Яг хэн манай гэр бүлийг сүйрүүлсэн бэ?

2023-07-11

Хятад, Фан Шиа

Би багш, нөхөр маань инженер байсан. Гэрлэснээс хойш бидний харилцаа маш сайн, охин маань ухаалаг, хүмүүжилтэй, найз нөхөд, ажлынхан маань бүгд биднийг биширдэг байлаа. Тэгээд 2006 оны 12-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы үгийг уншаад Аврагч Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд маш олон үнэнийг илэрхийлснийг мэдэж авсан. Бурханд итгэж, үгийг нь уншиж, үнэнийг олж авч, нүгэл, завхарсан зан чанараа хаях нь агуу гамшгийн үеэр Бурханаар хамгаалагдаж, эцэст нь Бурханы хаанчлалд орох цорын ганц зам. Бас хүн бүрийн амь Бурханаас ирсэн, бидэнд байгаа бүхнийг Бурхан өгснийг мэдэж авсан. Бүтээгдсэн зүйлийн хувьд бид үүргээ гүйцэтгэх ёстой. Хожим нь би сайн мэдээ түгээж, шинээр ирэгсдийг усалж эхлэн, өдөр бүр үнэхээр сэтгэл дүүрэн байлаа. Бурханд итгэснээс хойш нүүрэнд минь байнга инээмсэглэл тодрох болсныг нөхөр маань анзаарч, баяртайгаар “Өмнө нь ажлаа тараад ирэхдээ эцэж ядарсан байхыг чинь хараад чамд санаа зовдог байлаа. Итгэгч болсноос хойш чи өдөр бүр завгүй байгаа ч улам л дээрдэж байна. Бурханд итгэх сайн зүйл бололтой!” гэсэн юм. Гэхдээ сайн зүйл удаан үргэлжилдэггүй. Удалгүй нөхөр маань намайг дарлаж, Бурханд итгэхэд саад болж эхэлсэн.

2007 оны 3-р сарын нэг өдөр нөхөр ажлаасаа ирэхдээ хаалгаар орж ирэв үү үгүй юү ширүүнээр, “Өнөөдөр манай дарга бүх хэлтсийн ажилтнуудыг дуудан хуралдаж, сүүлийн жилүүдэд Төгс Хүчит Бурханд итгэх хүмүүс улам нэмэгдэж, намыг сандаргаж байна гэсэн. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг улсын гол байны жагсаалтад оруулсан, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүн бүрийг Коммунист Нам баривчилна. Улсын байгууллагын ажилтнуудын хувьд бүр ч долоон дор. Өөрөө Бурханд итгэдэг юм уу гэр бүлийнх нь гишүүн Чуулганых гэж тогтоогдвол бүгдийг нь ажлаас нь хална гэсэн! Танай сургуулиас Бурханд итгэдгийг чинь хэн ч мэдэхгүй байгаа дээр наадхаа боль. Дарга чинь олж мэдэх юм бол чи баривчлагдана!” гэсэн. Би, Бурханд итгэх нь зөв зам, ямар ч хууль зөрчдөггүй байхад Нам яагаад намайг болиулахыг хүсдэг юм бэ гэж бодлоо. Тэгээд нөхөртөө “Хятад улс ДХБ-д нэгдэх үедээ Хятад улс итгэл үнэмшлийн эрх чөлөөтэй гэж тунхаглаж байсан биш үү? Одоо яагаад дарлаад байгаа юм бэ? Бурханд итгэх минь юу нь буруу юм бэ?” гэлээ. Манай нөхөр маш их уурлаж, “Бурханд итгэх нь сайн гэдгийг би мэдэх ч Нам зөвшөөрөхгүй байхад яах юм бэ? Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг. Бурханд итгэсээр байх юм бол чи хэдийд ч баривчлагдаж, шоронд орж магадгүй. Чамайг баривчлагдвал манай гэр бүл сүйрнэ биз дээ? Гэр бүлийнхээ төлөө Бурханд итгэхээ боль!” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод миний дургүй хүрсэн юм. Хүмүүсийг Бурханд итгэхийг нь болиулах гэж оролдохдоо Нам дарга нарыг нь ашиглан дарамтлах юм гэж санаанд ороогүй ч нөхрийн маань сэтгэл гэнэт өөрчлөгдсөнийг энэ нь тайлбарласан. Хэзээ нэгэн өдөр Бурханд итгэдгийг минь олж мэдвэл Нам намайг явуулах болов уу? Хятадад итгэгч байх яагаад ийм хэцүү юм бэ гэж би бодоод, өмнө нь нэг эгчийн надад уншиж өгч байсан Бурханы үгийн нэг хэсгийг санасан юм. “Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Эгч бас ингэж нөхөрлөснийг санаж байна: “Коммунист Нам бол бурхангүй үзэлтэй нам. Тэд Бурханыг үзэн ядаж, эсэргүүцдэг. Коммунист Нам эрх барьж байгаа оронд Бурханд итгэвэл бид дарлагдаж, доромжлогдох нь гарцаагүй. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн. ‘Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ’ (Матай 5:10). Хүмүүсийн итгэлийг төгс болгохын тулд Бурхан ийм дарангуйлсан орчныг ашигладаг. Ийм дарангуй, хэцүү орчинд бат зогсож чадвал Бурхан хамгийн их сайшаадаг!” Энэ нь надад итгэл өгч, Намын дарлалаас болж бууж өгч болохгүйгээ би мэдсэн. Нөхөр маань яаж ч саад болсон Бурханд итгэхээр шийдсэн.

Хэсэг зуур нөхрийн ажил дээр бараг өдөр бүр хурал хийж, ажилтнууд, тэдний гэр бүлийнхний дунд итгэгч байж болохгүй гэж онцолж байсан. Нөхөр маань гэртээ ирээд бараг өдөр бүр үзэл суртлын лекц уншиж, нэг орой намайг цуглаанаас ирэхэд баргар царайлан, “Чи дахиад цуглаанд яваа юу? Цуглаанд явж болохгүй гэж би чамд хэдэн удаа хэллээ, чи яагаад үгэнд орохгүй байгаа юм бэ? Нам шашныг хориглодгийг чи ямар мэдэхгүй биш. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг зүгээр орхихгүй гэж дарга бидэнд олон удаа хэлсэн. Ийм эгзэгтэй мөчид итгэсээр байгаа чинь өөртөө гай дуудаж байгаа хэрэг биш үү?” гэлээ. Намайг “Бурханд итгэх нь ямар ч хууль зөрчдөггүй. Нам үүнийг зөвшөөрөхгүй байх ямар эрхтэй юм бэ?” гэхэд манай нөхөр: “Хууль зөрчдөг эсэх чинь Намд хамаагүй. Төгс Хүчит Бурханд итгэгчдийг улс төрийн хэрэгтэн гэж үздэг. Бурханд итгэснийхөө төлөө Намд баривчлагдвал нэр хүнд чинь сүйрээд зогсохгүй амьдрал чинь аюулд орж, гэрийнхэн чинь хэрэгт орооцолдоно” гэлээ. Би нөхөртөө “Нам Бурханыг эсэргүүцдэг гэдгийг чи маш сайн мэддэг ч тэдний талд орж, надад саад болж байна. Чи шийтгүүлэхээс айхгүй гэж үү?” гэсэн. Нөхөр хүйтнээр “Шийтгүүлэх нь чухал биш, харин салхи хаашаа салхилж байгааг ойлгох чухал. Коммунист Нам одоо засгийн эрх барьж байгаа, тиймээс тэдний эрх мэдэл дор амьд үлдмээр байгаа бол чи хэлснийг нь хийх ёстой биш үү? Би Намаас мөнгө авдаг болохоор тэдний өмнөөс ярьж, үйлдэх ёстой. Чи ч бас Намын дор ажиллаж, цалин авч байгаа болохоор Намыг биш Бурханыг дагах юм бол тэд яалаа гэж чамайг зүгээр орхих юм? Ямар эрсдэл байгааг чи мэдэж байх ёстой! Намыг дагах уу, эсвэл Төгс Хүчит Бурханыг дагах уу? Өнөөдөр сонголтоо хий!” гэсэн юм. Тэр үед би үнэхээр зөрчилдсөн. Хэрэв Бурханд итгэхээр шийдвэл дарга хэдийд ч олж мэдэх боломжтой. Тэгвэл би албан тушаалаа алдаж, цагдаад баривчлагдах магадлалтай. Арван хэдэн жил би энэ ажлыг хийж, өдий хүртэл шаргуу хөдөлмөрлөж, дунд түвшний багш болтлоо тушаал ахисан. Оюутнууд намайг биширч, эцэг эх нь хүндэлж, ажлынхан атаархаж, дарга намайг хүлээн зөвшөөрч, сайшааж, хаа ч явсан хамаатан садан, найз нөхөд надад маш сайн ханддаг. Хэрэв би ажлаа алдвал гэр бүлийнхэн минь намайг голж, хүмүүс доог тохуу хийж, ажлынхан басамжлах болно. Тийм зүйл тохиолдвол нэр хүнд минь сүйрнэ гэхээс би айж байсан. Тэгээд би “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат. Завхралаас ангижрах цорын ганц зам бол Бурханы шүүлт, цэвэрлэгээг туулах, тэгснээр бид Бурханы хамгаалалт дор гамшгаас амьд үлдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт хүргэгдэж чадна. Энэ боломжийг алдвал насан туршдаа харамсана” гэж бодлоо. Тэгээд би Бурханы үгийг санасан. “Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үгийг бодоод зүрх сэтгэл цэлмэсэн. Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх нь үнэ цэн, утга учиртай цорын ганц зүйл юм. Итгэл, ажил хоёрын нэгийг сонгох сонголттой тулгараад би алдар нэр, байр сууринд хязгаарлагдаж, Бурханд итгэснээс болж Коммунист Нам ажлаас минь салгавал миний нэр хүнд сүйрнэ гэж айсан. Миний ажил, нэр хүнд л надад чухал байж. Гэвч эдгээр нь надад юу авчрах вэ? Нэрэлхүү занг минь түр зуур л хангаж чадна, үнэнийг олж авч, завхарсан зан чанараасаа салахад хэзээ ч туслахгүй. Тэгвэл бусдаар бишрүүлэх нь ямар утга учиртай юм бэ? Бас Коммунист Нам бол Бурханы дайсан гэдгийг би мэдсэн. Ажлаа хадгалж, сайхан байр суурь, нэр хүнд эдлэхийн тулд итгэлээ орхиж, Намын удирдлага дор олиггүй амьдралаар амьдрах юм бол Бурханаас урвасан хэрэг болох биш үү? Би тийм хүн байж болохгүй. Тиймээс би нөхөртөө маш тайвнаар “Би итгэхээ хэзээ ч болихгүй” гэж хэлсэн. Нөхөр намайг цоо ширтэж, ширүүнээр “Хэрэв чи итгэсэн хэвээр байх юм бол би чамайг цагдаад хэлж, баривчлуулна” гээд, ингэж хэлэх зуураа утсаараа залгаж эхэллээ. Тэр үед би үнэхээр балмагдсан. Коммунист Нам итгэгчдийг дарладгийг мэддэг мөртөө нөхөр маань намайг тэдэнд барьж өгөх гэж байсан. Тэр чинь намайг чононд барьж өгч байгаа хэрэг биш үү? Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө нөхөр маань эхнэр, нөхрийн хайраа үл хайхарч, Бурханд итгэхийг минь болиулахын тулд намайг цагдаад мэдээлэхийг хүссэн. Би нөхөртөө бууж өгч болохгүй. Тэгээд нөхөр надаас ахин дахин “Шийдвэрээ гаргасан уу?” гэж шалгаасаар байсан. Би “Баригдаад шоронд орсон ч Бурханд итгэсээр байх болно!” гэлээ. Нөхрийн царай зэвхий саарал болж, уурласандаа утсаа газар шидсэн.

Миний санаж байгаагаар нэг шөнө нөхөр маань Бурханы үг уншиж байхыг минь хараад шууд царай нь өөрчлөгдөж, “Би чамд хэдэн удаа хэллээ? Хятадад Бурханд итгэх замаар явж болохгүй! Төв засгийн газраас орон нутгийн байгууллага хүртэл, удирдлагаас ажилтан хүртэл бүх түвшинд аливаа зүйлийг хянаж цагдаж, хэрэгжүүлдэг. Бурханд итгэсээр байх юм бол Нам чамайг барих болно!” гэлээ. Нөхрийнхөө байнга ингэж хэлэхийг сонсож, бас Нам эрх барьж байгаа оронд Бурханд итгэвэл хэдийд ч баривчлагдах аюултай гэж бодоод би айж байлаа. Хэзээ нэг өдөр баривчлагдах юм бол эрүү шүүлтийг тэсэж чадах болов уу? Намайг үхтэл, эсвэл тахир дутуу болтол зодвол яах вэ? Зовлон дааж чадахгүй Иудас болж, Бурханаас урвах юм бол миний амьдрал дуусах биш үү гэж бодсон. Миний байдал буруу байгааг мэдээд би зүрх сэтгэлдээ яаран Бурханд залбирч, дарлал, зовлон зүдүүр туулахдаа гэрчлэлээ алдахгүй байх итгэл өгөөч гэж гуйсан. Тэгээд Бурханы энэ үгийг уншсан: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Бурханы үг маш сайн хэлжээ. Бид амиа эрсдэлд оруулахад бэлэн, үхлээр хязгаарлагдахгүй байх үед Сатан дураараа авирладаггүй. Би гол нь итгэлгүй байсан учраас цагдаа нар намайг үхтэл зодох вий гэж айж, өөрийнхөө амийг хэтэрхий их эрхэмлэсэн. Бурхан бүх зүйлийг хянадаг, амьдрал, үхлийг минь ч хянадаг. Би Бурханд өөрийгөө даатгаж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой, үхтлээ зодуулсан ч гэсэн үнэ цэнтэй зөв шударга байдлын төлөө хавчигдсан байх болно. Бурханы үг надад итгэл өгсөн тул би заримыг нь нөхөртөө уншиж өгсөн юм. “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы зөвт зан чанар халдахыг тэвчдэггүй талаар би нөхөртөө гэрчилсэн. Коммунист Нам итгэгчдийг баривчилж, хяхан хавчиж, мууг хийж, Бурханыг эсэргүүцэж байгаа, тэд Бурханаар шийтгүүлэх болно. Намын талд зогсож, Бурханд итгэхэд минь саад болсноор нөхөр маань тэднийг даган мууг үйлдэж байсан. Нөхөр сонссоныхоо дараа дэмий л “Намайг ингэхийг хүсэж байна гэж бодоо юу? Коммунист Нам ийм байдалд хүргэж байна. Бурханд итгэхийг чинь болиулахгүй бол би ч бас амьжиргаагаа алдаж магадгүй. Намайг бодож болохгүй байна уу? Бурханд итгэснийхээ төлөө чи баривчлагдаж, шоронд хоригдох юм бол тэд чамайг алахгүй ч арьсыг чинь хуу татах болно. Би зовохыг чинь яаж зүгээр хараад байж байх юм бэ? Бурханд итгэхийг чинь болиулахын тулд би яах вэ?” гэлээ. Би: “Төгс Хүчит Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан, би итгэхээ хэзээ ч болихгүй!” гэсэн. Үнэхээр гайхмаар нь бууж өгөхгүйг минь хараад нөхөр надад хүч хэрэглэсэн. Тэр маш их уурлаж, “Итгэлээсээ болж баривчлагдвал тэгээд л хаашаа ч үгүй болно. Тэдний гарт өөрийгөө барьж өгөх гээд чи зүтгээд байна. Хэрэв үхчих юм бол Бурханд итгэсний хэрэг юу байна?” гэлээ. Дараа нь яг л солиотой юм шиг намайг орон дээр дарж, хоолойг минь чанга боомилоод, “Чамайг боож ална, тэгээд итгэхийг чинь харъя л даа!” гэсэн. Миний хоолой боогдож, амьсгалж чадалгүй, чадах чинээгээрээ тэмцэлдсэн ч ямар ч нэмэр болоогүй, ухаан алдсан. Аажмаар ухаан орох зуураа би энэ олон жил ханилахдаа намайг огт цохиж байгаагүй нөхөр маань байр суурь, ажлаа хамгаалахын тулд надад ингэтлээ хэрцгий хандаж, боож алах шахаж байгааг бодсон. Би балмагдаж, Коммунист Намыг бүр ч их үзэн ядсан. Хэрэв тэд айлган сүрдүүлэхдээ гэрийнхний минь ажил, ирээдүйг ашиглаагүй бол манай нөхөр хэзээ ч тийм хэрцгий байхгүй байх байсан.

Ажил нь дарамтлах тусам нөхрийн намайг хяхан хавчих нь улам даамжирсан. Нэг өдөр нөхөр хурлаас ирээд дахиад л надад үзэл суртлын лекц уншиж, ХКН-ын засаглалтай Хятадад нэг хүн Бурханд итгэвэл гэр бүлийнхэн нь бүгд зовдог учраас цаашдаа итгээд байж болохгүй, тэгэхгүй бол хоёулаа ажлаа алдаж, Охины маань хичээл сургууль, ажил мэргэжилд нөлөөлнө гэсэн. Бас итгэлээсээ болоод шоронд орох юм бол охин минь толгойгоо өргөн явж чадах уу гэж асуугаад, өөрсдийгөө бодохгүй юм аа гэхэд охиноо бодох хэрэгтэй гэлээ. Миний итгэлээс болж Коммунист Нам нөхрийг минь ажилгүй болгож, охины минь ирээдүйг сүйрүүлбэл тэд намайг үүрд үзэн ядах биш үү гэж би бодсон юм. Тэр үед би үнэхээр шаналсан учраас чимээгүй Бурханд залбирч, намайг чиглүүлээч гэж гуйгаад, Бурханы энэ үгийг санасан юм. “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ?… Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Бүх зүйл Бурханы гарт байдаг. Нөхөр, бид хоёр ажлаа алдах эсэх, охины минь хичээл сургуульд нөлөөлөх эсэх, охин ажилд орох эсэхийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Бурхан л бүх зүйлийг тодорхойлж чадна, Коммунист Нам биш. Ингэж бодоод би нөхөртөө “Хүмүүсийн хувь заяа Бурханы гарт, Бурханы захиралт дор байдаг. Коммунист Намын үгэнд орох юм бол ажил чинь баталгаатай гэж бодож байна уу? Нам өөрийнхөө хувь заяаг ч шийддэггүй байж яаж бусдын хувь заяаг хянаж чадах юм бэ?” гэсэн. Тэгтэл нөхөр ууртайгаар “Хэрэв чи Бурханд итгэхээр шийдсэн бол Нам чамайг барьж авах болно. Тэд итгэгчдийг барьж аваад үхэл рүү нь илгээдэг. Тэгснээс миний гарт үхсэн чинь дээр” хариулсан. Намайг хариу үйлдэл хийхээс өмнө тэр галзуурсан гал тогоо руу гүйн орж, хутга барьж аваад, миний өмнө зогсож, хутгаа далайгаад ширүүнээр “Чи Бурханд итгэх үү, эсвэл сайхан амьдрах уу? Бурханд итгэнэ гэж зүтгэх юм бол хоолойг чинь хэрчинэ шүү!” гэсэн. Би уурлаж, бас айгаад зүрх сэтгэлдээ Бурханыг яаран дуудлаа. Яг энэ үел охин маань өрөөнөөсөө гэнэт гарч ирээд миний урдуур орж, хашхиран “Аав аа! Та ээжийг алах гэж байгаа бол намайг эхлээд ал!” гэсэн. Нөхөр маань охиныхоо үйлдэлд алмайрч, охин руугаа ширтэж, нүүрнийх нь булчингууд тэр дороо хөшиж, хутгатай гараа аажмаар буулгахад сэтгэлд минь үгээр илэрхийлэхийн аргагүй хагацал, шаналал мэдрэгдэж, уй гашуу, уур хилэнгийн нулимс урслаа. Бурханд итгэснээс болж нөхөр маань миний аминд заналхийлнэ гэж огт төсөөлөөгүй. Тэр миний гэрлэсэн эр биш, харин чөтгөр гэдэг нь тодорхой байсан!

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы энэ үгийг уншсан. “Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу? Тэд үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө ажиллах гэдэг үү? Тэд үнэхээр Бурханы ажлын төлөө ажиллаж байгаа юу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх зорилготой байдаг уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). “Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгийг би тунгаан бодсон. Нөхрийн намайг дарлаж байсан дүр зураг оюун ухаанд минь кино шиг буусан. Намайг хэзээ ч цохиж, загнаж байгаагүй нөхөр маань яагаад итгэгч болсноос минь хойш намайг хавчихын тулд чадах бүхнээ хийх болов? Энэ олон жилийн гэрлэлт маань хувийн ашиг сонирхлын өмнө яагаад зүгээр л нурж унана вэ? Хүмүүсийн хооронд жинхэнэ хайр гэж байхгүй, хүмүүс зүгээр л бие биеэ ашигладаг. Өмнө нь би ажил хийж, мөнгө олж, хүүхдийг нь төрүүлж чаддаг байсан учраас нөхөр надад сайн байсан. Түүний нүдээр би хэрэгтэй байсан. Гэтэл одоо би Бурханд итгэхийг сонгосноор нөхрийн ашиг сонирхол хөндөгдөж, хоёр биенийхээ хоорондын мэдрэмжийг үл тоомсорлосон. Бурханд итгэхийг минь болиулахын тулд тэр намайг цагдаад мэдээлэхийг хүсэж, ухаан алдтал минь боомилж, бүр хутгаар айлган сүрдүүлсэн. Бурханд итгэхийг зөвшөөрөхгүй байгаа нь намайг бодсоных гэж зүтгэж, намайг баривчлагдах вий гэж айж байна гэсэн ч энэ нь бүгд өөрийнх нь төлөө байсан. Нөхөр маань ажил, нэр хүндээ бүхнээс дээгүүр тавьдаг. Өөрийнхөө амьжиргааг хамгаалахын тулд Коммунист Намын уяаны нохой, боол байхаас буцалгүй, намайг хүчээр мухардалд оруулж, тэр ч бүү хэл Бурханд итгэхийг минь болиулахын тулд янз бүрийн жигшүүрт, ёрын муу арга хэрэглэсэн. Мөн чанартаа нөхөр маань Бурханыг үзэн яддаг, эсэргүүцдэг чөтгөр байж. Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чаддаг: Газар дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Бурханы үг надад маш их урам зориг өгч, амьдралын утга учрыг ойлгоход тусалсан. Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх нь утга учиртай, үнэ цэнтэй амьдрах цорын ганц зам. Энэ дэлхий дээр би өөрийнхөө төлөө үхэн хатан хөдөлмөрлөж, бага зэрэг алдар нэртэй болсон ч дотроо хоосон, өрөвдмөөр байсан. Ядарч туйлдсандаа өвчин тусаж, цээл сайхан хоолой минь сөөнгөтөөд бараг ярьж чадахгүй болсон. Тэгэхэд л би хэчнээн олон өргөмжлөл авч, хэр их бусдаар бишрүүлсэн ч энэ нь миний өвчин, сүнсний хоосон байдлыг хэзээ ч шийдвэрлэхгүйг мэдэрсэн. Энэ олон жил миний эрэлхийлж, олж авсан нэр хүнд үнэнийг олж авахад надад тусалж, Сатаны завхрал, хорлолоос намайг аварч чадахгүй. Түүнээс гадна багшилсан энэ хугацаандаа би Бурханыг үгүйсгэдэг янз бүрийн зүйлийг сурагчдадаа суулгаж, цаг ямагт Коммунист Намыг магтан дуулж байсан. Энэ хэвээр үргэлжилбэл надад сайн төгсгөл ирэхгүй нь тодорхой. Би Намд үйлчлэхээ болих ёстой байсан тул зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, гарах гарц зааж өгөөч гэж гуйсан. Хожим нь намайг эрүүл мэндийн үзлэгт орох үед эмч надад “Хоолой чинь ноцтой байдалтай байна. Өнгө нь бүхэлдээ өөрчлөгдөж, маш их цус шүүрч, хавдаж, маш их томроод дууны хөвчинд чинь нөлөөлж байна. Та багш хүн, хоолойгоо ашиглахаа болихгүй бол ярих чадвараа бүрмөсөн алдаж магадгүй” гэлээ. Тэгээд надад хагас жилийн чөлөө авч эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн юм. Би чин сэтгэлээсээ Бурханд талархсан. Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэх илүү их цаг завтай болно гэж бодсон ч нөхөр маань надад саад болохын тулд бүр ч их жигшүүрт арга хэрэглэж эхэлсэн.

2009 оны 2-р сарын нэг өдөр манай ангийн хоёр найз, манай эрэгтэй дүү гурвыг нөхөр гэртээ дуудаад, тэд намайг хүчээр машинд суулгаж, сэтгэцийн эмнэлэгт аваачсан. Гэхдээ надад асуудал байгаагүй учраас эмнэлэг намайг хүлээж аваагүй. Нөхөр маань: “Нам итгэгчдийг баривчилдаг, энэ нь цаазаар авах ял гэдгийг мэддэг хэр нь чи Бурханд итгэхээр зүтгэж байна. Сэтгэцийн асуудалтай хүн л үхэхээс айхгүй. Энэ эмнэлгийн хийж чадах шинжилгээ хязгаарлагдмал юм. Аймгийн сэтгэцийн эмнэлэг тоног төхөөрөмж сайтай, эмч нар илүү чадвартай. Би чамайг тэнд аваачиж, сэтгэцийн өвчтэй эсэхийг чинь шалгуулна” гэлээ. Би ууртайгаар “Харин чамайг сэтгэцийн өвчтэй гэж би бодож байна. Би үхлээс айхгүй байгаа юм биш. Харин Төгс Хүчит Бурхан бол Аврагч гэдгийг мэддэг учир үхэх байсан ч Бурханд итгэхийг сонгоно. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн, хүнийг нүгэл, гамшгаас аварч чадна. Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авдаггүй шүтлэггүй хүмүүс бүгд гамшигт үхэх болно” гэлээ. Гэвч нөхөр маань сонсоогүй. Маргааш өглөө нь эрт намайг аймгийн сэтгэцийн эмнэлэгт аваачсан. Биднийг хоёр давхарт гартал, нэг галзуу эмэгтэй коридорын шалан дээр эвхэрч, маш хүнд гинжээр гинжлүүлсэн байхыг би харлаа. Дунд эргэм насны нэг эрэгтэй гинжний нэг үзүүрээс бариад, хүчтэй гэгч нь татаж, тэр эмэгтэйг шалан дээгүүр чирээд явсан. Эмэгтэй айсандаа хоёр гараа сунган, гинжнээс барьж аваад, байдаг чадлаараа тэмцэлдэж, чанга хашхирлаа. Түүний зэрлэг өвс шиг харагдах үс, айсан төрхийг харж, зүрх зүсэм хашхирахыг сонсоход дотор арзаймаар байсан. Яг тэр агшинд сэтгэлд минь шаналал, гомдол зэрэг төрж, миний нэр төрийг аймшигтай доромжилсон мэт санагдаж, шууд эргэж, доош буугаад, энэ хараал идсэн газраас зугтахыг хүссэн ч би чадаагүй. Нөхөр маань намайг алхам бүрд дагаж байсан. Тэгээд би Бурханы үгийг санасан. “Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд ‘там’, ‘Үхэгсдийн орон’, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харах увайгүй зантай байж болох юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9). Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, бурхангүй үзэл ноёрхсон Хятадад ирж, хамгийн ёрын муу, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг энэ газарт гарч ирж, ажиллаж, Коммунист Нам болон шашны ертөнцийн дарлал, яллалтыг амсаж, асар их доромжлол туулсан ч Бурхан энэ бүгдийг чимээгүй тэвчдэг. Тэр бол бүтээлийн Эзэн тул хамгийн дээд, эрхэм боловч завхарсан хүмүүсийн дунд амьдрахаар ирж, асар их доромжлолыг тэвчиж, хүмүүсийн дунд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг чимээгүй хийдэг. Гэтэл завхарсан хүн би сэтгэцийн өвчтэй хүмүүстэй холбогдох болсноо хараад нэр төрийг минь гутааж, намайг доромжилж байгаа мэт санагдаж, зугтахыг хүссэн. Надад үнэний төлөө зовох шийдвэр өчүүхэн ч байгаагүй. Ингэж бодоод би ичиж, Бурханд чимээгүй залбирч, цаашид юу ч тохиолдсон, ямар ч доромжлол амссан бай Сатанд хэзээ ч бууж өгөхгүй гэж амласан. Эмч хайхрамжгүйхэн надад хоёр уут эм өгөөд гэр лүү минь явуулсан. Бурханд итгэхийг минь яасан ч болиулж чадахгүйгээ хараад нөхөр маань намайг хайхрахаа больж, би дахин үүргээ гүйцэтгэсэн. Тэгээд 2012 оны 10-р сард Иудас биднийг мэдээлснээс болж цагдаа нар намайг чуулганы удирдагч байж магадгүй гэж мэдээд, энгийн хувцастай цагдаа нараар мөрдүүлж эхэлсэн. Баривчлагдахгүйн тулд би гэрээсээ явж, өөр газар үүргээ гүйцэтгэхээр болсон юм. Хожим нь би гэрээсээ явсны минь маргааш цагдаа нар намайг баривчлахаар гэрт очсоныг мэдсэн. Тэд бас өөр гурван ах, эгчийг баривчилж, тэднээс миний хаана байгааг асууж, зургийг минь ашиглан эрэн сурвалжилж эхэлсэн. Хоёр сарын дараа Үндэсний Аюулгүй Байдлын бригад манай гэрт нэгжлэг хийж, Бурханы үгийн хэдэн номыг хураан аваад, намайг ертөнцийн хязгаар луу зугтсан ч барина гэж нөхөрт маань хэлжээ. Боловсролын Товчооныхон бас бараг л өдөр бүр гэрт маань очиж, намайг олохыг нөхрөөс маань шаардсан байлаа. Тэгээд би Коммунист Намын бараг л гол бай болсон.

Тэд намайг гэрт аваачихын тулд хүүхдийг минь хүртэл ашигласан. 2012 оны 12-р сарын сүүлчээр, үдээс хойш охиноос минь гэнэтийн дуудлага ирсэн. “Ээж ээ, би тан руу залгахаас айсан. Цагдаа нар таныг хаа сайгүй хайж, манай гэрийг нэгжсэн. Би тан руу залгаж байгаа нь Боловсролын Товчоо, бас танай сургуулийн удирдлагууд таныг Бурханд итгэхээ болиод, гэртээ буцаад ир, танд хариуцлага тооцохгүй гэдгээ амлаж байна гэж аав бид хоёрыг танд хэлээрэй гэсэн. Тэд бас таныг гэртээ ирэх л юм бол ажилдаа огт явахгүй байсан ч цалинг чинь бүтэн өгнө гэсэн” гэлээ. Үүнийг сонсоод миний уур хүрсэн. Коммунист Нам намайг уруу татан итгэлийг минь орхиулахын тулд байр суурь, мөнгө ашигласан. Ямар жигшүүртэй юм бэ! Намайг маш их гунигтай болгосон зүйл нь охин маань засгийн газар, сургуулийн удирдлагуудын хэлсэн зүйлд үнэхээр итгэсэн бололтой байсан. Үүнээс би нөхөр, охин хоёр маань Коммунист Намд хууртаж, ашиглагдсаныг тодорхой харсан. Би охиндоо шийдэмгийгээр “Миний охин, чи хэтэрхий гэнэн байна. Ээж нь гэртээ очвол юу болохыг мэдэж байна уу? Чонын аманд орж байгаа хоньтой л адил болно. Ээж нь гэртээ харьж болохгүй” гэсэн юм. Охин түгшсэн байдалтай “Таныг гэртээ ирэхгүй бол хорь гаруй жилийн тэтгэврийг чинь цуцална гэсэн. Ээж ээ, хүрээд ирээч дээ. Таныг ирэхгүй бол тэд аавыг танаас салгаж, намайг танаас холбоогоо таслахад хүргэнэ. Та гэртээ ирэхгүй бол цаашид миний ээж биш болно шүү” гэлээ. Тэр үед би балмагдсан. Коммунист Нам миний амин зуулгыг булааж аваад зогсохгүй, нөхрийг маань надаас сал, охиныг минь надаас холбоогоо тасал гэж шахжээ. Ямар ёрын муу, жигшүүртэй вэ! Би Намыг бүх зүрх сэтгэлээрээ үзэн ядсан. Тэгээд Бурханы үгийг бодсон юм. “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, дарангуйлагч мэт засаглахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Коммунист Нам шашны эрх чөлөө гэж хашхирдаг ч итгэгчдийг дарлахын тулд элдэв янзын жигшүүрт аргыг нууцаар ашигладаг нь үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг ёрын муу уг чанарыг нь тодорхой харуулдаг. Бурханд итгэхэд минь саад болохын тулд Нам хатуу, зөөлөн аль аль аргаар оролдож, эхлээд өгөөмөр цалинг өгөөш болгон ашиглаж, мөнгөөр намайг уруу татаж, гэрт минь аваачаад, баривчлахыг оролдсон. Үүнд хууртахгүй болохоор тэд ажил, цалингаас минь салгаж, орлогын эх үүсвэрийг минь тасалж, намайг мөшгиж, гэрээс минь холдуулсан. Гаднаас нь харахад Нам ёс суртахуунтай, шударга боловч мөн чанартаа харгис, ёрын муу болохыг энэ тодорхой харуулсан. Тэд бол бүх талаараа Бурхантай дайсагнадаг, эсэргүү чөтгөрүүдийн бүлэг юм. Би тэднийг чин сэтгэлээсээ үзэн ядаж, голж, амиа алдах байлаа ч тэднээс зугтана гэж амласан! Тэгээд би гэртээ хариагүй. Нөхөр маань албан хүчээр надаас салж, охин минь холбоогоо тасалсан.

Өмнө нь Намын систем дотор ажиллаж байхдаа би ёрын муу мөн чанарыг нь харж чадаагүй, үргэлж магтаж, Намд үнэнчээр зүтгэж байсан. Хавчлагыг нь туулсны дараа үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг ёрын муу мөн чанарыг нь эцэстээ харж, үнэхээр үзэн ядаж, хаяж, дахин хэзээ ч дагахгүй гэж тангарагласан. Би бас Бурханы хайрыг харсан. Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, хавчлага, зовлон дунд ахин дахин хүчтэй байх боломж олгосон. Би Бурханд маш их талархаж байна. Урдах зам минь хэчнээн хэцүү байсан ч би Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл гуйвшгүй дагана!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих