Нэр төр, байр сууриас үүдсэн шаналал

2022-01-21

Чиглэл, Хятад

Өнгөрсөн жил 3-р сард, би бүлгийн ахлагч болж тушаал дэвшин, хэд хэдэн бүлгийн усалгааны ажлыг хариуцлаа. Тухайн үед өөрийгөө бүлгийн ахлагчаар сонгогдсон юм чинь ах эгч нараасаа сайн хэв чанартай байж таарна гэж бодсон. Үүнд маш их баярласан ч бас бага зэрэг санаа зовлоо. Урьд нь би хэзээ ч, ямар ч ажил хариуцаж байгаагүй. Хэрвээ ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэж, ажлаа сайн удирдаж чадахгүй бол ах эгч нар маань намайг юу гэж бодох бол? Үүргээ зохицуулж чадаагүйгээсээ болж халагдвал маш ичмээр шүү дээ. Би бага зэрэг санаа зовсон ч энэ нь Бурханы даалгавар гэдгийг, бас үүнийг Бурханаас хүлээн авч, захирагдах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор тэр үүргийг хүлээн авсан юм. Ажлаа арай мэдэхгүй байгааг минь хараад манай хамтран зүтгэгч эгч надад эхлээд хоёрхон бүлэг хариуцууллаа. Бусад ах эгчтэй цуглаан хийх ёстой тухай бодоод, би маш их сандарсан. Урьд нь, усалгаа миний гол үүрэг байсан юм. Жаахан өнгөц нөхөрлөл хийж, үүргээ хангалттай биелүүлээгүй бол энэ нь нэлээд хэвийн үзэгдэлд тооцогддог байлаа. Гэхдээ одоо би бүлгийн ахлагч болж, ах эгч нарынхаа байдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөх, бас үүрэгтээ байгаа аливаа асуудал, бэрхшээлийг даван туулахад нь тэдэнд туслах учиртай байсан. Тэгсэн цагт л хүмүүс намайг сайшааж, авьяаслаг ажилтан гэцгээнэ шүү дээ. Асуудлыг нь шийдвэрлэж чадахгүй бол тэд намайг дорд үзэж, миний талаар тааруухан бодолтой болох нь зайлшгүй. Энэ бүгдийг бодоод, өөртөө жаахан эргэлзэж, өмнөх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн нь дээр гэж бодогдлоо. Тэгвэл ядаж л дутагдлаа тэгж нэвт шувт илчлэхгүй, бас би нэр нүүрээ жаахан хамгаалж чадна шүү дээ. Дараачийн хэд хоногт нь энэ бүгдийн талаар бодонгоо сатаарсаар байсан. Цуглааны үеэр зүрх сэтгэлээ тайван байлгаж чадахгүй байлаа. Сайн нөхөрлөхгүй бол ах эгч нарт дорд үзэгдэнэ гэж санаа зовсоор байсан, бас санаа зовох тусмаа улам сандарсан. Би ах эгч нарынхаа асуудлын уг сурвалжийг олж харж, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж чадахгүй, тэр ч бүү хэл цуглаанд явахаас айдаг болсон юм. Тэгээд асар их шаналсан учир олон удаа Бурханы өмнө очин залбирч, байдлаа илүү сайн ойлгоход минь замчлаач гэж гуйсан. Тэр үед “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой” гэх Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Бүх завхарсан хүнд ийм асуудал харагддаг: Тэд байр суурьгүй ердийн ах эгч байх үедээ хэн нэгэнтэй харилцаж, ярьж байхдаа сүрхий царайлдаггүй, үг яриа нь ч тодорхой нэг хэв маяг, өнгө аястай болдоггүй; тэд зүгээр л жирийн, хэвийн байдаг бөгөөд дүр эсгэх хэрэггүй байдаг. Тэд сэтгэл зүйн ямар ч дарамт мэдэрдэггүй ба нээлттэйгээр, үнэн сэтгэлээсээ нөхөрлөж чаддаг. Тэд нөхөрсөг, харилцахад амархан байдаг; бусад нь тэднийг маш сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэд байр сууринд хүрмэгцээ хөөрүү онгироо болж, өөрсдөд нь хэн ч хүрч чадахгүй мэт байдаг; тэд өөрсдийгөө хүндтэй гэж бодон, ердийн хүмүүсээс шал ондоо гэж боддог. Тэгээд ердийн хүмүүсийг дорд үзэж, бусадтай нээлттэй нөхөрлөхөө больдог. Яагаад тэд нээлттэй нөхөрлөхөө больдог вэ? Одоо тэд өөрсдийгөө байр суурьтай, удирдагч гэж боддог. Удирдагчид тодорхой нэг дүр төрхтэй, ердийн хүмүүсээс арай сүрлэг, биеийн хэмжээгээр илүү, мөн илүү их хариуцлага хүлээж чаддаг байх ёстой гэж тэд боддог; ердийн хүмүүстэй харьцуулахад удирдагчид илүү тэвчээртэй, илүү их зовж, зарлагадах чадвартай, ямар ч уруу таталтыг тэвчиж чаддаг байх ёстой гэж боддог. Тэгээд бүр гэр бүлийнх нь хэчнээн олон хүн үхлээ ч гэсэн удирдагчид уйлж болохгүй, үнэхээр уйлах ёстой болбол хэнд ч, ямар нэг дутагдал, өө сэв, сул талаа харуулахгүйн тулд далдуур уйлах ёстой гэж боддог. Тэр ч бүү хэл, удирдагчид сөрөг болбол хэнд ч мэдэгдэж болохгүй; харин ч тиймэрхүү бүх зүйлийг нуух ёстой гэж үздэг. Байр суурьтай хүн ингэж үйлдэх ёстой гэж тэд үздэг. Өөрсдийгөө тэд ийм хэмжээнд боогдуулах үед байр суурь тэдний Бурхан, тэдний Эзэн болсон байдаг бус уу? Тэгэхээр тэд хэвийн хүн чанартай хэвээр байдаг уу? Иймэрхүү санаа өвөрлөж, өөрсдийгөө ингэж хайрцаглаж, ийм дүр эсгэснээрээ тэд байр сууринд дурладаг болсон бус уу?(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Байр суурь, нэр төрд боогдож, хязгаарлагддаг болохоор эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байгааг минь Бурханы үг надад илчилсэн. Бүлгийн ахлагч болохоосоо өмнө би үргэлж хүн бүртэй ажлаа хэлэлцэж, асуудлыг бүх хүнтэй зөвлөлддөг байлаа. Бид бүгд л ах эгч юм чинь бүгдээрээ ер нь адилхан биеийн хэмжээтэй гэж боддог байсан, тийм болохоор бусдад юу гэж бодогдох талаар санаа зоволгүй, нээлттэй, эрх чөлөөтэй байж чадсан юм. Харин бүлгийн ахлагч болмогцоо би, ах эгч нараасаа дээгүүр байр суурьтай юм чинь тэднээс илүү их үнэнийг ойлгох ёстой, иймд тэдний асуудал, бэрхшээл бүрийг шийдвэрлэж чадсан цагт л ажлаа хийж байгаа хэрэг гэж гэнэт бодогдсон. Ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол дорд үзэгдэнэ гэж бүр цуглаанд оролцохоосоо ч өмнө санаа зовдог болсон шүү. Тэдний өмнө эвгүй байдалд орохгүйн тулд бүр ямар ч цуглаанд оролцож зүрхлээгүй. Би асар их шаналж, зовж байлаа. Өөрийгөө өргөмжилж, байр сууриа зөнд нь орхиж чадаагүй. Энэ талаар эргэцүүлээд би нэр төр, байр сууриндаа хэт анхаарч байснаа ухаарсан юм. Хүн бүрийн өмнө сайн сайхан харагдах гэж үргэлж хичээн, сул талаа илчлэх аюул тулгармагц зүсээ хувиргаж, дүр эсгэдэг байлаа. Би тушаал дэвшсэнээ Бурханаас өгсөн даалгавар, үүрэг гэж биш, байр суурийн бэлгэ тэмдэг гэж үзсэн. Байр сууриа ашиглан илүү өөртөө итгэлтэй болж, ах эгч нараасаа хүндлэл хүлээхийг хүссэн. Би маш дорд, ичгүүртэй байж!

Би ийм муу санаа зорилго, үзлээ орхиход бэлэн байна гэж хэлээд, зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан. Дараа нь, Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм. “Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг гүйцэлдүүлэх юм уу ямар нэг агуу үйл хэрэг биелүүлэх чадвартай байхыг шаарддаггүй, тэд ямар нэг агуу үйл хэргийг анхлан санаачлах нь ч Түүнд хэрэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, харснаа сэтгэлдээ сана, дараа нь цаг нь болоход Бурханы хэлснээр хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амьдран харуулдаг зүйл болж, чиний амь болно. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно… Үүргээ гүйцэтгэх үнэндээ хэцүү биш, чин сэтгэлээ зориулж, боломжийн стандартаар гүйцэтгэх ч бас хэцүү биш. Чи амиа золиослох хэрэггүй, эсвэл ямар нэг асуудалтай зүйл хийх хэрэггүй, өөрийн санааг нэмж, өөрийн ажиллагааг явуулалгүйгээр Бурханы үг болон зааврыг чин сэтгэлээсээ, тууштай дагаж, зөв замаар явах ёстой. Хэрвээ хүмүүс үүнийг хийж чадвал үндсэндээ хүн шиг харагдана. Тэд жинхэнээсээ Бурханыг дуулгавартай дагаж, үнэнч шударга хүн болбол жинхэнэ хүний төрхтэй болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурхан биднээс тийм ч их юм хүсдэггүй гэдгийг би Бурханы үгээс ойлгосон доо. Бурхан биднээс тодорхой хэмжээний ажил, амжилт нэхдэггүй, бас нэг ёсны төгс хүчтэй супер хүн бол гэж шаарддаггүй. Бурхан биднийг зүгээр л жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, шаардлагынх нь дагуу үүргээ бодитоор биелүүлэхийг хүсдэг. Бүлгийн ахлагчийн энэ үүргээр Бурхан намайг өргөхдөө нэр төр, байр суурийн араас хөөцөлдөөсэй гээгүй, харин Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, үнэнийг бодитоор эрэлхийлээсэй гэж хүссэн. Би үүрэгтээ ямарваа бэрхшээлтэй тулгарвал шийдвэрлэх арга зам олохын тулд хүнээр хэлүүлэлгүйгээр Бурханд залбирч, найдах ёстой. Ах эгч нартай цуглахдаа ойлгож байгаагийнхаа хэрээр л нөхөрлөж, ямар нэг юм ойлгохгүй бол зүгээр л үнэнээ хэлж, хамтдаа шийдэл эрж хайх ёстой. Тэгснээр л би Бурханы удирдамжийг олж авч чадна. Бурханы санаа зорилгыг ойлгомогц үүргээ хариуцан авах итгэл надад төрсөн. Ах эгч нартайгаа хийх цуглааны үеэр Бурханд мөс чанартайгаар залбирч, нэр нүүр, байр суурийн талаар санаа зоволгүй, өөрийнхөө завхралын талаар ах эгч нартайгаа ний нуугүй байж чадсан. Би хэлэлцүүлгийн үеэр Ариун Сүнсний удирдамжийг мэдэрч, зарим асуудал илрүүлж чадсан шүү. Бас тэр удирдамжийг бодит нөхцөлд ашиглаж, санал дэвшүүлж чадсан. Би олон өө сэв, дутагдалтай хэвээр байсан ч хүн бүртэй хэлэлцсэнээр ахиц гаргах зарим нэг арга олж, сэтгэл хавьгүй их уужирсан. Зөв санаа зорилго тавьж, ажилдаа анхаарч, Бурханы шаардлагын дагуу үүргээ бодит аргаар гүйцэтгэвэл Бурханы удирдамжийг олж авна гэдгээ харсан юм.

Тэгээд гурван сарын дараа надад нэмж хэдэн бүлэг хариуцууллаа. Цуглаан дээр тийм олон ах эгчтэй нөхөрлөл хийнэ гэж бодох төдийд л маш их сандарсан шүү. Бүлэг болгон өөр өөр нөхцөлд байсан, бас би эдгээр бүлэг дэх ах эгч нарын хэнтэй нь ч, хэзээ ч уулзаж үзээгүй, тэдний нөхцөл байдлыг мэдэхгүй байлаа. Очоод, тэдний асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол би тэдэнд дорд үзэгдэж, бодит асуудал шийдвэрлэж чаддаггүй, бүлгийн ахлагч байхад тохирохгүй гэгдэх болов уу? Хүн бүрээс сайшаал хүртэх гэсэндээ би үнэнээр зэвсэглэхийн тулд Бурханы үгийг уншихад өчнөөн цаг зарцуулсан ч цуглаан хийх цаг болоход бас л их барьц алдсан шүү. Эхэн үедээ цуглаанд очихдоо туйлын их санаа зовж, нүүрний хамаг булчин таталдсан. Ах эгч нарт анзааруулахгүй гэсэндээ би тайвнаар компьютер дээр Бурханы үг хайж байгаа мэт царайлсан ч зүрх сэтгэлдээ ухаан сэхээгүй Бурханд залбирч, тайвшрахад минь туслаач гэж гуйж байлаа. Тэгээд хэдэн ах эгчээс байгаа байдал, бэрхшээлийнх нь талаар асуусан. Хүн бүрийн асуудал ялгаатай болохоор Бурханы үгийн өөр өөр хэсгийг нөхөрлөх хэрэгтэйг нөхөрлөлийн дараа ухаарсан. Үүнд үнэхээр балмагдсан шүү. Хүн бүрийн байдалд хамаатай, байдалд нь тус болж чадах хэсгийг олж чадвал бүгд баярлаж, би ч сайн сайхан харагдана, харин юу ч олж чадахгүй бол үнэхээр уйтгартай цуглаан болох байсан. Хэчнээн эвгүй гээч! Сандрах тусам миний ухаан бодол уймарч байлаа. Маш их цаг явсан ч, Бурханы үгийн зохих хэсгийг бас л олж чадаагүй. Үнэндээ, би ах эгч нартаа нөхөрлөл хийхдээ сэтгэлээ уудалж, хамтдаа сайн хэсэг хайхыг хүссэн ч бүлгийн ахлагчийн хувьд би зохих хэсгийг олж чадахгүй бол өөрийгөө доог тохуу болгох вий гэж санаа зовсон. Ингэж бодоод сэтгэлээ уудалж ер чадалгүй эцэст нь ах эгч нарынхаа байдалд нэг их холбогдолгүй Бурханы үгийн хэдэн хэсгийг аргагүйн эрхэнд зүгээр л сохроор сонгоход хүрсэн. Бурханы үгийг уншсаны дараа хэн ч нөхөрлөл хийгээгүй, бас би өчүүхэн ч гэрэлтүүлэлт мэдрээгүй. Эцэст нь, би хоосон сургаалын мэдлэгт үндэслээд зүгээр л хүчээр нөхөрлөл хийсэн ч уур амьсгал маш эвгүй байлаа. Цуглаан бүтэлгүйтэж, тийм маягаар дууссан юм. Цуглаанаас эргэж иртэл хамтран зүтгэгч эгч маань өөр бүлгийн цуглаанаас гарсан гол санааг догдлон ярьж хөөрч байгаа нь сонсогдлоо. Гэтэл би хөмсгөө бүрэн зангидчихаад, маш их сандарсандаа бараг амьсгаагаа дарж чадахгүй байсан. Энэ талаар бодох тусам ийм үүрэгт би тохирохгүй мэт санагдаж, зүгээр л бууж өгмөөр байлаа. Тэгээд туйлын их шаналсандаа Бурханд ахин дахин залбирч, “Хүндэт Бурхан минь! Би маш их шаналж байна. Байр суурь, нэр төрд үргэлж маш их анхаарах юм. Энэ үүргийг яаж биелүүлэх ёстойгоо мэдэхгүй байна. Бас илүү шаргуу зүтгэх хүсэл ч алга. Өөрийгөө ойлгож, энэ сөрөг байдлаас гарахад минь замчлаач гэж залбиръя” гэсэн.

Би эрж хайж байхдаа антихристийн уг чанар болон мөн чанарыг илчилдэг Бурханы үгийн нэг хэсгийг олоод, маш их сэтгэл хөдөлсөн шүү. Бурханы үгэнд хэлдгээр, “Антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, байр суурь, нэр хүнд бол тэдний эрэлхийлэх зорилго, зүрх сэтгэлдээ орхиж чадахгүй эрэлхийлдэг зорилт юм. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ. Тэднийг ууланд балар харанхуй ойн гүнд тавьсан ч гэсэн байр суурь, нэр хүндээ хаяхгүй; эгэл жирийн бүлэг хүний дунд тэднийг тавьсан ч гэсэн, байр суурь, нэр хүндээс өөр зүйл бодохгүй. Тиймээс тэд итгэлтэй болмогцоо байр суурь, нэр хүндээ Бурханд итгэх итгэлийг эрэлхийлэхтэй адилхан гэж үздэг; өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг эрэлхийлдэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Бурханд итгэх итгэлийн зам дээр байхдаа бодитой байр суурийг олж авсангүй гэж санагдвал—хэн ч өөрийг нь хүндэтгэж, үнэлдэггүй бол, бусдын дунд өргөмжлөгддөггүй, бодит хүч чадалгүй бол—тэдний урам ихэд хугарч, Бурханд итгээд ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй гэж боддог. ‘Миний итгэж байгаа байдлыг Бурхан сайшаадаггүй юу? Би амийг олж авсан уу?’ Тэд оюун санаандаа эдгээр зүйлийг үргэлж тооцоолдог; тэд Бурханы гэр юм уу байгаа орчиндоо хэрхэн байр суурь олж авч болох, дээгүүр нэр төр, тодорхой хэмжээний эрх мэдлийг хэрхэн олж авч болох, ярих үедээ хүмүүсийг яаж өөрийг нь сонсож, магтдаг болгож болох, хүмүүсийг үгэндээ оруулж, бүлэг дотор аливаа зүйлийг нэгэн дугаар шийддэг болгож, байр байдлаа хэрхэн баталгаажуулж болох талаар төлөвлөдөг. Оюун санаандаа үүнийг л тэд байнга бодож байдаг. Ийм хүмүүс үүнийг л эрмэлзэж байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Би үүнийг өөрийнхөө байдалтай харьцуулаад, нэр төр, байр сууринд хэр их донтсоноо олж харсан юм. Би нэрд гарч, олонд танигдахыг үргэлж хүсдэг байж. Үүргээ биелүүлэхдээ хүндлэл хүлээх, өөрийн дүр төрхийг бүрдүүлэхэд л анхаардаг байж. Зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай байгаагүй. Би өөрөө антихристийн зан чанартай гэдгээ харуулсан байж. Бүлгийн ахлагч болж тушаал дэвшмэгцээ өөрийгөө байр суурьтай хүн гэж бодож эхлэн, дээш өргөмжилсөн. Тэгээд бодит асуудал шийдвэрлэж чадалгүй ах эгч нарынхаа хүндлэлийг алдвал цол хэргэмээ алдана, бас тэдний нүдэнд харагдах өөрийн байр суурь, дүр төрхийг алдана гэж маш их айсан. Ах эгч нарынхаа асуудалтай харьцаж байхдаа асуудлыг нь шийдвэрлэхэд Бурханы үгийн аль хэсгийг ашиглахаа мэддэггүй байсан, бас сэтгэлээ уудалж, үнэнч шударга байж, хамтдаа эрж хайж, нөхөрлөхийг хүсээгүй. Би байр сууриа хамгаалахын тулд юу ч болоогүй царайлж, дүр эсгэж, ах эгч нарынхаа асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадав уу гэж бодож үзэлгүйгээр уур амьсгалыг арай эвтэйхэн болгох гэж хоосон сургаалын мэдлэгт тулгуурлан хүчээр нөхөрлөл хийсэн. Тийм болохоор цуглаанууд бүгд үр нөлөөгүй байсан. Эдгээр асуудал гарахад би өөрийгөө эргэцүүлэхийн оронд бүр сөрөг болж, нэр нүүр алдах үедээ бууж өгөхийг хүссэн. Би хүн чанараар маш дулимаг байж! Энэ бүгдийг ухаараад маш их харамссан учир Бурханд залбираад, гэмшиж, өөрчлөгдөхийг хүслээ.

Бас Бурханы үгийн ийм хэсгийг харсан юм: “Товчхондоо, эрмэлзэж буй чиглэл, зорилгоос чинь, байр сууриас татгалзах талаар өөртөө хэр зэрэг шаардлага өндөртэй байгаагаас чинь үл хамааран, зүрх сэтгэлд чинь байр суурь тодорхой орон зайг эзэлж, амьдралыг чинь, эрмэлзэж буй зорилгыг чинь хянаж, тэдгээрт нөлөөлж чадаж байгаа цагт зан чанарын өөрчлөлт чинь нэлээд асуудалтай, чиний талаарх Бурханы эцсийн тодорхойлолт шал өөр байх болно. Түүнчлэн, байр суурийг ингэж эрэлхийлэх нь Бурханы боломжийн бүтээл байх чадварт чинь нөлөөлж, мэдээжийн хэрэг үүргээ боломжийн стандартаар гүйцэтгэх чадварт чинь нөлөөлдөг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүмүүс байр суурийг эрэлхийлэхээс илүү жигшмээр зүйл гэж Бурханд үгүй, учир нь байр суурийг эрэлхийлэх нь завхарсан зан чанар; энэ нь Сатаны завхралаас төрөн гарсан бөгөөд Бурханы үзэл бодлоор бол байх ёсгүй зүйл юм. Үүнийг хүнд өгөх ёстой гэж Бурхан тогтоогоогүй. Хэрвээ чи үргэлж байр суурийн төлөө өрсөлдөж, тэмцэж байдаг бол, байнга үүнийг дээдэлж, өөртөө олж авахыг үргэлж хүсдэг бол энэ нь бага зэрэг Бурханд тэрсэлсэн шинж чанартай байгаа хэрэг бус уу? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Эхэндээ би Бурханы үг хатуу байгаад жаахан айсан. Байр суурь хөөцөлддөг хүмүүст л Бурхан хамгийн их ой гутдагийг би ухаарсан даа. Гэмшихгүй бол хүн яваандаа үүнээс болж өөрийгөө хорлож, сүйрүүлэх байсан. Би олон жилийн турш Бурханд итгэж, Бурханы нигүүлсэл, Бурханы үгийн хангалтыг маш их эдэлсэн шүү дээ. Одоо Бурхан бас надад бүлгийн ахлагчаар суралцах боломж олголоо. Ачааг минь нэмэгдүүлж, үүргээ биелүүлснээр үнэн болон зарчмыг эрж хайхад суралцах боломж олгож, үнэнийг ойлгож, амийн оролт хийг гэсэндээ намайг улам бүр гэгээрүүлсэн. Гэтэл би Бурханы хайрыг хариулахын тулд үнэнийг яаж эрж хайх ёстойг хэзээ ч бодолцоогүй. Өөрийнхөө нэр төр, ашиг хонжоо, байр суурийг л ер нь бодож үзсэн. Надад мөс чанар, эрүүл ухаан гэж огт байгаагүй! Гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болж, энэ ертөнцөд ирээд, үгээр илэрхийлшгүй доромжлол туулсан. Бурхан дээдийн дээд, агуу хэдий ч өөрийгөө хэзээ ч өргөмжлөөгүй. Биднийг бузар булайгаасаа ангижран, Бурханы авралыг хүртэг гэсэндээ зүгээр л чимээгүйхэн үнэнийг илэрхийлж, завхарсан зан чанарыг маань шүүж, цэвэрлэж эхэлсэн. Бурхан хэчнээн даруу, хайр татам гэдгийг би олж харсан юм. Би бузар булай, завхралаар дүүрэн, ердөө л өчүүхэн бүтээгдсэн зүйл мөртөө хүмүүст хүндлэгдэж, тэднийг өөртөө татахын тулд дүр төрхөө бүрдүүлэх гэж үргэлж хичээж байдаг. Би маш тэсэхүйеэ бэрх биеэ тоосон, ичгүүргүй юм. Би бас бусдаас хүндлэл, бишрэл хүлээхийн тулд номлол үйлдэж, ажил хийх дуртай байсан Паулыг бодлоо. Паул олон жил итгэхдээ зан чанараа өөрчлөх гэж хэзээ ч эрэлхийлээгүй, ямагт байр суурь, шагнал, титмийн төлөө л зүтгэсэн. Эцэстээ бүр өөрийгөө Бурхан гээд, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы орон зайг эзлэхээр хий дэмий оролдсон. Паул Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар явж байгаад эцэстээ Бурханы зан чанарт халдан, там руу унаж, мөнхийн хараалд өртсөн шүү дээ. Би аливааг өөрчлөхгүй бол Паултай адилхан хувь заяа туулах байлаа. Эдгээр үр дагаврыг мэддэг болмогцоо Бурханы өмнө сөгдөн гэмшээд, хэрэгжүүлэх зөв зам олоход минь замчлаач гэж гуйлаа.

Дараа нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Байр суурь, нэр төрөөс татгалзах хэцүү. Хүмүүс үнэнийг эрэлхийлэх ёстой. Нэг талаар, тэд өөрсдийгөө мэдэж, өөрсдийгөө илчлэхдээ идэвх санаачилгатай байх ёстой; нөгөө талаар, өөрсдөд нь үнэн байхгүй, хэтэрхий дутуу дулимаг гэдгээ тэд хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи өөрийгөө бүх зүйл дээр сайн, төгс гэж хүмүүст бодуулахыг хичээвэл энэ нь эрсдэлтэй, чи нэр алдар, нэр төрийг эрмэлзэх өндөр магадлалтай. Өөрийгөө дутагдалтай, сул тал, өө сэвтэй гэдгээ, хийж чадахгүй, хэрээс хэтэрсэн зүйлтэй гэдгээ хүмүүст чи харуулах ёстой. Чи ердөө жирийн л хүн бөгөөд супер хүн, бүхнийг чадагч биш. Чи энэ баримтыг хүлээн зөвшөөрч, бусдад ч бас үүнийг мэдүүлбэл хамгийн түрүүнд өрсөлддөг зан авир чинь хазаарлагдана; энэ нь өрсөлддөг сэтгэлгээ, өрсөлдөх хүслээ тодорхой хэмжээгээр хянах боломжийг чамд олгодог. Бусад хүн чамайг элэглэж, доогловол хэлсэн зүйл нь таагүй байснаас болж бүү эгдүүц, өөрт чинь буруу юм юу ч байхгүй, төгс гэж өөртөө бүү хэл—ийм үгэнд ингэж хандах ёсгүй. Хандлага чинь ямар байх ёстой вэ? Чи өөртөө ‘Надад алдаа дутагдал бий, миний бүх зүйл өө сэвтэй, би жирийн л нэг хүн. Тэд намайг элэглэж дооглож байгаа ч гэсэн тэдний хэлсэн зүйлийн зарим нь үнэн бол би үүнийг Бурханаас хүлээн авах ёстой’ гэж хэлэх хэрэгтэй. Хэрвээ чи ингэж чадвал байр суурь, нэр төр, бусад хүн чиний талаар юу гэж бодохыг хайхардаггүй болохын чинь нотолгоо болно… Чамд өрсөлдөх хүсэл төрж, энэ өрсөлддөг байдлын улмаас тодорхой зан авир гаргах гэж байгаагаа олж тогтоовол чи үнэн-зарчмыг эрж хайж, энэхүү өрсөлдөх хүслийг үнэнийг эрэлхийлэхээр солих ёстой. Тэгээд үнэнийг хэрэгжүүлэх үед өрсөлддөг зан чинь нэг төрлийн хүсэл, санаархлаас хэтрэхгүй зүйл болж байгаа нь андашгүй болж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэхээс сэргийлдэг. Ингэснээр үйлдлийг чинь Бурхан санаж, магтдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Би ердөө л Сатаны завхруулсан бүтээгдсэн зүйл учир өө сэв, дутагдалтай байх нь хэвийн гэдгийг Бурханы үгийг уншсанаар ухаарсан юм. Бурхан надаас хамгийн сайн ажилтан бай, гойд сайн хэв чанар, биеийн хэмжээтэй бай, аль эсвэл гарамгай, төгс төгөлдөр хүн бол гэж хэзээ ч шаардаагүй. Бурхан намайг зүгээр л ариун, үнэнч шударга зүрх сэтгэлтэй байж, үнэнийг бодитоор эрэлхийлж, Бурханаас айж, муугаас зайлах замаар алхаасай л гэж хүсдэг. Бурханы гэрт, ажилд шаардлагатай учраас л удирдагч, бүлгийн ахлагчдыг бүтээсэн, гэхдээ бид бүгд зүгээр л үүргээ биелүүлж байгаа бүтээгдсэн зүйлс, бас бид ах эгч нараасаа байр сууриар үнэндээ ямар ч ялгаагүй. Бурхан хэв чанар, биеийн хэмжээнд маань үндэслээд бидэнд өөр өөр үүрэг оноодог. Бүлгийн ахлагч гэхээрээ л би заавал үнэний бодит байдалтай гэсэн үг биш шүү дээ. Гэтэл би асуудал бүрийн учир шалтгааныг олж, асуудал болгоныг шийдвэрлэхийг өөрөөсөө байнга шаарддаг. Энэ нь үнэхээр биелшгүй бөгөөд биеэ тоож, өөрийгөө ойлгоогүйгээс минь үүдэлтэй юм. Би өөрийгөө ах эгч нартайгаа нэгэн түвшинд тавих ёстой. Бид бие биеэсээ суралцаж, үүргээ биелүүлж байхад тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтдаа үнэнийг эрж хайх хэрэгтэй. Юмыг ойлгохгүй бол худлаа дүр эсгэх ёсгүй. Дутагдлынхаа талаар зориглон сэтгэлээ уудалж, ах эгч нартайгаа хамт эрж хайх ёстой. Тэгсэн цагт л би үүргээ бүр ч сайн биелүүлж чадна.

Хожим нь, хэдэн ах эгч сөрөг байдалд амьдарч байсан болохоор тэдэнтэй цуглан, нөхөрлөл хийх хэрэгтэй болсон юм. Эхэндээ би жаахан сандарсан. Сайн нөхөрлөхгүй бол намайг юу гэж бодох бол гэж санаа зовсон учир Бурханы үгийн холбогдох хэсгийг олох замаар гэртээ урьдчилаад бэлтгэхийг хүссэн. Тэгснээр цуглааны үеэр тэдний асуудлыг амархан шийдвэрлэж, хүн бүрээс хүндлэл хүлээнэ гэж бодсон юм. Дараа нь, би үүргээ биелүүлэхдээ буруу санаа зорилготой байгаагаа ухаарсан. Би ах эгч нараасаа бишрэл, хүндлэл хүлээх гэсэндээ л тэдний бүх асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Би нэр төр, байр суурийн төлөө хөдөлмөрлөсөөр л байж. Тиймээс Бурханд залбирч, буруу санаа зорилгынхоо эсрэг тэрслэхэд минь туслаач гэж гуйлаа. Тэгээд Бурханы үгийн ийм хэсгийг харсан: “Ариун Сүнс хүний дотор ажиллаж, хүний байр байдалд эерэг өөрчлөлт авчрахын тулд тухайн хүн ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөж, аливааг тавьж явуулан, зовж, орхих шаардлагатай бөгөөд ингэснээр тэр хүн аажмаар сайжирч чаддаг. Гэхдээ хүнийг илчлэх явдал агшин зуурт тохиолддог. Хэрэв чи үүргээ сайн биелүүлдэггүй, харин үргэлж нэр төр эрэлхийлж, байр суурь, нэр нүүр, нэр хүнд болон өөрийн ашиг сонирхлын төлөө үргэлж тэмцэлддэг бол ийм байдалд амьдарч байхдаа үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна уу? Хүсвэл үйлчилж болох ч, үйлчлэл чинь дуусахаас өмнө чи илчлэгдэх боломжтой. Илчлэгдмэгц чиний байдал өөрчлөгдөж чадах эсэхийн асуудал биш больчихно; харин ч үр дүн чинь аль хэдийн тогтоогдсон байх магадлалтай—энэ нь чиний хувьд асуудал болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Ах эгч нарт үүргээ биелүүлж байхад нь тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэх бус, өөрийгөө сурталчилж, хүндлэл хүлээхийн тулд цуглаан, нөхөрлөлийг ашиглах санаа зорилготой байгаа бол би Бурханыг эсэргүүцэх замаар явсаар л байгаа хэрэг гэдгийг Бурханы үгийг тунгааж байхдаа ухаарсан юм. Би цуглаанд оролцлоо ч гэсэн Бурханы удирдамжгүй байж, цуглаан үр нөлөөгүй болох байлаа. Үүнийг ухаараад Бурханд залбирч, санаа зорилгоо зөв болгож, өөрийнхөө завхрал, дутагдлын талаар хамтран зүтгэгч эгчдээ илэн далангүй нөхөрлөсөн. Цуглааны үеэр өөрийнхөө ойлгосон зүйлийн тухай л нөхөрлөл хийж, ах эгч нар маань ч бас өөрсдийн ойлголтыг хэлэлцлээ. Бид хамтдаа нөхөрлөлөөрөө хэрэгжүүлэх зам олж, тэдний байдал ч сайжирсан даа. Би Ариун Сүнсний ажил, удирдамжийг мэдэрч чадсан, тэгээд сэтгэл маш их тайвширч, уужирсан юм. Байр суурь, нөр төрд санаа зовохоо болиод, ах эгч нартайгаа хамт үүргээ биелүүлснээр Бурханы ерөөл, удирдамжийг олж авч чадсан гэдгээ ойлгосон.

Би нэр төр, байр сууринд хэт их анхаардаг, бас миний зүрх сэтгэлд Бурхан дэндүү бага орон зай эзэлдэг гэдгийг энэ туршлагаар олж мэдсэн юм. Би зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Бурханд захирагдаагүй, буруу замаар явж байж. Бурханы удирдамж, Бурханы үгийн шүүлт, илчлэлийн ачаар би эцэст нь өөрийгөө мэдэж эхлэн, үүргээ биелүүлэх санаа зорилго, хандлага минь сайжирсан. Нэр төр, байр суурь, бусдын хүндлэл, бишрэлийн араас хөөцөлдөх нь ямар ч утга учир, үнэ цэнгүй, энэ нь гагцхүү хор хөнөөл авчирдаг гэдгийг одоо би тодорхой ойлгож байна. Үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн биелүүлэх нь л зүй зохистой эрэл хайгуул мөн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Шүүлт бол гэрэл

Бурханы цээрлүүлэлт, шүүлтээр дамжин би Түүний амь биеэ хайрладаггүй, чин сэтгэлийн хайрыг үнэхээр биеэрээ туулан мэдэрч, ерөөлийг таашаан баярлаж, хүний ертөнц таашаан баясаж үл чадах тийм хайрыг хүлээн авсан. Зөвхөн Бурхан л хүнийг зовлон зүдгүүрийн тэнгисээс аварч, хүн төрөлхтнийг дотор нь байгаа сатанлаг хорноос цэвэрлэж, үнэн зөв хүний адилаар амьдарч амьдралын зөв замаар алхах боломжтой болгож чадна.

Үнэнээс залхсанаа харсан минь

Ли Шян, АНУ Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас...

Messenger дээр бидэнтэй холбоо барих