Бурханы үг сүнсийг минь сэрээлээ

2021-11-18

Наньнань, АНУ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл, ерөөл хайрлахгүй, мөн хүнийг урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, Өөрийнхөө хэлдэг үг болон хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг… Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог… Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажилд болон Түүний үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийн энэ хэсгийн талаар зарим нэг туршлага надад бий.

2016 оны 6 дугаар сард би англи хэл дээрх уншлагын багт үүрэг гүйцэтгэхээр томилогдоод үнэхээр баярлаж байлаа, учир нь эцэст нь нэг юм англи хэлний чадвараа ашиглахаар болсон юм. Би чадвараа бүрэн харуулах болно! Тэгээд нутгийн ах эгч нартаа хэлж, сайхан мэдээ дуулгахаар тэсэн ядан хүлээж байлаа. Энэ тухай мэдэх үеийн тэдний нүүрэн дээрх атаархсан харцыг хүртэл төсөөлж байв.

Үүргээ гүйцэтгэж эхэлсний дараа бусад ах эгч нар англиар үнэхээр чөлөөтэй уншдаг, маш сайн дуудлагатайг би анзаарсан юм. Тэд ихэвчлэн хоорондоо англиар ярьж, цуглааны үеэр ч, үүргээ гүйцэтгэж байхдаа ч бүгд англиар харилцаж байв. Миний англи хэл тэднийх шиг тийм сайн байгаагүй. Би атаархахын зэрэгцээ сэтгэл түгшиж байсан боловч өөртөө ийнхүү хэлж байв: Би хичээнгүйлэн сурч байгаа цагт нэг л өдөр тэдэн шиг, эсвэл бүр тэднээс ч сайн болно! Ингээд би илүү эрт босож, орой болтол сууж англи хэл судалж, үг цээжилж эхэлсэн юм. Би ажлын бүтээмжээ хэрхэн сайжруулж болох талаар үргэлж бодож байлаа. Хэн нэгэн ажлын туршлагаа хуваалцахыг сонсох болгондоо би үзгээ гаргаж ирэн, тэмдэглэл хөтөлж эхэлдэг байв. Гэвч яах ийхийн зуур олон сар өнгөрч, би хамгийн удаан ахицтай, багийн хүн болгоноос хамгийн муу гүйцэтгэлтэй хэвээр байлаа. Үүргээ гүйцэтгэхгүй, залуу ах эгч нараас үргэлж зөвлөгөө, тусламж авах ёстой болдгоо мэдэж байсны дээр, тэр үед багийн удирдагч надад ихэвчлэн дорд, энгийн ажил оноодог байсан нь намайг багт огтоос чухал бус юм шиг санагдуулахад хүргэсэн юм. Би үнэхээр урам хугарч, сэтгэл гонсойж байв. Хожим нь шинэ эгч манай багт ажиллахаар ирлээ. Тэрээр манай багийн үүргийг мэдэхгүй учраас түүнд туслахыг надаас хүссэн юм. Багийнхаа хамгийн чадвар муутай гишүүн байхаа больсондоо би нууцхан баярлаж байв. Гэтэл гайхмаар нь, энэ эгч авьяастай, юмыг хурдан сурдаг хүн байсан тул англи хэл нь хурдан сайжирч, хоёр, гуравхан сарын дотор гүйцэтгэлээрээ надаас аль хэдийнээ давж билээ. Энэ нь намайг сандаргалаа: “Энэ янзаараа бол, удахгүй би ахиад багийнхаа хамгийн муу гишүүн нь болох юм байна. Би илүү удаан ажиллаж байгаа бусад гишүүд шиг сайн гүйцэтгэхгүй байхыг ойлгож болно. Гэтэл одоо энэ шинэ хүн орж ирээд, түүнд туслахыг надаас гуйсан байтал, огт удаагүй байхад тэр аль хэдийнээ надаас сайн болчихлоо. Ичгүүртэй юм аа!” Би өдөр бүр байр суурь, нэр хүндийн төлөө өрсөлдөн амьдарч, байнга сэтгэл түгшиж байлаа. Өдөр хоногийг туйлын зовлонтойгоор өнгөрүүлж, төрөлх хотдоо үүрэг гүйцэтгэж байсан хуучин цагаа санагалзаж эхлэв. Би хэлэлцүүлэг, төлөвлөлтийг удирддаг нэгэн байсан. Ах эгч нар маань бүгд миний үзэл бодолтой санал нийлж, чуулганы удирдагчид намайг өндрөөр үнэлдэг байлаа. Би чухал хүн байсан байтал одоо бол маш доор унажээ. Энэ талаар бодох тусам улам гомдол төрж, хэлмэгдсэн мэт санагдаад, эцэст нь нэг удаа угаалгын өрөөнд нуугдаж байгаад уйлсан юм. Тэр шөнө би орондоо эргэж хөрвөөн унтаж чадсангүй. “Анхны өдрөөсөө л би багийнхаа хамгийн муу гишүүн нь байж ирсэн. Бусад ах эгч нар намайг юу гэж бодож байгаа бол? Би энд үлдэхийг хүсэхгүй байна” гэж бодогдсоор л байлаа. Гэхдээ тэр үед би, амьдарч байгаа цагтаа Түүний төлөө өөрийгөө зарлагдаж, Түүний хайрыг хариулна гэж Бурханд ариун тангараг өргөснөө бодсон юм. Би үүргээ үнэхээр орхих юм бол амлалтаасаа буцаж байгаа хэрэг бус уу? Би Бурханыг хуурч, Түүнээс урваж байгаа хэрэг бус уу? Сэтгэл ихэд гонсойж байсан учраас би Бурханд залбирч, “Бурхан минь, энэ нөхцөл байдлыг яаж давахаа, эсвэл үүнээс юу сурч авахаа мэдэхгүй байна. Намайг залж чиглүүлж, гэгээрүүлээч” хэмээн хэлсэн юм.

Үүний дараа утсан дээрээсээ Бурханы үгийн энэ хэсгийг уншсан билээ: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, ‘Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй’ хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, оршин тогтнолынтөлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үг миний нөхцөл байдлыг төгс тайлбарлажээ! Байр суурийн төлөөх хүслээ хангаагүйгээс болоод би маш их шаналж, бүр үүргээ гүйцэтгэхийг эсэргүүцэж, үүргээ орхиж, Бурханаас урвахыг хүсэж байсан бус уу? Багт орсноосоо хойш ажлын гүйцэтгэлээ сайжруулахын тулд англи хэлийг маш хичээнгүйлэн сурч байсны шалтгаан нь би өөрийгөө батлан харуулж, багаасаа онцгойрохыг л хүсэж байсан юм. Шинэ эгч маш хурдан сайжирч байгааг хараад гүйцэтгэл нь надаас илүү давж, би ахиад л багийнхаа хамгийн муу нь болох вий гэхээс санаа зовж байлаа. Би бүх л өдөржин байр суурийн талаар сэтгэл хямарч туйлын зовлонтой амьдарсан. “Оршин тогтнолынтөлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийн зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн” хэмээх Бурханы үгийг хараад би өөрөөсөө “Яагаад би байр суурийг эрмэлзээд байна вэ? Ямар бодол надад энэ бүх зовлонг учруулаад байна вэ?” гэж асуулаа. Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа л би “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх мэт сатанлаг мэргэн үгийн дагуу амьдарч байснаа ухаарсан юм. Бага байхын л багш нар маань биднийг гойд сайн, шилдгийн шилдэг байхыг сургаж ирсэн. Би нэр хүндтэй, алдартай хүмүүсийг үргэлж хүндэлж, тэдэнд атаархаж, яг тэдэн шиг болохыг хүсдэг байв. Хаана ч байсан хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийг үргэлж хүсэж, хэрэв тэд бүгд намайг биширч, дэмжиж, магтаж байвал бүр ч сайн байдаг байлаа. Энэ бол бахдам, үнэ цэнтэй амьдралаар амьдрах арга зам гэж бодоод, бусдаар бишрүүлж, магтуулахгүй бол амьдрал зовлонтой санагдаж, гутардаг байв. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж эхэлснийхээ дараа би ийм зүйлсийг эрэлхийлсээр байж. Харин төдийлөн ахиц гарахгүй, бусдын магтаал, бишрэлийг хүртэхгүй байх үедээ би гутранги болж, урам хугарч, сэтгэлээр унасан юм. Тэгээд бүр үүргээ орхиж, Бурханаас урвах талаар ч бодсон. Би нэр хүндийн хэнээрхэлдээ бүрэн автсан байлаа. Тэр үед л буруу зүйлийн араас хөөцөлдөж байснаа ухаарсан билээ. Би үнэнийг эрэлхийлж, Бурханы хайрыг хариулах үүргээ гүйцэтгэхгүй, нэр хүнд, байр суурын төлөөх хүслээ хангах л гэж тэгж байж.

Бурханы үгэн дэх илчлэл нь миний эрэл хайгуул хэчнээн буруу байсныг надад харуулсан. Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ… Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншсаны дараа бусдаар бишрүүлэх чухал биш гэдгийг би ухаарсан юм. Бурханы дээд эрх, төлөвлөгөөнд захирагдаж, Бурханы гэрийн ажлыг баримталж, үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэх нь л үнэхээр чухал бөгөөд илэн далангүй, үнэнч шударга амьдрах гэдэг нь энэ билээ. Бурханы хүслийг ойлгосны дараа сэтгэл маш их уужирсан юм. Багийнхаа хамгийн муу гүйцэтгэлтэй гишүүн хэвээр байсан боловч энэ талаар нэг их сэтгэл гонсойхоо больж, ямар нэгэн зүйл миний нэр хүнд, байр суурийг хөндөх үед урьдынх шигээ сул дорой байхаа больсон. Би ухамсартайгаар Бурханд залбирч, буруу сэдлээ хаяж, тайвширч, үүргээ гүйцэтгэж чаддаг байв. Гэвч Сатаны хор миний дотор гүн үндэслэж, уг чанар минь болжээ. Зүгээр нэг ойлгох нь үүнийг үндсээр нь таслахад хангалтгүй бөгөөд би цэвэрлэгдэж, өөрчлөгдөхийн тулд илүү их шүүлт, цэвэршүүлэлт туулах шаардлагатай хэвээр байв.

Манай багийн удирдагч манай ажлыг хянуулахаар Лю эгч, Жан эгч хоёрыг томилсон, учир нь тэр хоёр хоёулаа мэргэжлийн ур чадвар сайтай байлаа. Би атаархахын зэрэгцээ хор шар хөдөлж байв. Бусад ах эгч нарт зааварлах нь нэр хүндийн илрэл мэт санагдаж байсан юм. Би яагаад тэдэн шиг байж чадахгүй байна вэ? Би ямар ч ур чадвар шаардахгүй жижиг сажиг ажлыг л хийж чаддаг байлаа. Хожим нь, бэрхшээлээ шийдэхэд нь бусдад тусалдаг багт усалгааны үүрэг гүйцэтгүүлэхээр намайг санал болгосон юм. Гэвч би үүнд огт баярлаагүйгээр барахгүй, бүр энэ үүргийг дорд үзэж байв. Ямар ч бодитой ур чадваргүй хүмүүс л ийм үүрэгт томилогддог гэж надад санагдаж байлаа. Манай багийн гүйцэтгэл сайн байвал, тэр хоёр эгчийн ач гэж хүн болгон хэлнэ. Хүний нүднээс далд ажиллаж, асуудлыг шийдэхийн тулд үнэний талаар нөхөрлөж байгаа намайг хэн ер нь анзаарах юм бэ? Би буруу сэтгэлгээтэй бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй байсан учраас зүгээр л үүргээ гүйцэтгэх сэдэл төрөхгүй, заримдаа дотроо ийнхүү бодож байв: “Яагаад миний хэв чанар бусад хүмүүсийнхтэй эн зэрэгцдэггүй юм бэ? Би юунд сайн юм бэ? Хэзээ би чадвараа бүрэн харуулах юм бэ?” Аажмаар эсэргүүцэх сэтгэл улам ихээр төрж, сэтгэл хямарч эхэлсэн. Тун удалгүй Жан эгч намайг хаалга хаа, эсвэл цонх онгойлго гэх болгонд уураа барьж чадахгүй болж байх шиг санагдаж байлаа. Би: “Та хэр удаан хугацаанд итгэсэн юм бэ? Ердөө л ур чадвар чинь арай дээр, тэгээд л болоо. Тэглээ гээд та надад захирч тушаах эрхтэй юм уу?” хэмээн бодож, эцэстээ Жан эгчийг надтай ярихад нь зүгээр л үл тоомсорлодог боллоо. Заримдаа надаас асуулт асуухад нь би зүгээр л сонсоогүй юм шиг аяглаж, хариуллаа ч гэсэн аятайхан хэлдэггүй байлаа. Үүнээс болоод эгч биеэ барьсан байдалтай байгааг хараад надад муухай санагдсан ч би нэр хүнд, байр суурийн асуудал дээр сэтгэл хөдлөлдөө захирагдсаар байв.

Нэг өглөө, Лю эгч, Жан эгч хоёр ажлын даалгавраар гадагшаа гарах гэж байгааг би харав. Тэдний хувцас нь үнэхээр дэгжин, загварлаг харагдаж байсанд миний сэтгэл гонсойж, атаархлаа. Би дотроо “Намайг энд нүднээс далд, сайшаагдахгүй махран хөдөлмөрлөөд үлдэж байхад та нар бүх алдрыг нь хүртэж байна. Намайг ямар их махруу ажиллаж байгаа хэн ч хэзээ ч мэдэхгүй” хэмээн бодож байв. Тэр орой, эгч нарыг буцаж ирэхэд манай багийнхан надаас бусад нь тэднийг угтахаар яаран очиж, зарим нь бүр тэдэнд зориулж оройн хоол бэлдсэн байлаа. Эхэндээ би ч бас тэднийг угтахаар явмаар байсан боловч хүн болгон тэдэнд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг хараад дахиад л хор шар хөдөлж, “Та хоёр дахиад л бүх алдрыг авч байна, одоо би бүр ч хэрэггүй харагдаж байгаа” хэмээн бодсон юм. Тийнхүү бодоод би эргэж харан, өрөө рүүгээ буцсан бөгөөд тайвширч чадахгүй байсан тул Бурханд залбирлаа. Би: “Бурхан минь, байр суурийн хэнээрхэл минь дахиад л гараад ирлээ. Нэр хүнд, байр суурийн төлөөх хүслээ хаямаар байгаа боловч ердөө чадахгүй юм. Нэр хүнд, байр суурийн хүлээсээс өөрийгөө хэрхэн чөлөөлөхийг харуулаач” гэж хэлсэн юм.

Маргааш нь, намайг муу байдалд байгааг эгч нарын нэг нь хараад, дараах хэсгийг надад уншиж өгсөн юм: “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Эрэлхийлж байсан зүйлээ үнэндээ өөрчлөөгүй болохыг минь Бурханы үг надад харууллаа. Би нэр хүнд, байр суурь, бусдаас давж гарахыг эрж хайсан хэвээр байж. Ийм зүйлд эзэмдүүлсэн би үргэлж онцгойрч, анзаарагдан, чухал буюу ур чадвар шаардсан үүрэг гүйцэтгэхийг үргэлж хүсэж байв. Энэ бол бусдад хүндлүүлж, бусдаар үнэлүүлж, Бурханд сайшаагдаж, эцэст нь Бурханаар ерөөгдөх цорын ганц арга зам гэж би бодсон. Чухал биш гэж бодсон аливаа ажлыг үл тоож, усалгааны ажлаа хүртэл дорд үзэж байв. Надад ердөө л хэзээ ч анзаарагдахгүй аар саар ажил өгсөн байхад, хоёр эгчид чухал үүрэг оноосныг хараад хор шар хөдөлж, эгдүүцэх сэтгэл төрж, бүр гомдоллож, илүү сайн хэв чанар, ур чадвар өгсөнгүй гэж Бурханыг буруутгаж байлаа. Би ямар ухаангүй байж вэ! Байр суурийн төлөөх хүслийг минь хангаагүй учраас үүрэгтээ нэг их хүчин чармайлт гаргахгүй, бүр сэтгэл ханамжгүй байдлаа эгч нартаа гаргаж бухимдаж байж. Энэ нь эгч нарыг боогдуулж, шархлуулж байсан нь эргэлзээгүй. Энэ талаар эргэцүүлэх тусам би буруугаа улам мэдэрч, хэчнээн аминч, хүн чанаргүй байснаа ухаарсан юм.

Хожим нь Бурханы үгийн энэ хэсгийг би харсан юм: “Хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан хүн юм уу дэлхийд шуугиан тарьсан хүнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Шаардлага хангасан Бурханы бүтээл байхаар эрж хайдаг, бүтээлийн үүргээ биелүүлж чаддаг, хүний орон зайг хадгалж чаддаг, аливаад ул суурьтай ханддаг хүнийг Тэр хүсдэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайж, Бурханд найдсанаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой”). Бурханы үгийг эргэцүүлэн бодоод, Бурхан нэр төртэй хүмүүс, эсвэл гайхалтай авьяастнуудыг биш, харин Бурханы бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж чаддаг хэрсүү хүмүүсийг хүсдэг гэдгийг би ухаарсан юм. Бурхан надаас агуу хэв чанартай, эсвэл дээд зэргийн мэргэжлийн ур чадвартай байхыг шаарддаггүй, зөвхөн байрандаа байж, чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгээсэй л гэж хүсдэг. Энэ бол миний хийж чадах зүйл байсан юм. Бурхан хүн болгонд өөр өөр хэв чанар, авьяас чадвар өгдөг. Чадвараа маш сайн ашиглаж, бие биедээ тусалж, хамтран ажиллаж байгаа цагт бид үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгана.

Би бас Бурханы эдгээр үгийг уншсан: “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурхан бол зөвт Бурхан; Бурхан хэнийг сайшаах, хүн болгонд ямар төгсгөл, хүрэх газар тогтоох нь тэдний нэр хүндтэй, алдартай эсэхэд, тэднийг хэдэн хүн дэмжиж, сайшаадаг эсвэл тэдний юуг ашиглах эсэхэд үндэслэдэггүй. Харин тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаж, Бурханы бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэдэг эсэхэд л бүгд үндэслэдэг. Жишээлбэл, тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчуудыг аваад үзье. Тэд байр суурь, нөлөөтэй байсан бөгөөд олон хүн тэднийг тахин шүтэж, дагадаг байсан боловч Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэх үед тэд үнэнийг эрж хайгаагүй, Бурханы ажлыг огт хүлээн аваагүй. Тэд байр суурь, орлогоо хамгаалахын тулд бүр Эзэн Есүсийг галзууран яллаж, эсэргүүцэн, эцэстээ Түүнийг загалмайд цовдолж, Бурханы хараал, шийтгэлийг амссан. Бурханы зааврын дагуу бүхээг барьсан Ноагийн тухай би мөн бодлоо. Тухайн үед, хүн болгон түүнийг галзуу гэж бодож байсан боловч тэр Бурханыг сонсож, дуулгавартай дагасан учраас Бурханы сайшаалыг хүртэж, үерээс амьд гарсан. Тэгээд бас, Библид гардаг ядуу бэлэвсэн эхнэр байна. Өөр хүний хувьд бол түүний өгсөн хоёр зоос нэг их биш юм шиг санагдаж магадгүй ч өөрт байсан бүхнээ Бурханд өгсөн тул Бурхан түүнийг сайшаасан. Эдгээр түүхийг эргэцүүлэн бодоод Бурхан үнэхээр зөвт болохыг харсан юм. Бурхан хүмүүсийн чин сэтгэлийг үнэлдэг. Бурханы үгийг сонсож, Бурханд захирагдаж, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байж л хүн утга учиртай амьдралаар амьдарч чадна. Бусдаар магтуулах гэж эрмэлзэх нь ёрын мууг хийж, Бурханыг эсэргүүцэж, Түүний шийтгэлийг хүртэхэд л хүргэнэ. Бурхан намайг зовоож, ичгүүртэй байдалд оруулахыг хүссэндээ биш, харин надад зориулсан төлөвлөгөө Түүнд байсан учраас намайг тийм орчинд үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулсан гэдгийг би ухаарсан юм. Би ердөө л байр суурийн хэнээрхэлд хэтэрхий автсан байсан учраас өөрийгөө үнэхээр мэдэж, нэр хүнд, байр суурийн дөнгийг хөсөр хаяж, Бурханы өмнө эрх чөлөөтэй, баригдмал биш амьдралаар амьдрахын тулд илчлэгдэж, цэвэршүүлэлт туулах ёстой байж. Энэ бол Бурханы хувьд намайг өөрчилж, ариусгах хамгийн зөв зам, энэ бол Бурханы хайр, аврал байлаа. Ингэж бодоод би: “Өө Бурхан минь, намайг аварч, цэвэрлэхийн тулд эдгээр орчныг нарийвчлан зохицуулсан Танд баярлалаа. Би одоо нэр хүнд, байр суурийн төлөө амьдрахаа больсон, надад ямар ч үүрэг оноосон бай, тэр нь бусдын нүдэнд хэчнээн дорд байх нь хамаагүй, үүргээ гүйцэтгэхийн тулд би захирагдаж, ах эгч нартайгаа хамтран ажиллахыг хүсэж байна” хэмээн Бурханд залбирсан юм.

Сүүлд нь, манай багийн зарим хүн чуулганы хэрэг явдлаар гадагшаа явах хэрэгтэй болсон юм. Би энэ тухай сонсоод дотор минь дахиад л хүсэл оргилж, эцэст нь нэг юм өөрийгөө харуулах боломж олдох шиг боллоо гэж бодов. Ах эгч нар маань хэн явахыг шийдэж байх үед өөрийгөө сонгогдчихоосой гэж найдсаар байсан боловч эцэст нь Лю эгч, Жан эгч хоёрыг явуулахаар шийдсэн юм. Би бага зэрэг урам хугарч, хэзээ ч өөд нар үзэхгүй юм шиг санагдаж байлаа. Дахиад л нэр алдрын төлөө тэмцэлдэж байгаагаа ухаараад Бурханд залбирч, буруу сэдлээ орхисон юм. Би энэ бүх хугацаанд ажилдаа анхаарахгүй, харин энэ бүх үнэ цэнтэй цаг хугацаа, эрч хүчийг байр суурийн төлөө тэмцэлдэж үрээд, үүргээ өчүүхэн ч гүйцэтгээгүй тухай бодлоо. Би өдөр бүр нэр алдар, байр суурийн төлөө тэмцэлдэж байсан бөгөөд энэ бол үнэхээр муухай мэдрэмж, Сатанд мэхлүүлсэн юм шиг санагдаж байсан. Байр суурь, нэр хүнд хүмүүст үнэхээр хор хүргэж чадна. Үнэндээ манай багийн ах эгч нар бүгд өөр өөр авьяас чадвар, хэв чанартай. Бурхан хүн нэг бүрийг авьяас чадвараа ашиглаж, бие биеэсээ суралцаж, бие биеэ нөхөж, үүргээ гүйцэтгэхийн тулд сайн хамтарч ажиллаасай гэж хүссэн учраас биднийг хамт ажиллуулахаар зохицуулсан билээ. Бурхан миний хэв чанар, биеийн хэмжээг аль эрт шийдсэн бөгөөд багт ямар үүрэг гүйцэтгэж, ямар чиг үүрэгтэй ажиллахыг минь ч бас Бурхан урьдаас тогтоосон. Тиймээс би байгаа газартаа л баяртай байж, үүргээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийж, Бурханд захирагдаж чаддаг хэрсүү хүн байх ёстой. Үүнийг ухаарсныхаа дараа би хавьгүй илүү тайвширлаа. Хоёр эгчийг үүргээ гүйцэтгэхээр гадагшаа явах болгонд би тэдний төлөө л залбирч, өдөр тутмын бүх ажлыг хийж дуусгахын тулд чадах бүхнээ хийдэг байсан тул бусад эгч нар үүргээ гүйцэтгэхэд анхаарч чаддаг байв. Мөн ах эгч нарыгаа ажлаасаа гадна амийн оролтдоо ч бас цаг гаргаасай гэсэндээ сүнслэг үйл ажиллагаандаа оролцохыг шамдуулж байлаа. Юмыг сэтгэл гарган хийж эхлэхэд, илүү хэрсүүжиж, амгалан болсон мэдрэмж төрж, Бурханд илүү ойртсон санагдаж, ах эгч нартай харилцах харилцаа минь ч бас хэвийн болсон юм. Би нэр хүнд, байр сууринд нэг их ач холбогдол өгөхөө больж, илүү нээлттэй болсон. Энэ бяцхан өөрчлөлтийн төлөө зүрх сэтгэл минь Бурханд талархах сэтгэлээр дүүрчээ. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт зүрх сэтгэлийг минь сэрээж, нэр алдар, байр суурь эрж хайхын хоосон байдал, зовлон зүдүүрийг надад харуулж, зөвхөн Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, бүтээлийн үүргийг гүйцэтгэж байж л бид утга учиртай амьдралаар амьдарч чадна гэдгийг ойлгуулсан юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих