Би байраа олсон

2022-07-25

Сы Фань, Өмнөд Солонгос

Бурханд итгэснийхээ дараа би маш урам зоригтойгоор эрэлхийлж, чуулган надад ямар ч ажил оноосон дуулгавартай дагадаг байсан. Үүрэгт минь бэрхшээл тулгарахад бас гомдоллохгүйгээр зовж, төлөөс төлж чаддаг байсан. Тун удалгүй шинээр ирэгсдийг усалж эхлээд тасралтгүй дэвшиж байлаа. Өөрийгөө авьяастай, Бурханы гэрээс хөгжүүлж байгаа хүн, бусдаас илүү эрэлхийлдэг учраас үүрэгтээ шаргуу ажиллаж байгаа цагт дэвшиж, чухал үүрэг роль авна гэж санагдаж байсан. Ингэж бодоод би маш их бардамнаж байлаа.

Хожим нь миний үеийн олон ах эгч багийн удирдагч, зааварлагч гэх мэт чухал үүрэг гүйцэтгэж байгааг хараад би атаархаж, “Тэд ийм залуугаараа ийм чухал үүрэг гүйцэтгэж, удирдагч нарт үнэлэгдэж, ах эгч нараар бишрүүлж чадаж байхад би байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй. Сайн эрэлхийлж, үүрэгтээ томоохон амжилт гаргахаар мэрийх хэрэгтэй, Тэгвэл би ч бас чухал үүрэг рольтой болж чадна” гэж бодлоо. Тиймээс үүрэгтээ илүү шаргуу ажиллаж, шөнө орой болтол унтахгүй, зовоход бэлэн байж, үүрэгт минь хүндрэл гарахад, үүнийг шийдвэрлэх Бурханы үгийг хайсан ч хүчин чармайлт минь ямар ч өөрчлөлт авчраагүй. Ажлын чадвар муутайгаас болоод ердийн ажил хийхээр томилогдсоныхоо дараа эргэн тойрны бусад хүн дэвшиж байгааг хараад улам их атаархах болсон. Өөрийгөө тэднээс дор гэдгийг мэдэж байсан учраас үргэлж өөрийгөө зоригжуулж, “Би шантарч, байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй. Эрэлхийлж, сайжрах ёстой. Бурханы үгийг илүү их уншиж, амийн оролтдоо илүү их хүчин чармайлт гаргах ёстой. Мэргэжлийн ур чадвараа сайжруулж, амийн оролтдоо ахиц гаргавал дэвшинэ” гэж байлаа. Тиймээс сайжрахын тулд шаргуу ажиллахын зэрэгцээ дэвших өдрийг бас тэсэн ядан хүлээж байв.

Нэг л мэдэхэд энэ үүрэгтээ хоёр жил болж, шинэ хамтрагчид ирж, явсаар, зарим нь дэвшиж, зарим нь удирдагч, ажилчид болсон. “Би энэ үүргийг нэлээд удаан гүйцэтгэлээ, илүү богино хугацаанд гүйцэтгэсэн хүмүүс дэвшээд байхад миний үүрэг яагаад огт өөрчлөгдсөнгүй вэ? Удирдагчид намайг хөгжүүлэхэд тэнцэхгүй, ердийн ажилд л тохирно гэж бодоод байна уу? Надад дэвших боломж огт гарахгүй юм гэж үү? Энэ үл анзаарагдах үүрэгт үүрд гацах юм болов уу?” гэж гайхширч эхэллээ. Энэ тухай бодмогц гэнэтхэн хий нь гарсан бөмбөг шиг санагдаж, үүрэгтээ өмнөх шигээ мэрийхээ больж, хийх ёстой юмыг хийхдээ яарахгүй, өдөр бүр зүгээр л оромдож, даалгаврыг хийсэн гэж хэлж болохоор болох хүртэл аргацааж байлаа. Үр дүнд нь үүргээс минь зарим нэг гажуудал, хайнга байдал байнга харагдаж байсан ч үүнийг ноцтой авч үзэхгүй, өөрийгөө эргэцүүлээгүй. Хожим нь миний таньдаг бүр ч олон ах эгч дэвшсэнийг сонсоод бүр ч их хямарсан. Би “Тэдний зарим нь надтай адилхан үүрэг гүйцэтгэдэг байсан, харин одоо бүгд дэвшсэн байхад би эхэлсэн тэр газраа л байна. Би үнэнийг эрэлхийлдэг, хөгжүүлэхэд тэнцэх хүн биш бололтой” гэж бодсон. Ингэж бодоход мөрөн дээр минь хүнд ачаа байгаа юм шиг, гаслантай санагдаж, тэр өдрүүдэд маш их сэтгэлээр унаж, үүрэгтээ урам зориггүй болж, Бурханд итгэх итгэл минь ирээдүйгүй юм шиг үргэлж санагдаж, ихэд цөхөрч, хүлээн авч чадахгүй байлаа. “Би үнэхээр тийм муу гэж үү? Үнэхээр нэг хэвийн ажилд л тохирох юм гэж үү? Намайг хөгжүүлээд ямар ч үнэ цэнгүй юм гэж үү? Би ганцхан боломж л хүсэж байна. Би яагаад намайг хэн ч анзаарахааргүй буланд үргэлж шигдэж үлдэх ёстой юм бэ?” гэж бодлоо. Бодох тусам, улам л цөхөрч, өдөржин санаа алдаж, хөл минь тугалга цутгасан юм шиг хүнд санагдаж байлаа. Тэр үед би шөнө орондоо чимээгүйхэн уйлж, “Мэргэжлийн ур чадвар минь бусдаас дор юм бол би үнэнийг эрэлхийлэхээр шаргуу ажиллана. Бурханы үгийг илүү их уншиж, амийн оролтдоо илүү их анхаарна. Нэг л өдөр зарим нэг бодитой мэдлэгтэйгээр нөхөрлөж чаддаг болж, удирдагчид үнэнийг эрэлхийлэхэд анхаарч байгааг минь харвал намайг ч бас дэвшүүлэх биш үү?” гэж бодсон юм. Гэхдээ ингэж бодох үед бас бага зэрэг буруутай санагдсан. Үнэнийг эрэлхийлэх нь эерэг зүйл, энэ бол итгэгчийн эрэлхийлэх ёстой зүйл. Гэтэл би үүнийг бусдаас дээр гарах зорилгоор ашиглаж байна. Хэрвээ би ийм амбиц, хүсэлтэйгээр эрэлхийлбэл Бурхан жигшиж, үзэн ядна биз дээ? Анзаарагдахгүйгээр үүргээ гүйцэтгэхдээ би яагаад сэтгэл ханамжгүй байсан бэ? Надад үнэхээр буруутай санагдаж байсан учраас уйлж байхдаа Бурханд залбирч, “Бурхан минь, байр суурийг эрэлхийлж байгаа минь буруу гэдгийг мэдэж байгаа ч амбиц, хүсэл эрмэлзэл минь хүчтэй байна. Анзаарагдахгүйгээр үүргээ гүйцэтгээд ямар ч хэрэггүй гэж надад үргэлж санагддаг. Бурхан минь би энэ байдлаас гарч чадахгүй байна. Таны хүслийг ойлгож, өөрийгөө мэдэхэд минь намайг удирдан, чиглүүлээч” гэсэн.

Залбирсныхаа дараа би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд хэзээ ч үүнийг хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ. Тэднийг ууланд балар харанхуй ойн гүнд тавьсан ч гэсэн байр суурь, нэр хүндээ хаяхгүй. Тэднийг ямар ч бүлэг хүмүүсийн дунд тавьсан бай, байр суурь, нэр хүндээс өөрийг бодохгүй. Антихристүүд бас Бурханд итгэдэг хэдий ч байр суурь, нэр хүнд эрэлхийлэхийг Бурханд итгэх итгэлтэй адилтгаж, ижил хэмжээнд авч үздэг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг эрэлхийлдэг. Ингэж хэлж болно, Антихристүүд зүрх сэтгэлдээ, Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Ямар ч нэр хүнд, байр суурьгүй, хэн ч өөрийг нь биширч, хүндэтгэж, дагадаггүй гэж санагдвал тэд маш их бухимдаж, Бурханд итгэх утгагүй, ямар ч үнэ цэнгүй гэж боддог бөгөөд ‘Бурханд ингэж итгэх нь дэмий юу? Ямар ч найдваргүй юу?’ гэж дотроо боддог. Зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйл цэгнэн боддог, мөн хүмүүс ярихад нь сонсдог, юм хийхэд нь дэмждэг, хаа явсан газарт нь дагадаг болж, чуулганд дуу хоолой, нэр төртэй болж, үр ашиг эдэлж, байр суурьтай байхын тулд Бурханы гэрт яаж өөрсдөдөө зай гаргаж болох вэ, чуулганд яаж сүрхий нэр төртэй болж болох вэ гэж тунгаан боддог. Тэд ихэвчлэн ийм зүйл боддог. Эдгээр нь тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). “Антихристийн хувьд нэр төр, байр сууринд нь халдах юм уу булаан авах нь амийг нь авах гэж оролдохоос илүү ноцтой хэрэг юм. Тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн олон Бурханы үгийг уншлаа гээд, хэзээ ч үнэнийг хэрэгжүүлээгүйдээ, антихристийн замаар явж байгаадаа, антихристийн уг чанар, мөн чанартай байгаадаа гуниглаж, харамсахгүй. Харин ч байр суурь олж авч, нэр төрөө өсгөх арга замын талаар үргэлж тархиа гашилгаж байдаг… Тэд нэр төр, байр суурийн араас тууштай хөөцөлдөхдөө Бурханы хийсэн зүйлийг бас ичгүүр сонжуургүй үгүйсгэдэг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Антихристүүд, ‘Хүмүүс өөрсдөө бүх нэр төр, байр сууриа олдог. Хүмүүсийн дунд хөлөө баттай олж, нэр төр, байр суурьтай болсноор л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Хүмүүс хэмжээгүй эрх мэдэл, байр суурь олж авах үед л амьдрал үнэ цэнтэй. Энэ нь л хүнд зохих амьдрал’ гэж зүрх сэтгэлийнхээ гүнд боддог. ‘Эсрэгээрээ, Бурханы үгэнд хэлснээр, бүх зүйлд Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, бүтээлийн байранд сайн дураараа зогсож, хэвийн хүн шиг амьдарч, хэнд ч хүндлүүлэхгүй амьдрах нь хулчгар хэрэг. Хүн байр суурь, нэр төр, аз жаргалаа тэмцэж олох ёстой; эерэг, идэвхтэй хандлагаар эдгээрийн төлөө тэмцэж, шүүрч авах ёстой. Өөр хэн ч үүнийг чамд өгөхгүй—идэвхгүйгээр хүлээх нь зөвхөн бүтэлгүйтэлд л хүргэнэ’ гэж боддог. Антихрист ингэж тооцоолдог. Энэ бол антихристүүдийн зан чанар юм. Хэрвээ чи антихристийг үнэнийг хүлээн авч, алдаагаа хүлээн зөвшөөрч, жинхэнээсээ гэмшинэ гэж найддаг бол тэгэх боломжгүй—тэд яавч ингэж чадахгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”).

Бурханы үгийг уншаад зүрх зүсэгдэх шиг болсон. Антихристүүд байр суурийг аминаас илүү чухал гэж үздэгийг Бурхан илчилсэн. Антихристүүдийн хэлж, хийдэг зүйл нь байр суурийг тойрон эргэлдэж, байр суурьтай болж, байр сууриа хадгалах тухай л боддог, байр сууриа алдмагцаа амьдрах урам зоригоо алддаг. Байр суурийн төлөө Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, өөрийн хаанчлалыг байгуулж чадна. Би байр суурийг үргэлж маш чухалд тооцдог байснаа ухаарсан. Залуу байхад гэр бүл минь надад “Зовохгүй бол жаргахгүй”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт зүйлийг сургасан. Амь үлдэх сатанлаг хууль дүрмийг үргэлж мэргэн үг гэж бодоод, байр суурьтай болж, дээдлэн хүндлүүлдэг амьдрал бол нэр төртэй, үнэ цэнтэй амьдрал, харин хувь заяандаа сэтгэл ханаж, энгийн, ул суурьтай хүн байх нь амбицгүй, ямар ч жинхэнэ зорилгогүй гэдгийг минь харуулна гэж бодсон. Тийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, хулчгар хүмүүс гэж би боддог байсан. Бурханд итгэснийхээ дараа сэтгэлгээ, үзэл бодол минь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Гаднаа байр суурийн төлөө тэмцдэггүй байсан ч амбиц, хүсэл эрмэлзэл минь жаахан байгаагүй. Бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийн тулд илүү чухал үүрэг, өндөр байр суурийг л хүссэн. Эргэн тойрны минь ах эгч нар багийн удирдагч, зааварлагч болж дэвшихийг харах нь хүслийг минь улам л өдөөсөн. Дэвшихийн тулд эрт босож, шөнө дүл болтол унтдаггүй, үүргийнхээ төлөө зовж, төлөөс төлөхөд бэлэн байсан. Итгэл найдвар минь ахин дахин тасрахад эргэн тойрныхоо орчин нөхцөлд гомдоллож, эсэргүүцэх сэтгэлээр дүүрсэн. Тэр ч байтугай Бурханд итгээд ямар хэрэггүй санагдаж, үүргээсээ залхаж, зүгээр л оромдож, чадах зүйлээ аргацааж байлаа. Бурханд итгэдэг болсноос хойш явсан зам минь үнэнийг эрэлхийлэх зам огт биш байсныг харсан. Би бүхнийг алдар нэр, байр суурийн төлөө хийж байж. Үнэндээ би Бурханы гэрт ирж, үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь Бурхан надад аврагдах боломж өгч байгаа хэрэг. Үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орж, завхарсан зан чанараасаа ангижрахыг Бурхан надаас хүссэн. Гэтэл би даалгавраа үл ойшоож, үнэнийг эрэлхийлэх талаар бодоогүй, өндөр байр суурьтай болохыг л хүсэж, хүслийг минь хясах үед унах нүхээ улам л гүнзгий ухсан. Надад мөс чанар, эрүүл ухаан үнэхээр байгаагүй! Бурханд олон жил итгэсэн хэр нь үнэнийг эрэлхийлээгүй учраас одоо ч гэсэн завхарсан зан чанараа сайн мэдэхгүй байна гэж би бодсон. Одоогийн үүргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй, аргацаасан хэвээр, ажилд минь гажуудал, алдаа дутагдал байнга гарч байсан. Тэгсэн хэр нь л дэвшиж, илүү том ажил хийхийг хүссэн. Би маш ичгүүргүй байж! Тэр үед л үнэнийг эрэлхийлэхгүйгээр Бурханд итгэж, байр суурийг сохроор эрэлхийлснээрээ би улам их амбицтай, биеэ тоосон болж, үргэлж бусдаас дээгүүр байхыг л хүсэх ч Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж чадахгүй гэдгээ олж харсан. Ингэж эрэлхийлбэл өөрийгөө сүйрүүлж, Бурханд үзэн ядуулж, хараагдана. Чуулганаас хөөгдсөн антихристүүдийн талаар би бодлоо. Тэд үнэнийг эрэлхийлэхгүй, үргэлж алдар нэр, байр суурь эрэлхийлж, үргэлж бишрүүлж, хүндлүүлэхийг хүсэж, хүмүүсийн сэтгэлийг татаж, хянахыг хичээж, үр дүнд нь хэтэрхий их мууг үйлдэж, Бурхан тэднийг таягдан хаядаг. Миний эрэл хайгуул тэднийхтэй адил байсан биш үү? Би Бурханыг эсэргүүцэх замаар явж байсан биш үү? Бурханы зан чанар зөвт бөгөөд халдаж болохгүй. Өөрчлөгдөхөөс татгалзвал Бурхан намайг гарцаагүй голж, таягдан хаяна. Ингэж бодоод өөртөө тангараг өргөлөө: Одоогоос эхлэн би байр суурь эрэлхийлэхгүй, Бурханы зохицуулалтад захирагдана. Үнэнийг эрэлхийлж, үүргээ зохих ёсоор, ул суурьтай гүйцэтгэнэ.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амиа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг үнэхээр танин мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүний байдлаас авч үзвэл, хэдийгээр субьектив түвшинд тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсэхгүй, зовлон шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэн, утга учрыг үнэхээр ойлгож чаддаггүй; үнэндээ бол тэд Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, түүнд захирагдаж чаддаггүй, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн авахаа бүр ч мэддэггүй. Тиймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяа болон хүний бүх хэрэг явдлыг захирах дээд эрх байдаг гэсэн бодит үнэнийг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол, ‘хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг’ гэсэн санаанд хөтлөгдөж, дөнгөлөгдөхгүй байхад хэцүү болно. Хувь заяаны болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хүчтэй тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд үнэхээр чөлөөлөгдөж, эрх дураараа болж, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд мөн хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үг зүрх сэтгэлийг минь хөдөлгөсөн. Өмнө нь би өөрийн байдлыг Бурханы эдгээр үгэнд илчилсэн зүйлтэй хэзээ ч харьцуулж байгаагүй. Эдгээр үг шүтлэггүй хүмүүст хандсан, харин би Бурханд итгэдэг, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг гэж боддог байсан. Гэхдээ тайвшраад энэ хэсгийг тунгаан бодож, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь Бурханы дээд эрхийг дуулгавартай дагана гэсэн үг биш болохыг ухаарсан. Бүр Бурханы дээд эрхийг мэддэг гэсэн үг ч биш. Хэдийгээр би Бурханд итгэдэг ч аливаа юмны талаарх үзэл бодол минь шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан хэвээр байсан. Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж шүтлэггүй хүмүүс үргэлж бодож, хувь заяаныхаа эсрэг тэмцэхийг үргэлж хүсдэг. Тэд хүчин чармайлтаараа хувь заяагаа өөрчилж, төгс амьдралаар амьдрахыг хүсдэг. Үр дүнд нь тэд маш их зовж, өндөр төлөөс төлж, эцэст нь ахин дахин шархалдаг ч тэгсэн хэр нь эргэж буцахыг хүсдэггүй. Би адилхан байсан биш үү? Байгаа байдлаа хүчин чармайлтаараа өөрчлөхийг үргэлж хүсэж, дэвшиж, чухал үүрэг ролийн төлөө чармайхдаа өөрийнхөө тэмцэлд найдаж байсан. Ийм зорилгоор би чимээгүйхэн зовж, төлөөс төлж, мэргэжлийн ур чадварт суралцахаар ажилласан. Хүслийг минь хясах үед идэвхгүй болж, эсэргүүцэн, унасан нүхээ улам гүнзгий ухсан. Тэр үед л өөрийгөө буруу замаар явж, амьдралын буруу зам сонгосон учраас маш өрөвдөлтэй, маш их ядарсан байгаагаа олж харсан. “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг”, “Хүн өөрийн гараараа тааламжтай эх нутгийг бүтээж чадна” гэх мэт сатанлаг төөрөгдлийг онч мэргэн үг гэж үздэг байж. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах ёстой гэж бодож байсан учраас Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж чадаагүй. Үргэлж Бурхантай тэмцэлдэж, Бурханы дээд эрхээс ангижирч, өөрийн хүчин чармайлтаар нэр хүнд, байр суурь олж авахыг үргэлж хүсдэг байсан. Тэр үед л зөвхөн үгээрээ л Бурханд итгэж байснаа олж харсан. Би зүрх сэтгэлдээ Бурханы дээд эрхэд итгээгүй, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж чадаагүй. Над шиг итгэгч, үл итгэгч хоёр хоорондоо ямар ялгаатай юм бэ? Бурхан бол Бүтээгч, Бурхан бүх зүйлийг захирч, хянадаг. Хүн болгоны хувь заяа, хэв чанар, онцгой ур чадвар, Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг, ямар үед ямар нөхцөл байдлыг туулах гэх мэтийг бүгдийг нь Бурхан хянаж, урьдчилан тогтоодог, хэн ч үүнээс зугтаж, юуг ч өөрчилж чадахгүй. Бурханы дээд эрхийг дуулгавартай дагаж, хүлээн авч байж л бид Бурханы хамгаалалт, ерөөлийг хүртэж, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдарч чадна. Үүнийг мэдээд гэнэтхэн хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй санагдсан. Би олон жил Бурхан итгэж, Бурханы маш их үгийг идэж уусан ч шүтлэггүй хүнтэй яг адилхан байж. Бурханы бүхнийг чадагч байдал, дээд эрхийг мэддэггүй, үргэлж Бурханыг эсэргүүцдэг байсан. Би маш биеэ тоосон, мэдлэггүй байж! Би Бурханы үгийг тунгаан бодлоо. “Чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Энэ орчин нөхцөл надад сайн, намайг хамгаалж байна гэдгийг яаж мэдэж болох вэ гэж би гайхширсан. Эрж хайж байхдаа, Бурханд итгэж эхэлснээс хойш би хэзээ ч бүтэлгүйтэл, саад бартаа туулж, халагдаж, шилжиж байгаагүйгээ ухаарсан юм. Би байнга л дэвшиж байсан. Өөрийн мэдэлгүй өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн, Бурханы гэрт хөгжүүлэх гол хүн гэж бодож эхэлсэн учраас “тушаал дэвшихийг” эрэлхийлэх зорилго гэж аяндаа үзэх болсон. Дэвших болгондоо үүнийг Бурханаас ирсэн даалгавар, хариуцлага гэж хүлээж аваагүй, үнэнийг ул суурьтай байдлаар эрэлхийлээгүй, үүрэгтээ зарчмыг яаж ашиглах талаар бодоогүй. Харин ч Бурханы даалгаврыг байр суурь эрэлхийлж, бусдаар хүндлүүлэх хэрэгсэл гэж харсан. Үүрэг, байр суурь өндөр байх тусам хүмүүс намайг улам их биширч, үнэлнэ гэж бодсон учраас дэвшихэд маш их анхаарч, ийм ашиг хонжоо, алдагдлын талаар цаг үргэлж санаа зовж, Бурханд итгэхдээ юуг эрэлхийлэхээ аль эрт мартсан. Эргээд бодоход амбиц минь хэтэрхий том байж. Хүссэнээрээ дэвшсэн бол ямар их биеэ тоож, ямар ёрын мууг үйлдэх байсныг мэдэхгүй. Ингэж бүтэлгүйтсэн дэндүү олон жишээ бий. Байр суурьгүй үедээ үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чаддаг ч байр суурьтай болмогцоо амбиц нь нэмэгдэж, мууг үйлдэж, хүмүүсийг хуурч, өөртөө татаж эхэлдэг олон хүн бий. Тэд нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд бусдыг гадуурхаж, дарамталж, үр дүнд нь өөрсдийгөө сүйрүүлдэг. Үнэнийг эрэлхийлж, зөв замаар явдаг хүмүүсийн хувьд байр суурь бол хэрэгжүүлэлт, төгс байдал гэдгийг би харсан. Үнэнийг эрэлхийлж, зөв замаар явдаггүй хүмүүсийн хувьд энэ бол сорилт, илчлэлт. Тэр үед надад байр суурь байгаагүй хэр нь дэвшээгүй болохоороо л үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больтлоо тийм их уурласан. Амбиц, хүсэл эрмэлзэл минь жирийн хүмүүсийнхээс давсныг би олж харлаа. Хэрвээ би үнэхээр чухал үүрэгт дэвшсэн бол тэдэнтэй адил бүтэлгүйтэх нь гарцаагүй. Намайг багийн удирдагч, зааварлагчаар дэвшүүлээгүй нь Бурханы сайн санаа байсныг тэр үед үнэхээр мэдэрсэн. Бурхан энэ орчныг ашиглан намайг хүчээр зогсоож, өөрийгөө эргэцүүлж, эргээд үнэнийг эрэлхийлдэг замаар алхахад хүргэсэн. Ийм орчин миний аминд шаардлагатай, намайг гэх Бурханы агуу хамгаалалт байсан. Эдгээр зүйлийг бодоод Бурхан сайн зүйл хийснийг би мэдэрсэн. Би харалган, мэдлэггүй, Бурханы хүслийг ойлгоогүй байсан учраас Бурханыг буруу ойлгож, буруутгаж байж. Би Бурханыг үнэхээр гомдоосон.

Үүний дараа Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Бурхан ямар төрлийн зүрх сэтгэл хүсдэг вэ? Юун түрүүнд зүрх сэтгэл үнэнч байх ёстой. Чин үнэнч, ул суурьтай байдлаар үүрэг гүйцэтгэж чаддаг, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг, мөн агуу эрмэлзэл, сүрлэг зорилго гэгчгүй байх ёстой. Бурханыг дагаж, шүтэн мөргөхдөө алхам алхмаар явж, бүтээгдсэн зүйлийн хувиар амьдрах хүсэлтэй байх ёстой. Ер бусын чадвартай нэгэн байхыг хүсэх нь бүү хэл, тэнгэрийн жигүүртэн, өөр гарагийн бүтээгдсэн зүйл байхыг хүсдэггүй байх ёстой. Түүнчлэн энэхүү зүрх сэтгэл үнэнийг хайрлах ёстой. Үнэнийг хайрлах гэж ер нь юуг хэлдэг вэ? Эерэг зүйлийг хайрладаг, зөв шударга байдлын мэдрэмжтэй, Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж чаддаг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы талаар гэрчилж чаддаг байхыг хэлдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Бурханы үгийн уншсаны дараа сэтгэл маш их хөдөлж, хүмүүсийн төлөөх Бурханы итгэл найдвар, шаардлагыг мэдэрсэн. Бурханы хүмүүсийг алдартай, агуу, өндөр дээд болоосой гэж хүсдэггүй. Бурхан биднээс агуу үйл хэрэг бүтээж, ямар нэг том амжилт гаргахыг шаарддаггүй. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхдээ Өөрийнх нь зохицуулалтад захирагдаж, үүргээ ул суурьтай гүйцэтгээсэй гэж Бурхан найддаг. Гэвч би Бурханы хүслийг ойлгоогүй, өөрийгөө мэдээгүй, байр суурийг, агуу их, хүчирхэг хүн болохыг үргэлж хүссэн. Байр суурь, анхаарал байхгүй бол бачимдмаар, хэрэггүй амьдралаар амьдардаг юм шиг санагдаж байсан. Надад хүн чанар, эрүүл ухаан огт байгаагүй. Би мод болохыг хүсдэг өвс, бүргэд болохыг хүсдэг бялзуухай байсан нь тодорхой, үр дүнд нь гутарч, туйлдталаа дарамтад орсон. Үүнийг ухаараад би Бурханд залбирч, “Бурхан минь! Урьд нь би үргэлж алдар нэр, байр суурийг эрэлхийлдэг байсан. Үргэлж бишрүүлээд байхыг хүсдэг байсан. Анзаарагдахгүйгээр үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл хангалуун байгаагүй, үүнийг Та үзэн ядаж, жигшдэг. Энэ бол буруу зам гэдгийг одоо би ойлголоо. Таны зохицуулалтад захирагдахыг хүсэж байна. Ирээдүйд дэвших эсэхээс үл хамааран, би үнэнийг ул суурьтай эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэнэ” гэсэн. Залбирсны дараа асар ихээр чөлөөлөгдсөн мэдрэмж төрж, Бурханд улам ойртсон юм шиг санагдсан. Хожим нь Бурханы үгийг унших замаар эрэл хайгуулын талаарх алдаатай үзэл бодлоо бага зэрэг мэдэж авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “‘Хүн удирдагчаар дэвшихдээ дэвших үедээ байр суурьтай болж, жирийн хүн байхаа больдог’ гэж зарим хүн хэлдэг. Энэ зөв үү? ‘Удирдагч байна гэдэг нь байр суурьтай байна гэсэн үг. Гэхдээ өндөрт гарах тусам чанга унадаг. Манлайлагч байх ганцаардмал шүү дээ’ гэж зарим нь хэлдэг. Энэ зөв үү? Мэдээж буруу… Бурханы гэр тушаал дэвшүүлж, хөгжүүллээ гээд хүн Бурханы гэрт тусгай албан тушаал, байр суурьтай болж, улмаар онцгой хандлага, ивээл хүртэж чадна гэсэн үг биш. Харин ч Бурханы гэрт гойд өргөмжлөгдсөний дараа, хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орох боломж, илүү дээр нөхцөл бүрдэж, улмаар тэд үнэний зарчимд хамаатай илүү тодорхой ажил хийж чаддаг. Өөрөөр хэлбэл, энэ ажилд зарчим ихээхэн хамаатай бөгөөд Бурханы гэрийн шаардлага, стандарт илүү өндөр байдаг нь хүмүүсийн амийн оролтод маш ашиг тустай. Бурханы гэрт хүнийг тушаал дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэдэнд хатуу шаардлага тавьж, нягт хянана гэсэн үг. Бурханы гэр тэдний хийдэг ажлыг хатуу нягталж, хянах бөгөөд амийн оролтыг нь ойлгож авч, үүнд анхаарал хандуулна. Энэ үзэл бодлын үүднээс бол, Бурханы гэрийн тушаал дэвшүүлж, хөгжүүлдэг хүмүүс тусгай хандлага, онцгой байр суурь, онцлох албан тушаал эдэлдэг үү? Яавч тэгдэггүй бөгөөд ямар нэг онцгой ялгамж чанарыг бүр ч эдэлдэггүй. Тушаал дэвшиж, чухал үүрэгт ашиглагдсан хүмүүс өөрсдийгөө хөрөнгөтэй боллоо гэж бодоод зогсонги байдалд орж, үнэнийг эрэлхийлэхээ боливол шалгалт, гай зовлонтой тулгарах үедээ аюулд ордог. ‘Хэн нэгэн удирдагч болон тушаал дэвшиж, боловсорвол ялгамж чанартай болдог. Ууган хөвгүүдийн нэг биш байлаа ч ядаж Бурханы ардуудын нэг болох найдлага тэдэнд бий. Би хэзээ ч тушаал дэвшиж, боловсроогүй юм чинь Бурханы ардуудын нэг гэж тооцогдох ямар найдвар байх юм бэ?’ гэж зарим нь хэлдэг. Ингэж бодох нь буруу. Бурханы ардуудын нэг болохын тулд амийн туршлагатай байх ёстой, мөн Бурханыг дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Удирдагч, ажилчин байна уу, жирийн дагалдагч байна уу хамаагүй, үнэний бодит байдалтай хэн бүхэн Бурханы ардуудын нэг юм. Удирдагч, ажилчин байлаа ч үнэний бодит байдалгүй бол үйлчлэл үзүүлэгч хэвээр байна(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы гэрт дэвшүүлж, хөгжүүлж байгаа нь хүмүүс онцгой байр суурьтай гэсэн үг биш, бас гадаад ертөнцийн албан тушаалтантай адил тэдэнд онцгойлон ханддаггүй гэдгийг Бурханы үгээс ойлгосон. Энэ бол ердөө л хэрэгжүүлэх боломж. Ердөө л хүмүүст зориулсан илүү чухал даалгавар, илүү том хариуцлага юм. Дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь хүнийг нэг үүргээс нөгөө рүү шилжүүлж байгаа л гэсэн үг. Энэ нь хүний ялгамж чанар, байр суурь бусдаас өндөр гэсэн үг биш, үнэнийг ойлгодог, үнэний бодит байдалтай болсон гэсэн үг биш. Дэвшихгүй байна гэдэг нь чи дорд гэсэн үг биш, ирээдүйгүй, аврагдаж чадахгүй гэсэн үг биш. Товчхондоо, ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, дэвшүүлсэн ч бай үгүй ч бай, Бурхан бүх хүнд шударга ханддаг. Бурханы гэр хүн бүрийн хэв чанар, ур чадварын дагуу ухаалгаар үүргийг нь зохицуулдаг. Ингэснээр хүн болгоны хэв чанар, ур чадварыг бүрэн ашиглаж чадна. Энэ нь Бурханы гэрийн ажил, бидний амийн оролтын аль алинд ашиг тустай. Чухал үүрэгт дэвшүүлсэн ч бай үгүй ч бай, хүмүүст тавих Бурханы хүлээлт, хүн болгонд өгөх хангалт нь адилхан. Хүмүүсийг үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөөсэй гэж Бурхан хүсдэг. Тиймээс ч хүмүүсийг аврах Бурханы аврал байр суурь, эрдэм чадал, наснаас хамаардаггүй. Харин хүмүүсийн үнэнд, үүрэгтээ хандах хандлагаас хамаардаг. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлэх замаар алхдаг бол илүү их хэрэгжүүлж чадна, аминд чинь ахиц гарсаар байна. Үнэнийг эрэлхийлэх замаар алхдаггүй бол байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, тэндээ удахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт халагдаж, таягдан хаягдана. Урьд нь дэвших талаар цэвэр ойлголт надад байгаагүй. Дэвшинэ гэдэг нь байр суурьтай болж байгаа хэрэг, байр суурь минь өндөр байх тусмаа ирээдүй, хувь заяа минь илүү дээр байна гэж бодсон. Үр дүнд нь үүрэгтээ үнэнийг эрэлхийлэхэд анхаараагүй, зөвхөн байр суурийг эрэлхийлсэн. Тэр үед л аливааг харах энэ үзэл бодол утгагүй болохыг ухаарсан юм! Үнэндээ Бурханы гэр надад хэрэгжүүлэх боломж өгсөн ч хэв чанар минь илүү чухал даалгавар биелүүлэхэд хэтэрхий дорд байсан. Би өөрийгөө мэддэггүй байснаас өөрийгөө чадвартай, дэвшиж илүү том даалгавар авч чадна гэж санагдсан, Үнэхээр өөрийгөө огт мэддэггүй байж. Бурханы гэрт ямар ажил хийх нь хамаагүй, ажилдаа сайн үр дүнд хүрэхийн тулд бид бүгдээрээ үнэнийг ойлгож, үнэний зарчимд орох хэрэгтэй байсан ч би үнэнийг ойлгоогүй, ямар ч бодитой ажил хийж чадаагүй. Дэвшлээ ч гэсэн би ямар сайн юм хийж чадах юм бэ? Ердөө л саад болох биш үү? Үнэхээр туйлдах нь хамаагүй гэлээ ч Бурханы гэрийн ажилд бас саад хийнэ. Тэгээд ямар ч нэмэргүй. Миний одоогийн үүрэг надад маш сайн тохирдог болохыг тэр үед эцэст нь би ойлгосон. Би үүнийг хийж чаддаг, давуу талаа үүрэгтээ ашигладаг. Энэ нь миний амийн оролтод хэрэгтэй, Бурханы гэрийн ажилд ашиг тустай байсан. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжаар дамжуулан Бурханы хүслийг улам сайн мэддэг болж, өөрийн байрыг олж, идэвхгүй байдал минь шийдэгдсэн.

Үүний дараа байр сууринд захирагдахаа больж, үүрэгтээ ачаа үүрсэн. Ажилдаа завтай байх үедээ чөлөөт цагаа ашиглан сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэх дадлага хийсэн. Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авахыг хараад сэтгэл минь ихэд амарч, тайвширч байлаа. Чамайг ямар чухал албан тушаалд тавих нь хамаагүй, үүргээ гүйцэтгэхдээ бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чадах эсэх чинь хамаатайг эцэст нь би ойлгосон. Энэ бол хамгийн чухал зүйл. Одоо миний таньдаг ах эгч нар дэвшсэн тухай мэдээг үргэлж сонсдог ч гэсэн би хавьгүй тайвширч, атаархаж, жөтөөрхөхөө больсон. Учир нь хэдийгээр өөр өөр үүрэг гүйцэтгэдэг ч бид бүгд Бурханы хаанчлалын сайн мэдээг чадлынхаа хэрээр түгээх нэг зорилгын төлөө мэрийдэг гэдгийг би мэднэ. Одоо эцэст нь би өөрийнхөө байрыг оллоо. Би ердөө л нэг өчүүхэн бүтээгдсэн зүйл. Миний үүрэг бол Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах юм. Ирээдүйд миний үүрэг ямар байх нь хамаагүй, хүлээн авч, дуулгавартай дагаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүрэгтээ чадах бүхнээ хийхэд бэлэн байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дөнгийг эвдсэн нь

Жэньши Жэнжоу хот, Хэнань муж Арван жилийн өмнө би биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд чуулганы зохицуулалтыг хэзээ ч бүрэн дүүрэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих