Чуулгануудыг хуваарилах явдлаас авсан сургамж

2022-05-30

И Шинь, АНУ

Өнгөрсөн жилийн эхээр шинэ итгэгчдийн чуулганууд маань маш их өсөж байсан учир удирдагч миний болон бусад хамтран зүтгэгчийн хариуцлагыг дахин хуваарилахаар шийдлээ. Эхэндээ би үүнийг нэг их юманд бодоогүй ч юу болоод байгаа талаар нэмж олж мэдээд миний хариуцах хүмүүс илүү асуудалтай, ихэнх гишүүн нь итгэлдээ сайн суурьтай болж амжаагүй, удирдагч, санваартнуудыг нь бүгдийг нь хараахан сонгоогүй гэдгийг олж харсан юм. Гэтэл Лю эгчийн хариуцсан чуулганууд минийхээс хавьгүй дээр, шинэ итгэгчид нь нэлээд сайн суурьтай, сайн хэв чанартай, удирдагч, санваартнууд нь үнэхээр хариуцлагатай байлаа. Тэгээд би өөрийн эрхгүй эгчид атаархаж эхэлсэн. “Яагаад эгч гайгүй чуулгануудыг нь авчихсан байхад миний чуулганууд ийм олон асуудалтай байгаа юм бэ? Би маш их зүтгэл гаргах болох нь! Ажлаа урагшлуулж чадахгүй бол удирдагч намайг юу гэж бодох бол? Чадавхгүй, юу ч хийж чаддаггүй гэх болов уу? Намайг юман чинээ бодохгүй байж магадгүй” гэж бодогдож байлаа. Энэ талаар тэгж бодоход үнэхээр таагүй байсан шүү. Дараа нь тэр чуулгануудын цуглаанд очихоор шийдвэрлэх хэд хэдэн асуудал үргэлж гарч, үүнд маш их цаг ордог байлаа. Чуулганууд дор бүрнээ бүгд ийм асуудалтай байсан. Би нойр муутай явж, үнэхээр зовж байлаа. “Лю эгч нэг цаг хийх хэрэгтэй юманд би хоёр, гурван цаг зарцуулж байна. Өөрийн минь хэв чанар, чадвар хязгаартай байхад чуулганууд маш олон асуудалтай юм. Би тийм их цаг зарцуулж, зүтгэл гаргаад ч мэдэгдэхүйц ахиц гаргахгүй байгаа юм хойно удирдагч миний үр дүнг Лю эгчийнхтэй харьцуулаад намайг тааруухан юм байна, сайн хийхгүй байна, Лю эгчтэй эн дүйцэхгүй байна гэж үзэх нь лавтай” гэж би бодож байлаа. Тэгээд тухайн үед нэлээд муу байдалд орж, асуудал тулгарах бүрд үнэхээр гомдож, хэлмэгдсэн мэт санагдсан. Бие ч, сэтгэл ч нь эцэж цуцсан болохоор залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очоод, “Бурхан минь, Та энэ ажлын хуваарилалтыг зөвшөөрсөн болохоор Таны зохицуулалтад захирагдах ёстойгоо мэдэж байгаа ч би дурамжхан байна. Намайг гэгээрүүлж, Өөрийнхөө хүслийг болон миний завхралыг ойлгуулаач” гэж хэлсэн.

Дараа нь Бурханы үгийн зарим хэсгийг унштал нэг нь тухайн үеийн миний байдалд яг нийцсэн байлаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ачааг чинь нэмдэг нь чамайг хүнд байдалд оруулах гэснийх биш, харин яг хэрэгтэй зүйл юм. Энэ нь чиний үүрэг учраас шилж сонгох, татгалзах, бултах гэж бүү хичээ. Яагаад чи үүнийг хэцүү гэж боддог юм бэ? Үнэндээ чи арай илүү хичээсэн бол үүргээ биелүүлэх бүрэн чадвартай байх байсан. Үүнийг хэцүү гэж үзэж, өөрт чинь шударга бус хандаж байгаа мэт, өөрийг чинь албаар хүнд байдалд оруулж байгаа мэт санах нь завхарсан зан чанар гаргаж, үүргээ биелүүлэхээс татгалзаж, Бурханаас хүлээн авахгүй байгаа хэрэг; энэ нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал юм. Үүргээ голж шилж, амар хялбар, өөрийгөө сайхан харагдуулдаг үүрэг биелүүлдэг бол энэ нь Сатаны завхарсан зан чанар мөн. Хэрэв чи үүргээ хүлээн авч, захирагдаж чадахгүй бол Бурханд тэрсэлсээр байж, хариу тэмцэж, голж, бултаж байгааг чинь энэ нь нотолдог. Энэ бол завхарсан зан чанар. Тэгвэл чи үүнийг завхарсан зан чанар гэж мэдэх үедээ яах ёстой вэ? Өөр хүнд оногдсон даалгаврыг гүйцэлдүүлэхэд маш амархан байтал чамд өгөгдсөн даалгавар чамайг өдөржин завгүй байлгаж, судалгаа хийхэд их цаг зарцуулах шаардлагатай мэт санагдах үед чи баярладаггүй. Баярлахгүй байх чинь зөв үү? Яавч зөв биш. Тэгвэл чи буруу гэдгийг нь мэдрэх үедээ яах ёстой вэ? Зүрх сэтгэлдээ зөрчилдөж, ‘Ажил хуваарилагдах бүрд надад хэцүү, бохир, ядаргаатай ажил ноогддог. Бусад хүмүүст үргэлж сайхан, хялбар, илт нүдэнд харагдахуйц ажил ноогддог. Энэ нь намайг тэнэг амьтан гэж үзсэн хэрэг биш гэж үү? Шударга бус юм!’ гэж боддог бол ингэж бодож байгаа чинь буруу. Ажил хуваарилагдах үед ямар нэгэн гажуудал эсвэл логик бус байдал байгаа эсэхээс үл хамааран Бурхан юуг хардаг вэ? Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд дуулгавартай байдал байгаа эсэх, Бурханы төлөө хүнд ачаа үүрч чадах эсэх, Бурханыг хайрладаг хүн мөн эсэхийг нь хардаг. Бурханы шаардлагуудаар хэмжвэл чи хангалтгүй, үнэний бодит байдалгүй. Чи огт дуулгаваргүй бөгөөд ядаргаатай эсвэл бохир аливаа ажлыг хийхдээ гомдоллох магадлалтай байдаг. Асуудал юунд оршдог вэ? Юун түрүүнд, чиний сэтгэлгээ буруу байна. Энэхүү буруу сэтгэлгээ гэдэг нь юуг хэлдэг вэ? Үүрэгтээ буруу хандлагатай байгааг чинь хэлдэг. Чи өөрийнхөө бардамнал, ашиг сонирхлыг л бодоод, Бурханы хүслийг анхаардаггүй, дуулгавартай байдаггүй—энэ нь үүрэгтээ хандах зөв хандлага биш(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”). Үүнийг уншаад, өнгөрсөн хэд хоногт юу харуулснаа эргэцүүллээ. Хариуцсан чуулгануудын маань гишүүд сайн үндэс суурьгүй, үүрэг авч чадах хүн цөөн байгааг хараад би үнэхээр дурамжхан байсан. Удирдагч, санваартнууд бүгд сонгогдоогүй, янз бүрийн төсөл удирдахад хүндрэлтэй байсан. Иймээс би аливааг зохицуулахад цаг, хүч зарцуулах ёстойгоос гадна асуудал сайнаар эргэхгүй бол миний нэрд сэвтэй байлаа. Би юманд санаа зоволгүй, илүү амархнаар үр дүнд хүрч, бусдад илүү сайнаар бодогдохын тулд угаасаа сайн яваа чуулгануудыг л удирдмаар байсан. “Лю эгчид өөрийг нь сайхан харагдуулах амархан ажил өгчхөөд, надад хүнд, ядаргаатай ажил өгөөд, ингэж ажил хуваарилснаар надад шударга бус хандлаа. Надад онцгойрох боломж олдохгүй нь” гэж бодогдсоор байсан. Тийм болохоор үүнийг үнэхээр эсэргүүцээд, хүлээн авахыг хүсээгүй юм. Гэхдээ би энэ талаар тэгж бодсоноороо тухайн үүргийг голж, цамаан загнаж, алдар суу авчирдаггүй юм хийх хүсэлгүй, огт дуулгаваргүй байгаа гэдгээ Бурханы үгээс олж харсан юм. Би өөрийгөө байнга үнэхээр мөс чанартай, үүрэгтээ хариуцлагатай гэж боддог байсан болохоор тэгж илчлэгдэнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй шүү. Үүрэг дэх сэдэл, харах өнцөг минь буруу байгаа нь харагдсан. Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж хичээхийн оронд би бусдаас бишрэл, магтаал хүртэхийг хүссэн. Үүрэгтээ тийм санаархал өвөртөлснөөр Бурханд сайшаагдаж яаж чадах юм бэ?

Би Бурханы үгийн нэг хэсгийг олсон юм. “Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн авах ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн авч, захирагдах ёстой. Хүлээн аваад зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, үүнийг туулж, орох ёстой. Зовлон туулж, доромжлуулаад, онцгойрч огт чадахгүй байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн гүйцэтгэх үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурханы өөрсдөөр нь хийлгэхээр өгсөн зүйл гэж ойлгох ёстой. Хүмүүсийн үүрэг ингэж бий болдог. Бурханы чамд өгсөн даалгавар бол чиний үүрэг бөгөөд чи үүргээ Бурханы шаардсанаар гүйцэтгэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг. Хэрэв Бурханы даалгаврыг хүлээн авч байгаагаа Бурханы хайр, Бурханы ерөөл чамд ирж буй хэрэг гэж харж чадвал чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үүргээ хүлээн авч чадна, үүргээ гүйцэтгэхдээ Бурханы хүслийг анхаарч чадна, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүх бэрхшээлийг даван туулж чадна. Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс Бурханы даалгавраас хэзээ ч татгалзаж чадахгүй, тэд хэзээ ч, ямар ч үүргээс татгалзаж чадахгүй. Бурхан чамд ямар ч үүрэг даалгасан бай, тэр нь ямар ч бэрхшээл дагуулах бай, чи татгалзах ёсгүй, харин хүлээн авах ёстой. Үүнийг хэрэгжүүлэх зам юу вэ? Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүх зүйлийг үнэнчээр хийх. Энд гол цэг нь хаана байна вэ? ‘Бүх зүйлийг’ гэдэгт байна. ‘Бүх зүйл’ гэдэг нь чиний дуртай, сайн зүйлийг хэлж байх албагүй, бас чиний мэддэг зүйлийг хэлж байх ч албагүй. Заримдаа чи ямар нэг зүйлд сайн биш байдаг, заримдаа сурах хэрэгтэй болдог, заримдаа бэрхшээлтэй тулгарч, заримдаа зовох ёстой болдог. Гэхдээ Бурхан чамд даалгасан цагт ямар ч даалгавар байлаа гэсэн үүнийг чи Бурханаас хүлээн авч, өөрийн үүрэг гэж үзэж, гүйцэтгэхийн тулд чин сэтгэлээ зориулж, Бурханы хүсэлд нийцэх ёстой. Энэ нь хэрэгжүүлэлтийн зам юм. Өөрт чинь юу ч тохиолдлоо гэсэн чи үргэлж үнэнийг эрж хайх ёстой бөгөөд ямархуу хэрэгжүүлэлт Бурханы хүсэлтэй нийцэхийг баттай мэддэг болмогцоо үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Ийм маягаар үйлдэх нь л үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг бөгөөд тэр үед л чи үнэний бодит байдалд орж чадна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Үүрэг бол Бурханаас гаралтай, Бурханы өгдөг даалгавар, бидний хариуцлага байдаг. Хэр хүнд бэрх ч бай, хэчнээн бага алдар суутай ч бай, энэ бол бидний хүлээн авах ёстой үүрэг. Бид ийм хандлагатай байх ёстой, бүтээгдсэн зүйл Бурханы өмнө ийм эрүүл ухаантай байх учиртай. Би тийм чуулганууд удирдахыг хүсээгүй, бас байр суурь хүсэх хүсэл минь биелэхгүй байх байсан. Гэхдээ Бурхан надад ийм даалгавар өгсөн юм хойно үүнийг нь хүлээн авч, үүрэгтээ буруу өнцгөөс хандахаа болих хэрэгтэй байлаа. Тэгээд Бурханы зохицуулалтад захирагдах, үүрэгтээ чадах бүхнээ хийж, шинэ итгэгчдийг зохих ёсоор услан, удалгүй үнэн замд үндэс суурьтай болоход нь туслахыг хүсээд, Бурханы өмнө очин залбирсан. Тэр залбирлын дараа үүрэгтээ хандах хандлага минь бага зэрэг дээрдэж, тэгтлээ гомдохоо больсон доо.

Хэсэг хугацааны дараа улам бүр олон чуулган байгуулагдаж байсан учир удирдагч бидний хариуцлагыг дахин хуваариллаа. Миний хариуцсан чуулгануудаас арай гайгүй явж байсан ганцыг нь, бас усалгааны үүрэг сайн хийж байсан ганц эгчийг маань бусад хүний удирдлагад хуваарилсан. Үүнд би үнэхээр гомдож, сэтгэл дундуур байсан юм. “Тэд миний нөхцөлийг сайн ойлгож байгаа шүү дээ. Би хамгийн их асуудалтай чуулганууд хариуцчихаад, угаасаа шаргуу ажилласаар ирсэн. Усалгаандаа сайн тийм эгчийг олоход амаргүй байсан. Тэр эгчийг аваад явчихаар би ажилдаа яаж ахиц гаргах болж байна? Намайг сайн үр дүн гаргах гэж зовсоор байвал бусад нь юу гэж бодох вэ? Ур чадваргүй, юм хийж чаддаггүй гэж бодно шүү дээ. Тэгвэл маш ичмээр дээ! Дараа нь хамтран зүтгэгчдийн цуглаан дээр хүний нүүр яаж харах юм бэ?” гэж бодоод, толгойдоо үүнийг эргэцүүлэн нулимс унагасан. Би бас дахиад гонсойж, дуулгаваргүй болсон гэдгээ ухаарсан болохоор шууд өвдөг сөгдөн залбираад, өөрийгөө эргэцүүлж эхэллээ. Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, өөрсдөд ашиг тустай урдах жаахан ажлаа л боддог. Тэдний хувьд, чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огтхон ч нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л хааш яаш хичээл зүтгэл гаргаж, хийх дуртай юмаа л хийж, өөрсдийн байр суурь, эрх мэдлийг хадгалах ажлыг л хийдэг. Тэдний нүдээр бол, Бурханы гэрийн зохицуулсан аливаа ажил, сайн мэдээ түгээх ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт чухал биш байдаг… Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн үүгээр нэрд гарах эсэхээ л боддог. Нэр төрийг нь сайжруулахаар л байвал үүнийг хэрхэн хийж, гүйцэтгэхэд суралцах арга бодож олохоор тархиа гашилгадаг. Тэд үүгээр онцгойрох эсэхдээ л анхаардаг. Юу ч хийж, юу ч бодлоо гэсэн өөрсдийнхөө алдар нэр, байр суурийг л бодож байдаг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн хэн нь дээр, хэн нь доор байна, хэн нь ялж, хэн нь ялагдаж байна, хэн нь илүү нэр хүндтэй байна гэдэг дээр л өрсөлддөг. Тэд хэр олон хүнээр хүндлүүлдэг, хэр олон хүн өөрийг нь дуулгавартай дагадаг, хэр олон дагагчтай эсэхдээ л анхаардаг. Тэд хэзээ ч үнэнийг нөхөрлөж, бодит асуудал шийдвэрлэдэггүй, үүргээ гүйцэтгэж байхдаа аливааг хэрхэн зарчмын дагуу хийх, мөн өөрсдөө итгэлтэй байж, хариуцлагаа биелүүлсэн эсэх, гажууд байсан эсэх, ямар нэг асуудал байгаа эсэхийг хэзээ ч бодож үздэггүй. Бурханы гэр юу шаарддаг, Бурханы хүсэл юу болохыг өчүүхэн ч анхаардаггүй. Тэд байр суурь, нэр төрийн төлөө, өөрсдийнхөө санаархал, хүслийг биелүүлэхийн төлөө л толгой өндийлгүй зүтгэж, аливааг хийдэг. Энэ нь аминч, өөдгүй байдлын илрэл, тийм биз дээ? Тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлагаар бялхаж байдгийг энэ нь бүрэн илчилдэг. Тэдний хийдэг юм бүхэн сэдэл, хүсэлд нь захирагддаг. Тэд юу ч хийлээ гэсэн сэдэл, эхлэлийн цэг нь тэдний өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлага байдаг. Энэ бол аминч, өөдгүй байдлын ердийн илрэл мөн(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Антихристүүд маш аминчхан, булай, үүрэгтээ өөрсдийн гэсэн санаархал, хүсэлтэй байж, аливаад хандах хандлагадаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг үргэлж хамгаалдаг тухай Бурханы үгэнд хэлдэг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн Бурханы хүслийн талаар, бас үүргээ сайн биелүүлэх, Бурханы гэрийн ажлыг хохироохгүй байх талаар хэзээ ч боддоггүй. Чуулганыг огт хайхралгүй алдар нэр, байр суурийн талаар л боддог. Миний ааш авирын хувьд гэвэл, хариуцсан чуулгануудаа маш олон асуудалтайг хараад тэднийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийхдээ Бурханд яаж түшиглэх вэ гэдэг нь биш, тааруухан хийж, бусдад дорд үзэгдээд, ичгүүртэй байх вий гэх айдас хамгийн түрүүнд толгойд орсон. Би ажлын хуваарилалтыг эсэргүүцэж, үүнд дургүйцэж, бүр үүрэгтээ хойрголсон. Миний дор ажиллаж байгаа нэлээд чадавхтай эгч шилжих гэж байгааг мэдээд сайн ажилчнаа алдахаар өөрийн минь ажлын ахиц муудна, тэгвэл удирдагч намайг чадавхгүй, чуулганы ажил сайн ойлгож чаддаггүй гэж бодно гэж хамгийн түрүүнд бодогдсон. Би үүрэгтээ гагцхүү өөрийнхөө нэр төр, ашиг сонирхлыг л бодож, яаж нэг их зүтгэл гаргалгүйгээр аргалж, бас үзүүлээд өгч, бусдад бишрүүлж болох вэ гэж л боддогоо ухаарсан. Би чуулганы ажлын талаар алсын хараатай байгаагүй. Маш аминчхан байсан минь антихрист зан чанар юм. Би сайтар бодоод, надад илүү хэцүү чуулганууд хариуцуулсан нь Бурханы хүсэл байсныг мэдсэн. Хараахан сууриа тавиагүй шинэ итгэгч арай олонтой тэр чуулгануудад би Бурханд түшиглэж, тэр бүх бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг илүү их эрж хайх шаардлагатай байсан. Бас тэднийг дэмжээд Бурханы ажлын талаарх үнэнийг сургах, үнэн замд үндэс суурьтай болгохын тулд илүү их төлөөс төлөх ёстой байлаа. Энэ нь миний хувьд сайн бэлтгэл сургуулилалт байсан. Бас байдал хэцүүдэх тусам би үнэнийг эрж хайж, шийдэл олохын тулд Бурханы өмнө улам их очих ёстой болж, тэгснээр эцэстээ маш олон үнэнийг олж мэдэж чадах байж. Ингэх нь миний амийн оролтод сайн байсан. Тэр үүргээр хэн ч намайг хүнд байдалд оруулах гээгүй, харин энэ нь Бурханы хайр, ерөөл гэдгийг тэгэхэд ухаарсан. Би үүнийг хүлээн авч, захирагдаж, үүнд зүрх сэтгэлээ зориулах ёстой байлаа. Энэ ухаарал хандлагаа өөрчлөхөд минь тус болж, би тэгтлээ гутрахаа больсон.

Дараа нь би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Энэ нь надад асуудлаа илүү сайн ойлгоход тус болсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилго хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажил, Бурханы гэрийн ажилд саад болдог уу, эсвэл эдгээр зүйлийг урагшлахад тус болдог уу? Тэд харваас саад болдог бөгөөд эдгээр зүйлийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг бүх хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа Бурханы гэрийн ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ Бурханы гэрийн ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог. Хүмүүс алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Бурхан хүмүүсээс байр суурь, нэр төрийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин байр суурь, нэр төр хөөцөлдөж байхдаа хүмүүс Бурханы гэрийн ажлыг хохироож, ах эгч нарын амийн оролтыг саатуулж, тэр ч бүү хэл, бусад нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Бүр ч ноцтой нь гэвэл, хүмүүс өөрсдийнхөө нэр төр, байр суурийг хөөцөлдөх үед, иймэрхүү зан авир, үйлдлийг Бурханы ажлын хэвийн явцыг муутгаж, саатуулах, Бурханы хүсэл чуулган дахь сонгогдсон хүмүүсийн дунд хэвийн гүйцэлдэхэд саад хийхээр Сатантай дээд зэргээр хамтран ажиллаж байгаа явдал гэж тодорхойлж болно. Тэд албаар Бурханыг эсэргүүцэж, Бурхантай санал зөрөлдөж байгаа хэрэг. Хүмүүс байр суурь, нэр төр хөөцөлддөг нь ийм шинж чанартай. Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөхөд оршдог асуудал гэвэл тэдний хөөцөлддөг зорилго нь Сатаны зорилго буюу хорон муу, шударга бус зорилго байдаг. Хүмүүс нэр төр, байр суурь гэх мэт хувийн ашиг сонирхол хөөцөлдөх үедээ өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болж, Сатаны суваг болдог төдийгүй Сатаны биелэл болдог. Тэд Бурханы гэрт болон чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Бурханы гэрийн ажил, Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы хэвийн амьдрал, хэвийн эрэл хайгуулд тэд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, сөрөг нөлөөтэй байдаг. Хүн үнэнийг эрэлхийлэх үедээ Бурханы хүслийг харгалзан үзэж чаддаг бөгөөд Бурханы ачаанд анхаардаг. Үүргээ биелүүлэхдээ Бурханы гэрийн ажлыг бүх талаар хамгаалдаг. Тэд Бурханыг өргөмжилж, гэрчилж чаддаг, ах эгч нарт ашиг тус авчирч, тэднийг дэмжиж, хангадаг бөгөөд Бурхан алдар суу, гэрчлэл олж авч, энэ нь Сатаныг шившиглэдэг. Тэдний эрэл хайгуулын үр дүнд, Бурханаас эмээж, муугаас зайлж үнэхээр чаддаг, Бурханыг шүтэн мөргөж чаддаг бүтээлийг Бурхан олж авдаг. Бас тэдний эрэл хайгуулын үр дүнд Бурханы хүсэл гүйцэлддэг бөгөөд Бурханы ажил ахин дэвшиж чаддаг. Бурханы нүдээр бол, тийм эрэл хайгуул эерэг, шулуун шударга байдаг бөгөөд Бурханы гэрийн ажил болон чуулган дахь Бурханы сонгосон хүмүүст хамгийн их ашиг тустай, үүнийг Бурхан сайшаадаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Би хувийн ашиг сонирхол хөөцөлддөг тухайгаа эндээс илүү их ойлгож авсан. Хүмүүс тэгэх үедээ Сатаны өмнөөс үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх хэрэгсэл нь болж байдаг гэдгийг ухаарсан. Урьд нь би илт ёрын муу зүйл хийх, Бурханы гэрийн ажил, чуулганы амьдралд илэрхий саад болох нь л Сатаны гар хөл болж байгаа явдал гэж боддог байлаа. Гэхдээ үүрэгтээ хувийн ашиг сонирхол л хөөцөлдөөд, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл хайхарвал чуулганы ажилд гагцхүү сөргөөр нөлөөлж, саад болно гэдгийг дараа нь ойлгосон. Би үүрэгтээ юу харуулсан тухайгаа бодох нь ээ, хэзээ ч зүгээр суудаггүй мэт харагддаг, зарим нэг хүнд ажил зохицуулж, нойроо хасаж чаддаг, бас хэзээ ч илт саад болох зүйл хийдэггүй ч гэсэн үүрэгтээ зөв сэдэлгүй байсан юм байна лээ. Энэ нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө байгаагүй, харин онцгойрч, бусдад бишрүүлэх гэсэн зүтгэл байж. Ажил хуваарилагдсан байдалд дургүйцэх үедээ би үнэхээр дурамжхан болж, ажил хиймээргүй байсан. Зүгээр захирагдаж, тэр үүргээ яаж сайн хийх вэ, ах эгч нарыг яаж даруйхан дэмжих вэ гэх тухай бодож чадаагүй. Тэгээд өөрийн мэдэлгүй усалгааны ажилдаа аль хэдийн саад болсон байж. Үнэндээ би хамтран зүтгэгчдээсээ илүү их туршлагатай байсан юм. Зарим нэг эгч ажилдаа шинэ, чуулганы ажил мэддэггүй учир тэдэнд илүү сайн чуулган, услагч оноох нь нийт ажилд маань сайн байсан юм байна лээ. Харин би амиа бодож, арай гайгүй чуулган, услагчдыг өөрийн мэдэлд байлгахыг хүссэн. Гэхдээ юм миний хүссэнээр болж, шинэхэн хамтран зүтгэгчид илүү их асуудалтай чуулган хариуцсан бол ажил хохирч, үр ашиггүй болж, энэ нь Бурханы гэрт таагүй байх байсан юм. Манай чуулганууд илүү их асуудалтай ч гэсэн үнэндээ энэ нь миний хувьд сайн бэлтгэл сургуулилалт байж. Би арай их зүтгэл гаргаж, зарим нэг зүйл амжуулахад л нийт бүтээмж маань сайжирч болох байсан. Тэгэх нь хамгийн дээр зохицуулалт байсан биш үү? Дараа нь би энэ үүрэг миний амиа хичээсэн, муухай, эрүүл ухаангүй сэтгэлгээг ил болгосныг ухаарсан. Бас үүрэгтээ амиа бодсон ашиг сонирхолтой байвал Бурханы гэрийн ажлыг хохироохоос өөр аргагүй гэдгийг олж харсан. Урьд нь би үүрэгтээ алдар нэр, байр суурь, хувийн ашиг сонирхол л хөөцөлдөөд, гэм буруу үйлдсэн байж. Энэ удаад өөрчлөгдөлгүй, өөрийнхөө ашиг сонирхлыг гөжүүдлэн хамгаалсаар байвал би Бурханы гэрийн ажлыг дахин хохироож, Бурханы зан чанарт халдаад, хөөгдөнө гэдгээ мэдсэн. Тэгж бодоход аймаар байсан шүү. Би Бурханы өмнө очин залбирч, гэмшээд, “Бурхан минь, би үүрэгтээ чуулганы ажил болон Таны хүслийг огт бодолгүй өөрийнхөө ашиг сонирхлыг л хамгаалсан юм байна. Ийм хүн чанартайгаар би үүрэг авах үнэ цэнгүй. Бурхан минь, би үнэхээр гэмшмээр байна” гэж хэлсэн.

Дараа нь уншсан Бурханы үгийн нэг хэсэг надад үнэхээр орох зам өгсөн юм. “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Болж байгаа бүх зүйл дээр миний хувийн эрх ашиг биш, Бурханы гэр эн тэргүүнд тавигдах ёстойг би Бурханы үг уншаад олж мэдсэн юм. Нэр төр, байр суурь зуурдынх, эдгээрийг хөөцөлдөх нь утгагүй. Завхарч амьдралгүй, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг биелүүлэх нь Бурханаар сайшаагдах цорын ганц арга. Үүнийг ойлгоход гэгээрэлтэй байсан. Ажлыг яаж ч хуваариллаа гэсэн би хувийн ашиг сонирхол, нэр нүүр, байр сууриа хамгаалаад байж болохгүй, харин захирагдаж, үүргээ сайн биелүүлэх ёстой байлаа. Сайн үр дүнд хүрэхгүй байлаа ч би Бурханы өмнө амьдарч, Бурханаар шинжүүлэхэд анхаарах ёстой байсан. Бусад нь намайг юу гэж бодлоо ч үүрэгтээ хамаг зүрх сэтгэлээ зориулж, хариуцлагатай байх нь Бурханы хүслийг биелүүлэх цорын ганц арга байсан.

Дараачийн хэд хоногт нь би өөрийнхөө ашиг сонирхлыг бодолгүй, үүрэгтээ шамдан зүтгэсэн. Тэгснээр завхралдаа нэг их хянуулахгүй байх шиг санагдсан шүү. Хэд хоногийн дараа нэг эгчтэй ажил хэлэлцэж байтал тэр эгч ярианы англи хэл нь тааруу гэж хэлээд, шинэ итгэгчдийн чуулганыг шалгахад нь хэлмэрч хэрэгтэй гэлээ. Эгч бэрхшээлтэй тулгарч, үүрэгт нь нэг их үр дүн гарахгүй байсан юм. Би эгчийг тэгж хэлэхээр нь миний англи хэл дажгүй юм чинь эгчтэй солигдоод, тэр чуулганы ажлыг хянаж болох юм гэж бодлоо. Гэхдээ тэр чуулган маш олон асуудалтай юм чинь тэднийхийг хариуцахад маш их зүтгэл шаардлагатай, тэгээд бас нэг их ахиц гарахгүй байж магад гэж дараа нь бодогдсон. Энэ нь миний талаарх бусдын санал бодолд нөлөөлж магад гэж санаа зовоод, эгчтэй солигдохыг хүсээгүй. Гэхдээ тэгж бодсоноор дахиад өөрийнхөө эрх ашгийг л бодолцож, нэр нүүр, байр сууриа хамгаалж байгаагаа ухаарсан учир даруйхан Бурханы өмнө очин залбираад, өөрийгөө орхиход намайг замчлаач гэж гуйсан. Тэр нөхцөлөөр Бурхан намайг туршиж, үнэнийг хэрэгжүүлэх боломж олгож байсан гэдгийг залбирсныхаа дараа ухаарсан. Би урьдынх шигээ завхралд амьдарч, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалаад байж болохгүй байлаа. Бурханы гэрийн ажилд ашигтай бол ийм өөрчлөлт хийх л ёстой байсан. Тийм болохоор би бусад хамтран зүтгэгчийнхээ хариуцлагыг бага зэрэг бодож үзээд, тэр эгчтэй солигдсон нь үнэхээр дээр мэт санагдлаа. Тэгээд удирдагчтай бодлоо хуваалцтал удирдагч болон бусад хамтран зүтгэгч бүгд санал нийлсэн. Өөрчлөлт хийсний дараа би үнэхээр тайвширч, үүндээ үгээр илэрхийлэхийн аргагүй талархаад, эцэст нь үнэнийг хэрэгжүүлж, жинхэнэ хүн болж байгаа юм шиг санагдсан. Яг л Бурханы хэлдгээр, “Чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”).

Үүний дараа би хариуцсан чуулгануудынхаа тухайд сөрөг байхаа больж, чуулган бүрийн ажлыг зохицуулах гэж чадах чинээгээрээ хичээсэн. Усалгааны багийн зарим хүн ажлын бэрхшээлийнхээ талаар гомдоллохоор нь би буруу харах өнцгийг нь залруулахаар Бурханы үг нөхөрлөж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдэнтэй хамт Бурханд найдаж, үнэнийг эрж хайдаг байлаа. Зарим шинэ итгэгч маш олон асуудалтай тулгарч, цуглаанд оролцохгүй байгааг хараад би тэднийг яршигтай юм гэж буруутгахаа болиод, бэрхшээлийг нь ойлгохын тулд ах эгч нартай бодитоор ярилцаж, тэдэнд Бурханы үг нөхөрлөсөн. Тэгээд удирдагч, санваартан хүрэлцээгүй байсан болохоор боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү их ажиллалаа. Илүү сайн хэв чанартай, эдгээр үүрэгт илүү тохирсон ах эгч нарт үүрэг биелүүлэхийн ач холбогдол, зарчмын талаар нөхөрлөж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж хэсэг хугацааг өнгөрөөсөн. Чуулганд дахь нэлээд ээдрээтэй зарим нэг ажлыг хэн ч шалгахгүй байгааг анзаараад, өөрөө дааж авахаар хичээсэн. Эхэндээ үүнийг яаж сайн хийж болохоо мэдэхгүй байсан ч эдгээр асуудлаас зай бариад байж болохгүй, бас өөрийнхөө ажлын багахан хүрээг л аминчханаар бодолцож болохгүй, харин Бурханы хүслийг харгалзан үзэж, чуулганы нийт ажлыг хамгаалах ёстой гэдэгт эргэлзээгүй. Хэсэг хугацааны дараа ажилд минь ахиц гарч, удирдаж байсан чуулгануудын маань бүх удирдагч, санваартан сонгогдсон. Зарим чуулганд үүрэг авч байгаа хүний тоо хоёр дахин нэмэгдэж, зарим шинэ итгэгч биеэ даан ажиллаж чаддаг болсон. Урьд нь нэг их сайнгүй байсан чуулгануудын ажил бүх талаар сайжирч байлаа. Эндээс би Бурханы үйл хэргийг үнэхээр харж чадсан. Бас хүмүүсийн зүрх сэтгэл, дуулгавартай байдлыг Бурхан хүсдэг учраас өөрсдийн ашиг сонирхлыг биш, Бурханы хүслийг бодолцож, Бурханы гэрийн ажлыг л бодож чадвал Бурханы удирдамж, ерөөл хүртэж болдгийг үнэхээр мэдэрсэн. Үүнийг ойлгосноор Бурханд итгэх итгэл минь бэхэжсэн юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих