Байр суурийн шуналаа эргэцүүлсэн нь

2023-07-11

Лео, Өмнөд Солонгос

2019 онд би чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Тэр үед би голчлон видео хийх ажлыг хариуцдаг байлаа. Хэд хэдэн багийн удирдагчаас суралцаж, аажмаар видео хийх зарим зарчмыг эзэмшиж, өөрийн гэсэн үзэл бодолтой болж, хэлэлцүүлгийн үеэр миний дэвшүүлсэн зарим саналыг хүн бүр дэмждэг болсон. Бидний хийсэн видео улам сайжрахын хэрээр бусад чуулганы ах, эгч нар биднээс суралцахаар ирдэг болж, амжилтад хүрсэн мэт мэдрэмж надад төрсөн юм. Тэгээд “Би чуулганы ажлыг зохицуулаад зогсохгүй, бас видеоны ажлын асуудлыг олж илрүүлж чадна. Чуулганы хүмүүс мухардалд орохоороо ихэвчлэн надаас зөвлөгөө хүсдэг. Ер нь би шаардлага хангасан удирдагч юм байна” гэж бодсон.

Хожим нь, надтай хамт ажилладаг байсан ах ажлаа хийж чадахгүй, өөр тийш томилогдож, Лиза эгч миний шинэ хамтрагч болов. Би тооцоо хийж эхлэн, Лиза надаас илүү ойлгомжтой нөхөрлөдөг ч би видеон дээр арай удаан ажиллаж, илүү туршлагатай болсон. Лизагийн ур чадвар намайг гүйцэхгүй, үг яриа, үйлдэл нь жаахан удаан. Ерөнхийдөө надад давуу тал байсаар байна, ажлыг голчлон би удирдан чиглүүлэх нь лавтай гэж бодсон. Гэвч аажмаар Лиза чуулганы ажлыг сайн мэддэг болохын хэрээр нөхөрлөл болон асуудал шийдвэрлэхдээ илүү үр дүнтэй болж, ах, эгч нар асуудал тулгарвал Лизаг зорьж эхлэн, би чуулганы цорын ганц онцгой хүн нь байхаа болив. Лиза ажилдаа хичээнгүй, хариуцлагатай, Бурханы үгийн нөхөрлөл нь минийхээс илүү бодитой байхыг хараад би өөрийн мэдэлгүй айж сүрдэж эхэлсэн. Ялангуяа Лизагийн санааг багийн удирдагчид ихэвчлэн зөвшөөрдгийг анзаараад би улам их атаархах болж, ийм байдлаар үргэлжлээд байвал Лиза эрт орой хэзээ нэгэн цагт анхаарлын төвд орж, би улам ач холбогдолгүй болно, ингэж болохгүй, илүү гарах арга олох хэрэгтэй гэж бодсон.

Дараа нь багийн удирдагчидтай ажил ярилцах үедээ би хамгийн түрүүнд санаа бодлоо хэлэх болов. Нэг удаа бид нэг видеоны асуудлыг ярилцаж байх үед би саналаа хэлсэн ч бусад нь тэрийг зарчмын асуудал гэж бодоогүй учраас миний санааг үл ойшоогоод, сэдвийг өөрчлөхөд надад бага зэрэг доромжлуулсан мэт санагдав. Би сайхан санаа гаргасан мөртөө яагаад ойлгуулж чадсангүй вэ? Би хамгийн эгзэгтэй мөчид сандарч, өөрийгөө мэхлээд Лизагийн түвшинд хүрэхгүй гэдгээ харуулсан. Лизаг нөхөрлөх үед надад нэр нүүрээ бүрэн алдсан мэт санагдаж, бүр ч их атаархах болов. Нэг удаа хэлэлцүүлгийн дараа багийн удирдагч над дээр ганцаарчлан ирээд, “Та сүүлийн үед жаахан үймэрсэн бололтой. Ярилцаж байгаа зүйлийг ойлгохоосоо өмнө хамгийн түрүүнд хэлэх гэж яараад, бидний бодлыг үймүүлээд байна. Тэгээд бид дахиад бүгдийг нь танд тайлбарлах ёстой болж, ажлын явц удааширдаг. Та үүнийгээ эргэцүүлэх хэрэгтэй” гэлээ. Үүнийг сонсоод би маш их гутарч, өмнө нь багийн удирдагчидтай ярилцахад миний ихэнх санаа дэмжигддэг байсан, харин Лизаг ирснээс хойш бусад хүний дундах миний байр суурь аажмаар буурч, хэлсэн зүйлийг минь хэн ч анхаарахаа больж, тэр ч бүү хэл би чуулганы ажлыг үймүүллээ, яаж хүний нүүр харах юм бэ гээд өөрийгөө эргэцүүлэх нь битгий хэл, бүх зүйлд Лизаг буруутгав. Хэдэн өдрийн турш би уруу царайлж, бүр ч их сэтгэлээр унаж, ажлын үр дүн улам муудлаа. Нэг удаа дээд түвшний удирдагч над дээр ирж, миний хариуцдаг байсан ажлын нэг хэсгийг Лизад шилжүүлсэн гэхэд надад таатай байгаагүй ч би юу ч хэлсэнгүй. Тэгээд “Энэ ажлыг шилжүүлж өгсний дараа чуулганы ихэнх ажлыг Лиза хариуцаж, би туслагч болох нь гарцаагүй. Намайг хийж чадахгүй байсан учраас ажлыг шилжүүлсэн гэж бусад хүн бодох болов уу? Би чуулганы бүх ажлыг тэргүүлж, оролцдог байсан ч одоо Лиза бүх анхаарлын төвд орлоо. Тэр энд байгаа цагт би үл ойшоогдсоор л байна” гэж бодлоо. Ингэж бодох тусам улам муухай санагдаж, шаналсан сэтгэлтэйгээр ажлын өрөөнөөс гарлаа. Дотуур байранд эргэж ирснийхээ дараа би орон дээрээ сулбайн хэвтээд, энэ шинэ бодит байдлыг хүлээн авч чадахгүй байв. Лизагийн хэв чанар, ажиллах чадвар нь надаас дээрдэхгүй, бас би видеоны ажлыг удаан хариуцсан, туршлагатай хэр нь яагаад тэр надаас илүү гараад байна вэ? Би ингэж дарлагдаж болохгүй, яаж ч байсан алдар нэр, байр сууриа буцаан авах ёстой! Тэр мөчөөс эхлэн би байрандаа буцаж очихын тулд Лизаг алдаа гаргахыг хүлээсээр байлаа. Нэг удаа Лиза багийн удирдагчидтай ажил ярилцахаар явахдаа надтай холбоо барилгүй, намайг мэдээгүй байхад ажил эхэлсэн байв. Би энэ завшааныг ашиглан түүнийг дураараа аашиллаа гэж шууд бусаар дайралт хийж, нуугдсан бүх бухимдлаа гаргаж, өөрийгөө зүгээр л нэр төдий ахлагч, багийн удирдагчдын ажилд ямар ч оролцоогүй болсон гэлээ. Намайг ярих үед Лизагийн нүүр илт улайсан. Завшааныг ашиглан бухимдал гомдлоо гаргасан ч дотор минь маш харанхуй, сэтгэл хямарсан хэвээр байлаа. Тэр үед удирдагч нэг төсөл шинээр эхлүүлсэн ч хэд хэдэн шалтгааны улмаас ахиц муутай байв. Үнэндээ надад тэр төсөлд туслах цаг хангалттай байсан ч би “Лиза энэ төслийн гол зааварлагч учраас төсөл сайн болсон ч гавьяа нь минийх болохгүй. Зүгээр л Лиза хийг. Бүтэлгүйтвэл бүр ч сайн, тэгвэл хүмүүс түүнийг хүндлэхээ болино” гэж бодсон. Тэр хугацаанд би алдар нэр, хувийн ашиг сонирхлын төлөө тасралтгүй өрсөлдөж, чуулганы ажилд ямар ч ачаа үүрэхгүй, зүгээр л хэлбэрдэж, ажлынхаа асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй, ажилд маань асуудал улам их гарах болсон. Ийм зүйлтэй тулгараад би өөрийгөө эргэцүүлэлгүй, зүгээр л маш их унтууцаж, үргэлж бусдын алдаанд төвлөрч, тэдэн рүү уурлаж, ажлыг үймүүлсэн. Дээд түвшний удирдагч олж мэдээд надтай нөхөрлөж, асуудлыг минь илчилсэн ч би дотроо эсэргүүцэж, “Ажлын үр дүн муу байгаа нь ганцхан миний хариуцлага биш. Яагаад намайг ялгаварлаад байгаа юм бэ?” гэж бодсон. Тэр үед би өөрийгөө сайн мэдэхгүй, бүх гэм бурууг Лизад тохож, бас зарчмын дагуу үйлдсэнгүй гэж багийн удирдагчдыг буруутгасан. Удирдагч ахин дахин нөхөрлөсөн ч би хүлээн авахгүй, бодит ажил хийхгүй байсан болохоор намайг халав. Халагдсаны дараа сэтгэл минь хоосорч, шаналж, гутарсан учраас би Бурханд залбирч, энэ нөхцөл байдлаас сургамж авахад намайг залж чиглүүлэхийг Бурханаас гуйсан.

Дараа нь би Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж, өөрийгөө бага зэрэг мэдэж авсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Тэгвэл ямар ч бүлэгт антихристүүдийн хэлдэг онч мэргэн үг юу вэ? Энэ нь ‘Би өрсөлдөх ёстой! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!’ гэдэг юм. Үнэндээ тийм хүмүүс хамгийн өндөр байр сууринд хүрэх юм уу хүмүүсийг дээд зэргээр хянахыг хүсдэг байх албагүй, зүгээр л ингэж хий гэж зааварладаг тодорхой нэг зан чанар, тодорхой нэг сэтгэлгээ тэдний дотор байдаг. Энэ сэтгэлгээ нь юу вэ? Энэ бол ‘Би өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!’ ‘Өрсөлдөх’ гэдэг үг яагаад нэг биш гурав байгаа юм бэ? (Өрсөлдөөн нь тэдний амь болсон, тэд өрсөлдөөнөөр амьдардаг.) Энэ бол тэдний зан чанар юм. Тэд дэндүү биеэ тоосон, дарахад хэцүү зан чанартай төрсөн. Тэд өөрсдийгөө хэнээс ч дутахгүй гэж үздэг бөгөөд туйлын ихэрхүү байдаг. Тэдний энэ итгэмээргүй биеэ тоосон зан чанарыг хэн ч зогсоож чадахгүй; тэд өөрсдөө ч үүнийг хянаж чадахгүй. Иймээс тэдний амьдрал бүхэлдээ тэмцэлдэх, өрсөлдөх юм. Тэд юуны төлөө тэмцэлдэж, өрсөлддөг вэ? Мэдээжийн хэрэг тэд нэр хүнд, байр суурь, нэр нүүр, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө өрсөлддөг. Ямар ч арга ашиглах ёстой болсон бай, хүн бүр өөрсдөд нь захирагдаж, өөрсдөдөө ашиг тус, байр суурь олж байгаа л бол тэд зорилгодоо хүрнэ. Тэдний өрсөлдөх хүсэл нь түр зуурын зугаа биш; энэ бол сатанлаг уг чанараас үүдэлтэй нэг төрлийн зан чанар юм. Энэ нь Тэнгэртэй, газартай, хүмүүстэй тэмцэлддэг агуу улаан луугийн зан чанартай адилхан. Тэгвэл чуулганы бусад хүнтэй тэмцэлдэж, өрсөлдөх үедээ антихристүүд юу хүсдэг вэ? Тэд эргэлзээгүйгээр нэр төр, байр суурийн төлөө өрсөлддөг. Харин байр суурьтай болох нь тэдэнд ямар хэрэгтэй вэ? Бусад хүн өөрсдийг нь сонсох, бишрэх, шүтэх нь тэдэнд ямар хэрэгтэй вэ? Антихристүүд өөрсдөө ч үүнийг тайлбарлаж чадахгүй. Бодит байдал дээр тэд нэр хүнд, байр суурийг эдэлж, хүн бүр өөдөөс нь инээмсэглэж, зусардаж, бялдуучлан мэндчилэхэд дуртай байдаг. Иймээс чуулганд очих бүрдээ антихристүүд нэг л зүйлийг хийдэг нь бусадтай өрсөлдөж, тэмцэлдэх юм. Эрх мэдэл, байр суурьтай болсон ч тэд зогсдоггүй. Байр сууриа хамгаалж, хүч чадлаа баталгаажуулахын тулд бусадтай тэмцэж, өрсөлдсөөр байдаг. Тэд үхэх хүртлээ ингэсээр байх болно. Иймээс антихристүүдийн философи нь ‘Амьд байгаа цагтаа тэмцэлдэхээ бүү боль’ юм. Ийм ёрын муу хүн чуулганд байвал ах, эгч нарыг үймүүлэх үү? Жишээлбэл, хүн бүр чимээгүйхэн Бурханы үгийг идэж, ууж, үнэний талаар нөхөрлөж байвал уур амьсгал амар тайван, сэтгэл санаа таатай сайхан байна. Энэ үед антихристийн уур хилэн бадарна. Тэд үнэний талаар нөхөрлөдөг хүмүүст атаархаж, тэднийг үзэн ядна. Тэд дайрч давшилж, тэднийг шүүмжилж эхэлнэ. Энэ нь амар тайван уур амьсгалыг эвдэхгүй гэж үү? Тэд бол бусдыг үймүүлж, жигшүүлэх гэж ирсэн ёрын муу хүмүүс юм. Антихристүүд ийм л байдаг. Заримдаа антихристүүд өрсөлдөж, дарангуйлдаг хүмүүсээ сүйрүүлэх юм уу ялахыг зорьдоггүй; нэр хүнд, байр суурь, бахархал, хүндлэлд хүрч, хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлэх юм бол зорилгодоо хүрнэ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд олж авч чадахгүй байх тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа Бурханы гэрт улам нэмэргүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үгийг тунгаан бодоод, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж байсан минь Бурханы илчилсэн антихристийн зан чанартай яг адилхан болохыг би харсан. Лиза надаас илүү үр дүн гаргаж, ах, эгч нарын хүндэтгэлийг хүртэхийг харснаас хойш би Лизагаас дутахгүй, Лиза надаас дээргүй гэдгийг батлах гэсэн хүсэл дотор минь оргилж, нөхцөл байдлыг яаж эргүүлэх талаар л бодож байсан. Ажил ярилцах үед би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэсэндээ яриа тасалж, зөвхөн өөрийгөө онцолж, Лизагаас давж гарахыг хүсээд, энэ нь манай ажилд нөлөөлөх эсэхийг өчүүхэн төдий ч бодож үзээгүй. Дээд түвшний удирдагч миний зарим ажлыг Лизад шилжүүлэхэд би бүр ч их атаархаж, Лиза бусдын анхаарлыг надаас булаан авлаа гэж бодоод, хорон санаа зорилго минь ил гарч эхэлсэн. Би Лизагийн гажуудал, алдаа эндлийг далимдуулж, бухимдал гомдлоо гаргах боломжийг хайж эхлэн, зорилгодоо хүрэхийн тулд түүнд хэчнээн их хохирол учруулах нь надад хамаагүй байсан. Нэг төсөлд ахиц гарахгүй байх үед би асуудал хаана байгааг тодорхой харж, туслах цаг завтай байсан мөртөө Лиза хариуцаж байгааг бодоод тэр зүйлд санаа зовохыг хүсээгүй. Тэр ч бүү хэл Лизаг бүтэлгүйтэж, нэр нүүрээ алдана гэж найдсан. Би алдар нэр, байр суурийг хэтэрхий их хүсээд, сайхан сэтгэл гаргаагүй, чуулганы ажлыг огт хамгаалаагүйгээ олж харсан. Би алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, үргэлж бусдаас илүү гарахыг хичээж, үүргээ огт бодоогүй. Миний хариуцсан ажил үндсэндээ зогсож, би харанхуйд унаж, энэ “тэмцэл” намайг харгис тойрогт оруулсан. Яг л Бурханы хэлсэнчлэн, “Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана.” Би чуулганы ажлыг эмх замбараагүй болгосон ч өөрийгөө эргэцүүлэх талаар огт бодоогүй. Хэрэв ийм байдлаар үргэлжилсэн бол миний зан авир ямар сүйрэл авчрах байсныг хэн мэдэх билээ. Хамгийн муудаа, би таягдан хаягдах ч байсан байж магадгүй. Азаар би мууг үйлдэхдээ тулахаас өмнө халагдсан. Энэ бол Бурханы өгсөн өөрийгөө эргэцүүлж, мэдэх боломж, алдар нэр, байр суурийн төлөөх хүсэлтэй минь харьцсан харьцалт байв. Энэ нь Бурханы аврал, намайг хамгаалж буй Бурханы арга зам гэдгийг би ухаараад Бурханд талархаж, миний байдал хамаагүй дээрдсэн. Би үүргээ бодитоор гүйцэтгэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхээ болино гэж дотроо шийдсэн.

Дараа нь би үүргээ гүйцэтгэхдээ хамаагүй даруу болж, ерөнхий ажил хэрэгт хуваарилагдаж, аар саар, хар бор ажил хийх байсан ч дуулгавартай байхад бэлэн байж, Бурхан надад гэмших энэ боломжийг өгсөн учраас үүргээ бодитоор гүйцэтгэх ёстойгоо мэдэж байсан. Удалгүй нэг видео төсөл шинээр эхэлж, гайхмаар нь бүх хүн надаар хийлгэхээр сонгосон байв. Би тэр боломжийг нандигнаж, холбогдох зарчмуудыг хичээнгүйлэн судалж, эрж хайлаа. Хэсэг хугацааны дараа видео үр дүнтэй болж эхлэн, хийсэн видеогоо хараад би өөртөө нэлээд сэтгэл ханасан. Алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь дахин цухалзаж, “Намайг удирдагчийн ажлаас халсан ч авьяас чадвартай хүн үргэлж гялалздаг. Энэ боломжийг ашиглан би давуу талаа гаргаж, чадвараа батлах ёстой” гэж бодогдлоо. Тэгээд би “Үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхдээ Лиза надаас илүү байж болно, гэхдээ мэргэжлийн ур чадварын хувьд би илүү. Энэ видеонд цагаа зориулж, сайн хийх л юм бол бүгд сайжирсныг минь харж, магадгүй би дахиад удирдагчаар сонгогдож, Лизагаас илүү гарна” гэж бодсон.

Нэг өдөр би ажлын ахиц удаан явагдаж, видео зарчмыг зөрчсөнөөс болж удирдагч хүмүүсийг зассан тухай сонслоо. Үүнийг сонсоод бага зэрэг тавлах сэтгэл төрж, “Хар даа, намайг халагдсанаас хойш видео хийх ажил сайжирсангүй. Өмнөхөөсөө дорджээ. Өмнө нь би асуудлыг илрүүлж, санаа өгдөг байсан, тиймээс тэд ахиц гаргахгүй байгаа нь сайн хэрэг. Зөвхөн би биш, Лиза ч бас ажил сайн хийхгүй байгааг тэд харах болно” гэж санагдсан. Хожим нь би, сүүлийн үед Лиза тааруухан байдалтай байгаа, цуглаан дээрх нөхөрлөл нь ямар ч гэрэлгүй, бусад хүн асуудалдаа дарагдаж, сөрөг болсон гэж сонсоод, дотроо “Ийм байгаад байвал видеоны ажилд ноцтой асуудал гарч, Лиза халагдаж магадгүй. Тэгвэл би удирдагчаар сонгогдож, энэ ажлыг үргэлжлүүлэн хариуцах байх” гэж бодсон юм. Тиймээс би видеон дээр ажиллах зуураа Лизагийн нөхцөл байдлыг нүд салгалгүй ажиглаж байлаа. Харьцалт, засалт туулсны дараа Лиза сургамж авч, байдал нь дээрдэж, ах, эгч нар алдаа, бүтэлгүйтлээсээ тодорхой зарчмуудыг ойлгож, үр дүн нь сайжирч байгааг сонсоод би бага зэрэг сэтгэлээр унаж, гутарсан. Ялангуяа цуглаан дээр Лиза энэ бүгдээс юу олж авч, мэдэрсэн тухайгаа нөхөрлөж, бүх хүний сайшаалыг хүртэх үед би бүр ч их дургүйцэж, атаархаж, үзэн ядсан бодол дотор минь буцалж, надад буцаж очих итгэл найдвар байхгүй мэт санагдсан юм. Үүний дараа би видео хийхдээ урам зориггүй, хайнга болов. Хэдэн өдрийн дараа видео хийгдэж дууслаа. Гэвч гайхмаар нь удирдагч шалгах явцдаа үүнд том асуудал байгааг анзаарч, өөр хүн томилон засвар хийлгэж, надад дахиад өөр үүрэг өгсөнгүй. Би үнэхээр их гайхсан. Өөрийгөө гайхуулж болох видеоны ажлаас минь намайг салгав. Бусад ах, эгч нар үүргээ гүйцэтгээд завгүй байхад би ямар ч хийх зүйлгүй, онцгойрох юмгүй болж, үнэхээр муухай санагдаж, ганцаардаж, сэтгэлээр унаж, тарчилж, зовлон шаналалд автсан. Би нулимс дуслуулан Бурханд залбирч, “Бурхан минь, ийм нөхцөл байдалтай тулгарсан минь Таны зөвт байдал гэдгийг би мэднэ. Халагдсаны дараа би өөрийгөө эргэцүүлж, таньж мэдэхийн оронд зөвхөн буцаж очоод, бусдаас онцгойрох арга зам хайж байсан. Би хорлонтой, биеэ тоосон байдалтай байж, Таны жигшлийг төрүүлжээ. Одоо би ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй, чуулганд бусдыг мөлжиж амьдардаг хүн болсон. Өө Бурхан минь, би алдар нэр, ашиг хонжооны төлөө цаашид тэмцэхийг хүсэхгүй байна. Намайг гэгээрүүлж, өөрийгөө үнэхээр мэдэх боломж олгооч, тэгснээр би өөрийгөө үзэн ядаж, хаяж, хуучин байдалдаа дахин орохгүй” гэлээ.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Энэ хүмүүс башир, зальхай, хорон муу байгаад зогсохгүй туйлын харгис байдаг. Байр суурь нь эрсдэлд орсныг олж мэдэх юм уу хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдах, энэ хүмүүсийн дэмжлэг, хайрыг алдах, хүмүүст хүндлүүлж, бишрүүлэхээ больж, гутамшигт унах үедээ тэд яадаг вэ? Тэд гэнэтхэн өөрчлөгддөг. Байр сууриа алдмагцаа ямар ч үүрэг биелүүлэх хүсэлгүй болж, хийдэг юм бүхэн нь дордож, ямар нэг юм хийх сонирхолгүй болдог. Гэхдээ энэ нь хамгийн адгийн илрэл биш. Хамгийн адгийн илрэл нь юу вэ? Энэ хүмүүс байр сууриа алдаж, хэн ч өөрсдийг нь хүндлэхгүй, өөрсдөд нь уруу татагдахгүй болмогц үзэн ядалт, атаархал, өш хонзон нь гарч ирдэг. Тэд Бурханаас айдаггүйгээр үл барам өчүүхэн төдий ч дуулгавартай биш. Түүнчлэн Бурханы гэр, чуулган, удирдагч, ажилчдыг зүрх сэтгэлдээ үзэн ядах магадлалтай байдаг; чуулганы ажилд асуудал тулгарч, зогсонги байдалд ороосой гэж хүсэн мөрөөсдөг; чуулганыг болон ах эгч нарыг шоолохыг хүсдэг. Түүнчлэн үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээдэг хэн бүхнийг тэд үзэн яддаг. Үүрэгтээ үнэнч, төлөөс төлөх хүсэлтэй хэн бүхэн рүү дайрч давшилж, тэднийг дооглодог. Антихристүүд ийм зан чанартай байдаг—энэ нь харгис бус уу? Тэд бол гарцаагүй ёрын муу хүмүүс; антихристүүд бол мөн чанартаа ёрын муу хүмүүс юм. Цуглаан онлайнаар явагдаж байсан ч интернэт сүлжээ сайн байгааг хараад тэд чимээгүйхэн харааж, дотроо ‘Интернэт сүлжээ унаасай! Интернэт сүлжээ унаасай! Номлолыг хэн ч сонсохгүй байсан нь дээр!’ гэж хэлдэг. Энэ хүмүүс юу вэ? (Диаволууд.) Тэд бол диаволууд! Тэд мэдээж Бурханы гэрийн хүмүүс биш юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Антихристийн уг чанар хэрцгий болохыг Бурхан илчилсэн. Тэд байр суурь, бусдын дэмжлэгийг алдмагцаа үүргээ биелүүлэхдээ хэлбэрдэж эхэлдгээр үл барам үзэн ядаж, атаархаж, өс санаж, Бурханы гэр болон бусад хүнийг тавлан инээхийн тулд чуулганы ажилд асуудал гараасай гэж хүсэн хүлээдэг. Миний зан авир Бурханы илчилсэнтэй яг адил байсныг би харсан. Халагдаж, байр сууриа алдсаны дараа би атаархаж, өс санаж, Лизагийн хариуцаж байсан ажилд асуудал гарч, Лиза харьцалт туулсныг сонсоод битүүхэн баярлаж, ноцтой асуудал гарч, Лиза халагдаасай гэж тэсэж ядан хүлээсэн, тэгж байж би түүний оронд очиж чадах байв. Лизагийн байдал сайжирч, бусад хүн ямар нэгэн сургамж авч, чуулганы ажил сайнаар эргэснийг сонсоод би сэтгэлээр унаж, яг л антихрист шиг авирлаж байжээ. Антихристүүд, диавол Сатан л Бурхан болон үнэнийг үзэн ядаж, чуулганы ажил саатаж, бүх хүн сөрөг болж, Бурханы авралыг алдаж, эцэстээ өөрсөдтэй нь хамт тамд очно гэж найддаг. Бурханы үгийн хангалтыг маш их хүлээн авсан чуулганы гишүүн байсан мөртөө би үнэнийг бус нэр хүнд, байр суурийг эрж хайж, чуулганы ажлыг үймүүлээд, гэмшиж чадаагүй. Байр суурийн төлөөх шунал минь ханаагүй учраас чуулганы ажилд асуудал гарч, Лиза надаас дээр харагдахгүй байгаасай гэж найдсан. Эдгээр нь хорт, жигшүүртэй бодлууд байлаа. Бурханы гэрийн хүмүүс Бурхантай нэг зүрх сэтгэлтэй байх ёстой. Илүү олон хүн үнэнийг эрж хайж, үүргээ сайн биелүүлж, Бурханы хүслийг анхаарахыг хараад тэд баярладаг. Чуулганы ажилд саад учрахад тэд ажлаа хамгаалахын тулд өндийн босдог. Харин миний тухайд бол, видеоны ажилд асуудал гарч, бусад хүн идэвхгүй болохыг харсан ч асуудлаа шийдвэрлэхэд нь тэдэнд туслаагүй, харин ч бүр эсрэгээрээ тэднийг шоолж инээсэн. Тэдний байдал сайжирч, видеоны ажил нааштай болж эхлэхэд үнэндээ би баярлаагүй. Миний бодол үнэхээр хорон байсан. Би чуулганы ажлыг огт хамгаалаагүй, Бурханы гэрт тохирохооргүй байж. Өөрийгөө удирдагч болох ёстой гэж яаж ичгүүргүйгээр бодоо вэ?

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан нь сатанлаг зан чанараа ойлгоход минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэн ч өөрийгөө төгс, эрхэм, сурвалжит юм уу бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр гэж бодох нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөсөө дээгүүр юм уу өөрөөсөө илүү гэдэгтэй эвлэрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдыг өөрөөсөө давуу, хүчтэй гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс чинь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийнхөөс чинь дээр байх үед сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын удирдамжийг хүлээн авч чаддаггүй, дутагдалтайгаа нүүр тулж чадахгүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чи хязгаарлагддаг болохоор үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан байдал, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Бурханы үгийг харгалзан үзээд би өөрийгөө эргэцүүлсэн. Лизатай байнга өрсөлдөхийг оролдож байсан минь биеэ тоосон зан чанараа үнэн зөв ойлгоогүй, яг хэн бэ гэдгээ мэдэхгүй байснаас болжээ. Би чадварлаг, арвин их туршлагатай гэдэгтээ байнга итгэж, үүгээрээ бахархаж, энэ тал дээр Лизагаас давуу гэж боддог байв. Энэ эрдэм чадал минь ажлаа сайн хийхэд хангалттай гэж бодсон учраас Лиза үүрэгтээ надаас илүү үр дүн гаргаж, дээд түвшний удирдагч миний зарим үүргийг түүнд шилжүүлэхэд би сэтгэл гонсойж, өөрийгөө Лизагаас дутахгүй гэж бодсон. Тэр ч бүү хэл халагдсаныхаа дараа буцаж очихыг хүссэн. Эргээд бодоход би ажлаа бага зэрэг илүү мэддэг, жаахан туршлагатай, видеоны ажилд зөвлөгөө өгч чаддаг байсан ч тэр нь удирдагч байхад тэнцэнэ гэсэн үг биш байв. Удирдагчийн гол ажил бол Бурханы үгийг идэж ууж, үнэнд ороход нь бусдыг залж чиглүүлж, чуулганд гарсан бүх асуудлыг шийдвэрлэж, чуулганы ажлыг хэвийн явуулах юм. Гэтэл удирдагчийн хувьд би бодит асуудлуудыг шийдвэрлээгүй. Багийн удирдагчид санал нийлэхгүй, байнга санал зөрөлдөж, хэн ч буулт хийхгүй байхад асуудлыг шийдвэрлэж, эв нэгдлийг сэргээхийн тулд үнэнийг яаж нөхөрлөхөө мэдээгүй. Мөн зарим ах, эгч идэвхгүй болж, тэднийг дэмжихээр Бурханы үгийг нөхөрлөх хэрэгтэй байх үед туршлага минь дулимаг, нөхөрлөл минь гүехэн байж, асуудлыг нь шийдвэрлээгүй. Би чуулганы ажилд бүх талаар тэнцэхгүй байсан. Лиза ажлын чадвараар бага зэрэг хангалтгүй байсан ч чуулганы ажилд гарсан бүх л төрлийн бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг байсан. Дээд түвшний удирдагч чуулганы төлөө зарим ажлыг Лизад шилжүүлсэн ч би хэтэрхий биеэ тоож, өөрийнхөө чадварыг сайн мэдрээгүй. Лизатай эн тэнцэхгүй минь тодорхой байсан ч өөрийгөө эн тэнцүү гэж бодоод, буулт хийлгүй, үргэлж тэмцэж байсан. Би үнэхээр эрүүл ухаангүй, биеэ тоосон байжээ! Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг харсан. “Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их үзэн яддаг, учир нь байр суурь хөөцөлдөх нь сатанлаг зан чанар, буруу зам бөгөөд Сатаны завхралаас төрөн гардаг, Бурханы ялладаг зүйл буюу Бурханы шүүж, цэвэрлэдэг яг тэр зүйл юм. Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их жигшдэг атал чи байр суурийн төлөө гөжүүдлэн тэмцсээр, ямагт үүнийг нандигнаж, хамгаалж, үргэлж өөртөө авахыг хичээдэг. Уг чанартаа энэ бүхэн Бурханд дайсагнасан хэрэг биш үү? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм. Байр суурийг эрэлхийлэх шалтаг чинь хэчнээн үндэслэлтэй байсан ч, энэ зам мөн л буруу зам бөгөөд Бурхан үүнийг таашаадаггүй. Хэчнээн их хичээдэг, хэчнээн их төлөөс төлдөг чинь хамаагүй, байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд нэмэргүй бөгөөд тэмцэнэ гэж зүтгэвэл нэг л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана, энэ бол мухар зам(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Үүнийг уншсаны дараа би хийсэн үйлдлээсээ айж, ялангуяа энэ хэсгийг уншаад айсан. “Байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд нэмэргүй бөгөөд тэмцэнэ гэж зүтгэвэл нэг л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана, энэ бол мухар зам.” Бурханы үгээс би Бурханы зөвт зан чанар халдашгүй гэдгийг харсан. Чуулган надад энэ үүргийг гүйцэтгэх боломж өгч, тэгснээр би үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайхад суралцаж, эцэстээ шаардлага хангасан бүтээл болох байв. Харин би тэгэхийн оронд байр суурийн төлөө тэмцсээр байсан. Би зориуд Бурханы шаардлагын эсрэг явсан бус уу? Бурхан үүнийг хамгийн их үзэн яддаг. Чуулганд энэ үүргийг удаан хугацаанд гүйцэтгэсэн хэр нь видео хийхийг надаас хүсэх үед би сайн хийж чадаагүй. Намайг удирдагч байхад манай видео үр дүн сайтай байсан нь миний хувь нэмэр бус, харин Ариун Сүнсний удирдамж, багийн маань хүчин чармайлт байсан. Гэвч би энэ амжилтыг толгойдоо титэм болгон зүүж, алдар сууг минь бусад хүн булаан авахыг зөвшөөрөхгүй, нэр хүндийн төлөө хайр найргүй тэмцэж, чуулганы ажлыг эмх замбараагүй болгосон. Миний хийсэн бүхэн ёрын муу, Бурханы эсрэг, Бурханд жигшүүртэй байсан. Яг тэр үед би жилийн өмнө хамт ажиллаж байсан эгчийг санав. Тэр эгч байр суурь, алдар нэрд хэтэрхий шунаж, эрх мэдэлтэйгээ зууралдаж, байр сууринд нь заналхийлсэн хэнийг ч дарлаж, үг хэлээр дайрч, байр сууриа хамгаалахын тулд нүд цавчихгүйгээр чуулганы ажлыг бусниулсан. Хариуд нь тэр бүх муу үйлээсээ болж антихрист гэдэг нь илчлэгдэж, хөөгдсөн. Миний тухайд бол, бодит ажил хийдэггүй нь тодорхой байсан ч би тэмцэлдэхийг хүссээр, чуулганы ажлыг үймүүлж, тасалдуулсан. Хэрэв би гэмшилгүй, тийм байдлаар үргэлжлүүлсэн бол Бурхан намайг таягдан хаях магадлалтай. Үүнийг ухаараад би Бурханд залбирч, “Өө Бурхан минь, чуулган надад удирдагчаар бэлтгэгдэх боломж өгсөн ч би үүргээ сайн гүйцэтгээгүй, зөв замаар яваагүй, харин алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцсэн. Миний бодол, үйлдэл бүгд ёрын муу байжээ. Хэрэв би шийтгэгдвэл энэ нь зүй ёсны зүйл юм. Хүндэт Бурхан минь, би цаашид ийм жигшүүртэй амьдармааргүй байна. Би гэмшиж, шинээр эхлэхэд бэлэн байна!” гэлээ.

Хэдэн өдрийн дараа удирдагч надад мессеж илгээж, намайг магтан дууны видеонд оролцохоор томилогдсоныг хэлж, эхлээд магтан дуу сураарай гэлээ. Тэр мессежийг хараад би маш их догдолж, надад өөр нэг боломж олгосонд нь Бурханд чин сэтгэлээсээ талархсан. “Бурханы хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэл” гэдэг магтан дууг би сурах ёстой байв. Тэгээд би Бурханы энэ үгийг уншсан юм. “Ниневе хот нь Содомын хүмүүсийнх шиг завхарсан, ёрын муу, хүчирхийллээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаагаа дахин нэгэнтээ илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурханы үгээс би хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилгыг харсан. Завхрал, ёрын муугаас нь болж Бурхан хилэгнэж, Ниневегийн ард түмнийг устгах гэж байсан ч Ниневе хотынхон чин сэтгэлээсээ Бурханд гэмших үед Бурханы уур хилэн намжиж, тэднийг устгаагүй. Үүнээс би Бурхан хүмүүсийн чин сэтгэлийн гэмшлийг үнэлдгийг ухаарсан. Хэдий би чуулганы ажлыг үймүүлж, гэм буруу үйлдсэн ч Бурхан намайг таягдан хаяагүй. Өөрийгөө эргэцүүлээсэй гэсэндээ намайг халж, надтай харьцаж, зассан. Энэ бүгд Бурханы аврал байсан. Би харамсаж, идэвхгүй байдалтай амьдраад байж болохгүй, Бурханд гэмшиж, үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, цаашид ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийх ёстой байв.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Нэр хүнд, байр сууриа орхино гэдэг амаргүй—энэ нь хүн үнэнийг эрэлхийлж буй эсэхээс шалтгаална. Зөвхөн үнэнийг ойлгож байж хүн өөрийгөө мэдэж, нэр хүнд, байр суурийг эрэлхийлэхийн хоосон чанарыг тодорхой харж, хүн төрөлхтний завхралын үнэнийг таньж чадна. Зөвхөн тэгж гэмээ нь хүн суурь байр, нэр хүндийг жинхэнэ утгаар нь орхиж чадна. Завхарсан зан чанараас ангижирна гэдэг амаргүй. Өөрт чинь үнэн байхгүй, алдаа дутагдалд автсан, хэтэрхий их завхрал харуулдаг гэдгээ мэдсээр байж чи үнэнийг эрэлхийлэхэд ямар ч хүчин чармайлт гаргахгүй, хоёр нүүр гарган дүр эсгэж, өөрийгөө юуг ч хийж чадна гэж хүмүүст итгүүлдэг байж магадгүй. Энэ нь чамайг аюулд оруулж байна—эрт орой хэзээ нэгэн цагт чи үүнд гүйцэгдэнэ. Чи өөрт чинь үнэн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах зоригтой байх ёстой. Чи сул дорой, завхрал харуулж, бүх төрлийн алдаа дутагдалд автсан. Энэ бол хэвийн зүйл—чи бол эгэл жирийн хүн, чи супер хүн эсвэл бүхнийг чадагч биш бөгөөд чи үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юм… Байр суурийн төлөө өрсөлдөхийг байнга хүсэж, тэмүүлэх үедээ, ийм байдлыг шийдвэрлэлгүй үлдээвэл ямар муу зүйлд хөтлөхийг ухаарах ёстой. Иймээс цаг алдалгүй үнэнийг хай, өсөж томрохоос нь өмнө байр суурийн төлөө тэмцэх хүслээ үгүй хий, үнэний хэрэгжүүлэлтээр үүнийг орлуул. Үнэнийг хэрэгжүүлэх үед байр суурийн төлөө тэмцэх хүсэл чинь багасаж, чи чуулганы ажилд саад болохгүй. Ийм маягаар үйлдэл чинь Бурханд дурсагдаж, магтагдана(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгээс би алдар нэр, байр суурийн төлөөх хүслээ үнэхээр хойш тавихын тулд эхлээд өөрийгөө мэдэж авч, алдаа дутагдлаа идэвхтэйгээр хүлээн зөвшөөрч, өөрийнхөө бодит нөхцөл байдлыг бусдад харуулж чаддаг байх ёстойг олж харсан. Өрсөлдөх хүсэл дахин гарч ирэхэд ухамсартайгаар Бурханд залбирч, өөрийгөө хаяж, бусадтай хамтрах ёстой. Тэгж байж л үүргээ сайн гүйцэтгэж чадна. Би өөрийгөө эргэцүүлж, танин мэдэхэд анхаарал хандуулаагүй. Хэтэрхий их атаархаж, өөрийнхөө байдлыг идэвх санаачилгатайгаар хэлээгүй, шийдвэрлэхийн төлөө үнэнийг эрж хайгаагүй. Үр дүнд нь алдар нэр, ашиг хонжооны төлөөх тэмцэл минь чуулганы ажлыг үймүүлсэн. Цаашид би Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой байлаа. Дараа нь би үүргээ гүйцэтгэхдээ өөрийнхөө байдлын талаар ухамсартайгаар илэн далангүй ярьж, хамт ажилладаг хүмүүсээсээ суралцах санаачилга гаргасан. Хэсэг хугацааны дараа ах, эгч нар бүгд надад байхгүй тодорхой давуу талуудтайг би анзаарсан. Би биеэ тоосон зан, мэдлэггүй байдлаасаа бүр ч их ичиж, өрсөлдөж, алдар нэрийн төлөө тэмцэж, чуулганы ажлыг хохироож байснаа эргэн санаад улам их гэмшиж, чимээгүйхэн Бурханд залбирч, “Өө Бурхан минь, илчлэгдэж, халагдсанаар би бага зэрэг зүйл ойлгож авлаа. Өмнө нь би чуулганы ашиг сонирхлыг бодолгүйгээр алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, чуулганы ажлыг үймүүлээд зогсохгүй, ах, эгч нараа хохироосон. Би хүн гэж нэрлэгдэхэд зохисгүй! Цаашид би Таны үгийн дагуу хэрэгжүүлж, бусдын давуу талаас суралцаж, үүргээ гүйцэтгэхдээ тэдэнтэй эв найртай хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.

Хожим нь шинэ видеоны төсөлд зарим нэг асуудал гарч, дээд түвшний удирдагч Лиза бид хоёрыг хамтдаа шийдвэрлэ гэж томиллоо. Энэ удаа би Лизатай хамтарч ажиллахдаа өрсөлдөөгүй, асуудал гарч ирэхэд түүнтэй идэвхтэй ярилцаж, зөвлөгөөг нь асууж, санал нийлсэн цагт л түүнийгээ хэрэгжүүлсэн. Заримдаа Лизагийн санаа минийхээс илүү ойлгомжтой, тодорхой байх үед би өөрийн мэдэлгүй өөрийгөө батлах гэж оролдсон ч дахиад л тэмцэлдэж байгаагаа даруй ухаараад, Бурханд залбирч, өөрийгөө орхиж, Лизагийн саналыг хүлээн авч, хичээнгүйлэн тунгаан бодож, эрж хайж, Лизагийн санаа минийхээс үнэхээр илүү болохыг ухаарч, чин сэтгэлээсээ хүлээн авч чадсан. Ийм байдлаар хэрэгжүүлэхэд үнэхээр тайван, сэтгэл амар санагдсан юм. Бурханы үг надад хэрхэн сайн хамтран ажиллаж, хүний төрхийг амьдран харуулахыг заасан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Багаа тайлсан нь

Дуулгавартай, франц Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй...

Бурханы шүүлт намайг аварсан

Флавиен, Бенин 2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих