Үнэн замыг хүлээн авахад яагаад ийм олон саад тулгардаг вэ?

2023-07-12

Жозелин, Эквадор

2008 онд би ээжтэйгээ хамт Эзэнд итгэж, дараа нь орон нутгийн сүмийн цуглаанд оролцож эхэллээ. Сүүлд нь би бүр сүмийн санваартан болсон. Цуглаан болох болгонд би Бурханы үгийг илүү их уншиж, Бурханы хүслийг илүү их ойлгохыг хүсдэг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр пасторын номлолоос хангалт авахгүй байгаагаа ухаарч, цуглаан таалагдахаа больж, дотор хоосон оргих болсон. 2020 оны зургаан сард би гүнзгийрүүлж суралцахаар шашны сургуульд орж байхдаа Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн Гарсиа эгчтэй онлайнаар танилцаж, эгч надад эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг номлож, цуглааны бүлэгт элсэхийг урьсан юм. Би Төгс Хүчит Бурханы үгээс ихийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэлтэй, хүч чадалтай, Бурханы дуу хоолой мөн гэдгийг харж, Төгс Хүчит Бурхан бол бидний удаан хүлээж байсан эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэсэн. Миний сэтгэл маш их хөдөлснөөс би уйлж эхлэн, Эзэнийг эргэн ирэхэд угтан авч, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүртэх боломжтой байгаа минь үнэхээр азтай санагдсан.

Дараа нь би ах, эгч нартаа Эзэн эргэн ирсэн тухай аль болох хурдан мэдэгдэхийг хүслээ. Анжел манай сүмийн номлогч, бас эелдэг, хариуцлагатай хүн болохын хувьд бид бүхэнд үргэлж тусалдаг болохоор нь Эзэн эргэн ирсэн тухай мэдээг эхлээд Анжелд хэлж, Төгс Хүчит Бурханы үгийг хуваалцан, Төгс Хүчит Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөлөө. Гайхмаар нь, Анжел шууд миний яриаг тасалж, “Тэр боломжгүй. Библид л Бурханы үг байдаг, Библийн гадна Бурханы үг гарч ирэх боломжгүй. Библид байхгүй агуулгыг унших нь Эзэнээс урвасан хэрэг!” гэсэн. Би яаран, “Энэ яаж Эзэнээс урваж байгаа хэрэг байх юм бэ? Та эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг огт ойлгодоггүй болохоор ядаж л судалж үзээд, Төгс Хүчит Бурханы үг Бурханы дуу хоолой мөн эсэхийг шалгаад, дараа нь шийдвэрээ гаргаж болно шүү дээ” гэж хариулсан. Гэтэл ах дахин үгийг минь тасалж, ихэмсгээр “Судлах шаардлагагүй, хэрвээ та номлол сонсмоор байвал зүгээр л намайг сонс. Юу ч боллоо гэсэн Библиэс өөр ном битгий унш, Библийг орхих нь Эзэнээс урваж байгаа хэрэг гэдгийг санах ёстой” гэсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд хандах ахын хандлагыг хараад би гайхаж, будилсан. “Урьд нь ах биднийг ухаалаг охид шиг байж, нэгэн үзүүрт сэтгэлээр Эзэнийг хүлээх ёстой, эс бөгөөс Эзэний эргэн ирэлтийг алдаж өнгөрөөж магадгүй гэж үргэлж хэлдэг байсан. Одоо Эзэн аль хэдийн эргэж ирсэн байхад яагаад эрж хайж, судлахыг хүсэхгүй, бүр Төгс Хүчит Бурханы үгийг уншихаа боль гэж надаас шаардаж байгаа юм бол? Ах Эзэний эргэн ирэлтийг угтан авахыг хүсдэггүй юм гэж үү?” Яагаад тийм хандлагатай байгааг нь би ер ойлгоогүй. Бас “Библид Бурханы бүх үг бий. Бурханы үг Библийн гадна гарч ирэхгүй. Библийг орхих нь Эзэнээс урваж буй хэрэг” гэж ахын хэлснийг бодсон. Би Төгс Хүчит Бурханыг хүлээн авснаар Эзэнээс урваагүй, харин угтан авч байгаа гэдгээ мэдэж байсан ч ахын хэлсэн зүйлээс болж будилсан хэвээр байлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн хэдэн хэсгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын нөхөрлөлийг сонссон нь төөрөгдлөө шийдвэрлэхэд минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нийлээд зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих тухай сургаал, залбирлын тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал тооны үйл явдлыг бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй харьцуулан шалгадаг. Тэр ч бүү хэл тэд Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1). “Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). “Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг, харин үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй юм бол өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайж, Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4). Ах, эгч нар надтай нөхөрлөж, Библи бол ердөө л Бурханы урьдын ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлыг бичсэн тэмдэглэлийн эмхэтгэл гэж хэлснийг би санаж байна. Хүмүүс Библийг эмхэтгэж, засварласан болохоор зарим зүйлийг сонгож, заримыг нь хасаж, орхигдуулсан нь гарцаагүй. Бурханы бүх үг, ажлыг эмхэтгэж, Библид тэмдэглэх боломжгүй байсан байж таарна. Яг л элч Иоханы хэлснээр: “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25). Библид тэмдэглэгдсэн Бурханы үг, ажил маш хязгаарлагдмал гэдгийг энэ нь харуулж байна. Бурхан бол бүтээлийн Эзэн, хүний амийн эх сурвалж. Хэдэн мянган жилийн турш Бурхан ажиллаж, үг хэлж, хүн төрөлхтнийг хэрэгтэй зүйлээр нь тасралтгүй хангаж, хүн төрөлхтнийг залж чиглүүлж ирсэн. Бурханы үг бол тасралтгүй урсдаг амийн усны булагтай адилхан, тэгэхээр Бурханы бүх үг яаж Библид багтаж болох юм бэ? Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан Амралтын өдрийн Эзэн төдийгүй, бас Библийн Эзэн. Бурхан Библийн дагуу ажлаа хийдэггүй, бас Библиэр хязгаарлагддаггүй. Бурхан Өөрийнхөө төлөвлөгөө, хүн төрөлхтний хэрэгцээний дагуу Библиэс давж, илүү их, илүү шинэлэг ажил хийж, Өөрийнхөө үгийг тунхаглах бүрэн эрхтэй. Жишээлбэл, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Хуулийн эрин үеийнхтэй адил байдлаар ажлаа хийгээгүй, илүү шинэлэг, илүү өндөр түвшний ажил хийж, гэмшлийн замыг илэрхийлж, цовдлолын ажил хийж, хүн төрөлхтнийг нүглээс нь золин аварсан, ингэснээр хүмүүс хуулиар яллагдаж, цаазлуулахаа болиод, үргэлжлүүлэн амьдрах боломжтой болсон. Бурхан эцсийн өдрүүд дэх ажлаа хийхээр ирсэн болохоор Библид тэмдэглэгдсэн өмнөх ажлаа давтдаггүй, харин шинэ үг хэлж, шинэ ажил хийдэг. Яг л Эзэн Есүсийн зөгнөсөн шиг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн. Тэгээд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахад хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, нүглийн хүлээсээс бүрэн ангижрах, ариусгагдаж, төгс болгуулж, Бурханы хаанчлалд орох боломжийг хүмүүст олгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авдаг бүх хүн Түүний үгийн усалгаа, хангалтыг хүртэж, Хурганы хуримын зоогт оролцдог. Яг л Илчлэлд зөгнөснөөр: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4). Тэд Хурганы мөрийг дагаж, Эзэнээс урвахгүй байгаа нь тодорхой. Тиймээс “Бурханы хэлсэн, хийсэн бүхэн Библид тэмдэглэгдсэн, Библийг орхих нь Бурханаас урвасан хэрэг” гэх үзэл санаа нь зүгээр л төөрөгдөл, Бурханы үгтэй, эсвэл бодит баримттай нийцдэггүй. Ах, эгч нартайгаа нөхөрлөсний дараа илүү ойлгомжтой санагдаж, Анжелийн төөрөлдүүлсэн үгийг ялган таньсан юм.

Дараа нь би хуучин сүмийнхээ нэг эгчид сайн мэдээ түгээхээр явсан. Гайхмаар нь Анжел энэ тухай сонсоод, тэр эгчийг үймүүлэхээр очиж, бусад гишүүнийг сайн мэдээг хүлээн авхуулахгүйн тулд Төгс Хүчит Бурханыг яллаж, доромжилж, намайг өөр урсгалд элсээд, Эзэнээс урвасан гэж хэлсэн юм. Пастор тэр хоёр бас сүмд миний тухай цуу яриа тарааж, намайг шинэ найз залуутай болсон учраас цуглаанд оролцохоо больсон, Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэггүй, сүмийн бусад гишүүн надаас хол байх ёстой гэсэн. Цуу яриаг сонсоод бүх хүн намайг дорд үзэж, надаас зай барьж эхэлсэн, зарим нь бүр намайг нэг төрлийн өөдгүй амьтан мэт хачин харсан. Хэдхэн хоногийн дараа пастор аав, ээжийг минь олж уулзаад, намайг буруу замаар орж, цуглаанд оролцохоо больсон гээд, намайг ажиглаж, хааш нь ч битгий явуул гэж ээжид бас хэлсэн байлаа. Энэ бүхэн нэг зэрэг тохиолдоход эвгүй санагдаж, уураа барьж чадахгүй нь гэж бодогдсон. Тэд яагаад надад ингэж хандаж байгааг би ойлгоогүй. Би тэдэнд Эзэн эргэн ирсэн тухай л гэрчилсэн, тэгтэл тэд намайг гутаахын тулд энэ бүх цуу яриаг зохиож, бүр намайг дарлуулахын тулд аав ээжийг минь турхирсан. Энэ бүхэн зүрхэнд хутга шааж, тэвчихийн аргагүй зовоохтой адил байсан болохоор би нулимс дуслуулан Бурханд залбирч, тусламж гуйлаа. Нэг эгч миний нөхцөл байдлын талаар сонсоод маш олон Бурханы үгийг надтай хуваалцаж, надад их урам зориг өгсөн.

Би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай ч үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар… Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгийг эгчтэйгээ нөхөрлөөд би ойлгосон, Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэхэд сүмд Ехова Бурханыг шүтэж байсан фарисайчууд Эзэн Есүсийн хэлсэн зүйл эрх мэдэлтэй, хүч чадалтай гэдгийг тодорхой мэдэж байсан ч эрж хайж, судалж чадаагүйгээр зогсохгүй Түүнийг улайран эсэргүүцэж, яллаж, муу ёрын сүнсийг хөөхдөө Беелзебүлийн хүчийг ашигласан гэж худлаа хэлж, Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдээд, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн. Фарисайчууд Эзэнийг өөрсдөө доромжилж, яллаад зогсохгүй, бас итгэгчдийг мэхлэн Эзэнийг эсэргүүцүүлж, ингэснээр итгэгчид Бурханы авралыг алдаж, фарисайчуудын булшны бараа болоход хүрсэн. Тэр үед фарисайчуудыг Эзэн Есүс яаж хараасныг би бодсон: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). Бас “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:15). Фарисайчууд бол Бурханыг эсэргүүцдэг антихристүүд байсныг Эзэний үгээс харж болно. Тэд эелдэг дүр эсгэдэг ч бодит байдал дээр үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг, сүнс залгиж, хүмүүсийг там руу урхиддаг чөтгөрүүд байсан. Фарисайчуудын булай үйлд үндэслэн Эзэн Есүс тэдэнд долоон “золгүйг” хэлсэн. Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй гэдгийг үүнээс харж болно. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахад хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчийг бий болгож, шашны ертөнцийг донсолгосон. Бурхан ийм их ажил хийсэн хэр нь шашны ертөнцийн пастор, номлогчид эрж хайж, судалдаггүй төдийгүй, тэр ч байтугай, цуу яриа тарааж, үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад хийхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанартай фарисайчуудтай яг адилхан. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн бүрийг төрлөөр нь ангилах ажил хийж, хуурамч итгэгчдийг илчилж, жинхэнэ итгэгчдийг тогтоож байгаа. Бурханд итгэдэг гэж зарладаг мөртөө үнэнийг, бие махбодтой болсон Бурханыг хүлээн авдаггүй хүмүүс бол жинхэнэ итгэгч биш, эцэст нь таягдан хаягдана. Үнэнийг нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авдаг хүмүүс л Бурханаар авруулах боломжтой. Анжел эелдэг, даруухан, тусархаг хүн шиг санагдаж байсан ч Эзэний эргэн ирэлтийн тухай сонсоод огтхон ч эрж хайж, судлаагүй, Бурханы үг, ажлыг шүүж, яллаж, бүр цуу яриа тарааж, үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад болсон, Бурханаас өчүүхэн төдий ч эмээгээгүй. Ах Эзэнд итгэж, үйлчилдэг ч үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанартайг би харсан. Ах Бурханыг эсэргүүцдэг хуучны фарисайчуудаас ямар ч ялгаагүй байлаа. Үүнийг ухаараад би Анжел болон шашны ертөнцийн удирдагчдыг бага зэрэг ялган таньж, яагаад тэгж үйлдсэнийг нь илүү тодорхой ойлгосон. Тэрний дараа надад тийм ч онцгүй санагдаагүй.

Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа би чуулганд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Би өдөр бүр бусадтай хамт цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, сайхан санагдаж байсан. Гэтэл аав, ээж хоёр маань пастор, номлогчийн тараасан цуу яриаг сонсоод намайг ууртайгаар загнаж, хуучин сүмдээ буцаж оч гэж хүчилж, Төгс Хүчит Бурханд итгэхийг минь хориглосон. Аав, ээж саад болж, үймүүлснээс болоод би үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй болж, бүр цуглаанд ч оролцож чадаагүй. Нэг өдөр аав намайг бусад ах, эгчтэй хамт онлайн цуглаанд оролцож байгааг олж мэдээд, маш их уурлаж, намайг цохих гэж байтал азаар ээж цагаа олж орж ирээд, аавыг болиулсан. Дараа нь аав, ээж хоёр намайг бүр ч хатуу хянаж, гэртээ түгжээд, явуулахгүй байсан учраас би цуглаанд оролцож чадахаа больсон. Тэр үед үнэхээр тэсэхийн аргагүй байсан. Би сул дорой, үүргээ гүйцэтгэх итгэлгүй болсон. Тэгээд Бурханд залбирч, надад итгэл, хүч чадал өгөөч гэж гуйсан. Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгээс миний ойлгосноор, тухайн үеийн нөхцөл байдалд аав, ээж хоёр Төгс Хүчит Бурханыг дагахад минь саад болж байгаа мэт харагдаж байсан ч нүднээс далдуур Сатан үймүүлж байжээ. Тэр бол сүнслэг тулаан байсан. Бурхан бидэнд сатанлаг завхралаасаа ангижирч, Бурханаар авруулах боломж олгохын тулд эцсийн өдрүүдэд олон үнэнийг илэрхийлсэн ч Сатан намайг Бурханаар авруулаасай гэж хүсээгүй учраас над руу дайрч давшилж, Төгс Хүчит Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэхэд минь саад болохын тулд аав, ээжийг минь ашиглан, аврагдах боломжийг минь бүрмөсөн алдуулж, өөртэйгөө хамт там руу унагахыг хүссэн. Сатан үнэхээр маш өөдгүй, хорон муу юм! Хэрвээ би Төгс Хүчит Бурханыг дагахаа боливол Сатаны хорон явуулгад автах биш үү?

Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харлаа: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, сайныг билэгдсэн цөөн хэдэн үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би, хэдийгээр пасторын дарлал, аав, ээжийнхээ саад бэрхшээлээс болж бага зэрэг зовсон ч Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд ийм нөхцөл байдал тохиолдохыг зөвшөөрсөн гэдгийг ухаарсан. Энэ нь Бурханы сайн санаа зорилго байлаа! Гэвч би багахан бэрхшээлээс болоод л сул дорой болж, үүргээ орхиход бэлэн байсан. Үнэнийг олж авахын тулд зовж, төлөөс төлөх урам зориггүй, Бурханд чин сэтгэлээсээ хандаагүй, биеийн хэмжээ минь нэлээд бага хэвээр гэдгийг би ухаарсан. Тэгээд Бурханы санаа зорилгыг ойлгож авч, идэвхгүй, гунигтай байхаа больж, бас итгэл, хүч чадал мэдэрч, тэр нөхцөл байдалтай халз тулахад бэлэн болж, дарангуйллын өмнө бат зогсохын тулд Бурханд найдсан. Дараа нь би Бурханд үргэлж залбирч, итгэлээ батжуулахын тулд Бурханы үгийг уншиж, бас үргэлжлүүлэн цуглаанд оролцож, үүргээ биелүүлж чадах замыг нээж өгч туслаач гэж Бурханаас гуйсан.

Дараа нь Анжел болон бусад хүний тараасан цуу яриа аав, ээжид минь нөлөөлж эхэлсэн тул цуу ярианы нөлөөнөөс салахын тулд тэд намайг эмээтэй амьдруулахаар явуулж, тэндээс би интернэтээр ах, эгч нартайгаа холбоо барьж, дахин цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэж чадсан. Тэрийг олж мэдээд аав, ээж хоёр уурласан ч би тэр хоёрын нөлөөнд автаагүй, харин шийдэмгий байдлаар “Эзэнд итгэсний минь хамгийн том найдвар бол эргэн ирэхэд нь Эзэнийг угтан авах. Одоо Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн болохоор та хоёр ойлгохгүй байлаа ч би эцсээ хүртэл Төгс Хүчит Бурханыг дагасаар байх болно. Та хоёр намайг болиулна гэж зүтгээд байвал энэ гэрийг орхихоос өөр сонголт надад алга” гэсэн. Хэчнээн тууштай байгааг минь хараад аав, ээж хоёр энэ талаар өөр юу ч хэлээгүй. Тэрнээс хойш тэд үргэлж гомдоллож, үүргээ гүйцэтгэхэд минь саад болохоор оролдсоор байгаа ч би тэдэнд хязгаарлагдахаа больж, үүргээ зоримог гүйцэтгэх болсон. Пастор, гэр бүлийнхнийхээ удаа дараагийн дарлал, саадыг туулаад би бага зэрэг зовсон ч зарим үнэнийг ойлгож авч, ялган таних чадвартай болж, Бурханд итгэх итгэл минь гүнзгийрсэн. Ирээдүйд би ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, Бурханд найдан даван туулахад бэлэн байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Фанфан, Хятад Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Эзэн Есүст итгэдэг, би бол энгийн л итгэгч бөгөөд аав минь чуулганы хамтран зүтгэгчдийн нэг...

Мунхаг охин болох шахсан минь

Ли Фан, Хятад 2002 оны намар Үнэний Сүм гэх манай урсгалын Жао эгч Эзэн ирсэн тухай гайхалтай мэдээ дуулгахаар зээ охин нь болох Ван эгчийг...

Аавынхаа саадыг туулсан минь

Талиа, Мексик 2021 оны 11-р сарын 18-нд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай интернэтээр танилцаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих