Үр ашиггүй ажлын жинхэнэ учир шалтгаан

2018-01-10

Шиньи, Шаньси муж

Хэсэг хугацааны өмнө би цуглаанд оролцохоор чуулганд очоод, зарим ах эгч нөхөрлөлд минь оролцсоныхоо дараа сөрөг, сул дорой, цаашид эрж хайх урам зориггүй болсон гэж удирдагчид, хамтран зүтгэгчдийн хэлэхийг удаа дараа сонслоо. Зарим нь Бурханд итгэх хэтэрхий хэцүү гэж бодон, Бурханыг буруугаар ойлгожээ. Бусад нь надтай уулзахаасаа өмнө дажгүй байдалтай байсан ч намайг харсныхаа дараа тэдэнд маш их дарамттай, таагүй санагдсан гэж хэлсэн юм... Үүнийг сонсоод зүрх сэтгэл минь шимширч, асар их хэлмэгдсэн мэт санагдлаа—тэдэнтэй нөхөрлөл хийхээр очих болгондоо хэд хоногоор саатаж, асуудлыг нь шийдвэрлэхийн тулд Бурханы үгийн бүх төрлийн бүлгийг шүүж, тоо томшгүй олон хэсгийг эш татан, амаа хаттал ярьж, тэгэнгээ хүчин чармайлт минь сайн үр дүн гаргаж байна гэж боддог байсан сан. Юм ингэж эргэнэ гэж хэзээ ч төсөөлсөнгүй. Яагаад ийм юм болов оо? Би энэ асуултыг бодонгоо Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь, энэ үр дүнд би гарцаагүй буруутай, гэхдээ яг хаана буруугаар эргэснийг би мэдэхгүй байна. Алдаагаа илүү сайн мэдэхийн тулд Таны удирдамжийг би гуйя. Таны гэгээрлийг хүртэхээр хүлээхэд би бэлэн байна.”

Үр ашиггүй ажлын жинхэнэ учир шалтгаан

Залбирч дууссаныхаа дараа би ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөлөө эргэцүүлж эхэллээ: Тэд Бурханы хүслийг ойлгохгүй байх юм уу ажлын зохицуулалтын талаар үзэл өвөрлөж байгааг харах үедээ би биеэ тоосон уг чанарыг нь задлан шинжилж, биеэ тоосон зангийн үр дагаврын тухай нөхөрлөл хийж, биеэ тоовол шийтгэл хүртэх нь зайлшгүй гэж хэлдэг байв. Чуулганы сонгуулийн үйл явцад асуудал гарч байгааг харвал, тохиромжтой хүнийг сонгож чадахгүй байх нь чуулганы ажлыг хойш татаж, ах эгч нарын амийг сүйрүүлнэ, энэ маягаараа бид Бурханаар жигшигдэж, таягдуулна гэж ярьдаг байлаа. Ах эгч нар үүрэгтээ хайнга хандаж байгааг харах үедээ би хөөгдсөн зарим нэг хүнээр жишээ татдаг байсан юм. Тэд ов мэхтэй байснаараа Бурханаас урвасан, гэмшихгүй бол та нар ч гэсэн бүтэлгүйтсэн хүмүүстэй адил үр дүнд хүрнэ гэж би хэлдэг байв. ХКН-ын засгийн газар Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчдагаас болж зарим ах эгч гадуур явж, сайн мэдээ хуваалцахыг хүсэхгүй байх үед би тэднийг Бурханд дуулгаваргүй байна, Бурханыг эсэргүүцэж байна гэдэг байсан юм... Иймэрхүү дүр зураг оюун санаанд минь ар араасаа тодхон буув. Өө Бурхан минь! Энэ яаж үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэх явдал байх билээ? Би цэвэр сүрдүүлэг ажиглаж байж! Бурханы удирдамж дор би номлолын энэ нэг хэсгийг бодлоо: “Бурханы хүсэлд нийцсэн үйлчлэл нь бүх зүйл, бүх асуудал дээр Бурханыг өргөмжилж, гэрчилж, Бурханы хүсэл, шаардлагыг ярилцаж, бусдад Бурханы үгийн дагуу үйлдэх боломж олгохыг биднээс шаарддаг. Бид хүний зарчим, дүрэм журам, хэлсэн үгийн дагуу үйлдэхэд хүмүүсийг хүргэж болохгүй. Чиний яриа хүмүүст Бурханы өмнө очиж, хүслийг нь дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, эцэст нь Бурханыг мэдэж, Түүнийг дуулгавартай дагах боломж олгох ёстой” (Дээрхийн нөхөрлөл). Энэ мөчид би гэнэтийн илчлэл мэдэрлээ. Удирдагчаар ажилладаг хүмүүст өгсөн Бурханы даалгавар нь Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийж, ах эгч нарын байдал болон асуудлынх нь мөн чанарыг тодорхойлж чаддаг байх явдал юм. Тэгээд тэд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага болон хүслийн талаар тодорхой нөхөрлөх ёстой, ингэснээр ах эгч нар Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж чаддаг болж, эцэст нь Бурханы тухай ойлгож, Бурханд дуулгавартай болдог. Гэтэл би ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхээр оролдох үедээ уг чанар, авирласан байдлыг нь хайр найргүй задлан шинжилж, тэднийг айлган сүрдүүлэхийн тулд үйлдлийнх нь боломжит үр дагаврыг хөндөж, өөрсдийг нь хүчээр мэдүүлэх гэж хичээж байв. Би аливаа асуудал дээр Бурханы хүсэл, үзэл бодол, итгэл найдварын тухай ховорхон ярьдаг байжээ. Бас ах эгч нарынхаа нөхцөл байдлын тухай нөхөрлөхдөө үнэнийг ховорхон ашигладаг байж. Ингэснээр тэд Бурханы хүслийг ухаарч чадахгүй, өөрсдийнхөө тухай ямар ч бодитой ойлголтгүй, тэр ч бүү хэл Бурханы авралын чин санаа зорилго, хүн төрөлхтнийг гэх Түүний хайрыг олж харах чадваргүй болсон байв. Үүний үр дүнд тэд идэвхгүй байдалд амьдарч байлаа. Энэ мөчид л би, өөрийн хүслийг сохроор баримтлан үйлдэж байснаа ухаарсан юм. Би Бурханыг эсэргүүцэж байжээ! Ах эгч нараа ийм маягаар удирдсанаар би Бурханыг ойлгож, дуулгавартай дагахад нь тусалж чадаагүйгээр үл барам үнэндээ Бурханыг буруугаар ойлгуулж, Бурхантай улам бүр зөрчилдөхөд хүргэсэн байв. Ийм маягаар тэд Бурханаас улам бүр холдож, улам их гэм буруу үйлдсэн юм. Энэ нь чуулганы ажилд асар их хохирол учруулаад зогсохгүй ах эгч нарын маань амийн оролтод саад болжээ. Ах эгч нараа дэмжихэд хамгийн гол нь, Бурханы үгийг уншиж, нөхөрлөснөөр дамжуулан Бурханы хүслийг ойлгоход нь туслах, мөн Бурханы авралын чин санаа зорилгыг ойлгож, асуудлынхаа уг үндэс болон завхралынхаа мөн чанарыг мэдэж авч, улмаар өөрсдийгөө үзэн ядаж сурч, Бурханы шаардлагын дагуу үйлдэж, эцэст нь Бурханыг мэдэж авч, дуулгавартай дагахад нь туслах явдал юм гэдгийг тэр үед л би ухаарсан билээ. Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн жинхэнэ утга учир энэ бөгөөд ийм үйлчлэл л Бурханы хүсэлд хайхрамжтай байдаг.

Үүрэг минь яагаад үр ашиггүй байсны бодит шалтгааныг харуулсанд нь би Бурханд талархав. Тэр үеэс эхлээд ах эгч нарынхаа байдалд үндэслэн холбогдолтой үнэнийг ухамсартайгаар эрж хайж, асуудлынх нь мөн чанар юу байсныг ухаарахаар оролдож, дараа нь хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы хүсэл, шаардлагын талаар Бурханы үгэнд үндэслэн нөхөрлөж эхэлсэн юм. Мөн Бурхан биднийг яагаад Өөрийнхөө шаардсанаар үйлдүүлдэг, Тэр бидний төлөө ямар чин санаа зорилготой байж, ямар үр дүнд хүрэхийг хүсдэг, хүсэлд нь нийцүүлэн Бурхантай хэрхэн хамтран ажиллаж болох тухай ярьдаг байв. Ийм маягаар ярилцсаны дараа би Бурханы ерөөлийг харсан юм: Ах эгч нар маань Бурханы хүслийг ойлгож, Бурханы авралыг гэрчилж эхэллээ. Бурхан хүний төлөө санаанд багтамгүй их төлөөс төлсөн гэдгийг тэд ойлгож авсан юм. Тэгээд өөрсдийнхөө тэрслүү уг чанарын талаар зарим нэг ойлголттой болж эхэлсэн ба үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй, үүргээ биелүүлэх урам зоригтой болсон билээ.

Бодитой туршлагаараа дамжуулан би Бурханы хайрын үнэхээр бодит уг чанарыг гүн гүнзгий мэдэрсэн болсон юм. Өөрийн дураар ажиллаж, Бурханд үйлчлэнгээ эсэргүүцэх үед маань Бурхан дутагдал, сул талыг минь даруй илчилж, миний ажлын алдааг залруулжээ. Тэгээгүй бол үйлдэл маань ах эгч нарыг хааш нь хөтөлж, тэдэнд хэр их хор хөнөөл авчрах байсныг үнэхээр мэдэхгүй юм. Би Бурханы өмнө очиж, талархан залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь, Таны гайхалтай үйлдэл, надад хайрласан авралыг харах боломж олгосон бодитой, жинхэнэ ажилд тань талархъя. Одоогоос эхлээд би үнэнд улам их анхаарал хандуулж, Таны шаардлагыг ойлгохоор илүү шаргуу ажиллаж, улмаар Таны хүслийг эрж хайж, ухаарч, бүх зүйл дээр Таны хүслийн дагуу ажиллаж, Таны хүсэлд нийцүүлэн үйлчлэл хийнэ гэдгээ тангараглаж байна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би Христийг харахад нийцэхгүй

Хуаньбао, Ляонин муж Эцсийн цаг үеийн Христ, Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш би, Христийн хажууд дагалдаж, Христийн хариулгыг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих
Фонтын хэмжээг жижгэрүүлэх
Фонтын хэмжээг томруулах
Бүтэн дэлгэцээр харуулах
Бүтэн дэлгэцээс гарах