Байр сууриас эрх чөлөөг олох нь

2021-11-18

Дун Энь, Франц

2019 онд би чуулганы удирдагч болсон юм. Би юмыг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зөв ажлыг зөв хүмүүст нь даалгаагүй бөгөөд тэр бүхэн чуулганы амьдралд нөлөөлж, би харууслаар дүүрэн байлаа. Тиймээс чуулганы ажлыг сайтар ойлгож авахаар шийдсэн юм. Тухайн үед хоёр бүлгийн удирдагчийг өөр албан тушаалд томилох ёстой байсан боловч тэдний оронд тавихад тохирох хүнийг олж чадахгүй л байлаа. Би сэтгэлийн түгшүүрт автаж, “Эдгээр албан тушаалд тохирох хүн олж чадахгүй бол удирдагч маань намайг бодитой ажил хийх чадваргүй гэж хэлнэ. Тэгээд эцэст нь би халагдвал яана аа?” хэмээн бодож байв. Тэгээд тархиа гашилгаж байтал Жан эгч бодогдлоо. Жан эгч сайн хэв чанартай, үүрэгтээ сайн, бүлгийн сайн удирдагч болно доо. Ийнхүү бодоод сэтгэл амарч санаа алдан, тэр албан тушаалд таарах хүнийг олсон юм шиг, тэр ажилд зөв хүн очихоор ажил минь одоо арай амар болох юм шиг санагдлаа.

Гэтэл, яг тэр үед өөр нэг чуулганы удирдагч Ли эгч над руу утасдан, тэдний чуулганд маш олон хүн шинээр элссэн боловч услах хүн хангалтгүй байгаагаа хэлээд, шинээр элсэгчдийг услах ажлыг хариуцуулахаар Жан эгчийг өөрийнхөө чуулган руу томилох боломжийн талаар надтай ярилцахыг хүсжээ. Энэ санааг би эрс эсэргүүцэж, “Тэгээд манай чуулган яах болж байна вэ? Жан эгч өөр газар томилогдвол бид яах вэ? Хэрэв би бүлгийн удирдагч болох өөр хүн олж, энэ ажлыг зохицуулж чадахгүй бол эцэстээ халагдаж магадгүй!” хэмээн бодлоо. Намайг юу ч хэлэхгүй байгааг анзаарсан Ли эгч: “Танай чуулганы ихэнх хүн удаан хугацаанд итгэсэн, итгэл нь суурьтай болчихсон. Жан эгчийг шилжүүлбэл та өөр хэн нэгнийг сургаад л авчихна шүү дээ. Ажилд чинь нэг их нөлөөлөхгүй дээ” гэж хэлэв. Би үүнийг сонсохыг үнэхээр хүсээгүй бөгөөд маш их эсэргүүцэх сэтгэл төрж байв. Тэгээд би “Хүн сургах тийм хялбархан юм шиг, амархан юм ярьж байх шив!” гэж бодлоо. Ли эгчийн чуулганд тусламж хэрэгтэй байгааг мэдэж байсан ч би завхарсан зан чанартаа захирагдаж, түүнийг юу ч гэж хэлсэн, хүссэн зүйлийг нь өгөхөөс татгалзаж байв. Бас түүнийг буруутган, аминчхан загнаж, зөвхөн өөрийнхөө чуулганыг л бодоод байна гэж бодож байсан юм. Санааг нь хэрхэн эсэргүүцэж байгааг хараад Ли эгч хүчлэхээ болилоо. Утсаар ярьсны дараа надад маш тавгүй санагдсан бөгөөд бууж өгөхгүй, хэн ч гуйсан Жан эгчийг өгөхгүй гэж өөртөө шийдэв. Маргааш нь удирдагч маань энэ асуудлын талаар надтай ярилцахаар ирлээ. Манай чуулганд хүмүүс ямар их дутагдаж байгааг болон бидэнд тулгарч буй бүх асуудлын талаар би яриад л байв. Удирдагчид ямар ч боломж олгохгүйгээр бэрхшээлүүдийнхээ талаар ярьсаар байлаа. Эцэст нь удирдагч хэлэх үггүй болж, асуудлыг шахаж шаардсангүй. Жан эгчийг үлдээж чадахаар болсондоо би баяртай байв. Тэр орой Жан эгчийг дэвшүүлэх талаар хэлэлцэхээр хэдэн санваартантай уулзлаа. Гэхдээ би Ли эгчийн чуулганд тулгарч буй бэрхшээлүүд болон Жан эгчийг шилжүүлэхийг гуйхаар удирдагч маань ирсэн талаар дурдаагүй юм. Болсон бүхний талаар тэдэнд хэлээгүй учраас Жан эгчийг бүлгийн удирдагч болгохыг тэд бүгд зөвшөөрсөн. Намайг өөртөө сэтгэл хангалуун байж байтал удирдагч маань надтай болон ажлын хамтрагчтай минь ярилцахаар гэнэтхэн ирлээ. Эцэст нь, ажлын шаардлагаар Жан эгчийг шилжүүлэхээр шийдсэн юм. Хүн болгон үүнийг зөвшөөрсөн болохоор би эсэргүүцэх боломжгүй болсон боловч энэ нь надад үнэндээ таалагдсангүй; хэн нэгэн баруун гарыг минь тастчихсан юм шиг санагдаж байлаа. Дараагийн хэдэн өдөр нь тэр бүх хэрэг явдал санаанд орох болгонд үнэхээр сэтгэл хямарч байсан юм. Үүргээ ч гүйцэтгэмээргүй санагдаж, шөнө орондоо эргэж хөрвөөн цурам хийж ч чадахгүй, энэ хэрэг явдал толгойд минь эргэлдсээр, эцэст нь би Бурханд ийнхүү залбирлаа: “Бурхан минь, би зөвхөн албан тушаалаа л хамгаалахын тулд Жан эгчийг явуулахыг хүсээгүй. Би үүнийг зүгээр орхиж чадахгүй байна. Бурхан минь, энэ нөхцөл байдал дунд намайг залж чиглүүлж, хөтлөөч. Намайг өөрийгөө орхиж, өөрийгөө бага ч гэсэн мэдэж авч чаддаг болгооч.”

Ингэж залбирсны дараа би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хүмүүс үнэнийг ховорхон хэрэгжүүлдэг; тэд үнэнээс ихэвчлэн нүүр буруулж, аминчхан бөгөөд завхарсан сатанлаг зан чанартай амьдардаг. Тэд өөрсдийн алдар хүнд, нэр төр, байр суурь, ашиг сонирхлыг сэрэмжлэн манадаг ба үнэнийг олж аваагүй. Тийм учраас тэдний шаналал их, санаа зовох юм олон бөгөөд дөнгө хүлээс нь арвин байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”). “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). Бурханы үг зүрхийг минь зүссэн юм. Сатаны завхруулсан хүн төрөлхтний булай муухайг, нэр алдар, эд баялгийн төлөөх хүмүүсийн дотоод тэмцлийг Бурхан илчилсэн—энэ яг л миний байдал байжээ. Жан эгчийн асуудал дээр юу харуулснаа би бодож үзлээ. Удирдагчийн албан тушаалаа хамгаалахын тулд Бурханы гэрийн ажлыг бүхэлд нь үл тоомсорлож, Жан эгчийг алдах юм бол манай чуулганы ажилд нөлөөлж, би удирдагчийн албан тушаалаа алдана гэж айж байсан. Тийм ч учраас, удирдагч маань Жан эгчийг гуйхаар ирэхэд татгалзах янз бүрийн шалтгааныг бодож олж байв. Жан эгчийн үүргийг зохицуулахдаа удирдлагыг гартаа авч, толгойлон, Ли эгч, удирдагч хоёрыг мэхлэх гэж оролдон, санваартнуудыг хуурах явуулга хийсэн. Өөрийн алдар нэр, эд баялаг, байр суурийг хамгаалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, тархиа гашилгаж байж. Би ямар хувиа хичээсэн, жигшүүртэй, ов мэхтэй байгаа вэ! Тэр нь надад амьтны ертөнцийн зэрлэг араатнуудыг санагдуулсан юм. Тэд газар нутаг, хоолны төлөө бие биетэйгээ тэмцэлдэж, алж, хамгийн хүчтэй нь орой дээр нь гардаг. Тэгтэл би: Хүмүүсийг хяналтдаа байлгахын тулд өрсөлдөж, албан тушаалаа хамгаалах гэж оролдсоноороо ямар ч хүн чанаргүй зэрлэг араатан шиг болжээ. Тэгээд би миний зан авир ямар аймшигтай байсныг ухаарсан юм. Хэдийгээр би ачаа үүрч, чуулганыхаа ажилд санаа тавьж байгаа мэт харагдавч сэтгэлийнхээ гүнд үнэндээ албан тушаалаа бодож байж. Яг л Бурханы үгэнд илчилснээр “Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?” Эхнээсээ төгсгөл хүртлээ би Жан эгчийг хяналтдаа байлгахыг хичээж, явуулах хүсэлгүй байсан. Жан эгчийг манай чуулганы гишүүн хэмээн бодож, үүргийг нь бид шийдэх ёстой, би хариуцах ёстой, хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэж бодож байлаа. Ямар биеэ тоосон байснаа би олж харсан юм. Би хүн чанар, эрүүл ухаанаа алдсан байж, тэгээд л тэр! Яг тэр үед би шашны хүмүүст сайн мэдээ номлож байх үед цугларалтынх нь олон гишүүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, албан тушаал нь хэрэггүй болж байгааг пасторууд харсан тухай бодож үзлээ. Хүмүүсийг үнэн замыг судлахыг нь болиулахын тулд тэд чадах бүхнээ хийсэн. Тэд сайн мэдээ түгээж байсан хүмүүс рүү дайраад зогсохгүй итгэгчдийг өөрсдийнх нь хонин сүрэг, хэн ч тэднийг булаахгүй гэж ичгүүр сонжуургүйгээр хэлсэн юм. Тэр үед би, миний зан авир үнэн чанартаа тэдгээр пасторын авираас ялгаагүй байсныг ухаарлаа. Албан тушаал, амин зуулгаа авч үлдэхийн тулд би ах эгч нарыг хяналтдаа байлгахыг хүсэж, Бурханы гэр тэднийг өөр газар руу шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байсан. Би Бурханы хонийг булаан авч, энэ хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэхийг оролдож байж! Ингэж бодоод айдас төрж эхлэв. Би айсандаа дагжин чичирч, Бурханы өмнө очоод “Бурхан минь, би буруу зүйл хийжээ. Би Таныг эсэргүүцэж байжээ, Танд гэмшихийг хүсэж байна” хэмээн залбирсан билээ.

Түүнээс хойш нэг их удалгүй Бурхан дахин нэг удаа намайг турших нөхцөл байдлыг зохицуулсан юм. Өөр нэг чуулганы удирдагч баримт бичиг хянан засварлах ажлыг хариуцаж чадах хүн яаралтай гуйсан зурвас надад явуулсан байв. Манай чуулганы Чэнь эгч ийм ажилд сайн бөгөөд үүргээ болгож хариуцаж авсныг тэрээр сонссон болохоор Чэнь эгч энэ албан тушаалыг авч чадах эсэхийг асуусан байлаа. Чэнь эгч энэ ажилд яг таарахыг би маш сайн мэдэж байсан боловч тэрээр манай чуулганы сайн мэдээ түгээгч бөгөөд энэ ажилдаа ч маш сайн байсан юм. Чэнь эгчийг шилжүүлснээс болоод манай сайн мэдээний ажил хэцүүдвэл юу болох вэ? Бодитой ажил хийж чадахгүй байна гээд эцэст нь удирдагч надтай харьцвал яах вэ? Би албан тушаалаа ч авч үлдэж чадахгүй байж магадгүй. Тэд зүгээр л өөр хүн олсон нь дээр гэж би шийдээд, тэр удирдагчийн зурваст зориуд хариулахгүй өнгөрсөн юм. Тэгтэл гэнэт надад “Өмнө нь албан тушаалаа хамгаалахын тулд би Жан эгчийг өгөхийг хүсээгүй. Энэ удаад би тэгж садаа болж болохгүй” гэж бодогдсон юм. Гэвч надад үнэхээр шаналгаатай, зөрчилдөөнтэй санагдсаар байлаа. Би: “Хэн нэгнийг шилжүүлэх хэрэгтэй болох болгонд би яагаад ингэж их эсэргүүцдэг юм бэ? Би үргэлж л ажилд маань нөлөөлж, албан тушаалаа алдах талаар сэтгэл зовниж байх юм. Алдар нэр, эд баялаг, байр суурийн дөнгө, хязгаарлалтаас би яаж чөлөөлөгдөж болох вэ?” гэж бодов. Тэгээд би Бурханд чимээгүйхэн залбирч, намайг залж чиглүүлж, байр суурийг эрэлхийлдгийн минь мөн чанарыг ойлгуулж, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэхэд минь туслахыг Түүнээс гуйсан билээ.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Антихристүүдийн ааш авирын мөн чанар нь байр суурьтай болж, хүмүүсийг талдаа оруулж, өөрийг нь дагаж, хүндэлдэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт янз бүрийн арга, барил ашиглах явдал байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд бол хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай зориуд тэмцэлдээгүй байж болзошгүй хэдий ч нэг зүйл баттай: Тэд хүмүүсийг булаалдаж Бурхантай тэмцэлдэхгүй байхдаа ч гэсэн тэдний дунд байр суурь, эрх мэдэлтэй байхыг мөн л хүсдэг. Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаагаа ухаарах өдөр ирж, өөрсдийгөө хяналтад авлаа ч гэсэн л хүмүүсийн дунд байр суурь олж, өөрсдийгөө батлах өөр бусад арга ашигласаар байдаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг бүх зүйл нь үүргээ үнэнчээр гүйцэтгэдгээс бүрддэг юм шиг харагддаг бөгөөд тэд Бурханы жинхэнэ дагалдагчид мэт санагдуулдаг боловч хүмүүсийг хянаж, тэдний дунд байр суурь, эрх мэдэл олж авах гэсэн санаархал нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн, хүмүүсээс юу ч гэж гуйлаа гэсэн тэд Бурханы үг, шаардлагад таарсан байдлаар хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлдэггүй, мөн Бурханы айлдвар болон үнэнийг ойлгосныхоо үр дүнд эрх мэдэл, байр суурийн эрэл хайгуулаа орхидоггүй; тэд санаархалдаа тувт автаж, энэ нь тэдний ааш авир, бодлыг хянан удирдаж, алхдаг замыг нь тодорхойлдог. Энэ нь антихристийн төгс жишээ мөн. Антихристийн ялгарах онцлог юу вэ? ‘Антихрист гэж хүмүүсийг олж авахын тулд Бурхантай тэмцэлдэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс биш үү?’ гэж зарим хүн асуудаг. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг байж магадгүй, Бурханы оршин тогтнолыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрдөг, итгэдэг байж магадгүй, мөн Бурханыг дагаж үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй байж болох ч нэг зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй: тэд эрх мэдэл, байр суурийн төлөөх санаархлаа хэзээ ч орхихгүйба өөрсдийн орчин, өөрсдөд нь хандах Бурханы хандлагаас үүдэн тэдгээр зүйлийн эрэл хайгуулаа орхихгүй. Эдгээр нь антихристүүдийн онцлог шинж юм. Хэдий их зовсон байвч, хэчнээн их үнэнийг ойлгосон байвч, үнэний хэчнээн олон бодит байдалд орсон байвч, Бурханы талаар хэчнээн их мэдлэг эзэмшсэн байлаа ч гэсэн эдгээр гадаад үзэгдэл, илрэлтийн цаана тэд байр суурь, эрх мэдлийн төлөөх санаархал, эрэл хайгуулаа хэзээ ч хазаарлахгүй, эсвэл орхихгүй бөгөөд энэ нь тэдний уг чанар, мөн чанарыг яг таг тодорхойлдог. Бурхан ийм хүмүүсийг антихристүүд гэж тодорхойлдогт өчүүхэн ч алдаа мадаг байхгүй; энэ нь тэдний чухамхүү уг чанар болон мөн чанараар тодорхойлогдсон(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (3)”). Эрх мэдэл, байр суурийг эрхэмлэж, ийм зүйлийг амьдрах шалтгаанаа болгох нь антихристийн уг чанар, хэв шинж гэж Бурхан илчилсэн. Тэдний үйлдэл бүрийн үндэс болон сэдэл нь алдар нэр, эд баялаг, байр суурийг гэх хүсэл бөгөөд тэр нь бүр Бурханы хонийг хүртэл өөрийн болгож, Бурханыг эсэргүүцэж, эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдах хүртлээ огт гэмшихгүй байхаар тийм их байдаг. Бурханы үгийг эргэцүүлэнгээ би айж эхэлсэн. Би байр сууриа үнэхээр эрхэмлэдэг байж. Эхний удаад би албан тушаалаа хамгаалахын тулд Жан эгчийг шилжүүлэхийг зөвшөөрөхөөс татгалзсан. Одоо энэ удаад, албан тушаалынхаа төлөө Чэнь эгчийг явуулахыг хүсэхгүй, байр сууриа л бодож, Бурханы гэрийн ажлын талаар бодох нь байтугай Бурханы хүслийг ч огт хайхраагүй. Бурханы гэрийн ажлыг хүртэл хохироон байж албан тушаалаа авч үлдэхээр шийдэж, байр суурийнхаа төлөө хүмүүсийн талаар Бурхантай тэмцэлдэж ч чадаж байв. Бурханыг хүндлэх сэтгэл минь хаана байна вэ? Би Бурханд итгээгүй; байр суурь, эрх мэдэлд итгэж байгаа нь антихристийн уг чанар биш гэж үү? Чэнь эгч бичиг баримт хянан засварлахдаа сайн, тийм ажил хийхдээ ч дуртай гэдгийг би тун сайн мэдэж байсан. Гэвч албан тушаалаа хамгаалахын тулд түүний саналыг ч асуугаагүй, давуу талд нь таарсан үүрэг ч оноогоогүй, харин түүний эзэн нь юм шиг авирлаж, өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр явуулахаас татгалзсан. Би чуулганыг өөрийн нутаг дэвсгэр мэт үзэж, миний зөвшөөрөлгүйгээр хэнийг ч шилжүүлэхгүй байжээ. Би антихристийн адилаар хүмүүсийг хорьж, хяналтдаа байлгахыг оролдож байсан бус уу? Албан тушаалдаа баттай үлдэхийн тулд хэв чанартай, давуу талтай ах, эгч нарыг чуулгандаа үлдээхийг хичээж байж. Би тэдэнд өөрийн өмч хөрөнгө мэт хандаж, тэднийг захирч, илүү олон хүнийг албан тушаалынхаа төлөө хөдөлмөрлүүлэхийг хүсэж байжээ. Миний ийм санаархлыг Бурхан үнэхээр жигшин голдог бөгөөд би хараагдвал зохих байв! Бурханд итгэсэн олон жилийн хугацаанд эрэл хайгуулын талаарх үзэл бодол минь өөрчлөгдөөгүй, алдар нэр, эд баялаг, байр сууринд ягштал дөнгөлөгдөөд, антихристийн замаар алхаж байснаа олж харсан юм. Өмнө нь миний мэддэг байсан нэг антихрист санаанд орлоо. Тэрээр үргэлж алдар нэр, эд баялаг, байр суурийг эрэлхийлж, удирдагч болмогцоо хүмүүсийг хяналтдаа байлгаж, өөрийн гэсэн бие даасан эзэмшил газрыг байгуулахыг оролдсоноор албан тушаалаа бэхжүүлэхийг хичээж байсан юм. Тэрээр үнэнийг огт хүлээн авахгүй, дарангуйлагч шиг авирлаж, Бурханы гэрийн ажилд ноцтой саад учруулж, эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдсан. Алдар нэр, эд баялаг, байр суурийг эрэлхийлэх нь там руу хөтлөх антихристийн зам гэдгийг би ухаарлаа! Намайг амжиж буцаасай гэсэндээ Бурхан сатанлаг уг чанарыг минь таниулж, буруу зам дээр байгааг минь харуулахын тулд намайг илчлэх нөхцөл байдлыг ахин дахин зохицуулжээ. Эдгээр нөхцөл байдал нь надад ирсэн шүүлт байж, гэхдээ түүнээс ч илүүтэйгээр, тэдгээр нь Бурханы асар их хайр, аврал байжээ! Бурханы уйгагүй хүчин чармайлтыг эргэцүүлж байхдаа би бууж өгч эхэлсэн бөгөөд ийм нөхцөл байдалд эсэргүүцэх сэтгэл төрөхөө больсон юм. Бурханы зохицуулсан бүхэн надад яг хэрэгтэй зүйлс байсныг би мэдэрч, чин сэтгэлээсээ гэмшиж, тэдгээр нөхцөл байдлыг дуулгавартай зүрх сэтгэлээр туулахыг хүссэн билээ.

Сүүлд нь би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм: “Үүрэг гэж юу вэ? Чи үүргээ өөрөө удирддаг юм биш—энэ нь чиний өөрийн ажил алба биш; харин ч Бурханы ажил юм. Бурханы ажилд чиний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг нь чиний үүргийг бий болгодог. Хүний хамтран ажиллах ёстой Бурханы ажлын хэсэг нь хүний үүрэг юм. Үүрэг бол Бурханы ажлын нэг хэсэг—энэ нь чиний өөрийн алба, хувийн бизнес биш, мөн амьдралын чинь хэрэг явдал ч биш. Чиний үүрэг гадаад, дотоод асуудлыг шийдвэрлэх явдал байсан ч бай, энэ бол Бурханы гэрийн ажил, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Энэ нь чиний хувийн ажил хэрэг биш(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). “Чи чуулганы удирдагч байхаар сонгогдсон бол чуулганы удирдлага чиний үүрэг мөн. Үүнийг чи өөрийн үүрэг мэтээр үздэг бол яаж биелүүлэх ёстой вэ? (Бурханы шаардлагын дагуу). Бурханы шаардлагын дагуу ажиллана гэдэг нь үүнийг тайлбарлах ерөнхий арга. Тэгвэл тодорхой нарийн ширийн зүйл нь юу вэ? Нэгдүгээрт, энэ бол үүрэг болохоос албан тушаал биш гэдгийг чи мэдэх ёстой. Албан тушаалд томилогдлоо гэж бодвол асуудал үүснэ. Гэхдээ чи, ‘Би чуулганы удирдагч байхаар сонгогдсон болохоор бусдаас нэг анги доош байх хэрэгтэй; та нар бүгд надаас дээш, надаас агуу’ гэж хэлэх юм бол энэ ч мөн буруу хандлага юм; хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол хэчнээн их дүр эсгээд ч огт нэмэргүй. Харин чи энэ талаар зохих ойлголттой байх ёстой. Эн түрүүнд чи энэ үүрэг маш чухал гэдгийг мэдэх ёстой. Чуулган олон арван гишүүнтэй бөгөөд чи энэ хүмүүсийг Бурханы өмнө яаж аваачих, тэдний олонход үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орох боломж яаж олгох талаар бодох ёстой. Түүнчлэн сул дорой, идэвхгүй хүмүүсийг үүргээ идэвхтэй биелүүлж чаддаг болгохын тулд сул дорой, идэвхгүй байдгийг нь болиулахаар мэрийх ёстой бөгөөд үүргээ биелүүлж чаддаг бүх хүнд үүргээ тийнхүү биелүүлж, чадах чинээгээрээ гүйцэтгэх боломж олгох учиртай. Үүргээ биелүүлэхтэй нь холбоотой үнэнийг тэдэнд ойлгуул, ингэснээр тэд үүргээ биелүүлэхдээ хааш яаш байлгүй, сайн биелүүлж, Бурхантай хэвийн харилцаатай байж чадна. Түүнчлэн садаа хийж, үймээн үүсгэдэг, аль эсвэл Бурханд олон жил итгэсэн атлаа ёрын муу хүн чанартай хүмүүс бий; энэ хүмүүсээс арга хэмжээ авах ёстойд нь арга хэмжээ авч, хөөх ёстойг нь хөөж, төрлийнх нь дагуу хүн бүрд зохих зохицуулалт хийж, хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол Чуулган дахь харьцангуй сайн хүн чанартай, бага зэрэг хэв чанартай, ажлын нэг тал дээр хариуцлага хүлээж чадах цөөн хэдэн хүнийг бүгдийг нь хөгжүүлэх ёстой… Хүн бүрийг тултал нь ашиглаж, хувийн чадавхыг нь бүрэн хэрэглэж, хийж чаддаг зүйл, хэв чанарынх нь чансаа, нас, Бурханд итгэсэн хугацааных нь дагуу тохирох үүрэг бэлдэх ёстой. Төрөл бүрийн хүнд тусгайлан зориулсан төлөвлөгөө гаргаж, хүн хүнд ялгаатай хийх ёстой, ингэснээр тэд Бурханы гэр дэх үүргээ биелүүлж, чиг үүрэгтээ дээд зэргээр зүтгэж чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Үүрэг бол хүний өөрийнх нь хувийн ажил хэрэг биш гэдгийг Бурханы үг надад харуулсан юм. Бидний үүрэг Бурханаас ирдэг, бид үүнийг Түүний шаардсанаар гүйцэтгэх ёстой. Хүмүүсийг сургах нь Бурхан удирдагчдаас хийхийг шаарддаг зүйл юм. Бурхан Өөрийн ажилд зориулан бүхий л төрлийн чадвартай хүнийг бэлддэг бөгөөд чуулганы удирдагчийн хувьд би Түүний шаардлага, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх ёстой. Би авьяастай хүн олоод түүнийг сургаж, санал болгох ёстой, ингэснээр хүн болгон давуу талаа зөв газарт бүрэн ашиглаж, үүргээ гүйцэтгэж, сайн мэдээний ажлыг илүү сайн дэлгэрүүлэхийн тулд тус тусын чиг үүргээ биелүүлж чадна. Энэ л Бурханы хүсэлд нийцдэг бөгөөд бас ах эгч нарын хийхийг хүсдэг зүйл юм. Би Бурханы хүслийг ойлгомогцоо нөгөө чуулганы удирдагчид зурвас бичиж Чэнь эгчийг шилжүүлж байгаагаа баталгаажуулсан юм. Ийм маягаар хэрэгжүүлж эхэлмэгц зүрх сэтгэл минь илүү тайвширсан санагдлаа. Тэгээд би Бурханы ерөөлийг олж харав. Гайхалтай нь, тэр жилийн 11 дүгээр сард сайн мэдээгээр олж авсан шинээр элсэгчдийн тоо өмнөх сараасаа гурав дахин нэмэгдсэн юм. Бурханы ажлаар дамжуулан үүнд хүрсэн гэдгээ би мэдэж байсан бөгөөд Түүнд талархаж, Түүнийг магтахаа больж чадахгүй байлаа!

Урьд нь би алдар нэр, эд баялаг, байр суурийн төлөө тэмцэлдэж, алдар нэр, эд баялаг, байр суурийг эрэлхийлэх завхралд хэзээ ч дургүйцдэггүй байсан. Хүн болгон Сатанаар завхруулагдсаныг харахад бид бүгдээрээ ижилхэн зан чанартай байх учиртай, үүнийг хэдхэн хоногт өөрчлөх боломжгүй гэж би бодоод, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй байжээ. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, илчлэгдэж, туршигдсанаараа эцэст нь би тэдгээр зүйлийг эрэлхийлэх мөн чанарын талаар тодорхой хэмжээний ялган таних чадвартай болсон юм. Тийм зүйлсийг эрэлхийлэх нь Бурханыг эсэргүүцэх явдал гэдгийг олж харж, зүрх сэтгэлийнхээ гүнээс өөрийгөө үзэн ядаж эхэлсэн. Би үнэнийг эрэлхийлж, гэмшиж, өөрчлөгдөхийг хүсдэг болсон. Одоо би махан биеэ хаяж, зарим үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа нь бүгд Бурханы ажлын ач билээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүрэгт зэрэглэл байдаггүй

Карен, Филиппин Төгс Хүчит Бурханд итгэхээсээ өмнө би багш нартаа магтуулдаг, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг, бусдад өндрөөр үнэлүүлэх...

Бурханд итгэх замд орох нь

Ронгуан Харбин хот, Хэйлонжиан муж Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд...

Дахин төрөлт

Ян Жэнг Хэйлонжианг муж Би бодол санаа нь хоцрогдмол, хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих