Атаархлаас ангижирсан нь

2023-07-11

Клод, Франц

2021 оны эхээр би номлогчоор ажиллаж, Матай ахтай хамтран чуулганы ажлыг хариуцаж байлаа. Би тэр үүргийг дөнгөж гүйцэтгэж эхэлсэн, ойлгоогүй зүйл их хэвээр байсан учраас асуулт гарвал үргэлж ахаас асуудаг байсан. Тэр үед Матай ах үүрэгтээ харуулсан завхарсан зан чанарынхаа талаар надад үргэлж хэлж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би ахыг дорд үзэх болж, өөрийгөө ах шиг завхарсан биш, ахтай хамтрах нь надад ашиггүй гэж бодоод, өөрийгөө ахаас дээр гэж санасан. Тэр ч байтугай, “Ах яаж түрүүлж номлогч болсон юм бол? Би ахын удирдагч байсан. Би ахад яаж номлогч байхыг хэлэх ёстойгоос биш, эсрэгээрээ биш. Ах эхлээд номлогч болсон болохоор хүн бүр ахыг илүү өндрөөр үнэлдэг” гэж бодсон. Тэгээд энийг ер хүлээн авч чадаагүй, өөрийгөө ахаас илүү байж чадна гэдгээ мэдэж байлаа. Ахаас илүү гарахын тулд би үргэлж ажлаа харьцуулдаг байсан. Жишээлбэл, Матай ахыг бүх ажлаа амжуулах хангалттай цаг байсангүй гэж хэлбэл би баярладаг байсан, яагаад гэвэл, би хариуцаж байсан бүх ажлаа аль хэдийн амжуулсан болохоор дээд түвшний удирдлага намайг улам өндрөөр үнэлэх байлаа. Гэвч гайхмаар нь Матай ах хариуцсан ажлаа маш сайн хийдэг байсан. Нэг өдөр удирдагч биднийг усалгааны ажилчнаар сургаж болох хэдэн хүнийг олоодох гэлээ. Хоёрхон хоногийн дотор Матай ах аль хэдийн гурван хүн олсон. Би сандарч, “Би хурдлах ёстой. Ядаж л Матай ахтай тэнцүү тооны хүн олох хэрэгтэй. Тэгэхгүй бол ах надаас илүү магтуулна” гэж бодоод, гуравхан өдрийн дотор долоон хүн олсон. Би Матай ахаас давсандаа маш их сэтгэл хангалуун байсан. Гэвч удирдагч надаас тэр хүмүүсийн нөхцөл байдлын талаар асуугаад нэг нь ч усалгааны ажилчнаар ажиллахад тохирохгүй гэж дүгнэсэн. Би тэр хүмүүсийг сонгож авахдаа бодит нөхцөл байдлыг нь ойлгоогүй байсан, харин Матай ахын олсон хүмүүс бүгд тохиромжтойд тооцогдсон, тэд хэв чанартай, хүн чанар сайтай, үнэнийг хайрладаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн байсан. Тэр гурав хоногийн ажил талаар болсонд би маш их сэтгэлээр унаж, бас Матай ахад атаархаж эхэлсэн. Яагаад ах үүргээ гүйцэтгэхдээ үргэлж тийм сайн үр дүнд хүрдэг юм бэ? Яагаад би тэгдэггүй юм бэ? Ах манай бүлэгт Бурханы үгийг урам зоригтойгоор хуваалцаж, бүр миний хариуцаж байсан ажлыг ч хянаж шалгадаг байсан, ахтай хамт байхаар онцгойрох ямар ч аргагүй байлаа. Бас би яагаад ахтай хамт үүргээ гүйцэтгэх ёстой юм бэ гээд ахаас маш их залхаж, бүр үзэн ядаж эхэлсэн. Би ахыг олны анхааралд өртдөггүй, ажилдаа үр дүн гаргадаггүй байгаасай гэж хүссэн. Би алдар нэрийн төлөө өрсөлдсөөр, арга замаа өөрчлөөгүй.

Тэр хугацаанд би нэг чуулганы удирдагч байсан Анаис эгчийн ажилд хяналт тавьж байлаа. Эгч үүргээ сайн гүйцэтгээгүйн улмаас муу байдалтай байсан болохоор эгчид дэмжлэг үзүүлэхийн тулд удирдагч намайг явуулсан. Гэхдээ намайг холбоо барих үед эгч надад аль хэдийн Матай ахтай уулзаад эрж хайж, нөхөрлөсөн, Матай ах Бурханы үгийг өөртэй нь хуваалцаж, асуудлаа шийдвэрлэхэд нь тусалсан гэж хэлсэн. Энэ нь надад гүйцэтгэх үүрэг байхгүй мэт сэтгэгдэл төрүүлж, Матай ах миний ажилд хөндлөнгөөс оролцсонд би маш их дургүйцсэн. Энэ чуулганы удирдагч миний хяналтад байдаг байсан, бас хүмүүс намайг үүргээ биелүүлэхгүй, асуудал шийдвэрлэхгүй байна гэж бодоосой гэж би хүсээгүй. Энэ тухай бодох тусам улам уур хүрч, Матай ахтай цаашид хамтрахыг үнэхээр хүсээгүй, харин бие даан ажиллахыг хүссэн, тэгвэл хүмүүст анзаарагдаж чадах байлаа. Тэрний дараа би үүргээ гүйцэтгэж байхдаа ахаас зайлсхийхээр оролдсон. Нэг удаа Матай ах нэг цуглаан дээр нөхөрлөх асуудлыг надтай хэлэлцэхийг хүсэж, над руу утасдаж, мессеж бичсэн ч би зориуд үл тоож, ахтай юу ч хэлэлцэхийг хүсээгүй. Надаас ажлын тухай асуулт асуухад нь цаг тухайд нь хариулаагүй, цуглаан дээр надаас нөхөрлөхийг хүсэхэд нь би зориуд юм яриагүй, өөрөө нөхөрлө гэж ахад хэлээд, “Эцсийн эцэст таныг энд байгаа цагт ах, эгч нар намайг анзаарахгүй. Нөхөрлөлөө гээд яах юм бэ?” гэж бодсон. Нэг цуглааны үеэр Матай ах нөхөрлөж дууссаныхаа дараа миний бодлыг асуухад би ахыг хэтэрхий их нөхөрлөж, миний хэлэхийг хүссэн бүхнийг хэллээ гэж бодсон болохоор нэлээд дурамжхан байсан. Тиймээс би ахад “Та биеэ тоосон зан чанараар нөхөрлөж байна. Өөрийнхөө завхарсан уг чанарыг илчлэлгүй, зүгээр л өөрийнхөө ойлголтыг ойлгомжгүй ярилцлаа. Та зүгээр л тоймлоод нарийн ширийнийг нь ярилцаж чадсангүй” гэсэн. Миний хэлсэн зүйл үнэн зөв биш гэдгийг мэдэж байсан ч зориуд тэгж хэлээд, зүгээр л ахын урам зоригийг мохоохыг хүссэн, ингэвэл ах ирээдүйд цуглаанууд дээр тэгтлээ их ярихгүй байх байлаа. Ах надаас ямархуу байгааг минь, эсвэл бусад зүйлийн талаар асууж мессеж бичихэд би хариулдаггүй, хариулах юм бол өөртэй нь хамтрахыг хүсэхгүй байгааг минь мэдчихнэ гэж бодож, тэр ч бүү хэл ах над руу мессеж явуулахаа болиосой гэж хүссэн. Би зүгээр л ах явж, ур чадвараа харуулах боломжийг надад олгоосой гэж хүсэж байсан юм. Бас би ахтай адил бүтэн цагаар үүргээ гүйцэтгэхийг хүссэн, ингэснээр ах, эгч нарт миний хэрэг гарах бүрд би тэр даруй дэргэд нь байж, тэд бүгд намайг өндрөөр үнэлэх байлаа. Би дэлхийн ажлаасаа гарч, өөрийгөө үүрэгтээ бүрэн зориулахыг хүссэн ч амь зууж, гэрийнхнээ тэжээхийн тулд ажил хийх хэрэгтэй байлаа. Би Матай ах шиг бүтэн цагаар үүрэгтээ өөрийгөө зориулж чадахгүй байгаадаа нэлээд сэтгэлээр унаж, тэр ч байтугай, “Зүгээр л номлогч байхаа больсон минь дээр байх. Тэгвэл Матай ахтай хамтрах хэрэггүй, өөр үүрэгт шилжвэл ахын нөлөөнд автахгүй, онцгойрч чадна” гэж бодсон. Гэхдээ болих тухай үнэхээр бодох үед бага зэрэг буруутай санагдаж, юу хийхээ мэдээгүй. Бурханд залбирч, одоогийн байдлыг минь ойлгоход туслахыг Бурханаас гуйсан.

Тэгээд Бурханы үгийн нэг хэсэгт ингэж хэлсэн байдгийг бодсон: “Үүрэг Бурханаас ирдэг; үүрэг нь хүнд Бурханы өгдөг хариуцлага, даалгавар юм. Тэгвэл хүн үүргийг хэрхэн ойлгох ёстой вэ? ‘Нэгэнт энэ нь миний үүрэг, надад Бурханы өгсөн даалгавар тул энэ бол миний хүлээсэн үүрэг хариуцлага. Үүнийг хүлээн авах нь нэр төрийн хэрэг байх учиртай. Би хүлээн авахгүй байх юм уу татгалзаж болохгүй; шилж сонгож болохгүй. Надад оноогдсон зүйл бол гарцаагүй миний хийх учиртай зүйл юм. Би сонголт хийх шаардлагыг хангахгүй байгаа юм биш—сонголт хийх ёсгүй ч юм биш. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх ёстой эрүүл ухаан билээ’(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Биднийг үүргийг Бурхан өгсөн гэдгийг Бурханы үгээс би ухаарсан. Би үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэх ёстой. Хариуцлагаас булзаж, шилж сонгож болохгүй. Би ийм эрүүл ухаантай байх ёстой байжээ. Миний хувьд гэвэл, Матай ахыг давах гэсэн оргилуун хүслээ хангаагүй учраас би үүргээ гүйцэтгэхээ болихыг хүссэн. Энэ нь Бурханыг маш их гомдоожээ! Би үүргээ хариуцлага гэж үзээгүй, харин ч бусдаас ялгарах арга зам, хүндлэл бишрэл хүлээх арга гэж үзсэн. Би тэр үүргийг гүйцэтгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, харин ч байр суурийн төлөө хамтрагчтайгаа өрсөлдөж, хамтрагчаасаа давахын тулд ажлаасаа гараад, үүргээ бүтэн цагаар гүйцэтгэхийг хүссэн. Бодит асуудлаас болоод үүргээ бүтэн цагаар гүйцэтгэж чадахгүй байх үедээ онцгойрох боломжтой болохын тулд өөр үүрэгт шилжихийг хүссэн. Миний хийсэн юм бүхэн үнэндээ үүргээ гүйцэтгэхийн төлөө биш, харин үүргээ байр суурийн төлөө өрсөлдөх боломж болгон ашиглаж байсныг бодит байдал харуулсан юм. Бурхан тийм зан авирыг жигшдэг.

Сүүлд нь би Бурханы ийм үгийг харсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, нэг нэгнээ хөнөөх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). “Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдыг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үгээс би одоогийн байдлаа ойлгож авсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой!” Энэ үг үнэн байсан, миний бодит байдлыг илчилсэн. Хамтрагч маань үүргээ гүйцэтгэхдээ надаас илүү үр дүн гаргаж, ах, эгч нарын асуудлыг шийдвэрлэхдээ илүү сайн байгааг хараад ах надаас дээр, ахыг тэнд байхад би хэзээ ч онцгойрч чадахгүй гэж надад санагдсан. Тиймээс би ахад атаархаж, ахыг гадуурхаж, ахтай хамтрахыг хүсээгүй. Зориуд мессежийг нь үл тоож, утасных нь дуудлагад хариулаагүй. Ахыг өөрийнхөө туршлага, ойлголтыг нөхөрлөх үед чуулганы амьдралыг хадгалахын тулд ахтай хамтран ажиллаагүй, оронд нь ахаас өөлөхийг хичээж, бүр биеэ тоосон гэж зориуд хэлж, дайрч давшилсан, ингэснээр ахын урам зориг багасаж, онцгойрч, надаас илүү гарахаа болих байсан. Би маш хорлонтой байжээ. Ахтай хамт үүргээ гүйцэтгэх болгондоо би маш их тарчилж, ахтай үргэлж өрсөлдөхийг хүсэж, тайван байдлаа хадгалж огт чаддаггүй байсан. Яг л Бурханы хэлснээр: “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, нэг нэгнээ хөнөөх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ?” Алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь огт ханаагүй учраас хамтрагчаа үзэн ядаж эхэлсэн. Бие даан ажиллахын тулд ахаас холдож, ангижрахыг л хүсэж, бүр үүргээ гүйцэтгэхээ болих талаар бодсон. Би ямар хорлонтой, хүнлэг биш байснаа ухаарсан. Би олзоо агнадаг зэрлэг араатнаас өөрцгүй, ашиг сонирхлынхоо төлөө тэмцэлдэж, тулалдахад бэлэн байж. Би чуулганы ажлыг биш, өөрийгөө л бодож, чуулганы ажил саатсан ч гэсэн санаа зовохгүй, цочирдохгүй байсан. Би ямар аминч, өөдгүй байж вэ! Би бас Матай ахтай яагаад энгийн, эв найртай хамтран ажиллаж чаддаггүй тухайгаа бодоод, Бурханд итгэх итгэлдээ сатанлаг зан чанараасаа болж буруу замд хөл тавьснаа ухаарсан. Хэрвээ би үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй бол Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унах байсан. Би Бурханд хэд хэдэн удаа залбирч, өөрийгөө ойлгож, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд минь туслахыг Бурханаас гуйсан.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг харлаа: “Антихристүүд ямар ч бүлэгт байсан, уриа лоозон нь юу байдаг вэ? ‘Би өрсөлдөх ёстой! Өрсөлд! Өрсөлд! Хамгийн өндөрт, хамгийн хүчирхэг нь болохын тулд би өрсөлдөх ёстой!’ Энэ бол антихристийн зан чанар юм; тэд хаа явсан газраа өрсөлдөж, зорилгодоо хүрэхийг хичээдэг. Тэд бол Сатаны боол бөгөөд чуулганы ажлыг үймүүлдэг. Антихристүүдийн зан чанар ийм байдаг: Тэд эхлээд чуулганаас, олон жил Бурханд итгэсэн, хөрөнгө, зарим нэг авьяас эсвэл тусгай ур чадвартай, ах эгч нарын амийн оролтод ач тустай байсан, нэр хүнд сайтай, ах эгч нарын дунд сайнаар яригддаг, илүү их эерэг зүйлтэй хүнийг хайдаг. Тэр хүмүүс бол тэдний өрсөлдөгч юм. Ерөнхийд нь хэлбэл, антихристүүд бүлэг хүмүүсийн дунд байх болгондоо үргэлж ийм зүйл хийдэг. Тэд байр суурь, сайн нэр төр, асуудлын талаар эцсийн шийд гаргах, бүлэг дотор шийдвэр гаргах туйлын эрх мэдлийн төлөө өрсөлддөг бөгөөд үүнийг олж авмагцаа баяртай болдог… Антихристүүдийн зан чанар ийм л биеэ тоосон, жигшмээр, ухаангүй байдаг. Тэдэнд мөс чанар ч, эрүүл ухаан ч байхгүй, бүр өчүүхэн төдий ч үнэн байхгүй. Антихристэд хэвийн хүний эрүүл ухаан огт байхгүй гэдгийг үйлдэл, үйл хэргээс нь харж болох бөгөөд хүн антихристэд үнэний талаар нөхөрлөлөө ч гэсэн тэр үүнийг хүлээн авдаггүй. Чи ямар ч зөв юм хэлсэн тэд санал нийлдэггүй. Тэдний эрэлхийлэх дуртай цорын ганц зүйл бол нэр хүнд, байр суурь бөгөөд тэрийгээ тэд хүндэтгэн үздэг. Тэд байр суурийн ашиг тусыг эдэлж байгаа л бол сэтгэл хангалуун байдаг. Энэ л оршин тогтнолынх нь үнэ цэн гэж тэд итгэдэг. Ямар бүлэг хүний дунд байхаас үл хамааран, өгдөг ‘гэрэл’, ‘дулаан’, онцгой авьяас, ер бусын байдлаа тэд хүмүүст харуулах ёстой байдаг. Тэд өөрийгөө онцгой гэж итгэдэг учраас өөрт нь бусдаас илүү дээр хандах ёстой, хүмүүсийн дэмжлэг, бишрэлийг хүртэх ёстой, хүмүүс өөрийг нь хүндэлж, өөрт нь шүтэх ёстой гэж аяндаа боддог—өөрсдийгөө энэ бүхнийг хүртэх эрхтэй гэж боддог. Ийм хүмүүс ичих нүүрэндээ илэг наасан бус уу? Ийм хүмүүс чуулганд байх нь төвөгтэй биш үү?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгээс би өөрийнхөө үйлдлийн ноцтойг мэдэж авсан. Үүргээ гүйцэтгэхдээ алдар нэр, байр суурь, бусдын бишрэлийг эрж хайснаараа би антихрист зан чанар харуулсан болж таарсан юм. Үнэний талаарх Матай ахын нөхөрлөл гэгээрэлтэй, үүрэгтээ үр дүн гаргадаг, ах, эгч нар бүгд ахыг магтаж, асуулт асуудгийг хараад би ахад атаархсан. Ахаас илүү гарч, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн тулд би ажлаасаа гараад, үүргээ бүтэн цагаар гүйцэтгэхийг ч хүссэн, тэгснээр хэн нэгэнд миний хэрэг гарвал би асуудлыг нь шийдвэрлэхээр тэнд байж чадах байлаа. Тэгвэл бусад хүн намайг өндрөөр үнэлж, миний хамтрагч тэдний зүрх сэтгэлд онцгой байр эзлэхээ болино. Матай ахтай хамт үүргээ гүйцэтгэх бүрд ахын сүүдэрт амьдарч, онцгойрох ямар ч боломжгүй байгаа мэт үргэлж санагддаг байсан. Матай ах үргэлж ах, эгч нарын бишрэл, магтаалыг хүртдэгт би дургүйцэж, бүлгийн чаатад мессеж бичих үед нь хэн ч битгий хариулаасай гэж хүртэл найдан, ахаас болоод ах, эгч нарын нэг нь ч намайг анзаарахгүй байсан тул хамаг цагаа ахтай тэмцэлдэн өнгөрөөж, ахаас илүү гарч, ах эгч нарт бишрүүлж, шүтүүлнэ гэж найддаг байлаа. Алдар нэр, байр суурь олохоор хичээхдээ би үргэлж иймэрхүү зан авир гаргадаг байсан. Амбиц, хүсэл минь ханахгүй байх үед би онцгойрох ямар ч боломжгүй гэж бодоод, номлогч байхаа болихыг хүсэж, өөр үүрэг гүйцэтгэвэл нэр хүндтэй болох боломжтой гэж бодсон. Алдар нэр, байр суурийн хэнээрхэл минь хяналтаас гарсныг би ухаарсан юм. Би яг л антихрист шиг алдар нэр, байр суурийг хайрласан, энэ хүсэл миний дотор гүн үндэслэж, уг чанарт минь төрөлхөөсөө байсан. Миний алхаж яваа зам туйлын аюултай гэдгийг би ухаарсан. Бурханы зан чанар халдашгүй, Бурхан бол зөвт. Хэрвээ би өөрчлөлт гаргахаар эрэлхийлэхгүй, чуулганы ажлыг огтхон ч бодохгүйгээр алдар нэр, байр суурийн төлөө өрсөлдөхөд л анхаараад байвал Бурханд гологдож, таягдан хаягдах байжээ. Би өөрийнхөө үйлдлийг асар их жигшиж, байр суурийн төлөө хамтрагчтайгаа өрсөлдөхийг хүсэхээ больж, Бурханд залбираад, сатанлаг зан чанарынхаа дөнгө, хязгаарлалтаас ангижрахад минь туслахыг гуйсан.

Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм: “Чиний эрэл хайгуулын чиглэл, зорилго юу байхаас үл хамааран, хэрэв чи байр суурь, нэр хүнд эрэлхийлэх талаар эргэцүүлдэггүй бол, эдгээр зүйлийг хойш тавихад маш хэцүү байдаг бол эдгээр нь чиний амийн оролтод нөлөөлнө. Зүрх сэтгэлд чинь байр суурь зай эзэлсээр байгаа цагт амьдралын чинь зүг чиг, зорьсон зорилгыг чинь бүрэн хянаж, эдгээрт нөлөөлнө, энэ тохиолдолд зан чанараа өөрчлөх нь бүү хэл, үнэний бодит байдалд ороход чамд маш хэцүү байх болно. Эцэст нь Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх чинь мэдээж ойлгомжтой асуудал юм. Үүнээс гадна хэрэв чи байр суурь хөөцөлдөхөө хэзээ ч орхиж чадахгүй бол энэ нь үүргээ хангалттай биелүүлэх чадварт чинь нөлөөлж, улмаар Бурханы боломжийн бүтээл болоход маш хэцүү болно. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их үзэн яддаг, учир нь байр суурь хөөцөлдөх нь сатанлаг зан чанар, буруу зам бөгөөд Сатаны завхралаас төрөн гардаг, Бурханы ялладаг зүйл буюу Бурханы шүүж, цэвэрлэдэг яг тэр зүйл юм. Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их жигшдэг атал чи байр суурийн төлөө гөжүүдлэн тэмцсээр, ямагт үүнийг нандигнаж, хамгаалж, үргэлж өөртөө авахыг хичээдэг. Уг чанартаа энэ бүхэн Бурханд дайсагнасан хэрэг биш үү? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм. Байр суурийг эрэлхийлэх шалтаг чинь хэчнээн үндэслэлтэй байсан ч, энэ зам мөн л буруу зам бөгөөд Бурхан үүнийг таашаадаггүй. Хэчнээн их хичээдэг, хэчнээн их төлөөс төлдөг чинь хамаагүй, байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд бүтэлгүйтэх бөгөөд тэмцсээр байвал нэг л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана, энэ бол мухар зам(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Байр суурь тасралтгүй хөөцөлдсөн нь үүргээ биелүүлэх чадварт минь саад хийгээд зогсохгүй, бүтээгдсэн зүйлийн шаардлага хангахад минь саад болсныг би Бурханы үгээс харсан. Би үргэлж байр суурь эрэлхийлж, Матай ахаас давж, хүн бүрээр бишрүүлэхийг үргэлж хичээж, үргэлж өрсөлдөж, тэмцэлдэж байсан учраас улам хорлонтой, хэвийн хүн чанаргүй болж байжээ. Алдар нэр, байр суурь эрэлхийлэх нь зөв зам биш, мөхөлд хүргэх, Бурханыг эсэргүүцэх зам гэдгийг би ойлгосон. Би өөрийгөө итгэгч, бүтээгдсэн зүйл гэж үздэг болохоор үнэнийг эрж хайхад анхаарч, алдар нэр, байр суурь хөөцөлдөх мэтийн дэмий зүйл дээр тэмцэлдэхээ болих ёстой. Тэр үед л би мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийж чадна. Тиймээс би Бурханд залбирч, “Хүндэт Бурхан минь! Би сатанлаг уг чанараа танин мэдлээ. Нэр хүнд, байр суурийн хэнээрхэлд автаад би Матай ахад үргэлж атаархаж, ахтай хамтрахыг хүсээгүй. Хүндэт Бурхан минь! Одоогоос эхлээд би Танд гэмшинэ, алдар нэр, байр суурь эрэлхийлэхгүй. Үнэнийг л эрж хайж, үүргээ сайн гүйцэтгэнэ. Намайг залж чиглүүлж, надад туслаач Бурхан минь” гэсэн.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг харсан: “Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр суурийнхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох байрыг олж, тэгээд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэх ёстой; зөвхөн энэ л эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал, аливаа нэг мэргэжилд чадварлаг, зарчмыг нь ойлгож чаддаг хүмүүс байдаг бөгөөд тэр талаар тэд тэр үүрэг хариуцлагыг хүлээж, эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, гүн ойлголтоор ханган өөрсдийнх нь санаан дээр дөрөөлж, үүргээ илүү сайн биелүүлэх боломжийг бусдад олгодог хүмүүс байдаг—тэгвэл тэд санаануудаа гаргах хэрэгтэй. Хэрвээ чи тохирох байр сууриа олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр суурийнхаа дагуу биеэ авч явж байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. “Би бол жирийн хүн. Би жинхэнэ бүтээгдсэн зүйл болж, өөрийнхөө байранд зогсож, бусадтай эв найртай ажиллаж, үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэхийн тулд эрж хайх ёстой. Зөвхөн энэ л зөв зам” гэж бодогдсон. Бурхан Адамаар амьтдыг нэрлүүлсэн үеийг бодоход Бурхан Адамын зохиосон нэрсийг зөвшөөрсөн, Бурхан хэчнээн агуу гэдгээ харуулахын тулд Адамыг голж, Өөрөө нэр зохиож өгөөгүй, харин Адамын сонголтыг хүлээн авсан. Бурханы даруу, нууцлаг байдал үнэхээр хайр татам гэдгийг энэ нь надад харуулсан. Бурхан эрхэм дээд, бүх бүтээлийн Эзэн хэдий ч Өөрийгөө даруухнаар нуудаг. Миний хувьд гэвэл, би зүгээр л ердийн бүтээгдсэн зүйл мөртөө үргэлж гайхуулж, бусдын хүндлэлийг хүлээхийг хүсэж, тэр ч байтугай, өөрийнхөө байр суурь, нэр хүндийн төлөө үүрэгтээ сайн үр дүн авчирсан хүмүүсийг дарахыг оролдсон. Би дэндүү биеэ тоосон, эрүүл ухаангүй байжээ! Би хийсэн зүйлдээ маш их харамссан тул гэмшихээр Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, хамтрагчийнхаа өмнө өөрийгөө илчлэх эр зориг өгөөч гэж Бурханаас гуйсан.

Сүүлд нь би зоригоо чангалан, Матай ахаас уучлал гуйж, алдар нэр, байр суурийн төлөө ахтай нууцаар өрсөлдөх хүслийг минь харуулсан антихрист зан чанараа илчилсэн. Тийм маягаар хэрэгжүүлсний дараа би хавьгүй их тайвширч, сүүлд нь Матай ах миний байдалтай холбоотой Бурханы зарим үгийг олж өгсөн нь надад үнэхээр тус болсон. Би Бурханд маш их талархсан! Би Бурханы шаардсанаар биеэ авч явна гэдгээ Бурханд тангарагласан. Дараа нь би хамтрагчийнхаа мессежийг үл тоохоо больж, өөрийнхөө хариуцаж байсан бүх төслийн төлөв байдлын талаар идэвхтэйгээр мэдээлэл өгч эхлэн, миний ажлыг мэдэж, хянаж, надад туслах боломжийг ахад олгосон. Бид ажлаа хэлэлцэж, цуглаан, нөхөрлөлийн үеэр хамтарч, бие биеэ нөхөж, нэг баг болж чуулганы ажлыг хадгалсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Товойлгогчийн шалгалт

Шиндао, Өмнөд Солонгос “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны...

Messenger дээр бидэнтэй холбоо барих