Зарчимгүйгээр үүрэг гүйцэтгэвэл үр дүнд хүрч чадахгүй

2022-12-04

Шу Чинь, Хятад

Өнгөрсөн жилийн 2-р сард би нэг чуулган руу удирдагчаар шилжсэн юм. Чуулганы ажлын бүх тал төдийлөн үр дүнгүй байгааг анзаараад би “Намайг энэ чуулганд ирүүлэхээр зохицуулсан удирдагчид намайг өндрөөр үнэлж, энэ чуулганы ажлыг өөрчилж чадна гэж бодсон байж таарна, тиймээс би сайн ажиллаж, бодитой ажил хийж чадна, намайг сонгосон нь зөв байсан гэдгийг удирдагчдад харуулах ёстой” гэж бодсон. Дараа нь би ажлын нөхцөл байдлыг олж мэдэж, ах эгч нарын үүрэгт тулгарсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чуулганы бүлэг болгон дээр очсон. Зарим ах, эгч тааруу байдалтай байсан тул би тэдэнд хайраар тусалж, дэмжиж, ажилд тохирохгүй хүмүүсийг олох үедээ хамтрагчтайгаа ярилцаж, зарчмын дагуу тэднийг шилжүүлж, халсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа чуулганы ажил тодорхой хэмжээнд сайжирсанд би маш их баярлаж, өөрийн эрхгүй “Би багагүй бодитой ажил хийж чадах юм шиг байна. Тиймээс шаргуу ажилласаар, илүү сайн үр дүнд хүрэх ёстой, тэгвэл, ах эгч нар маань намайг ажилдаа чадварлаг, сайн удирдагч гэцгээнэ” гэж бодсон.

Нэг өдөр зарим ажлыг нарийвчлан шалгаж байгаад, усалгааны ажлын үр дүн илт буурч, шинээр ирсэн хэд хэдэн хүн цуглаанд ирэхгүй байгааг анзаарсан. Тэгээд “Бусад бүх ажил одоо илүү үр дүнтэй байгаа ч усалгааны ажлын үр дүн буурсан. Усалгааны ажил нийт үр дүнд нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй, үгүй бол хүн бүр намайг чадваргүй удирдагч гэнэ, тэр нь тэдний зүрх сэтгэл дэх миний дүр төрхөд нөлөөлнө” гэж бодсон. Тиймээс усалгааны ажилтан руу хурдхан очиж, энэ талаар судлаад, бүлгийн удирдагч Ву эгч цуглаан, үүргийг нь зохицуулахдаа шинээр ирэгсдийн бэрхшээлийг бодолцож үзээгүйг олж мэдсэн. Эгч шинээр ирсэн зарим хүнийг ажилтай байх үед нь цуглаан товлоод, тэднийг цуглаанд оролцож чадахгүй болгосноор шинээр ирэгсдийн зарим нь бэрхшээл тулгарах үед өөрсдийгөө үүрэгтээ тэнцэхгүй гэж бодоод, сөрөг болсон байлаа. Үүнийг сонсоод жаахан уур хүрч, “Шинээр ирэгсдийн цуглаан, үүргийг зохицуулах үедээ нөхцөл байдлыг нь бодолцож үзэх ёстой гэж би эгчид тодорхой хэлсэн дээ. Эгч яагаад уян хатан байж, үзэл баримтлалыг өөрийн болгож, сайн ашиглаж чаддаггүй юм бэ? Эгч шинээр ирэгсдийг услах хэв чанаргүй юм шиг байна. Манай ажил тааруу үр дүнтэй байгаа нь бүгд эгчтэй холбоотой. Би эгчийг бүхий л чуулганы ажилд ганцаараа нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй. Даруйхан халах хэрэгтэй гэж бодсон. ажлын үр дүн хэзээ ч сайжрахгүй. Бурханы гэрийн ажилд саад болоод зогсохгүй, дээд түвшний удирдагчид, ах эгч нар намайг ажил хийж, бодит асуудал шийдвэрлэх чадваргүй гэж бодно. Хүмүүс миний чадварт эргэлзэж болохгүй” гэж л бодож байсан. Иймээс цуглааны дараа би Ву эгчийг халах талаар хамтрагч, санваартнуудтай ярилцсан. Усалгааны санваартан: “Ву эгч өмнө нь шинээр ирэгсдийг услахдаа үр дүнтэй байсан. Сүүлийн үед муухан байдалтай байж, шинээр ирэгсдийг сургахдаа арай жаахан яарсан байх, тэгээд л тэр. Бид эгчийн нөхцөл байдлыг судлаад, дараа нь нөхөрлөж, эгчид туслах ёстой. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эгч өөрчлөгдөхгүй бол тэр үед халж болно” гэсэн. Гэхдээ тэр үед би нэр хүнд, байр суурь минь сэвтэж магадгүй гэдгийг л бодоод, “Ву эгч шинээр ирэгсдийг саяхнаас усалж байгаа юм биш. Би бас эгчид өмнө нь сануулсан. Эгч сануулга, тусламжийг хүлээн авдаггүй гэж би бодож байна. Цаг тухайд нь эгчийг халалгүй, саатал гарах юм уу ажилд нөлөөлөх юм бол хариуцлага нь буцаад л над дээр буух болохоор яадаг ч байсан энэ удаа би тэднийг өөртэйгөө санал нэгдүүлж, Ву эгчийг халуулах хэрэгтэй” гэж бодогдсон. Тиймээс би ууртайгаар, “Ву эгч үүрэгтээ үр дүнгүй байгаа нь чадваргүй, энэ үүрэгт тохиромжгүй гэдгийг нотолж байна. Эгчийг авч үлдээд, манай ажлын үр дүн сайжрахгүй бол тэр хариуцлагыг хэн чинь үүрч чадах юм бэ? Та нар надгүйгээр эгчид тусалж болно шүү!” гэхэд хамтрагч, санваартнууд миний хандлагыг хараад юу ч хэлээгүй.

Хожим нь би Ву эгч халагдсаныхаа дараа маш их сөрөг болсон гэж сонссон. Эгч шинээр ирэгсдийг олон жил дажгүй үр дүнтэй усалж ирсэн гэж бодож байж. Чуулганд усалгааны ажилчин хүрэлцэхгүй байсан учраас эгч дөнгөж итгэсэн шинээр ирэгсдийг сургаж, хэд хэдэн цуглааны газрыг нэгтгэсэн болохоор шинээр ирэгсдийн бүх бэрхшээлд санаа тавиад дэндүү завгүй байх үед нь асуудал гарсан байлаа. Эгч өөрийгөө тэгж халагдана гэж бодоогүй учраас биднийг зарчимгүйгээр өөрийг нь халж, тууштай зан авирыг нь тэнцвэртэй үнэлэлгүй, түр зуурын зан авирт үндэслэн халсан гэж бодсон. Гэхдээ үүнийг сонсоод би үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээгүй төдийгүй, Ву эгчийн биеийн хэмжээ дэндүү жаахан, өөрийгөө мэдэж, сургамж авч чадахгүй гэж санагдсан учраас би үүнийг огтхон ч нухацтай авч үзээгүй.

Ву эгчийг халагдсаны дараа бид Лю эгчийг бүлгийн удирдагчаар сонгосон юм. Би “Одоо усалгааны ажил илүү үр дүнтэй байх ёстой” гэж баярлан бодсон ч хэсэг хугацаа өнгөрсний дараа Лю эгчийн ажиллах ур чадвар нэлээд тааруу, Ву эгч шиг хариуцлагатай биш болохыг олж мэдлээ. Эгч шинээр ирэгсдийн байдлыг цаг тухайд нь ойлгож чадахгүй, асуудлыг нь яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байснаас болоод хэсэг хугацааны дараа ч усалгааны ажил сайжрахгүй хэвээр байсан. Миний сэтгэл тавгүйтэж эхлэн, Ву эгчийг халсан нь алдаа байв уу гэж гайхширсан ч нэгэнт ийм юм болсон болохоор Лю эгчтэй илүү их нөхөрлөж, тусалж, үр дүн нь сайжрах эсэхийг харахаар шийдсэн юм.

Чуулганд шинээр ирэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр, илүү олон усалгааны ажилчныг хурдан сургах нь эн тэргүүний зорилт байсан учраас би нэр дэвшигчдийг хурдан хайж эхэлсэн. Тэгээд халагдаж, тусгаарлагдаад, өөрийгөө эргэцүүлж байсан Чэнь эгчийг бодлоо. Эгч урьд нь сайн мэдээ номлож, жаахан үр дүн гаргаж байсан учраас би эгчийг сургахыг хүссэн. Эгч нөхөрсөг, хүмүүстэй харилцахдаа сайн учраас түүнийг сургах юм бол усалгааны ажлын асуудал шийдэгдэнэ, дээд түвшний удирдагчид намайг хэв чанар сайтай, сайн удирдагч гэж хэлэх нь гарцаагүй гэж л бодсон. Тиймээс би усалгааны санваартнаас Чэнь эгчийг хөгжүүлэхэд анхаараач гэж хүссэн юм. Усалгааны санваартан ичсэн байдалтайгаар, “Бид тийм зохицуулалт хийе гэж бодсон ч Чэнь эгч халагдсаныхаа дараа өөрийгөө мэдэхгүй хэвээр байгааг харсан. Эгч сайн мэдээ номлохдоо алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, атаархаж, маргалдаж байсан нь бусдыг үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгосон. Хэрвээ бид одоо сургаад шинээр ирэгсдийг услуулбал эгч бүр л их хорон муу зүйл хийж, илүү их үймээн тарих биш үү? Усалгаа бол Бурханы гэрийн хамгийн чухал ажлын нэг. Үүнд сургагдсан хүмүүс сайн хүн чанартай байх ёстой, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх ёсгүй. Бид юмыг зарчмын дагуу хийх ёстой!” гэсэн. Үүнийг сонсоод би түгшиж, “Чэнь эгч нөхөрсөг, хэв чанартай. Шинээр ирэгсдийг услуулахаар сургавал ажлыг хурдан хугацаанд үр дүнд хүргэх нь гарцаагүй. Жинхэнээсээ гэмшээгүй юм шиг харагдсанаас нь болоод одоо эгчийг сургахгүй гэж шийдвэл удирдагчид миний ажлын чадварыг харж чадахгүй. Тэгвэл муу шүү. Би санваартныг үнэмшүүлээд хүссэнээ хийх ёстой. Бууж өгч ер болохгүй” гэж бодсон юм. Иймээс би усалгааны санваартантай харьцаж, “Одоо дүрэм журмыг сохроор дагах цаг мөн үү? Урьд нь гэм буруу үйлдсэн хүмүүст гэмших боломж олгох ёстой гэж бас зарчимд заадаг. Чэнь эгч нөхөрсөг, шинээр ирэгсдийг услах хэв чанартай юм чинь бид сургаж болно шүү дээ. Гол нь эгчийг ойроос ажиглаж, үймээн тариулахгүй байх хэрэгтэй. Чэнь эгч хэв чанар сайтай, юм хурдан сурдаг. Дахиад нэг чадварлаг услагчтай байх нь чуулганы олон асуудлыг шийдвэрлэнэ. Очоод эгчийг цуглаанд аваад ир!” гэсэн. Гөжүүд хандлагыг минь хараад усалгааны санваартан өөр юу ч хэлээгүй.

Гэвч хэдхэн хоногийн дараа усалгааны санваартан Чэн эгчийг шинээр ирэгсдийг услахаасаа өмнө үзэл, төөрөгдлийг нь судлахгүй, зорилтот нөхөрлөл хийхийн оронд өөрийнхөө санаанд үндэслэн нөхөрлөхөөр зүтгэсэн нь хоёр шинээр ирэгчийг зөрчилдөж, эсэргүүцэж, итгэхээ болиход хүргэсэн гэлээ. Тэр үед би жаахан тавгүйтсэн. Чэнь эгч хэв чанартай байж тийм юм хийх ёсгүй байсан. Сүүлд нь Чэнь эгчтэй ярилцах үедээ би эгч үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн гаднаа л идэвх санаачилгатай байсныг ухаарсан. Эгч урьдын гэм буруугаа ойлгоогүй, усалгааны ажилд нь тийм том асуудал гарсны дараа огтхон ч өөрийгөө эргэцүүлж, сургамж аваагүй, мэдрэлгүй байсан. Би эгчийг хөгжүүлэхдээ хэтэрхий яарсан байж магадгүй гэдгээ, эгч үргэлжлүүлэн тусгаарлагдаж, эргэцүүлэх хэрэгтэй байсан байж магадгүйг тэр үед л жаахан ухамсарласан. Гэхдээ дахиад бодоод үзэхэд, Чэнь эгч хэв чанар сайтай, удирдагч байсан учраас эгчид илүү их туслах юм бол хурдан ойлгож, нөхцөл байдлыг өөрчилж чадах ёстой, би гол нь эгчийг сургаж, усалгааны ажлын үр дүнг сайжруулахад л болно, тэгвэл удирдагчид намайг сайшаах байсан.

Ингээд би сайн үр дүн хүлээж байтал нэг өглөө хамтрагч маань надад “Ах, эгч нар таныг үүргээ зарчмын дагуу хэрэгжүүлдэггүй гэж бичсэн байна. Та тусгаарлалтад байсан Чэнь эгчээр усалгааны ажил хийлгэхээр хүчээр зохицуулсан. Энэ хугацаанд Чэнь эгч шинээр ирэгсдийг услахдаа олон асуудалтай тулгарсан ч өөрийгөө эргэцүүлж, мэдэж аваагүй байна. Эгчийн байнгын зан авирыг харвал хөгжүүлэхэд огт тохирохгүй, эгч үргэлжлүүлэн тусгаарлагдаж, эргэцүүлэх хэрэгтэй гэж тэд зөвлөж байна” гэлээ. Хамтрагчийнхаа ингэж хэлэхийг сонсоод дотор палхийж, “Өнгөрчээ! Би өнгөрч! Энэ зүгээр ч нэг санал хүсэлт биш, зарчмын дагуу үйлдээгүйн минь төлөө намайг илчлэх албан ёсны мэдээлэл байна. Олон жил Бурханд итгэхэд намайг хэн ч, хэзээ ч мэдээлж байгаагүй. Одоо ах, эгч нар намайг юу гэж бодох бол?” гээд тухайн үед маш их ичсэн. Би аягаа авч, уснаасаа хэд балгаад, өөрийгөө тайвшруулахаар оролдсон ч зүрх сэтгэл минь шуургатай далай мэт үймэрч, “Удирдагчид маань тэр захианы агуулгыг олоод мэдчихвэл намайг үүргээ зарчмын дагуу гүйцэтгэлгүй, чуулганы ажлыг үймүүлж байна гээд халах болов уу?” гэж бодсон. Миний сэтгэл хямарч, эцэст нь би хий нь гарсан бөмбөг мэт сандалдаа лаг хийн суулаа. Миний байдлыг хараад хамтрагч маань, “Ах, эгч нартаа хянуулж, тэднээр илчлүүлэх нь бидэнтэй тустай байдаг. Одоо та Бурханаас хүлээн авах ёстой” гэсэн. Би Бурханаас хүлээн авна гэж амаараа амласан ч сэтгэлээ тайвшруулж чадалгүй, бүхэл өдөржин юм идэж, унтаж чадаагүй. Миний зан авирын баримтуудыг тэр захианд илчилсэн тухай бодол сэтгэлийг минь шаналгаж, би өвдөг дээрээ унаад, Бурханд залбирч, “Бурхан минь! Надад ийм зүйл тохиолдсонд Таны сайн санаа зорилго байгааг би мэднэ. Таны хүслийг ойлгож, үүнээс сургамж авахад минь надад замчлаач” гэсэн.

Сүүлд нь би өөрийгөө эргэцүүлж, эрж хайж, Бурханы зарим үгийг уншлаа. “Антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй үргэлж өөрийн гэсэн зорилго, санаархалтай, үргэлж өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдэж байдаг бөгөөд Бурханы гэрийн зохицуулалт, ажилд хандахдаа ‘Чамд мянган төлөвлөгөө байж болох ч надад нэг дүрэм бий’ гэсэн хандлагатай байдаг; энэ нь бүгд антихристийн уг чанараар тодорхойлогддог. Антихрист сэтгэлгээгээ өөрчилж, үнэний зарчмын дагуу үйлдэж чадах уу? Тэгэх ямар ч боломжгүй… Ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй тэд үргэлж нэг л зарчмыг дагадаг: Тэд ашиг тус хүртэх ёстой. Антихристүүд өөрт нь ямар ч зардалгүй, зовж, төлөөс төлөх шаардлагагүй, нэр хүнд, байр сууринд нь ашиг тустай ажилд л хамгийн дуртай. Дүгнэж хэлбэл, антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг бүхэлд нь бодож үзмэгцээ л үйлддэг; тэд үнэнийг буулт хийлгүйгээр, жинхэнээсээ, чин сэтгэлээсээ, туйлын дуулгавартай дагадаггүй, харин шилж сонгож, болзолтойгоор дагадаг. Энэ нь ямар болзол вэ? Тэдний байр суурь, нэр хүнд хамгаалагдах ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Энэ болзол биелсэн тохиолдолд л тэд юу хийхээ шийдэж, сонгоно. Өөрөөр хэлбэл, антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг яаж биелүүлэх, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажилд ашиг тустай, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Зарим бодитой ажлыг хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, мөн ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж яавч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгэнд илчилсэн зүйлээс би антихристүүдийн хийдэг юм бүхэн нэр хүнд, байр сууриа хамгаалахын төлөө байдгийг ойлгосон. Нэр хүнд, байр суурьтай нь холбоогүй асуудал дээр тэд үнэний зарчмын дагуу үйлдэж чаддаг ч үнэний зарчмын дагуу үйлдэх нь нэр хүнд, байр сууринд нь заналхийлбэл антихристүүд зарчмыг улайм цайм зөрчиж, өөрсдийнхөө бодсоноор дураараа авирлана. Тэд ашиг сонирхлоо хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулахыг илүүд үзнэ. Би удирдагч болсноосоо хойш юу хийснээ эргэцүүлээд, Бурханы үгэнд илчилсэн антихристүүд шиг байснаа ойлгосон. Би ололт амжилтаа хурдан харуулж, чадвартай, бодит ажил хийж чадна гэдгээ харуулахыг хүссэн, ингэснээр дээд түвшний удирдагчид, ах эгч нар намайг удирдагч болгосон нь зөв сонголт байсныг харж чадах байлаа. Иймээс би хүмүүсийг сонгож, ашиглах үедээ үнэний зарчмыг ер эрж хайгаагүй, Бурханы гэрийн ажилд яаж ашиг тустай байхыг бодоогүй, бусдын зөвлөгөөг сонсолгүй, өөрийнхөөрөө шийдэх гэж зүтгэсэн. Ву эгч шинээр ирэгсдийн бодит нөхцөл байдалд үндэслэн цуглаан, үүргийг нь зохицуулаагүйг харах үедээ өөрийнх нь байдал, бэрхшээлийн талаар асуугаагүй, эгчийг нэг алдаагаа давтахаас нь сэргийлэхийн тулд асуудлын уг үндсийг олж мэдэж, зарчимд орохоор хамтран ажиллаагүй. Үүрэгтээ үр дүн гаргахгүй байгаа нь миний нэр хүнд, байр суурийг сэвтээнэ гэж бодсон учраас эгчийг шударга бусаар хаяглаж, гадуурхаж, халахыг хүссэн. Нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд би зарчмыг, бас хамтран зүтгэгчдийнхээ зөвлөгөөг үл тоож, Ву эгчийг хүчээр чөлөөлсөн. Гэсэн ч би эгчийг хайрлаж, тэвчээртэй хандаагүй. Үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгааг нь мэдэж байсан ч туслахын тулд нөхөрлөөгүй, эгчийг зүгээр л шууд халсан. Би яг л хүйтэн сэтгэлтэй алуурчин шиг, үнэхээр хүний үнэргүй байж! Эгчийг халсны дараа миний сонгосон шинэ эгч ажил хийж чадаагүй нь усалгааны ажилд шууд нөлөөлсөн. Тэр үед ч би өөрийгөө эргэцүүлэхээ мэдэлгүй, авьяастныг хөгжүүлж, усалгааны ажлыг сайжруулах нэрийдлээр, чуулганы ажил үймүүлсэн хүнийг үргэлжлүүлэн дэвшүүлсэн. Тэр ч бүү хэл, би аливааг агуулгаас нь гажуудуулж, эгчид гэмших боломж өгөх ёстой хэмээн мунхаглаж, дүрэм журмыг сохроор дагалаа гээд усалгааны санваартантай харьцаад, намайг няцааж зүрхлэхгүй болгосон. Үр дүнд нь Чэнь эгч огт тохирохгүй байсан тул усалгааны ажилд хохирол учруулсан. Өөрийнхөө нэр хүнд, байр суурийн төлөө үүргээ хялбар аргаар гүйцэтгэж, зарчим болон бусдын сануулгыг үл тоож, мэдээлэгдэж, илчлэгдсэнийхээ дараа ч гэсэн удирдагчид намайг яаж харах талаар санаа зовж байснаа би ойлгосон. Би бүтэлгүйтлийнхээ шалтгааныг эргэцүүлээгүй, нэр хүнд, байр сууриа гөжүүдлэн хамгаалаад, ашиг сонирхлоо хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үзэж, антихристийн зан чанарыг харуулсан!

Сүүлд нь би эрж хайж байгаад Бурханы ийм үгийг уншсан. “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилго хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг бүх хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би, үүргээ гүйцэтгэх нэрийдлээр хувийн нэр хүнд, байр суурь эрэлхийлэх үедээ бид Сатаны зарц мэт авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх мөн чанартай байдгийг ойлгосон. Бурханы үг миний үйлдлийн мөн чанарыг илчилсэн юм. Бурхан намайг Өөрийнх нь хүслийг хайхарч, ах эгч нараа сайн усалж, амийн оролтынх нь бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж, чуулганы янз бүрийн ажлыг хийхэд тохиромжтой хүмүүсийг дэвшүүлж, сургаж, чуулганы ажлыг хэвийн явуулж чадна гэж найдсан учраас удирдагч болгон өргөмжилсөн. Гэтэл би Бурханы хүсэл, шаардлагыг бодолцоогүй, удирдагчийн хувьд хариуцлагаа биелүүлээгүй. Хүмүүсийг сонгож, ашиглах үедээ өөрийнхөө ашиг сонирхлыг л бодолцсоны улмаас шинээр ирэгсдийг дэмжиж чадаагүйгээр зогсохгүй, усалгааны ажилд саад болж, шинээр ирэгсдийг ухарч няцахад хүргэсэн. Би яаж үүргээ гүйцэтгэж байсан байх юм бэ? Би Бурханы гэрийн ажлыг үймүүлж, мууг үйлдэж байж! Ийм байсан хэр нь л би огт мэдээгүй, дэндүү аминч, хэтэрхий мэдрэлгүй байсан. Тэгээд би чуулганаас хөөгдсөн антихристүүд, хорон муу хүмүүсийг бодлоо. Тэд үргэлж өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийж, нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд үнэний зарчмыг үл тоож, үүргээ дур зоргоороо, захирангуй байдлаар гүйцэтгэж, Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлж, эцэст нь, олон хорон муу үйлээсээ болоод Бурханд үзэн ядагдаж, таягдан хаягдсан. Миний хийсэн зүйл болон энэ антихристүүдийн үйл хэргийг хооронд ямар ч ялгаа байгаагүй. Үүнийг ухаараад хүйтэн хөлс минь асгарч, Бурханд залбиран, “Бурхан минь, би үүргээ цалгардуулж, алдар нэр, байр суурь, хурдан амжилтын араас хөөцөлдөж, буруу замаар явжээ. Бурхан минь, би Танд гэмшмээр байна. Намайг удирдаж, залж чиглүүлээч” гэсэн.

Хожим нь, би эргэцүүлж, эрж хайж байгаад, үүрэгтээ үр дүнтэй байхын тулд зөв санаа зорилготой байж, үнэнийг эрж хайхад анхаарч, зарчмын дагуу үйлдэх ёстойг ухаарсан юм. Тэр үед л бид Бурханы удирдамжийг хүлээн авч, үр дүнгээ тасралтгүй сайжруулж чадна. Тэгээд би Бурханы зарим үгийг бодсон. “Хүмүүс Бурханаас даалгавар хүлээн авахдаа үүргээ гүйцэтгэж, даалгавраа биелүүлэхийн тулд эхлээд Бурханы хүслийг ойлгох ёстой. Энэ даалгавар Бурханаас ирсэн гэдгийг мэдэх ёстой; энэ бол Түүний хүсэл, чи үүнийг хүлээн авч, үүнд санаа тавих ёстой, бүр ч чухал нь, үүнд захирагдах ёстой. Түүнчлэн, чи ямар үнэнийг ойлгох хэрэгтэй, ямар зарчмыг баримтлах ёстой, энэ үүргийг гүйцэтгэхдээ Бурханы сонгосон хүмүүс, Бурханы гэрийн ажилд ашиг тустай байхын тулд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийн хариултыг эрж хайх хэрэгтэй. Эдгээр нь хэрэгжүүлэлтийн чинь зарчим байх ёстой. Бурханы хүслийг ойлгомогцоо иймэрхүү үүргийг гүйцэтгэхэд зориулсан үнэнийг даруй эрж хайж, ойлгохоор хичээх ёстой; эдгээр үнэнийг ойлгомогцоо тэдгээрийг хэрэгжүүлэх зарчим, замыг тодорхойлох ёстой. ‘Зарчим’ гэж юуг хэлдэг вэ? Тухайлбал, зарчим гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэх стандарт, үр дүнд хүрэхийн тулд дагах ёстой зүйлсийг хэлдэг; үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүс зарчмыг ухаж ойлгох ёстой. Зарчим бол хамгийн чухал, хамгийн суурь зүйл юм. Чи үүргээ гүйцэтгэх үндсэн зарчмыг ухаж ойлгомогц энэ үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай стандартыг ухаж ойлгосон гэдгийг чинь энэ нь нотолно; зарчмыг ойлгож авна гэдэг нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхтай тэнцэнэ. Тэгвэл үнэнийг хэрэгжүүлэх энэ чадвар юун дээр суурилдаг вэ? Бурханы хүслийг ойлгож, үнэнийг ойлгох дээр. Бурханы шаарддаг зүйлийг мэддэг төдий байх нь үнэнийг ойлгодогт тооцогдох уу? Тооцогдохгүй. Тэгвэл үнэнийг ойлгодог гэж тооцоход ямар стандарт шаардлагатай вэ? Үүргээ гүйцэтгэхийн ач холбогдол, үнэ цэн юу болохыг ойлгох ёстой; энэ хоёр зүйлийг ойлгох нь үүргээ гүйцэтгэх тухай үнэнийг ойлгох явдал юм. Үүнээс гадна, үнэнийг ойлгомогцоо үүргээ гүйцэтгэх зарчим, хэрэгжүүлэлтийн замыг ойлгож авах ёстой. Хэрвээ чи энэ үүргийг гүйцэтгэх зарчмыг ойлгож авч, хэрэгжүүлж чаддаг, хэрэгтэй үед мэргэн ухаан ашиглаж бас чаддаг бол энэ үүргийг үр дүнтэй гүйцэтгэх нь гарцаагүй; зарчмыг ухан ойлгож, юмыг зарчмын дагуу хийвэл үнэнийг хэрэгжүүлж байгаад тооцогдоно. Хэрвээ үүнд хүний санаа холилдоогүй, Бурханы шаардлагад туйлын дуулгавартайгаар, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу хийгдэж, Бурханы үгтэй бүрэн нийцдэг бол үүргийн гүйцэтгэл чинь стандартад бүрэн нийцэх бөгөөд чиний үр дүн болон Бурханы шаарддаг зүйлийн хооронд зарим нэг зөрүү байж болох ч энэ нь мөн л Бурханы шаардлагад нийцэж байгаад тооцогдоно. Үүргийн гүйцэтгэл чинь зарчимтай бүрэн нийцдэг, үүргээ үнэнчээр гүйцэтгэсэн, бүх хүчин чармайлтаа зориулсан бол үүргийн гүйцэтгэл чинь Бурханы хүсэлтэй бүрэн нийцэх бөгөөд Бурханы бүтээлийн үүргийг бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хамаг чадлаараа гүйцэтгэдэг болжээ. Энэ бол үнэнийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Бурханы үг маш тодорхой байсан. Бурханы даалгаврыг хүлээн авахын тулд бид эхлээд Бурханы хүслийг эрж хайж, орохын тулд үүргээ гүйцэтгэх зарчмыг эрж хайж, үнэнийг ойлгож, Бурханыг дуулгавартай дагаж, үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмыг чанд мөрдөх ёстой. Үүнээс гадна, үүргээ гүйцэтгэх үедээ бид Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үзэж, өөрсдийгөө байнга шалгаж, хувийн ашиг хонжооны төлөө хуйвалдахгүй байх ёстой. Энэ нь бидний санаан дахь хольц болон үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг алдааг багасгадаг. Би үүргээ гүйцэтгэхдээ ганцхан өөрийнхөө амбиц, хүслээр үйлдэж, үнэний зарчмыг хааяахан эрж хайж, бага зэрэг мэдэх үедээ ч дуулгавартай дагаагүйгээ бодлоо. Усалгааны ажилчныг сонгоход, шаардлагатай гол чанарууд нь үнэнийг тодорхой нөхөрлөж, тэвчээртэй, хариуцлагатай байх. Ву эгч үүрэгтээ хариуцлагатай байж, шинээр ирэгсдэд хайраар, тэвчээртэй хандаж, шинээр ирэгсэд ямар ч байдалтай, бэрхшээлтэй байсан, идэвхтэйгээр нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэж чаддаг байсан. Бас шинээр ирэгсдийг услах зарим зарчмыг ойлгодог байсан. Урьд нь эгч үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй байсан ч өөрийнхөө зохицуулж чадахгүй зарим бэрхшээлээс болоод л сая жаахан алдаа гаргасан. Энэ тохиолдолд бид эгчийг зүгээр л хайхрамжгүй халах биш, хайраар нөхөрлөж, тусалж, харьцаж, засаж, илчилж, зэмлэх ёстой. Бас би Чэнь эгч гаднаа урам зоригтой, нөхөрсөг болохыг хараад хөгжүүлэхэд тохиромжтой гэж төсөөлж байсан ч одоо бодоход энэ нь зарчимтай нийцээгүй. Ёрын мууг үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг хүн чанар муутай хүмүүсийг хөгжүүлэх ёсгүй. Чэнь эгчийн нэр төр, байр суурийн төлөөх хүсэл хүчтэй, өмнө нь тэдгээрийн төлөө үргэлж тэмцэж, чуулганы ажлыг үймүүлээд, халагдаж, тусгаарлагдсаныхаа дараа урьдын гэм буруугаа жинхэнээсээ хэзээ ч ойлгоогүй. Тэгээд үүргээ гүйцэтгэхдээ бас л буруу замаар явж, чуулганы ажлыг үймүүлэх зүйлийг хэдийд ч хийж чадна. Тийм хүмүүс чухал хөгжүүлэлтийн бай болж чадахгүй. Би хүмүүсийг халах, ашиглах зарчмыг ойлгоогүй байсан учраас юмыг амбиц, хүслээрээ хийсэн нь Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлсэн, бас Чэнь эгчид хор хөнөөлтэй, хохиролтой байсныг би ойлгосон. Эдгээр зүйлийг ухаараад би ах, эгч нараар намайг мэдээлж, илчилсэн захиа бичүүлэхээр зохицуулж, ёрын муу замаараа явахыг минь болиулсных нь төлөө Бурханд талархсан юм.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Бурханы гэрт чи юу ч хийлээ гэсэн өөрийн аж ахуй дээр ажиллаж байгаа юм биш. Энэ нь Бурханы гэрийн ажил, мөн Бурханы ажил юм. Чи энэ мэдлэгийг ямагт ой тойндоо санаж, ‘Энэ бол миний хувийн ажил биш; би үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж байна. Би чуулганы ажлыг хийж байна. Энэ бол Бурханы надад даалгасан даалгавар, би үүнийг Түүний төлөө хийж байна. Энэ бол миний амин хувийн ажил биш, миний үүрэг’ гэж хэлэх ёстой. Үүнийг л хүмүүс хамгийн түрүүнд ойлгох ёстой. Хэрвээ чи үүргээ амин хувийн ажил мэт үзэж, үйлдэхдээ үнэний зарчмыг эрж хайлгүй, өөрийн сэдэл, үзэл бодол, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг бол алдаа гаргах өндөр магадлалтай. Тэгвэл чи өөрийн үүрэг болон амин хувийн ажил хэргийг маш тодорхой ялгаж, энэ бол үүрэг гэдгийг мэдэж байгаа бол хэрхэн үйлдэх ёстой вэ? (Бурханы шаарддаг зүйлийг эрж хайж, зарчмыг эрж хайна.) Зөв. Чамд ямар нэгэн зүйл тохиолдоод, чи үнэнийг ойлгохгүй, зарим нэг санаа бодол байгаа ч аливаа юм ойлгомжгүй хэвээр байгаа бол үнэнийг ойлгодог ах, эгчийг олж нөхөрлөх ёстой; ингэх нь үнэнийг эрж хайж байгаа хэрэг бөгөөд юуны өмнө чи үүрэгтээ ийм хандлагатай байх ёстой. Чи зөв гэж бодсон зүйлдээ үндэслэж аливааг шийдээд алх нүдэж, хэрэг хаагдсан гэж хэлж болохгүй. Ингэвэл асуудал үүсэх нь амархан байдаг. Үүрэг бол чиний амин хувийн ажил биш; том ч бай жижиг ч бай Бурханы гэрийн хэрэг явдал хэний ч амин хувийн ажил биш. Үүрэгтэй хамаатай л бол чиний хувийн хэрэг явдал биш, амин хувийн ажил биш. Энэ нь үнэнд, зарчимд хамаатай. Тэгвэл та нар хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Чи үнэнийг, зарчмыг эрж хайх ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол эхлээд зарчмыг эрж хайх ёстой; хэдийнээ үнэнийг ойлгосон бол зарчмыг олж тогтооход амархан(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Үүрэг бол хувийн ажил хэрэг биш, Бурханаас ирсэн даалгавар учраас бид хувийн ашиг сонирхлоо хангахын тулд хүссэнээрээ хийж болохгүй. Бүх зүйл дээр үнэний зарчмыг эрж хайж, Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ ойлгохгүй бол бусадтай нөхөрлөж, илүү их эрж хайх ёстой. Бусад хүн юу ч бодсон хамаагүй, Бурханы шинжилтийг хүлээн авч, чадах бүхнээ хийх хэрэгтэй. Заримдаа ажилд чинь алдаа гарч, сайн үр дүнд хурдан хүрч чадахгүй байлаа ч, хэрвээ чи юмыг бусдад харуулахын тулд биш, харин Бурханы өмнө хийдэг бол зөв замаар алхаж байгаа тул Бурхан залж чиглүүлж, ерөөнө. Сүүлд нь би ах эгч нарт өөрийнхөө талаар сэтгэлээ нээгээд, нэр хүнд, байр суурийн төлөө үүргээ гүйцэтгэж, амжилтад хурдан хүрэхийг хүсэж, хүмүүсийг ашиглахдаа зарчмыг зөрчиж, бас бусадтай харьцаж, бусдыг загнахдаа дураараа үйлдэж, байр сууриа ашиглан, тэдэнд хохирол учруулснаа илчилж, тэднээс албан ёсоор уучлалт гуйгаад, намайг илүү их хянаарай гэж хүссэн. Ингэж хэрэгжүүлэх үед ах, эгч нар намайг дорд үзээгүй, харин зоригжуулж, цаашид бие биедээ хяналт тавьж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хамтран ажиллана гэж хэлсэн.

Төд удалгүй, өөр нэг юм тохиолдож, сайн мэдээний санваартан гэр бүлийнхнийхээ саад бэрхшээлээс болоод түр зуур үүргээ гүйцэтгэж чадахгүй болжээ. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг түгшиж, “Одоо сайн мэдээ номлохын тулд чуулган бүр чадах бүхнээ хийж байгаа болохоор энэ үед сайн мэдээний санваартан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол манай ажилд асар их нөлөөлнө! Би цаг тухайд нь эгчийг халахгүй бол манай үр дүн хэзээ ч сайжрахгүй. Дээд түвшний удирдагчид намайг чадваргүй, энэ ажилд тэнцэхгүй гэж бодох нь гарцаагүй” гэж бодоод, сайн мэдээний санваартныг шилжүүлж, оронд нь өөр хүн олох эсэхийг хамтрагчтайгаа хэлэлцлээ. Хамтрагч маань: “Сайн мэдээний санваартан үргэлж хариуцлагатай, чадвартай ажиллаж, сайн мэдээний ажлын үр дүн сайн байсаар ирсэн. Гэр бүлийн саад бэрхшээлээ түр зуур зохицуулж чадахгүй байгаагаас нь болоод шилжүүлбэл зарчмыг зөрчинө шүү” гэсэн. Яг тайлбар тавих гэж байхад Ву эгчийг хүчээр сольсон минь шууд бодогдсон. Би дахиад л нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд авирлаж байсан биш үү? Хамтрагч минь надад үүргээ зарчмын дагуу гүйцэтгэх ёстойг сануулсан. Би дахиад нэг том алдаа гаргах шахсан юм. Би чин сэтгэлээсээ Бурханд талархаад, хамтрагчдаа “Миний санаа зорилго буруу, би өөрийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд эгчийг зарчимгүйгээр шилжүүлэх гэж байна. Эгч үнэхээр хариуцлагатай, зөв хүн. Яг одоо ажлаа хийж чадахгүй бол бид дутууг нь нөхөж, сайн мэдээний ажлыг хийе. Бас эгчийн нөхцөл байдлыг олж мэдээд, тусалж, дэмжихээр хичээе” гэж хэлсэн. Миний хэлэхийг сонсоод хамтрагч маань санал нийлэн толгой дохиж, ийм маягаар хэрэгжүүлээд миний сэтгэл амарсан.

Одоо би үүргээ гүйцэтгэхдээ өөрөөсөө үргэлж ингэж асуудаг, “Өнөөдөр би үүргээ үнэний зарчмын дагуу гүйцэтгэсэн үү? Хүмүүстэй харилцахдаа юмыг завхарсан зан чанараараа хийсэн үү?” Хэрэв би зарчим, Бурханы хүсэлд нийцэхгүй ямар нэг зүйл хийсэн бол үүнийг өөрчлөхөд туслаач гэж Бурханд залбирдаг. Ингэж хэрэгжүүлэх үедээ би Бурханы ерөөлийг харж, чуулганы ажил бага зэрэг сайжирч, ах, эгч нар маань үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэх болсон. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дахин төрөлт

Ян Жэнг Хэйлонжианг муж Би бодол санаа нь хоцрогдмол, хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих