Тулаанд Сатаныг ялах нь

2018-01-09

Чанг Моян, Хэнань муж

Төгс Хүчит Бурханы үг ингэж хэлдэг: “Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Би Бурханы үгээс энэ хэсгийг унших бүрдээ ингэж бодолхийлдэг байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ хэрэгжүүлж чаддаггүй. Үүнийг ойлгомогцоо тэд зүгээр л Бурханы хүслийн дагуу үйлдэх бус уу? Энэ нь “зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно”-той адил үнэхээр тийм ноцтой юм гэж үү? Хожим нь би бодит туршлагаараа дамжуулан, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр амар биш гэдгийг амталсан юм. Бурханы хэлсэн зүйл үнэн бөгөөд бодит баримттай бүрэн дүүрэн нийцдэг; өчүүхэн төдий ч хэтрүүлэггүй.

Хэсэг хугацааны өмнө, үүргийнхээ талаар санал зөрөлдсөнөөс үүдэн хамт ажилладаг эгч бид хоёрын дунд зай завсар гарсан юм. Эгч биеэ тоосон зантай бөгөөд намайг дорд үздэг гэж надад санагдав; иймээс би буруу нөхцөл байдалд живлээ. Би эгчээс болж өөрийгөө хязгаарлаж эхлэв. Үүрэг дээрээ би үүнээс ангижирч чадахгүй байлаа; би үг хэлэхдээ хүлцэнгүй, үйлдэлдээ болгоомжтой болж, ингэсээр байгаад хэсэг хугацааны дараа ямар нэг зүйл ярьж, хийж байхдаа түүний илэрхийллийг ажиглах болсон ба өөрийн ажлын ачааг үүрэхгүй байв. Би тэр чигтээ харанхуйд амьдарч байлаа. Нөхцөл байдал минь аюултай байгааг мэдэж байсан ч үүнээс өөрийгөө гаргаж чадахгүй байсан юм. Зовлон зүдгүүрийн дунд би Бурханд ахин дахин залбирсан бөгөөд тэгээд ингэж бодлоо: “Ингээд байж болохгүй. Би энэ эгчтэй чин сэтгэлээсээ ярилцаж, гэрлийн замыг олох ёстой.” Ингэж бодох үед зүрх сэтгэл минь цэлмэж, энэ нь Бурханы удирдамж мөн гэдгийг би мэдлээ. Надад явах зам байгаа мэт санагдсан бөгөөд нөхөрлөлөөр зүрх сэтгэлээ түүнд нээхээр шийдэв. Гэвч эгчийн үүдэнд очих үед надад өөр бодол төрлөө: “Намайг энэ талаар ярихаар эгч юу гэж бодох бол? Намайг хэтэрхий олон жижиг зүйлийг оюун ухаандаа бодож байна, хэтэрхий ядаргаатай, харьцахад дэндүү хэцүү юм гэж хэлэх болов уу?” Ингэж бодогдмогц түүний тэр хачин харцыг болон тоомсоргүй илэрхийллийг харах шиг боллоо. Гэнэт миний эр зориг алга болж, бүх бие минь тушигдсан мэт би арай чамай гэлдэрч байв. Дахин нэг удаа Бурханы үг намайг дотроос минь залж чиглүүллээ: “Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Тэгээд дахиад жаахан зориг орж, “Зоригтой бай, энгийн, нээлттэй бай. Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг ичих зүйл ерөөсөө биш!” хэмээн өөрийгөө чимээгүйхэн зоригжуулав. Гэтэл үүнтэй зэрэгцэн эсрэг мэдрэмж нь намайг зулгаалаа: “Юу ч битгий хэл—магадгүй эгч чамайг зүгээр гэж бодно. Хэрэв чи энэ талаар яривал эгч чамайг нэвт харж, дорд үзэж, оюун ухаандаа хэтэрхий олон жаахан зүйл бодож байна гэж бодон, чамд дуртай байхаа болино.” “Өө! Тэгэхээр юу ч хэлэхгүй байсан нь дээр!” Намайг ахин нэг удаа тээнэгэлзэх үед оюун санаанд минь нэг бодол орж ирэв: “Үнэнч хүн байна гэдэг нь нэр нүүрээ алдахаас ичиж, айж болохгүй гэсэн үг!” Гэвч, намайг бага зэрэг зоригтой болмогц Сатаны үзэл санаа дахин гарч ирэв: “Хэрэв чи энэ талаар яривал бусад хүмүүс жинхэнэ төрхийг чинь мэдэж, чи өрөвдөлтэй болох болно!” Зүрх сэтгэл минь гэнэт бачуурав. Ийм маягаар миний зүрх сэтгэл эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд нэг түлхэгдэж, нэг татагдаж байлаа. Ярихыг хүсэхгүй байгаа минь нэрэлхүү зангаасаа болоод нэр нүүрээ хадгалж, нэр төрөө хамгаалах гэсэн хүсэл байсныг би тодорхой мэдэж байсан юм. Хэрвээ би ийм маягаар үргэлжлүүлсэн бол нөхцөл байдал минь шийдвэрлэгдэхгүй бөгөөд чуулганы ажилд ямар ч ашиг тус өгөхгүй байх байв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх нь л ажилд ач тустай бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэх байлаа. Гэвч тэр эгч мэдэнгүүтээ намайг нэвт харж, бүр ч дорд ч үзэж магадгүй гэсэн бодол орж ирэх мөчид би үнэнийг хэрэгжүүлэх зүрх зоригоо алдаж байв. Хэрэв би өөрийн муухай байдлын талаар яривал цаашид амьдарч чадахгүй болох мэт санагдаж байлаа! Хэсэг зуур би асар их бухимдаж, зүрх сэтгэл минь галд шатаж байгаа мэт маш их шаналав. Өөрийн эрхгүй нулимс асгарч, дэмий л зүрх сэтгэлдээ Бурханд хандан хашхирахаас өөрийг хийж чадсангүй.

Энэ мөчид Бурханы үг оюун ухаанд минь зурс хийв: “Залуу хүмүүс үнэнгүйгээр байх ёсгүй, хуурамч дүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй… Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд автахгүй байж, оршин тогтнолынхоо ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг). Эцсийн дүнд тайван бус зүрх сэтгэлээ тайвшруулах боломжийг Бурханы үг надад олгосон юм. Үгээр нь дамжуулан би Бурханы хүслийг ойлгож авлаа. Бурхан намайг зөв шударга байдал руу эргэж, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх итгэл болон зүрх зоригтой байж, нэр нүүр, байр суурь, нэрэлхүү зангийн хязгаарлалтыг эвдэж, үнэнч хүн байж, нээлттэй, илэн далангүй байдлаар амьдраасай гэж найдаж байжээ. Бурханы үг надад үнэнийг хэрэгжүүлэх итгэл болон зүрх зориг өгсөн юм. Нэр нүүр ер нь ямар хамаатай юм бэ? Би цаашид Сатаны доог тохуу болж болохгүй! Бурханы эсрэг тэрсэлж болохгүй; би өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Би эгчийгээ олж, зүрх сэтгэлээ нээн нөхөрлөхөөр шийдэх үед үр дүн хүлээж байснаас минь хамаагүй хол давлаа. Эгч маань намайг дорд үзээгүйгээр үл барам, өөрийнхөө завхралыг хүлээж, дутагдлаа эргэцүүлж, хүлээн зөвшөөрсөн ба надаас уучлал гуйн, хожим нь асуудалтай тулгарах үедээ харилцан ойлголцолд хүрэхийн тулд бид бие биетэйгээ үнэнийг нөхөрлөж, үнэнийг дуулгавартай дагахыг өөрсдийн зарчим хэмээн үзэж, дутагдлаа нөхөхийн тулд бие биенийхээ давуу талаас суралцаж, чуулганы ажлыг хамтдаа сайн хийх хэрэгтэй гэж хэлсэн юм. Зэвсэггүй тулаан ингэж төгссөн билээ. Миний асуудал шийдвэрлэгдэж, зүрх сэтгэл минь чөлөөлөгдөж, цэлмэлээ. Зүрх сэтгэлд минь болж байсан ширүүн тулааныг яг одоо эргэн санаад би нэр нүүр, байр сууриа хадгалах гэсэн нэрэлхүү санаа зовнил минь хэчнээн ноцтой байсныг ухаарч эхэлсэн юм. Энэ бол харанхуйд амьдарч, чөлөөлөгдөж чадахгүй байх хэмжээнд очсон амьдралын минь нэг хэсэг байв. Би үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадаагүй; Сатан намайг үнэхээр дэндүү гүн гүнзгий завхруулсан байжээ! Үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байна гэдэг амархан биш болохыг би бас үнэхээр туулж мэдэрсэн юм. Шалгалттай тулгарах үедээ, Бурханд найдаж, үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх итгэл, зүрх зоригтой байснаар л би сатанлаг завхарсан зан чанарын хяналтыг ялан дийлж, гэрчлэлд зогсож, гэрэлд амьдарч чадна!

Энэ туршлагыг туулсны дараа л би Бурханы энэ үгийн талаар бага зэрэг ойлгосон билээ: “Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно.” Хүмүүсийн сатанлаг уг чанар махан биед дэндүү гүн гүнзгий үндэслэсэн байдаг учраас Бурханы үг хүн төрөлхтний завхарсан уг чанарын талаар хэлсэн гэдгийг би ойлгов. Энэхүү завхарсан сатанлаг уг чанар тэдний амь болж, хүмүүсийг хяналтан доороо бат байлгадаг. Үнэнийг хэрэгжүүлэх үе маань өөрсдийн махан биеийн амийг хаях үе юм; энэ үйл явц нь дахин төрөхтэй адил байдаг. Энэ нь үнэхээр үхэл, амьдралын төлөөх тэмцэл, тулаан бөгөөд нэлээд зүдэргээтэй үйл явц юм. Бид өөрсдийн завхарсан уг чанарыг үнэхээр мэдэхгүй, мөн зовох юм уу төлөөс төлөх хүсэлгүй байх үедээ үнэнийг хэрэгжүүлж ерөөсөө ч чаддаггүй. Урьд нь би үнэнийг хэрэгжүүлэх амархан гэж боддог байв—учир нь, би өөрийнхөө завхарсан уг чанарыг ойлгоогүй, миний завхрал хэчнээн гүн гүнзгий болохыг мэдээгүй байсан билээ. Ирээдүйд би туршлагаар дамжуулан өөрийгөө илүү гүн гүнзгий мэдэж, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэхээр эрж хайж, өөрийгөө хаяж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь

Гол баатрын маань нөхөр ноцтой авто осолд орж, хүнд нөхцөлд үлдэнэ. Дараа нь тэрээр нөхрөө алдах зовлонтой тулгараад зогсохгүй мөнгө зээлж, өрөө төлөх дарамтыг туулах ёстой болдог. Уг гамшиг өрнөхөд тэрээр Бурханд залбирч, Бурханд найдах бөгөөд Бурханы үгийн удирдамж дор итгэл, хүч чадлыг олж, цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзнэ.

Messenger дээр бидэнтэй холбоо барих