Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

2018-01-09

Чэн Минжи, Шэньси муж

Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Бусадтай харилцахдаа ч тэр нэлээд шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэдгээсээ болж байнга мэхлэгдэж, дооглуулдаг. Энэ нь миний хувьд үргэлж маш зовлонтой байдаг байв. Бурханд итгэснийхээ дараа, Бурхан энгийн, үнэнч хүмүүсийг хайрладаг гэдгийг би Бурханы үгээс уншсан юм. “Бурхан үнэнч хүмүүсийг хүсдэг; өмнө нь дэлхий ертөнцөд байхад шулуун зан байдал минь намайг таагүй байдалд оруулж, бусдад дээрэлхүүлэхэд хүргэдэг байсан, харин одоо чуулганд хэтэрхий шулуун зан байдагтаа санаа зовох хэрэггүй” гэж би дотроо бодов. Тэр үеэс хойш, үнэнч хүн л Бурханы авралыг хүртэнэ гэсэн Бурханы үгийг унших үедээ би нэн тайтгарсан юм. Би өөрийгөө үнэнч хүн гэж бодсон бөгөөд Бурханы авралыг хүртэх нь асуудалгүй гэж бодлоо. Ах эгч нар маань ов мэхтэй уг чанараа таньж мэдэж эхэлсэн ч, өөрчилж чадахгүй, мөн Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж чадахгүй байгаадаа ямар их зовж байгааг хараад, төрөлхийн үнэнч зантай болохоор тэр бүхнийг туулах шаардлагагүйдээ бүр ч их тайтгарлаа. Гэхдээ, нэгэн өдөр Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авсныхаа дараа би үнэнч хүн биш гэдгээ эцэст нь ухаарсан юм.

Нэг өдөр би Бурханы энэ үгийг уншив: “Үнэнч шударга хүмүүс үнэнийг эзэмшдэг, тэд өрөвдөлтэй, олиггүй, тэнэг эсвэл гэнэн биш… Иймээс нийгэмд зовж, гадуурхагдаж, уулзсан хүн болгондоо дээрэлхүүлж, хууртагдаж байдаг учраас өөрийгөө үнэнч шударга хүн гэж бодон энэ титмийг толгой дээрээ бүү тавь. Энэ нь туйлын буруу… Үнэнч шударга байх гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг биш: Хүмүүс зүгээр л илэн далангүй, шулуун шударга байлаа гээд үнэнч байдаггүй юм. Зарим хүн ярихдаа угаасаа тун шулуухан байж болох боловч шулуухан байна гэдэг нь заль мэхгүй гэсэн үг биш. Заль мэх бол хүмүүсийн сэдэл, тэдний зан чанар юм. Хүмүүс энэ дэлхийд амьдрах үед, Сатаны завхралын нөлөөн дор амьдрах үед тэдний хувьд үнэнч шударга байх боломжгүй; тэд улам л зальжин болж чадна(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы үг миний нөхцөл байдлыг төгс дүрслэн өгүүлсэн байлаа. Би шулуухан ярьдаг, залилан мэхэлж, тоглоом тохуу хийдэггүй, дэлхий ертөнц дээр удаа дараа хүмүүст хууртаж, дээрэлхүүлдэг болохоор миний юу ч ов мэхтэй биш гэж би дандаа боддог байлаа. Үүний улмаас, хүний заль мэхийг илчилсэн Бурханы үгтэй өөрийгөө хэзээ ч харьцуулж шалгаж байгаагүй, харин оронд нь үнэнч шударга чанартай хэмээн өөртөө титэм өмсгөсөн юм. Бурханы үг бүгд бусад хүмүүсийн тухай ярьж байгаа, харин би яагаад ч юм өөр, төрөлхийн л ийм үнэнч шударга зантай төрсөн гэж боддог байлаа. Гэтэл энэ нь миний өөрийн үзэл, төсөөллөөс цаашгүй байсан бөгөөд үнэнтэй огт нийцэлгүй болж таарав. Тэгтэл Бурханы үгийн өөррханы үг миний нөхцөл “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы хэлдэг үнэнч хүн бол үнэндээ зүрх сэтгэлдээ Бурханд өгдөг, Түүнд тууштай үнэнч байдаг, зүрх сэтгэлдээ ямар ч ов мэх, арга заль өвөрлөдөггүй, үнэн болон хүн чанартай хүн юм гэдгийг Бурханы үг надад илүү мэдүүлсэн юм. Үнэнч хүн үүргээ биелүүлэхдээ аргацааж, хуурдаггүй; бусдын санааг зовоодоггүй ба Бурхан тэдэнд итгэж чаддаг. Үнэнч хүмүүс өөрсдийгөө Бурханы өмнө бүх зүйл дээр илчилдэг, бас хувийн асуудал, бэрхшээлийг ах, эгч нартайгаа хуваалцахыг хүсдэг. Тэд Бурханыг хуурахаар оролддоггүй, бусад хүмүүсийг ч хуурддаггүй. Үнэнч хүмүүс аливааг мушгин гуйвуулдаггүй; илэн далангүй хэлдэг. Үнэнч хүмүүс өөрсдийн хэтийн ирээдүй юм уу ирээдүйн төлөвлөгөөг бодолцдоггүй; тэд өөрсдийгөө чин сэтгэлээсээ Бурханы төлөө зарлагадаж, Түүнийг хангалуун байлгахын тулд л амьдардаг. Миний хувьд би үнэнч хүн байна гэдэг юу гэсэн үг болохыг ердөө ч ойлгоогүй байлаа. Аливааг шүүх миний эгэл ертөнцийн шүүлтээр бол Бурханы “үнэнч хүн” гэдэг нь энэ дэлхий ертөнцөд “шулуун зантай хүн” гэж бидний хэлдэг зүйл байв. Бурханы “үнэнч хүн” болон миний “үнэнч хүн” гэдэгт адил зүйл бараг байхгүй гэдгийг би огт мэдсэнгүй. Би ямар мэдлэггүй, утгагүй байгаа вэ!

Анхааралтай бодоод үзвэл, Сатан хүнийг хэдэн мянган жил ялзруулсан: Бид бүгдээрээ Сатаны хор, завхрал нэвт шингэсэн орчинд өсөж торнидог. Бидний үг хэл, зан авир, нийгэмд биеэ авч явах байдал бүгд Сатаны дэлхий ертөнцийн гүн ухаан, амьдралын хуулинд захирагддаг. “Ухаантай хүн бага ярьдаг”, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Шарыг харж шарвах, улааныг харж урвах” гэсэн Сатаны эдгээр алдартай үг аль хэдийн хүний хамтын ухамсарт суусан. Тэдгээр нь бидний амьдралын нэг тал, нэг хэсэг болсон бөгөөд биднийг ов мэх, арга заль руу жолооддог. Бүх хүн төрөлхтөн ов мэх, арга зальд автсаныг харгалзан үзвэл, өөрийгөө халдашгүй дархан, төрөлхийн үнэнч гэж бодоход юу намайг хүргэв ээ? Би илэн далангүй, чигч хүн болохоор шулуухан, хоёрдмол утгагүй ярьдаг. Би мэдлэггүй, бага зэрэг удаан учраас бусдад байнга мэхлэгддэг, гэхдээ энэ нь би үнэхээр үнэнч хүн гэсэн үг биш. Эргээд бодоход, нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд би ямар олон удаа өөрийгөө буруугаар танилцуулж, худлаа хэлж байсан юм бэ? Бурханд цэвэр ариун, хоёргүй сэтгэлээр итгэхийн оронд хэчнээн удаа хэтийн ирээдүйдээ сэтгэл түгшин хөрвөөсөн юм бэ? Би Бурханы төлөө бүх зүйлээ орхих аваас өөрөө юу ч үгүй үлдэнэ гэж айсан болохоор нэг л өдөр Түүний хаанчлалд орно гэсэн баталгаа буюу амлалтыг Бурханаас үргэлж хүсдэг байв. Зөвхөн тийм маягаар л би санаа зоволгүйгээр, бүх зүрх сэтгэлээрээ үнэнийг эрэлхийлж чадах байлаа. Би золиослол гаргаж, өөрийгөө зарлагадсан ч гэсэн, энэ нь сайн хүрэх газраар наймаацахын төлөө байлаа. Хэчнээн олон удаа би Бурханд үнэнч байж чадалгүй, үүргээ биелүүлэх явцдаа хувийн алдагдал, ашиг хонжооны төлөө үргэлж дэмий санаа зовж, өөрийнхөө нэр хүнд, байр суурийн төлөө бухимдаж байсан юм бэ? Хэчнээн удаа би Бурханы өмнө шийдвэр гаргаж, үүнийгээ зөрчиж, Бурханы тааллыг хүртэхийн тулд сүрлэг сонсогддог ч хоосон үг хэлж байсан билээ? Намайг дорд үзэх вий гэж эмээсэндээ хэчнээн удаа би ах эгч нартаа өөрийгөө нээж, хувийн асуудал, бэрхшээлээ тэдэнтэй хуваалцахаас татгалзсан билээ? Хэчнээн удаа би, миний итгэдэг зүйл л өөрт минь ашиг тус өгнө хэмээн хэлж, сонор сэрэмжтэй болж, бусдыг сэжиглэсэн билээ? Өөрийгөө эргэцүүлэх тусам, миний бодол, үг, үйлдэл бүгд зальжин байдал, ов мэхээр дүүрсэн бөгөөд хором бүрд ов мэхтэй уг чанарын дагуу амьдарч байсан гэдгээ төдий чинээ харсан юм. Би бол огтхон ч үнэнч хүн биш.

Намайг гэгээрүүлж, үнэнч хүмүүс гэдэг нь зөвхөн илэн далангүй, шулуун зантай хүнийг хэлдэг бус, харин үнэн болон хүн чанарыг эзэмшдэг хүмүүсийг хэлдэг гэдгийг харуулсанд нь Бурханд талархъя. Бурханы тодорхойлолтоор бол би үнэнч хүн биш, харин Сатаны ов мэхтэй уг чанарт автсан, мөн Бурханы илчилсэн ов мэхтэй хүн гэдгийг харуулсанд нь Бурханд бас талархъя. Тэгээд би Бурханд ийнхүү залбирлаа: “Хүндэт Бурхан минь, би амьдралд ов мэхтэй уг чанартаа найдахыг цаашид хүсэхгүй байна; би үнэнч хүн болохын тулд ажиллана. Намайг илчилж, ов мэхтэй уг чанараа илүү гүнзгий ойлгох боломж олгооч гэж Танаас гуйж байна, ингэснээр би өөрийгөө жигшиж, махан биеэ үгүйсгэж, удалгүй үнэн ба хүн чанарыг эзэмшдэг үнэнч хүн болж, Таныг хангалуун байлгахын тулд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж болох юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Шиаожин, Шаньдун муж Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих