Байр суурийн дөнгийг хаясны дараа сэтгэл хавьгүй хөнгөрлөө

2021-01-27

Лиан Жи, Аньхуй муж

Намайг Лиан Жи гэдэг бөгөөд би зургаан жилийн өмнө Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн зөвшөөрсөн юм. Нэг удаа би чуулганыхаа ардчилсан сонгуулийн үеэр чуулганы удирдагч болж сонгогдсон бөгөөд энэ мэдээ надад гэнэтийн, догдолмоор санагдаж байсан билээ. “Бүх ах эгчийн дундаас чуулганы удирдагчаар сонгогдон, чуулганы бүх ажлыг хариуцна гэдэг бусад бүх хүнээс илүү гэдгийг минь харуулж байна!” гэж би дотроо бодов. Ингэж бодох үед давуу байдлын мэдрэмж зүрх сэтгэлийн минь гүнд үндэслэж эхлэн, би толгойгоо дээр өргөн, бардам алхалж эхэлсэн бөгөөд ах эгч нартайгаа хийх цуглаан дээрээ эрч хүчээр дүүрэн байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа, надтай хамт үүрэг гүйцэтгэдэг эгчийн сайн хэв чанартай гэдэг нь анзаарагдсан ба тэр эгч үнэний тухай сийрэг ухаанаар нөхөрлөдөг байв. Тэгээд ах эгч нарын дэвшүүлсэн ямар ч асуудлын уг үндсийг ухаарч, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нөхөрлөн, хэрэгжүүлэх замыг зааж чаддаг байлаа. Тэр эгчийн нөхөрлөлийг бүх ах эгч сонсох хүсэлтэй байсан бөгөөд нөхцөл байдал ийн өрнөхийг хараад би тэр эгчид атаархаж, жөтөөрхөж эхлэв. Би бусдын дор орсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байсан тул цуглаан бүрийн өмнө ах эгч нарын байдал, асуудалтай холбогдуулан чамбайлан бэлтгэл хийж, эгчээсээ илүү иж бүрэн, гэгээрүүлэхүйц байдлаар хэрхэн нөхөрлөх тухай тархиа гашилгадаг байлаа. Нөхөрлөл хийсний минь дараа бүх ах эгч санал нийлэн толгой дохиж байгааг хараад би маш их баярлаж, тун сэтгэл хангалуун болдог байв. Харин ах эгч нар маань үл тоомсорлосон байдлаар хандах юм бол сэтгэлээр унаж, бухимддаг байлаа. Дараа нь би хамтдаа үүрэг биелүүлдэг нэг ах маань кино хийх талаар нэлээд мэдлэгтэй, компьютерт сайн гэдгийг олж мэдлээ. Кино хийхэд тулгардаг мэргэжлийн асуудлаа хэлэлцэх гэж ах эгч нар түүнд хандаж байгааг хараад чуулганыг хариуцдаг нэгэн мөртөө ярианд оролцож болохгүй мэт санагдан, ярианаас орхигдсон илүүц нэгэн мэт мэдрэмж төрлөө. Надад тун таагүй, сэтгэл дундуур санагдсан бөгөөд “Ах эгч нар асуудалтай тулгарах үедээ дандаа тэр ахад ханддаг. Тэгэхээр энэ ахыг надаас дээр гэж боддог юм болов уу? Би ч бас кино хийх ур чадварыг ойлгож чаддаг байсан бол ах эгч нар асуудал гарах бүрдээ оронд нь надаас асуугаад, сайхан байх байсан даа” гэж бодов. Иймээс би өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл холбогдох мэдээллийг хайж, кино хэрхэн хийх тухай бүхнийг судаллаа. Намайг байр суурийн төлөө хуруу хумсаа хугалчих шахан зүтгэж байх үед чуулганы бүлэг болгоны ажилд асуудлууд ар араасаа хөвөрсөн бөгөөд би хэчнээн ч их цуглаан, нөхөрлөл хийлээ гээд ямар ч нэмэр болсонгүй. Би асар их дарамтад ороод, бараг амьсгалж ч чадахгүй байсан бөгөөд зүрх сэтгэл минь тарчилж байлаа. “Ах эгч нар маань намайг юу гэж бодох бол? Удирдагч юм байж ажилд ямар ч авьяасгүй, мөн энэ үүргийг гүйцэтгэхэд ердөө тэнцэхгүй гэж бодох болов уу? Би ч удирдагчийн байр сууриа төдий л удаан хадгалж чадахгүй бололтой” гэж дотроо бодлоо. Энэ тухай бодох тусам улам сөрөг болж, бүхий л оршихуй маань хий нь гарсан бөмбөг шиг болсон мэт санагдаж байлаа; урьд нь мэдрэгддэг байсан эрч хүч маань бүрмөсөн алга болов. Тэгээд байнга сөрөг байдалд амьдарч, ажилдаа хайнга болсон учраас эцэст нь Ариун Сүнсний ажлыг алдаж, үүргээ биелүүлэхдээ ямар ч бодитой зүйлд хүрч чадаагүй бөгөөд иймээс би халагдсан юм. Тэр мөчид би хамаг нэр нүүрээ алдчихсан мэт санагдаж, газрын мухар луу орчихмоор байв. Үүний зэрэгцээ, “Ах эгч нар маань миний тухай ар хударгаар минь ярьж, намайг хуурамч удирдагч, мөн нэр хүнд, ашиг хонжооны төлөө л зүтгээд бодитой ямар ч ажил хийдэггүй хуурамч удирдагч гэх болов уу?” хэмээн гайхширлаа. Ингэж бодох тусам зүрх сэтгэл минь улам их шаналалд автаж, зэмлэж байгаа олон дуу хоолой чихэнд минь хангинах мэт боллоо...

Тэр орой би орондоо хэвтээд эргэж хөрвөөн, цурам ч хийж чадахгүй байлаа. Тэгээд ахин дахин залбирч, намайг залж чиглүүлэн, удирдаач хэмээн Бурханаас гуйхаас өөр яаж ч чадсангүй... Дараа нь би Бурханы ийм үгийг харсан юм: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, ‘Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй’ хэмээн бодсоор байдаг… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). “Бусад хүн олны анхаарлыг булаах вий, өөрсдөөс нь давж, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Байр суурь, алдар хүнд, ашиг хонжоо эрэлхийлдэг дотоод мөн чанарыг маань Бурханы үг ил болгосон бөгөөд би асар их гонсойлоо. Би чуулганы удирдагчийн үүргийг биелүүлж эхэлснээсээ хойш өөрийгөө үргэлж урам зоригтойгоор зарлагадаж ирсэн тул өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг хүн мөн гэж итгэж байсан юм. Гэвч одоо надад баримтууд илчлэгдэж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт тулгарснаар Бурханд итгэх итгэлийнхээ өө сэвийг би эцэст нь олж харлаа. Би Бурханы үгийг нөхөрлөхөөр ах эгч нартайгаа цуглах болгондоо Бурханы үгэн дэх үнэнийг болон Бурханы хүслийг бүх хүнд ойлгуулж, Бурханы үгийн бодит байдалд орохын тулд хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдүүлэхийн төлөө Бурханыг өргөмжилдөггүй, Бурханд гэрчлэл хийдэггүй байснаа эргэцүүлсэн юм. Харин ах эгч нарынхаа зүрх сэтгэлд өөрийн дүрийг үлдээж, байр сууриа улам бэхжүүлэхийн тулд эгчээсээ хэрхэн илүү гарах вэ, ах эгч нарыгаа хэрхэн надтай санал нийлдэг, намайг биширдэг болгох вэ гэдгийг бодож олоход бүх эрч хүчээ зарцуулсан билээ. Ах маань мэргэжлээрээ надаас илүү чадвартай байгааг, мөн ах эгч нар маань асуудалтай тулгарах үедээ эрж хайж, нөхөрлөхийн тулд бүгд тэр ахад хандаж байгааг хараад би түүнд атаархан, түүнийг гадуурхдаг байсан юм. Тэр ах миний оронд анхаарлын төвд орж, намайг хүчин мөхөстүүлэх вий гэж айсандаа би өөрийн байр суурийг бататгахын тулд мэргэжлийн мэдлэгээр зэвсэглэх гэж мэрийжээ. Миний шийдвэрлэж чадахгүй асуудал чуулганд гарах үед би Бурханы өмнө очиж залбиран, мөн Бурханд найдаж, Түүнд хандан, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ах эгч нартайгаа хамт үнэнийг эрж хайхын оронд байр сууринд маань гарах ашиг хонжоо, алдагдлын талаарх бодолд автан, сайн ажиллахгүй бол удирдагчийн байр сууриа хадгалж үлдэж чадахгүй байх вий гэж эмээж байсан юм. Би үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангалуун байлгахын төлөө үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн үүргээ биелүүлэхдээ зан чанартаа өөрчлөлт хийхээр эрж хайхгүй байгаа гэдгээ олж харлаа. Ингэхийн оронд би үүрэгтээ ажил алба мэт хандаж, үүнийгээ олноос онцгойрч, өөрийгөө нэрд гаргахын тулд ашиглаж болох хэрэгсэл гэж үзэж байжээ. Тэгээд хэрхэн онгирч, өөрийгөө батлан харуулж, хүн бүрийн хүндлэл, талархлыг хүлээн, бусад бүх хүний дээр гарах хүсэл, туйлширсан хүслээ хангах тухай л боддог байлаа. Би үүргээ биелүүлэхдээ сайн үйл огт хуримтлуулахгүй байсан бөгөөд үүний оронд зөвхөн алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийн төлөө амьдарч байсан юм!

Дараа нь би Бурханы ийм үгийг уншлаа: “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы үгийг уншсаны дараа би Түүний хүслийг ойлгосон юм. Бурхан хүний төгсгөлийг тогтоохдоо байр суурь нь хэр дээгүүр, доогуур болох, зэрэг зиндаа нь хэр өндөр болох, Бурханы төлөө хэчнээн их ажиллаж, хэр их зовсонд үндэслэдэггүй. Харин үнэнийг эрэлхийлж, олж авдаг эсэх, амь зан чанар нь өөрчлөгдсөн эсэхэд үндэслэн хүний төгсгөлийг тогтоодог. Би нэлээд хэдэн жил Бурханд итгэсэн боловч үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлэх тухайд үнэндээ ямар ч хүчин чармайлт гаргаагүй юм. Харин ч цаг үргэлж алдар хүнд, ашиг хонжоо, байр сууриар хөөцөлдөж ирсэн бөгөөд эрэлхийлэх зүйлийн тухай миний баримталдаг үзэл бодол Бурханы шаардсан зүйлээс шал эсрэг байлаа. Энэ бүхний үр дүнд, би Бурханд олон жил итгэсэн хэдий ч үнэний бодит байдалд огт ороогүй, амь зан чанараа огт өөрчлөөгүй байжээ. Цуглаан дээр би Бурханы үгийн ямар ч туршлага, мэдлэгийн тухай ярьж чаддаггүй, харин хүмүүсийг хуурахын төлөө зарим бичиг үсэг, хоосон сургаалыг л номлодог байлаа. Иймээс би Ариун Сүнсний ажлыг алдаж, үүргээ биелүүлэхдээ юунд ч хүрээгүй билээ. Хэрэв би буруу замыг дагасаар байсан бол эцэстээ Бурхан намайг ил болгож, зайлуулах байсан бөгөөд би Бурханы авралыг хүртэх боломжоо алдах байсан юм. Одоо ингээд бодоход, халагдсан маань Бурханы зөвт шүүлт, гэсгээлт байсан гэдгийг би ухаарлаа. Алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэдэг миний доторх хүсэл, туйлширсан хүсэлтэй харьцаж, ариусгахын тулд Бурхан үүнийг хийсэн бөгөөд үнэнийг эрэлхийлэх зөв зам руу намайг хөтөлж, намайг аварч байжээ! Тэр үед би Бурханд талархах сэтгэлээр дүүрч, Бурханы өмнө өөрийн эрхгүй очин, ингэж залбирлаа: “Өө Бурхан минь, шүүлт, гэсгээлтийн тань төлөө талархъя, мөн буруу зам дагаж байсныг маань ойлгуулж, алдар хүнд, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэхийн аюултай үр дагаврыг харуулсанд тань талархъя. Өө Бурхан минь, би Тан руу эргэж, алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийг орхимоор байна, тэгээд би Таны зүрх сэтгэлд тайтгарал авчрахын тулд үнэнийг эрэлхийлэх замыг дагахаар сонгож байна.”

Хэсэг хугацаанд сүнслэг үйл ажиллагаа явуулж, өөрийгөө эргэцүүлснээр байдал маань аажмаар сайжирсан бөгөөд чуулганы удирдагч надаар шинэ итгэгчдийг услуулахаар зохицуулав. Надад үүргээ биелүүлэх боломж олгосонд нь Бурханд маш их талархаж, “Би үүргээ биелүүлэх энэ боломжийг нандигнах ёстой. Адилхан алдаагаа дахин давтаж, алдар хүнд, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэх замыг дагаж болохгүй!” гэж чимээгүйхэн шийдлээ. Үүнээс хойш би үүрэгтээ асуудалтай тулгарах болгондоо ах эгч нартайгаа энэ талаар улам их хэлэлцэн, тэдний саналыг сонсож, хүлээн авдаг боллоо. Алдар хүнд, ашиг хонжооны төлөө мэрийдэг завхарсан зан чанараа илчилж эхлэх бүрдээ Бурханд залбирч, хүний завхарсан мөн чанарыг шүүхтэй холбоотой Бурханы үгийг зориуд илүү их уншдаг байсан бөгөөд дараа нь Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэг байв. Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлснийхээ дараа би алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийг тодорхой хэмжээнд орхиж чадсан юм. Гэвч алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэн, бусдын дээр гарахыг эрэлхийлдэг сатанлаг уг чанар маань ердөө жаахан ойлголттой болсноор бүрмөсөн шийдвэрлэгдэх аргагүй байв. Би эцэст нь ариусаж, өөрчлөгдөхийн тулд илүү их шүүлт, гэсгээлт туулах хэрэгтэй хэвээр байсан юм.

Хэдэн сарын дараа Бурхан намайг илчилж, аврахын тулд дахин нэг орчныг зохион байгуулав. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, хүлээн зөвшөөрөх хүн улам олширч, шинэ итгэгчдийг усалж, дэмжих ажил улам их болж байсан учраас чуулганы удирдагч маань биднийг тус ажлын зохицуулалтыг хариуцах бүлгийн удирдагчийг сонгох ёстой гэлээ. Үүнийг сонсмогцоо би толгойдоо боломж бололцоог цэгнэж эхэллээ: “Энэ бүлэгт байгаа бид долоогоос Жан ах ажилдаа хамгийн чадварлаг нь байж магадгүй. Мөн ах зөв шударга байдлын мэдрэмжтэй, үнэнийг нэлээд бодитой байдлаар нөхөрлөж, чуулганы ажлыг идэвхтэй хамгаалж чаддаг. Тэр ах л бүлгийн удирдагчаар сонгогдож хамгийн магадгүй.” Гэвч би урьд нь хэрхэн чуулганы удирдагч байсан, мөн Жан ахын хийх зүйлийг зохицуулдаг хүн байснаа дараа нь бодлоо. Хэрэв энэ удаад Жан ахыг бүлгийн удирдагчаар сонгох юм бол би хий гэсэн зүйлийг нь үргэлж хийх ёстой болно, мөн ахаас доогуур байр суурьтайгаа харуулах болно. Тэгвэл би яаж дахин хүний нүүр харж чадах билээ? Ингэж бодоод би маш их гутарлаа. Бүлгийн удирдагчаа сонгох өдөр ирэхэд би сандарч, оюун санаандаа өөртэйгөө цаг үргэлж тэмцэлдсээр байлаа. Би хэний төлөө санал өгөх ёстой вэ? Жан ах уу? Гэвч ах эгч нар үргэлж бэрхшээлээ хэлэлцэхийн тулд тэр ахад хэрхэн ханддаг тухай бодохоор жаахан атаархал төрж, түүний төлөө санал өгмөөр санагдахаа болилоо. Би өөртөө санал өгөх ёстой юм болов уу? Гэвч би Жан ах шиг чадвартай биш гэдгээ мэдэж байсан бөгөөд бусад ах эгч надад саналаа өгөхгүй бол бүлгийн удирдагч болж чадахааргүй байв. Яг тэр үед би маш их сэтгэлээр унаж, бүр: “Хэрвээ би бүлгийн удирдагч болж чадахгүй юм бол таныг ч гэсэн болгохгүй дээ” гэх хорлонт бодол толгойд орсон юм. Иймээс би ердийн үед надтай эвтэй байдаг боловч чадвар арай багатай Ву ахын төлөө санал өгч орхив. Гэлээ ч эцэст нь Жан ах бүлгийн удирдагчаар сонгогдлоо. Би энэ үр дүнг хараад баярлаагүй бөгөөд дараа нь түгшиж, бүхэлдээ үнэнч бус зүйл хийсэн мэт санагдлаа. Тэр өдөр гэртээ харьж явах замдаа би санал хураалтын үеэр илчилсэн бодол, санаагаа эргэцүүлэв. Би яагаад Жан ахад санал өгөхийг хүссэнгүй вэ? Жан ахыг надаас дээшээ гарах вий гэж айсан. Тэгээд би алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэдэг байдалдаа дахин нэг удаа живсэн бус уу? Би маш их бачимдлаа. Алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэхийг хүсээгүй юм байж ийм нөхцөл байдал үүсэх болгонд яагаад сурсан зангаа хэзээ ч тавьж чадахгүй байгаа юм бол? Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, энэ асуудлын уг үндсийг олохын тулд намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Бурханаас гуйлаа. Гэртээ хариад, би Бурханы энэ үгийг харсан юм: “Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI).

Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй хүн ямар зан авир гаргадаг вэ? (Тэд зүгээр л хүссэнээ хийхгүй, мөн дураараа аашлахгүй.) Тэгвэл хүссэнээрээ аашлахгүйн тулд хүн юу хийх ёстой вэ? (Эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой.) Зарим хүнд өөрсдийнх нь сэтгэлгээ буруу гэж санагдаж болох ч, бусдын зөв саналыг сонсохыг хүсэлгүй, ‘Би ер нь түүнээс дээр. Одоо би түүний саналыг сонсох юм бол тэр надаас дээр харагдана шүү дээ! Үгүй ээ, би энэ явдлаар түүний үгийг сонсож чадахгүй. Үүнийг зүгээр л өөрийнхөөрөө хийнэ’ гэж боддог. Тэгээд өнөөх хүнээ гадуурхах шалтаг, шалтгаан олдог. Хэрэв тэд өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, мөн түүнчлэн зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд ингэж амьдардаг атлаа өөрсдийгөө агуу, сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаг уу? Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, гол асуудал нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, хамгийн өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”).

Би Бурханы үгийг тунгаах зуураа сонгуулийн санал хураалт дээр бодсон, хийсэн бүхнээ эргэн санаад, үгээр илэрхийлэхийн аргагүй ичлээ. Миний байнга эрэлхийлж ирсэн алдар хүнд, ашиг хонжоо, байр суурь нь үнэндээ биднийг хүлэхэд Сатаны ашигладаг үл үзэгдэх дөнгө, биднийг хуурч, завхруулдаг Сатаны нэг арга зам байлаа! Би “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг,” “Аливаа хүн үеийнхнээсээ илүү байхыг үргэлж хичээх хэрэгтэй,” “Чи хэдийчинээ их зовно, төдийчинээ амжилтанд хүрэх болно” болон “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” зэрэг Сатаны бодол, санааг амьдралынхаа аксиом, үнэн үг хэмээн үздэг байсан, Бурханд итгэхийн өмнөх үеэ эргэн бодлоо. Би эдгээр сатанлаг санааг хүлээн зөвшөөрч, эрх мэдэл, байр сууринд дурлах болсон бөгөөд алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийн эрэл хайгуул болон бусдын дээр гарах явдлыг амьдралынхаа зорилго болгон, тэдгээрийн төлөө шаргуу зүтгэж, тэмцдэг байсан юм. Өөрөө алдар хүнд, ашиг хонжоо, байр сууринд хүрч чадаж байгаа цагт хэчнээн ч их зовж, туйлдлаа гэсэн тэвчдэг байлаа. Би Бурханд итгэж эхэлснийхээ дараа алдар хүнд, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхдөө Сатаны эдгээр хороор амьдарсаар байсан бөгөөд бусад хүний дээр гарахаар эрэлхийлдэг байв. Эдгээр зүйл аль эрт миний амь болж, намайг өөрийн эрхгүй Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг болгожээ. Жан ах бүлгийн удирдагчийн хувиар чуулганы ажилд ашиг тустай байна гэдгийг би маш сайн мэдэж байсан боловч тийм чадвартай байгаад нь атаархаж, надаас дээр гарах вий гэж айж байлаа. Иймээс би өөрийнхөө байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд, бүлгийн удирдагчийн албан тушаалд тохиромжгүй хүн оруулж, чуулганы ажилд хүндрэл учруулах нь Жан ахад санал өгснөөс дээр гэж шийдсэн байж. Би үйл хэрэгтээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан бөгөөд Бурханаас эмээх өчүүхэн төдий ч сэтгэлгүй байж, асуудалтай тулгарах бүрд өөрийнхөө нэр хүнд, байр суурийг л бодолцож үзэн, чуулганы ажлыг ер баримтлахгүй байснаа олж харсан юм—тэгэхээр Бурхан ийм аминчхан, зэвүүн ааш авирт ой гутаж, намайг үзэн ядахаас өөр яалтай билээ? Би “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө” хэмээх Бурханы үгийг бодоод, маш аюултай байдалд байгаагаа мэдэрлээ. Хэрэв энэ чигээрээ явах юм бол би Бурханы жигшиж, голж, зайлуулдаг нэгэн болох байлаа. Яг тэр үед надад Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан фарисайчууд бодогдов. Тэд сүм дэх байр суурь, эрх мэдлээ хамгаалах гэсэндээ Эзэн Есүсийн илрэлт болон Түүний илэрхийлсэн үнэнийг огт эрж хайгаагүй бөгөөд оронд нь зүгээр л Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахаар зүтгэн, бүр Түүнийг загалмай дээр цовдолж, улмаар Бурханы шийтгэл, хараалыг амссан билээ. Хүн Бурханд итгэхдээ үнэнийг эрж хайж, үнэн рүү ороход анхаарахын оронд зүгээр л алдар хүнд, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлсээр байвал Бурханыг эсэргүүцэх фарисайчуудын замыг дагаж байгаа хэрэг гэдгийг би одоо тодорхой олж харлаа! Би эдгээр зүйлийг бодоод, буруу замыг дагахаас өөрийн эрхгүй айсан бөгөөд алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийн хүлээс болон хор хөнөөлөөс ангижирч, үнэнийг эрэлхийлэн, үүргээ үнэнчээр биелүүлэх замыг даган, Бурханы магтаалыг хүртэхээр даруйхан шийдлээ.

Дараа нь би Бурханы үг рүү эргэн, ийнхүү уншлаа: “Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно… Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Эдгээр үг надад хүн байхын тулд өвөрлөх ёстой зорилго болон явах ёстой замыг зааж өглөө. Зүрх сэтгэл минь гэрлээр дүүрсэн бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэг байдлаар хэрхэн хэрэгжүүлэхээ тэр үед мэдлээ. Дараа нь, би санаачилга гарган, цаг үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө зүтгэдэг байдалтай амьдарч ирсэн тухайгаа, мөн өөрт нь хэрхэн атаархаж байсан тухайгаа Жан ахад уудалсан бөгөөд санал хураалтын үеэрх жигшүүртэй санаархлаа бас дэлгэлээ. Жан ах үгийг минь сонссоныхоо дараа намайг дорд үзэлгүй, харин миний байдлын талаар үнэнийг нөхөрлөж, мөн өөрийн туршлага, ойлголтын тухай надад уудлан ярилаа. Энэхүү нөхөрлөлийн дараа бид хоёрын хоорондох ямар ч ан цав үгүй болж, би ч чөлөөлөлт, тайван байдлын гайхамшигтай мэдрэмжийг мэдэрсэн юм. Үүний дараа үүрэгт маань бэрхшээл гарах юм уу ойлгохгүй асуудалтай тулгарах бүрд би Жан ахтай хамт үргэлж идэвхийлэн эрж хайдаг болсон бөгөөд ах үргэлж хариултыг нь олох хүртэл надтай тэвчээртэйгээр нөхөрлөдөг байлаа. Бурханы үгийг энэ маягаар хэрэгжүүлэн туулах тусам Бурхантай болон бусад ах эгчтэй харилцах харилцаа маань илүү ойр дотно болсныг мэдэрч, үүргээс маань гарах үр дүн ч бас улам сайжирсан юм. Алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийг орхин, Бурханы үгээр амьдарч, Бурхан руу эргэн, үүргээ биелүүлснээр Бурханаар ерөөгддөг бөгөөд тэр үед хүн зүрх сэтгэлдээ тайван, амгаланг мэдэрч, шулуун шударга, хүндлүүштэй амьдралаар амьдарч чадна, мөн Бурхантай харилцах харилцаа нь улам бүр ойртоно гэдгийг би үнэхээр ойлгож авсан билээ.

2017 оны 10-р сард чуулганы жил тутмын сонгууль дахин эхэлсэн бөгөөд би чуулганы удирдагчид нэр дэвшсэн байлаа. Энэ мэдээг сонсоод би урьдынх шигээ догдлолгүй, Бурханы ажлыг туулахын тулд сэтгэл санааныхаа байдлыг засав. Сонгуульд оролцоно гэдэг чуулганы удирдагч байхаар зүтгэхийн төлөө бус, харин ч энэ үйл явцын нэг хэсэг болгон үүргээ биелүүлэх, үнэнийг эрж хайж сурах, мөн удирдагчдыг сонгох тухай чуулганы зарчмын дагуу зөв хүнийг удирдагчаар сонгохын төлөө байсан юм. Хэрэв би удирдагчаар сонгогдох юм бол ердөө л Бурханыг хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргээ чин сэтгэлээсээ, дэг журамтай байдлаар биелүүлэхийг л хүснэ; харин урьдынх шигээ байж, алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэж, Бурханыг шаналгахыг хүсэхгүй. Хэрэв би сонгогдохгүй бол Бурханыг буруутгалгүй, Түүнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэн, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдана, учир нь би Бурханы бүтээлүүдийн нэг, мөн өгөгдсөн ямар ч үүргийг биелүүлэх нь миний хариуцлага байсан бөгөөд үүнийг би үргэлж бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан хийх ёстой байлаа. Саналыг тоолж, үр дүнг зарлах үед би чуулганы удирдагчаар сонгогдсон гэдгээ мэдлээ. Гэвч би өөртөө ихэрхэн баярласангүй, мөн өөрийгөө гайхамшигтай, бусад ах эгчээс илүү гэж бодохоо больсон байв. Харин ч би үүнийг даалгавар, үүрэг хариуцлага гэж мэдэрсэн бөгөөд Бурхан миний мөрөн дээр найдлага тавьж байгаа мэт санагдлаа. Би үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлж, Бурханыг хангалуун байлгахын тулд Түүнтэй хамтран ажиллаж, үүргээ биелүүлж, мөн Түүний надад өгч байгаа хайр болон авралд нь баттай нийцэх ёстой гэдгээ мэдэж байсан билээ.

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг).

Бурханы шүүлт, гэсгээлт бол биднийг авардаг гэрэл бөгөөд Бурханы хамгийн жинхэнэ хайр мөн гэдгийг би бодит туршлагаараа дамжуулан үнэхээр ойлгож авсан юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт л алдар хүнд, ашиг хонжоо, байр сууринаас үүдэлтэй хор хөнөөлийг тодорхой харах боломж олгон, үнэнийг эрэлхийлэх эр зориг, шийдэмгий байдлыг төрүүлсэн билээ. Алдар хүнд, ашиг хонжоо, байр суурийг орхих үед байр суурийг төдийгүй намайг гинжилсэн Сатаны дөнгийг орхисон мэт мэдрэмж төрсөн бөгөөд сэтгэлийнхээ гүнд урьд өмнө нь мэдэрч байгаагүй амар амгалан, баяр хөөрийг мэдэрч, хөнгөрч, чөлөөлөгдөж байгаа санагдлаа. Одоо ч би алдар хүнд, ашиг хонжооны төлөө зүтгэдэг завхарсан зан чанараа илчилж чаддаг хэвээр боловч үүндээ хянуулж, хүлэгдэхээ больсон юм. Үнэнийг хэрэгжүүлснээр сатанлаг завхарсан зан чанараа хаяж болдог бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх тусмаа хүний төрхийг төдий чинээ амьдран харуулж, Бурханаар ерөөгдөж чаддаг гэдгийг би туршлагаараа дамжуулан сурч авлаа. Тэгээд Бурханы над дээр хийсэн өчүүхэн жаахан юм бүхэн нь Бурханы төлж байгаа нөр их төлөөс гэдгийг үнэхээр мэдэрч авсан юм. Намайг аврах Бурханы аврал маш бодитой, бас Түүний хайр маш агуу, бодитой байдаг билээ! Өнөөдрөөс эхлэн би Бурханы шүүлт, гэсгээлтийг улам их туулж, сатанлаг зан чанараа аль болох түргэн хаяхын тулд үнэнийг эрэлхийлж, мөн Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчрахын төлөө жинхэнэ хүний төрхийг амьдран харуулмаар байна. Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Багаа тайлсан нь

Дуулгавартай, франц Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй...

Messenger дээр бидэнтэй холбоо барих