Аврагдах тухай багахан ойлголт

2018-01-09

Линь Чин, Шаньдун муж

Христэд итгэгч болсныхоо дараа би, бүх зүйлийг орхиж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж, чуулганы ажлыг сайн хийж, ямар ч гай зовлон, шаналал амссан бай, үүргээ орхихгүй, Бурханаас урвахгүй байж, эцсийг нь хүртэл Түүнийг дагаж чадах л юм бол Бурханд таалагддаг нэгэн болно гэж үргэлж итгэдэг байлаа. Бурханы авралыг хүртэж, бас үлдэж чадна гэж би бодсон юм. Иймээс би өөрийн гэр бүл, махан биеийн таашаалыг орхиж, чуулганд үүргээ гүйцэтгэн өдөржин завгүй байдаг байлаа. Ийнхүү би өөрийгөө Бурханы авралын замаар аль хэдийн алхаж байгаа бөгөөд миний хийх ёстой бүхэн бол Түүнийг эцсээ хүртэл дагах явдал гэж итгэх болов.

Хэд хоногийн өмнө би “Үнэнийг олж авч, бодит байдал руу ордог хүмүүс л үнэхээр аврагддаг” хэмээх номлолын нэг хэсгийг харав: “Бурханаар авруулна гэдэг хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн зүйл биш. Бид алхам бүрдээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, түүнчлэн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Бид Бурханы ажлын алхам бүрийг сайтар дагах ёстой бөгөөд эцэст нь шинэ бүтээл болохын тулд үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрээд, үнэнд найдан Сатаныг ялж, нүглийг даван гарч чаддаг байх ёстой. Бид ухамсартайгаар Бурханы үгэнд найдан амьдарч, Бурханд бүрэн дүүрэн дуулгавартай байж, Түүнтэй нийцэж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ л Сатаныг үнэхээр ялж, нүглийг даван гарч, Бурханаар авхуулж байгаа хэрэг юм. Хэрэв бид Бурханы ажлыг туулснаар ийм үр дүнд хүрч чадвал энэ нь л үнэхээр Бурханаар авруулж байгаа хэрэг мөн.” “Гэхдээ үнэнийг эрэлхийлж, Бурханаар авруулах замд гэр бүл салж сарних, байгалийн болон хүний үйлдлээс улбаатай гай гамшгууд буюу хүний нүүр тулах учиртай төрөл бүрийн шалгалт, гай зовлон гэх мэт олон хүндрэл бэрхшээл, саад тотгор байдаг. Энэ нь мэдээж хялбархан юм биш бөгөөд хэрвээ хүмүүс үнэнээр дутмаг бол бат зогсож чадахгүй, Бурханаас урвах магадлал нь 100% байдаг” (Дээрхийн нөхөрлөл). Үүнийг уншсаны дараа зүүднээс сэрж байгаа мэт санагдлаа. Тэгэхээр Бурханаар авруулна гэдэг эцсийн эцэст миний бодож байсан шиг энгийн байсангүй. Энэ нь аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж, гаднаа л шаргуу ажиллаж, дараа нь эцсээ хүртэл Бурханыг дагахыг хэлдэггүй. Харин ч Бурханы ажил болон үгийг бодитоор туулж, Бурханы гэсгээлт, шүүлт, харьцалт засалтыг хүлээн зөвшөөрч, мөн бүх төрлийн шалгалт, гай зовлонг туулах шаардлагатай. Эцэст нь үнэнийг ойлгосноор дамжуулан хүмүүс завхарсан зан чанараа үнэхээр ойлгож, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, амьдралдаа Бурханы үгэнд найдаж эхлэн, Бурханаас үнэхээр эмээж, Түүнийг дуулгавартай дагадаг хүмүүс болдог. Ийм үр дүнд хүрч байж л тэд Бурханы авралыг үнэхээр хүртдэг хүн болж чадна. Харин би өөрийнхөө бодит нөхцөл байдлыг үүнтэй харьцуулбал энэ үр дүнд хүрэхэд хол байлаа. Нэр хүнд, байр суурь эрэлхийлэхийг Бурхан сайшаадаггүй гэж мэдэж байсан хэдий ч эдгээр зүйлээс бат зуураад тавьдаггүй байсан удаа надад маш олон бий. Нэр хүнд, байр суурь олж авах үедээ би аз жаргалтай болж, үүргээ биелүүлэхдээ эрч хүчтэй байдаг байсан ч тэдгээрийг олж аваагүй байх үедээ сөрөг, тэрслүү, бүр ажиллах сэтгэлгүй болж, харанхуйд унаад өөрийгөө үүнээс гаргаж чаддаггүй байлаа. Бурханд итгэнэ гэдэг нь Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой, мөн Бурхантай наймаа хийх ёсгүй гэсэн үг гэдгийг би мэдэж байв. Гэхдээ Бурханы ажил хэдийн дуусаж байгаа ба ерөөл хүртэх найдвар минь биелээгүй хэвээр байгаа гэдгийг харах үедээ дотроо сөрөг байдал тээдэг байлаа. Миний урьдын эрч хүч зүгээр л ямар ч ул мөргүй алга болж, би үүргээ биелүүлэхдээ хайнга байдаг байв. Ажил дээр минь хүндрэл бэрхшээл тулгарахад, энэ нь Бурхан намайг хүндрэл бэрхшээлээр дамжуулан сургаж, итгэлийг минь төгс болгож байгаа хэрэг гэдгийг мэдэж байсан хэдий ч дотроо буруу ойлголт, гомдлоор дүүрсэн хэвээр байсан юм. Бурханд итгэх нь надад хэтэрхий хэцүү, хэтэрхий ядаргаатай санагдаж байв; би бүр ажлаа болихыг хүссэн ба өөрийгөө Бурханы төлөө зарлагадахыг хүсэхгүй байлаа. Маш олон удаа, намайг хүрээлж байгаа орчин, бүх хүн, асуудал, юмс бол намайг төгс болгохын тулд Бурханы тогтоосон зүйл бөгөөд эдгээр зүйлээс үнэнийг эрж хайх ёстой гэдгийг би мэдэж байсан атлаа үзэлтэй минь нийцэхгүй ямар нэгэн хүн, асуудал, зүйлтэй тулгарах үед үргэлж л үүнийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байлаа. Энэ бүх бодит нөхцөл байдал болон илрэлийг харвал энэ нь яаж үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх туршлага, гэрчлэл байж чадах билээ? Би яаж жаахан ч гэсэн биеийн хэмжээтэй байж чадах билээ? Ердөө л нэг жаахан шалгалт юм уу бүтэлгүйтэлтэй нүүр тулах үедээ би хэзээ мөдгүй Бурханаас урвах чадвартай, бүдрэх аюултай байдаг байсан бөгөөд асар их гай зовлон, зүдүүр дунд бат зогсож, замын төгсгөл хүртэл Бурханыг дагаж чадах тухай бол дурдах ч хэрэггүй. Тэр мөчид би, нэлээн хэдэн жилийн турш Бурханыг дагаж, хэзээ ч орхиогүй боловч ийш тийш гүйж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах өнгөцхөн үйлдлийг л онцлон үзэж байжээ. Би үнэндээ үнэнийг эрэлхийлээгүй, Бурханы үгийг хэрэгжүүлээгүй, мөн Бурханы шүүлт, гэсгээлтийг ч үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй, амь зан чанар минь жаахан ч өөрчлөгдөөгүй байлаа. Би Сатаны харанхуй нөлөөн дор амьдарч, түүний ов мэх, арга зальд өртсөн хэвээр байв. Энэ нь Бурханаар үнэхээр авруулах стандартаас маш хол байсан ч үнэндээ би өөрийгөө Бурханы авралын замд аль эрт орсон, бараг хангалттай гэж итгэж байсан. Энэ бол зүгээр л өөрийгөө хуурсан хэрэг байв.

Эдгээр зүйлийг ухаарсныхаа дараа би Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь, Танд баярлалаа! Таны гэгээрэл болон удирдамж надад жинхэнэ нөхцөл байдлаа харах боломж олгож, жинхэнэ аврал гэж юу болохыг ойлгуулж, урьдын эндүү ташаа үзэл бодлыг минь өөрчилсөн. Хэчнээн олон жил Бурханд итгэсэн нь хамаагүй, үнэнийг эрэлхийлэхгүйгээр амь зан чанар минь өөрчлөгдөж чадахгүй гэдгийг энэ нь бас надад ойлгуулсан юм. Иймээс би хэчнээн их гадуур ажиллаж, хэчнээн их зовсон ч бай, Бурханы сайшаалыг хүртэхгүй байх байв. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлэх энэ үнэт цаг хугацааг нандигнахыг хүсэж байгаа ба Таны ажлыг туулснаар дамжуулан завхарсан зан чанараасаа ангижрахыг хичээнэ. Би Таны үгийн дагуу амьдарч, Таныг бүрэн дуулгавартай дагаж, авралын замд хөл тавихаар чармайна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих