Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагах нь маш чухал

2018-01-10

Шиаовэй Шанхай хот

Хэсэг хугацааны өмнө, надтай хамтран ажиллаж байсан эгч маань Бурханы үгийг идэж, уух үедээ олж авсан гэгээрлээ хуваалцах үед би үргэлж урам зориг авч, ашиг тус хүртэж байсан хэдий ч, түүнийг гайхуулж байна гэсэн бодол намайг үргэлж дагадаг байв. “Би түүнд яг одоо хариулах юм бол түүнийг өөгшүүлсэн болохгүй гэж үү? Энэ утгаараа би түүнээс дорд юм шиг санагдахгүй гэж үү?” гэж боддог байлаа. Үүний үр дүнд би түүний хуваалцсан аливаа бодлын талаарх үзэл бодлоо ярилцаж, саналаа хэлэхээс татгалзсан. Нэг удаа, тэр эгч маань Бурханы үгийн тодорхой хэсгийг идэж, ууснаар зарим ойлголтыг авч, бидний нөхцөл байдалд ямар нэг юм буруу байгааг мэдэрч, Бурханы үгийн тэрхүү хэсгийн талаар өөртэй нь ярилцахыг хүсэж байгаа эсэхийг надаас асуусан юм. Түүнийг асуумагц энэ бүх бодол, гомдлын сэтгэл ил гарч ирэв: “Та зөвхөн өөрийгөө гэрчлэхийг, номлох сонсогчтой болохыг л хүсдэг. Би яагаад тантай ярилцах ёстой гэж?” Би түүнийг сонсохгүй байхын тулд зарим цуглааныг ч таслах болсон. Хэсэг хугацааны дараа би зүрх сэтгэл маань хүндэрч байгааг мэдэрч, миний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдсэн ч өөрийн дотоод зөрчлийг шийдвэрлэх сайн арга замыг бодож олж чадсангүй. Миний хийж чадах бүхэн бол үүрэгтээ өөрийгөө бүрэн зориулах, Бурханы үгийг идэж, уух, мөн эдгээр сөрөг бодлоос өөрийгөө холдуулахын тулд магтан дуу дуулах явдал байлаа. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдалтай нүүр тулах бүрд зүрх сэтгэлд минь өнөөх завхрал нэмэгдэж, юмс сайжрахгүй, улам бүр дордсоор байсан ба би юу хийхээ мэдэхгүй байв.

Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Хэд хоногийн дараа би тэр эгчтэй ярилцах үеэр сөргөлдөв. Тэр эгч: “Саяхан чи ярилцлагын үеэр тун чимээгүй байсан, сүүлийн үед ямар нэг зүйл болохгүй байх шиг байна” гэж хэлсэн юм. Эдгээр үг чангаар цохих мэт надад санагдсан боловч нэр нүүрээ алдахгүйн тулд ямар нэг асуудал байгаа гэдгийг би үгүйсгэсэн. Тухайн үед тэр эгч дэндүү биеэ тоосон байх шиг надад санагдлаа: Тэр миний нэр төрийг үл тоомсорлон ярьж байгаа юм шиг байсан ба намайг дорд үзэж байгаа юм шиг санагдав. Бүх хуучин завхарсан бодол маань эргэн ирсэн юм. Тэмцэлдэх тусам сүнс минь улам харанхуй болж байлаа; би Бурхантай тогтоосон холбоогоо алдав. Үнэхээр арчаагүй байдалд ороод би Бурханы өмнө өвдөг сөгдөж, бодит байдлын минь талаар намайг гэгээрүүлээч гэж залбирлаа. Залбирлын дунд Бурханы үг миний толгойд орж ирэв: “Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм). Үүний дараа би бас дараах хэсгийг харсан юм: “Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Энэ хэсгийг уншаад эхнээс нь би ойлгосон: Энэ бүх хугацаанд би Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж байжээ! Эдгээр өдрүүдэд эгч маань Бурханы үгийг идэж, ууснаар үргэлж гэгээрэл хүлээн авч байсан. Тэр өөрийн үүрэг болон бусдын амийн төлөө ачаа үүрдэг ба бусдад тусалж дэмжиж байгаадаа баяртай байдаг; Ариун Сүнс түүгээр дамжуулан ажиллаж байгаа нь тодорхой байна. Би Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагаж, түүний тусламжийг хүлээж авах ёстой байсан, харин би тэр эгчийг гайхуулж байна гэж үзээд, тэрээр бусдаас илүү дээр гэдгээ харуулахыг хүсэж байна гэж бодсон. Үүний үр дүнд би түүний ойлголтыг үл тоомсорлож, түүнтэй ярилцахаас татгалзсан юм. Бурхан надад өөрийн минь байр байдлыг харуулж, надад туслахын тулд эгчээр минь дамжуулан ажиллаж байсан ба миний хийсэн бүхэн бол гомдоллож, сэжиглэж, эгчийг дайснаа гэж үзэх явдал байлаа. Гаднаа энэ нь ердөө эгч бид хоёрын хоорондын зөрчил мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ би өөрийгөө Бурханын эсрэг хандуулж байсан юм! Би Ариун Сүнсний ажлыг голж, эсэргүүцэж байгаагүй гэж үү? Би ямар их биеэ тоосон, бас зөрүүд байгаа вэ! Нэр нүүрээ хамгаалж, байр сууриа хадгалахын тулд би түүний тусламжийг авахын тулд өөрийгөө хойш тавихаас татгалзаж, бүр түүний яриаг үл тоомсорлож, үүнээс зайлсхийж, шүүмжилж байсан юм! Өчүүхэн төдий ч эрүүл ухаан, хүн чанар алга! Энэ үед би, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээж амьдарч байгаагүй гэдгээ, мөн үнэнийг хайрлаагүй, эгчид минь байсан Ариун Сүнсний үнэ цэнэтэй ажлыг хараагүй гэдгээ ухааарсан билээ. Үүний оронд би өөрийн хувийн байр суурь, хоосон санааг өөр юунаас ч илүүд үзжээ. Би нэр нүүрээ алдахаас илүү Ариун Сүнсний ажлыг орхихыг илүүд үзэх байв. Энэ нь үнэний зам гэдгийг мэдэж байсан хэр нь нэр алдар, байр сууриа хамгаалахын тулд Бурханыг эсэргүүцэж, яллаж байсан шашны удирдагчдынхаас миний үйлдэл ямар ялгаатай байсан юм бэ? Бурханы хэлснээр би Ариун Сүнсний ажлыг тоглоом мэт үздэг өөр нэг хөнгөн хийсвэр хүн байгаагүй гэж үү? Эргээд бодоход, Ариун Сүнс зөвхөн эгч дээр ажиллаж байгаагүй, Тэрээр бас намайг сайжруулж, нүдийг минь нээж, энэ үйл явцаас ямар нэгэн зүйл олж авхуулахыг хичээж байсан гэдгийг би ухаардаг. Би хариуд нь юу хийсэн бэ? Би биеэ тоосон, ихэрхүү байсан ба хором бүрд Бурханы нигүүлслээс татгалзсан. Төгс болгуулах, гэгээрэх, үнэний талаар илүү их ойлголт авах хэчнээн олон боломжийг би алдсан бол оо? Би ямар мунхаг, ямар тэнэг байгаа вэ!

Тэр мөчид би хийсэн бүхнээ бүр ч их үзэн ядаж, гэмшиж байсан учраас би Бурханд хандан ингэж залбирлаа, "Бурхан минь, би сохор, мунхаг, биеэ тоосон байжээ, би Таны надад хийсэн ажлыг хүртэж, Танаар авруулах ямар ч эрхгүй. Бурхан минь, би Таны удирдамж болон гэгээрэлд баярлалаа, мөн миний өөрийн мэдлэггүй байдал ба тэнэглэлийг харуулсанд талархъя. Одооноос эхлээд, ах эгч нарын маань хэн нь ч ярьж байсан бай, Бурханы үг, эсвэл Бурханы хүслийн дагуу ярьж л байх юм бол би түүнийг дагаж, дуулгавартай байж, хүлээн зөвшөөрөх болно гэдгээ Танд амлая, учир нь энэ бол миний амийн өсөлтийн зам бөгөөд Таны ерөөлийн тэмдэг юм. Би ямар нэг хүнийг биш, харин ч Танаас ирдэг бүх эерэг зүйлийг дуулгавартай дагах болно. Энэ бол Таны авралыг хүлээн зөвшөөрөх боломж юм. Би Танд дахин дуулгаваргүй хандаж, Таны эсрэг тэрсэлбэл Та надад шийтгэл оногдуулахыг гуйж байна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Шиаожин, Шаньдун муж Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь...

Сүнс минь чөлөөлөгдлөө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих