгаас, түүнчлэн үнэнийг хэзээ ч эрж хайдаггүйгээс болдог. Иймээс үнэнд ийм маягаар хандах үед нь Бурхан тэдэнд анхаарал хандуулсаар байх уу? Тийм хүмүүс эрүүл ухаангүй биш үү? Эрүүл ухаангүй хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Тэр тэднийг хаяж, үл тоодог. Чи хүссэнээрээ итгэ; итгэх үү, үгүй юу гэдэг нь чиний хэрэг; хэрвээ чи үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг бол үнэнийг олж авна; хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй бол үнэнийг олж авахгүй. Бурхан хүн бүрд шударга ханддаг. Хэрвээ чамд үнэнийг хүлээн авах хандлага байхгүй, дуулгавартай хандлага байхгүй бол, чи Бурханы шаардлагыг биелүүлэхээр чармайдаггүй бол хүссэнээрээ итгэж болно; мөн хэрвээ чи орхиж явмаар байгаа бол даруйхан явж болно. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр чамайг хүчлэхгүй; чи хүссэн зүгтээ явж болно. Бурхан ийм хүмүүсийг үлд гэж ятгадаггүй. Түүний хандлага ийм билээ.(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замаар явж эхэлж чаддаг (3)). Бурханы илчлэлийн үгийг уншаад би айж, Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй гэдгийг мэдэрлээ. Би удирдагчийн хэлсэн үнэн үгийг хүлээн авч чадаагүй, харин үндэслэлгүй, өрсөлдсөн бодол тээж, ажилдаа идэвхгүй, хойрго хандаж, үнэнийг хүлээн аваагүй, үнэнээс залхсан! Бурхан үнэнд хандах хандлагыг минь жигшиж, үзэн ядсан. Над шиг хүмүүст хандах Бурханы хандлага тодорхой байдаг: Бурхан тэднийг хойш тавина. Үнэн хэрэгтээ би юу ч биш байсан мөртөө өөрийгөө тэгж их юманд бодоод, жинхэнэ биеийн хэмжээ, хэв чанар, хөдөлмөрийн чадвараа тодорхой мэдэхгүй, үргэлж бусдын сайшаал, магтаалыг хүсэж, бусдын нүдэнд байр суурьтай болж, өөрийгөө мундаг гэж бодуулахыг хүссэн. Би маш биеэ тоосон, эрүүл ухаангүй байжээ! Асуудлаа тодорхой харсныхаа дараа би Бурханд залбирч, “Бурхан минь, би яг ямар болохоо хүлээн зөвшөөрч чадахгүй, үнэхээр мэдрэлгүй юм. Би цаашид ийм сөрөг байхыг хүсэхгүй байна. Үүргээ сайн гүйцэтгэхэд намайг хөтлөөч” гэсэн.

Дараа нь би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг хайгаад, эдгээр үгийг харсан юм: “Ямар ч байсан, идэвхгүй байдлыг идэвхгүй, сөрөг аргаар засах ёсгүй. Өөрсдөд нь идэвхгүй байдал гарч ирэх үед үл тоох ёстой; аз жаргалтай болох хүртлээ хүлээвэл идэвхгүй байдал нь аяндаа баяр хөөр болон хувирна гэж зарим хүн боддог. Энэ бол уран сэтгэмж. Хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй бол идэвхгүй байдал нь өөрөө арилах боломжгүй. Чи мартаж, зүрх сэтгэлдээ огтхон ч мэдрэхгүй байлаа гээд идэвхгүй байдлыг үндсээр нь шийдвэрлэсэн гэсэн үг биш; тохиромжтой орчинтой нүүр тулмагц чинь идэвхгүй байдал дахин гарч ирнэ—энэ нь маш түгээмэл байдаг. Хэрвээ хүмүүс ухаалаг, эрүүл ухаантай бол идэвхгүй байдал гарч ирмэгц үнэнийг хурдан эрж хайж, үнэнийг хүлээн авах замаар үүнийг шийдвэрлэх ёстой. Ингэж үйлдвэл тэд идэвхгүй байдлын асуудлыг үндсээр нь шийдвэрлэнэ. Үргэлж идэвхгүй байдаг хүн бүрийн хувьд энэ нь үнэнийг хүлээн авч чаддаггүйгээс нь үүдэлтэй… Хэрэв чи нэг л зүйл, нэг л өгүүлбэр, нэг л санаа, үзэл бодлоос болоод идэвхгүй байдалд автаж, зүрх сэтгэлдээ гомдол тээсэн бол уг асуудлын талаарх ойлголт чинь ташаа, чамд үзэл, төсөөлөл байдаг, энэ асуудлыг харах өнцөг чинь үнэнтэй нийцдэггүй нь лавтай гэдгийг энэ нь баталж байна. Ийм цаг үе чамаас үнэнийг эрж хайж, асуудалд зөвөөр хандаж, аль болох эртхэн, даруй эдгээр эндүү ташаа үзэл, төсөөллийг эргүүлэхээр мэрийж, эдгээр үзэлд барьц алдаж, төөрөлдөхгүй, Бурханд дуулгаваргүй, сэтгэл хангалуун бус, дургүйцсэн байдалд автахгүй байхыг шаарддаг. Идэвхгүй байдлыг даруй, нэгд нэггүй шийдвэрлэх нь амин чухал. Мэдээжийн хэрэг, арга хэрэгсэл, арга барилаас үл хамааран хамгийн шилдэг хандлага бол ердөө л үнэнийг эрж хайж, Бурханы үгийг их уншиж, Бурханы гэгээрлийг эрж хайхаар Бурханы өмнө ирэх явдал юм;(Үг. IV Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ сайн гүйцэтгэж, Бурханаас эмээж, муугаас зайлах сэтгэлийг олж авах амаргүй. Гэхдээ Би та нарт хэрэгжүүлэлтийн зарчмыг хэлж өгье. Өөрт чинь ямар нэг зүйл тохиолдох үед эрж хайж, дуулгавартай байх хандлагатай байвал энэ нь чамайг хамгаалах болно. Эцсийн зорилго нь чамайг хамгаалах биш. Чамд үнэнийг ойлгуулж, чамайг үнэний бодит байдалд орж чаддаг болгож, чамд Бурханы авралыг хүртээхийн төлөө юм; энэ бол эцсийн зорилго. Туулж буй бүх зүйл дээрээ ийм хандлагатай байвал үүргээ гүйцэтгэж, Бурханы хүслийг биелүүлэх гэдэг нь хоосон үг, улиг домог болсон зүйл мэт чамд санагдахаа болино; тийм дарамттай санагдахаа болино. Харин ч чи нэг л мэдэхэд нэлээд хэдэн үнэнийг ойлгож авах болно. Хэрэв чи энэ маягаар туршлагажихыг хичээдэг бол үр шимийг нь хүртэх нь гарцаагүй. Чиний хэн болох, хэдэн настай, хэр боловсролтой, Бурханд хэдэн жил итгэсэн, эсвэл ямар үүрэг гүйцэтгэдэг чинь хамаагүй. Эрж хайх, дуулгавартай дагах хандлагатай байгаа цагт, ийм маягаар туршлагажиж л байгаа бол чи эцэст нь үнэнийг ойлгож, үнэний бодит байдал руу орох нь гарцаагүй (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Үзэл бодолтой чинь зөрчилдсөн, эсвэл сөрөг сэтгэл хөдлөл төрүүлэх зүйлтэй тулгарах үедээ чи хурдхан Бурханы өмнө очиж, залбирч, үнэнийг эрж хайж, дуулгавартай хандлагатай байх ёстой. Хэлмэгдэж, будилсан ч гэсэн чи эхлээд бүү эсэргүүц, бүү маргалд, ямар асуудал чамд байгааг, ямар талбарт сайн ажиллаагүйгээ, юуг сайжруулж, илүү сайн хийх боломжтойгоо эргэцүүл. Эдгээрийг тэр дор нь танин мэдэхгүй байлаа ч гэсэн Бурханы холбогдох үгийг хайж олоод унших юм уу үнэнийг ойлгодог хүнтэй нөхөрлөхөөр эрж хайх ёстой. Үнэнийг хүлээн авдаг ийм хандлагатай бол Бурханы гэгээрлийг олж авч, асуудлаа таньж, үнэний ямар зарчимд орохоо мэдэхэд амархан байдаг. Үүнийг ойлгоод би, ирээдүйд нөхцөл байдлыг зохицуулахдаа сөрөг, эсэргүүцсэн хандлагатай байж болохгүй; энэ нь намайг л шархлуулна, туршлага ихтэй байлаа ч гэсэн, би хэзээ ч сургамж авахгүй, үнэнийг олж авахгүй, өсөхгүй, ашиг тус хүртэхгүй гэдгийг мэдсэн.

Сүүлд нь удирдагч миний ажлыг шалгах үед, миний хайнга, идэвхгүй, хойрго хандлага чуулганы ажилд аль хэдийн нөлөөлж гэдгийг би ухаарсан юм. Шинээр ирсэн зарим хүн шашны пасторуудад хууртаж, Бурханы ажлын талаар үзэлтэй болж, цуглааны бүлгийг орхижээ. Зарим хүн ХКН-ын тараасан цуу ярианд хууртаж, цуглаанд оролцохоо больсон байв. Эдгээр асуудлыг хараад би маш их айж, өөрийгөө үзэн ядсан. Энэ бүх хугацаанд би юу хийв ээ? Би ямар ч бодитой ажил хийсэнгүй, зүгээр л сөрөг байдалдаа автаж байж. Сөрөг байдалтай амьдрахад миний амийн оролт л хохирно, би үүрэгтээ шаардлагатай бүхнийг хийсэн, сөрөг байдлаа гаргаагүй, чуулганы ажлыг зориуд үймүүлээгүй, сайндаа л өөрийгөө шархлуулж байна гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ, сөрөг байдалд амьдарснаар илэрхий асуудлуудыг шийдвэрлэлгүй орхиж, үүрэг хариуцлагаа цалгардуулж, үүргээ гүйцэтгэхдээ үнэнч бус байсан нь чуулганы ажилд саад учруулжээ. Ингэж бодоод би хийсэн зүйлдээ үнэхээр харамссан. Би сөрөг байдалд ормогцоо яагаад Бурханы өмнө яаран очиж, үнэнийг эрж хайсангүй вэ? Хэрвээ цаг тухайд нь үнэнийг эрж хайж, өөрийнхөө байдлыг өөрчилсөн бол миний хэв чанар, ухаарсан асуудал хязгаарлагдмал байсан ч гэсэн ядаж л юмс ингэтлээ дордохгүй байлаа. Ингэж бодоход зүрх сэтгэл минь харамсал, гэмшлээр дүүрч, Бурханд залбираад, би үүнийг бодитой үйлдлээрээ залруулж, үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмыг эрж хайхад илүү их ач холбогдол өгнө гэсэн. Тэгээд сөрөг байдалд амьдрахаа больж, бодитой ажил хийхээр чадах бүхнээ хийх үед сэтгэл амарч, тайвширч, миний байдал буцаад хэвийн боллоо. Би нөхцөл байдлаас суралцаж, ашиг тус хүртэж чадсан юм. Дараа нь үүргээ гүйцэтгэх үед заримдаа ажилд асуудал, гажуудал гарч, удирдагч надад сануулга өгч, харьцалт хийдэг байлаа. Би бага зэрэг сөрөг болдог хэвээр байсан ч үүнээс сурах зүйл байгаа, асуудал гарцаагүй минийх; би зарчмын дагуу ажиллаагүй гэдгээ мэдэж байсан тул гөжөөд байж болохгүй, харин үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэх ёстой байв. Ийм хандлагатай байснаар сөрөг байдал минь тэр даруй шийдвэрлэгдэж, удирдагч надад сануулга өгч, надтай харьцах бүрд би үүргийнхээ гажуудал, дутагдлыг илүү сайн танин мэдэж, үнэний зарим зарчмыг ойлгож чаддаг болсон. Үнэнийг хүлээн авах хэчнээн чухал болохыг энэ бүх туршлага надад үнэхээр мэдрүүлсэн юм. Үнэнийг хүлээн авах нь бидэнд урагшлах замыг өгдөг бөгөөд үүрэг маань улам их үр дүнд хүрнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүрэгт зэрэглэл байдаггүй

Карен, Филиппин Төгс Хүчит Бурханд итгэхээсээ өмнө би багш нартаа магтуулдаг, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг, бусдад өндрөөр үнэлүүлэх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих