Ташаа мэдээлэл

2022-07-25

Шяо Же, Австрали

Жил гаруй хугацаанд Бурхан хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэнийг нөхөрлөж, цуглаан дээр би өөрийнхөө ойлголт, мэдлэгийг үргэлж нөхөрлөдөг байсан ч бодит амьдрал дээр хуурамч удирдагчдыг ялган таньж чадаагүй. Удирдагч бодит ажил хийхгүй байгаагийн өчүүхэн илрэлийг харах үедээ би түүнийг хуурамч удирдагч гэж сохроор хаяглаж, яллаад, үр дүнд нь Бурханы гэрийн ажлыг хамгаалж чадаагүйгээр зогсохгүй, ажилд саад учруулах дөхсөн шүү. Баримтууд илчилснээр, бүтэлгүйтлээсээ зарим нэг сургамж авснаар би хуурамч удирдагчдыг жаахан ялган таньдаг болсон юм.

Би чуулганд арын албаны ажил хийж, чуулганы тодорхой эд зүйл, багаж хэрэгслийн менежментийг хариуцаж байлаа. Үүргээ гүйцэтгэх явцдаа би ах, эгч нар багаж хэрэгсэлд зохисгүй хандаж байгааг олж мэдсэн. Энэ нь менежментэд бэрхшээл учруулсан юм. Би удирдагч Ли эгч дээр очиж, энэ асуудлыг мэдээлээд, бусад хүнд энэ асуудлыг хөндөж, цуглаан дээр энэ талаар нөхөрлөж болно шүү гэж бас эгчид сануулсан. Удирдагч ойлгомогцоо тэгэхийг зөвшөөрсөн. Дараа нь би Ли эгчийг цуглаанд ирэхийг хүлээсэн ч хэсэг хугацаанд хүлээсний эцэст удирдагч цуглаан дээр ирж ер харагдаагүй, бас энэ асуудалд хяналт тавиагүй учраас би удирдагчийг ажиглаж эхэллээ. Тэгээд “Нэлээд удаан хугацаа өнгөрлөө. Удирдагч яагаад энэ ажилд хяналт тавьсангүй вэ? Энэ асуудлын талаар би нэг бус удаа хэлсэн ч шийдвэрлэсэнгүй. Бурхан хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэний талыг нөхөрлөсөөр ирсэн. Хэрвээ та асуудалд хяналт тавьж, шийдвэрлэхгүй бол хуурамч удирдагч мөн, би энэ асуудлыг дээд түвшний удирдлагад мэдээлэх хэрэгтэй. Тэгвэл, шударга ёсны мэдрэмжтэйг минь дээд түвшний удирдагчид мэдэрч, намайг үнэлж ч магадгүй!” гэж бодсон. Тухайн үед би зүгээр л тэгж бодсон. Хожим нь, Бурханы үгийн номыг хадгалдаг агуулахын түрээсийн гэрээ ердөө сар гаруйн дараа дуусах байсан тул номыг өөр тийш нь зөөх хэрэгтэй болсон юм. Маш олон номтой, хайрцаг бүр нь хүнд байсан болохоор ганцаараа зөөхөд хэцүү, удаан хугацаа шаардагдаж байлаа. Би бага зэрэг санаа зовсон учраас туслах хэдэн хүн олж өгөхийг удирдагчаас гуйсан юм. Хүн хайж байна гэж удирдагч үргэлж хэлдэг байсан ч удаан хугацаа өнгөрсний дараа хэн ч ирээгүй. Эцэст нь хоёр ах ирж, нэг удаагийн зөөлтөд туслаад, дараа нь яараад явчихсан. Энэ нөхцөл байдалд сэтгэл үнэхээр гонсойж, “Яагаад удирдагч илүү олон хүн олж чадахгүй байгаа юм бэ? Яагаад энэ ажилд хяналт тавихгүй байна? Яагаад өөрөө энд ирээд, хэр их ажилтай байгааг минь хардаггүй юм бэ?” гэж бодсон. Ингэж бодох тусам улам уур хүрч, ямар ч нэмэргүй санагдсан учраас цаашид удирдагчид асуудал мэдээлэхийг хүсээгүй. Тэр хугацаанд би удирдагчтай уулзахыг хүсээгүй, удирдагчийг харах үедээ ярилцахыг хүсээгүй. “Та надад хүн олж өгөхийг хүсэхгүй байгаа бол больж үз. Би өөрөө дуусгана. Ямартай ч, хийсэн юм болгоныг чинь би санаж байгаа. Цаг нь ирэхээр би дээд түвшний удирдлагад чинь энийг мэдээлнэ” гэж бодсон. Тэгээд хуурамч удирдагчдыг ялган таних тухай Бурханы үгийн өөр нэг хэсгийг бодлоо. “Хуурамч удирдагчид бас чуулганы ажилд гарч буй асуудлыг үл тоомсорлодог. Асуудлыг даруй тодорхойлж, шийдэж, ажлын явцад гарсан гажуудал, осол эндлийг арилгахын төлөө яг үнэндээ юу болоод байгаа талаар илүү ихийг олж мэдэж, хянаж шалгаж, ойлгохын тулд тэд хэзээ ч газар дээр нь очдоггүй. Бушуухан салж санаа амрахын тулд чуулганы ажилд гарсан хүндрэл бэрхшээл дээр хуурамч удирдагчид ердөө багахан хоосон сургаал хэлж, эсвэл хэдхэн үг хэллэгийг тоть шиг давтдаг(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Би “Манай удирдагчийн зан авир Бурханы үгэнд хэлсэнтэй адилхан байна. Миний ажлын асуудлыг шалгаж, шийдвэрлэхгүй бол хуурамч удирдагч биш үү?” гэж бодсон. Би тухайн үед бас тэгж бодсон. Би асуудлыг хараад, удирдагчтай ярилцаагүй, бас үнэнийг ойлгодог хүмүүсээс асууж бататгаагүй юм чинь түүнийг хуурамч удирдагч гэж яаран нэрлэж болохгүй байсан. Тэгээд “Эхлээд энэ талаарх үнэний зарчмыг илүү их эрж хайж, үнэнийг ойлгодог хэдэн ах, эгчтэй ярилцаж үзээд дүгнэлт хийвэл яасан юм бэ?” гэж бодсон. Гэхдээ удирдагчийн зан авир яг л Бурханы үгэнд дүрсэлсэнтэй адилхан байсан болохоор өөр юу гэх вэ дээ? Үзэл бодол минь зөв эсэхэд итгэлгүй байсан, бас удирдагчийг хилсээр буруутгахыг хүсээгүй учраас юу хийх тухайд зөрчилдөж, удирдагч миний асуудлыг шийдвэрлэхгүй байгаа дүр зургаар оюун санаа минь дүүрч байлаа. Тэгээд л би үнэнийг эрж хайхаа больж, Бурханы үгийн цаад учрыг бодолцож үзэлгүй, Бурханы үгийг буруу ойлгосон. Би ганцхан мөр, ганцхан зан авирыг Ли эгчийг буруутгах шалтаг болгон ашиглаж, хуурамч удирдагч мөн гэж бодсон.

Дараа нь би арын албаны бусад ажлыг хийдэг эгч нараас Ли эгч тэдний ажилд ч нэг их хяналт тавиагүй, заримдаа ажил нь саатдаг гэж сонссон юм. Үүнийг сонсоод би улам итгэлтэй болж, “Ли эгч бодит ажил хийдэггүй, ажлыг хянаж, шалгадаггүй юм чинь хуурамч удирдагч гэдэг нь илчлэгдэж байгаа юм биш үү? Саяхан бид цуглаан дээр хуурамч удирдагчдыг яаж ялган таних тухай нөхөрлөсөн. Би хуурамч удирдагч оллоо гэж үү дээ. Би шударга ёсны мэдрэмжтэй байж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж, хуурамч удирдагчийг илчлэх хэрэгтэй” гэж бодсон. Гэхдээ энэ асуудлуудыг Ли эгчийн дээд түвшний удирдлагад мэдээлэхийг хүссэн ч сэтгэл тавгүйтсэн. Би энэ асуудлуудыг эгчтэй ярилцаагүй, үнэнийг ойлгосон хүмүүстэй уулзаж, хэлэлцээгүй байж мэдээлэх юм бол хэтэрхий харалган, дураараа хэрэг болох биш үү? Гэхдээ тэр үед би, Ли эгчийн удирдлагууд эгчтэй ярилцахаар ирж, эгчийн үүргийн гүйцэтгэлийн талаар бүх багийн удирдагчдаас асуусныг сонссон юм. Үүнийг сонсоод би тайвширч чадаагүй. Санаанд оромгүй нь, дээд түвшний удирдлагууд нь Ли эгчид асуудал байгааг аль хэдийн мэдсэн болохоор эгч хуурамч удирдагч мөн гэдэг нь бараг тодорхой байлаа. “Би Ли эгчийн асуудлуудыг дээд түвшний удирдлагуудад нь даруйхан мэдээлэх ёстой. Дахиж эрж хайх хэрэггүй. Тэгэхгүй бол дээд түвшний удирдлагууд нь Ли эгчийг шалгаж дуусаад, эгчийг халж, хэн эгчийг ялган таньсан, хэн асуудлыг нь олж мэдэж, шударга ёсны мэдрэмжтэй байж, эгчийг мэдээлсэн тухай хэлэлцвэл миний нэр дурдагдахгүй, тэгвэл би ялган таньсан гэдгээ яаж харуулж чадах юм бэ? Дахиад хүлээж болохгүй” гэж бодсон. Ли эгчийн дээд талын удирдагч Жоу ахтай уулзах цаг яаран товлоод, эгчийн асуудлыг мэдээлсэн. “Ли эгч удирдагчийн хувиар миний ажилд хяналт тавиагүй, миний ажилд гарсан асуудлыг олж мэдээгүй. Асуудлаа хэлэх болгонд шийдвэрлэдэггүй” гэж би хэлээд, хуурамч удирдагчдыг ялган таних тухай Бурханы үгийн нэг хэсгийг бас харуулж, Бурханы үгэнд илчилсэн хуурамч удирдагчдын зан авир эгчийнхтэй яг адилхан, эгч хуурамч удирдагч мөн гэж бодож байгаагаа хэлсэн. Намайг ярьж дуусахад Жоу ах, “Бид аль хэдийн үүнийг шалгасан, Ли эгчид зарим асуудал байгаа нь үнэн. Эгч зарим ажлыг зохих ёсоор хянаагүй, үүргээ аргацааж байсан. Эгчийг засаж, харьцаад, өөрийгөө эргэцүүлж, сургамж авахад нь туслах хэрэгтэй. Гэхдээ бас, Ли эгч сүүлийн хэдэн сард ихэвчлэн усалгааны ажлыг хянаж байсныг бид олж мэдсэн, учир нь, саяхан чуулганд олон шинэ хүн элсэж, шашны зарим пастор ноцтой үймээн тарьж, энэ шинээр ирэгсдийг үнэн замд үндэс суурьтай болгохын тулд яаралтай услах хэрэгтэй байж. Яг одоо энэ бол хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажил. Ли эгч хамаг эрч хүчээ энэ ажилд зориулж байжээ. Арын албаны ажил тийм ч яаралтай биш. Юманд саад учруулахгүй байгаа л бол, одоохондоо Ли эгч хяналт тавихдаа удаан байгаа нь том асуудал биш. Ажил давхцаад, бас бидэнд ажилчид дутагдалтай байгаа учраас эгч ажлаа эрэмбэлэх ёстой болсон болохоор арын албаны ажлыг түр зогсоож л дээ. Ийм учраас Ли эгч таны ажилд цаг тухайд нь хяналт тавиагүй ч хамтрагчидтайгаа хэлэлцсэний дараа л ингэж хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Үүнээс гадна Ли эгч өмнө нь ганцхан ажил хариуцаж байсан. Эгч бол шинэ удирдагч, маш олон ажил хариуцахад хэцүү байгаа. Зарим зүйл дээр хяналт тавьж чадахгүй байгаа болохоор бид эгчид тусалж, харилцах хэрэгтэй” гэлээ. Энэ үед Жоу ах холбогдох зарчмыг илгээсэн. Тэгэхэд л би заримдаа ажлыг эрэмбэлэх ёстойг ухаарсан даа. Тухайн үед усалгааны ажил эн тэргүүнд байсан. Усалгааны ажилд нөлөөлөхгүй тохиолдолд л тэд өөр ажил хийж чадах байж. Усалгааны ажилд нөлөөлж байвал ялихгүй юманд ямааны гарз гээч болох биш үү? Хэдийгээр Ли эгч зарим ажилд зохих ёсоор хяналт тавиагүй ч бодитой ажил хийж чадаагүй биш, харин ажлыг эрэмбэлж байж. Гэтэл би эгч яагаад миний ажилд хяналт тавихгүй байгааг, миний дэвшүүлсэн асуудлыг яагаад шийдвэрлэхгүй байгааг ойлгохоор огт оролдоогүй. Харин эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, эгчийг ажиглаж, бодитой ажил хийдэггүй гэж бодоод, хуурамч удирдагч гэж шууд тодорхойлсон. Би хэтэрхий дураараа байсан биш гэж үү? Тэр үед Жоу ах надаас, “Ли эгчийг яг одоо халбал орных нь хүнийг чуулган тэр дороо олж чадах уу? Ажил үргэлжилж чадах уу?” гэж асуусан. Би энэ тухай бодож үзээд, Ли эгч үргэлжлүүлээд удирдагч хийх нь тохиромжтойг мэдэрсэн. Жоу ахтай ярилцсаныхаа дараа би маш их гунигласан. Анх би өөрийгөө шударга ёсны мэдрэмжтэй гэж бодоод, тэр ч бүү хэл, Бурханы үгийн холбогдох хэсгийг олж, үнэнийг эрж хайсныхаа дараа Ли эгчийг мэдээллээ гэж бодсон ч үнэнийг ойлгоогүй, буруу ялган таньсан болж таарсан юм. Тэгвэл би хаана алдав аа?

Эрж хайж байхдаа би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Хэн нэгнийг хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин гэж тодорхойлох нь хангалттай баримт дээр үндэслэсэн байх ёстой. Нэг юм уу хоёр тохиолдол, гэм бурууд үндэслэж болохгүй, түр зуурын завхралыг үүний үндэс болгон ашиглаж бүр ч болохгүй. Хэн нэгнийг тодорхойлох цорын ганц үнэн зөв стандарт бол бодит ажил хийж, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чаддаг эсэх, түүнчлэн зөв хүн мөн эсэх, үнэнийг хайрладаг, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүн мөн эсэх, мөн Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй эсэх юм. Зөвхөн эдгээр хүчин зүйлд л үндэслэн хэн нэгнийг хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин гэж зөв тодорхойлж болно. Эдгээр хүчин зүйл нь хэн нэгэн хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин мөн эсэхийг үнэлэх, тодорхойлох стандарт, зарчим юм(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгээс би, хуурамч удирдагчийг ялган танихын тулд бодитой ажил хийж чадах эсэхийг нь, үнэнийг хүлээн авдаг эсэхийг нь голчлон харах хэрэгтэйг ойлгосон. Энэ нь, удирдагчид миний үүргийн асуудал нэг бүрийг шийдвэрлэх шаардлагатай, тэгвэл жинхэнэ удирдагч мөн, харин тэгэхгүй бол бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчид гэж миний төсөөлж байсантай огт адилхан байгаагүй. Энэ үзэл бодол нь хуурамч, энэ нь үнэнтэй нийцдэггүй. Аливаа удирдагч хуурамч удирдагч мөн эсэхийг тодорхойлоход хамгийн чухал нь тэд өөрсдийнхөө хариуцлагын цар хүрээн дэх ажил бүрийн ахиц дэвшил, төлөвийг хянаж, ойлгож, учрыг нь олж чаддаг эсэх, ах эгч нарын үүрэг дэх асуудал, бэрхшээл, гажуудлыг шуурхай олж мэдэж, шалгаж шинжилж чаддаг эсэх, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг зарчмыг эрж хайхаар хамтран ажилладаг эсэх юм. Эдгээрт үндэслээд бид удирдагч бодитой ажил хийдэг эсэхийг шүүж болно. Бас, тэд үнэнийг хүлээн авч чаддаг, зөв хүн мөн эсэхээс хамаарна. Удирдагчдад ойлгохгүй асуултууд байвал дээд түвшнийхээ хүмүүсээс асууж болно. Бусад нь зөвлөгөө өгөх юм уу дутагдлыг нь хэлж өгвөл дуулгавартай байж, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж чаддаг байх ёстой. Засалт, харьцалт, ухралт, бүтэлгүйтэл туулах үедээ сургамж авч, дараа нь өөрчлөгдөж чаддаг байх ёстой. Энэ нь тэд бол үнэнийг хүлээн авдаг хүмүүс гэсэн үг юм. Бас, удирдагч олон ажил хариуцах үедээ бүгдийг нь ганцаараа хийх шаардлагагүй. Тэд ихэнхдээ ажил бүрийг хянан шалгах үүрэг гүйцэтгэж, ингэснээр чуулганы ажил хэвийн явагддаг. Ингэдэг хүн бол шаардлага хангасан удирдагч юм. Хуурамч удирдагчид гаднаа үргэлж завгүй харагддаг ч зөвхөн өнгөц юм уу чухал биш ажил л хийдэг. Тэд хамгийн чухал ажлыг хэзээ ч цаг тухайд нь хийдэггүй, сохроор ийш тийш гүйгээд, завгүй, үр дүнгүй байдаг. Тэд үнэний зарчмыг ойлгодоггүй учраас ажлынхаа асуудлыг олж илрүүлдэггүй, тодорхой хардаггүй, юмыг яаж төлөвлөж, зохицуулахаа мэддэггүй. Тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал, хоосон үг л ярьж чадна, энэ нь хэрэгжүүлэлтийн замыг өгдөггүй, ах, эгч нарын үүрэгт тулгарсан асуудлыг шийдвэрлэдэггүй. Бас бэрхшээл тулгарахад үнэнийг эрж хайдаггүй, бусдын удирдамж, тусламжийг хүлээн авдаггүй, эцэст нь олон ажил саадгүй явагддаггүй, тэр ч бүү хэл зогсонги байдалд ордог. Энэ бол үүргээ ноцтой цалгардуулсан, хуурамч удирдагч юм. Бурханы үгээс би, хэн нэгэн хуурамч удирдагч мөн эсэхийг ялган танихдаа олон талаас нь харж, нэгд нэггүй судалж шинжлэх шаардлагатайг ойлгосон. Хэрвээ бид хүмүүсийн түр зуурын зан авир, завхралыг л хараад, нөхцөл байдал, шалтгаан, тэд гэмшиж, өөрчлөгддөг эсэхийг үл тоож, дур зоргоороо тодорхойлбол хүмүүсийг хилсээр буруутгахад дэндүү амархан. Хүн бүрд завхрал, дутагдал байдаг ч өөрсдийгөө мэдэж, гэмшиж, өөрчлөгдөж чадаж байгаа л бол Бурханы гэр тэдэнд хэрэгжүүлэх боломж олгоно. Бурханы үг болон зарчмыг Ли эгчийн зан авиртай тулгаж үзээд би эгч хамгийн чухал ажлуудыг хянаж, асуудал гарах үед тэрийг шийдвэрлэхийн тулд бусадтай хэлэлцдэг байсныг харсан. Ерөнхийдөө эгч үнэхээр зарим бодитой ажил хийж, үүрэгтээ үр дүн гаргаж байж. Зүгээр л бүх ажил нь давхцаад, Ли эгч хараахан тэнцвэрийг нь олоогүй болохоор зарим зүйлийг орхигдуулсан. Энэ нь эгчийн үүрэг дэх дутагдал байсан, эгчид сануулга, тусламж хэрэгтэй байсан. Эдгээр зүйлийг ухаармагцаа би үнэний зарчмыг ойлгоогүй, хүмүүст шударгаар хандаж чадаагүйгээ эцэст нь харсан. Удирдагчид маань асуудал байгааг би харсан ч ярилцаагүй, бүх талыг нь бодолцон үзэж чадаагүй, эгчийг хуурамч удирдагч гэж сохроор тодорхойлсон. Би зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээгээгүй.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг харсан. “Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Тэд Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг хамгийн шууд утгаараа байдаг. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь хүн ямар замаар алхах, юу эрэлхийлэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд жинхэнэ ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Ихэнх хүн эдгээр зүйлийг тодорхой хардаггүй, төсөөлөлдөө найдаад тушаал дэвшсэн энэ хүмүүсийг хүндэлдэг боловч энэ нь буруу юм. Хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, дэвшүүлсэн хүмүүс үнэхээр үнэний бодит байдлыг эзэмшсэн байдаг уу? Тийм байх албагүй. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Тэгэх албагүй. Түүнд хариуцлагын мэдрэмж байдаг уу? Чин үнэнч байдал бий юу? Бурханд захирагдаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэр аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдагчийн ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Тэд ийм зүйлсийг шуудхан хийж чадахгүй нь лавтай. Сургалт аваагүй, туршлага дэндүү бага учраас эдгээр зүйлийг хийж чадахгүй. Тийм ч учраас хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр, хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол юу вэ? Энэ нь тийм хүнийг хувь хүнийх нь хувьд сургаж, тусгайлан усалж, зааварлахын тулд, үнэний зарчим, янз бүрийн зүйл хийх зарчим, янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зарчим, хэрэгсэл, арга барил, түүнчлэн төрөл бүрийн орчин, хүмүүстэй нүүр тулахдаа тэдгээрийг Бурханы хүслийн дагуу, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байдлаар хэрхэн зохицуулж, шийдвэрлэхийг ойлгож чаддаг болгохын тулд дэвшүүлдэг. Бурханы гэрээс дэвшүүлж, хөгжүүлсэн авьяастан нь дэвшүүлж, хөгжүүлэх хугацаанд юм уу, дэвшүүлж, хөгжүүлэхээс өмнө ажлаа хариуцаж, үүргээ гүйцэтгэх хангалттай чадвартай байдгийг энэ илтгэдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс, хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс харьцалт, засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай солигдохоос зайлахгүй; энэ бол хэвийн зүйл, сургах, хөгжүүлэх гэдэг нь энэ юм(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгээс би, хэн нэгэн удирдагч, ажилчнаар сонгогдсон бол үнэнийг ойлгодог, ажилд бүрэн тохирно гэсэг үг биш гэдгийг ойлгосон. Бас юм бүхнийг ойлгодог, бүх төрлийн ажлыг төгс хийж чадна гэсэн үг ч биш. Тушаал дэвшсэн хүмүүс ердөө жаахан хэв чанар, ажлын чадвартай, үнэнийг хүлээн авч, эрэлхийлж чаддаг тул Бурханы гэр тэдэнд хөгжих, сурах боломж олгодог. Тэд өөрсдийнх нь ажилд гарсан асуудлыг байнга олж илрүүлж, шийдвэрлэснээр эцэст нь зарим нэг үнэнийг олж авч, зарчимтай үйлдэж сурдаг. Гэхдээ энэ хугацаанд удирдагч, ажилчид хэрэгжүүлэлтийн шатандаа л байдаг тул тэдний ажилд гажуудал, дутагдал, өө сэв байх нь гарцаагүй, бид үүнд зөв хандах ёстой. Бид асуудал, бэрхшээл гарах үед удирдагчидтайгаа хамт эрж хайж, нөхөрлөж, шийдвэрлэх ёстой. Зөвхөн ийм маягаар л ажил үр дүнтэй байж чадна. Хэрвээ бид удирдагч, ажилчдаас хэтэрхий ихийг шаардаж, олсон бүх асуудлаа тэднээр шийдвэрлүүлэх гэж шахвал, эсвэл асуудал шийдвэрлэхдээ удаан байх үед нь хуурамч удирдагч гэж тодорхойлбол удирдагчдад ингэж хандах нь зарчимгүй, Бурханы хүсэлтэй нийцэхгүй. Би үнэний зарчимд биш, өөрийнхөө үзэл, төсөөлөлд л тулгуурлан удирдагчдад хандаж байснаа Бурханы үгээс харсан юм. Удирдагчдад тавих шаардлага минь дэндүү өндөр, нэхэл хатуутай байсан. Удирдагч маань миний үүрэгт зохих ёсоор хяналт тавихгүй, асуудал, бэрхшээлийг минь хурдан шийдвэрлэхгүй байхыг хараад би түүнийг хуурамч удирдагч гэж тодорхойлсон. Би эгчийн ажлын нөхцөл байдал, ерөнхий ахиц дэвшлийг хараагүй, эгч үнэнийг хүлээн авч, юмыг өөрчилж чадах эсэхийг бодолцоогүй. Өөрийнхөө ойлгож чадах өрөөсгөл мэдээлэлд л үндэслэн эгчийг зүгээр л хуурамч удирдагч гэж сохроор ялласан. Энэ нь шударга ёсны мэдрэмж биш, үймүүлсэн, үнэний зарчмыг зөрчсөн хэрэг байсан. Би үнэнийг ойлгоогүй, удирдагч, ажилчдад зарчимтай хандаагүй, үүнээс ч ноцтой нь зүрх сэтгэлдээ Бурханаас эмээгээгүйгээ харсан. Удирдагчийнхаа өчүүхэн асуудлыг харах үедээ би үүнийг том асуудал болгож, эгчийг хайхрамжгүй яллаж, асуудал бүрийг барьж авсан. Би уг чанар, мөн чанар, эсвэл бодит нөхцөл байдалд нь үндэслэн эгчид хандаагүй. Миний зан авир, хуурамч удирдагч, антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг дарангуйлдагтай адилхан байж. Энийг бодоод гэнэт айдас төрж, асуудлын уг чанар ноцтойг би ухаарсан. Хэрвээ Жоу ах нөхцөл байдлыг мэдэлгүй, намайг сонсоод Ли эгчийг халсан бол энэ нь чуулганы ажилд нөлөөлөх байсан, тэгвэл би мууг үйлдэх байсан биш үү? Тэгэх нь томоохон гэм буруу байх байлаа! Надад ахиад иймэрхүү зүйл тохиолдох юм бол би бусдыг үнэлэхдээ өөрийнхөө төсөөлөлд найдаж болохгүй. Үнэний зарчмыг илүү их эрж хайж, Бурханы шаардлагын дагуу хүмүүст шударгаар хандаж, юмыг зарчимч байдлаар хийх ёстой.

Дараа нь, Ли эгч над дээр ирж, өөрийнхөө сүүлийн үеийн байдал, ажлын асуудлыг надад ярьж, өөрчлөгдөхийг хүсэж байна гээд, миний ажлын асуудал, бэрхшээлийн талаар мэдэж авч, баг болгоны ах, эгч нартай нөхөрлөхийн тулд надтай хамт бичиг баримт цэгцэлсэн. Эгч үнэнийг хүлээн авдаггүй хүн биш гэдгийг би ухаарсан. Эгчийн ажилд хайнга байдал, хяналт тавиагүй талбарууд байсан ч асуудал байгааг мэдмэгцээ эгч юмыг хурдан өөрчилж чадаж байсан. Эгч үнэндээ бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч биш гэдэг нь харагдсан.

Эхэндээ би, өөрийгөө энэ асуудлыг бага зэрэг ойлгосон гэж бодоод, үнэнийг ойлгоогүй, хуурамч удирдагчдыг ялган таньж чадаагүйгээс ийм алдаа гаргахад хүрсэн. Гэхдээ нэг удаа цуглаан дээр, заримдаа зүгээр л ялган таниагүйгээс, үнэнийг ойлгоогүйгээс алдаа гардаг биш гэж ах эгч нарын хэлэхийг би сонссон. Бид сэдэл дэх хольц юм уу завхарсан зан чанараас болж алдаа гарсан эсэхийг бас харах ёстой. Тэгээд би Бурханы үгийн ийм нэг хэсгийг уншсан юм: “Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө). Бурханы үгийг уншсаныхаа дараа би, орчин нөхцөл бүрдэх үед бид ердөө зүгээр өнгөрөөж болохгүйг ойлгосон. Бид тэдгээрээс үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа мэдэж авах хэрэгтэй, тэгж байж л бидний аминд жинхэнэ өөрчлөлт, өсөлт гарна. Хэрвээ чи гэм буруугаа түр зуурын алдаа гэж үргэлж үзэж, тэдгээр нь хамаагүй гэж бодоод, дараагийн удаа илүү анхаарал тавина гэж шийдэж, өөрийнхөө гэм бурууг үргэлж уучилдаг бол асуудлаа хэзээ ч ойлгохгүй, үнэнийг хэзээ ч олж авахгүй, эцэст нь, гэм буруу чинь нэмэгдэж, ямар ч өөрчлөлт гарахгүйн хэрээр Бурхан чамайг жигшиж, таягдан хаяна. Бурханы үгийн илчлэлээр дамжуулан, ийм орчин нөхцөл над дээр ирэхэд миний бодол яг ямар байсныг, ямар хольцтой сэдэл, завхарсан зан чанар илчилснээ би эргэцүүлж эхэлсэн. Эргэцүүлээд бодоход, би удирдагчийн асуудлыг харах үедээ зөв харсан эсэхдээ үнэндээ итгэлтэй биш байж, Бурханы үгийг илүү их уншихыг хүссэн. Гэхдээ Ли эгч бусад арын албаны ажилчны ажилд хяналт тавиагүйг сонсож, Ли эгчийн гүйцэтгэлийг дээд түвшний удирдлага шалгаж байгааг сонсох үедээ эгч гарцаагүй хуурамч удирдагч мөн гэж бодоод, шударга ёсны мэдрэмжтэй, ялган таних чадвартай гэдгээ ах, эгч нарт харуулахын тулд Ли эгчийн удирдлагад хурдан мэдээлэх гэсэн. Ингээд үнэний зарчмыг ойлголгүй, үргэлжлүүлэн эрж хайлгүй, нөхцөл байдал, шалтгааныг нь мэдэлгүйгээр сонссон жаахан мэдээлэлдээ үндэслэн Ли эгчийг хуурамч удирдагч гэж сохроор тодорхойлж, тэр ч бүү хэл, өөрийгөө юмыг зөв харсан, ямар ч асуудал байх ёсгүй гэж бодсон. Гэхдээ одоо би хэтэрхий хуумгай, буруу санаа зорилготой байснаа ухаарсан. “Би яагаад үнэний зарчмыг ойлголгүйгээр удирдагчаа мэдээлсэн юм бол? Асуудлын эх сурвалж юу вэ?” гэж би эргэцүүлсэн.

Бурханы үгээс энийг уншсан юм: “Хүмүүс юу ч хийлээ гэсэн өөрийн санааг дагаж, аливааг маш энгийн утгаар нь авч үздэг, хүссэнээрээ хийдэг, үнэнийг ч бас эрж хайдаггүй, зарчим огт байхгүй, Бурханы шаарддаг зүйлийн дагуу юм уу Бурханыг сэтгэл хангалуун байлгахуйц байдлаар хэрхэн үйлдэх талаар зүрх сэтгэлдээ огт боддоггүй, өөрийн хүслийг гөжүүдлэн дагахаа л мэддэг бол тийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зай байдаггүй. Зарим хүн ‘Би бэрхшээлтэй тулгарах үедээ л Бурханд залбирдаг боловч ямар ч үр нөлөөгүй байх шиг санагддаг, тиймээс одоо ерөнхийдөө ямар нэгэн зүйл надад тохиолдвол Бурханд залбирдаггүй, учир нь Бурханд залбираад ямар ч хэрэггүй’ гэж хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй. Тэд юу ч хийдэг байлаа гэсэн ихэнхдээ үнэнийг эрж хайдаггүй; зөвхөн өөрийн санааг дагаж, хүссэнээрээ хийдэг. Тэгэхээр тэдний үйлдэлд зарчим байдаг уу? Гарцаагүй байхгүй. Тэд бүхнийг энгийн утгаар нь харж, хүссэнээ хийдэг. Хүмүүс өөрт нь үнэний зарчмыг нөхөрлөхөд хүртэл хүлээн авч чаддаггүй, учир нь үйлдэлд нь ямар ч зарчим хэзээ ч байгаагүй, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байхгүй; зүрх сэтгэлд нь өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй. Өөрийнх нь санаа зорилго сайн, ёрын мууг үйлдээгүй, үнэнийг зөрчсөн гэж үзэж болохгүй гэж тэдэнд санагддаг, өөрийн санаа зорилгын дагуу үйлдэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг байх ёстой, ингэж үйлдэх нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг гэж боддог. Үнэндээ тэд энэ асуудал дээр үнэхээр эрж хайж, Бурханд залбирахгүй байгаа, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы шаарддаг зүйлийг дагахдаа чадах чинээгээрээ хичээгээгүй, тэдэнд ийм жинхэнэ байдал, ийм хүсэл байдаггүй. Хүмүүсийн хэрэгжүүлэлтийн хамгийн том алдаа нь энэ. Бурханд итгэдэг хэр нь зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй бол чи Бурханыг мэхлэхээр оролдож байгаа бус уу? Бурханд итгэх ийм итгэл ямар үр нөлөөтэй байж болох вэ? Чи яг юу олж авч чадах вэ? Бурханд ингэж итгэхийн хэрэг юу байна?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Бурханы үгийн илчлэлээр би, ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг эрж хайж, үнэний зарчмын дагуу хэрэгжүүлсэн минь ховорхон гэдгийг харсан. Харин ч би өөрийнхөө бодлыг үнэн гэж үзээд, өөрийнхөө санаа бодлыг дагаж байж. Миний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай ч, Бурханаас айх айдас ч байгаагүй. Бурханаас эмээдэг хүмүүс ямар нэг зүйл тохиолдоход эхлээд үнэний зарчмыг, тухайн асуудлын талаар Бурханы үгэнд юу хэлснийг эрж хайгаад, дараа нь Бурханы үг, үнэнд үндэслэн хүмүүс, зүйлсийг хардаг. Хуурамч удирдагчдыг ялган танихгүй байх үедээ би үнэнийг эрж хайж, хуурамч удирдагчид гэж юу болох, ямар илрэлтэй, тэднийг яаж тодорхойлохыг, бас үнэний бусад зарчмыг тодорхой ойлгох ёстой байсан. Гэхдээ би тэгээгүй. Өөрийнхөө бодол, төсөөлөлд тулгуурлан дур зоргоороо шүүж, миний ажилд хяналт тавихгүй, миний асуудлыг шийдвэрлээгүй болохоор эгчийг хуурамч удирдагч гэж бодсон. Би энэ хугацаанд Бурханы үгийг уншсан ч ойлгоогүй. Хуурамч удирдагчийн тухай Бурханы үгийн нэг мөрийг хэрэглэж болох юм шиг санагдахад, түүнийг хэрэглэж, эгчийг хуурамч удирдагч гэж дүгнээд, юмыг маш зөв, оновчтой харсан гэж бодсон. Үнэндээ би юмыг агуулгаас нь гажуудуулж, дүрмийг сохроор хэрэглэж байж. Энэ үйл явцын туршид надад маш эвгүй санагдаж, илүү ихийг эрж хайж, мэдээлэхээсээ өмнө Ли эгчтэй ярилцахыг хүссэн ч Ли эгчийн зан авир аль хэдийн маш илэрхий, Бурханы үгэнд дүрсэлсэнтэй таарч байгаа юм чинь эрж хайгаад яах юм бэ гэж санагдсан. Иймээс дахиж залбирч, эрж хайгаагүй, зүгээр л өөрийнхөө санаан дээр үндэслэн үйлдсэн. Би биеэ тоосон зан чанараараа үйлдэж, хуумгай авирласнаа харсан. Би өөрийнхөө санаа, бодолд тулгуурлан юм хийх зуураа үнэнийг хойш тавьж байж. Энэ хэвээрээ үргэлжлүүлбэл эрт орой хэзээ нэгэн цагт мууг үйлдэнэ. Энэ хэтэрхий аюултай байсан! Үүний зэрэгцээ би хүн чанар муутайгаа харсан. Би Бурханы хүслийг бодолцоогүй, чуулганы ашиг сонирхлыг үнэндээ хамгаалаагүй. Хүн чанар, эрүүл ухаантай хүн бол чуулганы ажил цалгардахыг харах үедээ цаг тухайд нь тусалж, сануулж, эсвэл удирдагчтай хамт үнэнийг эрж хайж, асуудлыг яаж шийдвэрлэхээ олж харах байсан. Гэтэл би удирдагчийнхаа ажилд байгаа асуудлыг харах үедээ эрж хайж, нөхөрлөхийн тулд асуудлыг хөндөөгүй. Харин ч асуудлыг нууж, өөрийгөө ялган таних чадвартай гэж бодуулахын тулд дээд түвшнийх нь удирдагчид мэдээлсэн. Эдгээр зүйлийг Ли эгчид шуудхан хэлэхийн оронд ар нуруу руу нь хутгалж, эгчийн асуудлыг мэдээлснээ ашиглан онгирох гэсэн. Би зүрх сэтгэлдээ хорлонтой, жигшүүртэй байснаа харсан. Энэ ухаарал зүрхийг минь шимшрүүлсэн. Би өөрийгөө тийм хүн гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би мэдээж үнэнийг ойлгоогүй, хуурамч удирдагчдыг ялган таньж чадаагүй, биеэ тоосон, эрүүл ухаангүй байсан. Ганцхан би л Ли эгч хуурамч удирдагч гэдгийг таньсан, би үнэний зарчмыг хамгийн сайн ойлгосон гэж бодоод, удирдагчаа мэдээлэх үедээ хөөрөн баярласан. Одоо ингээд бодоход, юу ч ойлгоогүй байснаа би ухаарлаа. Би бичиг үсэг, хоосон сургаалыг л ойлгосон хэр нь дүрмийг сохроор хэрэглэсэн. Үнэний зарчмыг ойлгоогүй мөртөө үр дагаврыг нь бодож үзэлгүйгээр мэдээлсэн. Ташаа мэдээлэл чуулганы ажилд нөлөөлж, Ли эгчийг хохироох эсэхийг бодолцож үзээгүй. Би Бурханы хүслийг анхаарахын тулд, эсвэл чуулганы ашиг сонирхлыг хамгаалахын тулд биш, онгирохын тулд л эгчийн асуудлыг мэдээлсэн гэдгээ ойлгосон. Би зарчимгүйгээр дур зоргоороо мэдээлсэн. Энэ нь Бурханы гэрийн хэвийн ажлыг үймүүлсэн биш үү? Би сайн үйл хуримтлуулаагүй, харин мууг үйлдэж байсан!

Хожим нь би Бурханы үгийг уншиж, удирдагч, ажилчдад хандах зарчмыг сурч авсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүсээс ихийг хүлээж, бодит бус шаардлага тавих ёсгүй; тэгэх нь зохисгүй хэрэг, тэдний хувьд энэ нь, шударга бус болно. Та нар тэдний ажлыг хянаж, ажлынх нь явцад асуудал юм уу зарчмыг зөрчих зүйл олж илрүүлбэл тэр асуудлыг хөндөж, эдгээр хэрэг явдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж болно. Тэднийг шүүж, яллаж, дайрч давшилж, гадуурхаж болохгүй, учир нь тэд ердөө хөгжих хугацаандаа байгаа бөгөөд тэднийг төгс болгуулсан хүмүүс гэж үзэж болохгүй, төгс юм уу үнэний бодит байдалтай хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй. Тэд та нартай адилхан: Сурч буй хугацаа нь энэ юм… Тэдэнд хандах хамгийн үндэслэлтэй зам юу вэ? Тэднийг жирийн хүн гэж бодож, эрж хайх шаардлагатай асуудал гарч ирэхэд тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ хүч чадлаас суралцаж, бие биеэ нөхөх нь зөв юм. Нэмж хэлэхэд, удирдагчид болон ажилчид бодит ажил хийж байгаа эсэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих нь хүн бүрийн үүрэг хариуцлага юм; эдгээр нь удирдагч эсвэл ажилчин шаардлагад нийцэх эсэхийг хэмжих стандарт, зарчим юм. Хэрэв тэд ерөнхий асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чаддаг бол тэд чадвартай гэсэн үг. Гэхдээ, энгийн асуудлыг ч зохицуулж, шийдэж чадахгүй бол удирдагч, ажилчин болоход тохиромжгүй бөгөөд хурдан халах ёстой. Өөр хэн нэгнийг сонго, Бурханы гэрийн ажлыг бүү саатуул. Бурханы гэрийн ажлыг саатуулах нь өөртөө болон бусдад хор хүргэж байгаа, хэнд ч сайнгүй хэрэг(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгийг уншсаныхаа дараа би удирдагч, ажилчдад яаж хандахаа ойлгосон. Бурханы гэрийн дэвшүүлсэн удирдагчид үнэнийг бүрэн ойлгодоггүй, төгс тохирсон байдаггүй, бүх ажлыг ойлгодоггүй, эсвэл юмыг яаж сайн хийхээ мэддэггүй. Тэд бас хэрэгжүүлэлтийн шатандаа байгаа, завхрал, гажуудал харуулж ч болно. Бид хүмүүст шударгаар хандах ёстой, тэднээс хэтэрхий ихийг шаардаж, бүх ажлыг төгс хийж, ямар ч гажуудал, хайнга явдал харуулахгүй бай гэж муйхраар шаардаж болохгүй. Харин ч бид ойлгож, хүлээцтэй байж, Бурханы гэрийн ажлыг хийхийн тулд хамтран ажиллах ёстой. Энэ нь Бурханы хүслийг анхаарч, зарчимд нийцүүлэн удирдагч, ажилчдад хандаж байгаа хэрэг. Бас бид удирдагчдын ажлыг хянах үүрэгтэй. Удирдагчдын маань үйлдэл үнэнтэй нийцэж байвал бид хүлээн авч, дуулгавартай дагах ёстой ч үйлдэл нь үнэний зарчимтай нийцэхгүй бол цаг тухайд нь асуудал дэвшүүлж, нөхөрлөж, тэдэнд туслах ёстой, ингэснээр тэд үүргийнхээ гажуудлыг ухаарч, даруйхан засаж чадна. Энэ нь тэдний амийн оролт, Бурханы гэрийн ажилд ашиг тустай. Үнэний зарчмаар, хэн нэгэн нь бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч гэдэг нь тогтоогдвол түүнийг илчилж, мэдээлэх ёстой. Үүнийг ухаараад сэтгэл цэлмэж, ирээдүйд удирдагч, ажилчдад яаж хандахаа би мэдсэн.

Энэ удаа удирдагчаа мэдээлсэн минь буруу байсан ч би хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэний зарим зарчмыг ойлгож авч, удирдагч, ажилчдад яаж хандах ёстойгоо мэдэж, өөрийнхөө завхарсан зан чанарыг бага зэрэг ойлгож, жаахан сургамж авсан даа. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнчээр ярихын төлөөх тэмцэл

Вениела, Филиппин 2017 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөхөрлөлөөс байнга илүү их үнэнийг олж мэдэх,...

Бурханы ажил маш ухаалаг

Шижи, Аньхуй муж Ер нь хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцож байх үед удирдагч маань, Бурханд үйлчлэхдээ бүтэлгүйтсэн хүмүүсийн туршлагын...

Messenger дээр бидэнтэй холбоо барих