Үүргээ гүйцэтгэхдээ зөв хандлагатай байхын ач холбогдол

2022-12-04

Элла, Филиппин

Би 2020 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, цуглаанд идэвхтэй оролцож, Бурханы үгийн ойлголтынхоо талаар нөхөрлөж эхлэн, хоёр сарын дараа цуглааны бүлгийн удирдагч болж, анх удаа цуглаан хөтлөхдөө догдолж, сандарч байснаа санаж байна. Би үүргээ гүйцэтгэнэ гэж догдолж байсан ч сайн хөтлөхгүй бол ах эгч нар намайг дорд үзэх байх гэж айж байлаа. Би удирдагчийнхаа цуглаан хөтлөх арга барилыг маш сайн гэж боддог байсан учир түүний арга барилаар хийвэл цуглааныг сайн хөтөлж чадна, тэгээд удирдагч намайг магтаж, ах эгч нар намайг хүндэлнэ гэдэгт би итгэлтэй байв. Ингээд удирдагчийн арга барилыг дуурайж цуглааныг хөтөлсөн. Намайг ах, эгч нараас асуулт асуухад тэд надтай харилцаж, намайг нөхөрлөхөд тэд “Амен” гэж хэлээд, санал нийлсэн. Цуглааны дараа удирдагч намайг сайн хөтөллөө гэсэн. удирдагчийн магтаалыг сонсоод би баярлаж, бахархсан. Удалгүй намайг усалгааны санваартан болгож тушаал ахиуллаа. Би маш их догдолж, удирдагч намайг сайн хэв чанартай гэж үзээд энэ үүргийг өгсөн байж таарна гэж бодсон. Эхэндээ би үүргээ яаж гүйцэтгэхээ мэдэхгүй байсан ч ах эгч нарынхаа урмыг хугалахыг хүсээгүй учраас цуглаан болгон дээр Бурханы үгэнд хэлэлцсэн чухал санааг олохыг хичээсэн. Ингэвэл миний нөхөрлөл тодорхой болж, гол санаануудыг хамарч, бусад хүн намайг сайн ойлголттой гэж бодоод, бүгд намайг бишрэх байлаа. Гэвч нөхөрлөлийнхөө дараа би бусдын нөхөрлөлийг сонсох үедээ миний нөхөрлөл тийм ч тодорхой байгаагүйг анзаараад, маш их санаа зовж, “Одоо хэн ч намайг сайн нөхөрлөдөг гэж бодохгүй, надаас илүү нөхөрлөдөг хүмүүст хүн бүр анхаарал хандуулна” гэж бодсон. Би ах, эгч нар намайг хүндлэхгүй байх вий гэж айсандаа илүү сайн нөхөрлөх арга замыг хайж олохын тулд тархиа гашилгасан ч Бурханы үгийг тунгаан бодох хэмжээнд өөрийгөө тайвшруулж чадалгүй, сайн нөхөрлөхийг хүсэх тусам нөхөрлөл минь улам дордлоо. Би “Ах эгч нар намайг юу гэж бодох бол? Удирдагч надад урам хугарах болов уу? Миний нөхөрлөл яагаад бусдынх шиг тодорхой биш байна вэ? Тэд яагаад ийм сайн нөхөрлөж, би яагаад чаддаггүй юм бэ?” гэж бодоод маш их бухимдаж, тэднээс илүү хөдөлмөрлөж, тэднээс илүү гарахыг хүссэн.

Хэдэн сарын дараа ажлын хэрэгцээ шаардлагаас болж намайг сайн мэдээ номлуулахаар явуулсан. Бүлэгт очсон даруйдаа би хэн нь бүлгийн удирдагч, хэн нь чуулганы удирдагч вэ гэж асуун, чадах бүхнээ хийсэн цагт чуулганы удирдагчийн сайшаалыг хүртэж, бүлгийн удирдагч болж магадгүй гэж бодсон. Тэгж байж, илүү олон ах, эгч намайг хүндлэх байв. Номлохдоо би ойлгохгүй зүйл гарвал үргэлж Бурханд залбирч, найддаг байсан. Хэсэг хугацааны дараа би үүрэгтээ зарим сайн үр дүн гаргаад, маш их баярласан. Гэхдээ би бас буруу санаа зорилготойгоо мэдэж байсан тул буруутай санагдаж байлаа. Би үүргээ сайн биелүүлэхийг биш, бусдад хүндлэгдэхийг л хүссэн, харин Бурхан миний зүрх сэтгэлийг ажиглаж, эрэл хайгуулыг минь үзэн ядсан байж таарна. Би Бурханы өмнө очоод, залбирч, буруу санаа зорилгоо хаяхад минь залж чиглүүлэхийг Түүнээс гуйсан. Залбирсны дараа сэтгэл бага зэрэг дээрдсэн ч би хүмүүсээр хүндлүүлэх гэж өөрийн эрхгүй хөөцөлдсөөр, бусад хүн үүргээ сайн гүйцэтгэж байгааг хараад тэднээс илүү гарахыг хүссэн. Ингэж бодох нь буруу гэдгийг мэдэж байсан ч яаж ч чадаагүй. Би хангалттай тайвширч үүргээ биелүүлж чадалгүй, миний байдал улам дордож, үүргээ гүйцэтгэхдээ үр дүнгүй болсон. Сүүлд нь би Бурханд залбирч, энэ буруу санаа зорилгоо хаяхад минь тусалж, намайг залж чиглүүлээч гэж гуйлаа. Нэгэн өдөр би нэг туршлагын гэрчлэлийн видеоноос Бурханы үгийн хэсгийг харсан нь өөрийгөө бага зэрэг мэдэж авахад минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд ерөөл хүртэхийн тулд үүргээ дурамжхан гүйцэтгэдэг. Түүнчлэн тэд үүрэг биелүүлснээр өөрсдийгөө харуулж, хүндлүүлж чадах эсэх, аливаа нэг үүргийг гүйцэтгэвэл Дээрх юм уу Бурхан мэдэх эсэхийг лавладаг. Эдгээр нь бүгд үүргээ гүйцэтгэх үедээ тэдний бодолцон үздэг зүйлс юм. Тэд үүргээ биелүүлснээр ямар ашиг тус хүртэж чадах, мөн ерөөгдөж чадах эсэхээ юун түрүүнд тодорхой болгохыг хүсдэг. Тэдний хувьд хамгийн чухал зүйл энэ юм. Тэд хэрхэн Бурханы хүслийг бодолцож, Бурханы хайрыг хариулах, хүмүүст Бурханы аврал, аз жаргалыг хүртээхийн тулд хэрхэн сайн мэдээг номлож, Бурханыг гэрчлэх талаар хэзээ ч боддоггүй. Бас тэд үнэнийг ойлгохоор хэзээ ч эрж хайдаггүй, хэрхэн завхарсан зан чанараа шийдвэрлэж, хүний төрхийг амьдран харуулахыг ч эрж хайдаггүй. Тэд эдгээр зүйлийг хэзээ ч харгалзан үздэггүй. Харин ерөөгдөж, ашиг тус хүртэж чадах эсэхээ, яаж чуулганд болон олны дунд хөлөө олж, байр суурьтай болж, хүмүүсээр хүндлүүлж, онцгойрч, хамгийн шилдэг нь болох талаар л боддог. Тэд жирийн дагагчид байхыг хүсдэггүй. Тэд чуулганд хамгийн тэргүүлэх нь байж, эцсийн шийдвэрийг гаргаж, удирдагч болж, хүн бүрийг үгэндээ оруулахыг үргэлж хүсдэг. Тэгж байж л тэдний сэтгэл ханана. Антихристүүдийн зүрх сэтгэл ийм зүйлээр дүүрэн байдгийг харж болно. Тэд Бурханы төлөө үнэн сэтгэлээсээ зарлагаддаг уу? Бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийхийг хүсдэг вэ? (Эрх мэдэлтэй байхыг.) Тийм ээ. ‘Миний хувьд гэвэл, дэлхий ертөнц дээр би хүн бүрээс давж гарахыг хүсдэг. Би аль ч бүлэгт нэгдүгээрт байх ёстой. Хоёрт орохоос татгалзаж байна, би хэзээ ч хүний туслах болохгүй. Би өөрийнхөө байгаа ямар ч бүлэг хүмүүсийн дунд удирдагч нь байж, эцсийн шийдвэрийг гаргахыг хүсэж байна. Хэрвээ би эцсийн шийдвэрийг гаргахгүй бол та нарыг үнэмшүүлж, та нараар өөрийгөө хүндлүүлж, намайг удирдагчаараа сонгоход хүргэх арга замыг олно. Байр суурьтай болмогцоо би эцсийн шийдвэрийг гаргаж, хүн бүр намайг сонсох ёстой болно. Та нар аливааг минийхээр хийж, надад захирагдах болно’ гэж тэд хэлдэг. Антихрист ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн дээгүүр албан тушаалд орж, удирдлагыг гартаа авах гэж оролдоно. Тэд тайван байдлаар ердийн дагалдагч байж хэзээ ч чадахгүй. Тэдний хамгийн их улайрдаг зүйл юу вэ? Хүмүүсийн урд зогсоод тушаал өгч, хүмүүсийг загнаж, үгэндээ оруулах явдал. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэний зарчмыг эрж хайх нь бүү хэл, үүргээ яаж зохих ёсоор гүйцэтгэх талаар хэзээ ч боддоггүй. Харин ч онцгойрох, удирдагчдад өндрөөрүнэлэгдэж, тушаал дэвших, улмаар өөрсдөө удирдагч, ажилчин болоод, бусад хүмүүсийг удирдах арга зам хайн тархиа гашилгадаг. Тэд өдөржин ийм л зүйлийн тухай бодож, найдаж байдаг. Антихристүүд бусдаар удирдуулахыг хүсдэггүй, ердийн дагалдагч байхыг ч хүсдэггүй, үл анзаарагдам байдлаар үүргээ биелүүлэхийг бүр ч хүсдэггүй. Ямар ч үүрэгт тэд анхаарлын төвд байж чадахгүй, бусдын дээр гарч, удирдагч байж чадахгүй бол үүргээ биелүүлэх ямар ч утгагүй санагдаж, сөрөг болж, биеэ оторлож эхэлдэг. Бусдаар магтуулж, бишрүүлэхгүй бол сонирхол нь бүр ч алдарч, үүргээ биелүүлэх хүсэл нь улам л буурдаг. Харин үүргээ гүйцэтгэж байхдаа анхаарлын төвд байж, эцсийн шийдвэр гаргаж чадвал эрч хүч ордог бөгөөд ямар ч бэрхшээл туулна. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хувийн сэдэлтэй байдаг бөгөөд бусдаас илүү гарах хэрэгцээгээ хангах, мөн хүсэл, санаархлаа гүйцэлдүүлэх гэсэндээ бусдаас дээгүүр байхыг үргэлж хүсдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Долоодугаар хэсэг)”).

Бурханы үгийг уншсаныхаа дараа би хийсэн бүхнийхээ талаар тэр даруй бодоход миний бүх бодол, үйлдэл ил болох шиг санагдсан. Антихристүүд үүргээ сайн биелүүлэхийн тулд үнэнийг яаж эрэлхийлэх талаар хэзээ ч боддоггүй гэдгийг Бурханы үг илчилсэн. Оронд нь тэд өндөр байр суурь эрэлхийлж, бусдыг удирдахыг хүсдэг. Тэд бусдыг өөрөөсөө илүү гарахыг зөвшөөрдөггүй, Бурханыг эсэргүүцэх замаар алхдаг. Би антихристүүдийнхтэй адилхан янз бүрийн бүх илрэлээ эргэн санав: Би үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа бусдад хүндлэгдэж, магтуулахыг хүссэн болохоор цуглаан хөтлөхдөө удирдагчийг дуурайсан. Усалгааны санваартан болсныхоо дараа цуглаан бүрийн үеэр Бурханы үгийг тунгаан бодоход маш их хүчин чармайлт гарган, тодорхой нөхөрлөж, хүн бүрээр миний нөхөрлөл сайн байсан, гэрэл гэгээ өгсөн гэж хэлүүлнэ гэж найдсан. Сайн мэдээг түгээх гэж очсоныхоо дараа Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ яаж биелүүлэх талаар бодоогүй. Оронд нь, хэн бүлгийн удирдагч, чуулганы удирдагч вэ гэдгийг эхлээд асууж, өөрийнхөө хичээл зүтгэлээр бүлгийн удирдагчаар сонгогдоно гэж найдсан. Би ах, эгч нарынхаа өмнө гайхуулахын тулд хамаг чадлаараа хичээж, үүрэг гүйцэтгэлийн үр дүнгээ тэднийхтэй харьцуулсан. Бусдыг үүргээ сайн гүйцэтгэж байгааг хараад би атаархаж, тэднээс илүү гарч, шилдэг нь болохыг хүссэн. Хийсэн бүхэн минь миний нэр хүнд, байр суурийн төлөө байсан, энэ бүхэн өрсөлдөөнч уг чанараа хангах гэсэн оролдлого байж. Бурхан яаж миний эрэл хайгуулыг үзэн ядахгүй байх юм бэ? Үүрэг бол Бурханаас ирсэн даалгавар, энэ нь бидний үүрэг, хариуцлага боловч би үүнийг өөрийн карьер шиг үзэж, үүргээ байр суурь эрэлхийлэх, хүмүүсээр хүндлүүлэх зорилгодоо ашигласан. Үүргээ биелүүлэхдээ ийм санаа зорилго өвөрлөх нь Бурханы хүсэлд яаж нийцэх юм бэ? Ийм завхарсан байгаадаа би өөрийгөө үзэн ядаж, ахиж ингэж амьдрахыг хүсэлгүй, өөрчлөгдөхийг хүссэн.

Хэдэн өдрийн дараа намайг сайн мэдээ түгээх өөр бүлэгт шилжүүлсэн. Би анхандаа сайн мэдээний ажилд анхаарлаа төвлөрүүлж, үүргээ сайн биелүүлэхийг л хүссэн. Би тэндхийн ах, эгч нар үүргээ маш сайн гүйцэтгэж байгааг анзаарлаа. Сайн мэдээг номлохдоо тэд Бурханы ажлын үнэнийг маш тодорхой ярьж, сайн мэдээ сонссон хүмүүсийн олонх нь үүнийг эрж хайж, судлахад бэлэн байсан. Миний номлол харин ч үр дүнгүй, үнэний талаарх нөхөрлөл минь тодорхой бус байсан тул би өчүүхэн гэдгээ анх удаа мэдэрч, бага багаар өмнөх шигээ биеэ тоохоо больж эхлэн, өөрийгөө тийм ч өндрөөр үнэлж зүрхлээгүй, бас бусдаар хүндлүүлэх гэж зүтгэхийг хүсээгүй. Эхэндээ би өөрийгөө жаахан өөрчлөгдсөн гэж бодсон ч ах, эгч нар үүргээ сайн биелүүлсэн гэж магтуулж байхыг хараад миний завхрал дахиад гарч ирж, бас л магтуулж, ах эгч нарт хүндлэгдэхийг хүслээ. Сайн мэдээ түгээхдээ би хүмүүсийг номлол сонсооч гэж улайран урьсан ч тэд үнэхээр Бурханд итгэдэг эсэхийг, эсвэл сайн мэдээ түгээх шаардлагыг хангах эсэхийг мэдэх гэж оролдоогүй. Үр дүнд нь би зарим үл итгэгчийг номлол сонсохыг урьж, тэд төд удалгүй цуглааныг орхин гарсан юм. Би маш их гуниглаж, “Яагаад ийм байгаа юм бэ? Би үүргээ үр дүнгүй гүйцэтгэсэн. Ах эгч нар намайг юу гэж бодох бол? Өөрсдөөсөө дор гэж бодох болов уу?” гэж бодсон. Тэр өдрүүдэд би маш сөрөг болж, цуглааны үеэр уйлахыг хүсдэг байсан ч Бурханы үгийн нэг хэсгийг үргэлж санаж байлаа. “Би Өөрийн үгийг зөөлрүүлэхгүйгээр аливаа зүйлийн талаар байнга ярьж байдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар яагаад ухвар мөчид, хөшүүн, мулгуу байсаар байгаа юм бэ? Та нар өөрсдийгөө илүү их шинжилж, ямар нэг ойлгохгүй зүйл байвал Миний өмнө илүү их ирэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 63-р бүлэг). Би үүргээ биелүүлэхдээ буруу санаа зорилготой байгаа эсэхээ эргэцүүлж, шалгах ёстойг Бурханы үг надад сануулсан. Эргэцүүлснээр би хуучин асуудал минь эргэн ирж, үүргээ сайн биелүүлснээр хүмүүсийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэхийг хүсэж байгаагаа ухаарсан. Үүнийг ухаараад би сэтгэлээр унасан. Яагаад байр суурийг гэх хүсэл минь ийм хүчтэй, завхрал минь ийм гүн гүнзгий юм бэ? Бүр аймшигтай нь би үүнийгээ мэдээгүй. Өөрийнхөө байдлыг буруу байгааг ч ухаараагүй.

Нэг удаа би нэг эгчтэй өөрийнхөө байдлын талаар ярилцаж байтал эгч над руу Бурханы үгийн нэг хэсгийг илгээсэн юм. Тэрийг уншсаны дараа би эцэст нь өөрийгөө жаахан мэдэж авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг уншсаны дараа би өөрийгөө эргэцүүлж эхэлсэн. Паул өөрийг нь шүтэж, тойрон хүрээлж буй хүмүүст дуртай, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай, бусад хүн өөрийнх нь дүр төрхийг анхаарахад дуртай байсан гэж Бурхан хэлсэн. Би ч бас ах, эгч нараар хүндлүүлэхийг хүссэн. Цуглаан дээр би бусдаас илүү сайн нөхөрлөхийг хүсдэг байсан. Үүргээ биелүүлж байхдаа бусдыг надаас илүү сайн ажиллаж байгааг хараад миний өрсөлдөөнч уг чанар гарч ирж, тэднээс илүү гарахыг хүссэн. Миний хэлсэн, хийсэн бүхэн амбиц, хүслээр дүүрэн, миний зан чанар хэтэрхий биеэ тоосон, миний санаа зорилго, зан авир Паулынхтай ижил байсан. Паулын уг чанар бардам, биеэ тоосон байсан. Паул Бурханыг шүтээгүй, хаа сайгүй өөрийгөө гайхуулж, гэрчилж, бусдаар өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэхийг эрмэлзэж, хүмүүсийн зүрх сэтгэлд байр эзлэхийг хүссэн. Би адилхан байсан. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, миний хийсэн бүхэн алдар нэр, байр суурийн төлөө байсан болохоос Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө байгаагүй. Над шиг эрэлхийлэх нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаар яллагдсан хэрэг. Байр суурь хөөцөлдөж байгаа нь зөвхөн албан тушаал, цол хэргэм олж авахын төлөө биш. Хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзэлж, бусдаар өөрийгөө шүтүүлэх зорилготой. Яг л Бурханы хэлснээр “Энэ бол Сатаны сонгодог дүр юм.” Энэ үнэхээр аймшигтай! Бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд би үүргээ гүйцэтгэхдээ хурдан амжилтыг эрэлхийлж, зарчимгүйгээр сайн мэдээг номлосон нь зарим үл итгэгчийг цуглааны бүлэгт оруулж, сайн мэдээний ажилчдын цаг, эрч хүчийг дэмий үрсэн. Хэрэв энэ хүмүүс чуулганд орсон бол чуулганы ажлыг тасалдуулж болох байсан, тэгсэн бол бүр долоон дор зүйл болох байв. Энэ асуудлын мөн чанар ноцтой байлаа! Хэрэв гэмшиж, өөрчлөгдөхгүй бол Бурхан намайг жигших нь гарцаагүй учраас би цаашид байр суурь, бусдад өндрөөр үнэлэгдэхийг эрэлхийлэхийг хүсээгүй.

Дараагийн цуглаан дээр би ах, эгч нарынхаа нөхөрлөлийг анхааралтай сонсож, хүн бүр үүргээ хичээнгүйлэн сайн биелүүлж байгааг харлаа. Тэр тусмаа нэг эгчийн туршлага миний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэр эгч үүргээ биелүүлэхдээ бэрхшээлийг даван туулахын тулд Бурханд яаж найдаж, сайн мэдээг яаж түгээж байсан талаараа нөхөрлөсөн. Үүнийг сонссоныхоо дараа би өөрөөсөө “Би үүргээ нухацтай авч үздэг бил үү? Би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байна уу? Бусад хүн бүр өөр өөр орчинд үнэнийг хэрэгжүүлэх туршлага, гэрчлэлтэй байдаг. Надад яагаад байдаггүй юм бэ? Яагаад миний санаа зорилго үүргээ сайн биелүүлэх биш юм бэ?” гэж асуугаад надад маш их буруутай санагдлаа. Би үүргээ ухамсартайгаар биелүүлээгүй. Зүй ёсоор ажиллахын оронд хүмүүсийн бишрэлийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, үнэндээ Бурханы тийм үүргийг хүлээн авах эрхгүй байсан. Энэ хугацаанд би өөрийгөө нухацтай эргэцүүлж, Петрийн туршлагыг ч бас санасан юм. Петр хэзээ ч бусдад гайхуулж, хүндлэгдэхийг эрэлхийлээгүй. Бүх зүйлээс үнэнийг эрэлхийлж, өөрийнхөө завхралыг эргэцүүлж, амь зан чанараа өөрчлөхөд анхаарч, Бурханд итгэх амжилттай замаар алхсан. Би ч бас зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхийг хүссэн тул өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлээч гэж Бурханд байнга залбирсан. Хүмүүсээр бишрүүлэхийг эрэлхийлэхийг хүсэх болгондоо буруу санаа зорилгоо ухамсартайгаар орхидог байсан, учир нь би завхарсан зан чанараасаа ангижирч, үүргээ сайн биелүүлэхийг хүссэн.

Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншаад хэрэгжүүлэлтийн замыг олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ Бурхан чамайг мунхаг болгосон бол мунхаглалд чинь утга учир бий; Бурхан чамайг ухаантай болгосон бол ухаалаг байдалд чинь утга учир бий. Бурхан чамд ямар ч мэргэжлийн ур чадвар өгсөн, давуу тал чинь юу ч бай, IQ чинь хэчнээн ч өндөр бай, Бурханы хувьд бүгд зорилготой байдаг. Энэ бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоосон. Амьдралдаа гүйцэтгэх үүрэг ролийг чинь, хэрэгжүүлэх үүргийг чинь Бурхан аль эрт тогтоосон. Бусад хүн өөрсдөд нь байхгүй мэргэжлийн ур чадварыг эзэмшсэнийг хараад зарим хүн сэтгэл дундуур байдаг. Тэд улам ихийг сурч, илүү ихийг үзэж, илүү махран зүтгэснээр байдлыг өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэдний махран зүтгээд хүрч чадах зүйл хязгаартай бөгөөд тэд авьяас билиг, мэргэжлийн ур чадвартай хүмүүсээс илүү гарч чадахгүй. Чи хэчнээн их тэмцлээ ч нэмэргүй. Чамайг ямар байхыг Бурхан тогтоосон, хэн ч үүнийг өөрчлөх гээд юу ч хийж чадахгүй. Чи юунд сайн байна, түүндээ хичээл чармайлт гаргах ёстой. Ямар үүрэгт тохирч байна, тэр үүргээ гүйцэтгэх ёстой. Ур чадвараас чинь давсан талбарт өөрийгөө хүчлэх гэж бүү зүтгэ, бусдад битгий атаарх. Хүн бүрд өөрийн гэсэн үүрэг бий. Өөрийгөө бүх юмыг сайн хийж чадна, эсвэл бусдаас илүү төгс, илүү сайн гэж бүү бод. Бусдыг орлож, өөрийгөө харуулахыг үргэлж хүснэ гэдэг бол завхарсан зан чанар юм. Өөрсдийгөө юуг ч сайн хийж чадахгүй, ямар ч ур чадваргүй гэж боддог хүмүүс байдаг. Хэрвээ тийм бол чи зүгээр л ул суурьтай сонсож, дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чадах зүйлээ хий, тэрийгээ хамаг чадлаараа сайн хий. Тэгэхэд л хангалттай. Бурхан сэтгэл хангалуун байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Бурханы үгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлж, үүргээ биелүүлэхдээ эрч хүчээ зарцуулаагүйн улмаас маш их ядарч, маш их тарчлалыг туулсан гэдгээ ойлгосон. Харин ч би эрч хүчээ нэр хүнд, байр суурь эрэлхийлэхэд ашигласан. Хэн нэгний хэв чанар сайн эсвэл муу байх, ямар ур чадвар, авьяастай байх, ямар үүрэг гүйцэтгэхийг бүгдийг нь Бурхан урьдчилан тогтоодог. Бурхан биднийг чадлынхаа хэрээр чадах бүхнээ хийгээсэй гэж хүсдэг. Биднийг олноос онцгойрч, бусдаас дээгүүр байхыг шаарддаггүй. Намайг төрөхөөс ч өмнө Бурхан надад зориулж бүх зүйлийг зохицуулсан. Бурхан миний ур чадвар, хэв чанар, авьяас, ямар үүрэгт тохиромжтойг болон бусад бүх зүйлийг урьдчилан тогтоосон. Би Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, байр сууриа хадгалж, ул суурьтайгаар хамаг чадлаараа хичээж, үүргээ сайн биелүүлэх ёстой байсан. Сайтар бодоод би ямар ч онцгой ур чадваргүйгээ ухаарсан, харин би Бурханы үгийг л сонсох хэрэгтэй, “Чи зүгээр л ул суурьтай сонсож, дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чадах зүйлээ хий, тэрийгээ хамаг чадлаараа сайн хий. Тэгэхэд л хангалттай. Бурхан сэтгэл хангалуун байх болно.” Ингээд би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэхэд бэлэн болсон.

Нэг удаа нэг эгч үүргээ маш үр дүнтэй гүйцэтгэж байхыг хараад би жөтөөрхөж, бага зэрэг атаархаж, “Эгч яаж ингэж хийж байна аа?” гэж бодсон. Эгчээс илүү гарах хүсэл минь ахин бадарч байгааг мэдэрсэн ч завхралаа харуулж байгаагаа ухаарсан тул би өөрийгөө хаяхын тулд Бурханд залбирсан. Залбирсныхаа дараа би: “Бидний гүйцэтгэх үүрэг роль бүгд өөр, яг л машин өөр өөр эд ангитай, эд анги бүр нь өөр өөр ажиллгаатай шиг. Тэр эгч өөрийн гэсэн давуу талтай, үүргээ биелүүлэхдээ сайн үр дүнд хүрдэг. Энэ бол сайн зүйл. Би эгчтэй өөрийгөө харьцуулах ёсгүй, эгчээс суралцах ёстой” гэж бодсон юм. Үүний дараа эгчийг үүргээ биелүүлж яваа зам, ололт амжилтаа нөхөрлөх болгонд би анхааралтай сонсож, тэмдэглэж авдаг байсан. Бас бусдаас сайн мэдээний ажлын туршлага судалсан. Цуглааны үеэр би өөрийгөө тайвшруулж, Бурханы үгийг тунгаан бодож, Бурханы үгийн талаар юу ойлгосноо нөхөрлөж, цаашид хүндлүүлэх гэж эрэлхийлэхээ больсон. Ингэж хэрэгжүүлэх үед миний байр суурь, нэр хүндийг хүсэх хүсэл аажмаар багасаж, урьдынх шигээ атаархахаа больж, илүү тайвширч, сэтгэл амарсан. Надад ийм мэдлэг, хэрэгжүүлэлт байгаа нь бүхэлдээ Бурханы ажлын үр дүн билээ. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүнд бэрх цагаас суралцах нь

би Ян, Хятад 2020 онд би хятадын цагаан сарын дараахан итгэлээсээ үүдэн баривчлагдсан юм. Шоронд орох үед хийсэн эрүүл мэндийн ээлжит үзлэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих