“Мэргэжилтэн” байхаа болиод эрх чөлөөг үнэхээр мэдэрч байна

2022-01-21

Жан Вэй, Хятад

Би эмнэлэгт согог заслын ерөнхий эмчийн орлогчоор ажилладаг, дөчин жил энэ ажилдаа бүхнээ зориулж, эмчилгээний нэлээд туршлага хуримтлуулсан байлаа. Өвчтөнүүд, хамтран ажиллагсдын аль алинд нь би анагаахын мэдлэг чадвараараа ихэд хүндлэгддэг, хаа явсан газраа бишрүүлж, хүндлүүлдэг, өөрийгөө онцгой нэгэн, бусдаас хавьгүй дээгүүр гэж санаж явлаа. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авсны дараа чуулганд удирдагч, санваартнаар ажилладаг зарим ах эгч цуглаан дээр нөхөрлөл хуваалцаж, асуудал шийдвэрлэхэд тусалж, зарим нь нийтлэл бичиж, видео бүтээж байгааг харсан юм. Би тэдэнд үнэхээр атаархаж, гүйцэтгэж байгаа үүргийнхээ төлөө бусдаар бишрүүлдэг байх гэж санадаг байв. Гэртээ хүн байлгах, ерөнхий хэрэг явдлыг зохицуулах үүргийг дорд үзэж, иймэрхүү үүрэг нь энгийн, нэргүй үүрэг гэж бодож, “Иймэрхүү үүрэг би хэзээ ч гүйцэтгэхгүй. Би нийгэмд байр суурьтай, боловсрол сайтай. Хэрвээ үүрэг гүйцэтгэх юм бол тэр нь миний байр сууринд тохирсон байх ёстой” гэж бодож байлаа.

2020 оны Цагаан сарын дараа чуулганы удирдагч намайг олж уулзаад “Юм бичих үүрэгтэй хэдэн эгчид байрлах аюулгүй газар алга. Чамайг итгэгч гэдгийг нийтээрээ мэдэхгүй болохоор гэр чинь харьцангуй аюулгүй байна байх. Чи тэднийг гэртээ байлгаж болох уу?” гэсэн юм. “Би үүрэг гүйцэтгэх дуртай, гэхдээ өндөр зэрэглэлийн ерөнхий эмчийн орлогч, мэргэжилтэн над шиг хүн гэртээ хүн байлгаж, халуун зуухны өмнө борви бохисхийлгүй ажиллаж, ширээ тойрон гүйх нь үндсэндээ асрагч шиг байх бус уу?” гэж бодоод миний урам хугарсан юм. Гэртээ хүн байлгах үүргээс илүү нэр хүндтэй үүрэг огт байсангүй гэж үү? Ямартай ч бага зэрэг байр суурьтай, эсвэл ур чадвар шаардсан үүрэг авах ёстой гэж би бодсон. Үгүй бол, намайг зэрэглэл бууруулж байгаа юм шиг санагдсан! Гэртээ хүн байлгах үүрэг авьяас чадварыг минь дэмий үрж байгаа хэрэг бус уу? Найз нөхөд, гэр бүлийнхэн минь ердөө л гэрт сууж, бусад хүнд хоол хийхийн тулд мэргэжилтний маш сайхан албан тушаалаасаа татгалзсаныг минь мэдвэл үхтлээ инээх бус уу? Энэ тухай бодох тусам улам гомдсон. Чуулганд яаралтай хэрэгцээтэй байсан болохоор миний хүссэн зүйл биш байсан ч гэсэн ийм эгзэгтэй үед татгалзаж болохгүй—тэгэх нь хүн чанаргүй хэрэг болно гэж бодсон. Дараа нь, би биеийн хэмжээ дутмаг, үнэнийг төдийлөн ойлгоогүй л байна, тиймээс юм бичих үүрэгтэй ах эгч нартай их харилцвал тэднээс суралцаж болно, тэдэнтэй ажиллуулахаар намайг шилжүүлж магадгүй юм санагдаад, гэртээ хүн байлгах үүрэг түр зуурынх гэж бодож байлаа. Түүнчлэн, тахал өвчний ийм хүнд нөхцөлд хамгийн дэмий газар эмнэлэг байсан, би цаашид ажиллахыг хүсээгүй. Тиймээс би ажлаасаа гарч, гэртээ хүн байлгах үүргийг хурдхан авсан.

Би үргэлж ажилтай завгүй байдаг байсан болохоор хэзээ ч нэг их хоол хийж байгаагүй. Эгч нарт аятайхан хоол идүүлэхийн тулд хоол хийж сурахад өөрийгөө дайчлав. Гэхдээ хоолоо хийчхээд ширээн дээр гаргаж тавихыг хэзээ ч хүсдэггүй, тэгэх нь үйлчлэгчийн ажил юм шиг санагдаж байлаа. Эмнэлэгт хоол иддэг байхад үргэлж хэн нэгэн надад бэлэн юм авчирч өгч, ямар ч тасагт байсан хамт ажиллагсад маань босож ирээд надтай ярьдаг, би хаа явсан газраа ихэд хүндлэгддэг байсан. Гэтэл одоо, өдөр болгон хормогч зүүж, тос болсон хувцас өмсөж, тостой тогоо, хайруулын таваг зүлгэж цагаа өнгөрөөж байхад эгч нар сайхан, цэвэрхэн хувцас өмсөж, компьютерын урд сууж байв. Би үнэхээр шаналж, гомдож байлаа. Энэ нь надад: “Оюун ухаанаа ашигладаг хүмүүс ашигладаггүй хүмүүсийг захирна”, “Дугуй дугуйгаараа нийлдэг” гэж бодогдуулсан юм. Хоол хийж, гэртээ хүн байлгах нь бие махбодын ажил, бусдаас өөр түвшнийх. Энэ тухай бодох тусам сэтгэл улам гонсойж, асар их ачаа дээрээс минь дарж байх шиг сэтгэл хүнд оргиж, тэр үүргийг удаан хугацаагаар хийхийг хүсээгүй. Тэгээд “Би анагаахын нийтлэлүүд бичиж, салбартаа сайшаагдаж байсан. Юм бичих ур чадвар минь дутуу дулимаг байна гэж байхгүй. Сайн гэрчлэлийн нийтлэл бичиж чадвал удирдагч авьяасыг минь хараад тэр үүрэгт тавьж магадгүй, тэгвэл би гэртээ хүн байлгах энэ үүргээс чөлөөлөгдөж магадгүй л юм?” гэж бодоод, эрт босож, орой унтаж, туршлагынхаа тухай нийтлэл дээр ажиллаж эхлэв. Эгч нар нийтлэлүүдийг маань уншаад муугүй болж гэж хэлэхэд нь ихэд баярласан би удирдагч руу явуулсан боловч хүлээгээд, хүлээгээд юм бичих үүрэгт томилогдохгүй л байв. Би маш их урам хугарч, нийтлэл бичих хүсэл эрмэлзлээ аажмаар алдлаа. Тэгээд хэдхэн хоногийн дотор, сүмд видео хийхэд илүү олон хүн хэрэгтэй байгааг сонсоод, “Видео хийх нь тодорхой ур чадвар шаарддаг үүрэг. Одоо надад боломж гарлаа—Хэрвээ би компьютер дээр сайн болбол авьяастай, ур чадвартай хүн болно” гэж бодсон юм. Би дахиад л эрт босож, орой болтол унтахгүй видео хийх ур чадвар сурч эхэллээ. Гэхдээ хөгшин болохоор юмыг залуус шиг хурдан хийж ердөө чадахгүй, гүйцэж чадахгүй байв. Энэ найдвар ч бас алдарч, би үнэхээр гутарч, илүү “өндөр зэрэглэлийн” үүрэг надад ердөө ч олдохгүй, иймэрхүү хар ажил дээр гацсан санагдаж, намайг үл ойшоож байх шиг санагдаж, хэд хоног сайн унтаж, идэж чадахгүй, хоол хийж байхдаа хийж байгаа юмаа мартаад, юунд ч төвлөрч чадахгүй байлаа. Заримдаа ногоо хэрчиж байхдаа өөрийгөө зүсэх юм уу гараа түлж, аяга шанага, сав суулгаа шалан дээр ахин дахин унагааж, аймшигтай чимээ гарган, өөрийгөө цочоож байв. Эгч нар энэ чимээг сонсох болгондоо юу ч хийж байсан, тэрийгээ хаяад, цэвэрлэхэд минь туслахаар яардаг байлаа. Тэднийг үүргээ гүйцэтгэхэд нь үймүүлж байгаагаа хараад надад маш муухай санагдаж, шаналж зовохдоо би Бурханд ингэж залбирсан: “Бурхан минь, би одоо гэртээ хүн байлгах үүрэгтэй байгаа. Энэ нь надад үнэхээр дорд санагдаж байна. Хэлмэгдсэн мэт санагдаад, захирагдаж чадахгүй байна. Үүнийг яаж шийдэхээ мэдэхгүй юм. Намайг замчлаач.”

Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Үүрэг чинь ямар ч бай дээд, доод гэж бүү ялгаварла. Чи ингэж хэллээ гэе: ‘Энэ ажил Бурханаас оноосон даалгавар, Бурханы гэрийн ажил ч гэлээ, ийм юм хийвэл хүмүүс намайг дорд үзэж магадгүй. Бусдад онцгойрч болохуйц ажил хийх боломж олддог. Гэтэл надад оногдсон, онцгойрох нь бүү хэл, нүднээс далдуур чармайн зүтгэхэд хүргэдэг энэ ажлыг яаж үүрэг гэж нэрлэж болох юм бэ? Энэ үүргийг би хүлээн авч чадахгүй; энэ миний үүрэг биш. Бусдын өмнө онцгойрч, нэрд гарах боломж олгодог үүрэг л миний үүрэг байх ёстой—бас би нэрд гарч, онцгойрдоггүй юм гэхэд үүргээсээ ашиг тус хүртэж, бие амар байх ёстой.’ Энэ зөвшөөрч болох хандлага мөн үү? Голомтгой байна гэдэг Бурханаас ирдэг зүйлийг хүлээн авахгүй, өөрийн дураар сонголт хийж байгаа хэрэг. Энэ нь үүргээ хүлээн авахгүй, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг, мөн тэрслүү байдлын чинь илрэл. Ийм голомтгой байдал хувийн дур сонирхол, хүсэлтэй чинь холилддог. Эрх ашиг, нэр хүнд гэх зэргээ бодолцож үзэх үедээ чи үүрэгтээ дуулгаваргүй ханддаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Энэ хэсэг үнэхээр зүрх сэтгэлийг минь сүлбэж, Бурханы үг байгаа байдлыг минь яг илчилсэн юм. Би байр суурьтай нэрд гарсан мэргэжилтэн учраас хаа явсан газар минь намайг эн тэргүүнд тавьж, хүндлэх ёстой гэж бодоод, үүгээрээ далимдуулан бусдаас ялгарахыг хүссэн. Намайг гэртээ хүн байлгах үүрэгт тавих үед байр суурийн минь зэрэглэлийг бууруулж, шударга бус хандаж байгаа юм шиг санагдаж байв. Гэвч гэртээ хүн авах үүргийг маш их дорд үзэж байсан шалтгаан нь Бурханы гэр дэх үүргээ би шүтлэггүй хүний өнцгөөс харж байснаас болсныг Бурханы үгийн шүүлт, илчлэл надад харууллаа. Үүргийг би дээд, дорд гэдгээр нь харж, ангилж байж. Алдар нэр олж болохоор үүрэг байвал дуртайяа гүйцэтгэж, харин нүднээс далд юуг ч дорд үзэж байв. Тийм сэтгэлгээ үүргээ гүйцэтгэхэд минь саад болж, тэр ч байтугай бууж өгөхийг хүссэн. Үүрэгтээ Бурханы хүслийг өчүүхэн ч бодохгүй, харин ч өөрийгөө л сайнаар харагдуулан, нэр төр, байр суурийн хойноос хөөцөлдөж байсан нь илэрхий байна. Бурхан бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгүүлэхээр намайг өргөсөн, энэ нь надад зориулсан Түүний даалгавар байсан ч би өөрийнхөө үзэмжээр шилж сонгож байж. Энэ бол маш бодлогогүй хэрэг. Үүнийг ухаараад Бурханд маш их өртэйгөө мэдэрч, үүргээ сайн гүйцэтгэхэд зүрх сэтгэлээ зориулахаар чимээгүйхэн шийдсэн.

Үүний дараа Бурханы үгийг зорилготойгоор ууж идэн, өөрийн байдлын дагуу залбирч, түдгэлзэх зүйлгүйгээр гэртээ хүн байлгаж чаддаг болсон. Дараа нь болсон зүйл намайг дахиад л түгшээсэн юм. Гэртээ байлгаж байсан нэг эгч чуулганы удирдагч болж, би эгчид үнэхээр атаархав. Би “Юм бичих үүрэгтэй хүн ямар үнэ цэнтэй болохыг харж байна. Тэд үнэхээр нэр хүндтэй болж чадна, сайн байвал удирдагч ч болж чадна. Гэтэл гэртээ хүн байлгах үүрэгтэй хүнд ямар ирээдүй байна вэ? Би дандаа л тос асгарсан хормогч зүүж, утаа үнэртүүлэн, хүнсээ цуглуулахаар гадагшаа гарах болгондоо таньдаг хүнтэйгээ таарахаас, эмчийн ур чадвараа яагаад ашиглахгүй байгааг минь асуух вий гэхээс айж, зүгээр л толгой бөхийж, хана дагаж шурхийн өнгөрөхийг хичээдэг. Гэртээ ирэх хүртлээ уужуу амьсгаа ч авч чаддаггүй. Хаа ч явсан бүхний урд нь, голд нь өөрийгөө тавьж, үргэлж тайзан дээрээс лекц уншдаг байлаа. Бүх хүн гарыг минь атгахыг хичээдэг байсан бол одоо хэнд ч харагдахыг хүсэлгүй, зүгээр нэг ногоо авахдаа нуугдаж явна” гэж бодоод улам сэтгэлээр унаж, гадаад ертөнц дэх байр сууриа оюун санаанаасаа гаргаж хаяж чадахгүй, “мэргэжилтэн”, “захирал”, “профессор” гэж дуудуулж байснаа үнэхээр санагалзаж, удирдагч нар бишрэн хүндэлж, хамт ажиллагсад магтаж, өвчтөнүүд хуйлран дагадаг байсныг өөрийн эрхгүй дурсаж, тэр нь амьдрах хүндтэй зам шиг санагдаж байлаа. Би галт шувуу байж байгаад тахиа болчихсон юм шиг санагдаж, энэ үүргийг хэзээ гүйцэтгэхээ болих юм бол гэж гайхширч байв. Өөрийн эрхгүй атаархал төрж, эгч нар хоолоо амтархан идэж байхад хоолойгоор минь юу ч давахгүй байсаар нэлээд жин хассан юм. Тэгтэл эмнэлгийн дарга гэнэтхэн над руу залгаж, цар тахлыг хяналтдаа оруулсан, ажилдаа буцаж орох уу гэж надаас асуулаа. Сэтгэл минь дахиад л хөдөлж, дахин ажиллавал, дахиад нэр хүндтэй амьдралаар амьдарч, “мэргэжилтний” нөмрөг зүүвэл гайхалтай байх болно гэж бодогдсон юм. Гэхдээ гэртээ хүн байлгах үүрэг чухал, эгч нарын аюулгүй байдлыг харж хандах хэрэгтэй гэдгээ би мэдэж байлаа. Хэрвээ би ажилдаа буцаж орвол эгч нарыг гэртээ байлгаж чадахгүй болно. Хурдхан Бурханд ингэж залбирлаа, “Бурхан минь! Гэртээ хүн байлгах энэ үүрэгт би хэзээ ч үнэхээр захирагдаж чадаагүй. Би өнгөрснийг орхиж чадахгүй ер байна. Өөрийгөө мэдэхэд минь замчилж, захирагдахад минь туслаач.”

Эрж хайж байхдаа Бурханы үгээс үүнийг харсан юм: “Хүний хувийн үнэ цэн, нийгмийн байр суурь, эсвэл гэр бүлийн гарал угсааг та нар хэрхэн авч үзэх ёстойгоо бод. Хамгийн зохистой хандлага юу вэ? Юун түрүүнд, Бурхан эдгээрийг хэрхэн авч үздэгийг Бурханы үгээс хар. Энэ маягаар л хүн үнэнийг ойлгож чаддаг бөгөөд тэгсэн цагт л хүн үнэнээс зөрүүтэй зүйл хийхээс зайлсхийж чадна. Тэгвэл хүний гэр бүлийн гарал угсаа, нийгмийн байр суурь, нийгмээс хүний олж авдаг боловсролын түвшин, эд хөрөнгийг Бурхан хэрхэн авч үздэг вэ? Хэрэв чи Бурханы үгийг бүх зүйлийн үндэс суурь болгон ашиглахгүй, Бурханаас ямар нэг юм хүлээн авахаар Бурханы талд зогсож чадахгүй бол аливаа асуудлын талаарх чиний үзэл бодол, Бурханы санаа зорилгоос ялгаатай байна. Хэрэв ялгаа нь том биш, харин ялимгүй жаахан байвал асуудал үүсэхгүй, харин үзэл бодол чинь Бурханы санаа зорилгоос шал эсрэг бол үнэнтэй нийцэлгүй байгаа хэрэг. Бурханы үзэл бодлын үүднээс бол, Тэрээр хүнд хэр ихийг өгөхөө эцэслэн шийддэг бөгөөд нийгэм дэх чиний байр суурийг ямар нэгэн хүн биш, Бурхан тогтоодог. Хэрэв Бурхан хүнийг ядуу болгосон бол тэр хүн аврагдах ямар ч найдваргүй гэсэн үг үү? Нийгэмд доогуур үнэ цэнтэй, нийгмийн дорд байр суурьтай бол Бурхан тэднийг аврахгүй гэж үү? Хэрэв нийгмийн байр суурь нь дорд бол Бурхан тэднийг доогуур үнэлдэг байж болох уу? Тийм байх албагүй. Тэгвэл үнэндээ юу чухал вэ? Тийм хүний дагадаг зам, эрэл хайгуул, үнэн болон Бурханд хандах хандлага чухал байдаг. Хэрэв хүн нийгэмд маш дорд байр суурьтай, ядуу тарчиг, боловсрол муутай ч Бурханд итгэхдээ маш бодитой, ул суурьтай байж, үнэнийг хайрладаг, эерэг зүйлд дуртай бол тийм хүн Бурханд үнэ цэн багатай юу, ихтэй юү? Өндөр дээд үү, дорд уу? Тийм хүн эрхэм нандин байдаг. Тиймээс, энэ өнцгөөс харахад хүний үнэ цэн, зэрэг зиндааг юу тодорхойлдог вэ? Энэ нь Бурхан чамайг яаж харахаас шалтгаалдаг. Бурхан чамайг үнэ цэнтэй, эрхэм нандин гэж үзвэл чи нэр төртэй ашиглагдах, алт мөнгөөр хийгдсэн сав байх болно. Харин Бурхан чамайг үнэ цэнгүй, дорд гэж үзвэл чиний боловсролын түвшин, нийгмийн байр суурь, угсаатны зиндаа хэчнээн өндөр дээд байлаа ч гэсэн чи дээгүүр байр суурьтай байхгүй. Олон хүн чамайг дэмжиж, магтаж, шүтлээ ч чи өндөр дээд байр суурьгүй, дорд хүн хэвээр байх болно. Тэгвэл олон хүний магтаж, хүндэлдэг, асар нэр хүндтэй, нийгэмд дээгүүр байр суурьтай ‘сурвалжит’ хүн яахаараа Бурханд дорд үзэгдэхэд хүрдэг билээ? Бурхан зүгээр л хүн төрөлхтөнтэй зөрчилддөг болохоор тэр үү? Огт тийм биш. Бурхан үнэлгээ хийх Өөрийн гэсэн стандарттай бөгөөд Бурханы үнэлгээний стандарт нь үнэн юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, зальхай, ов мэхтэй (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үг намайг гэгээрүүллээ. Зовлон шаналлын минь эх үндэс нь аливааг Бурханы үгэн дэх үнэний өнцгөөс хараагүй, харин үүргээ үнэлэхдээ зэрэг зиндаа, дээд, доод байр суурийн талаарх сатанлаг үзэл бодлыг дагасаар байгаагаас болж. Нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, боловсрол, мэргэжлийн амжилтыг үргэлж амжилтын хэмжүүр болгож ашигладаг байж. Иймэрхүү үзэл бодолд захирагдаад өөрийгөө үнэхээр өндөр дээд, нэр хүндтэй гэж харж, байр суурьтай, сайн албан тушаалтай мэргэшсэн хүн, онцгой, илүү өндөр гишгүүр дээрх хүн гэж бодож байж. Итгэлтэй болсныхоо дараа ийм үзэл бодол баримталж, удирдагч, ажилчин, мөн илүү их ур чадвар шаардсан үүргийг өндрөөр үнэлж, гэртээ хүн байлгах, ерөнхий хэрэг явдлыг зохицуулах гэх мэт ур чадвар шаардахгүй ажлыг дод үзэж, тийм үүрэг нь доогуур байдаг, над шиг хүнд тохирохгүй гэж бодоод, өмнө нь эдэлж байсан нэр хүндээ эдлэхийг хүсэж, зэрэг зиндааны талаарх үзэл бодлоосоо болоод мэхлэгдэж, сэтгэл хямарсандаа идэж, унтаж чадахгүй, жин хасаж байлаа. Энэ нь маш шаналгаатай байсан юм. Гэхдээ Бурханы үгээр илчлэгдэж, шүүгдээд Бурханы зөвт зан чанарыг олж харсан. Хүний байр суурь хэр зэрэг өндөр эсвэл дорд байх, давуу тал, зэрэг цол нь Бурханд хамаагүй. Үнэнийг эрэлхийлж байгаа эсэх нь л Бурханд хамаатай; ямар зам дээр байгаа нь хамаатай. Албан тушаал нь хэр зэрэг өндөр, ямар зэрэг цолтой, нэр хүндтэй байх нь хамаагүй, үнэнгүй бол Бурханы нүдэнд дорд байна. Үнэнийг эрэлхийлж, олж авдаг хэнийг ч байр суурьтай ч бай, үгүй ч бай, Бурхан үнэлж, ерөөнө. Хэчнээн олон хүн надад зусардах, зэрэг зиндаа минь хэчнээн өндөр байх нь хамаагүй, Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй л бол би ямар ч үнэ цэнгүй.

Дараа нь үүнийг илүү их бодож үзсэн юм. Үзэл бодол минь буруу байсныг мэдэж байсан ч яагаад өөрийн эрхгүй илүү нэр хүндтэй үүргийн хойноос явав аа? Энэ тухай эргэцүүлж байхдаа Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгэнд илчилсэн зүйл, Сатан намайг нэр төр, олз ашгаар хорлож, хязгаарлаж, бүрэн хорьж байсныг надад харуулсан. Багаасаа л би эцэг эхийн хүмүүжлээр хүмүүжиж, сургуульд сурч боловсорч, нийгмийн нөлөөнд автаж, Сатаны гүн ухаан, төөрөгдөл голдоо ортол гүн гүнзгий шингэж. “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Хүний өв бол түүний амьдралын цуурай”, “Оюун ухаанаа ашигладаг хүмүүс ашигладаггүй хүмүүсийг захирна” гэх мэт эдгээр хор аль эрт зүрх сэтгэлд минь гүн үндэслэж. Яагаад би “мэргэжилтэн”, “нэр хүндтэй эмч”, “захирал” гэж дуудуулах нэр төрийн талаар үргэлж дурсан санагалзаж, үүнийгээ ашиглахыг үргэлж хүсэж, олноос ялгарч, онцгойрдог гэж боддог байсан бэ? Яагаад гэвэл, нэр хүнд, байр суурийг амьдралд эрэлхийлэх зөв зүйл хэмээн үзэж, тэдгээрийг олж авснаараа бусдын бишрэл, дэмжлэгийг олж авч чадна гэж бодсон. Тиймээс сургууль, нийгэм, Бурханы гэрийн алинд нь ч зэрэг зиндаа, байр суурийг эрхэмлэж, мэдлэг чадвараа хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж, ямар ч бүлэгт байсан, шилдэг нь болно гэж найдаж, энэ бол жинхэнэ үнэ цэнээ ухамсарлаж чадах цорын ганц амьдрал гэж санагдаж байлаа. Тэгж чадахгүй болох үед ирээдүй бүрхэг харагдаж, аймшигтай зовж, нэр хүнд, байр суурийн дөнгө намайг бүрэн хянаж, Бурханаас өөрийн эрхгүй холдож, урвахад хүргэжээ. Миний мэдэж авсан өөр нэг зүйл бол гэртээ хүн байлгах үүрэг шалихгүй юм шиг харагдавч, эдгээр нөхцөл л надад эрэл хайгуулын талаарх буруу ташаа үзэл бодлоо таньж, үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг эрэлхийлж эхлэн, алдар нэр, ашиг хонжооны хүлээсээс чөлөөлөгдөх боломж олгосон. Бурханы сайхан санааг ойлгомогцоо би чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж, үнэхээр гэмшиж, буруутайгаа мэдэрсэн. Бурханы өмнө сөгдөж, “Бурхан минь, завхарсан зан чанарыг минь ил болгож, андуу ташаа эрэл хайгуулаас минь аврах нөхцөл бүрдүүлж өгсөн Танд баярлалаа. Би гэмшиж, нэр хүнд, байр суурийн хойноос хөөцөлдөхөө болихыг хүсэж байна. Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд би захирагдаж, гэртээ хүн байлгах үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байна” гэж залбирсан юм. Тэгээд би эмнэлгийн саналаас татгалзсан.

Үүний дараа Бурхан үгээс өөр хоёр хэсгийг уншлаа. “Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан, дэлхийг донсолгох нэгнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Шаардлага хангасан Бурханы бүтээл байхаар эрж хайдаг, бүтээлийн үүргээ биелүүлж чаддаг, хүний орон зайг хадгалж чаддаг, аливаад ул суурьтай ханддаг хүнийг Тэр хүсдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрж хайж, Бурханд найдсанаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой”). “Эцсийн эцэст хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь тэдний гүйцэтгэдэг үүргээс бус, харин үнэнийг ойлгож, олж авсан эсэх, мөн Бурханы зохион байгуулалтад захирагдаж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж чадах эсэхээс хамаардаг. Бурхан зөвт бөгөөд бүх хүн төрөлхтнийг хэмжихдээ ийм стандартыг ашигладаг. Энэ стандарт хувиршгүй, үүнийг чи санаж явах ёстой. Тиймээс, өөр зам олох талаар, эсвэл зарим бодит бус зүйлсийг эрэлхийлэх талаар бүү бод. Аврал хүртдэг бүх хүнээс Бурханы шаарддаг стандарт үүрд өөрчлөгддөггүй; чи хэн ч бай тэдгээр нь нэгэн хэвээр үлддэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”). Бурхан ихэмсэг хүмүүсийг биш, харин бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чадах ул суурьтай хүмүүсийг хүсдэгийг би харсан. Гадаад ертөнцөд би байр суурьтай байсан ч үнэний талаарх ойлголт нимгэн байж. Удирдагчийн болон бичгийн үүргийн аль аль нь үнэнтэй холбоотой учраас зүгээр нэг байр суурь, мэдлэгтэй байлаа гээд хүн тэр үүргийг гүйцэтгэж чадахгүй. Би ухаалаг байж, чаддаг юмаа хийх хэрэгтэй байж. Хүн байлгахад сайн тохирох гэр надад байсан учраас зүгээр л гэртээ хүн байлгаж, үнэнийг эрэлхийлэх ёстой байв. Энэ л цорын ганц ухаалаг зүйл. Өөр өөр үүргийн хувьд цорын ганц бодит ялгаа нь нэр, чиг үүрэг юм. Бүтээлийн хувиар хүний ялгамж чанар, мөн чанар өөрчлөгддөггүй. Би өөрийгөө хэтэрхий ихэд бодож, маш нэр алдартай гэж бодож байж. Би ямар нэгэн байдлаар бусад бүх хүнээс дээгүүр юм шиг, өөрийгөө үргэлж мэргэжилтэн, алдартай эмч гэж бодож байж. Гэртээ хүн байлгах нь дорд үүрэг гэж бодож, илүү нэр хүндтэй үүрэг хүсэж байв. Хүний юм үргэлж илүү харагддаг—би зүгээр л толгой бөхийлгөөд үүргээ гүйцэтгэж чадаагүй. Тэр ч байтугай зүрх сэтгэлдээ Бурхантай тэмцэлдэж, биеэ тоож, ямар ч эрүүл ухаангүй байж. Иовыг бас бодлоо. Тэр Дорно зүгийн хүмүүсийн дунд үлэмж байр суурьтай байсан боловч хэзээ ч байр сууриа бодож, байр сууриас олдсон алдар сууг хайхарч байгаагүй. Байр суурь байсан байгаагүй, Иов Бурханыг өргөмжилсөн. Иов ухаалаг байж. Тийм ч учраас, Бурхан Иовыг Өөрийнх нь стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл гэж магтаж байв. Би Иовтой яагаад ч эн тэнцэхгүй боловч түүний жишээг дагаж, тиймэрхүү зүйлийг орхиж, Бурханы стандартад нийцэхээр хичээхийг хүссэн. Байр суурийн хойноос явахаа болимогц сэтгэлгээ минь ч бас өөрчлөгдөн, үүрэг болгон чухал, зайлшгүй хэрэгтэйг олж харсан. Гэртээ хүн байлгах хүмүүс байхгүй бол ах эгч нар үүргээ аюулгүй гүйцэтгэх аятайхан газаргүй болно. Тэр үеэс хойш би өөрийгөө хаяхын тулд ухамсартайгаар хүчин чармайлт гаргаж, сайн хоол хийж, эгч нарын аюулгүй байдалд санаа тавихаар чин сэтгэлээсээ хичээж эхэлсэн, ингэснээр тэд үүргээ амар тайван гүйцэтгэж чадах байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний хооронд байр суурийн ямар нэгэн ялгаа байгаа юм шиг санагдахаа больж, хоол хийж байхдаа магтан дуу аялж, Бурханд улам ойртсон. Бүхнийг хийж дууссаныхаа дараа Бурханы үгийг уншиж, зүрх сэтгэлээ тайвшруулж, надад Бурханы хийсэн бүх ажил, юу олж авснаа эргэцүүлж, дараа нь гэрчлэлийн нийтлэл дээр ажилладаг байв. Өдөр бүр үнэхээр сэтгэл хангалуун санагдаж, энэ нь амар амгалан амьдрах арга зам шиг санагдаж, маш их эрх чөлөөг мэдэрсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

Messenger дээр бидэнтэй холбоо барих