Байр суурийг орхисноор би чөлөөлөгдсөн

2022-01-21

Хаоли, Хятад

2019 оны 8-р сард би чуулганд удирдах албан тушаал авсан юм. Нэг удаа цуглаан дээр намайг нөхөрлөлөө яг дуусгасны дараа Хэ эгч, “Таны нөхөрлөл үнэхээр гэгээрэлтэй байлаа, миний асуудалд үнэхээр тусалж чадлаа” гэж надад хэлсэн. Ли эгч ярианд нэгдэн, эгчтэй санал нийллээ. Тэдний нүдэн дэх хүндэлж, биширсэн харцыг хараад би хөл газар хүрэхгүй баярлаж, “Бусад ах эгчээс дээр учраас л би чуулганы бусад тийм олон гишүүнээс удирдагчаар сонгогдсон байж таарна. Тэгээгүй бол тэд намайг юу гэж сонгох вэ дээ?” гэж бодсон. Тийнхүү цуглаан дээр зарим асуудлыг амжилттай шийдвэрлэсэн учир бусад маань намайг хүрээлэх дуртай болж, бэрхшээлтэй тулгарах үедээ нөхөрлөл хийхээр надад ханддаг болсон. Би ч өөрийгөө удирдагч байхад сайн тохирсон гэж бодсон юм. Тэгээд өөрийн эрхгүй жаахан онгирч, бардан, бусдад үнэлэгдэж, бишрүүлэх тэр мэдрэмжид дурласан.

Нэг өдөр тогтсон ёсоор санваартнуудын цуглаанд явтал Ву эгч ойрд биеэ тоосон зан чанар дотроо амьдарч байгаа гэдгээ дурдаад, хамт ажилладаг хүмүүсийнхээ дунд үргэлж эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг гэсэн. Эгч тийм байх нь буруу гэдгийг мэдэж байсан ч больж ер чадахгүй байх шиг байлаа. Тэгээд өөрт нь тус болох нөхөрлөл хийгээч гэж биднээс хүссэн юм. Намайг яг эхлэх гэж байтал манай сайн мэдээний санваартан Хань эгч ярианд нэгдэн, ярьж эхлээд, Бурханы үгтэй холбоотой зарим туршлагаа хуваалцлаа. Ву эгч анхааралтай сонсож, тэр ч бүү хэл инээмсэглэж, сонсонгоо толгой дохиж байгаа нь анзаарагдсан. Үүнийг хараад би үнэхээр тавгүйрхэж, “Энд би удирдагч, энэ нь миний зохицуулах асуудал байх ёстой. Яагаад та үүнийг надаас булааж байгаа юм бэ? Ингэснээр намайг үүнийг яаж зохицуулахаа мэддэггүй мэт харагдуулж байгаа биш үү? Одоо та миний оронд анхаарлын төвд орлоо. Больж үз, би танд байраа тавьж өгөхгүй шүү, тэгэхгүй бол бүх хүн намайг удирдагч юм байж санваартны ч дайд хүрдэггүй гэж бодно. Би сэдвийг даруйхан солих хэрэгтэй” гэж бодлоо. Тэгээд Ву эгчийн асуудал хангалттай шийдвэрлэгдсэн эсэхийг дахин бодолцолгүй Хан эгчийн амнаас үг гарав уу, үгүй юу, би дундуур нь ороод: “Яг одоо Бурханы гэр дэх гол ажил бол сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх явдал. Сайн мэдээний ажлаа хэлэлцэцгээе. Одоо бид сайн мэдээ түгээх, энэ талаар ачаа үүрэхийн ач холбогдлыг ойлгоход нь бүх хүнд туслахад анхаарч байгаа…” гэлээ. Ярьж байхдаа Ву эгчийн царайг ажиглан, намайг анхааралтай сонсож байгаа нь харагдах хүртэл сэтгэл тайвшраагүй. Гэхдээ гайхмаар нь, намайг ярьж дуусмагц Хан эгч сайн мэдээ түгээхэд баримтлах арга барилын талаар нэмэлт мэдээлэл өглөө. Үнэндээ, эгчийн хэлж байгаа үг маш тодорхой, миний толгойд ороогүй зүйл байсан. Гэхдээ хэлж байгаа зүйлд нь ах эгч нар бүрэн анхаарч, сонсоод толгой дохиж байгааг нь хараад би үнэхээр бухимдаж, надад ичгүүртэй явдал мэт санагдсан. Тэгээд эгдүүцэн, “Би удирдагч, харин та санваартан. Ийм маягаар удирдлагыг гартаа авсны тань дараа би яаж ажлаа хийх болж байна? Хүн бүр таныг хүндэлж эхэлбэл хэн намайг анхаарч үзэх юм бэ?” гэж бодлоо. Ингэж бодоод, эгчийн үгийг ширүүнээр тасалж, өөрийнхөө нөхөрлөлийг хуваалцаж эхэлсэн юм. Энэ нь үнэхээр эвгүй мөч байсан. Үдээс хойш нь Ву эгч усалгаан дээр ажиллаж байгаа хүмүүс дутагдаж байгааг дурдлаа. Намайг яг хариу хэлэх гэж байтал ам нээж амжихаас минь өмнө Хань эгч хүн хүчний дутагдлыг шийдвэрлэсэн өөрийн туршлагын талаар ярьж эхлэн, авах зарим арга алхам санал болголоо. Яг тэр үед Ву эгч дахин хааяа нэг толгой дохиж байгааг хараад би үнэхээр атаархсан. “Би удирдагч шүү дээ. Би л нөхөрлөл хийж, энэ ажлыг зохицуулж байх ёстой. Танд үүнийг хийх хэрэг байхгүй. Намайг эгчид яаж нөхөрлөл хийхээ мэддэггүй гэж бодоо юу? Та өөрийгөө үнэхээр чадварлаг гэж боддог бололтой, тэгээд зүгээр л сохроор онгирч байх шив” гэж бодогдлоо. Би Хань эгчид үнэхээр уурлаж, “Эцсийн эцэст өөрт нь нэг их мундаг биш гэдгийг нь харуулахын тулд ажлаас нь өө эрэх хэрэгтэй юм байна. Тэгвэл эгч тэгж их онгирохгүй” гэж бодсон. Иймээс дараа нь, “Хань эгч ээ, таны удирдаж ирсэн бүлгүүдийн сайн мэдээний ажил нэг их үр өгөөжгүй байлаа. Та үүнд сэтгэл гаргаагүйгээс болов уу?” гэж эгчээс асуулаа. Энэ асуултад Хань эгч жаахан эвгүй царайлаад, дараа нь, “Эгч ээ, наадхыг чинь би хүлээн зөвшөөрч болно оо. Би энэ талаар жаахан бодоод, яагаад нэг их амжилт гараагүйг нэгтгэн дүгнэж, өөртөө дүгнэлт хийе” гэж хариулсан. Эгчийн тавгүйрхсэн царайг хараад, би өөртөө нэлээд додийж, араас нь даруйхан, “За за, тэгвэл нөхөрлөлийн дараа яагаад сайнгүй явцтай байгаа талаар дүгнэлт бэлтгээд, өөрчлөлт хий. Хамтран зүтгэгчийн хувьд та сайн үлгэр жишээ болж, идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол ах эгч нар яаж урам орох болж байна?” гэсэн. Хариуд нь Хань эгч жаахан эв хавгүй толгой дохилоо. Эгчийн чимээгүйхэн толгой гудайлгаж байгааг хараад би маадайж, “Надаас хавьгүй илүү юм шиг дөнгөж саяхан дүр эсгэж байсан чинь хаачаа вэ? Одоо та тааруухан харагдаж байна. Сэтгэл чинь ханав уу?” гэж бодлоо. Тийнхүү дахин нэг удаа эрх мэдэлтэйгээр ярьж, бусад ажлын зохицуулалт хийн, өөрийнхөө ач холбогдлыг эргээд мэдэрсэн юм. Тэр үед аль хэдийн харанхуй болсон байлаа, харин Ву эгч бид хоёрт тэр орой хэлэлцэх бусад ажил байсан. Эхэндээ Хань эгчийг үлдэж, сонсоосой гэж хүсэж байсан ч дахиад л эгч миний оронд анхаарлын төвд орох вий гэж дараа нь санаа зовсон. Тэгвэл би чадваргүй харагдах биш үү? Эгчийг зүгээр л гэртээ харь гэх ёстой юм байна гэж бодлоо. Тэгээд Хань эгчийг түрүүлээд явж байж болно гэж хэлсэн юм. Эгч дурамжхан толгой дохиод, юмаа цуглуулчхаад яваад өглөө. Урвагар царайтай явж одохыг нь хараад би жаахан буруутайгаа мэдэрсэн. Маргааш өглөө нь цуглаан руу явах замдаа өнгөрсөн хоёр хоног дахь байдлаа эргэцүүллээ. Урьд өдөр нь Хань эгчид жаахан үндэслэлгүй хандсан юм шиг санагдсан. Үнэний талаарх эгчийн нөхөрлөл нэлээд сайн байсан. Эгч анхаарлын төвд орохоор нь би унтууцаад, эгчийг боогдуулах гэж чадах бүхнээ хийсэн юм. Эгч надад боогдож байгаагаа мэдрээд явахдаа уруу царайлсан байх гэж бодогдсон. Гэхдээ тухайн үед үүнийг хальт бодсоноос биш цааш эргэцүүлээгүй юм. Үүнийг зүгээр л өнгөрөөсөн.

Нэмж хэд хоног өнгөрсний дараа би Хань эгчид яаж аашилснаа хамт ажилладаг Ли эгчдээ дурдлаа. Эгч надтай харьцаж, “Энэ бол антихрист зан чанар, та үүнийгээ шийдвэрлэхээр Бурханы үгийг хайх хэрэгтэй. Удирдагчийн хувьд та өөрөөсөө давуу хүнийг гадуурхаж, дарлана гэдэг байж боломгүй хэрэг! Таны удирдлага дор Бурханы гэрийн илүү авьяаслаг гишүүд балрах биш үү?” гэсэн. Үүнийг сонсоод асар их гутарч, асуудал ноцтой байгааг тэгэхэд л ухаарсан даа. Гэртээ харих замдаа Ли эгчийн хэлсэн үгийг ахин дахин бодолцож үзээд, Хань эгчтэй хийсэн яриа, өөрийнхөө илчилсэн зүйлийг эргэн бодлоо. Би эгчийг дээрээ гаргахгүйн тулд гадуурхсан. Эгчийг би боогдуулж байсан юм биш үү? Энэ нь ёрын муу үйл байж! Тэгээд ааш авираа бодох тусмаа улам их айж, Бурханы өмнө даруйхан очоод, “Өө Бурхан минь! Хань эгчийг дарлаж, гадуурхсанаар би антихрист зан чанар илчилж байсан гэдгээ Ли эгчийн харьцалтаар ухаарлаа. Ийм чухал үүрэгт би энэ зан чанараа шийдвэрлэхгүй бол ямар их ёрын мууг үйлдэхийг хэн мэдлээ! Бурхан минь, энэ маш аймаар зан чанар юм. Би өөрчлөгдмөөр байна. Намайг замчлаач” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы ийм үг уншсан: “Өөрсдийн дарангуйллыг хэрэгжүүлж буй дарангуйлагч мэт байдаг нь антихристийн мөн чанарын хамгийн илэрхий шинжүүдийн нэг юм. Антихристүүд хэнийг ч сонсдоггүй, хүн бүрийг дорд үздэг бөгөөд өөр хэний ч хэлдэг үг, хийдэг үйл, ойлголт, үзэл бодол, хүч чадал нь тэдний үзэхэд бүгд өөрсдийнхөөс нь дор байдаг. Энэ хүмүүс өөрсдийнх нь хийхийг хүсдэг зүйлд оролцоход тохирохгүй, зөвлөлдөж, санал хэлэх эрхгүй гэж тэдэнд санагддаг—энэ бол антихристийн зан чанар. Зарим хүн үүнийг хүн чанар муутайнх гэж хэлдэг—энэ яаж ердөө байдаг л нэг муу хүн чанар байх билээ? Энэ нь тэр чигээрээ сатанлаг зан чанар; ийм төрлийн зан чанар бол хэт ширүүн. Яагаад Би тэдний зан чанарыг хэт ширүүн гэж хэлж байна вэ? Антихристүүд чуулганы ашиг сонирхлыг оролцуулаад Бурханы гэрийн ажлыг бүхэлдээ өөрийнх нь юм, өөр хэн ч хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрсдөө бүхэлд нь удирдах ёстой хувийн өмч мэтээр боддог. Тиймээс Бурханы гэрийн ажлыг хийж байхдаа боддог ганц зүйл нь өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, нэр төр байдаг. Тэд байр суурь, нэр хүндэд нь аюул занал болж байна гэж үзсэн хэнийг ч жигшдэг; тэднийг дарлаж, хяхаж хавчдаг. Тэр ч бүү хэл, зарим тусгай үүрэг гүйцэтгэхэд хэрэгтэй, тохирсон хүмүүсийг ч гадуурхаж, дарангуйлдаг. Тэд Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч харгалзаж үздэггүй. Хэн нэгэн тэдний байр сууринд заналхийлж, тэдэнд захирагдахгүй, тэднийг анхаарахгүй байвал түүнийг гадуурхаж, зай барьдаг. Тэд түүнтэй хамтран ажиллахыг үл зөвшөөрч, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд түүнээр ямар ч чухал үүрэг гүйцэтгүүлдэггүй, ямар ч чухал юманд ашигладаггүй. Энэ хүмүүсийн үйл хэрэг хэчнээн их гавьяа хүртүүштэй байлаа ч, Бурханы гэрийн төлөө хэчнээн агуу зүйл хийсэн байлаа ч гэсэн антихристүүд үүнийг нуун далдалж, дарагдуулж, ах эгч нарт үзүүлж, мэдүүлдэггүй. Түүнчлэн, антихристүүд энэ хүмүүсийн бүтэлгүйтэл, завхралыг ах эгч нарын дунд байнга гаргаж ирэн тэднийг биеэ тоодог, ялихгүй юмаар хөөцөлдөж, хүмүүс болон асуудал дээр сүржигнэдэг, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвах магадлалтай, Бурханы гэрт биш гаднынханд туслах гээд байдаг, мэдлэггүй гэх мэтээр ярьдаг. Энэ хүмүүсийг гадуурхаж, дарлахын тулд байж болох бүх төрлийн шалтгыг эрж олдог. Үнэндээ энэ хүмүүсийн зарим нь онцгой авьяастай, зарим нь ердөө л ялимгүй дутагдалтай байдаг. Ерөнхийдөө тэд үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой, үүрэг гүйцэтгэх хүмүүст зориулсан зарчимд нийцдэг. Гэхдээ антихристүүдийн нүдэнд бол ‘Би үүнтэй эвлэрнэ гэж байхгүй. Чи миний эзэмшил дотор үүрэг авч, надтай өрсөлдөх санаатай байна. Тэгнэ гэж байхгүй, санасны гарз. Чи надаас чадварлаг, надаас илүү хэлэмгий, надаас илүү боловсролтой, надаас илүү зартай. Миний ололт амжилтыг булаавал би яах юм бэ? Чи надтай зэрэгцэн ажилламаар байна уу? Тэгнэ гэж санасны чинь гарз!’ гэж боддог. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож байна уу? Үгүй. Тэд гагцхүү байр сууриа хадгалж үлдэх тухай л бодож байгаа тул тэр хүмүүсийг ашиглаж байснаас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үзнэ. Энэ бол гадуурхал(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Эрх мэдлийг өөрсдийнхөө амь гол гэж үзэн, үүрэгтээ үргэлж дангаар ноёлж, удирдлагыг гартаа авахыг хүсдэг нь антихрист зан чанарын гол шинж гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Хүн байр суурь, эрх мэдэлд маань заналхийлж, өөрсдөөс маань илүү гармагц бид эргэлзэх юмгүйгээр Бурханы гэрийн ажлыг эрсдэлд оруулж, тэднийг гадуурхаж, боогдуулдаг. Удирдах үүрэг авснаас хойших өөрийгөө эргэцүүлэх нь ээ, би үүрэгтээ юу хариуцаж байгаа эсэх, хэрхэн бодитой ажил хийх ёстой эсэхдээ биш, байр сууриас надад ирсэн нэр төрд л анхаарч байж. Би хэний ч доор орохыг хүсээгүй. Үнэний талаарх Хань эгчийн нөхөрлөл Ву эгчийн асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Тэр нь эгч ачаа үүрдгийг харуулж байгаа, эерэг зүйл, гэтэл би Ву эгчийн байдал сайжирсан гэдэгт баярлаагүй. Харин ч Хань эгч надаас дээр харагдах вий, бусдын зүрх сэтгэлд би байр сууриа алдах вий, тэд намайг хүндлэхээ болих вий гэж айсан. Тэгээд Хань эгчийн хандыг дарах гэж элдвээр үзэж, эгчийн нөхөрлөлийг бусад нь сайшааж байхад албаар сэдэв сольж, байр суурь, эрх мэдлээ далимдуулан эгчийн ажил дахь асуудлаас өө эрсэн. Би албаар эгчийг хүнд байдалд оруулж, муухай харагдуулж, эгчийг бусдад хүндлэгдэхгүй болох хүртэл үүнийг зүгээр өнгөрөөгөөгүй. Албан тушаалаа бататгахын тулд би үнэний хайгуулчийг ч хавчиж, тэдэн рүү дайрч давшилдгаа ухаарлаа. Ийм муу ёрын, жигшүүртэй арга ашиглах нь антихрист зан чанар илчилж байгаа явдал биш үү? Тэгээд, хэдхэн хоногийн өмнө чуулганаас хөөгдсөн нэг антихристийн талаар бодлоо. Түүний илрэл гэвэл өөр үзэл бодол илэрхийлсэн, эсвэл аливаад өөрөөс нь мундаг байсан хүмүүсийг ямагт дарлаж, няцааж, Бурханы ажлыг огт бодолцоогүй явдал байсан. Элдэв янзын ёрын мууг үйлдсэнийхээ төлөө эцэстээ тэр хөөгдсөн юм. Би Хань эгчид хийсэн бүх зүйлээ эргэцүүлээд, тэр антихристтэй нэг замаар явж байгаа гэдгээ ухаарлаа. Тэгээд, антихрист зан чанар минь хэчнээн айхтар ёрын муу гэдгийг эцэст нь олж харсан.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Тиймээс Чиний юу хийдэг, тэр нь чухал эсэх нь хамаагүй чамд туслах, заавар, зөвлөгөө өгөх, чамайг юмаар дэмжиж туслах хүмүүс үргэлж байх ёстой. Ийм маягаар чи юмыг илүү зөв зүйтэй хийж, алдаа амархан гаргахаа больж, замаасаа гажих магадлал чинь багасах бөгөөд энэ бүхэн нь сайн сайхны төлөө юм. Ялангуяа өнөөдөр, Бурханд үйлчилнэ гэдэг жижиг асуудал биш—амиа алдаж ч магадгүй! Антихристүүд тэнэг болохоор үүнийг ухаардаггүй, ‘Өөрийн гэсэн эрх мэдлийг олж авах гэж хангалттай зовлоо, би яагаад үүнийг өөр хэн нэгэнтэй хуваалцана гэж? Хуваалцвал минийх бага болох бус уу? Ийм их эрх мэдэлгүйгээр би яаж ялгарах юм бэ?’ гэж боддог. Бурханы чамд өгдөг зүйл эрх мэдэл биш гэдгийг чи ухаардаггүй—эрх мэдэл гэж бодох нь гай дуудаж байгаа хэрэг. Өнөөдөр чи Бурханд үйлчилдэг; Бурханы гэрт ажиллана гэдэг нь чи ямар нэг хүнд үйлчилдэг гэсэн үг биш. Хэрвээ чи хүмүүсийн төлөө ажилласан бол нөхөн төлбөр, хөлс авч, цалин авах байсан. Харин Бурханы гэрийн төлөө ажиллавал? Мэдээжийн хэрэг, Бурханы төлөө аливаа зүйлийг хийж байгаа гэж хэлэх нь бага зэрэг буруу юм; ингэх нь хэтрүүлсэн, бага зэрэг дэгсдүүлсэн хэрэг. Бурханы гэрт ажиллана гэдэг нь том бага ямар ч байсан ноцтой даалгавар хүлээж авч, ариун үүрэг хүлээж авна гэсэн үг. Энэ нь хэр зэрэг ноцтой юм бэ? Жижиг утгаараа, энэ нь амьдралдаа үнэнийг олж авч чадах эсэх, хийдэг зүйлд чинь үндэслэн Бурхан чамайг яаж харахтай хамаатай. Томоохон утгаараа, энэ нь чиний дараагийн амьдралын хувь заяа, заяа төөрөгтэй хамаатай; энэ амьдралдаа хийж байгаа юм бүхнийг чинь Бурхан нэгтгэн дүгнэж, дүн тавьж, бүртгэл хөтөлж, үнэлгээ өгдөг—чамайг үнэлснийхээ дараа амьдралынхаа туршид юу харуулж ирсэнд чинь үндэслэж эцэст нь Бурхан төгсгөлийг чинь шийддэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы хүсэлд үйлчлэхийн тулд ах эгч нартай эвтэй хамтран ажиллаж, тэдний саналыг сонсох хэрэгтэй гэдгийг Бурханы үг надад харуулсан. Тэгвэл би замаа алдах магадлал багатай. Бурхан бүх хүнд өөр өөр хэв чанар заяадаг, бас хүн бүр өөрсдийн гэсэн ойлголттой байдаг. Ганц хүн хязгаарлагдмал туршлагатай, аливааг нэг л өнцгөөс харж чаддаг. Үүрэгтээ сайн үр дүнд хүрэхэд хүн бүр хамтран ажиллаж, бүгд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй байх шаардлагатай. Тэгснээр бид нэг нэгнийхээ дутагдлыг нөхөж чаддаг. Хань эгч сайн арга барил санал болгосноороо миний алдсан зүйлийг оновчтой нөхсөн. Энэ нь сайн зүйл байсан! Гэхдээ надад байр суурь минь бүхнээс чухал байсан болохоор өөрөө онгирч, бусдад хүндлүүлж, бишрүүлэхийг л хүссэн юм. Хүн өөр санал илэрхийлж, надаас давуу байгааг хараад би эрх мэдлээрээ бүх хүнийг айлган сүрдүүлэхийн тулд зөвхөн тэднийг гадуурхаж, боогдуулахаар ажилласан. Иймэрхүү зан авир илчилснээр, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Нэг ууланд хоёр бар багтдаггүй” гэх зэрэг Сатаны хорын дагуу амьдарч байснаа олж харсан. Сайн цуглаан хийсэн эсэх, ах эгч нар асуудлаа шийдвэрлүүлж чадсан эсэхийг би хайхраагүй. Бурханы гэрийн ажилд ямарваа хор хөнөөл учирч болох эсэх, Хань эгч боогдож, сэтгэл нь шархалсан эсэхийг ч бодолцоогүй. Эдгээр сатанлаг хорын дагуу амьдарч байсан минь хэчнээн ёрын муу, жигшүүртэйг ойлгосон. Би чуулганы удирдагчаар ажиллаж байсан ч ах эгч нарыг Бурханы өмнө аваачиж чадаагүй, бас Бурханы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслаагүй. Оронд нь, үүргээ далимдуулан тэдэнд хяналтаа тогтоохыг хүссэн. Тэр нь Бурханы хүмүүсийг Бурханаас булаах гэсэн оролдлого байсан биш үү? Бурханы зан чанар ямар ч халдлагыг хүлцэхгүй. Би антихристийн замд үлдээд, гэмшихгүй бол эцэстээ Бурханы зан чанарт халдаж, таягдан хаягдах нь лавтай гэдгээ мэдэж байсан. Хань эгчид яаж хандсанаа дахин нэг удаа эргэн бодоод хэчнээн ичгүүргүй аашилснаа олж харсан. Хэр хорлонтой зан чанартай, хэчнээн хүн чанаргүй байснаа ойлгосон доо. Тухайн үед ой гутаж, өөрийгөө жигшсэн. Сатанлаг зан чанараа даруйхан шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэх зам эрж хайхыг хүссэн юм.

Дараа нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэнээ та бүгдэд үзүүлмээр байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы үйлдэлд зарчим бий. Тэрээр хүмүүсийг хамгаалж, тэдэнд санаа тавьж, хайрлаж, сайн сайхныг хүсдэг; энэ бол Бурханы хийдэг бүх зүйлийн цаад эх үүсвэр, анхдагч санаа зорилго юм. Харин Сатан өөрөөрөө сайрхаж, аливаа зүйлд хүмүүсийг хүчилж, дараа нь тэднээр өөрийгөө шүтүүлж, хүмүүсийг мэхэлж, доройтуулж, бага багаар амьд диавол болгодог. Сатан хүмүүст сайн сайхныг хүсдэггүй, тэдний үхэх сэхэх нь түүнд хамаагүй, тэр зөвхөн өөрийгөө, өөрийн ашиг хонжоо, сэтгэл ханамжийг л боддог, хайрлаж энэрэх сэтгэл байхгүй, хүлээцтэй байдал, ойлгох сэтгэл бүр ч байхгүй. Бурханд л ийм зүйлс байдаг. Бурхан хүнд маш их ажил хийсэн—Тэр үүнийгээ ер нь хэн нэгэнд зарлан тунхаглаж байсан уу? Үгүй… Бурхан даруухан, нуугдмал бол Сатан өөрөөрөө сайрхаж байдаг. Ялгаа байна уу? Сатаныг даруухан гэж тодорхойлж болох уу? (Үгүй.) Хорон муу уг чанар, мөн чанараас нь харвал тэр ямар ч хэрэггүй хог; Сатаны хувьд өөрөөрөө сайрхахгүй байвал гайхалтай зүйл болно. Сатаныг ‘даруу’ гэж хэлж яаж болох юм бэ? ‘Даруу төлөв байдал’ гэж Бурханы талаар л ярьдаг. Бурханы ялгамж чанар, мөн чанар, зан чанар сүрлэг агаад эрхэмсэг, харин Тэр хэзээ ч гайхуулдаггүй. Бурхан даруухан, нуугдмал бөгөөд хийсэн зүйлээ хүмүүст харуулдаггүй, харин ийм анзаарагдахгүй байдалд ажиллахдаа хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж, тэжээж, залж чиглүүлж байдаг—энэ бүхнийг Бурхан зохицуулдаг. Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зарлан тунхаглаж, хэлдэггүй нь Бурханы нуугдмал, даруу төлөв зан мөн үү, биш үү? Бурхан эдгээр зүйлийг хийж чаддаг боловч хэзээ ч үүнийг хэлж, зарлаж тунхагладаггүй, энэ талаар хүмүүстэй мэтгэлцдэггүй учраас л Тэр даруухан билээ. Ийм зүйлийг хийж чадахгүй байж даруу байдлын тухай ярих чи ямар эрхтэй юм бэ? Чи эдгээр зүйлийн алийг нь ч хийгээгүй хэр нь үүний төлөө сайшаал хүртэх гэж зүтгэж байна—үүнийг ичгүүргүй байх гэж нэрлэдэг юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). Бурхан хэр даруу, нууцлаг байдгийг Бурханы үгийн энэ хэсэг надад харуулсан. Бурхан цаг ямагт ажлаа хийж, хүн төрөлхтнийг замчилж, биднийг амьд байхад хэрэгтэй бүх зүйлээр хангаж байдаг Бүтээгч мөн хэрнээ хэзээ ч Бурханы байр суурь эзэлж, онгирдоггүй. Өөрийг нь хүндэлж, бишир гэж хүн бүхнээс бүр ч шаарддаггүй. Зүгээр л чимээгүй, даруугаар үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг. Бурханы мөн чанар маш хайр татам, сайн сайхан байдаг! Гэтэл би явсан газар бүрдээ онгирохыг хүссэн. Удирдах үүрэг авмагцаа өөрийгөө өндөрт залчхаад бууж ирэхээс татгалзсан. Бусдын саналыг сонсдоггүй, хэнийг ч дээрээ гаргадаггүй байсан. Би маш биеэ тоосон байж! Би удирдагч юм байж бусдын асуудалд туслалгүй, оронд нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, боогдуулж байсан юм. Тэднээс хайр хүндлэл шаардаад зогсохгүй тэдэнд ямар ч босгон байгуулалт, үр ашиг огтхон ч өгөөгүй. Би үнэхээр ичих нүүрээ элгэндээ наасан, мөс чанар, эрүүл ухаангүй, жигшүүртэй зан араншинтай гэдгээ олж харсан. Үүнийг ухаарчхаад Бурханы өмнө яаран очоод, “Өө Бурхан минь! Антихрист зан чанарыг минь илчлэх орчныг цаг тухайд нь бүрдүүлсэнд тань талархъя, тэгснээр би өөрийгөө мэдэж авч, үнэндээ юу болохоо харж, буруу замаар явж байснаа ойлголоо. Бурхан минь, би Танд гэмшиж, зохих байр сууриа эзэлж, үүргээ зохих ёсоор хиймээр байна. Намайг илүү их шүүж, гэсгээж, завхарсан зан чанарынхаа энэ талыг үлдэн хөөхөд минь тусална гэдэгт тань найдъя” гэж залбирлаа. Дараа нь явж, бүх бүлгийнхэнтэй уулзан, Хань эгчийн арга барилыг хүн бүхэнтэй хуваалцаад, эгчтэй байр суурийн төлөө өрсөлдсөн завхралын илэрхийллээ, бас антихрист зан чанараа ил болгож, задлан шинжилсэн юм. Үүнийг хэрэгжүүлээд маш их тайван, амгалан болсон.

Төд удалгүй Бурхан намайг туршихаар дахин нэг орчин бүрдүүллээ. Нэг өдөр би, нэлээд нүүрэмгий Ян эгчийг оролцуулаад хэдэн бүлгийн ахлагчтай уулзалт хийж байсан юм. Эгч эхнээсээ л нэлээд эрч хүчтэй санагдаж, бусдын асуултад хариулахад идэвхтэй оролцож байлаа. Эгч байнга анхаарлын төвд байсан. Нэг хэсэг Лиу эгч бид хоёр шинэ итгэгчдийн цуглааныг яаж хуваах талаар ярилцаж байтал Ян эгч намайг ярьж дуусмагц өөр санал хэлсэн. Тухайн үед би эгчийн зөв гэдгийг мэдэрсэн ч бүх ах эгч түүнтэй санал нийлж, бүх хүний харц эгч рүү шилжсэнийг хараад би нүүр алдсан мэт санагдлаа. Тэгээд, “Эгч бүхий л цуглааны туршид маш хөгжүүн байж, хүн бүрийн асуултад идэвхтэй хариулж, анхаарлын төвд байсан. Би туслах дүрд тоглож байна. Би удирдагч атлаа зүгээр л дагалдагч мэт байгаа биш үү?” гэж бодогдлоо. Ингэж бодогдмогц дахиад л байр суурийн төлөө тэмцэж, анхаарлын төвд орох гэж үзэлцэж байгаагаа ухаарсан. Би даруйхан Бурханы өмнө очоод, “Бурхан минь, өнөөдөр ийм нөхцөл бүрдүүлсэн тань харагдаж байна. Би өөрийгөө хойш тавьж, Ян эгчтэй сайтар хамтран ажиллахад бэлэн байна. Намайг энэ буруу байдлаа өөрчлөхөд замчлаач” гэж чимээгүйхэн залбирлаа. Яг тэгтэл Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Их зан гаргахаа больж, хэргэм зэргээ хойш тавь. Эдгээр зүйлд анхаарал бүү хандуул, тэдгээрт ямар ч ач холбогдолгүй мэт хандаж, байр суурийн бэлгэ тэмдэг, нэр хүнд мэт бүү үз. Зүрх сэтгэлдээ өөрийгөө өрөөлтэй адилхан гэдэгт итгэ; өөрийгөө бусадтай ижил түвшинд тавьж сур, тэр ч байтугай бусдын санаа бодлыг асуухын тулд толгой бөхийж чаддаг бай. Бусдын хэлэх зүйлийг чин сэтгэлээсээ, хянуур, анхааралтай сонсож чаддаг бай. Ийм байдлаар чи бусад хүнтэй эв эетэй хамтын ажиллагааг бий болгоно(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Энэ хэсэг надад хэрэгжүүлэх зам өгсөн юм. Би нэр төр, байр суурийнхаа төлөө сүржигнэж, алдар нэрийн төлөө бусадтай тэмцэлдээд байж болохгүй гэж дотроо бодлоо. Ян эгчийн зөв байсан учир эгчийн саналыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэх нь Бурханы гэрийн ажилд хамгийн ээлтэй шүү дээ. Эгчийг ярьж дуусмагц би санал нийлж байгаагаа илэрхийлээд, эгчийн саналын дагуу хий гэж бусад ах эгчид хэлсэн. Бас эгчид хорсохоо больсон юм. Тэр цуглаан дээр бүх хүн өөрсдийн саналыг нээлттэй хуваалцаж, үнэхээр үр бүтээмжтэй уулзалт болсон. Үүнийг хараад би маш их баярлаж, Бурханы удирдамжид үнэхээр талархсан. Бусадтай сайн хамтран ажиллаж, байр суурийн хязгаарлалтад автахгүй байх нь үнэхээр эрх чөлөөг мэдрүүлдгийг ухаарсан.

Дараа нь, би байр сууриа бэхжүүлэхийн тулд хүмүүсийг яаж гадуурхаж, дарлаж, антихристийн замаар явдаг байснаа олж харсан. Сатанлаг зан чанартаа хянуулж амьдарч байсан гэдгээ, бас хэзээ мөдгүй замаа алдаж, ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж болох байсан гэдгээ ойлгосон юм. Үнэнийг эрэлхийлэхгүй байх ёстой аюултай шүү! Бурханы үгийн шүүлт, баримтын илчлэлээр би буруу замаар явж байснаа тодорхой олж харж, бага зэрэг өөрчлөгдөж чадсан. Бас Бурхан үнэхээр бидний дэргэд байдаг, чин сэтгэлээсээ үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа шийдвэрлэхээр хөдөлмөрлөж байгаа цагт Бурхан биднийг замчилна гэдгийг үнэхээр мэдэрсэн дээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Цаашид онгирохгүй

Мо Вэнь, Испани 2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих