Халагдсаны дараа

2021-01-23

Ли Же, АНУ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр ямархуу хүн, зүйл, юмсыг ашигладаг бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). “Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Бурхан хүн дээр яаж ч ажиллалаа гэсэн, энэ нь шүүлт, цэвэршүүлэлт, засалт, харьцалт байна уу, үүргээс халагдах байна уу хамаагүй, хүмүүсээр өөрсдийг нь эргэцүүлүүлж, өөрсдийгөө мэддэг болгож, зан чанарыг нь өөрчлөхийн төлөө л энэ бүгдийг хийдэг гэдгийг Бурханы үгээс харж болно.

Халагдсаны дараа

Намайг итгэгч болоод хэдхэн сар болж байхад удирдагч Жао эгчийн хийсэн нөхөрлөл үнэхээр гэгээрэлтэй, бодит асуудал шийдвэрлэхдээ сайн байсныг санаж байна. Би эгчийг үнэхээр биширч, “Жао эгч шиг болоод, үнэний нөхөрлөлөөр ах эгч нарын асуудлыг шийдвэрлэж чаддаг болох үе ирвэл сайхан аа!” гэж бодсон. Хэсэг хугацааны турш, хэн нэгэн удирдагч, санваартан болж сонгогдсон талаар сонсох болгондоо маш их догдолж, тэдний орыг залгах өдрөө хүсэн хүлээж байсан юм. Дараа нь Бурханы үгийг идэж ууж, тунгаан бодоход хамаг хүчээ дайчилж эхлэн, сүнслэг ажиллагааны тэмдэглэл хөтөлж, чуулганы бүх ажилд урам зоригтойгоор оролцдог боллоо.

Хоёр жилийн дараа би чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Лиу эгч бид хоёр чуулганы ажлыг хариуцсан. Би чуулганы ажилд байгаа асуудлыг анзаарч, ах эгч нарын үүрэгт бэрхшээл тулгарсныг харах бүрдээ Лиу эгчийг олж уулзан, энэ талаар хэлэлцэж, шийдвэрлэх үнэнийг эрж хайдаг байлаа. Хоёр сарын дараа чуулганы ажилд бодит үр дүн гарч эхлэн, намайг юу сурч мэдэж байгаагаа хүн бүртэй хуваалцаач гэж хамтран зүтгэгчдийн цуглаан дээр удирдагч хүссэн юм. Удирдагч намайг хэр үнэлж, ах эгч нар намайг яаж хүндэлж байгааг харахад үнэхээр таатай байлаа. Тэгээд өөрөө ч мэдэлгүй цуглаан дээр онгирч эхэлсэн. Ах эгч нарыг яаж усалж, дэмжсэн, асуудлыг яаж шийдсэн, үүрэгтээ яаж зовж, ямар төлөөс төлсөн, чуулганы ажил алхам алхмаар яаж амжилттай болсон талаар цаг үргэлж нөхөрлөл хийдэг байсан юм. Үүнээс болж зарим ах эгч намайг хүндэлж, бишрэх болсон, тэд асуудалтай тулгарах үедээ залбирч, үнэнийг эрж хайхад анхаарахын оронд шууд л над дээр ирдэг байлаа. Би удирдагч байхаар заяагдсан гэдгээ улам бүр мэдэрч, чуулганы ажлын амжилт ихэвчлэн миний шаргуу зүтгэлийн дүн гэж бодсон болохоор Лиу эгчийг бага зэрэг дорд үзэж эхлэн, эгчийн саналыг сонсохоо байсан. Чуулганы ажилд би ганцаараа эцсийн шийдвэр гаргадаг байлаа. Лиу эгч надад бага зэрэг боогдож байгааг хараад өөрийгөө эргэцүүлэхийн оронд бүр цуглаан дээр онгирч, “Лиу эгч бид хоёр хоёулаа чуулганы ажил хариуцдаг ч эгч үүрэгтээ сөрөг, идэвхгүй байх гээд байдаг болохоор би л үүнд санаа зовж, үнэхээр төлөөс төлөх ёстой болох юм. Лиу эгчид үнэхээр санаа зовж байна. Энэ хэвээрээ явбал чуулганы ажил хохирох вий” гэж хэлсэн. Ах эгч нар намайг хариуцлагатай байж, үүрэгтээ ачаа үүрч байна гэцгээлээ. Үүнийг сонсоод үнэхээр баярлаж, тэдний дэмжлэг, бишрэлд умбасан.

Хэд хоногийн дараа нэг эгч намайг ямар асуудалтай байгааг ухаараад, “Эгч ээ, та асуудалтай тулгараад ямар завхрал, тэрслүү байдал илчилдэг, өөрийгөө яаж эргэцүүлж, мэддэг, аливааг шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж эрж хайдаг, эцэстээ яаж өөрчлөгддөг гэх мэт бодит туршлагынхаа талаар ойрд нэг их нөхөрлөхгүй байгааг би анзаарлаа. Ийм юмны талаар ярьж байгааг чинь бараг сонссонгүй. Ихэнхдээ та бусад хүний асуудлыг яаж шийдвэрлэж, өөрөө яаж зовдгоо л нөхөрлөдөг, ингэснээр бусад нь таныг хүндэлж, тал засахад л хүрч байна. Та буруу замаар явж байна. Цаг алдалгүй өөрийгөө эргэцүүл!” гэж анхааруулсан. Гэхдээ би эгчийн хэлсэн үгийг огт сонсоогүй. “Миний бүх нөхөрлөл хувийн бодит туршлагын минь тухай байдаг. Үнэнээр асуудал шийдвэрлэж чаддаг болохоор минь ах эгч нар намайг сайшаадаг. Та бусад нь надад тал засдаг, намайг буруу замаар явж байна гэж хэлж яаж чадаж байна аа? Зүгээр л надад атаархаад тэгж хэлсэн биз дээ?” гэж бодсон. Тухайн үед алдар нэр, байр сууринд хөлчүүрч, зүрх минь мэдрэлгүй, хөшүүн болсон байсан. Яваандаа сэтгэл минь улам бүр харанхуйлж, бусдын байдал, үүрэгт нь гарсан бэрхшээлийг ойлгож, шийдвэрлэж чадахаа болилоо. Бодитой ажил хийж чадаагүй болохоор эцэст нь би удирдагчийн үүргээсээ халагдсан юм.

Дараа нь би ямар ч хүчгүй болж, бодит байдалтай нүүр тулахыг хүсээгүй. Маш сөрөг болоод, цуглаанд ч оролцмооргүй байлаа. Ах эгч нарыг эгцэлж харахаас дэндүү их ичиж байсан. Урьд нь би цуглаан удирдаж, бусдад нөхөрлөл хийдэг байсан бол одоо байдал эсрэгээрээ эргэсэн байсан. Бусад маань намайг юу гэж бодох бол гэхээс санаа зовж байлаа. Энэ талаар бодох тусам улам их сэтгэлээр унаж, шаналсан. Цуглаан дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, заримдаа бүр зүүрмэглэж, үнэхээр сул дорой, сөрөг болж, Бурхан намайг хаясан мэт санагдаж байсан. Тэгээд өөрийн эрхгүй нулимс унагаж, Бурханы өмнө сөгдөн залбирлаа: “Өө Бурхан минь! Би үнэхээр зовж байна. Ийм байдалтай амьдармааргүй байна. Бурхан минь, Таны удирдамж, авралыг гуйя. Би чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд бэлэн байна” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?).

Итгэлдээ байр суурь хөөцөлдөх сэдэл, санааг минь Бурханы үг бүрмөсөн илчилсэн. Би дөнгөж итгэгч болоод байсан үеэ эргэн саналаа. Удирдагчдыг үнэхээр биширч, өөрөө удирдагч болж, хүндлэгдэх өдрийг хүсэн хүлээдэг байсан. Үнэхээр удирдагч болчхоод үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үүргээ биелүүлж, хэчнээн эцэж цуцмаар байсан ч үүргээ дуртайяа хийдэг байлаа. Удирдагчид үнэлэгдэж, ах эгч нартаа хүндлүүлээд би бүр ч их урам орсон. Цуглаан дээр үргэлж онгирч, хэчнээн их ийш тийш гүйн ажиллаж, хэр их зовсноо гайхуулж, хүмүүсээр зусардуулахын тулд бүр Лиу эгчийг муулж, өөрийгөө өргөмжилсөн. Удирдагч байснаа халагдаад, ямар ч байр суурьгүй болсныхоо дараа тэр дороо сөрөг байдлын нүхэнд унаж, эргээд гарч чадаагүй. Би итгэлдээ үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлээгүй, харин байр суурь хөөцөлдөж байсан гэдгээ баримттай нүүр тулаад олж харсан. Байр суурьтай байхдаа урамтай байсан ч байр суурьгүй болоод сөрөг байдалд автсан. Бүр өөрийгөө найдлагагүй гэж үзсэн. Би байр суурь хүсэх хүсэл минь хэчнээн ноцтой байгааг олж харлаа. Тийм эрэл хайгуулаар үнэнийг олж авч, Бурханаар авруулж яаж чадах юм бэ? Би өөрийгөө нэлээд мундаг, зарим үнэнийг ойлгодог, удирдагч байхад тэнцсэн гэж боддог байлаа. Халагдсаныхаа дараа ийм сөрөг болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Үнэний бодит байдалгүй, ямар ч биеийн хэмжээгүй гэдгээ тэгэхэд л ойлгосон. Би зүгээр л хоосон үг, сургаалын талаар хүмүүст ярьдаг байж. Өөрийгөө огт мэддэггүй, өөрийнхөө тухай ямар ч ойлголтгүй байж. Хэрвээ би үүргээсээ халагдаагүй бол өөрийгөө эргэцүүлж, мэдэхгүй, байр суурь хөөцөлдөж, Бурханыг эсэргүүцэх замаар явсаар байх байж. Энэ нь гагцхүү Бурханы гэрийн ажилд саад болж, ах эгч нарын амийн оролтыг хорлох байлаа. Удирдагч байснаа халагдсан минь Бурханы зөвт шүүлт байсан, Бурхан намайг хамгаалж байсан гэдгийг би эцэст нь ухаарсан юм. Бурхан байр суурь хүсэх хүсэлтэй минь харьцаж, Бурханд гэмшиг гэсэндээ буруу замаар явж байгааг минь харуулж байж. Үүнийг ойлгоод сэтгэл уужирлаа.

Дараа нь алдар нэр, байр суурийн төлөөх хүмүүсийн эрэл хайгуулыг илчилсэн Бурханы үгээс унштал, хоёр хэсэг нь үнэхээр санаанаас гараагүй юм. “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Зарим нь … өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашиглаж байж магадгүй. Тэд өөрсдийгөө шүтүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэлийг татаж, хяналтдаа оруулахыг үргэлж хичээн янз бүрийн арга саам хэрэглэдэг. Зарим нь бүр хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн өөрсдийгөө Бурхан, тиймээс өөрт нь Бурхан шиг үзэж болно гэж хүмүүст бодуулдаг. Тэд хүнд ялзарсан байна гэдгийг нь, өөрсдийгөө бас ялзарсан, биеэ тоосон гэдгээ, өөрсдийг нь битгий шүт, тэд хэчнээн ч мандаж байх нь хамаагүй, энэ нь Бурханы өргөмжлөлөөс болдог бөгөөд хийх ёстой юмаа хийж байна гэдгээ ямар ч гэсэн хэнд ч ерөөсөө хэлэхгүй л дээ. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл, тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Ийм хүмүүс Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролдоогүй тул Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, Бурханд хэзээ ч гэрчлэл хийдэггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I).

Хүмүүс үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлдөөд, Бурханыг өргөмжилж, гэрчилдэггүй гэдгийг Бурханы үг надад илчилсэн. Оронд нь тэд сатанлаг зан чанараасаа болж ямагт онгирч, бусдаар тал засуулж, тойрон хүрээлүүлдэг, харин үүнийг нь Бурхан харааж, шийтгэдэг. Паул төгс жишээ байсан биш үү? Паул байр суурь, эрх мэдэлтэй байхад дурлаж, албан тушаал, нэр хүнддээ үнэхээр анхаарсан. Хэр их ажил хийсэн, Эзэний төлөө хэчнээн их зовсон тухайгаа захидалдаа байнга гэрчилж, өөрийгөө бусад элчээс дордох юмгүй гэдэг байсан. Паулын шаргуу ажил, төлсөн төлөөс үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх биш, харин өөрийнхөө хэтийдсэн санаархлыг биелүүлж, бусдад шүтэгдэж, эцэст нь шагнуулж, титэм хүртэхийн төлөө байсан юм. Иймээс Паул олон жил шаргуу ажилласан ч амь зан чанар нь огт өөрчлөгдөөгүй, эцэст нь биеэ тоосон зангаасаа болж эрүүл ухаанаа алдаад, түүний хувьд амьдрах нь Христ гэж гэрчилсэн. Паул Эзэн Есүсийн орыг залгаж, хүмүүсээр өөрийгөө дагуулан, дуурайлгах бүтэшгүй мөрөөдөлтэй байж, Бурханы зан чанарт ноцтой халдсан. Паул маш их биеэ тоосон, ихэрхүү сатанлаг уг чанартай байсан. Түүний хийсэн бүх зүйл хэтийдсэн хүслийг нь биелүүлэхийн төлөө байж, бүгд Бурханд дайсагнасан юм. Паул Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар орж, үүнийг нь Бурхан яллаж, хараасан. Миний хувьд гэвэл үүрэгтээ бага зэрэг амжилт гаргаад Бурханы удирдамжид талархаж байна гэж хэлсэн ч зүрх сэтгэлдээ бүх гавьяаг өөртөө авсан юм. Бусдыг надад зусардаасай гэсэндээ Бурханы алдар сууг ичгүүргүйгээр хулгайлж, алхам тутамдаа онгирч, хэр их нааш цааш гүйж, зовсон, хэчнээн олон асуудал шийдвэрлэсэн тухайгаа гайхуулсан. Лиу эгч сөрөг, сул дорой болсныг хараад өнгөцхөн тусалж, дэмжсэн ч зүрх сэтгэлдээ эгчийг шүүж, басамжилсан. Тэр ч бүү хэл цуглаан дээр эгчийг муулж, өөрийгөө өргөмжлөөд, ах эгч нараар хүндлүүлж, үгэндээ оруулахыг хүссэн. Нэг эгч асуудлыг минь үнэхээр олж хараад, тус болох гэсэндээ хайрын сэтгэлээр анхааруулсан ч би гөжүүдлээд хүлээн зөвшөөрөөгүй. Бүр намайг дорд үзэж, надад атаархаж байна гэж ч бодсон. Би ямар ч эрүүл ухаангүй болсон байснаа олж харсан юм. Бурханыг өргөмжилж, гэрчлэхийн тулд үнэнийг нөхөрлөх үүрэгтээ анхаарахын оронд хүндлэгдэхийн тулд алхам тутамдаа онгирч, байр сууриа хамгаалж байж. Уг чанартаа хэчнээн биеэ тоож, ихэрхүү байснаа олж харсан. Би бүхэлдээ сатанлаг уг чанар амьдран харуулж, Паулын явсан Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар алхаж байлаа. Гэмшихгүй бол Бурханаар яллуулж, таягдан хаягдахаа мэдэж байсан. Тэгж бодохоос айдас хүрсэн шүү. Тэгээд Бурханы өмнө яаран очоод, үнэнийг эрэлхийлж, Бурханд гэмшихийг хүсэн залбирлаа. Дараа нь Бурханы үгийг илүү их идэж ууж, өөрийгөө эргэцүүлж, өөрийнхөө талаар сурч мэдэж, үйлдлийнхээ цаад сэдэл, санаархлыг шинжилж, асуудалтай тулгарах үедээ Бурханы үгийг хэрэгжүүлэхэд анхаарч, байдал минь ч аажмаар дээрдлээ.

Нэг сарын дараа удирдагч надад гэртээ хүн байлгах үүрэг онооход эхэндээ би жаахан дурамжхан байлаа. Удирдагч байхад минь бусад хүн намайг гэртээ байлгадаг байсан, гэтэл одоо би бусдыг гэртээ байлгах гэж байдаг. Яасан том ялгаа вэ! Гэхдээ дараа нь, “Би бас л алдар нэр, байр суурь хөөцөлдөж байгаа юм биш үү? Ах эгч нарыг гэртээ байлгах нэг их онц гойд санагдахгүй байж болох ч энэ бол миний үүрэг, хариуцлага, даалгавар шүү дээ. Надад хувийн сонголт, шаардлага байх ёсгүй, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдах ёстой” гэж бодсон. Тэгээд зөвшөөрсөн юм. Хоёр хоногийн дараа удирдагч манайд хоёр эгч авчирлаа. Би өмнө нь тэр хоёр эгчтэй үүрэг гүйцэтгэдэг байснаа шууд л санасан. Нүүр минь тэр дороо час улайж, маш эвгүй байдалд орж, тэднээс доогуур түвшнийх мэт санагдлаа. Бид мэнд мэдэлцээд, дараа нь би хоол хийхээр гал тогоо руу орсон. Хоол хийх зуураа, тэр эгч нартай хамт үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа дурслаа. Би цуглаан ахалж, тэдэнд нөхөрлөл хийж байсан. Одоо тэр хоёр удирдагч болоод, харин би гэртээ хүн байлгах үүрэг гүйцэтгэнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй. Миний сэтгэл үнэхээр тавгүйтсэн. Дараа нь би дахиад л алдар нэр, байр сууринд анхаарч байгаагаа ухаараад, Бурханд яаран залбирч, Бурханыг дуудаад, Бурханы үгийн энэ хэсгийг бодсон юм: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үгийг тунгаагаад, Бурхан сүрлэг, агуу хүмүүсийг биш, жинхэнэ бүтээгдсэн зүйлийг хүсдэг гэдгийг ойлгосон. Байр суурьтай ч бай, үгүй ч бай, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдажх чаддагвартай байж, үнэнч хүн байж, үүргээ гүйцэтгэх нь л Бурханы хүсэлд нийцдэг. Бурхан намайг өчүүхэн өвс байлгахаар урьдчилан тогтоосон, би том мод байх гэж хөөцөлдөлгүй захирагдаж, өчүүхэн өвсний ажлаа сайн хийж, үүргээ сайн биелүүлэх ёстой байлаа. Тэгээд удирдагч байсан үеэ эргээд бодсон. Энэ нь алдар суутай мэт санагдсан ч би үнэнийг эрэлхийлэхэд анхаараагүй. Харин ч байнга алдар нэр, байр суурь хөөцөлдсөн. Маадайж, дүр эсгэж, улам бүр биеэ тоож, сатанлаг зан чанарыг амьдран харуулж, Бурханы зэвүүцлийг хүргэсэн. Одоо хүн гэртээ байлгах үүрэг хүлээсэн минь шалихгүй зүйл шиг санагдсан ч үүрэг, хариуцлагаа биелүүлж чаддаг болохоор хавьгүй илүү тайвширч, санаа амарсан. Үүнийг нэгд нэггүй бодоод, гэртээ хүн байлгалаа гээд доод түвшнийх болсон гэж бодохоо больсон. Би зүрх сэтгэлийнхээ угаас захирагдаж чадсан шүү.

Үдийн хоолны дараа бид гурав цуглаан хийлээ. Би тэр хугацаанд үүрэгтээ юу сурч мэдсэнээ нөхөрлөн сэтгэлээ нээж, тэд ч туршлагынхаа талаар нөхөрлөсөн. Сэтгэл үнэхээр уужирч, алдар нэр, байр сууринд тэгж их хүлэгдэхээ больсон. Удирдагч байснаа дараа нь халагдсан туршлага маань энэ. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөв замд эргэн орсон нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ...

Би итгэлдээ үнэнч биш байсан

Мишель, Камерун Манай гэр бүлийнхэн байнга нэлээд ядуу байдаг байлаа. Мөнгөөр тэгтлээ гачигдаж дутагдахгүйн тулд би банкны захирал болж,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих