Үнэнч байхад асар их аз жаргал бий

2018-01-10

Гань’энь, Аньхуй муж

Намайг бага байхаас л эцэг эх маань “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэж үргэлж сургадаг байлаа. Үүнээс гадна, олон хүн мэхлэгдэж, зарим нь бүр мэхлүүлээд хөрөнгө санхүүгээрээ сүйрч байхыг би нүдээрээ харсан юм, иймээс эцэг эхийн минь сургасан энэ үг орчин үеийн нийгэмд бүр ч их тохиромжтой санагдаж байв. Нэг л мэдэхэд би биеэ авч явах байдал болон бусадтай харилцах харилцаагаа энэхүү амьдралын зарчимд үндэслэж эхэлсэн бөгөөд бусдад хэзээ ч амархан итгэдэггүй байлаа. Хэн нэгний үнэн санааг мэдэхгүй байх нөхцөлд хэнтэй ч харилцаж байсан бай, үргэлж анхаарал болгоомжтой байж, өөрийнхөө санааг яаран харуулах хэрэггүй, эс тэгвээс хууртаж, хохирол амсахад хүрнэ. Тиймээс, бусдыг хохироох сэтгэлгүй байхад л хангалттай—ийм маягаар өөрийгөө хамгаалж, эргэн тойрныхоо хүмүүсийн магтаалыг хүртэнэ гэж үргэлж санагддаг байв.

Үнэнч байхад асар их аз жаргал бий

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн бусадтай харилцахдаа би энэхүү амьдралын зарчмыг баримталдаг байв. Гэм зэмгүй, ний нуугүй, үнэнч шударга байхыг Бурхан биднээс шаарддагийг харах үедээ би хувийн ашиг сонирхлыг минь үл агуулах жижиг сажиг зүйлсийн тухайд л илэн далангүй байдаг байлаа. Би асар их ялзарсан гэж боддог зан чанарынхаа талуудыг бараг хэзээ ч хуваалцдаггүй байсан ба сэтгэлээ нээх юм бол ах эгч нар намайг үл ойшоож, дорд үзнэ гэж айдаг байв. Ажилдаа нэг их хүч гаргахгүй байгаагийн минь төлөө удирдагч намайг онцлох үед би гоморхол, хардлагаар дүүрч, “Удирдагч яагаад дандаа намайг онцолж, бүх ах эгч нарын өмнө миний байр байдлын нарийн ширийнийг шинжилдэг юм бол? Ингэснээр би хүн бүрийн өмнө ичиж балмагдан, нэр хүндээ алдана гэдэг нь илэрхий бус уу? Удирдагч маань надад тийм ч дуртай биш байх, тэгээд намайг зовоохоор шийдсэн байх” гэж дотроо бодлоо. Намайг нэг л албан тушаалдаа байж байхад бусад ах, эгч нар тушаал дэвшиж байгааг харах нь нэн шаналгаатай, тэвчишгүй байдаг байв. Сургалтад хамрагдах үнэ цэнгүй учраас намайг тушаал дэвшүүлсэнгүй гэж би сэжиглэсэн юм. Миний зүрх сэтгэл үл ойлголцол, гомдлоор дүүрлээ; надад ямар ч ирээдүй байхгүй, хэтэрхий шаргуу эрэлхийлэх ямар ч хэрэггүй гэж санагдав. Асуудалтай тулгарах болгондоо би үргэлж сэрэмжилж, бусдыг сэжиглэдэг байсан бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд нээлттэй байж, үнэнийг эрж хайдаггүй байсан учраас Бурханыг улам бүр буруу ойлгож, Түүнтэй улам л бага холбоотой санагдах болов. Миний нөхцөл байдал улам бүр хэвийн бус болж байлаа; Бурханд залбирах үед надад хэлэх ч үг байсангүй, мөн Бурханы үгийг унших үедээ Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадаагүй бөгөөд үүрэгтээ хариуцлагатай байсангүй, тэгээд эцэст нь би Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унасан билээ. Үүрэгт минь гарсан аливаа асуудлыг би ойлгож огт чадахгүй, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байсан бөгөөд ажлын маань үр дүн бүр ч огцом унасан юм.

Зовлон шаналлынхаа гүнд төөрч, зүг чиггүй болсон би Бурханы үгийн энэхүү хэсгийг харлаа: “Хэрвээ чи маш зальтай бол хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ шалтгааны улмаас, Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм төрлийн итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүй болохоор чи жинхэнэ хайраас бүр ч хол байна. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Бурханы үгийг судалж байхдаа би өдөр тутмын амьдрал дахь үйлдлүүдээ гэнэт эргэцүүлэн бодлоо. “Бурханы үгэнд хэлснээр би “хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг” гэдэгт амьдарч байгаа юм биш үү? Тийм болохоор би Бурханы нүдээр харвал ов мэхтэй хүн биш гэж үү?” хэмээн би эхлээд бодлоо. Тэр мөчид, “ов мэхтэй хүн” гэдэг үг хутга адил зүрх сэтгэлийг минь нэвт хатгаж, тэвчихийн аргагүй шаналгав. Бусад хүмүүстэй харилцахдаа “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг зарчмыг баримталж байгаа цагт сайн хүн байх болно гэж би үргэлж боддог байлаа. Иймээс, насан туршдаа би, бусадтай харилцахдаа, асуудлыг зохицуулахдаа тэдгээр үгийн дагуу амьдарсаар ирсэн. Энэ зарчмын дагуу амьдрахын үр дагавар нь намайг үнэндээ ов мэхтэй хүн болгоно гэж би хэзээ ч бодож байсангүй. Энэ нь, миний удаан хугацаанд баримталж явсан “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх зарчим үнэнд нийцдэггүй, бас Бурханы үгтэй шууд зөрчилддөг гэсэн үг байлаа. Маш удаан хугацаанд баримталсан, биеэ авч явах энэхүү зарчим маань харваас ганц л шөнийн дотор Бурханы үгэнд цохигдон няцаагдаж байгааг олж мэдэхэд муухай санагдаж байсан боловч бодит баримтыг хүлээн авахаас өөр сонголт надад байсангүй.

Би өөрийгөө тайвшруулж, дэнслэн бодож, эрж хайж, энэхүү зарчмыг дахин шалгаж цэгнэлээ. Бурханы гэгээрлийн ачаар би аажмаар бага зэрэг ойлголт, ялган таних чадвартай болов. “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг нь гаднаа хангалттай ухаалаг санаа мэт санагддаг бөгөөд зөв, буруугийн талаарх хүмүүсийн үзэлтэй нийцдэг. Энэ санаанд ямар нэгэн буруу зүйл байхгүй мэт эхэндээ санагддаг, яагаад гэвэл энэ үг, бид бусдыг хохироохоор оролдолгүй, бусдаас сэрэмжтэй байх ёстой гэж л хэлдэг. Түүнчлэн, энэхүү зарчмаар амьдрах нь биднийг урхинд орохоос сэргийлэхийн зэрэгцээ хэрхэн “сайн хүмүүс” болох талаар суралцах боломж олгодог. Гэхдээ энэ хэллэгийг нарийвчлан судлаад үзвэл энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг ялзруулахын тулд Сатаны ашигладаг онцгой хөнөөлт, зальхай арга барил гэдэг нь илэрхий болдог. Энэхүү үг хэллэг бидэнд, хэнд ч итгэж болохгүй, ямар ч хүн чамайг хохироох чадвартай, тийм учраас бусадтай харилцахдаа хэзээ ч бүх хөзрөө дэлгэх хэрэггүй гэдгийг далдуур хэлж байна. Ийм маягаар би чамаас сэрэмжилж, чи намайг сэжиглэн хардах бөгөөд хэн хэн нь нөгөөдөө үнэндээ итгэхгүй. Энэ нь биднийг хуйвалдаан, дайсагналын зам руу хөтөлж, ийнхүү хүн төрөлхтнийг улам бүр ялзармал, шударга бус, зальхай болгодог. Үүнээс ч долоон дор нь, энэхүү сатанлаг амьдралын зарчмын эзэмшил дор хайр татам, сайн сайхан Бурхантай нүүр тулахдаа бид сэжиглэж, сэрэмжлэн, Бурхан ч бас ов мэхтэй, хорлонтой, мөн Бурхан бидний ашиг сонирхлын төлөө ажилладаггүй хэмээн итгэдэг. Үр дүнд нь, Бурхан биднийг хэчнээн их хайрлаж, анхаарч халамжилж байх нь хамаагүй бид Түүнийг хүлээн зөвшөөрч, Түүнд итгэхдээ дурамжхан байдаг ба Тэр бидний төлөө хэчнээн ихийг туулдгийг бүр ч бага үнэлэх талтай байдаг. Харин ч, бид эргэлзээ, ов мэхээр дүүрсэн зүрх сэтгэлтэйгээр Түүний хийдэг юм бүхэнд эргэлзэж, үл ойлголцол, гомдол, дуулгаваргүй байдал, эсэргүүцлээ Түүнд тулгадаг. Ийм маягаар Сатан, хүмүүсийг завхруулж, хордуулж, мөн биднийг Бурханаас нүүр буруулж, урван тэрслэхэд хүргэх зорилгоо биелүүлдэг. Хэдий тийм боловч, надад ялган таних чадвар дутаж, Сатаны энэ өөдгүй муу санаа зорилгыг нэвт харж чадаагүй юм. Би Сатаны гажууд онолыг хүндлэгдэж, сайшаагдахуйцаар биеэ авч явах зарчим болгож, улмаар улам бүр ов мэхтэй болжээ. Жишээлбэл, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалттай тулгарах үедээ янз бүрийн бодит нөхцөл байдлаар дамжуулан өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж, мөн завхарсан зан чанараа цэвэрлэж, өөрчлөхийн тулд үнэнийг эрж хайх маань Бурханы хүсэл байв. Гэтэл би үүнийг Бурханаас авахаас татгалзсан, бас эерэг үзэл бодлоор оролтыг эрэлхийлээгүй; үүний оронд би, ах эгч нар маань намайг хорлохыг хүсдэг, мөн Бурхан намайг үнэлдэггүй хэмээн сэжиглэж байв. Эцэст нь, Бурханы талаарх буруу ойлголт маань улам бүр илэрхий болж, би Ариун Сүнсний ажлыг алдан, харанхуйд унасан юм. Одоо тодорхой болсончлон, “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх үг нь, хүн төрөлхтнийг завхруулж, урхидахын тулд Сатаны зохиосон гажууд онолоос цаашгүй юм. Энэхүү зарчим гэгчийн дагуу амьдрах нь хүмүүсийг улам бүр зальжин, ов мэхтэй болгож, бусдыг шударга бусаар сэжиглэн, тэднээс сэрэмжилж, тэр зуураа Бурханыг буруугаар ойлгож, Түүнээс нүүр буруулахад л хүргэнэ. Эцэст нь, ингэж амьдарсан амьдрал Бурханы жигшил зэвүүцлийг л хүртэх бөгөөд Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унахад л хүнийг хүргэнэ. Шаналж зовохоос гадна, бүр ч ноцтой зүйл бол хүн бас аврагдах боломжоо ч алдаж болно. Энэ үед би, “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх хэллэг бол хүмүүсийн биеэ авч явах зарчим ер биш, харин ч хүмүүсийг хуурч мэхлэн, тарчилгах Сатаны зальхай явуулга юм байна гэдгийг эцэстээ ухаарсан юм. Түүнчлэн, энэ нь хүмүүсийг завхруулан, хүн чанараа гээж, Бурханаас зайлж, урвахад хүмүүсийг хүргэхийн тулд Сатаны ашигладаг гажууд тэрс үзэл байжээ. Энэ үгээр амьдрах нь Бурханыг эсэргүүцэж, улмаар Бурханд жигшигдэн, гологдож, ангилагдахад л хүнийг хүргэж чадна.

Хожим нь би Бурханы үгийн дараах хэсгийг олж харлаа: “Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Түүнчлэн, Түүний үйлдэл алдаагүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг огт хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, үнэнийг хэзээ ч нуухгүй байх; дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хэзээ ч хийхгүй байх; Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх явдал юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгэн дэх хольцоос татгалзаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. … Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж,_гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авалгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрж хайдаггүй, зүгээр л үнэнч шударга байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, өөрт байгаа бүхнийг зарлагадахыг хүсдэг бол, өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолж, гэрчлэлд зогсох чадвартай бол, Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөртөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол энэ хүмүүс гэрлээр тэтгэгддэг бөгөөд хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы мөн чанар итгэмжит, иймээс Бурхан үнэнч хүнийг хайрлаж, ерөөдөг. Үнэнч хүмүүс л биеэ авч явах стандартад нийцэж чадна, үнэнч хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханы авралыг хүртэж, Бурханаар авхуулж чадна гэдгийг Бурханы үгээс би ухаарч авсан юм. Би бас хэрхэн үнэнч хүний ёсоор үйлдэх вэ гэдгийг ойлгож авлаа: Үнэнч хүмүүс энгийн, нээлттэй, ов мэхгүйгээр ярьдаг—үнэнийг л хэлдэг. Үнэнч хүн бусдыг хэзээ ч хуурдаггүй, хааш яаш үйлддэггүй, Бурханыг ч, хүнийг ч мэхэлдэггүй. Үнэнч хүний зүрх сэтгэл шударга бус байдал, ов мэхгүй байдаг. Үг хэлэх, үйлдэхдээ тэд буруу санаа зорилго юм уу далд сэдэл өвөрлөдөггүй; өөрсдийнхөө ашиг хонжооны төлөө, эсвэл махан биеэ хангахын төлөө үг хэлж, үйлддэггүй, харин ч жинхэнэ хүн байхын тулд үг хэлж, үйлддэг. Үнэнч хүн нээлттэй, чигч шударга, зүрх сэтгэл үнэнч бөгөөд зүрх сэтгэл, амиа Бурханд өгөхөд бэлэн байдаг. Тэд хариуд нь юу ч хүсдэггүй, зөвхөн Бурханыг хангалуун байлгахаар шамддаг. Эдгээр шинж чанарыг эзэмшсэн хүмүүсийг л үнэнч хүмүүс буюу гэрэлд амьдарч буй хүмүүс хэмээн нэрлэж болно.

Үнэнч хүн байхтай холбоотой зарчмуудыг ойлгомогцоо би бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр хичээж эхэллээ. Бусадтай харилцахдаа би, тэдэнд үнэнчээр хандаж, ов мэхтэй бус байж, таамаглаж, сэрэмжлэхгүй байхаар ухамсартайгаар хичээв. Ийм маягаар хэрэгжүүлэх үед ах эгч нартай харилцах харилцаа маань улам бүр хэвийн болж, би маш эрх чөлөөтэй, юунд ч хүлэгдээгүй байдлыг мэдэрсэн юм; ийм маягаар амьдрах нь хамаагүй илүү амгалан мэт санагдсан билээ. Эгчтэйгээ хамт үүргээ биелүүлэх зуур завхралаа харуулах үедээ би идэвх санаачилгатайгаар эгчийг олж очоод, өөрийнхөө талаарх ойлголтыг илчлэн нөхөрлөж, эгч ч бас мөн адил хийдэг байв. Энэ үйл явцад бид бие биенийхээ эсрэг атгаг сэжгийг бий болгоогүйгоор үл барам үнэн хэрэг дээрээ хамтын ажиллагаандаа улам эв зохицолтой болов. Цуглааны үеэр өөрийнхөө завхралыг ил болгохдоо Бурханы үгийг эш татахад ах эгч нар анх төсөөлж байсан шиг минь намайг муулж, дорд үзээгүй, харин ч эсрэгээрээ надад туслахын тулд өөрсдийн туршлага, мэдлэгийг нөхөрлөж, улмаар би хүнийг гэх Бурханы хайр, авралыг харсан юм. Үүргээ гүйцэтгэхдээ би өөрийн нэр хүнд, байр суурийн төлөө биш, харин Бурханыг хангалуун байлгахын төлөө ажилласан бөгөөд Ариун Сүнс над дээр ажиллаж, намайг гэгээрүүлж, залж чиглүүлж байгааг мэдэрч, ингэснээр Бурханы хүслийг аажмаар ойлгож авсан билээ. Үүний үр дүнд би, үүргээ биелүүлэхдээ маш үр дүнтэй байлаа. Залбирлаараа би сэтгэлийн гүн дэх бодлуудаа Бурхантай хуваалцаж, Бурхантай жинхэнэ сүнслэг байдлаар ярилцахаар ухамсартайгаар хичээлээ. Үүнийг хийх үедээ Бурханд улам бүр ойртож байгаагаа би олж мэдсэн бөгөөд надад зориулан Бурханы зохицуулдаг орчин бүр миний аминд хэрэгтэй гэдгийг ухаарсан билээ. Бурхан хэчнээн хайр татам болохыг би зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, Бурханы талаарх бүх буруу ойлголт маань үгүй болов. Энэхүү бодитой дадлага, туршлагаар дамжуулан, үнэнч байх нь гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийг хүлээн авах боломжийг хүнд олгодгийг би биеэр мэдэрсэн юм. Үнэнч хүн байх нь үнэхээр утга учиртай, үнэ цэнтэй!

Үнэнч хүн байхын үр ашгийг биеэр мэдэрснээр, “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх Сатаны зарчим хүнийг завхруулж, тарчлаан шаналгадаг гэдэг нь надад бүр ч илүү тодорхой болов. Хэрвээ хүн энэ зарчмыг баримталдаг бол үргэлж харанхуй, завхрал, тарчлаан дунд амьдарна. Үнэнч хүн байснаар л бид гэрэлд амьдарч, тэтгэгдэж, Бурханы магтаалыг хүлээн авч чадна. Одооноос эхлээд би дахин шинээр эхэлж, “Хүн бусдыг хохироох зүрх сэтгэлтэй байх ёсгүй, харин хохирохгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэсэн Сатаны зарчмыг бүрмөсөн орхихоо тангараглаж байна. Би үнэнч байх явдлыг үйлдлийнхээ зарчим болон стандарт болгож, Бурханыг баярлуулдаг үнэнч хүн болохоор чармайх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Шиаожин, Шаньдун муж Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь...

Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Бусадтай харилцахдаа ч тэр нэлээд шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэдгээсээ болж байнга мэхлэгдэж, дооглуулдаг.

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих