Намайг мэдээлсний дараа

2022-05-30

Шинь рүй, Өмнөд Солонгос

2016 оны нэг өдөр намайг мэдээлсэн захиаг би гэнэт хүлээн авлаа. Өмнө нь миний халсан хоёр эгч тэрийг бичиж, намайг чуулганд үүргээ гүйцэтгэхдээ дураараа авирлаж, хоёр хуурамч удирдагчийг сонгосон, хуурамч удирдагчдын нэг болох Жан мууг үйлддэг, үймүүлснээс нь болоод чуулганы ажил бараг тэр чигтээ зогссон гэж мэдээлсэн байсан. Бас, би тэдний зөвлөгөөг цаг тухайд нь сонссон бол, эсвэл ах эгч нараас илүү их асууж лавласан бол хоёр хуурамч удирдагчийг сонгохгүй, чуулганы ажилд тийм их хор хөнөөл учруулахгүй байх байсан гэсэн. Тухайн үед би мэл гайхаж, “Яаж ийм байж болох билэээ? Алдаа гарсан байх” гэж бодсон. Би үнэхээр айсан ч энэ баримтыг үнэндээ хүлээн авч чадахгүй хэвээр байсан. Би захиа бичсэн хоёр эгчийн талаар тааруухан сэтгэгдэлтэй байсан, тэд зориуд надаас өшөө авахаар оролдож байна гэж бодсон. Тэд анх чуулганы удирдагчид байсан ч хэв чанар муутай, бодит ажил хийгээгүй. Хуурамч удирдагчдыг хаацайлж, хамгаалж, өөрсдийг нь мэдээлсэн хүмүүсийг ялласан учраас эцэст нь би тэднийг халсан юм. Би Жанг сонгох үедээ тэдний саналыг асууснаа санасан. Тэд Жан хүн чанар муутай, бусадтай хамтран ажиллаж чаддаггүй гэж л хэлсэн. Мууг үйлдэгч гэдгийг нь огт онцолж хэлээгүй. Гэтэл Жан илчлэгдсэн чинь тэд намайг мэдээлж байлаа. Одоо бол ойлгомжтой шүү дээ. Тэд халагдсандаа дургүйцээд, надаас хариугаа авахыг хүсэж гэж би бодсон. Үүнээс гадна, тэр үед ХКН-ын баривчилгаа маш ноцтой байсан болохоор бид сонгууль явуулж чадаагүй, тохиромжтой нэр дэвшигчид ч байгаагүй. Жан бусдаасаа арай дээр хэв чанартай, илүү ялган таних чадвартай байсан тул тийм нөхцөл байдалд би өөр хэнийг сонгох билээ? Хэн нэгнийг удирдагчаар сонгох ёстой байсан. Бас Жаны талаар хэд хэдэн хүнээс лавлаж асуухад хэн ч түүнийг мууг үйлдэгч гэж хэлээгүй. Үүрэг гүйцэтгэхдээ хүн бүр алдаа гаргадаг. Хүний мөн чанарыг хэн ганц хараад таньж чадах юм бэ? Тохиромжгүй удирдагчид сонгогдох нь хэвийн зүйл. Үргэлж зөв хүн сонгогдоно гэх баталгааг хэн өгч чадах юм бэ? Надад бол тэр хоёр зүгээр л өө эрж, төвөг удахаар оролдож байгаа юм шиг санагдсан. Тэр үед би өөрийгөө зөвтгөх гэж оролдсоор, мэдээлсэн захиаг маш их эсэргүүцэж байсан. Гэхдээ мэдээлсэн захианд тодорхой бичсэнээр энэ хоёр үнэхээр хуурамч удирдагч, Жан мууг үйлдэгч гэдэг нь илчлэгдсэн, удирдагчдын хувиар тэд чуулганы ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод ноцтой хохирол учруулсан. Бодит баримттай тулгараад би үүнийг зөвтгөж чадаагүй. Тэднийг нэвт харж чадаагүй, биеэ тоож, хүмүүсийг сохроор ашигласан гэдгээ дурамжхан хүлээн зөвшөөрсөн ч өөрийнхөө асуудлыг үнэнээсээ эргэцүүлж, ойлгох гэж оролдоогүй, эцэст нь тэр асуудал болоод өнгөрсөн.

Сүүлд нь удирдагч энэ талаар мэдээд мууг үйлдэгчийг удирдагчаар ашигласан, сануулгыг сонсоогүй, биеэ тоосон гэж намайг илчилсэн. Тэр үед л би эцэст нь үүнийг мэдэж эхэлсэн юм. Би үнэхээр алдаа гаргасан уу? Үнэхээр хэтэрхий биеэ тоож, өөрийгөө чухалчилсан уу? Гэхдээ тийм нөхцөлд би яаж өөрөөр хийх байсан юм бэ? Би хаана буруутсанаа ойлгоогүй. Хожим нь, Бурханы үгийн нэг хэсгийг санасан юм: “Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино… Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”). Бурханы үг намайг сэрээж, хэрэгжүүлэлтийн зам өглөө. Сүүлд нь, завтай үедээ би асуудлыг тунгаан бодоод, хэсэг зуур эргэцүүлснийхээ дараа үнэхээр хэт биеэ тоосноо ухаарсан юм. Тэр захиаг авснаас хойш би хамгаалсан байдалтай байж, хавчлага ноцтой, хэвийн сонгууль явуулах боломжгүй, тохирох нэр дэвшигчгүй байсан гэж санагдаж байлаа. Тийм нөхцөлд Жан хамгийн сайн нэр дэвшигч байж таарсан, мууг үйлдэгч гэдгийг нь нотлох баримт байгаагүй, би хамгийн сайн сонголтыг хийсэн гэж бодсон. Жан хожим нь мууг үйлдэгч гэж илчлэгдэнэ гэж хэн таамаглах билээ. Би Бурханы гэрийн ажлыг үймүүлэхийн тулд зориуд мууг үйлдэгчийг томилоогүй нь лавтай. Иймээс анх тэр захиаг харахад би ямар ч буруу юм хийгээгүй гэж санагдаад, өөрийгөө эргэцүүлж, мэдэхээр хичээгээгүй, захиа бичсэн хоёр эгчийг эсэргүүцэж, дургүйцсэн. Тэр ч байтугай, надаас өшөө авахаар оролдож, зориуд өө хайж байна гэж ялласан. Одоо ингээд бодох нь ээ, намайг Жанг сонгох үед энэ хоёр эгч, Жан хүн чанар муутай гэж хэлсэн. Тэр хоёр, буруу хүнийг удирдагчаар сонгох нь Бурханы гэрийн ажлыг хохирооно гэж санаа зовж байгааг би мэдэж байсан, гэхдээ тэд Жаны мөн чанарыг тодорхой хараагүй болохоор мууг үйлдэгч гэж яллаж зүрхлээгүй. Гэвч тухайн үед би хэтэрхий биеэ тоож, тэднийг дорд үзээд, тэр хоёрын удирдагч байхдаа сонгосон ихэнх хүмүүс тохиромжгүй байсан, тэд хүмүүсийг таньж чаддаггүй юм чинь зөвлөгөөг нь бодолцож үзэх хэрэггүй гэж бодсон. Маш их хичээл чармайлт гаргаад эцэст нь ажил хариуцах хүн олтол тэд голж шилээд, санал нийлээгүй учраас би тэднийг огт сонсоогүй. Хожим нь би өөрийгөө хойш тавьж, эргэцүүлж, үнэнийг эрж хайх үедээ удирдагчдыг сонгосон арга барил минь үнэхээр асуудалтай байсныг ухаарсан. Сонгууль хийгээгүй ч гэсэн би Жанг сонгохоосоо өмнө үнэнийг ойлгодог хүмүүсээс зөвшөөрөл авах ёстой байж. Тухайн үед би хамтрагчтайгаа хальт хэлэлцээд, Жан ямархуу санагддагийг цөөн хэдэн хүнээс асуусан. Тэдний дундаас, намайг мэдээлсэн хоёр эгч миний сонголттой санал нийлээгүй ч би цааш нь судалж шалгаагүй. Зүгээр л өөрийнхөө санаа бодол, субьектив таамаглалд найдаад, Жанг тохиромжтой удирдагч гэж бодсон. Нэг талаар, ийм маягаар би Жаны ердийн зан авирыг илүү сайн мэдэхийн тулд мэддэг хүмүүсээс нь асуугаагүй, нөгөө талаар, үнэнийг ойлгосон хүмүүсээс, эсвэл Дээрхээс эрж хайгаагүй. Үүнээс ч чухал нь, санал зөрөлдөх үед би бусдын саналыг үгүйсгэж, үл тоогоод, өөрийнхөө санаа бодолд үндэслэн Жанг удирдагчаар дур мэдэн томилж, үнэхээр цадиггүй авирласан. Бас, мууг үйлдэгч, ов мэхтэй хүмүүсийг удирдагчаар сонгож болохгүй гэж Бурханы гэр ахин дахин онцолсон. Хэрвээ би зүрх сэтгэлдээ үнэхээр Бурханаас эмээдэг байсан бол Жан хүн чанар муутай гэж хоёр эгчийг хэлэх үед Жанг таньдаг илүү олон хүнээс асууж, Жаны хүн чанарын тухай баримтыг олж мэдээд, мууг үйлдэгч эсэхийг нь тодорхойлох байлаа. Шалгаж үзсэнийхээ дараа ч баттай мэдэхгүй, өөр тохиромжтой хүн байхгүй, Жан үнэхээр хамгийн сайн нэр дэвшигч шиг харагдвал түүнийг ажиглангаа ашиглаж, муу гэдгийг нь юм уу зөв замаар явахгүй байгааг нь олж мэдмэгцээ халж болох байсан. Энэ нь Бурханы гэрийн ажилд саад учруулахгүй. Ингэсэн бол миний хийсэн шиг, зүгээр л хэн нэгнийг сонгоод, үүндээ баярлаж, дараа нь анхааралгүй орхихгүй байх байсан. Миний зөв гэж бодсон зүйл бүхэлдээ миний санаа, үзэл, төсөөлөлд үндэслэсэн байсан. Би өөрийгөө зөвтгөж, өөрийнхөө санаагаар гөжүүдлэн зүтгээд, үр дүнд нь мууг үйлдэгчийг жил гаруй удирдагчаар ажиллуулж, энэ нь чуулганы бүх ажлыг бараг зогсоосон. Тэгэхэд л би, удирдагчийг сонгохдоо зүгээр ч нэг жижиг алдаа гаргаагүй, харин мууг үйлдэж, Бурханыг ноцтой эсэргүүцсэн зүйл хийснээ ухаарсан даа. Бурханы сонгосон хүмүүс Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлж, аврагдахын тулд сайн удирдагчтай байх ёстой, харин би удирдагч сонгохыг ноцтой асуудал гэж огт үзээгүй. Би зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээгээгүй. Ах эгч нартаа сайн удирдагч сонгож чадаагүйгээр зогсохгүй, мууг үйлдэгчийг тавьж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлосон. Би ах эгч нарынхаа амийг огтхон ч анхаарч, хариуцлага үүрээгүй. Үүрэгтээ хандах хандлагаараа би яаж удирдагч байхад тохирох билээ дээ? Удирдагчийг сонгохдоо би маш хуумгай, яаруу, болгоомжгүй байж, маш их биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, бусад нь надад сануулахаар оролдох үед анхаараагүй. Би түрэмгий, дур зоргоороо авирлаж, үр дүнд нь чуулганы ажил, ах эгч нарын маань амийн оролт ноцтой хохирсон. Хийсэн зүйлээ нөхөх ямар ч арга байгаагүй. Би ах эгч нартаа муу удирдагч сонгож, маш их ёрын мууг үйлдсэн ч хоёр эгч намайг мэдээлж, илчлэх үед буруугаа мэдрээгүй, харамсаагүй, харин ч өөрийгөө өмгөөлсөн. Би маш зөрүүд, жигшүүртэй байж!

Дараа нь би өөрийгөө эргэцүүллээ: Би яагаад тийм их биеэ тоосон, түрэмгий байв, яагаад бусдын зөвлөгөөг авч, үнэний зарчмыг эрж хайж чадсангүй вэ? Энэ ямар зан чанар вэ? Бурхан энэ асуудлыг яаж харсан бол? Нэг өдөр би Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм: “Хүмүүс биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, туйлын зөрүүд. Ямар үзэл бодол, хандлага илэрхийлэх нь хамаагүй өөрийнх нь л зөв, өөр хэний ч хэлсэн зүйл өөрийнх нь хэлсэн шиг сайн, зөв биш гэж бодож, үргэлж өөрийн санаа бодлыг дагаж, өөр хүн юу ч гэж хэлсэн сонсдоггүй; нөгөө хүнийх нь зөв байгаад, тэд сонсож байгаа юм шиг харагддаг ч гэсэн хүлээж авдаггүй, үйлдэх цаг ирэхэд өөрийнхөөрөө явсаар байдаг; тэд үргэлж өөрийнх нь зөв, үндэслэлтэй гэж боддог. Чиний зөв бөгөөд үндэслэлтэй, эсвэл чи асуудалгүйгээр зөв зүйл хийж байгаа байж болох ч ямар зан чанар илчилдэг вэ? Үүнийг яаж ялган таних ёстой вэ? Хэрвээ чи энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараас салж чадахгүй бол энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх үү? Үнэнийг хэрэгжүүлэх чадварт чинь нөлөөлөх үү? Хэрвээ чи энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараа засаж чадахгүй бол ирээдүйд асар том саад бартаатай тулгарах магадлалтай юу? Тулгарах нь эргэлзээгүй, тэр бол зайлшгүй. Тэр тохиолдолд Бурхан чамайг яаж харах вэ? Чамаас харагддаг зүйлийг Бурхан харж чадах уу? Тэр туйлын сайн чадна; Бурхан хүний сэтгэлийн гүнийг шинжлэн судлахаас гадна бас үг яриа, үйлдэл бүрийг чинь үргэлж ажиглаж байдаг. Бурхан үүнийг хармагцаа юу хэлэх вэ? Бурхан ‘Чи буулт хийдэггүй. Өөрийнхөө буруу гэдгийг мэдэхгүй үедээ өөрийнхөөрөө зүтгэх нь хэвийн зүйл, үүнийг ойлгож болох ч өөрийнхөө бурууг сайн мэдэж байгаа үедээ өөрийнхөөрөө зүтгэсэн хэвээр, гэмшихээс татгалздаг бол чи зөрүүд хөгшин тэнэг бөгөөд асуудалд оржээ. Хэний ч санал байсан чи сөрөг, дайсагнасан хандлагаар хандаж, үнэнийг огт хүлээж авдаггүй бол, зүрх сэтгэлд чинь дайсагнасан, хаагдмал, татгалзсан байдлаас өөр юу ч байдаггүй бол чи утгагүй, хөгийн тэнэг!’ гэж хэлнэ. Тийм хүмүүстэй харьцахад маш хэцүү байдаг тухайд яах вэ? Чиний хувьд, зан авир чинь аливааг эндүү ташаа аргаар хийж, биеэ авч явахдаа алдаа гаргадаг нь биш, харин тодорхой нэг төрлийн зан чанарыг илчилдэг нь хэцүү байгаа юм. Энэ нь ямархуу зан чанарыг илчилдэг вэ? Чи үнэнээс залхаж, үнэнийг дайсагнан үздэг. Үнэнийг дайсагнан үздэг чинь тогтоогдсон цагт Бурханы бодлоор чи асуудалд ордог; Бурхан чамайг жигшин голж, чамд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс хамгийн муудаа л ‘Энэ хүн сайнгүй зан чанартай, мугуйд, шазруун юм байна! Эвтэй байхад хэцүү, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэнийг хайрладаг ч үгүй, бас хэзээ ч хүлээн авахгүй’ гэж хэлж магад. Муудлаа муудлаа гэхэд бүх хүн чамд иймэрхүү үнэлгээ өгч болох ч ийм үнэлгээ чиний хувь заяаг шийдэж чадах уу? Хүмүүс чамд үнэлгээ өгснөөр хувь заяаг чинь шийдэж чадахгүй боловч чиний мартах ёсгүй нэг зүйл бий. Тэр юу гэвэл Бурхан хүний зүрх сэтгэлийг нэвт хардгийн зэрэгцээ хүний хийдэг, хэлдэг бүхнийг аждаг. Хэрэв Бурхан чамайг ердөө л завхарсан гэмээр зан чанартай, жаахан дуулгаваргүй гэж хэлэхийн оронд чамайг үнэнд дайсагнан ханддаг гээд, чиний талаар ийнхүү тогтоовол энэ нь том асуудал байх уу, жижиг асуудал байх уу? (Том асуудал.) Тийм тохиолдолд чи асуудалд орох гэж байгаа хэрэг. Энэ асуудал нь хүмүүс чамайг яаж хардаг, хэрхэн үнэлдэгтэй бус, үнэнийг дайсагнаж үздэг энэ завхарсан зан чанарыг чинь Бурхан юу гэж үздэгтэй хамаатай. Тэгвэл Бурхан чамайг яаж харах вэ? ‘Үнэнийг дайсагнаж үздэг, үнэнд хайргүй’ гэж хэлэх үү? Бурхан чамайг тэгж үзэх үү? Үнэн хаанаас гаралтай вэ? Үнэн хэнийг төлөөлдөг вэ? (Бурханыг төлөөлдөг.) За тэгвэл үүнийг тунгаагаад үз дээ, хүн үнэнийг дайсагнан үзвэл Бурханд ямар харагдах вэ? (Тэд Бурханы дайсан гэж харагдана.) Энэ нь ноцтой асуудал байх биш үү? Үнэнийг дайсагнан авч үздэг хүн зүрх сэтгэлдээ Бурханыг дайсагнан авч үзнэ. Яагаад Би тэднийг Бурханыг дайсагнан үздэг гэж байна вэ? Энэ хүн Бурханыг хараасан уу? Нүүрэн дээр нь Бурханы эсрэг тэрсэлсэн үү? Ар хударгаар нь юм хэлсэн үү? Үгүй, тэгээгүй. Тэгвэл иймэрхүү зан чанар илчлэх нь яаж Бурханыг дайсагнан үзэж байгаа хэрэг вэ? Энэ нь ялихгүй зүйл дээр сүржигнэж байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханыг дайсагнан үзэх явдал үнэхээр мөн бөгөөд иймэрхүү нөхцөл байдал ноцтой үр дагаварт хүргэдэг. Өөрөөр хэлбэл, хүн үнэнээс залхаж, үнэнд дайсагнадаг зан чанартай байх үедээ хэзээ ч, хаана ч тийм зан чанар харуулж чадна. Үүндээ түшиглээд үргэлжлүүлэн амьдарвал Бурханыг тэд эсэргүүцэх үү, үгүй юу? Үнэнтэй холбоотой, хийдэг сонголтод нь хамаарах асуудалтай тулгарах үедээ хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадалгүй завхарсан зан чанартаа найдаж үргэлжлүүлэн амьдарвал аяндаа Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвана. Яагаад гэвэл, иймэрхүү завхарсан зан чанар бол Бурханыг болон үнэнийг дайсагнан үздэг зан чанар гарцаагүй мөн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”). Бурханы үг асуудлын мөн чанар, гол зангилааг заан харуулж, үзлийг минь тас цохисон, ялангуяа Бурханы үгийн энэ хэсэг: “Чиний хувьд, зан авир чинь аливааг эндүү ташаа аргаар хийж, биеэ авч явахдаа алдаа гаргадаг нь биш, харин тодорхой нэг төрлийн зан чанарыг илчилдэг нь хэцүү байгаа юм. Энэ нь ямархуу зан чанарыг илчилдэг вэ? Чи үнэнээс залхаж, үнэнийг дайсагнан үздэг” миний зүрх сэтгэлийг зүсэж, надад үнэхээр хүнд туссан. Миний илчилсэн биеэ тоосон зан чанар Бурханы хувьд, үнэнийг үзэн ядаж, жигшиж, хүлээн аваагүй хэрэг байсан гэж би бодоогүй. Энэ бол мууг үйлдэгч, антихристийн зан чанар. Хэрвээ Бурхан намайг үнэнийг үзэн ядаж, жигшдэг хүн гэж тодорхойлсон бол би диавол, Сатан болж, аврагдах боломжгүй болно. Тэр хоромд би эцэстээ айж эхэллээ. Би биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, бусдын зөвлөгөөг хүлээн авахыг хүсээгүй, үүнээс болоод олон гэм буруу үйлдсэнээ мэдэж байсан ч хальтхан хүлээн зөвшөөрсөн. Заримдаа би бүр, биеэ тоосон зан бол завхарсан хүмүүсийн нийтлэг шинж, өөрчлөхөд амаргүй гэж бодоод өөрийгөө уучилж, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй ноцтой асуудал гэж үзээгүй. Үүнээс болоод би үүргээ гүйцэтгэхдээ биеэ тоосон зан чанараа үргэлж илчилж байсан ч юман чинээ бодоогүй. Засалт, харьцалт туулах үедээ би зүгээр л харамсаж, гонсойгоод, дараа нь дахиад л өөрийн эрхгүй үргэлж илчилсээр байсан. Намайг мэддэг хүмүүс намайг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэж үнэлж, удирдагч надад ажил өгөхдөө битгий биеэ тоо, битгий өөрийгөө зөвтгө, бусдын саналыг сонс гэж үргэлж сануулж, зааварлаж байсан. Миний биеэ тоосон зан Бурханы гэрийн ажлыг хорлох вий гэж удирдагч айсан юм. Бурханы үгэнд илчилсэн зүйлээс би, биеэ тоосон, үнэнийг хүлээн аваагүй гэдгээ эцэст нь харсан, иймээс бусдын зөвлөгөө хэчнээн зөв, Бурханы гэрийн ажилд хэчнээн ашиг тустай байсан ч би өөрийнхөө санаатай гөжүүдлэн зууралдаж, хэн нэгэн үнэний зарчмыг нөхөрлөх юм уу миний үзэлтэй нийцэхгүй зүйл санал болговол дургүйцэж, эсэргүүцэж, намайг илчилсэн хэнийг ч үзэн ядаж, тэвчихээс татгалзсан. Би үнэнийг үзэн ядаж, жигшдэг антихристийн зан чанартайг энэ нь харуулсан юм. Мууг үйлдэгч чуулганд хор хөнөөл учруулахыг зөвшөөрөх вий гэж айсандаа хоёр эгч миний сонгосон хүний талаар надад анхааруулсан ч тэдний зөвлөгөөг огт сонсолгүй, өөрийнхөө үзэл бодлоор гөжүүдлэн зүтгэснээ би эргээд бодсон. Хоёр эгч миний байр сууринд хязгаарлагдахаа больсон болохоор миний асуудлыг илчлэхийн тулд мэдээлсэн захиа бичсэн, энэ нь чуулганы ажлыг хамгаалахын төлөө байсан, бас миний хувьд анхааруулга болсон. Гэсэн ч би өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхээр оролдоогүй, зүрх сэтгэлдээ тэднийг жигшиж, хөөж, тэр ч байтугай, дутагдлыг минь заасных нь төлөө тэднийг шүүж, ялласан. Би ердөө үнэнийг үзэн ядаж, зэвүүцсэн хандлагатай байсан. Хожим нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм: “Та нарын бодлоор ямар төрлийн хүмүүс үнэнийг жигшдэг вэ? Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэмцдэг хүмүүс үү? Тэд Бурханыг ил тод эсэргүүцэхгүй байж болох ч Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг уг чанар, мөн чанартай байдаг бөгөөд энэ нь Бурханд, ‘Би Таны хэлж байгаа зүйлийг сонсох дургүй, хүлээн авдаггүй. Бас Таны үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй болохоор би Бурханд итгэдэггүй. Хэн надад ашиг, тустай байна, түүнд би итгэдэг’ гэж ил тодоор хэлж байгаатай адилхан. Энэ нь шүтлэггүй хүмүүсийн хандлага мөн үү? (Мөн.) Хэрэв чи үнэнд ингэж ханддаг бол Бурханд илт дайсагнаж байгаа хэрэг биш үү? Бурханд илт дайсагнавал Бурхан чамайг аврах уу? (Үгүй.) Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бүхэнд Бурхан хилэгнэдэг нь ийм шалтгаантай. Үнэнийг жигшдэг ийм хүмүүсийн мөн чанар нь Бурханд дайсагнадаг мөн чанар юм. Бурхан ийм мөн чанартай хүмүүсийг хүн гэж үздэггүй. Бурхан тэднийг юу гэж үздэг вэ? Дайсан, диавол гэж үздэг. Бурхан тэднийг хэзээ ч аврахгүй; эцэстээ тэд гамшигт унаж, устана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”). Үнэнд хандах хандлага бол Бурханд хандах хандлага юм гэж Бурхан хэлсэн, иймээс үнэнийг үзэн ядаж, жигшсэнээрээ би Бурханыг үзэн ядаж, Бурханд дайсагнаж байсан. Үнэнийг үзэн яддаг хүмүүс бол мууг үйлдэгч, диавол, Сатанууд, Сатаны жинхэнэ төлөөлөгчид. Хэрвээ эгч нарын минь зөвлөгөө Ариун Сүнснээс ирж, үнэнтэй нийцэж, Бурханы гэрийн ажилд ашиг тустай байсан ч би биеэ тоож, үүнийг хүлээн аваагүй, үнэнийг эрж хайгаагүй бол Ариун Сүнсний гэгээрлийн эсрэг явж, Бурханыг шууд эсэргүүцэж, зан чанарт нь халдсан хэрэг. Миний асуудал ноцтой гэдгийг мэдэж байсан учраас үүнийг ойлгонгуутаа би бүр их айсан. Энэ нь миний бодож байсан шиг биеэ тоож, бусдын зөвлөгөөг хүлээн аваагүйтэй адил энгийн байгаагүй. Харин Ариун Сүнс болон Бурханд хандах хандлага, бас Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг минь хамарсан.

Сүүлд нь, энэ асуудалтай холбоотойгоор удирдагч маань намайг шинжилж, “Мууг үйлдэгчийг сонгох үед чинь тэр хүн ноцтой асуудалтайг бусад хүмүүс сануулсан ч та сонсолгүй, өөрийнхөө үзэл бодолд л найдаж. Үзэл бодол чинь Бурханы үгэнд үндэслэсэн бол өөртөө итгэж болно, харин тийм биш, өөрийн чинь утгагүй үзэл байхад өөртөө итгэж байгаа бол таны хүн чанар асуудалтай байна. Та зарчмын дагуу үйлдээгүй, шулуун шударга хүн чанаргүй, бодлогогүй, эрүүл ухаангүй байж” гэсэн. Удирдагчийнхаа задлан шинжлэхийг сонсоод үнэхээр сэтгэл шимширсэн. Би биеэ тоосон зан чанартай байгаад зогсохгүй, бас хүн чанар минь асуудалтай, хүмүүст шударгаар хандаагүй гэдгээ ухаарсан. Хэн нэгнийг сонгоод, ашиглахаар төлөвлөмөгцөө бусад нь тэр хүнийг шүүмжлэхэд хүлээн аваагүй. Санал гаргасан хүмүүс нь миний дорд үзэж, халсан хүмүүс байсан учраас би ихэрхэж, зөвлөгөөг нь огт анхаараагүй. Үүргээ сайн гүйцэтгээгүй гээд халагдсан хүмүүс ямар ч сайн зөвлөгөө өгч чадахгүй гэж бодсон. Зүрх сэтгэлдээ би тэр хоёр эгчийг бүрэн голж, үнэхээр ихэрхүү аашилж байжээ. Би сэтгэл хөдлөл, санаа бодолдоо үндэслэн хүмүүст хандаж, хүмүүсийг сонгоод, үнэний зарчмын дагуу хүмүүст шударгаар хандаж чадаагүй. Миний хүн чанар, ёс жудаг, зан чанар бүгд асуудалтайг энэ нь харуулсан. Хэрвээ би удирдагчаар үргэлжлүүлсэн бол хуурамч удирдагч юм уу антихрист болж, Бурханы сонгосон хүмүүст хор хохирол л учруулах байж. Эргэцүүлэх тусам миний асуудал улам ноцтой санагдсан. Биеэ тоосон зангаасаа болоод би чуулганы ажил болон томоохон асуудлаар ах эгч нарынхаа зөвлөгөөг сонсолгүй Бурханы гэрийн ажилд маш их хохирол учруулсан. Энэ нь Бурханд итгэх итгэлийн минь толбо, муу үйл байсан. Би үнэхээр гонсойж, буруугаа мэдэрч.

Яагаад үргэлж ингэж биеэ тоож байв, яагаад өөрийн мэдэлгүй мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэв? Уг шалтгаан нь юу вэ гэж гайхширч эхэлсэн. Бурханы үг надад хариултыг нь өгсөн юм: “Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Тийм ээ. Би маш их биеэ тоосон, үнэхээр эрүүл ухаангүй байсан. Миний үзэл бодол, санал үнэн мэт үргэлж өөртөө итгэлтэй байж, өөр санал дэвшүүлэх нь бүү хэл, надад асуулт тавихыг бусдад зөвшөөрөөгүй. Жишээ нь, удирдагчийг сонгох асуудал дээр хорон муу, ов мэхтэй хүмүүсийг удирдагчаар сонгож болохгүй гэж Бурханы гэр тодорхой заасан. Энэ нь хориотой, маш ноцтой асуудал. Жан хүн чанар муутай гэж хоёр эгчийг сануулах үед би шалгаж үзэхийн тулд цөөн хэдэн хүнээс л асууж, субъектив таамаглалаасаа болоод тэдний зөвлөгөөг сохроор үгүйсгэсэн. Би үнэнийг ойлгодог хүмүүсээс асууж лавлаагүй, хүн чанар муутай, мууг үйлдэгчийн мөн чанартай хүмүүсийн ялгааг олж мэдээгүй, Жан бусадтай хамтран ажиллаж чаддаггүйн тодорхой шалтгааныг олж мэдэхээр оролдоогүй, зан чанарын асуудал, эсвэл харгис хүн чанарын хэрэг мэт үүнд хандсан. Хэрвээ зүгээр л завхарсан зан чанарын асуудал байгаад хүн үнэнийг хүлээн авсан бол өөрчлөгдөж, ёрын муу гэж тодорхойлогдохгүй байх байсан. Хэрвээ тэр харгис, үнэнийг жигшдэг хүн байсан бол мууг үйлдэгч мөн. Хийсэн ёрын муу зүйлийнхээ төлөө хэчнээн харьцалт туулаад ч хүлээн авахгүй, хэзээ ч чин сэтгэлээсээ гэмшихгүй. Хэрвээ би тухайн үед үнэнийг эрж хайж, мууг үйлдэгчдийн мөн чанараар Жаны ердийн зан авирыг үнэлсэн бол түүнийг ялган таниад, ашиглана гэж зүтгэлгүй, чуулганы ажилд тийм их хохирол учруулахаас зайлсхийж чадах байсан. Ийм үр дагаварт хүрсэн нь бүхэлдээ хэтэрхий их биеэ тоож, үнэний зарчмыг эрж хайгаагүйгээс минь л болсон юм. Хэрвээ би Бурханаас жаахан ч болов эмээж, Бурханд дуулгавартай байсан бол тийм том алдаа гаргаж, тийм ёрын мууг үйлдэхгүй байсан. Ах эгч нар минь ч зовохгүй, аминд нь хор хөнөөл учрахгүй, би тийм засахын аргагүй гэм бурууг үйлдэхгүй байх байлаа. Би хэтэрхий хөшүүн, зөрүүд гэдгээ мэдэрч, чин сэтгэлээсээ өөрийгөө жигшиж, зүхээд, Бурханд залбирч, үнэн сэтгэлээсээ гэмшихийг хүсэж байгаагаа хэлсэн дээ.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж, хэрэгжүүлэлтийн замыг олсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи үнэний зарчмыг зөрчдөг, Бурханд таалагдахгүй зүйл хийчихсэн үедээ хэрхэн өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхээр оролдох ёстой вэ? Тийм зүйл хийх гэж байхдаа чи Бурханд залбирсан уу? ‘Энэ асуудлыг Бурханы өмнө аваачсан бол Бурхан юу гэж үзэх байсан бол? Бурхан энэ талаар мэдсэн бол баярлах болов уу, уцаарлах болов уу? Үүнийг жигших юм болов уу?’ гэж чи ер нь тунгаан бодож үзсэн үү? Чи үүнийг эрж хайгаагүй, тийм биз? Бусад хүн чамд сануулсан ч гэсэн чи тэр асуудлыг сүртэй юм биш, ямар ч зарчмыг зөрчөөгүй, нүгэл биш гэж бодсоор л байх байсан. Үүнээс үүдэн чи Бурханы зан чанарт халдаж, Бурханыг асар их уурлуулж, тэр ч бүү хэл чамайг үзэн ядахад хүргэсэн. Энэ бол хүмүүсийн тэрслүү байдал. Тиймээс чи бүх зүйл дээр үнэнийг эрж хайх хэрэгтэй. Энэ бол чиний дагах ёстой зүйл юм. Хэрвээ чи үйлдэхээсээ өмнө тухайн асуудлыг эрж хайж, шинжилж, тодорхой харсан бол энэ тухайд барьцтай болох байсан биш үү? Хэдийгээр заримдаа хүмүүс муу юм уу сөрөг байдалтай байлаа ч гэсэн хийхээр төлөвлөж байгаа бүхнээ залбирлаараа Бурханы өмнө нухацтайгаар аваачиж, дараа нь Бурханы үгийн үндсэн дээр үнэнийг эрж хайх юм бол ямар нэг томоохон алдаа гаргахгүй. Үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс алдаа гаргахаас зайлсхийх хэцүү, гэвч чи аливааг хийхдээ яаж үнэний дагуу хийхийг мэддэг атлаа үнэний дагуу хэрэгжүүлдэггүй бол гол асуудал нь чи үнэнийг огт хайрладаггүй. Үнэнийг хайрладаггүй хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэн зөвөөр ухаарч чаддаггүй, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй бол бусадтай нөхөрлөж, үнэнийг эрж хайх ёстой. Бусад чинь ч бас зүдэрч байвал хамтдаа залбирч, Бурханаас эрж хайж, Бурханы цагийг хүлээж, Бурхан гарах гарц нээхийг хүлээх ёстой. Чи шийдэл олоод сайн гарах гарцтай болж тун магад бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрлээс үүдсэн байж тун болзошгүй юм. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлэхдээ бага зэрэг алдаа гаргасан гэдгээ эцэст нь олж мэдвэл үүнийгээ даруйхан залруулах ёстой, тэгвэл Бурхан энэ алдааг нүгэл гэж тооцохгүй. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ чи зөв санаа зорилготой байж, үнэний дагуу хэрэгжүүлж байсан бөгөөд зүгээр л зарчмыг тодорхой мэдэлгүй, үйлдэл чинь зарим нэг алдаанд хүргэсэн учраас энэ нь уучилж болох нөхцөл байсан. Гэхдээ одоо үед олон хүн зүгээр л хоёр гартаа найдан ажиллаж, иймээ тиймээ юмыг өөрсдийн оюун ухаанд найдан хийдэг болсон бөгөөд ‘Энэ маягаар хэрэгжүүлэх нь Бурханы хүсэлд нийцдэг үү? Үүнийг ийм маягаар хийх юм бол Бурхан баяртай байх уу? Ийм маягаар хийвэл Бурхан надад итгэх үү? Ийм маягаар хийх юм бол би үнэнийг хэрэгжүүлэх үү?’ Бурхан энэ явдлыг сонсоод, ‘Чи үүнийг зөв, зохистой байдлаар хийжээ. Энэ чигээрээ байгаарай’ гэж хэлж чадах уу? гэх эдгээр асуултыг бодолцож үзэх нь ховорхон байдаг. Чи хийдэг бүхнээ нухацтай шинжилж чаддаг уу? Чи Бурханы үг, Бурханы шаардлагад үндэслэн, хийдэг бүхнээ эргэцүүлж, тийнхүү үйлдэхийг Бурхан хайрладаг уу, жигшдэг үү, үүнийг хийх үед Бурханы сонгосон хүмүүс юу гэж бодох вэ, үүнийг хэрхэн үнэлэх вэ гэж тунгаан бодох магадлалтай юу? Чи үүнийг олж мэдэх гэж хичээсээр байх ёстой. Энэ асуудал сэдэлтэй чинь хамаатайг сайн мэдэж байгаа бол үүнийг ямар зорилгоор хийж байгаа, ямар үр дагавар гарах, энэ нь өөрийгөө хангалуун байлгахын төлөө байна уу, Бурханыг хангалуун байлгахын төлөө байна уу, үүнийг хийх нь чамд ашигтай юу, Бурханы сонгосон хүмүүст ашигтай юу гэдгийг эргэцүүлэх ёстой… Ийм зүйлсийг тунгаах, өөрөөсөө эдгээр асуултыг асуух, хайгуул хийхэд илүү их цаг зарцуулах үед алдаа чинь улам бүр багасна. Аливааг энэ маягаар хийснээр чи үнэнийг үнэхээр эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг хүн гэдгээ батална, учир нь чи Бурханы шаарддаг чиглэлийн дагуу, үнэний зарчмын дагуу аливааг хийж байгаа билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зарчмыг өгсөн: Ирээдүйд юу ч хийлээ гэсэн, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг болон аливааг хийх зарчмыг эрж хайх ёстой. Ялангуяа Бурханы гэрийн ажил, ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр би өөрийнхөө санаанд үндэслэн сохроор үйлдэж болохгүй. Эс бөгөөс, Бурханы гэрийг ноцтой хохироож, ажлыг нь үймүүлмэгцээ би мууг үйлдэж, Бурханы эсрэг нүгэл үйлдсэн байх болно. Дээр нь, би үүргээ яаж гүйцэтгэхээ ганцаараа шийдэж болохгүй, юмыг өөрийнхөөрөө хийж, түрэмгий байж ч болохгүй. Хамтрагчидтайгаа аливааг хэлэлцэж, үнэнийг ойлгодог ах эгч нартайгаа илүү их эрж хайж, өөрийнхөөсөө өөр саналыг сонсох ёстой. Хэн нэгэн байр суурь, онцгой авьяас, ур чадвартай эсэхээс үл хамааран, даруухнаар сонсох ёстой. Ойлгохгүй асуудал байвал удирдагчидтайгаа хамт даруйхан эрж хайж, үйлдэл хийхээсээ өмнө холбогдох зарчмуудыг мэдэж авч, үнэний дагуу, Бурханд халдалгүйгээр үйлдэж сурах ёстой. Ингэж, биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэж, мууг үйлдэх, Бурханы зан чанарт халдахаас өөрийгөө хамгаална. Үүнээс ч чухал нь, би өөрийгөө үгүйсгэж сурах ёстой. Ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа үнэний зарчимтай нийцэж байгаа эсэхийг нь бүр их эрж хайх ёстой. Урьд нь би өөрийгөө мэддэггүй, өөрийгөө таниагүй, өөртөө хэт итгэлтэй байсан. Энэ шаналгаат сургамжийн дараа л би ойлгосон, өөртөө хэт итгэлтэй байх үедээ, буруутахгүй гэж бодох үедээ, тэр ч бүү хэл, миний зөв гэж бодох баттай үндэслэлтэй байх үедээ би эндүүрснээр зогсохгүй, аймшгийн, утгагүй, үзэн ядмаар алдаа гаргаж, үр дагавар нь аймшигтай байсныг баримтууд харуулсан юм. Өмнө нь би биеэ тоосон зангаасаа болоод маш олон гэм буруу үйлдэж, тухайн үедээ үнэхээр өөрийнхөө зөв гэж бодож, заримдаа бүр Бурханы үгийг үндэслэл болгодог байсан ч миний буруу байсан гэдгийг хожим нь баримтууд илчилсэн. учир нь би Бурханы үг эсвэл зарчмыг ойлгоогүй, Бурханы үгийг хамаа намаагүй ашигласан. Үүнийг ухаармагцаа би үнэний бодит байдалгүй, хүмүүс юм уу хэрэг явдлыг тодорхой харж чаддаггүй, зарим үзэл бодол минь утгагүй, хөгийн гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн дөө. Дээр нь нэмээд, би дорд хэв чанартай, юмыг ул суурьтай боддоггүй, үнэнийг ойлгодоггүй, жаахан хоосон сургаал мэддэг, зарим дүрэм журмыг л дагадаг байсан. Тэр үед би бүрэн захирагдсан. Би ямар ч үнэ цэнгүй, дорд, өрөвдөлтэй санагдаж, өөрийнхөө үзэл бодлоор зүтгэхийг хүсэхээ больсон.

Хожим нь, бусад хүмүүс минийхээс өөр санал гаргах үед өөрийнхөөрөө зүтгэхийг хүсэх болгондоо би энэ шаналгаат сургамжийг эргэн санадаг. Миний гарцаагүй зөв гэж бодож байсан хэчнээн олон үзэл бодол үнэний хэмжүүр бүрээр буруутаж, Бурханаар яллагдсаныг би санадаг. Би өөрийнхөө үзэл бодлоор зүтгэж зүрхлэхээ болиод, бусдын үзэл бодол, зөвлөгөөг эрж хайдаг. Заримдаа юм хэлэлцэж байх үед өөрийн мэдэлгүй бусад хүмүүсийн үзэл бодлыг үгүйсгэхийг хүсдэг ч ингэж байгаагаа ухаарах үедээ, зөв зөвөлгөөг дагалгүй, Бурханы гэрийн ажлыг хорлох вий гэж айдаг учраас ихэнх хүмүүсийн юу гэж бодож байгааг хурдхан асуудаг. Зөв зүйл хийсэн гэж бодож байгаа асуудлууд дээрээ би өөрийнхөөрөө шийдэж зүрхлэхээ болиод, хамтрагчдынхаа зөвлөгөөг ухамсартайгаар асуух юм уу удирдагч, хамтран зүтгэгчидтэйгээ эрж хайж чаддаг. Ингэснээр надад илүү тайван санагдаж, бас дур зоргоороо авирлаад Бурханы гэрийн ажилд хор хөнөөл учруулахаас зайлсхийдэг. Заримдаа би биеэ тоосон зан чанар харуулсаар байдаг ч бага зэрэг сайжирсан гэж бодож байна.

Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй, ах эгч нар маань мэдээлж, ил болгоогүй, эсвэл Бурхан намайг ахин дахин илчилж, надтай харьцаагүй бол би өөрийгөө үгүйсгэх нь байтугай, өөрийгөө мэдэхгүй байх байсан. Өнөөдөр би жаахан өөрчлөлт гаргаж, жаахан хүн чанар, эрүүл ухаантай болсон нь гагцхүү Бурханы ажлын л үр дүн! Энэ нь бас Бурханы үгийн шүүлтээр хүрсэн үр дүн. Намайг аварсанд нь Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүнийг шүтэхийн үр дагавар

Сон Ю, Нидерланд 2019 онд би удирдлагын албан тушаалд бэлтгэгдэж, Вантай хамт ажиллаж байв. Вантай харилцах явцдаа Хятадад олон жил...

Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

Шинь И, Хятад 2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих