Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

2018-01-11

Ши Хан Хэбэй Муж

Би ядуу тариачны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би ухаалаг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй хэзээ ч тэмцэлддэггүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд бүгд манай аав ээжид атаархаж, тийм сайн охинтой азтай хүмүүс гэж хэлдэг байлаа. Ийнхүү би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр магтаалын үг сонсож өссөн юм. Намайг бага сургуульд сурч байхад дүн маань тун сайн байсан бөгөөд шалгалтан дээр би дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээнд би онц дүн авч, сургуульдаа шагнал авчирсан юм. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө намайг магтаж, надаас суралцахыг сурагчдад уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан маань надад “хэзээд ялагч генерал” гэсэн хоч хүртэл өглөө. Багш нарын магтаал, ангийнхны атаархал, эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд давуу байдлын мэдрэмжийг өгсөн ба хүн бүрээр гайхагдан шагшигдах мэдрэмж надад үнэхээр их таалагдсан юм. Тиймээс амьдралын хамгийн их баяр хөөр бол бусдын бахдал бишрэл, мөн бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэлээ. Би өөртөө: “Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой” гэж нууцаар хэлсэн. Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” гэх зэрэг онч мэргэн үг миний амьдралын уриа боллоо.

Хэдий тийм боловч, намайг 13 настай байхад аав маань хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтсэн нь манай ядуу гэр бүлийг маш их өрөнд оруулав. Аав маань өвчнөөсөө болж шаналан ёолж, ээж бидний амин зуулгын төлөө ядарч зүдэрч байгааг хараад надад үнэхээр хэцүү санагдсан ба би хурдхан том болоод тэднийхээ уй гашуу, зовлон шаналлыг хуваалцах юмсан гэж хүслээ. Тэгээд би сургуулиасаа гарах төвөгтэй шийдвэр гаргаж: “Би сургуульд явахгүй байсан ч бусдаас муу байна гэж байхгүй. Би өсөж том болоод хүчтэй, амжилттай эмэгтэй болно, тэгээд би гайхалтай амьдралаар амьдарч мөн л чадна!” гэж бодсон юм. Сурлага сайтай байсан тул би хөршүүдийнхээ дунд “алдартай бяцхан од” байв. Tийм учраас, намайг сургуулиас гарсан тухай мэдээ тарахад тосгоныхон бүгд энэ тухай ярьж эхэллээ: “Энэ охин үнэхээр тэнэг юм аа! Сургуулиас гарна гэдэг чинь түүний ирээдүйг сүйрүүлнэ!”, “Боловсролгүй хүмүүсийг хэн ч хүндлэхгүй. Тэр бүхий л амьдралдаа зовлон бэрхшээл, ядуурлаас болж зовно доо!” Хүүхэд байхаасаа эхлээд магтаал хүлээж аваад дасчихсан нэгний хувиар надад: “Унаж буй галт шувуу тахианаас дор” хэмээх өрөвдөлтэй мэдрэмж гэнэт төрсөн юм. Би гадагшаа гарахаас, хүмүүстэй уулзахаас, мөн дорд үзэгдэх мэдрэмжээс айж байлаа. Тийм шаналлаас зайлсхийхийн тулд би гэрээсээ бараг л бүтэн хоёр жилийн турш гараагүй бөгөөд тэр бүх хугацаанд дуугаа хураасан. Үүний зэрэгцээ, хүчтэй, амжилттай эмэгтэй болох хүсэл маань бүр ч их болж, би дахиад хоёр жилийн дараа ажиллаж эхлэхээр гадагш гарав. Би олон ажил хийсэн боловч тухайн ажил нэг бол хэтэрхий ядаргаатай, дарамттай, эсвэл цалин нь хэтэрхий бага, эсвэл эзэн нь сайнгүй байснаас болж нэг их удалгүй ажлаа орхидог байв. Ахин дахин бүтэлгүйтсэнийхээ дараа би бүрмөсөн зориг мохож, хүчтэй, амжилттай эмэгтэй болох мөрөөдөл маань бодит байдлаас үнэхээр хол байгааг мэдэрсэн билээ.

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

2005 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх эрх надад олгогдсон юм. Тэр үеэс эхлэн миний амьдралын хэв маяг, тэр ч байтугай бүхий л амьдрал маань бүрэн өөрчлөгдсөн. Би Бурханы үгнээс үүнийг олж харсан юм: “Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадах байсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадах байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). Бурханы хүчирхэг үгс миний сэтгэлийг гүнээ хөдөлгөж, хүн бүхний хувь заяа Түүний гарт байдаг, харин хүмүүс өөрсдөө огт хянаж чаддаггүй, мөн ямар ч цаг үе байх нь хамаагүй хүмүүс Бурханы дээд эрх, төлөвлөгөөнөөс зайлсхийж чадахгүй бөгөөд Бурханы эрх мэдлийн дор дуулгавартай байх хэрэгтэйг надад ойлгуулсан. Энэ бол хүмүүс сайн хувь заяатай байх цорын ганц арга зам. Би ямар гэр бүлд төрөх, хэрхэн боловсорч соёлжих, миний амьдрал баян, ядуу байх эсэх нь бүгд Бурханаар урьдчилан тодорхойлогдсон байдаг. Энэ бол миний оюун санаа, эсвэл ур чадвар өөрчилж чадах зүйл биш юм. Би бүхий л зүрх сэтгэл, сүнсээрээ хүчтэй, амжилттай эмэгтэй болохоор шийдсэн боловч бэрхшээл, зовлон туулж байсныг үл харгалзан надад тогтвортой ажил ч байсангүй. Миний хүсдэг зүйл бол шаргуу ажлаар дамжуулан үргэлж хүрч болох зүйл биш бөгөөд Бурханаар зөвшөөрөгдсөн эсэхээс, миний явж буй зам Бурханаар урьдчилан тогтоогдсон эсэхээс хамаарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхөд энэ нь намайг хүргэсэн юм. Хэрвээ тэгэхгүй бол, би ямар ч төлөөс төлсөн хамаагүй, хий дэмий байх байлаа. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би өөрийн туршлагаасаа болж сэтгэл гонсойхоо больж, бусад хүмүүсийн хэлсэн зүйлийн талаар санаа зовохоо болилоо. Оронд нь би Бурханд итгэж, үнэнийг зүй зохистойгоор эрэлхийлж, утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр гаргасан. Дараа нь би өдөр бүр Бурханы үгийг тууштай уншиж, залбирч, магтан дуу дуулж, ах, эгч нартай хамт цуглаанд оролцсон юм. Би үнэнийг харьцангуй хурдан ойлгож, оргилуун тэмүүллээр эрж хайж байсны улмаас намайг усалж байсан эгчийн талархлыг хүлээсэн бөгөөд дотор минь тун таатай санагдав. Чуулганд орсныхоо дараа, тэдний боловсруулалтын анхаарлын төв нь би байх ёстой гэж удирдагч нар ярьж байхыг би сонссон бөгөөд зүрх сэтгэл дэх баяр хөөрөө дарахад надад бүр ч хэцүү болсон, тэр ч байтугай миний алхамд нэмэлт эрч хүч өгсөн. Тэгээд би өөртөө ингэж хэлсэн юм: Би бүх зүрх сэтгэл, сүнсээрээ эрэлхийлэх ёстой! Би чуулганы удирдагч нарын урмыг хугалж болохгүй. Энэ нь гагцхүү миний нэр хүндийн төлөө байсан ч хамаагүй би шаргуу ажиллах ёстой, тэгвэл би гадаад ертөнцөд надаас зугтсан нэр хүнд, байр суурийг буцаан олж авч чадна. Тэр үед би Бурханы хүслийн талаар огт хайхраагүй. Миний оюун санаанд байсан цорын ганц зүйл бол яг миний өмнө над руу байнга дохих гялалзсан гэрэл адил нэр хүнд, эд баялаг, байр суурь байв.

Тун удалгүй, би чуулганы шинэ итгэгч нарыг услах үүрэг гүйцэтгэлээ. Ах, эгч нараас магтаал их хүртэх, “боловсруулалтын төв” хэмээх нэрэндээ хүрч амьдрахын тулд би чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэнэ гэж шийдсэн. Ах, эгч нар намайг хүлээн зөвшөөрч л байх юм бол Бурханд аяндаа таалагдана гэж би бодлоо. “Шаргуу ажил, хичээл зүтгэл”-ийнхээ хүчээр эцэст нь би хэсэг хугацааны дараа хүслээ биелүүлж, ах, эгч нарын сайшаал, зоригжуулалтыг хүртсэн юм. Би: “Ийм олон ах, эгч нар намайг хүлээн зөвшөөрч байгаа нь би бусдаас илүү сайн гэсэн үг. Хэрвээ чуулганы удирдагч нар үүнийг мэдвэл намайг дэвшүүлж, чухал албан тушаалд томилох нь гарцаагүй. Тэгвэл миний ирээдүй хязгааргүй боломжоор дүүрэх нь дамжиггүй” гэж бодохгүй байж чадсангүй. Би өөрөөрөө бахархаж, өөртөө сэтгэл хангалуун байдлаар амьдарч байсан тул дотоод ухамсраараа үүргээ хааш яаш байдлаар гүйцэтгэж эхэлсэн бөгөөд шинэ итгэгчдийг хичээнгүйлэн услахаа больсон юм. Үр дүнд нь, шинэ итгэгчдийн зарим нь жинхэнэ усалгаа хүлээн авч чадалгүй, сөрөг, сул дорой байдал дунд амьдарч байлаа. Ийм нөхцөл байдалтай нүүр тулаад би маш их хямарч: “Өнөөдөр надад байгаа “нэр төр”-д хүртлээ би ихээхэн өсөж дэвшсэн. Шинэ итгэгчдийг ийм байдалтайгаар үргэлжлүүлэхийг би яаж зөвшөөрч чадав аа? Хэрвээ чуулганы удирдагч нар олж мэдвэл, намайг чадваргүй гэж хэлэх нь гарцаагүй бөгөөд миний үүргийг ч зогсоож магадгүй. Тэгвэл миний хувьд бүх юм дуусахгүй гэж үү? Энэ нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд би ямар нэгэн зүйл хийх ёстой” гэж бодлоо. Дараагийн өдрүүдэд нь би шинэ итгэгчдийг дэмжихийн тулд өдөр бүр гадагш гарсан. Заримдаа нэг цуглаан хийхийн тулд би хэд хэдэн толгод давж, ирж очихдоо гурваас дөрвөн цаг алхаж байсан боловч огтхон ч дургүйцээгүй. Сарын дараа би ядарч туйлдсан боловч надад Ариун Сүнсний ажил байгаагүй учраас Бурханы үгийг ярих яриа минь үлбэгэр, хуурай байсан бөгөөд үр дүнд нь шинэ итгэгчдийн нөхцөл байдал цагаа олж засарсангүй. Энэ тухайд маш их шаналснаас болж толгой өвдсөн боловч би өөрийгөө эргэцүүлэхээр Бурханы өмнө очих хэрэгтэй гэдгээ мөн л ухаараагүй юм. Миний ажлын урт хугацааны үр дүнгүй байдал шинэ итгэгчдийн аминд хор хохирол учруулснаас болж би эцэст нь халагдлаа. Гэртээ буцаж ирэх тэр үе тэнгэрээс газарт унахтай адил байв. Бие маань эмзэг, сул дорой болсон мэт санагдсан. Өнгөрсөн үед маш олон ах, эгч намайг яаж хүндэлж байсныг би эргээд бодлоо, гэвч одоо би ийм хэмжээнд хүртлээ уначихлаа. Хэрвээ ах, эгч нар мэдвэл намайг хэрхэн харах бол? Энэ тухай бодох тусам ах, эгч нарын нүүрийг харж чадахгүй мэт надад санагдлаа, иймээс би цуглаанд явахаас татгалзаж, оронд нь гэртээ өдөр болгон нулимстай суудаг болсон. Би дотроо тарчилж байв. Нэг өдөр би Бурханы дараах үгийг харлаа: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы хурц илчлэлээр л дамжуулан, Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол маань бүр анхнаасаа буруу байжээ гэдгийг би ухаарсан юм. Дэлхий ертөнц дээр олж авч чадаагүй тэр л нэр хүнд, эд хөрөнгө, байр сууринд хүрэхийн тулд би Бурханд итгэх итгэлээ ашиглахыг хүссэн бөгөөд утгагүй байдлаар ингэж бодсон: “Ах, эгч нарын магтаалыг хүртсэн цагт би сонгогдож, чухал албан тушаалд томилогдоно, тэгээд Бурханд ч бас таалагдаж, Бурханаар магтуулна.” Эдгээр бодол ноёрхсоны улмаас би сул дорой, жигшмээр болсон. Эгч, ах нар намайг магтахад би өөртөө итгэх итгэлээр дүүрч, харин эдгээрийг алдмагцаа нэн даруй зориг мохож, сэтгэлээр унаж, сөрөг болж, ухарч няцдаг байв. Энэ нь яаж Бурханд итгэх итгэл байх юм бэ? Миний итгэж байсан бүхэн нэр хүн, эд хөрөнгө, байр суурь байжээ! Бурханы санаа зорилго бол намайг гайхамшигтай ажилладаг авьяастан болгон сургахын төлөө байгаагүй, түүнчлэн хувийн хүслээ хангахын тулд үүргээ урвуулан ашиглахыг надад зөвшөөрөхийн төлөө ч байгаагүй юм. Харин ч би үүргээ биелүүлэх үйл явцаараа дамжуулан дутагдлаа нээн илрүүлж, Бурханы үг болон ажлыг биеэрээ туулж, улмаар илүү их үнэнийг ойлгож, олж авч, эцэст нь Бурханы авралыг хүртэж чадна гэж Тэр найдсан. Үүний зэрэгцээ энэ нь, Бурханд шинээр итгэгч ах, эгч нарыг хангахын тулд би өөрийн туршлага болон үнэнийг ойлгох ойлголтоо ашиглаж, үнэн замд суурь тавихад нь тэдэнд тусалж, улмаар тэд Бурханд итгэх зөв замд аль болох хурдан орохын төлөө байсан. Гэсэн ч би нэр хүнд, байр суурь, хувийн санаархлынхаа төлөө байнга махран зүтгэдэг байсан учраас Бурханы санаа зорилгыг хэзээ ч эрж хайгаагүй. Эцэст нь би Ариун Сүнсний ажлыг огт хүлээн аваагүй, иймээс хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч шинэ итгэгчдийг зохих ёсоор усалж чадаагүй. Би үүргээ гүйцэтгэхээ больсноос хойш дэндүү сөрөг болж, Бурханы санаа зорилгыг буруугаар ойлгож, надад Бурханы авралыг хүртэх ямар ч найдвар байхгүй хэмээн бодсон юм. Энэ үед л би Бурханы үгийг гэнэт саналаа: “Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө). “Хүмүүс чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлж шүүдгээр, эргэн тойрных нь хүмүүс тэднийг хэрхэн үздэгээр бус, харин Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс байдаг эсэхээр тодорхойлогддог. Түүнчлэн, тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханы талаар мэдлэгтэй болсон эсэхээс хамаардаг…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгээс би Түүний санаа зорилго, шаардлагыг ойлгосон юм. Өндөр байр суурь бол илүү найдвар төрүүлсэн ирээдүй, Бурханаас ирэх илүү их магтаал гэсэн үг гэж өмнө нь итгэдэг байсан маань Бурханы ажлыг дэлхийн үзэл бодлын үүднээс хэмжиж байсан хэрэг бөгөөд үүнээс илүү буруу зүйл гэж байхгүй. Хүний төгсгөлийг Бурхан хэрхэн тодорхойлж, хэмжих нь тэдний байр суурь, дээгүүр зиндаа, эсвэл хийсэн ажлынх нь хэмжээнд бус, харин үнэнд хүрсэн эсэх, зан чанарын өөрчлөлт гарсан эсэхэд суурилдаг. Хэрвээ хүн үнэнийг олж аваагүй юм уу Бурханы ажлаар дамжуулан зан чанарын өөрчлөлтөд хүрээгүй л бол тэдний байр суурь хэчнээн өндөр байх нь, хэр олон хүн тэднийг дэмждэг нь ямар ч утгагүй болдог. Тэд Бурханы сайшаалыг хүлээн авахгүйгээр үл барам, Бурханаар жигшигдэн, гологдож, яллагдана. Тэд үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө болон Бурханыг мэдэхэд анхаарлаа хандуулж, ах эгч нарыг усалж, дэмжихийн тулд бодит туршлагаа ашигласнаар л бодит асуудлыг шийдвэрлэж, ах эгч нарыг залж чиглүүлэх замыг олж, ажлаа үр дүнтэй болгож чадна. Ажиллах явцдаа өөрийн оролт болон өөрчлөлтийг огт эрэлхийлээгүй, харин оронд нь нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хойноос сохроор хөөцөлдсөн над шиг хүн эцэст нь улам олон ах, эгч нарт хор хөнөөл л учруулж, өөрөө төсгөлд нь таягдан хаягдах болно. Энэ талаар бодоод, үүрэг гүйцэтгэхийг минь чуулганаас болиулсан нь миний буруу санаа зорилго, хүсэл, мөн түүнчлэн миний ялзарсан уг чанарыг онилон Бурханы тогтоосон орчин байсан гэдгийг, ингэснээр би өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэддэг болж, эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлоо өөрчилж, аль болох хурдан үнэнийг эрэлхийлэх зөв замыг дагаж болох байжээ гэдгийг би ойлгосон. Тэр мөчид би Бурханы хайр, халамж, бодлыг үнэхээр мэдэрч, Бурханд хандан залбирахгүй байж чадаагүй: “Өө Бурхан минь! Агуу хайраа надад хайрласанд тань баярлалаа. Би Таны санаа зорилгыг ойлгодоггүй байсан бөгөөд нэр алдар, эд хөрөнгө, байр суурийг эзэмших нь Таны үнэлгээг авах баталгаа гэж бодож байсан. Энэ нь ажлынхаа явцад үнэн рүү орох талаар ердөө ч анхаарахгүй байхад намайг хүргэсэн. Миний хийсэн бүхэн гэвэл Таны шаардлагатай бүрмөсөн зөрчилдсөн нэр хүнд, эд хөрөнгийн хойноос сохроор хөөцөлдөх явдал байсан. Таны үгийн гэгээрлээр би одоо Таны шаардлагыг ойлгож байна. Би өнгөрсөн үеийнх шигээ Таны ажилтай шууд зөрчилдөх үйлдлийг цаашид хийхгүй. Би зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, үнэнийг эрэлхийлэх зөв замыг дагана.”

Тун удалгүй, чуулганаас намайг шинэ итгэгч нарыг услах ажилд дахин томилж, нэг залуу охинтой хамт амьдрууллаа. Тэр охин шийдэмгий, оргилуун зантай байсан бөгөөд би ингэж бодов: Би бүрэг ичимхий, бас тийм ч их ярьдаггүй хүн, харин энэ охин гадагшаа чиглэсэн зантай, нууж хаалгүй ярьдаг учраас бид сул талаа нөхөж, нэг нэгнийхээ давуу талуудаас суралцахад энэ боломжийг ашиглаж болох юм. Хэдийгээр би ийм маягаар бодсон боловч бидний бодит харилцаанд зөрчилдөөн, үл ойлголцлууд байсаар байлаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд, бүр ч тааламжгүй хэрэг явдал гарч болох юм гэж эмээсэндэ би илүү хянамгай ярьж, үйлдэж эхэлсэн. Охин гол төлөв ажиллахаар явдаг байлаа. Цаг үргэлж маш завгүй байгааг нь хараад түүнд сайхан сэтгэгдэл төрүүлж, харилцаагаа хэвээр хадгалахын тулд гэрийн бүх ажлыг би хийж байхаар шийдсэн юм. Хэдэн сарын дараа бидний харилцаа яг үнэндээ илүү хурцадмал болно гэж би хэзээ ч төсөөлөөгүй бөгөөд энэ нь миний хувьд сэтгэлээр унамаар, шаналалтай байв. Гэсэн хэдий ч би ялзралаа нарийвчлан шинжиж, хүлээн зөвшөөрөхийн оронд залуу охинд анхаарлаа төвлөрүүлж, түүнтэй эвтэй байхад хэцүү, тэр хэтэрхий бодлогогүй гэж бодсон. Нэг өдөр, дүү ажлаасаа ирж намайг гэрийн ажил хийж байгааг хараад махруу зангаасаа болоод л үүнийг хийж байна гэж шулуухан хэллээ. Үүнийг сонсоод би гомдлын нулимсаа барьж дийлсэнгүй. Тэр мөчид би нэн даруй яваад хэзээ ч эргэж ирэхгүй байхыг үнэхээр хүсэв. Гэхдээ би түүнийг надаас залуу, бас Бурханд итгээд удаагүй гэдгийг нь саналаа. Хэрвээ би өөрийгөө хойш тавьж чадахгүй, түүний эсрэг атаа хорсол хадгалсаар байвал чуулганы удирдагч нар, бусад ах, эгч нар намайг хэрхэн харах вэ? Тэд намайг залуу охинд хайраар хандаагүй, бас хариуцлагагүй байсан гэж хэлнэ. Тэгвэл би хэрхэн тэдэнтэй нүүр тулгарах юм бэ? Тийм нөхцөл байдалтай тулгараад юу хийх талаар ямар нэгэн санаа надад үнэхээр байсангүй. Зовж шаналан байхдаа би Бурханы өмнө ирж ийнхүү залбирлаас: “Өө Бурхан минь! Би үнэхээр их шаналж байна. Намайг зугтах хүчтэй байх боломжгүй болгож, бул хар чулуунууд дээрээс дараад байгаа юм шиг л байна. Гэхдээ, надад тохиолдсон энэ нөхцөл байдал дунд Таны сайн санаа зорилго байх ёстой гэж би итгэж байна. Намайг гэгээрүүлэхийг л би Танаас гуйж байна. Ингэснээр би Таны санаа зорилгыг ойлгож, сурах ёстой сургамжаа авч чадна.” Залбирсны дараа тун удалгүй нэг эгч намайг олж ирж таарсан, тэгээд би зүрх сэтгэлээ нээж, нөхцөл байдлынхаа талаар түүнтэй ярилцлаа. Энэ тухай сонсоод тэр эгч ингэж хэлэв: “Бурханы бүх ажил хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба бидэнд тохиолддог нөхцөл байдал бидэнд сургамж өгөх учиртай. Хэрвээ бидний дотор эдгээр сөрөг зүйл байх юм бол Бурханы жигшдэг сатанлаг хор бидний дотор одоо хүртэл байсаар байна гэсэн үг. Эдгээр нөхцөл байдлаар дамжуулан Бурхан биднийг цэвэрлэж, өөрчилнө…” Эгчийг явсны дараа би орон дотроо эргэж хөрвөөн унтаж чадалгүй, “Бурхан миний юуг цэвэрлэж, өөрчлөх юм бэ?” гэж бодлоо. Тийм учраас би босоод Бурханы үгийг уншсан юм: “Амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал үг, утгагүй яриа хүний амь, уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг эргэцүүлэн бясалгах явцдаа би ийнхүү бодолд умбалаа: Сүүлийн хэдэн сарын турш би яагаад ийм их гутрал, шаналал дунд амьдарч байна вэ? Миний зан байдлыг Сатаны ямар хор ноёлоод байгаа юм бэ? Бурханы гэгээрлийн ачаар, зүрх сэтгэл минь аажмаар дотроосоо гэрэлтэхийг мэдэрч, нэр хүнд, байр сууринд би яагаад тийм их анхаарал хандуулж байсны шалтгаан нь “Хүн очсон газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, Хүн нэрээ, тогос өдөө”, “Хүмүүс үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” гэх мэт Сатаны хорны нөлөө, хутган үймүүлэлт гэдгийг ойлгож ухаарахад хүрлээ. Эдгээр хорны ноёрхол намайг нэр нүүр, бардамналд, бас миний тухай бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт асар ихээр анхаарахад хүргэжээ. Миний хийсэн, хэлсэн бүхэн бусад хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа хадгалахын тулд байлаа. Миний нэр нүүр, хоосон санаархалд ямар нэгэн зүйл тохиолдмогц би зовж шаналан, тарчилдаг байв. Энэ бүх зовлон, хорсол Сатанаас болсон. Тэр дүү охинтой хамт амьдарч эхэлснээс хойш хэрвээ би ямар нэгэн буруу зүйл хэлж, эсвэл хийвэл таагүй сэтгэгдэл төрүүлнэ гэж эмээн түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж байнга болгоомжтой харьцдаг байснаа би саналаа. Тийм учраас би тэнэг юм шиг авирлаж, бялдуучлан амьдарч байжээ. Тэр охиныг надтай харьцах үед би өөрийгөө мэдэх боломжийг ашиглаагүй, харин нэр нүүрээ алдахыг хүсээгүй учраас дүү охины эсрэг үзэл бодол, атгаг сэжгээр дүүрч, тэр ч байтугай энэ орчноос дайжиж алга болохыг хүссэн. Өөрийн дүр төрх, нэр нүүрээ авч үлдэхийн тулд, түүнийг бага зэрэг ялзрал илчлэхийг, эсвэл үнэнтэй үл нийцэх зүйл хийхийг нь заримдаа харсан ч гэсэн түүнийг гомдоож, харилцаагаа улам хөндийрүүлэх вий гэж эмээхдээ би түүнтэй нээлттэй байж зүрхлээгүй. … Гэвч, Сатаны эдгээр хор намайг улам бүр хоёр нүүртэй, зальтай болгож, үүнээс улбаалан амьдралыг маань ядаргаатай, шаналгаатай болгосон. Энэ харанхуй торноос мултарч, хуурамч багаа хуулж хаяхыг би үнэхээр хүссэн, ингэснээр би бүрэн эрх чөлөөтэй, тайван амьдарч болох болно. Гэхдээ би үүнийг бие даан хийж чадахгүй, тэгээд Бурханы өмнө сөхрөн Түүнд зүрх сэтгэлээ уудалсан: “Өө Бурхан минь! Би магтаал, нэр хүндийг нэг төрлийн таашаал гэж үздэг байсан. Миний буруу байжээ гэдгийг би одоо харж байна. Эдгээр зүйлийн араас хөөцөлдөх нь гайхалтай таашаал биш, харин зовлон шаналал, гутрал, хүлээс, хязгаарлалт юм байна. Сатаны гүн ухаан намайг хуурч, хяналтандаа авч, нэр хүнд, эд хөрөнгө, байр суурь, мөн нэр нүүр, хоосон санаархлыг эрэлхийлэхэд хүргэж байжээ гэдгийг би одоо л тодорхой харж байна. Миний бүх зовлон шаналлыг Сатан авчирчээ. Өө Бурхан минь! Би дахиад Сатаны гүн ухаанаар амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Би Таны авралыг гуйж байна; хэрэгжүүлэлтийн зөв замыг надад харуулж, Сатаны урхийг эвдэж гаран, Таны шаардлагын дагуу үйлдэх хүч чадал, өөртөө итгэх итгэлийг надад өгөөч.” Залбирлын дараа урьд өмнө байгаагүйгээр сэтгэл хөнгөрснийг би мэдэрлээ. Үүний зэрэгцээ, үнэний эрэл хайгуулаар л дамжуулан би ялзарсан зан чанараа шийдвэрлэж чадна гэдгийг ухаарсан. Дараа нь, би Бурханы үгээс дараах хэсгийг харсан юм: “Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу?… Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн тодорхой арга замыг заасан бөгөөд энэ нь үнэнч шударга хүн байх дадлыг хэрэгжүүлэх, нэр хүнд, эд хөрөнгө, эсвэл хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа цаашид хайхрахгүй байх явдал байлаа. Үүний оронд би зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханы үгийг юм бүхэнд өргөмжилж, гэрчилж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байх хэрэгтэй. Тийм маягаар би Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадах байв. Бурхантай хэвийн харилцаатай байх нь бусад хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай байхад аяндаа хүргэнэ. Тийм учраас, би зөвхөн Бурханы үгийн дагуу үйлдэж, ялзарсан зан чанараа аажмаар хөөн зайлуулахаар шийдсэн юм. Тэр үеэс эхлээд, би дүү охинтой байнга ухамсартайгаар ярилцаж, Бурханы үгийг хамтдаа уншдаг болсон. Хэрвээ бид үүргээ биелүүлэхдээ шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарвал Бурханд хандан хамтдаа залбирч, Бурханы үгээс хариултыг нь хайдаг байлаа. Бид нэг нэгтэйгээ маш эвтэй нийцтэй байв. Нэг л мэдэхэд бие дээрх ачаа, зүрх сэтгэл дэх гутрал бүгд алга болж, удаан хүлээсэн инээмсэглэл нүүрэнд маань тодорсон юм. Бурханы үгийг хэрэгжүүлснээр би тайвшрал, баяр хөөрийг үнэхээр мэдэрсэн. Намайг аварсны төлөө би Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна.

Зовлонт цэвэршүүлэлтийн энэ хэдэн долоо хоногийн дараа, бусад хүмүүстэй харилцаагаа хадгалахын тулд амьдралын гүн ухаан хэрэглэхийг Бурхан яагаад бидэнд зөвшөөрөхгүйг би эцэст нь ойлгосон юм. Яагаад гэвэл амьдралын тэр бүх гүн ухаан болон онч мэргэн үгс гээч нь хүмүүст Сатаны суулгадаг хор, мөн хүмүүсийг хүлж, хор хөнөөл учруулахын тулд Сатаны ашигладаг хэрэгсэл юм. Эдгээр сатаны гүн ухаан нь хуваагдал, зөрчилдөөн, үхлийг үүсгэхэд хүмүүсийг хүргэж, хүмүүст гутрал, зовлон шаналал л авчирч чадна. Учир нь Сатан өөрөө ялзрал, хуваагдал бөгөөд зөвхөн Бурханы үг болон хүмүүсээс Түүний шаарддаг зүйлс л бие биетэйгээ эвлэрэх боломжийг тэдэнд олгодог. Зөвхөн Бурханы үгээр амьдарч, Түүний үгийн дагуу үйлдсэнээр л хүмүүс Сатаны харанхуй нөлөөг эвдэн, Бурханы өмнө бүрэн дүүрэн эрх чөлөөтэй, сэтгэл уужим амьдарч чадна. Үүний зэрэгцээ, дүү охинтой хамт амьдарч байгаа маань Бурханы гайхамшигт зохицуулалт бөгөөд миний дотох гүнзгий үндэслэсэн Сатаны хор, миний бодит хэрэгцээг онилоход чиглэгдсэн болохыг олж харлаа. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Хүн нэрээ, тогос өдөө” гэх мэт сатаны хорнуудын надад учруулсан хор хохирлын хэмжээг би хэзээ ч танин мэдэхгүй байсан. Би эдгээр хорыг өдийг хүртэл эерэг зүйлс гэж шүтсээр байх байсан ба намайг илүү биеэ тоосон, ялзарсан байдалд хүргэж, эцэст нь доройтол, сүйрэл рүү зүглүүлэх байлаа. Эдгээр нөхцөл байдал, шалгалт нь намайг аварсан Бурханы агуу аврал яг мөн байв!

Хожим нь би чуулганы удирдагчаар сонгогдлоо. Эхэндээ би асуудалтай тулгарахаараа эгч, ах нарын саналыг байнга сонсдог байсан бөгөөд бусад хүмүүс миний тухайд юу бодохыг хайхардаггүй байв. Гэхдээ нэр төр, эд хөрөнгийн хойноос хөөцөлдөх хүсэл маань дахин нэмэгдэхэд тийм ч их хугацаа шаардагдаагүй юм. Би чуулганы бусад удирдагч нараас эрт үүрэг гүйцэтгэж эхэлсэн учраас асуудал гарах үед ах, эгч нар аяндаа над дээр ирдэг байв. Аажмаар, би сэтгэл хөөрөлд автаж эхэлсэн бөгөөд дүү охиноос одоог хүртэл дээгүүр хэвээр юм байна гэж бодсон. Дүү охинтой хамт цуглаан дээр байх үедээ өөрийгөө гайхуулж, ах, эгч нарын бахдал, магтаалыг хүртэх, бас түүнээс илүү гэдгээ мэдрүүлэхийн тулд чухал мэт санагдах сургаалуудын талаар үргэлж ярьдаг байлаа. Нэг удаа, жижиг бүлгийн цуглааны үеэр дүү охиныг бага зэрэг ярьсаны дараа би илүү их ярих ёстой, тэгэхгүй бол ах, эгч нар намайг түүн шиг сайн биш гэж бодно гэсэн санаа төрсөн юм. Тийм учраас би завсарлага гарах үед нь хөндлөнгөөс оролцож, зогсолтгүйгээр ярьж эхлэв. Намайг хийж байгаа зүйлдээ үнэхээр орсон байх үед хажууд байсан нэг ах яриаг минь таслан: “Бид хоосон сургаал яриад байж болохгүй. Бид ах, эгч нарыг хангахын тулд зарим бодит туршлага, мэдлэгийг ярилцах ёстой” гэлээ. Тэр ахын үгийг сонсоод би олны өмнө алгадуулсан мэт болов. Нүүр маань час улайж, би: “Ах, эгч нарт өндрөөр үнэлэгдэхийн тулд би эхлээд хэдхэн үг нэмж хэлэх санаатай байсан, харин одоо надад үнэхээр ичгэвтэр болчихлоо!” гэж бодов. Тэгэхэд би газар доогуур орох нүх олоод нуугдмаар санагдсан. Намайг дотроо тарчлан байхад ах, Бурханы үгээс нэг хэсгийг уншив: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг… Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы шүүлтийн үг бүр миний зүрх рүү зүүгээр хатгах мэт байж, намайг бүр ч их ичээлээ. Бурханд итгэхээсээ өмнө, хүн болгоноор магтуулах нь надад үнэхээр таатай байсан ба бусдаас ялгарч, хүчтэй, амжилттай эмэгтэй болохын тулд зүрх сэтгэл, сүнсээрээ хичээж байснаа би санав. Энэ мөрөөдөл маань сүйрснээс хойш нэр хүнд, эд хөрөнгө, байр суурь хөөх хүслээ биелүүлж чадна гэж би бодсон. Ялангуяа энэ үед ах, эгч нараар хүндлүүлэхийн тулд би дүү охинтой нууцхан өрсөлдсөн. Гаднаа би, байр суурийн төлөө хүний эсрэг тэмцэж байсан, харин мөн чанартаа бол Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурханы эсрэг тэмцсэн. Учир нь Бурханд итгэдэг хүмүүс Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж, өөрсдийнхөө зүрх сэтгэлд Бурханд зориулан зай гаргах ёстой. Үүний оронд би ах, эгч нарын зүрх сэтгэлд байр эзлэхийг, тэднээр хүндлүүлэхийг, тэдний бишрэлийг хүртэхийг хүссэн. Энэ бол Бурханыг илт эсэргүүцсэн хэрэг биш гэж үү? Зөвхөн бодит баримтын өмнө л би уг чанар маань Бурханы эсрэг болохыг харж чадсан. Хэрвээ би Бурханы гэсгээлт, шүүлтийг туулаагүй, зан чанарын өөрчлөлтөд хүрээгүй бол, гаднаа хүсэл тэмүүлэлтэйгээр, идэвхтэйгээр Бурханы төлөө зарцуулж байгаа мэт харагдсан ч гэсэн үнэн хэрэгтээ би мууг хийж, Бурханыг эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ, Сатан хүн төрөлхтний оюун санаа, сүнсийг янз бүрийн арга замаар хордуулж, нэр алдар, эд хөрөнгө, байр суурь булаацалдахад хүргэснээр тэднийг ялзруулж, үүгээр дамжуулан тэднийг аажмаар Бурханаас төөрүүлж, Бурханаас урвуулж, эцэст нь тэднийг там руу чирдэг болохыг би тодорхой харлаа. Энэ тухай бодоод би айхгүй байж чадаагүй бөгөөд харалган, мунхаг байдлаа, мөн дотор минь гүнзгий үндэслэсэн сатаны хорыг жигшин зэвүүцэж эхэлсэн. Хэрвээ би нэр хүнд, эд хөрөнгө, байр суурийн ноёрхол дор байгаагүй бол аливаа хүн, тохиолдол, эсвэл юмсын хяналтад байхгүй байх байсан бөгөөд бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлэх замаар Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар л хичээх байсан. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтад байгаагүй бол үүргээ биелүүлснээр дамжуулан Бурханыг өргөмжлөхөд, Бурханыг гэрчлэхэд, ах, эгч нарыг Түүний өмнө авчрахад анхаарлаа хандуулах байсан. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтад байгаагүй бол үнэний авчирдаг тайтгарал, аз жаргалыг эдэлж чадалгүйгээр, өдөр бүр гутрал, тарчлаан дунд амьдрахгүй байх байлаа. Хэрвээ би нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хяналтад байгаагүй бол ах, эгч нартай хэвийн харилцаа тогтоож, бусдын итгэл, бишрэлийг олж авахын төлөө гадаад төрх ашиглан бусдыг хуурахын оронд нэг нэгнээ сүнсээр дэмжиж, туслах байв. … Энэ бүхэн, яг тэр өдрийг хүртэл надад хор хөнөөл учруулж байсан Сатаны хорноос болсон. Сатан үнэхээр хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий муу ёрын. Энэ бол үнэхээр сүнс залгигч чөтгөр! Бурханы гэгээрэл, удирдамжийн дор би махан биеэ хаях, үнэнийг хэрэгжүүлэх хүсэл, зоригтой болсон. Тэгээд би Бурханд хандаж ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хор хөнөөл намайг өнөөдрийн энэ нөхцөл байдалд оруулсан. Эдгээрийн хойноос хөөцөлдөхийн тулд би Таны шаардлагыг орхиж, Танд ахин дахин дуулгаваргүй байж, эсэргүүцэж, Таныг гуниглуулж, жигшил зэвүүцлийг тань төрүүлсэн. Би одоо эдгээрийг зүрх сэтгэлийнхээ гүнээс үзэн ядаж байна. Би тэдгээрийг хаяж, бүрэн орхихыг хүсэж байна. Та намайг ирээдүйн замд минь залж чиглүүлээч.” Тэр үеэс хойш би маш даруу төлөв байж, цуглааны үеэр бодит туршлагынхаа талаар ярихад гол анхаарлаа хандуулж эхэлдэг болсон. Ах эгч нарт асуудал тулгарах үед би асуудалд орж байсан үеийнхээ талаар болон Бурханы үгийн гэгээрэл, удирдамжийн талаар тэдэнтэй ярилцахаар зүрх сэтгэлээ ухамсартайгаар нээдэг болсон, ингэснээр тэд Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы хайрыг танин мэдэж болох юм. Ийм маягаар үйлдэх үед миний санаа амарч, зүрх сэтгэл дотор гэрэлтүүлэгдсэн мэт санагдаж, өдөр бүрийг нэн сэтгэл хангалуун болгож байв.

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний харьцалт, засалтыг ахин дахин хүртсэний дараа би сатанлаг уг чанарынхаа талаар зарим нэг бодитой мэдлэгтэй болж эхэлсэн. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь, нэр нүүр гэх мэттэй дахин нүүр тулах бүрдээ би ухамсартайгаар Бурханд залбирч, Түүнтэй хамтран ажиллаж, өөрийн махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлдэг байв. Нэг удаа хөрш чуулганы маань нэг эгч сайнгүй нөхцөл байдалд байлаа. Энэ тухай сонсоод бид түүнтэй уулзаж, чин сэтгэлээсээ ярилцахаар байнга очдог байв. Хэсэг хугацааны дараа түүний нөхцөл байдал сайжирч, тэрээр сайн мэдээний ажилд идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн. Түүний авчирсан шинэ итгэгчдийн дунд үнэнээр үнэхээр цангасан, бас маш хурдан өсөж хөгжсөн нэгэн байлаа. Тийм учраас бид түүнийг шинэ итгэгчдэд зориулан чуулганы удирдагч болгон боловсруулахаар зорьсон юм. Энэ үед, хөрш чуулганаас бидэнд захидал бичиж, эгчийг үүрэг гүйцэтгүүлэхээр тэнд аваачихыг хүссэн. Би дотроо дээд зэргээр дургүйцсэн ч бодлоо өөрчилж, ингэж бодлоо: Чуулганууд бол нэгдсэн нэг бүхэл юм. Бурханы хүсдэг зүйл бол хамтарсан илэрхийлэл билээ. Шинэ итгэгч ямар чуулганд хамрагдах нь хамаагүй үүргээ биелүүлж чадаж л байвал энэ нь Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулна. Миний өмнөх бодол бас л нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн төлөө байгаагүй гэж үү? Би өөрийн дүр төрх, нэр нүүрэнд анхаарлаа хандуулсан хэвээр биш байна гэж үү? Энэ нь надад Бурхан үгийг санагдуулсан: “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). Яг үнэн! Миний биеэ авч явах байдал, зан төлвийг хараач. Би байнга нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хойноос явж байсан бөгөөд аль нь ч Бурханы төлөө байгаагүй. Би ямар их аминчхан байгаа вэ! Би Бурханы өргөмжлөл, сайхан сэтгэлийг байнга эдэлдэг байсан боловч нэр алдар, эд хөрөнгө, байр сууринд хүрэхийн тулд өдөр бүр хичээнгүйлэн оролдож, тархиа гашилгасан. Хэдийгээр би нэрэн дээрээ Бурханд итгэдэг байсан ч Бурханы санаа зорилго, шаардлагын дагуу үйлдээгүй, бас мөн чанартаа Бурханыг огт дуулгавартай дагаагүй. Хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг хэмжих Бурханы хэмжүүр хүний гадаад зан байдалд, эсвэл бусдын үнэлгээнд суурилдаггүй, харин аливаа зүйл тохиолдох үед хүн өөрийн зүрх сэтгэл дэх, Бурханы санаа зорилготой нийцдэггүй зүйлсийг дарж чадаж байгаа эсэхэд, чуулганы хамгийн сайн ашиг сонирхлыг бодож чадаж байгаа эсэхэд, юм бүхэнд Бурханыг хайрлаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чаддаг эсэхэд тулгуурладаг. Бурханы санаа зорилгыг ойлгосны дараа зүрх сэтгэл минь гэнэт баяр хөөртэй болсон бөгөөд тэрхүү шинэ итгэгчийг нэн даруй хөрш чуулган руу шилжүүлсэн юм.

Бурханы ажлыг хэдэн жилийн турш туулсны дараа би үүнийг илүү тодорхой ойлгосон: Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь зэрэг нь хүмүүсийг хуурахын тулд Сатаны ашигладаг арга мэх, хүмүүсийг хүлэхийн тулд ашигладаг гинж юм. Үүний эзэмшил дор амьдардаг хүмүүс ямар ч эрх чөлөөгүйгээр үүнд хүлэгдэж, хууртсан байдалтай л байна. Нөгөө талаар, Бурханы үг бол үнэн, зам, амь билээ. Бурханы үгийн дор амьдарч буй хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлд амьдарч байгаа. Хүн Бурханы шаардлагыг хангаж, Бурханы хүссэнээр үнэнийг хэрэгжүүлэхийн тулд зарим нэгэн хичээл зүтгэл гаргаж л байвал Бурханы өмнө амьдрахын тайтгарал, эрх чөлөөг туулж мэдэрч чадна. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн авчирсан зовлон шаналлыг эргээд харахад, дараа нь над дээр хийгдсэн Бурханы авралын ажлыг харахад би үнэхээр Бурханд талархаж, Бурханд өртэйгээ мэдэрдэг. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн хүлээснээс намайг аврахын тулд Бурхан янз бүрийн орчин, хүмүүс, юмс, тохиолдлуудыг нарийн зохицуулсан ба Өөрийн практик ажлыг ашиглан намайг алхам алхмаар хөтөлж, залж чиглүүлж, амьдралын зөв замаар алхах боломжийг надад олгосон. Орчин бүр, илрэл болгон Бурханаар нарийн төлөвлөгдсөн бөгөөд тус бүрийнх нь ард намайг гэсэн Бурханы агуу хайр оршин байдаг. Гэсгээлт, шүүлтийг ахин дахин туулсны дараа би ялзралынхаа бодит байдлыг аажмаар харсан. Би бас Бурханы бодит ажлын тухай мэдлэгтэй болж, Бурханы ариун, агуу, аминч бус байдлыг харж, хүн төрөлхтнийг аврах Бурханы бодол, анхаарал халамжийг гүнзгий мэдэрсэн юм. Ирээдүйн туршлагадаа би Бурханы гэсгээлт, шүүлтийг, Түүний шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авахыг илүү ихээр хүснэ, ингэснээр миний ялзарсан зан чанар бүхэлдээ цэвэрлэгдэж, аль болох хурдан өөрчлөгдөж, би чин сэтгэлээсээ утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг амьдран харуулж чадна!

Дараах: Дахин төрөлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сэтгэл хөдлөлд бүү авт

Шин Жин, Хятад 2015 оны 6-р сард би нэг чуулганд сайн мэдээний санваартнаар үйлчлэхээр очсон юм. Ли Жиэ гэдэг нэг эмэгтэй усалгааны багт...

Messenger дээр бидэнтэй холбоо барих