Зөв замд эргэн орсон нь

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл сайн санаанаас чинь үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь сатанлаг уг чанарт чинь суурилсан үйлчлэл юм. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүтэйгээр хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд ажилдаа чи бүхэлдээ өөрийн сонголтод хөтлөгддөг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь ялзарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Ийм маягаар, чи зөвхөн өөрийнхөө ёс жудаг, зан чанарын дагуу үйлчилснээс урган гарсан туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн тухай дүрэм журмыг дотроо бий болгоно. Энэ бол хүний туршлагын сургамж. Энэ бол хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүс Фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдэд харьяалагддаг. Хэрвээ хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах бөгөөд хүмүүсийг хууран мэхлэгчид болох болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсийн дундаас гарах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой). “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг” гэх энэ хэсгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. Урьд нь би бүтэлгүйтэж үзсэн. Биеэ тоосон зан чанарт үндэслэн үүргээ гүйцэтгэж, маш их сагсуурч явлаа. Хүмүүст өндрөөр үнэлүүлж, бишрүүлэхийн тулд онгирч, өнгөцхөн үг, хоосон сургаал номлож, бас өөрөө ч мэдэлгүй Бурханыг эсэргүүцэх замд хөл тавьсан байсан. Дараа нь Бурханы үгийн шүүлт, илчлэлийн ачаар л Бурханыг эсэргүүцдэг эх сурвалж, сатанлаг уг чанараа мэддэг болж, Бурханд гэмшиж эхэлсэн дээ.

Зөв замд эргэн орсон нь

2013 онд намайг чуулганы удирдагчаар сонгосон юм. Тухайн үед би нэлээд урам зоригтой байсан. Ах эгч нар маань бэрхшээлтэй байгааг харах болгондоо асуудлыг нь шийдвэрлэхэд туслах гэж Бурханы үгийг нөхөрлөдөг байлаа. Бэрхшээлийг нь шийдвэрлэмэгц хүн бүр үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг байсан. Хэдэн сарын дараа удирдагч маань надад, “Шинээр элссэн ах эгч харьцангуй олонтой нэг чуулган байна, хамтран зүтгэгчид чинь бүгд таныг тийш нь явуулж, удирдагчийн үүрэг гүйцэтгүүлэхээр санал болгосон” гэлээ. Би ч итгэл дүүрэн зөвшөөрсөн юм. Тэр ах эгч нарт үнэнийг аль болох хурдан ойлгуулж, үнэн замд суурийг нь тавихын тулд усалгааг нь сайн хийхэд л болно гэж бодсон л доо. Тэр чуулганд очсоныхоо дараа ерөнхий нөхцөл байдлыг нь ойлгож авсан, тэгээд бас асуудлыг нь нөхөрлөж, шийдвэрлэхийн тулд дараа нь Бурханы үгийн холбогдох хэсгийг харъя гэж төлөвлөн ах эгч нарын асуудал, бэрхшээлийг тэмдэглэж авлаа. Тэнд намайг шинээр очиход олон ах эгч мэдэхгүй байх шиг санагдсан болохоор хүчин чармайлт гаргаж, илүү их нөхөрлөл цуглаан хийх ёстой гэж бодсон юм. Чуулганы ажлыг богино хугацаанд сайн хийж чадах юм бол тэр ах эгч нар намайг үнэний бодит байдалтай, ажилдаа чадварлаг гэж бодох нь лавтай, тэгсэн цагт удирдагчид маань ч намайг өндрөөр үнэлж болох байлаа. Дараа нь чуулганаас, тэр үе шатанд орох үнэний талаар мэдэгдэл гаргаж, биднийг Бурханы үгээс холбогдох хэсгийг олоод нөхөрлөл хийх ёстой гэсэн. Энэ нь чадвараа харуулах сайхан боломж болохоор би нэлээд баярласан шүү. Тэгээд үнэний энэ бүх талтай холбоотой Бурханы зарим айлдварыг олоод, онцгойлон анхаарал хандуулж эмхлэхийн хажуугаар “Хамтран зүтгэгчдийн цуглаан маргааш болж таарч байна. Манай хамтран зүтгэгчид Бурханы эдгээр үгийг бүх л шөнөжин хайж олсныг минь хараад намайг үүрэгтээ ачаа үүрдэг, хариуцлагатай ханддаг гэж хэлэх нь лав” гэж бодсон. Тэгээд бараг үүр цайж байхад бэлтгэж дуусгалаа. Мэдээж, цуглааны үеэр хамтран зүтгэгчид маань миний хайж олсон Бурханы үгийг хараад, намайг бүгд бахдан биширсэн юм. Зарим нь: “Чэнь ахыг хар аа! Маш их ачаа үүрэх юм. Бүхэл шөнөжингөө Бурханы үгийн энэ бүх холбогдох хэсгийг хайж олсон байна” гэцгээлээ. Зарим нь: “Яг үнэн! Чэнь ах Бурханы үгийг их уншдаг юм шиг байна” гэсэн. Цуглаан зохион байгуулж байсан ах санаа зовсон байртай, “Чэнь ах аа, та Бурханы үгийн энэ бүх хэсгийг олох гэж хэр орой болтол суусан юм бэ?” гэлээ. Энэ бүгдийг сонсоод би магнай хагартлаа баярласан юм. Үүр цайтал сэрүүн байсан минь талаар өнгөрөөгүй, хэр их зүтгэл гаргаснаа ах эгч нартаа харуулж чадсан шүү. Би сэтгэлд дэх догдлолоо нуун байж, “Бараг үүр цайж байхад хайж дууссан. Би үүргээ биелүүлэхийн тулд ихэвчлэн нойргүй хонодог, тэгэх ч ёстой. Үүнд онгироод байх юмгүй. Би цуглаан дээр ах эгч нарыгаа саадгүй нөхөрлүүлэх ёстой байсан” гэж хэллээ. Дараа нь зохион байгуулагч ах намайг үүрэгтээ ачаа үүрдэг, нойргүй хонож, хүндрэл бэрхшээл туулах чадвартай гэж хэлсэн. Миний зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан шүү. Ах эгч нартаа бүгдэд нь чадварлаг удирдагч гэгдэхийн тулд шаргуу ажилласаар байх ёстой байлаа.

Дараа нь сайн мэдээ түгээх ажилд ахиц гарахад бид хэдэн чуулган нэмж байгуулсан. Би ах эгч нарыгаа услахын тулд чуулган болгоноор явж, өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг байлаа. Бэрхшээлтэй байгаа хэнд ч Бурханы үгийг уншиж өгч, асуудлыг нь шийдвэрлэхийн тулд тэвчээртэйгээр нөхөрлөдөг байсан, тэгээд хүмүүс намайг улам ч өндрөөр үнэлэх болсон юм. Нэг удаа хэдэн ах эгч сайн мэдээ түгээж байхдаа асуудалтай тулгарчхаад, үүнийгээ шийдэж чадахгүй байлаа. Тэд сөрөг, сул дорой болсон болохоор энэ талаар нөхөрлөх гэж над дээр ирсэн юм. Би тэдэнд урьд нь сайн мэдээ түгээдэг байсан туршлагаа хуваалцсан. “Миний сайн мэдээ түгээж байсан хүмүүст үзэл байсан болохоор үүнийг хүлээж аваагүй. Зарим нь намайг гэрээсээ хөөсөн. Тухайн үед надад ч бас үнэхээр хэцүү санагдсан болохоор Бурханд байнга залбирч, Бурханы үгийн холбогдох хэсгийг хайн нойргүй хонож, тэр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөрлөл хийхээр ахин дахин очсон. Тэдэнд Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүртэх боломж олгох гэж ингэсэн юм. Би хэчнээн их доромжлол, бэрхшээлтэй тулгарсан ч бууж өгөөгүй. Эцэстээ тэднийг бүгдийг нь бүлэгтээ авчирсан…” гэж хэлсэн дээ. Намайг ярьж дуусахад нэг ах, “Манай Чэнь ахыг хараач. Бэрхшээл яаж туулахаа үнэхээр мэдэх юм. Ачааг үнэхээр үүрч байна шүү дээ” гэсэн. Зарим нь: “Бид бүгд сайн мэдээг Чэнь ах шиг түгээх хэрэгтэй” гэцгээсэн. Ах эгч нарт намайг өндрөөр үнэлж байгааг хараад би хөл газар хүрэхгүй байлаа. Дараа нь, үүрэгт нь хүндрэл тулгарсан бусад хүн надаас тусламж авахаар ирж уулздаг болсон, харин надтай хамт ажилладаг байсан ах руу маш цөөхөн хүн очдог байлаа. Ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ миний хүссэн юм болгоныг идэвхийлэн хийдэг байсан. Намайг хэчнээн их өндрөөр үнэлж байгааг нь хараад би өөрийгөө улам бүр үнэлж эхлэн, чуулганы түшиг тулгуур болсон мэт санагддаг байлаа.

Нэг цуглааны үеэр, би үүрэгтээ хэчнээн их зовж, ямар төлөөс төлсөн, ямар үр дүнд хүрсэн тухайгаа чалчиж өглөө. Гэтэл нэг эгч гэнэтхэн, “Чэнь ах аа, та үүргээ биелүүлж байхдаа хэчнээн их зовж, зарлагадсан тухайгаа л голлон ярьж байна, харин бэрхшээлтэй тулгарахад танд ямар сул тал байсан, ямар завхарсан зан чанар илчилсэн, өөрийнхөө талаар юу мэдэж авсан, бас бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж эрж хайсан тухайгаа ярьсангүй. Ингэхээр танд ямар ч завхрал байхгүй юм шиг санагдаж байна шүү дээ…” гэсэн. Эгчийг ингэж хэлсний дараа бусад нь бүгд зүгээр л над руу харцгаав. Би мэл гайхан, эвгүй байдалд орсноо мэдэрч, нүүр улайлаа. “Надтай ингэж яриад, энэ олон ах эгчийн өмнө тэнэг амьтан шиг харагдууллаа. Намайг тэд юу гэж бодох юм бэ?” гэж дотроо бодсон. Бардам зангаа хамгаалах гэж хичээн, “Эгч ээ, таны нөхөрлөсөн зүйл зөв өө, би үүнийг чинь хүлээн зөвшөөрч болох юм. Гэхдээ ах эгч нар маань үүрэгтээ бэрхшээлтэй тулгарч, сөрөг, сул дорой болдог. Бид зүгээр л завхралаа яриад байж болохгүй. Эерэг хэрэгжүүлэлтийн талаар илүү их нөхөрлөх хэрэгтэй; ингэснээр л ах эгч нар маань урагшлах замаа олж, итгэлтэй болж чадна…” гэж хурдхан хэлсэн. Дараа нь зарим ах эгч намайг туршлага, мэдлэгээ ярихдаа илчилсэн завхралынхаа ихэнхийг орхигдуулсан, бас яаж зовж, ямар төлөөс төлсөн, үүрэгтээ махан биеэ яаж хаясан талаар маш их ярьсан болохоор үнэнийг хэрэгжүүлэхдээ үнэхээр гарамгай юм шиг санагдсан гэж надад хэлсэн. Ах эгч нарынхаа эдгээр анхааруулгатай тулгараад сэтгэл жаахан түгшлээ. Миний нөхөрлөж ирсэн эдгээр зүйл үнэхээр зохимжгүй байсан гэж үү? Заримдаа би хэр их биеэ тоож, аминчхан байснаа нөхөрлөх нь нөхөрлөсөн. Тэгээд ч зогсохгүй үүрэгтээ үргэлж маш сайн үр дүнд хүрч, чуулганы ажилд саад хийгээгүй. Тэгэхээр яаж нөхөрлөж байсанд маань ямар ч буруу юм байх учиргүй гэсэн үг биз дээ? Тийм болохоор би өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлээгүй юм.

Дараа нь би үүргийнхээ шаардлагаар өөр чуулган руу шилжиж, ажлаа үргэлжлүүлсэн юм. Хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн нэг цуглааны үеэр Жан ах надад, “Чэнь ах аа, таныг нөгөө чуулганаас явснаас хойш тэндхийн зарим ах эгч үүргээ гүйцэтгэх сонирхолгүй болсон байна. Бэрхшээлтэй тулгарах болгондоо Бурханы үгийг ч уншихгүй, үнэнийг ч эрж хайхгүй, зүгээр л танаар асуудлаа шийдүүлэхийг хүсэж байна. Зарим нь бүр цуглаанд оролцох ч хүсэлгүй болсон. Та үүрэгтээ Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийгээгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Та зүгээр л бусдад өндрөөр үнэлүүлж, дээдлүүлэх гэсэндээ онгирч ирсэн байна. Энэ бол муу үйл шүү, та хэсэг хугацаанд өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй!” гэж нухацтай хэллээ. Ахын үгийг сонсоод би их гайхсан. Яаж байгаад ийм юм болчхов оо? Ах эгч нар маань бүгд намайг дээдэлдэг гэнэ ээ? Энэ ч ноцтой асуудал шүү! Тэгээд сэтгэл тун их тавгүйтлээ. Дараа нь би, цуглааны үеэр нөхөрлөсөн юмнаас юу ч сонсолгүй, төөрөлдөж гүйцсэн юм. Тэр нөхцөл байдлыг яаж туулахаа огт мэдэхгүй байсан. Гэртээ харьчхаад Жан ахын үгийг эргэцүүлсээр байсан. Анх би үүрэгтээ зарим үр дүнд хүрч, зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чадлаа гэж бодсон юм. Энэ нь иймэрхүү үр дүнд хүргэнэ гэж зүүдлээ ч үгүй явсан шүү дээ. Үнэндээ би үүнд маш их гонсойсон. Арга мухардахдаа Бурханд залбирлаа. Тэгээд, “Бурхан минь, намайг гэгээрүүлээч, тэгвэл би асуудлынхаа эх сурвалжийг олж, өөрийнхөө талаар бодит ойлголттой болж чадна” гэж хэлсэн.

Дараа нь Бурханы ийм үгийг харсан юм, “Уруудаж яваа бүх хүн өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Тэд энд тэндгүй онгирч, өөрсдийгөө дөвийлгөн явдаг бөгөөд Бурханыг огт үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Та нарт, Миний ярьж байгаа зүйлийн талаар ямар нэг туршлага бий юу? Олон хүн байнга өөрсдийгөө гэрчилж, ‘Би ингэж ч зовсон, тэгж ч зовсон; ийм ч ажил хийсэн, тийм ч ажил хийсэн; Бурхан надад ингэж ч хандсан, тэгж ч хандсан; Тэр надаас ингэ, тэг гэж шаардсан; Бурхан намайг онцгойлон өндрөөр үнэлдэг; одоо би ийм, тийм болсон’ хэмээн хэлдэг. Тэд зориуд тодорхой нэг өнгөөр ярьж, тодорхой байдлаар зогсдог. Эцэстээ зарим хүн тэднийг Бурхан гэж бодож орхидог. Тэр цэгт хүрмэгц нь Ариун Сүнс тэднийг аль эрт орхисон байх болно. Хэдийгээр одоохондоо тэднийг хөөлгүйгээр үл тоомсорлож байгаа ч хувь заяа нь шийдэгдсэн бөгөөд тэд шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). “Зарим нь бас Бурханыг нууцаар харааж байхад бусад нь өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө өргөмжилж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашигладаг. Тэд хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам ашиглаж, хүмүүсийн сэтгэлийг байнга өөртөө татаж, хяналтдаа оруулахаар хичээдэг. Цаашлаад зарим нь, өөрсдийгөө Бурхан хэмээн хүмүүст санаатайгаар буруу ойлгуулж, хүмүүсийг өөрт нь Бурхан шиг хандахад хүргэдэг. Тэр ялзарсан хүн гэдгээ, мөн ялзарч, биеэ тоосон ба өөрийг нь шүтэх хэрэггүй, хэчнээн ч сайныг үйлдсэн бай, тэр нь бүхэлдээ Бурханы өргөмжлөл бөгөөд өөрсдийнх нь хийх ёстой зүйл гэдгийг хүмүүст хэзээ ч хэлдэггүй. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Учир нь тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Тиймээс ийм хүмүүс Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, мѳн Бурханд гэрчлэл хийдэггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I). Бурханы үгийг уншчихаад би маш их гутарсан. Би гаднаа зовж, төлөөс төлсөн харагдаж, ах эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийн талаар нөхөрлөдөг байсан ч үнэндээ бусдад өндрөөр үнэлэгдэж, дээдлэгдэхийн төлөө л онцгойрч, онгирох гэж ийм юм хийж байсан гэдгээ өөрийгөө эргэцүүлснийхээ дараа л олж харсан юм. Хамтран зүтгэгчид маань намайг шинэ гишүүдтэй чуулганд удирдагч болгохоор санал болгоход, би ах эгч нартаа өндрөөр үнэлэгдэж, удирдагчдаа сайнаар бодогдох ололт амжилтад яаж хүрч болох вэ гэдгээ л бодож байснаа ухаарсан. Үүнийхээ төлөө илүү цагаар ажиллаж, Бурханы үгийн холбогдох хэсгийг олж, цуглаан дээр нөхөрлөх юмаа эмхэлсээр нойргүй хонодог байж. Ах эгч нар маань сайн мэдээ түгээж байхдаа бэрхшээлтэй тулгарахад, би тэднийг үнэний зарчим руу удирдан чиглүүлэхийн тулд Бурханы хүслийн талаар нөхөрлөөгүй, харин өөрөө сайн мэдээ түгээхдээ хэчнээн их зовж, ямар төлөөс төлсөн талаараа л сагсуурч, онгирсон. Ажил маань сайжрахад манай ах эгч нар намайг магтсан. Би үүнд нь баярлаад, Ариун Сүнсний ажлаас гарсан үр дүнг өөрийнхөө гавьяа болгож, миний хувийн ололт амжилт гэж ичихгүй гайхуулсан. Цуглаан дээр нөхөрлөж байхдаа байнга өөртөө анхаарал татаж, зөвхөн эерэг хэрэгжүүлэлтээ л нөхөрлөөд, илчилсэн завхарсан зан чанараа огт дурдаагүй. Ер нь тэр асуудал хөндөгдвөл би зүгээр л үл ойшоодог байсан юм. Үүргээ биелүүлэхийн төлөөх өөдгүй сэдлээ задлан шинжилж, ил болгох тухайд би бүр ч дургүй байсан. Бурхан ах эгч нарыг минь ашиглан миний асуудлыг удаа дараа хөндсөн ч би албан тушаал, нэр нүүрээ хамгаалахын тулд тэдний саналыг аман дээрээ л хүлээн зөвшөөрөөд, үнэн хэрэгтээ бол өөрийгөө огтхон ч эргэцүүлээгүй. Нөхөрлөлийн үеэр ах эгч нараа мэхлэхийн тулд ойворгон юм ярьсаар байсан. Ингэснээр өөрийгөө үүрэгтээ хариуцлагатай, бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг гэж итгэх болж. Чуулганд ямар ч асуудал, бэрхшээл үүсэж, ах эгч нар маань ямар ч байдалд орлоо гэсэн би айж цэрвэлгүй, тэдэнд шийдэл олоход нь үргэлж тусалдаг байлаа. Баримтаар илчлэгдсэнээр, би үүргээ биелүүлж байхдаа үнэнийг огт хэрэгжүүлээгүй, Бурханы хүслийг ч бас хайхраагүй гэдгээ олж харсан. Би бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд үүргээ биелүүлэхэд гарсан боломжийг далимдуулан онгирч, ийм янзаар алдар нэр, албан тушаал хүсэх хүслээ хангажээ. Ингэснээрээ би, ах эгч нараа Бурханы өмнө аваачаагүй, харин ч тэднээр өөрийгөө шүтүүлсэн юм. Тэгэхээр би хүмүүс, албан тушаалын төлөө Бурхантай өрсөлдөж байсан гэсэн үг. Би аль эрт Бурханыг эсэргүүцэх замд хөл тавьж, ноцтой гэм буруу үйлдсэн гэдгээ тэгэхэд л ухаарсан юм. Бас айж, үнэхээр буруутайгаа мэдэрсэн. Тэгээд: “Би яаж яваад Бурханыг эсэргүүцэх замд өөрийн мэдэлгүй орчхов оо?” гэж өөрөөсөө асуулаа.

Дараа нь Бурханы үгийн ийм нэг хэсгийг уншсан: “Сатан хүмүүсийг завхруулсны дараа тэдний уг чанар сатанлаг болсон. Хүмүүс хүний байр сууринд хүн шиг авирлахаа больжээ. Харин ч тэд хүн төрөлхтний байр сууриас давсан юм. Тэд хүн байхыг хүсдэггүй, илүү өндөр зүйл мөрөөсдөг. Тэгвэл тэр илүү өндөр зүйл нь юу вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс яагаад ийм байдгийн уг үндэс нь юу вэ? Бүгдийг харгалзан үзвэл, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг… Хүмүүсийн уг чанар, мөн чанар биеэ тоосон байдалтай болмогц тэд Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханы үгийг үл анхаарч, Бурханы талаар үзэл үүсгэдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг, өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг юм хийх чадвартай болдог. Чи биеэ тоодоггүй гэж хэлдэг ч чамд хэдэн чуулган өгч, удирдах боломж олголоо гэе; Би чамтай харьцаагүй, Бурханы гэр бүлийн хэн ч чамайг засаагүй гэе: Чи хэсэг хугацаанд удирдсаныхаа дараа тэднийг хөлдөө аваачиж, чамайг дуулгавартай дагадаг болгоно. Яагаад тэр вэ? Энэ нь чиний уг чанараар тодорхойлогддог; энэ бол гагцхүү жам ёсны илчлэл юм. Чи үүнийг сурахын тулд онцгойлон хичээл зүтгэл гаргах хэрэггүй, мөн бусдаар онцлон заалгах шаардлагагүй. Мөн энэ бүхнийг албаар хийх хэрэггүй. Иймэрхүү нөхцөл чамд аяндаа бий болдог: Чи хүмүүсийг өөрт чинь захирагддаг, өөрийг чинь шүтэж, өргөмжилдөг, өөрийн чинь талаар гэрчилж, бүх зүйл дээр өөрийн чинь үгийг сонсдог болгож, өөрийн чинь зөвшөөрөөгүй юуг ч хийхийг зөвшөөрдөггүй. Чиний удирдлага дор иймэрхүү нөхцөл аяндаа тохиолддог. Тэгвэл эдгээр нөхцөл яаж бий болдог вэ? Эдгээр нь хүний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”). Би үүрэгтээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн мөртөө Түүнийг эсэргүүцэх замд яагаад өөрийн эрхгүй хөл тавьснаа Бурханы үгийг уншаад ойлгосон юм. Үүний эх сурвалж нь миний доторх биеэ тоосон сатанлаг уг чанар байж. Биеэ тоосон уг чанартаа хянуулаад би өөрийгөө маш их юманд бодож, бусдад өндрөөр үнэлүүлж, дээдлүүлэхийн тулд үг, үйлдлийнхээ аль алинд үргэлж онгирох гэж хичээдэг байсан юм. Ах эгч нар маань үүргээ биелүүлж байхдаа асуудалтай тулгарахад, би үнэнийг ойлгуулж, хэрэгжүүлэх замтай болгохын тулд үнэний зарчмын талаар нөхөрлөөгүй, зүгээр л өөрийгөө сайхан харагдуулах гэж өнгөц үг, хоосон сургаал хэлсэн, тэр ч байтугай зовж, ажилласан туршлагаа онгирох далим болгон ашигласан байж. Үүнээс болоод манай ах эгч нар намайг хүндэлж, үнэнийг ойлгодог, өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлэж чаддаг гэж итгэдэг болсон. Тэд асуудалтай тулгарах болгондоо асуудлаа шийдвэрлэхийн тулд Бурханд найдаж, үнэнийг эрж хайх ёстой гэж мэдэлгүй, үргэлж над дээр ирдэг байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байгаагүй. Тэгээд бүр намайг шилжин явахад зарим ах эгч цуглаанд оролцох хүсэлгүй болохдоо тулсан. Үүнийг яаж үүргээ гүйцэтгэсэн гэх юм бэ? Би зүгээр л мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж! Ийм ёрын мууг үйлдэх чадвартай байсан минь бүгд биеэ тоосон, ихэрхүү байдлаас минь үүдэлтэй. Би хүмүүст ихэрхэхийн хажуугаар байр суурь, нэр нүүрээ хамгаалж, бүх ах эгчдээ дээдлэгдэж, анхаарлын төвд байхыг л хүсдэг байж. Байр суурийн ерөөлд маш их шунаж байж. Угтаа би Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй байсан гэдгээ харж болохоор байсан. Биеэ тоосон уг чанарын дагуу амьдрахад Бурханыг өөрийн эрхгүй эсэргүүцдэг. Энэ үнэндээ маш аюултай. Би шашны ертөнцийн пастор, ахлагчдын талаар бодлоо. Тэд Бурханыг өргөмжилж, гэрчилдэггүй, бас Эзэний үгийг хэрэгжүүлэхэд итгэгчдийг залж чиглүүлдэггүй. Харин итгэгчдийг хуурахын тулд Библийн мэдлэг, шашны онолыг сохроор нарийвчлан тайлбарлаж, өөрсдөө хэчнээн их зовсон, түгээсэн сайн мэдээнээс нь хэр их сайн сайхан үүдэж, хэчнээн олон чуулган байгуулснаа гайхуулдаг. Үүнээс болж итгэгчид тэднийг шүтэж, хүндэлж, хэлсэн бүхнийг нь хийдэг. Зарим нь Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолойг сонссон мөртөө л пастор, ахлагчид дээрээ очоод, асууж лавладаг. Тэгээд Төгс Хүчит Бурханы ажлыг үнэн зам гэж мэдэж байлаа ч пасторын зөвшөөрөлгүйгээр хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Шашны ертөнцийн пастор, ахлагчид хүмүүсийг чанд хяналтдаа байлгадаг. Тэд Бурханыг эсэргүүцэгч антихристийн замаар явж, тусдаа хаанчлал байгуулах гэж хичээж байдаг! Би хүмүүст өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлэхийн тулд үүрэгтээ онгирох гэж үргэлж хичээдэг байсан. Тэр пастор, ахлагчдаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Тэгээд шинэ гишүүдтэй тэр чуулганы ах эгч нарын талаар бодлоо: Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрчхөөд, маш олон үнэнийг ойлгож аваагүй байсан. Бурхан намайг чуулган удирдах үүрэг гүйцэтгүүлэхээр өргөсөн болохоор тэдэнд би Бурханы үгийн талаар илүү их нөхөрлөж, Түүний ажлыг илүү их гэрчлэх ёстой байсан, ингэснээр тэд үнэнийг ойлгож, Бурханы талаар мэдлэгтэй болж, үнэн замд сууриа тавих байсан шүү дээ. Гэтэл би яав? Тэр үүргийг гүйцэтгэх гэж оролдоод юунд хүрэв? Бүх хүнд өөрийгөө шүтүүлчхээд, Бурханы талаар ямар ч мэдлэг олгоогүй. Тэгснээр би ах эгч нараа хорлож, чуулганы ажлыг саатуулж, үймүүлсэн байсан. Би яах аргагүй Бурханыг эсэргүүцдэг антихристийн замаар явж байсан юм! Энэ талаар бодох тусам улам их санаа зовж, сэтгэл түгшсэн. Би маш их биеэ тоож, Бурханыг огт хүндлэлгүй, үйлдлээрээ маш урт удаан хугацаанд Бурханы зан чанарт халдаж ирсэн гэдгээ харж болохоор байлаа. Бурхан манай ах эгч нарыг ашиглан намайг тэгж засаж, харьцаагүй бол би үйлдлээ эргэцүүлж огт чадахгүй байх байсан. Тэр замаараа цааш явсан бол Бурханы хараал, шийтгэлийг хүртэх хэчнээн ч их ёрын мууг үйлдэх байсан юм, мэдэхгүй. Сэтгэлд айдас хургаж, Бурханы өмнө би нүүрээрээ газар унан мөргөөд, “Бурхан минь! Би маш их биеэ тоож байжээ. Үүрэгтээ үргэлж онгирдгоос минь болж манай ах эгч нар намайг дээдэлж, зүрх сэтгэлдээ Таныг гэх орон зайгүй болсон байна. Би мууг үйлдэж, Таныг эсэргүүцсэн болохоор Танд шийтгүүлбэл таарна. Бурхан минь! Би Таны өмнө гэмшиж, үнэнийг жинхэнээсээ эрэлхийлж, шинээр эхэлмээр байна” гэж залбирсан юм.

Дараа нь Бурханы ийм үгийг уншлаа: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаар дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). “Хүмүүс юу эрж хайж, юу хүсэх нь хамаагүй, Бүтээгчийн өмнө эргэн очиж, өөрсдийн хийх учиртай, өөрсдөд нь даалгасан зүйлийг ёсчлон биелүүлж, гүйцэтгэдэг хүмүүс л амар тайван мөс чанартайгаар, зөв, зүйтэй замаар ямар ч зовлонгүй амьдарна. Энэ бол амьдрахын утга учир, үнэ цэн юм.” Бурхан бол бүтээлийн Эзэн, хүмүүс Түүнийг шүтэн мөргөж, Түүнд захирагдах нь яах аргагүй зөв зүйтэй, жам ёсны зүйл гэдгийг би Бурханы үгийг уншаад ойлгосон. Үүнээс гадна, би бол ердөө л бүтээгдсэн өчүүхэн зүйл, завхарсан хүн гэдгээ мэдсэн. Би сатанлаг зан чанараар дүүрэн, биеэ тоосон, ов мэхтэй, аминчхан, зальхай байсан юм. Тэгсэн мөртөө л онгирч, хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзлэх гэж үргэлж хичээдэг байж. Би үнэхээр ичихээ мэддэггүй, бас ухаангүй биеэ тоосон байж! Энэ талаар бодох тусам улам ичгүүртэй санагдаж байлаа. Бурханыг мэдэхгүй, харалган явсныхаа төлөө өөрийгөө үзэн ядсан. Би хэн гэдгээ мэддэггүй байж. Өнөөдөр энд байж, үүргээ биелүүлж чадаж байгаа минь Бурханы нигүүлсэл, өргөлтийн л ач юм. Би бүтээгдсэн зүйлийн хувьд зохих байраа эзэлж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг өргөмжилж, гэрчилж, үүргээ сайн биелүүлэхэд анхаардаг үнэнч, шулуун шударга хүн байх хэрэгтэй—тэгсэн цагт л бүтээгдсэн зүйлд байх учиртай мөс чанар, эрүүл ухаантай болно шүү дээ.

Дараа нь би Бурханы үгээс хэрэгжүүлэх зам, оролтыг эрж хайсан юм. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан, “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас, туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсан; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгаа болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү жинхэнэ, бодитой зүйлсийг бодит туршлагын үүднээс ярьж, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үгийг уншаад, үүрэгтээ Бурханыг яаж өргөмжилж, гэрчлэх ёстойг бага зэрэг ойлгосон. Бурханд гэрчлэл хийхдээ би Бурханы ажлыг яаж туулсан, миний ямар завхарсан зан чанар илчлэгдсэн, яаж Бурханыг эсэргүүцэж, тэрсэлсэн, өөрийгөө яаж Бурханы үгтэй харьцуулан эргэцүүлж, мэдэж авсан, яаж гэмшиж, өөрчлөгдсөн талаараа илүү их ярих ёстой юм байна лээ. Би үнэний талаар нөхөрлөснөөр хүмүүст Бурханы хүсэл, шаардлагыг ойлгоход тусалж, хүмүүсийг аврахын тулд хийдэг Бурханы ажил, Бурханы зан чанарыг ойлгох, Бурханыг хүндэтгэж, Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чадахад нь туслах ёстой. Ингэснээр л би Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчилж чадах байлаа. Тэгээд ах эгч нартайгаа нөхөрлөдөг байсан үеэ бодлоо. Би хэчнээн их зовж, ямар төлөөс төлж, Бурханы үйл хэргийг яаж гэрчилж, Бурханаас ерөөл хүртсэн тухайгаа л ихэвчлэн ярьдаг байсан. Харин ямар завхарсан зан чанар илчилж, ямаршуу өөдгүй сэдэлтэй байснаа үргэлж нууж далдлаад, бүр дурддаггүй шахуу байлаа. Ах эгч нар завхралыг минь олж харвал миний талаарх бодол нь шалдаа бууна гэж би ухаангүй их айж байсан. Үнэндээ би ийм л ов мэхтэй уг чанартай байсан. Эдгээрийг таньж мэдсэнийхээ дараа Жан ахыг олж уулзаад, хүмүүсийг хуурах гэж онгирдог ёрын муу үйлийнхээ талаар сэтгэлээ уудалсан. Бас Жан ахыг урьд нь үйлчилдэг байсан чуулганд маань очоод, тэндхийн ах эгч нартай цуг зан авирыг минь задлан шинжилж, бүгдийг нь илүү их ялган таних чадвартай болгооч гэж гуйлаа. Цуглааны үеэр ч бас ёрын муу зан авирынхаа талаар ах эгч нарт сэтгэлээ уудалж, Бурханы зөвт зан чанарт гэрчлэл хийгээд, над шиг Бурханыг эсэргүүцэх замаар явахгүйн тулд юу хийж болохгүйг сурахдаа намайг жишээ болгон ашиглаарай гэж хүн болгонд хэлсэн.

Үүний дараа би үүргээ биелүүлэхдээ арай илүү даруу төлөв болж, Бурханыг бага зэрэг хүндэлдэг боллоо. Нэг удаа цуглааны үеэр, шинэ ахад бэрхшээл тулгарсан байхаар нь асуудлаа шийдвэрлэхэд нь тус болох гэж Бурханы үгийг нөхөрлөснөө санаж байна. Ах үгийг минь сонссоныхоо дараа, “Чэнь ах аа, таны нөхөрлөл маш сайн юм. Энэ асуудал намайг удаан хугацаанд зовоогоод би учрыг нь олж ер чадахгүй байлаа. Та үнэнийг үнэхээр ойлгодог юм байна! Цаашдаа та манай цуглаан дээр илүү ойр ойрхон ирж, нөхөрлөл хийх хэрэгтэй шүү” гэж баяртайгаар хэлсэн. Өөр нэг ах ч бас ингэж хэлсэн юм. Тухайн үед би нэлээд хөөрсөн ч онгирдог хуучин дутагдал минь дахиад сэдрэх гэж байгааг дорхноо ухаарсан болохоор Бурханд даруйхан залбирч, өөрийгөө орхисон. Дараа нь Бурханд ухамсартайгаар гэрчлэл хийж, ах эгч нараа Түүний өмнө аваачлаа. “Өнөөдрийн цуглаан дээр бидний нөхөрлөсөн зүйлээс хүн болгон сургамж авч болно. Энэ бүгд бол Ариун Сүнс биднийг замчилж, гэгээрүүлж байгаа хэрэг шүү дээ. Бид бүгд Бурханы үгийг илүү их уншиж, асуудалтай тулгарах үедээ Бурханы үгээс үнэнийг илүү их эрж хайх хэрэгтэй, тэгвэл Ариун Сүнс биднийг гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Ингэснээр бид бүр ч ихийг ойлгоно” гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа нэлээд санаа амарсан шүү. Би ингэж бага зэрэг өөрчлөгдөж, үүрэгтээ Бурханыг өргөмжлөн, гэрчлэл хийхээ мэддэг болсон нь бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн л ач юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Халагдсаны дараа

Ли Же, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих