Уурсан дайрахаас сурсан сургамж

2022-05-30

Шяовэн, Испани

Өнгөрсөн жил Лю эгч бид хоёр чуулганы видеоны ажлыг хариуцлаа. Эгч намайг бодвол мэргэжлийн ур чадвартай, туршлагатай болохоор асуудал гарах бүрд би эгчээс тусламж авдаг байсан юм. Бид хоёр нэлээд эвтэй байсан. Нэг удаа видеон дээр ажиллаж байгаад би нэлээд энгийн алдаа гаргаж, эгч надад туслахаар аль болох хурдан ирсэн. Асуудлыг зохицуулж байхдаа эгч надаас “Энийг хэсэг хугацаанд хийчхээд яагаад ийм энгийн алдаа гаргадаг байна аа?” гэхэд би дотроо бага зэрэг эсэргүүцэж, эгч намайг үнэхээр чадваргүй мэт, надтай ийм хурдан ингэж ярьж байх шив. Намайг дорд үзэж байгаа байх нь гэж бодогдсон. Би сүүлд нь асуудлыг зассан ч эсэргүүцсэн хандлагатай байсан. Хэд хоногийн дараа зарим ах эгч төстэй асуудал гаргаж, цуглаан дээр тэдгээрийг нэгтгэн дүгнэхдээ Лю эгч миний алдааг жишээ болгоход би бүр ч их эсэргүүцсэн. Тэгээд, би зааварлагчдын нэг учраас эгч хүн бүрийн өмнө миний алдааг ярихаар тэд намайг юу гэж бодох юм бэ? Намайг хүндэлсэн хэвээр байх уу? Эгч намайг муухай харагдуулахыг хүсэж гэж бодсон. Дараа нь би эгчийг үл тоож эхлэн, шийдвэрлэхэд бэрх асуудлынхаа талаар асуухыг хүсэхээ больж, ажлын хэлэлцүүлэг дуусмагц бушуухан явж, эгчтэй нэг ч үг солихыг хүсээгүй. Эгч надад өөрийнхөө байдлыг ярих үед би албан хүчээр хэдхэн зүйл хэлээд, яриагаа дуусгахыг нь хүлээдэггүй байсан.

Би бодит ажил хийхийн оронд байр суурь хөөцөлдөж байсан учраас хожим нь албан тушаалаасаа чөлөөлөгдөж, баг дотроо өөр үүрэг авсан. Хэсэг хугацааны дараа Лю эгч надаас ямархуу байгааг асууж, би халагдсанаас хойших хувийн эргэцүүллийнхээ талаар сэтгэлээ нээгээд, эгч намайг тайвшруулж, зоригжуулах байх гэж бодсон ч хачирхалтай нь эгч, “Та сүүлийн үед үүрэгтээ илүү идэвх санаачилгатай байгаа ч ойлголт чинь өнгөц байна. Бүтэлгүйтлийнхээ уг үндсийг үнэндээ эргэцүүлсэнгүй. Би энэ талаар Ван эгчтэй ярихад санал нийлсэн…” гэсэн. Миний асуудлыг шууд шүүмжлэхийг нь сонсоход ичмээр байсан. Надад, эгч миний мэдрэмжийг бодолцохгүй, бусад ах эгч нарын өмнө тэгж хэлснээрээ миний дүр төрхийг зориуд сүйтгэж байх шиг санагдаад дараа нь Лю эгчийн надад хэлсэн болгоныг огт сонсоогүй. Эгчид товчхон хариулсан ч уур маш их хүрч, цаашид эгчтэй жинхэнэ мэдрэмжээ хуваалцахгүй, дараагийн удаа боломж олдмогц эгчид хариуг нь барина даа гэж бодогдсон шүү. Тэр үеэс эхлээд ажлын талаар хэлэлцэхээс бусад тохиолдолд эгчтэй ярилцахгүйг хичээж, бүр хоолойг нь ч сонсмооргүй байсан.

Нэг өдөр үдээс хойш, манай багийн нэг эгч над руу яаралтай ярилцах хэрэгтэй байна гэсэн зурвас илгээхэд би нэг видеон дээр ажиллаж байгаад, цаг тухайд нь тэр зурвасыг хараагүйгээс ажлаа саатуулсан. Лю эгч тэрийг хараад, яагаад тэр дор нь хариу өгөөгүйг минь асуухаар дуудаж, дараа нь, “Өнөөх л хуучин асуудал чинь байх шив. Та зурваст хурдан хариулдаггүй, заримдаа бид таныг олж чаддаггүй. Таны хариуцаж байгаа төсөл үнэхээр чухал, үүнийг хойшлуулж болохгүй” гэсэн. Гэхдээ би үнэхээр эсэргүүцэж, хэлсэн зүйлийг нь хүлээн авахыг огт хүсээгүй. Би урьд нь хариуцлагагүй байж, зүгээр л өөрийнхөө ажилд төвлөрдөг байсан юм шиг санагдаж байсан ч халагдсаныхаа дараа өөрийгөө өөрчилж эхэлсэн. Надад ингэж хэлж байгаа нь саяхны шаргуу ажлыг минь няцааж байгаа юм биш үү? Намайг дорд үзэж, үнэнийг эрж хайдаггүй гэж бодож байгаа юм биш үү гэж санагдаад, Лю эгчийн эсрэг өрөөсгөл хандлага улам ихсэж, заримдаа эгч над руу ажлын талаар зурвас илгээснийг харвал бүр хариулахыг ч хүсдэггүй болсон. Төд удалгүй, удирдагч надаас Лю эгчийн талаар үнэлгээ бичихийг хүсэхэд Надад боломж ирсэн мэт санагдсан. Эгч намайг үргэлж илчилж байсан ч энэ удаа би эгчийг илчилж чадах болохоор эгч амтыг нь мэдрэх байв. Иймээс би эгчийн асуудлыг дэлгэрэнгүй жагсааж, үг, үйлдлээрээ миний мэдрэмжийг яаж няцааж байсан талаар, дээрээс нь бодитой ажил хийгээгүй талаар тусгасан. Сүүлд нь, удирдагч тэрийг уншаад, Лю эгчид асуудлыг нь хэлж өгч, дараа нь эгч өөрчлөгдөхөөр ухамсартайгаар чармайсан гэж би сонссон ч эгчийн эсрэг өрөөсгөл хандлагаа орхиж чадахгүй л байлаа. Ингээд нэг удаа би цуглаан дээр Бурханы үгийг нөхөрлөх боломжоо ашиглан, эгчийн эсрэг өрөөсгөл хандлагаа бүгдийг нь гаргасан.

Эгч миний мэдрэмжийг бодолцож үзээгүй юм чинь өөрт нь ч бас олон асуудал байдаг, надаас дээрдэх юмгүй гэдгийг нь бүх хүнд харуулахын тулд эгчийг илчлэх ёстой гэж бодсон. Би эгчийг далдуур илчилж, “Хэн нэгэн зааварлагч, техникийн ур чадвартай байж болох ч бусдын асуудлыг ярьж, зааж өгөхдөө үл хүндэлдэг. Заримдаа бүр маш захирангуй дуугаар ярьж, нөгөө хүнийхээ энэ нь ч болохгүй байна, тэр нь ч буруу байна гэж хэлдэг нь хүмүүсийг үүргээ гүйцэтгэхэд нь дарамт болж, улмаар тэр нь хүмүүсийг боогдуулж, чуулганы амьдралыг шууд бусаар үймүүлдэг. Бид ийм хүнийг ялган таньдаг болох хэрэгтэй” гэсэн. Би тайвшрах шиг санагдсан ч нэлээд хэдэн минутын турш нам гүм оргиж, хэн ч дахиад нөхөрлөл хийгээгүй. Тухайн үед надад нэг л эвгүй санагдаж, миний нөхөрлөл зохистой эсэхийг мэдэхгүй байсан ч дараа нь би, хэлсэн бүхэн минь үнэн юм чинь үүнд зохисгүй юм ердөө байхгүй гэж бодоод, энэ талаар мартсан. Гайхмаар нь, хэд хоногийн дараа удирдагч намайг, тэр цуглааны үеэр Лю эгчийг тойруу замаар шүүмжилсэн гээд, тэгэх нь дайрч давшилж, яллаж байгаа хэрэг, бас Лю эгчийг шархлуулж, зарим ах эгчийг өөрийнхөө талд оруулж, Лю эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болгож, ажлыг нь дэмжихгүй байхад хүргэнэ. Энэ нь сүйтгэж, үймүүлж байгаа хэрэг гэсэн. Удирдагчийн дүгнэлтийг сонсоод би үнэхээр их сандарч, айсан. Цуглаан дээр хэн нэгнийг дураараа яллах нь чуулганы амьдралыг үймүүлж, мууг үйлдэж буй хэрэг гэж Бурханы үгэнд хэлдгийг би мэдэж байсан, тэгж авирлахын уг чанар ноцтойг мэдэж байсан. Ярьж дуусмагцаа би үүнтэй холбоотой Бурханы үгийг даруйхан олсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаа сайгүй чуулгануудад хүмүүсийг дур зоргоороо яллаж, цоллож, шийтгэх үзэгдэл байнга тохиолддог. Зарим хүн бусдыг алагчлах сэтгэл өвөрлөдөг учраас үнэний талаар нөхөрлөх нэрийдлээр бусдыг илчилж, задлан шинжилдэг. Үүнийг хийж байгаа тэдний санаархал, зорилго буруу байдаг. Үнэнийг нөхөрлөхийн зорилго нь үнэхээр Бурханыг гэрчилж, бусдад ашиг тус өгөхийн тулд юм бол чи өөрийнхөө туршлагын талаар нөхөрлөж, өөрийгөө эргэцүүлж, мэдээд, өөрийгөө задлан шинжилж бусдад ашиг тус өгөх ёстой. Ингэх нь илүү үр дүнтэй бөгөөд Бурханы сонгосон хүмүүс үүнийг сайшаана. Харин өөрийгөө өргөх гэж бусад руу дайрч давшилж, бусдыг ил болгож, басамжлах зорилгоор үүнийг хийвэл Бурхан сайшаахгүй, ах эгч нарт чинь ямар ч ашиг тусгүй. Хэрвээ хэн нэгэн бусдыг яллаж, шийтгэх санаа зорилготой бол энэ хүн хорон муу үйл үйлдэж эхэлсэн мууг үйлдэгч юм. Бурханы сонгосон хүмүүс хорон муу хүнийг ялган таньж чаддаг байх ёстой. Хэрвээ хэн нэгэн завхарсан зан чанарынхаа улмаас бусдыг зориуд ил болгож, дорд үздэг бол тэдэнд хайрын сэтгэлээр туслах ёстой; хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадахгүй, өөрөөр заах гэж ахин дахин оролдсон ч ийм үйлдлээ тууштай хийсээр байвал өөр хэрэг. Харин хүмүүсийг байнга дур зоргоороо яллаж, цоллож, шийтгэдэг тэрхүү муу хүмүүсийн тухайд гэвэл, тэднийг хүн бүрд таниулахын тулд нэгд нэггүй ил болгож, дараа нь тэднийг хязгаарлах ёстой. Ийм хүмүүс чуулганы амьдралд саад хийж, чуулганы ажлыг үймүүлдэг, хүмүүсийг мэхэлж, чуулганд үймээн самуун авчрах магадлал өндөртэй учраас ингэх шаардлагатай(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (15)). “Дайрч давшилж, өшөө авах нь хорон муу сатанлаг уг чанараас гардаг нэг төрлийн үйлдэл, илчлэл юм. Энэ нь мөн нэг төрлийн завхарсан зан чанар. Хүмүүс ингэж боддог: ‘Хэрэв чи надад таагүй хандвал би чамд шударга хандахгүй! Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж?’ Энэ ямар төрлийн бодол вэ? Энэ нь өс санасан бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ мэт үзэл бодол байх боломжгүй биш гэж үү? Энэ ухаалаг биш гэж үү? (Тийм ээ.) ‘Над руу дайрахгүй л бол би дайрахгүй; над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна’, ‘Ачийг ачаар, бачийг бачаар’—үл итгэгчид үргэлж иймэрхүү зүйл хэлдэг; тэдний дунд эдгээр нь бүгд үнэн зөв үндэслэл бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эдгээр үгийг яаж харах ёстой вэ? Эдгээр үзэл санаа зөв үү? (Үгүй.) Яагаад буруу гэж? Тэдгээрийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Эдгээр зүйл хаанаас үүсэн гардаг вэ? (Сатанаас.) Эдгээр нь Сатанаас үүсэн гардаг, үүнд эргэлзэх юмгүй. Тэдгээр нь Сатаны ямар талаас гардаг вэ? Тэд Сатаны хорлонтой уг чанараас гаралтай; тэдгээр нь хор агуулдаг бөгөөд Сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой, муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь тэрхүү уг чанарын яг таг мөн чанарыг агуулж байдаг. Тэрхүү уг чанарын мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илэрхийлэл, үг яриа, үйлдэл хүртэл ямар шинж чанартай байдаг вэ? Тэдгээр нь Сатаных биш гэж үү? Мөн. Сатаны эдгээр тал хүн чанартай нийцдэг үү? Үнэнтэй нийцдэг үү? Бурханы үгэнд үндэслэдэг үү? (Үгүй.) Бурханыг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү? (Биш.) Тэгвэл чи аливааг хийх үед, аливааг тэгж бодох үед, тэдгээр зүйлийг илэрхийлэх үед Бурханы хүсэлтэй нийцдэг үү? Эдгээр зүйл Сатанаас гардаг болохоор хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай нийцдэг үү? (Нийцдэггүй.)” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л сөрөг байдлаас ангижирч чадна”). Яаж авирлаж байснаа Бурханы үгтэй харьцуулаад би үнэхээр айсан. Лю эгчтэй харилцахдаа эгч миний асуудлыг аминчлан дурдаж, бусдын дундах байр суурь, дүр төрхөд минь нөлөөлөхгүй бол би хүлээн авч чаддаг байсан ч сүүлд нь эгч бүх хүний өмнө миний алдааг шинжлэх үед доромжлуулсан юм шиг санагдаж, бусад нь намайг тоохоо болино гэж бодоод, эгчийг үзэн ядаж, эгчтэй яримааргүй санагдаж, ажлын тухай хэлэлцүүлгүүд дээр зүгээр л үл хайхарсан. Эгч миний асуудлыг харах үедээ пал хийтэл хэлж, миний талаар өөр зааварлагчтай тэгж ярихад би үнэхээр уурлаж, маш шаргуу ажиллаж бий болгосон сайн дүр төрхийг минь эгч хормын дотор сүйтгэсэн юм шиг санагдаад, эсэргүүцэл төрж, хоолойг нь ч сонсохыг хүсээгүй. Намайг цаг тухайд нь зурваст хариу өгсөнгүй гээд, ажлыг өмнөх шигээ битгий саатуулаарай гэж анхааруулахад нь эгч намайг хязгаарлаж, өөрчлөгдсөнийг минь үгүйсгэж, хүнд байдалд оруулж байх шиг санагдаад, үүргээрээ дамжуулан бухимдлаа гаргаж, эгчид зориуд хариу өгөхгүй байсан. Лю эгчийн эсрэг өрөөсгөл хандлага улам гүнзгийрч, би дургүйцлээр дүүрэн байлаа. Удирдагчид үнэлгээ бичихдээ тэрийгээ хувийн өшөө авалт болгон ашиглаж, алдааг нь онцолсон, ингэснээр удирдагч, эгчтэй харьцаж, эсвэл бүр халаад би жаахан тайвшрах байсан юм. Эгчээс өшөө авахыг хүссэндээ би цуглаан дээр нөхөрлөхдөө эгчийг хүн чанар муутай гэж шүүгээд, ах эгч нарт түүнийг таниулж, ганцаардуулах гэж оролдсон, ингэвэл би уураа гаргаж чадах байсан юм. Би өчүүхэн ч хүн чанар, эрүүл ухаангүйгээр балмад зан чанар илчилж байлаа. Лю эгч эдгээр зүйлийг хөндөж, намайг шүүмжилсэн нь Бурханы гэрийн ажилд хариуцлагатай хандаж, өөрийгөө мэдэхэд минь тусалж байсан ч би үүнийг огтхон ч хүлээн аваагүй, муухай аашилж, үүргээ ашиглан бухимдлаа гаргаж, эгч рүү дайрч давшилж, уурсан дайрахын тулд Бурханы үгийг ч ашиглаж, бүлэглэл үүсгэхээр оролдож, чуулганы амьдралыг үймүүлж, Бурханы гэрийн ажлыг хорлон сүйтгэж байлаа. Лю эгчийн хэдхэн үг байр суурийн мэдрэмжийг минь шархлуулсан тул би уурсан дайрч, өшөө авахыг хүссэн. Би аймаар байсан. Ухаалаг шүтлэггүй хүн ч тэгж авирлахгүй. Бурханы үгэнд хэлдгээр: “Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Би Бурханд итгэдэг, Бурханы үгийг маш их идэж, уусан хэр нь хэдхэн зөвлөгөө ч хүлээн авч чадаагүй. Би бүр хүн мөн гэж үү? “Чи эелдэг биш байвал би шударга биш байна!”, “Над руу довтлохгүй л бол би довтлохгүй, харин над руу довтолбол би гарцаагүй хариу довтолно” гэх сатанлаг гүн ухааныг би дагаж, Бурханаас огт айлгүйгээр сэтгэл хангалуун бус байдлаа илэрхийлээд, хүний төрхийг огт амьдран харуулаагүй. Би үнэхээр буруутайгаа мэдэрч, сэтгэл гонсойсон болохоор Бурханд гэмшин залбирч, Лю эгчийн эсрэг өрөөсгөл хандлагаа орхихыг хүссэн. Хэд хоногийн турш үүргээсээ хол завтай байхдаа би бодсон л доо. Анх эхэлж байхдаа бид эв найртай байсан, гэтэл би яагаад эгчид ингэтлээ уцаарлах болов оо? Эгчийн шүүмжлэл үндэслэлтэй гэдгийг би мэдэж байсан, магадгүй эгч хатуу, бага зэрэг шулуухан байсан ч нэг их том асуудал биш. Би яагаад үүнийг хүлээн авч чадалгүй, эгчийн араас уурсан дайрсан юм бол?

Эрж хайж байгаад би Бурханы үгийн нэг хэсгийг харсан. “Антихристүүд засалт, харьцалттай нүүр тулахаараа үргэлж асар их эсэргүүцэж, дараа нь өөрийгөө зөвтгөх гэж чадах чинээгээрээ хичээж, хүмүүсийг мэхлэхийн тулд төөрөгдөл, уран цэцэн үг ашиглаж эхэлдэг. Ингэх нь маш түгээмэл байдаг. Антихристүүд үнэнийг хүлээн авахаас татгалздагийн илрэл нь үнэнийг үзэн ядаж, жигшдэг сатанлаг уг чанарыг нь бүрэн илчилдэг. Тэд цэвэр Сатаны төрөлд харьяалагддаг. Антихристүүд юу ч хийсэн зан чанар, мөн чанар нь илчлэгддэг. Ялангуяа, Бурханы гэрт тэдний хийдэг юм болгон яллагдаж, муу үйл гэж нэрлэгддэг бөгөөд тэдний хийдэг энэ бүх зүйл антихристүүд бол Сатан, чөтгөрүүд гэдгийг бүрэн баталдаг. Тиймээс тэд засалт, харьцалт хүлээн авах тухайд яавч баярладаггүй, гарцаагүй дургүй байдаг ч эсэргүүцэж, тэрслэхээс гадна засалт, харьцалтыг ч бас үзэн яддаг бөгөөд өөрсдийг нь засаж, өөрсөдтэй нь харьцдаг хүмүүсийг, мөн чанарынх нь уг чанарыг илчилж, муу үйлийг нь ил болгодог хүмүүсийг үзэн яддаг. Антихристүүд өөрсдийг нь илчилдэг хүмүүс ердөө л өөрсдийг нь зовоож байна гэж боддог учраас өөрсдийг нь илчилдэг хэнийг ч бай зовоодог. Антихристийн уг чанарынхаа улмаас тэд өөрсдийг нь засаж, харьцдаг хэнд ч сайн хандахгүй, тэгдэг хүнийг тэсвэрлэж, тэвчихгүй, тэгдэг хүнд талархаж, магтана гэж бүр ч байхгүй. Эсрэгээрээ хэн нэгэн тэднийг засаж, тэдэнтэй харьцаж, нэр нүүр алдахад хүргэвэл зүрх сэтгэлдээ энэ хүнийг үзэн ядах сэтгэл тээж, тэднээс хариугаа авах боломж олохыг хүснэ. Тэд бусдыг хэр их үзэн яддаг вэ? Тэд ингэж бодож, бусдын өмнө ингэж ил тод хэлдэг: ‘Өнөөдөр чи намайг засаж, харьцлаа, тэгэхээр бидний өш хонзон бат тогтлоо. Чи өөрийнхөө замаар, би өөрийнхөө замаар явах боловч би хариугаа авна гэдгээ амлая! Хэрвээ чи гэмээ надад улайж, толгой бөхийн, өвдөг сөгдөн гуйвал би чамайг өршөөнө, эс бөгөөс би үүнийг хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй!’ Антихристүүд юу хэлэх, хийх нь хамаагүй, хэн нэгэн сайхан сэтгэлээр өөрийг нь засаж, харьцаж, өөрт нь чин сэтгэлээсээ тусалсныг Бурханы хайр, аврал гэж хэзээ ч хардаггүй. Харин ч үүнийг доромжлолын тэмдэг, хамгийн ичгүүртэй мөч гэж хардаг. Антихристүүд үнэнийг огт хүлээж авдаггүйг энэ нь харуулдаг бөгөөд энэ бол антихристүүдийн зан чанар юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Наймдугаар хэсэг)”). Бурханы үгээс би, шүүмжлэлд хандах антихристүүдийн хандлага нь үл зөвшөөрөх, шалтаг тоочих, тэмцэлдэх, тэр ч бүү хэл нөгөө хүнээ дайсан гэж үзээд, уурсан дайрч, өшөө авах арга зам олох явдал гэдгийг харсан. Тэд угаасаа үнэнийг үзэн яддаг, хэзээ ч хүлээн авахгүй. Миний асуудлын талаар Лю эгчийн хэлсэн зүйл бүгд үнэн гэдгийг би мэдэж байсан, иймээс эгч ямар ч өнгөөр ярилаа гэсэн, энэ нь зориуд намайг онилохын тулд биш, өөрийгөө мэдэхэд минь туслахын төлөө байсан. Мэдээж, би үүрэгтээ нухацтай хандаагүй, хариуцлага үүрээгүй, үүнээс болоод манай видеонд жаахан асуудал гарсан. Лю эгч эдгээр асуудлыг дүгнэж, задлан шинжилж байсан, тэгснээр бид адилхан алдаа дахиад гаргаж, ажлынхаа ахицыг саатуулахгүй байх байсан. Халагдсаны дараа өөрийгөө ойлгох ойлголт минь нэлээд өнгөц байсныг анзаараад эгч эелдгээр хэлж өгсөн. Энэ нь өөрийгөө сайн мэдэж, үнэхээр гэмшихэд минь туслахын төлөө байсан ч эгчийг байн байн надад туслахад би талархаагүй төдийгүй, намайг ичээж, нэр хүндийг минь гутаахаар оролдож байна гэж бодоод, үнэхээр гомдож, эгчийг дайсан мэт үзэж эхлэн, өшөө авах боломжийг хайж, тэр ч бүү хэл, бусдаар эгчийг ганцаардуулж, голуулахыг хүссэн. Би зүгээр л антихрист шиг өөдгүй, хорлонтой байж. Антихристүүд зусардалтад дуртай, өөрсдийг нь магтан дуулсан хэнийг ч гарцаагүй хайрлана. Гэхдээ хэн нэгэн үнэнч шударга байх тусам тэд улам их уурсан дайрдаг. Тэднийг гомдоож, ашиг сонирхлыг нь хохироосон хэн ч бай, тэдний цохилтыг амсана, тэд тэр хүнийг мөхөөх хүртлээ зогсохгүй. Энэ нь чуулганы ажил, бусдын амийн оролтод асар их хохирол, хор хөнөөл учруулдаг. Эцэст нь тэд тэр бүх ёрын мууг үйлдсэнийхээ төлөө, Бурханы зан чанарт халдсаныхаа төлөө Бурханаар үүрд таягдуулна. Лю эгчийн хэдхэн үг нэр хүнд, байр суурийн мэдрэмжийг минь шархлуулсан тул би өшөө авахыг хүссэн. Эгч буруугаа хүлээн зөвшөөрч, намайг “өдөхөө” боливол л би тайвшрах байлаа. Би үнэхээр ёрын муу, үнэхээр хорлонтой байж, яг л мууг үйлдэгч, антихристүүдийн адилаар үнэнийг үзэн ядаж, антихристийн замаар явж байсан. Би антихристийн зан чанараа өөрчлөхгүй бол албан тушаалд очих үедээ уурсан дайрч, бүр ч их ёрын мууг үйлдээд, эцэст нь Бурханаар хараагдаж, шийтгүүлэх байлаа. Үр дагавар нь үнэхээр аймшигтайг би харж, Бурханд залбираад, хэрэгжүүлж, орох замыг эрж хайсан.

Хожим нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Удирдагч, удирдах хүн, эргэн тойрны чинь ах эгч нар чамайг байнга хянаж, ажиглаж, чамайг илүү сайн мэдэхийг хүсдэгийн зэрэгцээ чамд тусалж, дэмжихийг хүсдэг бол энэ хэрэг явдалд чи яаж хандах ёстой вэ? Эсэргүүцэж, сэрэмжилж, тэрслэх ёстой юу, эсвэл даруухнаар хүлээн авах ёстой юу? (Бид даруухнаар хүлээн авах ёстой.) Даруухнаар хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бүхнийг Бурханаас хүлээн авах ёстой, үүнд хэзээ ч хөнгөн хуумгай хандах ёсгүй гэсэн үг. Хэн нэгэн үнэхээр асуудлыг чинь илрүүлж, чамд хэлж өгч, үүнийг ялган таньж, шийдвэрлэхэд чинь тусалж чадвал тэд чиний төлөө, чиний хариуцсан ажлын төлөө хариуцлага үүрч байгаа хэрэг. Энэ нь Сатанаас, хорон муугаас биш, харин Бурханы гэрийн ажилд хандах хариуцлагатай хандлагаас гардаг. Энэ нь хайраас үүддэг, Бурханаас ирдэг. Чи үүнийг Бурханаас хүлээн авах ёстой, хэзээ ч хөнгөн хуумгай хандаж, сэтгэл хөдлөлөөрөө үйлдэх ёсгүй, түүнчлэн, зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, сэрэмжилж, таамаглах ёсгүй. Энэ бүгд буруу, зарчимтай нийцдэггүй. Үнэнийг хүлээн авч буй хандлага энэ биш. Хамгийн зөв хандлага бол өөрт тустай аливаа хэрэгжүүлэлт, мэдэгдэл, хяналт, ажиглалт, залруулга, бүр засалт, харьцалтыг ч Бурханаас хүлээж авч, хөнгөн хуумгай байдалд түшиглэхгүй байх ёстой. Хөнгөн хуумгай байдал бол Бурханаас биш, ёрын муугаас, Сатанаас ирдэг зүйл бөгөөд хүний үнэнд хандах хандлага ийм байх ёсгүй(Хуурамч удирдагчдыг ялган таних нь (7)). Бурханы үгээс би, ах эгч нар асуудлыг минь зааж өгөхөд ямар ч хорон санаа байхгүй гэдгийг мэдэж авсан. Тэд надаар доог тохуу хийгээгүй, харин Бурханы гэрийн ажил, миний амийн оролтод хариуцлагатай хандаж байж. Тэдний дурдсан асуудлыг би хэр их ойлгож чадах нь хамаагүй, үүнийг Бурханаас хүлээн авч, захирагдахаар хичээх ёстой, зөв буруу, эсвэл аашилж, өс санах талаар бодох ёсгүй. Юмыг бүрэн ойлгож чадахгүй байх үедээ залбирч, эргэцүүлсээр байх ёстой, эсвэл эрж хайж, нөхөрлөхийн тулд туршлагатай ах эгч нарыг олох ёстой. Энэ нь үнэнийг хүлээн авах хандлага. Би цуглааны үеэр Лю эгчийг далдуур шүүмжилснээ санахад бодит байдлыг мэдээгүй зарим ах эгч үүнд хууртсан байх магадлалтай, энэ нь үүргийнх нь хамтын ажиллагаанд нөлөөлж болох байсан. Иймээс би цуглаан дээр Бурханы үгийг нөхөрлөх боломжоо ашиглан сэтгэлээ нээж, бусад хүмүүс миний хийсэн зүйлийг ялгаж таньсан. Дараа нь Лю эгч ажлын талаар ярилцахаар над дээр ирэхэд би, надад зөвлөгөө өгөхөд нь үнэнийг үзэн ядах зан чанар, ёрын муу сэдэл харуулж байснаа үнэнчээр хэлж, эгч намайг буруутгаж, үзэн ядсан шинжгүй байгааг хараад, маш их ичсэн. Дараа нь Лю эгч бид хоёр дахиад хамаагүй илүү эвтэй байх болж, эгч миний асуудлыг хөндөх үед би дууных нь өнгөний талаар тэгтлээ их анхаарахаа больж, үүрэгт минь хэрэгтэй л бол үүнийг хүлээн авах ёстой гэдгээ мэддэг болсон. Заримдаа тухайн хоромд мэдэхгүй байдаг ч Бурханд залбирч, өөрийгөө орхиод, өөрийнхөө нэр нүүрийг анхаарч, өөрийнхөөрөө маргалдалгүй, дараа нь энэ талаар боддог байлаа. Ийм маягаар эгчтэй хамт ажиллаад яваандаа хамаагүй илүү тайвширсан.

Хожим нь би нэг видеон дээр яаруу ажиллаж, зарчмыг эрж хайгаагүйгээс асуудал гарч, дахиад хийх шаардлагатай болсон. Өөр нэг зааварлагч Чэнь эгч над руу зурвас илгээж, үүнийг засахыг хүсэж, би янзлаад болчихлоо гэж бодсон юм. Гэхдээ гайхмаар нь, ажлын уулзалт дээр миний алдааг хөндөж, дахиад дүн шинжилгээ хийсэн. Тэгээд би, эгч бүх хүний өмнө миний талаар тэгж ярих нь ичгүүртэй юм гэж бодоод, Чэнь эгчийн эсрэг өрөөсгөл хандлага тээж эхлэн, эгч оргүй хоосноос том асуудал үүсгэж, миний нэр хүндийг тоохгүй байх шиг санагдаад, өөрийгөө хамгаалах шалтгаан олж, бүх хүний өмнө нэр нүүрээ хамгаалахыг хүссэн. Гэхдээ дараа нь, хэт шахамдсанаас минь болж ажлыг дахиад хийх ёстой болсныг ухаарсан. Чэнь эгч надад анхааруулга өгөхийн тулд энэ талаар нөхөрлөсөн, ингэснээр би үүрэгтээ хандах хандлагаа эргэцүүлж, ах эгч нар ч бас адилхан алдаа гаргахгүйн тулд үүнийг анхааруулга болгон ашиглах боломжтой. Эгч чуулганы ажлыг хамгаалж байсан. Би нэр нүүрээ хамгаалахын тулд шалтаг тоочиж, Чэнь эгчийн эсрэг өрөөсгөл хандлага гаргасан бол тэр нь үнэнийг үзэн ядаж, хүлээн авахаас татгалзаж байгаа хэрэг биш үү? Би завхралаар үйлдээд байж болохгүй гэдгээ мэдэж байсан учраас гаргасан алдааныхаа нарийн ширийний талаар бүх хүнд хэлсэн. Намайг ярьж дууссаны дараа тэд тиймэрхүү асуудалд хандахад хэрэг болох зарим аргыг хуваалцаж, сүүлд нь видео хийхдээ би тэдний зөвлөгөөг дагаад, адилхан алдаа гаргахаас зайлсхийсэн. Ах эгч нарын зөвлөгөөг дагавал асуудлаас зайлсхийж, үр ашгийг нэмэгдүүлж чадна, бас энэ нь өөрийгөө мэдэхэд минь тусалж, миний амийн оролтод тус болж чадна гэдгийг би үнэхээр мэдэрсэн шүү.

Шүүмжлэлд дуулгавартай хандлагатай байх нь чухлыг үүгээр дамжуулан би үнэхээр мэдэрсэн шүү. Бусдын хэлсэн зүйл зөв, үнэнтэй нийцэлтэй бол би бардамналаа хойш тавиад, болзолгүйгэр хүлээн авах ёстой. Харин явцуу байдлаар засалт, харьцалт туулахаас татгалзаж, эсэргүүцэж, өрөөсгөл хандлагатай болж, тэр ч бүү хэл бусад руу уурсан дайрвал тэр нь антихристийн илэрхийлэл мөн, хэрвээ би гэмшихгүй бол Бурханаар яллагдаж, таягдан хаягдана. Урьд нь, бараг хэн ч надтай ингэж шууд харьцаж байгаагүй, би өөрийгөө мэддэггүй байсан. Өөрийгөө хүн чанар сайтай, үнэнийг хүлээн авч чаддаг гэж бодсон. Одоо бол үнэнийг жигшдэг, сайн хүн чанартай биш гэдгээ харж байна. Өнөөдөр миний олж авч, сурч мэдсэн зүйл бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ач. Би үүнийг илүү их туулж, завхарсан зан чанараа өөрчлөхөд бэлэн байна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы ажил маш ухаалаг

Шижи, Аньхуй муж Ер нь хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцож байх үед удирдагч маань, Бурханд үйлчлэхдээ бүтэлгүйтсэн хүмүүсийн туршлагын...

Messenger дээр бидэнтэй холбоо барих