Бурханы үг намайг сэрээсэн

2021-02-13

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот

Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг ч дараа нь ухарч няцдаг хүмүүсийг хэлж байгаа гэж үргэлж боддог байлаа. Тиймээс ямар нэг шалтгаанаар энэ замаас няцаж байгаа ах эгч нарыг харах болгонд зүрх сэтгэл минь тэднийг зэвүүцэх зэвүүцлээр дүүрдэг байв: Бурханы шийтгэлийг хүртэх өөр нэг хүүхэлдэй, урвагч агуу цагаан сэнтийгээс зугтаж байна. Үүнтэй зэрэгцэн, Бурханы шүүлтийг хүлээн авахдаа би биеэ зөв зохистой авч явж байна, Бурханы авралыг хүртэхээс холгүй байна гэж надад санагддаг байлаа.

Нэг өдөр би сүнслэг үйл ажиллагаа үйлдэж байхдаа “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” гэх бичвэрээс Бурханы дараах үгийг олж харав: “Учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Эдгээр үгийг эргэцүүлсний дараа би эцэст нь үүнийг ухаарав: Агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэйнүүд, урвагчид гэдэг нь зөвхөн энэ замаас ухарч няцдаг хүмүүсийг хэлдэггүй. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь Бурханыг дагадаг боловч эдгээр үнэнийг үнэлдэггүй хүмүүсийг, эдгээр үнэнээс үргэлж зайлсхийж, эдгээр үнэнээс гадуур шинэ арга сүв хайдаг, Бурханы гэсгээлт, шүүлтийг дуулгавартай хүлээн авч, ариусгагдахыг хүсдэггүй хүмүүсийг хэлж байна. Бурханы гэгээрэл, удирдамж дор би өөрийн үйлдлээ эргэцүүлж эхэллээ: Бурхан хүнийг шүүхийн тулд Өөрийн үгийг одоо илэрхийлж, Өөртэй нь нийцэхгүй зүйлсийг зовлон зүдүүр, цэвэршүүлэлтээр дамжуулан хүнээс салган цэвэрлэж байна. Гэвч Бурханы гэсгээлт, шүүлт, зовлон зүдүүр, цэвэршүүлэлт тулгарахад би үргэлж зугтахаар оролдож, Бурхан эдгээр нөхцөл байдлыг хурдан зайлуулаач гэж найддаг. Энэ нь үнэнээс зайлсхийж, үнэнээс гадуур арга сүв хайж байгаа хэрэг бус уу? Бурханы зохицуулсан хүмүүс юм уу зүйлс миний хувийн үзэлтэй таарахгүй байх үед, эсвэл сөрөг нөхцөл байдалд унах үедээ хэдийгээр ах эгч нартай ярилцах нь асуудлыг минь шийдвэрлэж, Бурханы талаарх буруу ойлголтыг минь арилгаж чадах байсан ч гэсэн би мөн л эсэргүүцэж, сонсохоос татгалздаг байлаа. Бурханы хэлсэнчлэн, энэ нь үнэнийг эрж хайхгүй, мөн намайг Бурханд ойр аваачих арга замыг хайрлахгүй байгаа хэрэг бус уу? Ажлаа хааш яаш байдлаар гүйцэтгэснийхээ төлөө харьцалт, засалт туулах үедээ би үргэлж л өөрийгөө зөвтгөх шалтаг хайж байлаа. Энэ нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг мөн чанар биш гэж үү? Бодит амьдрал дунд би өөрийгөө дандаа өөгшүүлэж, үнэн гэдгийг нь мэдэж байсан ч гэсэн үүнийг хэрэгжүүлэхийн тулд махан биеэсээ урвахаас татгалздаг. Энэ нь ердөө шүүлтийг хүлээн зөвшөөрдөг ч ариусгагдахаар эрж хайхгүй байгаа хэрэг бус уу?… Одоо энэ талаар бодохоор би үүнийг илүү тодорхой ойлгосон: Агуу цагаан сэнтийгээс зугтдаг гэж Бурханы хэлдэг хүмүүс нь ердөө чуулганыг орхидог хүмүүсийг хэлдэггүй. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Бурханы шүүлтэд захирагдахыг хүсдэггүй зүрх сэтгэлийг маань хэлдэг. Одоо л би айж, чичирч эхэлж байна. Би чуулганыг орхиж яваагүй ч гэлээ асуудалтай тулгарах болгондоо зүрх сэтгэлдээ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс үргэлж татгалзаж, Бурханы шүүлтээс зугтаж байсан. Би яг нарийндаа Бурханы шүүх суудлаас зугтдаг хүүхэлдэй, урвагч биш гэж үү? Гэсэн атлаа би чуулганыг орхидог хүмүүс л Бурханы сэнтийгээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагчид, харин би Бурханы авралыг хүртэхэд тун ойрхон байна гэж итгэж байв. Бурханы үгийн талаарх ойлголт минь хэтэрхий өрөөсгөл, өнгөц бөгөөд Бурханы ажлын тухай мэдлэг минь хэтэрхий дутуу дулимаг болохыг би харлаа. Одоо Бурханы гэсгээлт, шүүлтийг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, зан чанарт нь өөрчлөлт гарсан хүмүүс л Бурханы авралыг үнэхээр хүртэх болно. Харин би өөрийнхөө төсөөлөлд амьдарч, үнэнээр өлсөж цангалгүй, өөрийн амийн төлөө хариуцлага хүлээлгүй, аюул эсвэл зайлшгүй шаардлагын талаар ямар ч ойлголтгүй амьдарч байлаа. Хэрэв би ийнхүү үргэлжлүүлбэл гарцаагүй Бурханы шийтгэлийн бай болох бус уу?

Бурханы үгийн гэгээрлийн ачаар би өөрийн үзэл, төсөөллөөс сэрж, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авахыг хүсдэг хүн биш гэдгээ ухаарсан юм. Мөн энэ нь надад аюулын ирмэг дээр байгааг минь харуулсан. Одооноос эхлэн би зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд өгч, Түүний гэсгээлт, шүүлтэд захирагдаж, үнэнийг эрж хайх, зан чанараа өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийх болно, ингэснээр би төд удалгүй Бурханаар ариусгагдаж, бүрэн төгс болгуулж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Атаархлын эмчилгээ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Messenger дээр бидэнтэй холбоо барих