Харуулах зорилгоор үүргээ гүйцэтгэхийн үр дагавар

2023-07-11

2021 онд би хэд хэдэн чуулганы ажлыг хариуцаж байлаа. Тэр чуулганууд дөнгөж байгуулагдсан, бүх ажил нь эхний шатандаа байсан тул дээд түвшний удирдагч ажлыг удирдан чиглүүлэхээр байнга ирж, асуудал илэрсэн үед цаг тухайд нь нөхөрлөж, ялангуяа сайн мэдээний ажлын талаар их асуудаг байсан юм. Бусад чуулганы сайн мэдээний ажил үнэхээр сайн явагдаж, сар бүр тэр чуулгануудад олон хүн үнэн замыг судалж, элсэж байгааг хараад би үнэхээр атаархаж, сайн мэдээний ажил дээд түвшний удирдагчид үнэхээр чухал гэдгийг, өөрийгөө энэ тал дээр нэлээд дулимаг гэдгийг бодлоо. Хэрэв би сайн хийж чадаагүйгээс болоод манай сайн мэдээний ажил саатвал удирдагч намайг хэв чанаргүй, ажлаа хийж чадахгүй байна гээд халах нь дамжиггүй байв. Тиймээс нэг хэсэгтээ сайн мэдээний ажилд маш их хүчин чармайлт гаргаж, ажил хэрхэн явагдаж байгаа талаар ах эгч нараас байнга мэдээлэл авч, шийдэл олохын тулд тэдэнтэй хамт асуудлыг нэгтгэн дүгнэдэг байсан ч бусад ажлын талаар нэг их асууж, хяналт тавьдаггүй байлаа. Хэсэг хугацааны дараа манай сайн мэдээний ажил илүү үр дүнд хүрсэн ч усалгааны ажлын үр дүн буурсан. Зарим шинэ итгэгчид бэрхшээл тулгарч, пасторууд нь үймүүлж, цаг тухайд нь усалгаа, дэмжлэг авч чадаагүйгээс сөрөг болж, цуглаанд оролцохоо больсон. Үүнийг хараад би усалгааны ажилчид дутагдаж байгаа тул зарим шинэ итгэгчийг услагч болгон сургах ёстой байх гэж бодлоо. Гэвч тэр үед дээд түвшний удирдагч голдуу сайн мэдээний ажилд анхаарал хандуулдаг, бусад чуулган бүгд энэ тал дээр маш сайн байгаа нь санаанд оров. Хэрэв би сайн үр дүнд хүрч чадахгүй бол удирдагч намайг чадваргүй гэж бодох нь гарцаагүй тул би сайн мэдээний ажилд эрч хүчээ төвлөрүүлэх ёстой гэж бодсон. Ингэж бодоод би шинээр ирэгсдийг хөгжүүлэх талаар нэг их бодоогүй. Дараа нь удирдагч бидний ажлыг шалгаад, сүүлийн саруудад шинэ итгэгчдийг сургаагүй, чуулганы шинэ гишүүдийг цаг тухайд нь услаагүйг маань олж мэдэв. Тэр ууртайгаар, “Бурханы гэр биднээс шинэ итгэгчдийг хөгжүүлэхийг удаа дараа шаардсан. Та бидний ажлын ийм чухал хэсгийг зогсоочхож, яагаад тэгсэн юм бэ?” гээд, усалгааны ажил хариуцаж байсныг минь цуцлав. Би бага зэрэг эргэлзсэн ч үүнийг хариуцахгүй байхад зүгээр, чуулганд хийх ажил маш их байгаа ч би хийж амжихгүй байсан тул зөвхөн сайн мэдээний ажлыг хариуцвал сайн хийж чадна гэж бодоод, өөртөө байгаа асуудлыг ер ойлгоогүй. Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр л би шинээр ирэгсдийг услах мэтийн ийм чухал хариуцлагаа алдсанд миний авах сургамж байж таарна гэдгийг ухаарсан учраас энэ асуудал дээр өөрийгөө үнэхээр эргэцүүлэх ёстой болсон. Би Бурханд хандан зүрх сэтгэлдээ чимээгүйхэн залбирч, намайг гэгээрүүлж, өөрийгөө мэдэхэд залж чиглүүлэхийг гуйлаа. Залбирсныхаа дараа би удирдагчийн саяхан шалгаж байсан ажилд л анхаарлаа хандуулж байснаа ухаарав. Удирдагч ямар нэг зүйл дурдаагүй л бол миний хариуцлагын хүрээнд асуудал үүссэн ч би тоодоггүй байлаа. Би харуулахын тулд л ажиллаж байсан биш үү? Хожим нь би үүнтэй холбоотой Бурханы зарим үгийг олсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим чуулган сайн мэдээний ажил түгээхдээ тун удаан байдаг бөгөөд энэ нь ердөө л хуурамч удирдагчид үүргээ умартаж, дэндүү олон алдаа гаргадгаас болдог. Янз бүрийн ажил хэрэгжүүлж байх үед хуурамч удирдагчдын шийдвэрлэж, засаж, залруулах ёстой олон асуудал, гажуудал, ташаарал үнэндээ байдаг ч тэд ачаа үүрдэггүй, төрийн түшмэлийн дүрд л тоглоод, бодитой ажил хийж чаддаггүйн улмаас аймшигтай замбараагүй байдал бий болгодог. Зарим чуулганы гишүүд нэгдмэл байдлаа алдаж, нэг нэгнээ доош хийж, бие биеэ сэжиглэж, болгоомжилдог; мөн Бурханы гэр өөрсдийг нь таягдан хаяна хэмээн түгшиж, айдаг. Хуурамч удирдагчид ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ ямар ч тодорхой ажил хийдэггүй. Ажил нь зогсонги байдалтай хэвээр байгаад хуурамч удирдагчид огтхон ч шаналдаггүй; тэд өөрсдөө босоод ямар ч бодитой ажил хийдэггүй, харин ч ажлаа зөвхөн Дээрхийн төлөө л хийдэг мэт, юу хийх, юу хийхгүйг Дээрх өөрсдөд нь хэлж өгч, тушаал буулгахыг хүлээдэг. Хэрвээ Дээрх тодорхой шаардлага хэлэхгүй, шууд тушаал, заавар өгөхгүй бол тэд юу ч хийдэггүй, хайхрамжгүй, хааш яаш байдаг. Тэд Дээрхийн өгсөн болгоныг хийж, түлхвэл хөдөлдөг ч түлхэхгүй бол хайхрамжгүй, хааш яаш байдаг. Хуурамч удирдагч ямар байдаг вэ? Товчоор хэлбэл, тэд бодитой ажил хийдэггүй, өөрөөр хэлбэл, тэд удирдагчийн ажлаа хийдэггүй. Тэд шийдвэрлэх, үндсэн ажлаа ноцтой цалгардуулж, юу ч хийдэггүй. Хуурамч удирдагч ийм байдаг(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Хуурамч удирдагчид өөрсдийгөө сайхан харагдуулах ажилд л бүхнээ зориулдгийг би Бурханы үгээс харсан. Тэд удирдагчдынхаа шаардсаныг, эсвэл бүх хүний харж чадах зүйлийг л хийдэг. Удирдагч нь ямар нэгэн тушаал өгөхгүй бол тэр ажил хэдийнээ тааруу байсан ч хараагүй царайлах юм уу зүгээр л аргацаадаг. Ийм хүн үүргээ биелүүлэхдээ чуулганы ажлыг огтхон ч хамгаалдаггүй, ямар ч бодитой ажил хийдэггүй. Тэд ямар ч хүн чанаргүй, хүний мөсгүй бөгөөд үнэнийг эрж хайгч, үнэнийг хайрлагч биш юм. Үүргээ гүйцэтгэж байхдаа ч тэд зүгээр л үймүүлж, ёрын мууг үйлддэг. Өмнө нь би хүн чанар муутайгаа ер мэдэрч байгаагүй ч тэгэхэд иймэрхүү байдалтай байгаагаа олж харсан. Тэгээд үүргээ яаж гүйцэтгэж байснаа бодлоо. Дээд түвшний удирдагч үнэхээр сайн мэдээний ажлыг эн тэргүүнд тавьж, намайг энэ ажилд тааруухан байсан болохоор маш их удирдамж, тусламж үзүүлж байсныг харсан учраас би үүндээ түүртсээр байвал халагдана гэж санаа зовж байв. Байр сууриа хадгалахын тулд би сайн мэдээний ажилд илүү анхаарлаа хандуулж, ажлынхаа бусад талыг үл тоож эхэлсэн. Тэр хугацаанд би өөрийнхөө ажлын цар хүрээнд хамаарах бусад зүйлд хяналт тавих ёстой гэсэн ойлголттой байсан ч удирдагч тэдгээр зүйлийн талаар асуугаагүй болохоор нэг их чухал биш гэж санагдсан тул тэдгээрийг хийгээгүй. Би удирдагчийн шаардсан ажил болон нэр төр, байр сууринд минь ашиг тустай зүйлсийг л хийж, Бурханы хүслийг огт харгалзан үзээгүй, үүргээ гүйцэтгэхдээ удирдагч хүний хариуцлагыг биелүүлээгүй. Би ердөө харуулах зорилгоор, удирдагчийг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийж, үүрэгтээ хандах хандлага минь аль хэдийн миний ажилд нөлөөлсөн. Бурханы гэрийн олон удаа нөхөрлөснөөр бид хэв чанар сайтай шинэ итгэгчдийг усалж, төлөвшүүлэх ёстой байсан, ингэснээр тэд үүргээ гүйцэтгэх боломжтой болж, хаанчлалын сайн мэдээг өргөжүүлэхэд тустай байх болно. Гэтэл би ийм эгзэгтэй ажлыг хийхгүй хоёр гурван сар болж, ажлаа ноцтой саатуулсан нь мууг үйлдсэн хэрэг байлаа. Ингэж бодоход үнэхээр сэтгэл гонсойж, Бурханд залбирч, “Өө Бурхан минь, би үнэхээр хуурамч, зальжин байжээ. Би өөрийгөө сайхан харагдуулахын төлөө л зүтгэж, чуулганы ажлыг саатуулсан. Бурхан минь, би гэмшмээр байна!” гэлээ.

Дараа нь антихристүүдийн зан чанарыг илчилсэн Бурханы зарим үгийг уншсан нь өөрийгөө мэдэхэд минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд үнэнийг хэрэгжүүлэхдээ ийм хандлагатай байдаг: Өөрсдөд нь ашигтай үед, хүн болгон өөрсдийг нь магтаж, бишрэхээр байвал тэд лавтайяа үүрэг хариуцлага хүлээж, гадаад үзэмжийн төлөө нэр төдий хүчин чармайлт гаргана. Үнэнийг хэрэгжүүлэх нь тэдэнд ашиггүй, хэн ч үүнийг нь харахгүй, дээд түвшний удирдагч нар байхгүй бол тийм үед тэд үнэнийг хэрэгжүүлнэ гэж огт үгүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх нь нөхцөл байдал, цаг хугацаа, олны өмнө хийж байна уу эсвэл нүднээс далд хийж байна уу, үр ашиг нь хэр их байх вэ гэдгээс хамаардаг; тэд иймэрхүү зүйл дээр ер бусын гүйлгээ ухаантай, сэргэлэн байдаг бөгөөд ямар ч ашиг олохгүй, өөрсдийгөө гайхуулахгүй байхыг зөвшөөрөхгүй. Хүчин чармайлтыг нь үнэлэхгүй, хэчнээн ихийг хийгээд хэн ч хардаггүй бол тэд ямар ч ажил хийдэггүй. Ажлыг Бурханы гэрээс шууд зохицуулсан бөгөөд хийхээс өөр аргагүй байлаа ч гэсэн энэ нь өөрийнх нь байр суурь, нэр хүндэд ашигтай эсэхийг бодож үздэг. Хэрвээ энэ нь тэдний байр сууринд хэрэгтэй, нэр хүндийг нь нэмэгдүүлэхээр байвал байгаа бүхнээ энэ ажилд зориулан, сайн ажиллаж, нэг сумаар хоёр туулай намнаж байна гэж боддог. Хэрвээ энэ нь тэдний байр суурь, нэр хүндэд ашиггүй, муу хийвэл нэр хүндийг нь гутааж магадгүй байвал үүнээс мултрах арга зам, шалтаг бодож олдог. Ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй тэд үргэлж нэг л зарчмыг дагадаг: Тэд ашиг тус хүртэх ёстой. Антихристүүд өөрт нь ямар ч зардалгүй, зовж, төлөөс төлөх шаардлагагүй, нэр хүнд, байр сууринд нь ашиг тустай ажилд л хамгийн дуртай. Дүгнэж хэлбэл, антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг бүхэлд нь бодож үзмэгцээ л үйлддэг; тэд үнэнийг жинхэнээсээ, чин сэтгэлээсээ, туйлын дуулгавартайгаар, зөвшилцөлгүйгээр дагадаггүй, харин шилж сонгож, болзолтойгоор дагадаг. Энэ нь ямар болзол вэ? Тэдний байр суурь, нэр хүнд хамгаалагдах ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Энэ болзол биелсэн тохиолдолд л тэд юу хийхээ шийдэж, сонгоно. Өөрөөр хэлбэл, антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг хэрхэн хангах, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажил, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Бодитой ажил хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, булай биш байна уу?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Антихристүүд бол зальжин хүмүүс, тийм биш гэж үү? Тэд юу ч хийсэн сэм төлөвлөж, найм, арав, эсвэл бүр түүнээс ч олон удаа тооцоолдог. Тэд олны дунд яаж илүү тогтвортой байр суурьтай болох, хэрхэн илүү нэр төртэй, илүү өндөр алдар хүндтэй болох, хэрхэн Дээрхэд тал засаж, ах, эгч нараар өөрийгөө дэмжүүлж, хайрлуулж, хүндлүүлэх вэ гэж л боддог бөгөөд эдгээр үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Тэд ямар замаар явж байна вэ? Тэдний хувьд Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол, Бурханы гэрийн ажил бол гол анхаарал хандуулдаг зүйл нь биш, санаа зовдог зүйл нь бүр ч биш. Тэд юу гэж боддог вэ? ‘Эдгээр зүйл надтай ямар ч хамаагүй. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх; хүмүүс өөрсдийнхөө төлөө, нэр хүнд, байр суурийнхаа төлөө амьдрах ёстой. Энэ бол хамгийн өндөр зорилго. Хэрэв өөрийнхөө төлөө амьдарч, өөрийгөө хамгаалах ёстойгоо мэдэхгүй бол тэр тэнэг хүн. Хэрэв надаас үнэний зарчмуудын дагуу хэрэгжүүлж, Бурхан болон Бурханы гэрийн зохицуулалтад дуулгавартай байхыг шаардвал энэ нь надад ямар нэг ашиг тустай эсэх, мөн тэгснээр ямар нэг давуу талтай байх эсэхээс хамаарна. Бурханы гэрийн зохицуулалтад захирагдахгүй байснаар цэвэрлэгдэж, ерөөл хүртэх боломжоо алдах магадлалтай бол би захирагдана.’ Иймээс нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд антихристүүд ихэвчлэн жаахан буулт хийхийг сонгодог. Антихристүүд байр суурийн төлөө ямар ч зовлонг тэсвэрлэж чаддаг, сайн нэр хүндтэй байхын тулд ямар ч төлөөс төлж чаддаг гэж хэлж болно. ‘Агуу хүн хэзээ буулт хийх, хэзээ буулт хийхгүйгээ мэддэг’ гэх үг тэдний хувьд үнэн юм. Энэ бол Сатаны логик, тийм биш гэж үү? Энэ бол ертөнц дээр амьдрах Сатаны гүн ухаан, мөн Сатаны оршин тогтнох зарчим юм. Үнэхээр жигшүүртэй!(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Бурханы үгээс би, антихристүүд уг чанартаа зальжин, ов мэхтэй; асар аминч, жигшүүртэй гэдгийг харсан. Тэд үүргээ гүйцэтгэхдээ нэр төр, байр сууриа л бодож, ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьдаг. Хэрэв ямар нэг зүйл өөрсдөд нь ашигтай, нэр хүндэд нь ашигтай, мөн удирдагчдын сайшаал, ах эгч нарын дэмжлэгийг хүртэхээр байвал тэр зүйлд өөрсдийгөө зориулна. Харин хийлээ ч гэсэн удирдагчдад анзаарагдахгүй ажил юм уу нэр төр, байр сууринд нь нэмэргүй зүйлсийн төлөө төлөөс төлөхийг хүсдэггүй. Антихрист ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө нэр хүнд, байр сууриа хэрхэн хамгаалах талаар болон өөрсдийнхөө ашгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тооцоолдог, чуулганы ажлыг хамгаалах тухай огтхон ч боддоггүй. Би хэрхэн авирласнаа эргэцүүлээд, антихристтэй адил зан чанар харуулсан гэдгээ олж харсан. Би үүргээ биелүүлэхдээ чуулганы ажилд юу ашиг тустай байхыг бодолцоогүй, чуулганы ажлыг дэмжихийн оронд удирдагчид сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд би яах вэ, байр сууриа хадгалахын тулд яаж дутагдлаа харуулахгүй байх вэ гэдгийг л дотроо тооцоолж байлаа. Удирдагч сайн мэдээний ажлын талаар их асууж байгааг би анзаарч, энэ нь түүний хувьд чухал гэдгийг мэдсэн тул байр сууриа хамгаалахын тулд сайн мэдээний ажилд хэт их ач холбогдол өгч, тэр ажилд хяналт тавьж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийг хичээсэн. Харин удирдагч усалгааны ажилд хэсэг зуур анхаарахгүй байгааг хараад би ажлынхаа тэр талыг үл тоомсорлож, үүнд цаг зарцуулсан ч удирдагчийн магтаалыг хүртэхгүй гэж санагдсан. Бидэнд услагч дутагдаж, шинэ итгэгчдийг цаг тухайд нь услаагүйн үр дагавар хэдийнээ гарсныг би сайн мэдэж байсан ч үүнийг анхаараагүй, зүгээр харсаар байж усалгааны ажилд хохирол учруулсан. Би үүргээ үнэхээр хичээнгүй гүйцэтгэдэг мэт харагдаж, удирдагчийн шаардсан бүхнийг хийх гэж яардаг байсан ч үнэн хэрэгтээ өөрийнхөө ажил хэргийг явуулж, хуурамч дүрээр хүмүүсийг мэхэлж, Бурханыг хуурч, аминч, хувирамтгай, зальжин байжээ. Би ийм чухал ажилд томилогдсон ч алхам тутамд өөрийн ашиг сонирхлыг бодож, тооцоолсоор, үүргээ нэр төр, байр суурийн араас хөөцөлдөхийн эхлэл гэж үзсэн. Би антихристийн замаар алхаж, хийсэн бүхэн минь Бурханы зэвүүцлийг төрүүлж байв. Үүнийг ойлгомогцоо би чуулганы ажилд саад учруулж байсан гэдгээ, намайг халах нь дэндсэн хэрэг биш гэдгийг ухаарсан юм. Над шиг маш аминч, зальжин, хариуцлагагүй хүн ийм чухал ажилд тохирохгүй. Би өөрийгөө буруутгаж, харамсаж, Бурханд маш их өртэйгөө мэдэрсэн! Би зүрх сэтгэлдээ Бурханд хандан, удирдагч ямар нэг зүйлийн талаар асууж лавласан эсэхийг үл харгалзан, миний ажлын цар хүрээнд багтаж байгаа л бол бүхнээ зориулж, үнэхээр гэм буруугаа засах болно гэж залбирлаа. Хачирхалтай нь, намайг Бурханд гэмшихэд бэлэн болмогц удирдагч надаас усалгааны ажлыг дахин хариуцахыг хүсэв. Тэр мөчид миний сэтгэл маш их хөдөлж, би энэ үүргээ туйлын нандигнаж, дахин хэзээ ч нэр төр, байр сууриа бодохгүй байх ёстой гэж бодож байлаа. Үүний дараа би ажилдаа шамдаж, анхаарал хандуулж байгаагүй ажлуудаа цаг алдалгүй эрэмбэлж, тэдгээрийн талаар мэдэж авч, хяналт тавьж, асуудлуудыг бодитоор шийдвэрлэсэн. Ийм маягаар ажиллаж эхэлмэгц сэтгэл хамаагүй дээрдэв.

Хэд хоногийн дараа чуулганууд цэвэрлэх ажил хийх ёстой гэж Бурханы гэрээс зарлигдлаа. Би сайн мэдээний болон усалгааны ажлыг хариуцаж байгаа, эдгээр нь чухал ажил тул цэвэрлэх ажил миний үндсэн хариуцлагад хамааралгүй гэж санагдаад, хамтрагч үүнийг зохицуулж чадна гэж бодсон. Тиймээс би үүнд нэг их ач холбогдол өгөлгүй, энэ ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар хамтрагчтайгаа зүгээр л товчхон ярилцаж, түүнд энэ ажлыг хариуцуулав. Би түүнээс тухайн ажлын явц, бэрхшээлийн талаар огтхон ч асуугаагүй. Нэг цуглаан дээр санаандгүй байж байтал удирдагч цэвэрлэх ажил хэрхэн явагдаж байгааг асуулаа. Тэр өөр чуулганы талаар асууж, тэд хэнийг цэвэрлэсэн, тэр хүмүүс яаж авирласан, энэ ажилд ямар нэгэн бэрхшээл тулгарсан эсэх, ойлгоогүй зүйл гарсан эсэхийг мэдэхийг хүсэв. Би цэвэрлэх ажлыг шалгаагүй, юу ч мэдэхгүй байсан болохоор үнэхээр сандарсан. Надаас асуух үед нь юу ч мэдэхгүй байвал удирдагч намайг бодитой ажил хийгээгүй гэж хэлэх нь гарцаагүй. Миний үүргийг өөрчилбөл, эсвэл намайг үүргээс чөлөөлбөл яах вэ? Тэр үед надад нэг л бодол төрсөн: цуглаан дуусмагц тэр төслийн явцыг мэдэж авч, цэвэрлэгдсэн хүмүүсийн тоог гаргаж, хэнд эргэлзэж байгаагаа хараад, тэднийг хасах ёстой эсэх талаар тэр даруй хэлэлцэн шийдье, тэгснээр удирдагч үүнийг шалгах юм бол би наад захын хариултыг нь өгч чадна, удирдагч намайг бодитой ажил хийж чадна гэж бодох болно. Цуглаан дуусахад аль хэдийн шөнө дунд өнгөрч байсан бөгөөд би хамтрагчаасаа тэр төслийн талаар асуухыг хүссээр байв. Яг түүнтэй холбогдохоор зэхэж байтал нэг л биш санагдсан. Би дахиад л харуулахын төлөө ажиллаж байгаа биш үү? Ингэж шалгаж шинжлэх нь зүгээр л хэлбэрдэж байгаа хэрэг, хэрэв бид буруу шийдвэрт хүрч, хасагдах ёсгүй хүнийг цэвэрлэх юм бол ах эгч нарын аминд хариуцлагагүй хандсан хэрэг болох биш үү? Хэрэв би сайтар судалж, нягтлахгүйгээр яаран шийдвэр гаргаж, буруу хүнийг цэвэрлэвэл ажилдаа хариуцлагагүй хандаад зогсохгүй, ах эгч нарыг хохирооно. Ингэж бодоод бага зэрэг хүйтэн хөлс урсаж, чимээгүйхнээр “Бурхан минь, би дахиад л харуулахын тулд ажиллаж эхэллээ. Би одоо цэвэрлэх ажилд хяналт тавихаар яарч байна. Энэ нь Таны хүслийг бодолцож, үүргээ сайн биелүүлэхийн тулд биш, харин миний нэр хүнд, байр суурийн төлөө юм. Би дахиад л заль гаргаж, Таныг хуурч байна. Бурхан минь, би үүргээ ердөө ч чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй, харин сайхан харагдахын тулд л аливааг хийж байна. Энэ бүхнийг Та жигшдэг. Өө Бурхан минь, би өөрийгөө эргэцүүлж, Танд гэмшихийг хүсэж байна” гэж залбирав. Яг тэр үед саяхан уншсан Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи удирдагч бол хэдэн ч төсөл хариуцсан байсан, байнга оролцож, асуулт асуухын зэрэгцээ бас аливаа зүйлийг шалгаж, асуудал гарвал даруйхан шийдвэрлэж байх нь чиний хариуцлага юм. Энэ бол чиний ажил. Тиймээс чи бүс нутгийн удирдагч, дүүргийн удирдагч, чуулганы удирдагч, эсвэл аль нэг багийн удирдагч, зааварлагчийн аль нь ч байсан, хариуцлагынхаа цар хүрээг лавтай мэдэж авчхаад энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа эсэх, удирдагч, ажилчны биелүүлэх учиртай хариуцлагыг биелүүлсэн эсэх, ямар ажил хийгээгүй, ямар ажлыг сайн хийгээгүй, ямар ажлыг хийхийг хүсэхгүй, ямар ажил нь үр дүнгүй байгаа, ямар ажлын зарчмыг нь ухаж ойлгож чадаагүйгээ байнга шинжлэх ёстой. Энэ бүгдийг чи байнга эргэцүүлэх ёстой. Үүний зэрэгцээ, чи бусад хүнтэй нөхөрлөж, асуулт асууж, Бурханы үг ба ажлын зохицуулалтаас хэрэгжүүлэх төлөвлөгөө, зарчим, болон замыг хэрхэн олж тогтоохыг сурах ёстой. Аливаа ажлын зохицуулалтын тухайд, энэ нь захиргаа, хүний нөөц, чуулганы амьдрал, эсвэл энэ нь ямар нэг мэргэжлийн ажилтай холбоотой ч байсан, хэрвээ энэ нь удирдагч, ажилчдын хариуцлагыг хөндөж байвал энэ нь чиний биелүүлэх ёстой хариуцлага бөгөөд хариуцлагын чинь хүрээнд байвал чи үүнд санаа тавих ёстой. Мэдээжийн хэрэг, ямар ч төслийг хоцроохгүйн тулд нөхцөл байдалд үндэслэн эрэмбэ дараалал тогтоох ёстой(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг маш тодорхой. Чуулганы ажлыг хариуцдаг удирдагчийн хувьд бид хэчнээн олон төсөл хариуцаж байгаагаас үл хамааран тэдгээрийг эрэмбэлж, хяналт тавьж, асууж лавлаж, шалгах ёстой бөгөөд ингэснээр төсөл болгон зохих ёсоор явагдана. Энэ бол удирдагч эсвэл ажилчны хийх ёстой зүйл, бодитой ажил хийх цорын ганц арга зам юм. Гэтэл би бодит үр дүнд хүргэх чухал ажлыг, эсвэл удирдагчийн тогтмол асуудаг даалгаврыг гүйцэтгэж байх л юм бол бодитой ажил хийж байгаа хэрэг гэж бодсон. Харин дээд түвшний удирдагчийн нэг их асуудаггүй, үр дүн нь илт харагдахгүй зүйлсийн талаар би бараг юм хийгээгүй, хяналт тавиагүй. Гэвч үнэн хэрэгтээ би үүргээ биелүүлэхдээ чадах бүхнээ хийх ёстой байсан. Зарим төсөл аль хэдийн хэрэгжиж эхэлсэн, хэсэг хугацаанд хэлэлцэгдээгүй байсан ч зогсонги байдалд орсон юм уу дараагийн арга хэмжээг авах шаардлагагүй гэсэн үг биш бөгөөд би тэднийг дэс дарааллынх нь дагуу шалгах ёстой байлаа. Тэр төслүүдийн талаар огт асуугаагүйгээс минь болоод үйл явц нь саатсан бол энэ нь хариуцлагагүй бөгөөд Бурханд үнэнч биш юм. Ажилдаа хандах хандлагынхаа талаар бодоход би цэвэрлэх ажил үнэхээр чухал гэдгийг мэдэж байсан ч үндсэндээ миний хариуцлага биш юм шиг санагдсан бөгөөд үүнийг сайн хийвэл миний хүчин чармайлтыг хэн ч харахгүй байх байсан тул энэ ажилд сэтгэлээ зориулаагүй, нухацтай хандаагүй. Би тэр ажлын явцын талаар огт мэдэхгүй байсан. Удирдагч энэ тухай асуухыг сонссон даруйдаа би шалгахаар яарч, удирдагчийг миний ажлын талаар асуухад хариулах боломжтой байхын тулд энгийн жаахан хяналт тавихыг хүссэн, ингэвэл удирдагч бодитой ажил хийхгүй байгааг минь олж мэдэхгүй, намайг халахгүй байв. Би заль гаргаж, хууран мэхэлж, нэр төр, байр сууриа хамгаалж, чуулганы ажилд хариуцлага хүлээхгүй байсан. Энэ бол мууг үйлдэж буй хэрэг!

Дараа нь би үүргээ гүйцэтгэж буй сүүлийн үеийн хандлага, гүйцэтгэлийнхээ талаар бага зэрэг бодоод, Бурханы үгийн энэ хэсгийг санав: “Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл тэнцэх эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийхийг үл харгалзан ямар нэг зүйл хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүст байдаг буруу ойлголт юм. Бурхан юмны зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, тоомсор болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I). “Хэдийгээр хүн бүр үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч үнэний бодит байдалд орох нь амар хэрэг биш. Хамгийн гол нь үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Чи эдгээр зүйлийг өдөр бүр эргэцүүлэх ёстой. Ямар ч асуудал, бэрхшээлтэй тулгарсан бай, үнэнийг хэрэгжүүлэхээ больж болохгүй; үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж сураад, эцэст нь үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Ингэх нь хамгийн чухал. Чи юу ч хийлээ гэсэн, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах гэж бүү оролд, өөрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавивал чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Өөрийнхөө төлөө л явдаг хүмүүсийг хар—аль нь үнэнийг хэрэгжүүлж чадах вэ? Нэг нь ч чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бүгдээрээ үнэнч шударга, үнэнийг хайрладаг, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Тэд бүгдээрээ мөс чанар, эрүүл ухаантай, ашиг сонирхол, нэрэлхүү зан, нэр нүүрээ орхиж чаддаг, махан биеийг хаяж чаддаг хүмүүс. Тэд бол үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс… Үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг хайрладаггүй хүмүүсээс өөр замаар явдаг: Үнэнийг хайрладаггүй хүмүүс Сатаны гүн ухаанаар амьдрахад үргэлж анхаарлаа төвлөрүүлдэг, гаднаа сайхан зан авир, үнэн сүсэттэй байдал харуулах төдийд л сэтгэл ханадаг боловч зүрх сэтгэлд нь цадиггүй дур хүсэл, хүсэл тэмүүлэл байсаар байдаг, байр суурь, нэр алдар эрэлхийлсэн хэвээр, ерөөгдөж, хаанчлалд орохыг хүссэн хэвээр байдаг ч үнэнийг эрэлхийлдэггүй, завхарсан зан чанараа хаяж чаддаггүй учраас үргэлж Сатаны ноёрхол дор амьдардаг. Үнэнийг хайрладаг хүмүүс бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэхийг хичээж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээдэг. Бурханы талаарх үзэл юм уу буруу ойлголцол гарвал тэрийгээ шийдвэрлэхийн тулд даруй Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг; тэд Бурханы хүслийг хангах хэмжээнд үүргээ сайн гүйцэтгэхэд анхаардаг; үнэнд шамдаж, Бурханыг мэдэхээр эрэлхийлж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг болж, бүх муу үйлээс зайлдаг. Энэ бол үргэлж Бурханы өмнө амьдардаг хүн юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн зан авир нь хүний зан чанарын өөрчлөлтийг илтгэдэггүй). Би үүргээ биелүүлэхдээ өөрийгөө сайхан харагдуулахын тулд л аливаа зүйлийг хийж, удирдагчаар хүндлүүлж, улмаар байр сууриа хадгалах талаар үргэлж боддог байсан. Өөрийгөө ухаантай гэж бодсон ч үнэндээ би тэнэг байж. Бурханы үг тов тодорхой, Бурхан үүргээ гүйцэтгэж буй хүний зүрх сэтгэлийг анхаарч үздэг. Хүн хэр их ажил хийж байгаа мэт харагддаг, хэр олон хүнээр магтуулж байгааг биш, харин үүрэгтээ хандах хандлага нь Бурханы хүслийг харгалзан үздэг эсэхийг Бурхан хардаг. Түүнчлэн чуулганд хүмүүсийг халах зарчим гэж байдаг. Хэнийг ч түр хугацаанд ажлаа сайн хийгээгүй гэх шалтгаанаар санамсаргүй байдлаар халдаггүй. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэл зөв байж, чуулганы ажлыг дэмжиж чадвал, туршлага дутсанаас болоод зарим нэг алдаа гаргавал Бурханы гэр тэднийг дэмжиж, тусална. Хэрэв тэд үнэхээр хэв чанар муутайгаасаа болоод ажил хийж чадахгүй бол чуулган тэдэнд зориулж өөр үүрэг зохицуулж өгнө. Ерөнхийдөө, гол нь зүрх сэтгэлээ зөв байлгах явдал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхдээ буруу санаа зорилготой байж, Бурханы хүслийг бодолцдоггүй бол, зөвхөн нэр төр, байр суурийн араас хөөцөлдөж, эсвэл удирдагчдаар үнэлүүлэхийн тулд заль гаргаж, мэхэлдэг бол гаднаа ажил хийж байгаа мэт харагдаж, зовж, төлөөс төлж чадаж болох ч сэдэл чинь буруу бөгөөд чи бүхнийг өөрийнхөө төлөө хийж байна. Энэ бол үүргээ биелүүлж байгаа хэрэг огт биш бөгөөд Бурханы сайшаалыг хүртэхгүй. Цэвэрлэх ажил бол Бурханы гэрийн чухал төсөл гэдгийг би мэдэж байсан, мөн хамтран зүтгэгчдийнхээ ахицыг ойлгож, хянах нь миний ажлын нэг хэсэг байлаа. Би зөв хандлагатай байж, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Дараа нь би хамтран зүтгэгчидтэйгээ цэвэрлэх ажлын үйл явцын талаар ярилцаж, ямар бэрхшээл тулгарсан талаар асуув. Тэгээд би ажилтнуудыг дүгнэх ажилд гар бие оролцож, бид цэвэрлэх нөхцөлд тохирсон хүмүүсийг цэвэрлэлээ. Үүнийг хийсний дараа би үнэхээр тайвширсан юм.

Энэ бүх туршлагаас би маш их зүйлийг олж авсан. Би удирдагчийн чухалчилж, анхаарал хандуулж буй ажлыг хийх нь бодитой ажил хийж буй хэрэг гэж боддог байлаа. Гэхдээ би эдгээр туршлагаар дамжуулан, зөв сэдэл байхгүй мөртөө нэр төр, байр суурийнхаа төлөө, мөн бусдаар бишрүүлж, удирдагчид зусардахын төлөө үүргээ биелүүлж байгаа бол энэ нь үүргээ биелүүлэх биш, харин харуулахын тулд л ажиллаж байгаа хэрэг гэдгийг ойлгосон. Ингэж хичнээн их ажил хийсэн ч Бурхан хэзээ ч сайшаахгүй. Үүрэг гүйцэтгэх явцад Бурхан бидний зүрх сэтгэлийг анхаарч, бидний үүрэгтээ хандах хандлага, чуулганы ажлыг дэмжиж байгаа эсэх, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу амьдарч чадах эсэхийг хардаг. Энэ л хамгийн чухал зүйл юм. Бурханы удирдамжийн ачаар л би үүнийг ойлгож авсан юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих