Тэнгэрийн хаанчлалд орох замд минь хэн саад болно вэ?

2023-07-12

Хѳн Шинь, Вьетнам

2020 оны 8-р сард нэг эгч намайг Төгс Хүчит Бурханы Чуулганы онлайн цуглаанд урилаа. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эрж хайж, судлаад би Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой мөн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэж, сэтгэл их хөдөлж, үнэхээр догдолсон. Ах нар минь ч бас Эзэний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан болохоор би тэдэнд энэ сайн мэдээг хурдхан хэлэх ёстойгоо мэдсэн, ингэснээр тэд ч бас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч чадах байлаа. Тэгээд би сайн мэдээг гурав дахь ахдаа номлож, тэр ах маань Эзэний ирэлтийн мэдээг чуулганы удирдагч хамгийн том ахад хэлсэн юм. Санаанд оромгүй нь, том ах маань мэдсэнийхээ дараа тэр шөнөдөө манай гэрт яаран ирсэн юм… “Хэншинь, чи Эзэн Есүс аль хэдийн эргэж ирээд, ажлын шинэ үе шатыг хийж байгаа гэсэн юм уу? Яаж тэгж болох юм бэ? Эзэн Есүс бидний нүглийг уучилсан. Эргэж ирэх үедээ Тэр биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөнө. Яаж шинэ ажил хийх юм бэ?” “Ах аа, надад битгий уурла. Хэдийгээр Эзэн Есүс бидний нүглийг уучилсан ч бид нүгэл үйлдэж чадна, бидний нүгэлт уг чанар байсаар байгаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ’ (Леви 11:45). Ах аа, бид ариун биш бол Эзэнийг харж чадахгүй, нүглээ цэвэрлээгүй бол тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Нүгэлт уг чанарыг маань арилгаж, нүглийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд Бурхан шүүлтийн ажил хийх нь бидэнд хэрэгтэй.” “Эзэн Есүс бидний бүх нүглийг үүрэхээр цовдлогдож, Эзэн биднийг нүгэлтэн гэж үзэхээ больсон. Бид цэвэрлэгдээгүй гэж чи хэллээ, гэхдээ тэр бол өөрийн чинь санаа. Библид тэгж хэлээгүй. Библид юу гэж байдгийг чи мэддэггүй гэж үү? ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10). Бид Эзэнд итгэснээр аль хэдийн аврагдсан биш үү? Яагаад Эзэн одоо ч шинэ ажил хийх хэрэгтэй гэж?” “Ах аа, таны хэлсэн үг бол Эзэн Есүсийн үг биш, Паулын үг. Итгэлээр аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Хэн тэнгэрийн хаанчлалд орж чадахыг Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. ‘Намайг, “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). Ах аа, бид тэнгэрийн хаанчлалд орохын тулд Бурханы хүслийг биелүүлж, Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой. Бид энэ стандартыг хангадаг уу? Бид нүгэл үйлдсээр, Эзэний үгийг гүйцэтгэж чаддаггүй. Эзэн Есүс биднээс хөршөө өөр шигээ хайрлахыг хүссэн. Бид чаддаг уу? Бид хайрлаж чаддаггүйгээр зогсохгүй, тэдэнд атаархаж, дургүйцдэг, үргэлж нүгэл дунд амьдардаг. Бид тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй. Иймээс л Бурхан үг хэлж, шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд эргэн ирсэн юм. Бурхан хүмүүсийн нүгэлт уг чанараас ангижирч, бидний нүглийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэж, хүмүүсийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд ингэж байгаа юм. Эзэн Есүс Өөрөө ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:48) гэж зөгнөсөн. Библид хэлснээр ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17).” “Больж үз! Чи Эзэн эргэж ирэхэд ажлын өөр нэг үе шат байдаг гэсэн. Тэгвэл Эзэн Есүсийн золин авралын ажил утгагүй гэсэн үг үү? Хий дэмий болох биш үү?” Ахынхаа хэлснийг сонсоод би жаахан түгшсэн. Ахдаа Бурханы ажлыг ойлгуулж, үзлээс нь салгахын тулд би яаж нөхөрлөх вэ? Энэ үед би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг бодсон юм. “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурханы үг сэтгэлийг минь цэлмээж, гэрэлтүүлсэн. Би ахдаа “Бурхан шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд эргэж ирдэг нь Эзэн Есүсийн золин авралын ажил утгагүй гэсэн үг биш. Эзэн Есүс хүмүүсийн нүглийг уучилж, тэгснээр хүмүүс хуулиар яллагдаж, цаазлуулахаа больсон боловч Эзэн Есүсийн хийсэн зүйл зөвхөн золин авралын ажил байсан, хүмүүсийг ариусгаж, аврах ажил биш. Бид бүгд нүгэлд амьдарсаар байгаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилгүйгээр бид нүглээс мултарч, Бурханы хаанчлалд орж чадахгүй” гэсэн. Ах намайг няцааж чадахгүйгээ хараад маш их уурлаж, “Чи Төгс Хүчит Бурханд итгээд удаагүй ч их юм сурчээ. Намайг юу ч хэлсэн, чамд няцаах юм байна, тиймээс чамд юу ч хэлж чадахгүй нь!” гээд, тэрнийхээ дараа уурлаад яваад өгсөн. “Ах Эзэнд итгэдэг, Эзэний ирэхийг өдөр бүр хүсэн хүлээж ирсэн, гэтэл Эзэн эргэж ирснийг сонссоныхоо дараа судлаагүй төдийгүй, харин ч бүр яагаад ингэтлээ уурладаг билээ? Ах хэтэрхий олон шашны үзэлтэй болохоор тэр дороо хүлээн авч чадаагүй байх. Ахтай нөхөрлөх өөр боломж олъё доо” гэж би бодсон.

Удалгүй, Төгс Хүчит Бурханд итгэснийг минь мэдээд хоёр бэр эгч маань манайд ирлээ… “Хэншинь, Төгс Хүчит Бурханд итгэж, Эзэний нэрд биш, тэр нэрд залбирдаг чинь Эзэнээс урваж, урвагч болж байгаа хэрэг.” “Эгч ээ, та арай ойлгоогүй учраас ингэж хэлж байна. Та Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй, Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг мэдэхгүй, Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр бол нэг Сүнс, нэг Бурхан. Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэр ашигладаг. Хуулийн эрин үед Бурханы нэр Ехова, харин Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Бурханы нэр өөрчлөгдсөн ч Эзэн Есүс, Ехова хоёр нэг Бурхан байгаагүй гэж та хэлж чадах уу? Эзэн Есүст итгэх нь Ехова Бурханаас урваж байгаа хэрэг гэж хэлж чадах уу? Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс, Ехова бол нэг Бурхан. Эгч ээ, би нэг видео үзүүлье, тэгээд та хоёр ойлгоно.” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн). Бурханы үгийг уншсаны дараа би бэр эгч нартаа ингэж нөхөрлөсөн, “Бурханы нэр эрин үе, Бурханы ажлын үе шаттай хамт өөрчлөгддөг. Бурхан өөр өөр эрин үед өөр нэртэй болж, эрин үе бүрд нэг нэр авдаг, нэр болгон нь эрин үе бүрийн Бурханы ажлыг төлөөлдөг. Хуулийн эрин үед Бурхан ‘Ехова’ нэрийн дор хууль гаргаж, газар дээр амьдрахыг хүн төрөлхтөнд заасан. Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс Эзэн Есүс болж бие махбодтой болоод, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгах ажил хийхээр Төгс Хүчит Бурхан болж бие махбодтой ирсэн. Гаднаас нь харахад Бурханы нэр, ажил өөрчлөгдсөн боловч Бурханы мөн чанар хувиршгүй. Үргэлж нэг л Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж ирсэн.” Би бас тэдэнд жишээ хэлж өгсөн. Хүн эмнэлэгт ажиллавал хүн бүр түүнийг “эмч” гэж дуудна, харин нэг өдөр багшлахаар шийдвэл бүгд түүнийг “багш” гэж дуудна, сүүлд нь тэр хүн сүмд номлохоор очвол хүмүүс түүнийг “пастор” гэж дуудна. Ойлгож байна уу? Түүний ажил өөрчлөгдсөн, бусад хүний дуудах байдал өөрчлөгдсөн, гэхдээ тэр хүн өөрчлөгдөөгүй, нэг хэвээрээ л байгаа. Үүнтэй адилаар Бурхан өөр өөр эринд өөр өөр нэр ашигладаг ч Бурханы мөн чанар, ялгамж чанар өөрчлөгдөөгүй, нэг л Бурхан хэвээрээ байгаа. Бид Төгс Хүчит Бурханы нэрээр залбирах үедээ Эзэнээс урваж, урвагч болж байгаа юм биш, Эзэнийг угтан авч, мөрийг нь дагаж байгаа юм. Намайг ярьж байтал том ах, гурав дахь ах хоёр гэнэт ирээд, том ах ууртайгаар үгийг минь тасалж, “Наадахтайгаа битгий ярь. Наадхаа дийлнэ гэж байхгүй. Та нар юу ч хэлсэн, хариулт байгаа, яриад яах юм?” гэсэн. “Хэншинь, чи буруу юманд итгээд байна. Одоо боль.” “Чи Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэг. Пастор дээр очоод номло. Пастор үнэн зам мөн гэх юм бол хамтдаа итгэцгээе, харин тэгэхгүй бол буцаад сүмд явж, бидэнтэй хамт итгэ. Та нар бүгд төрсөн ах дүүс. Тусдаа замаар явж болохгүй.” Ах, бэр эгч нар маань пасторыг шүтэж байгааг хараад би тэдэнд “Итгэгчид бид бүхнээс илүү Бурханыг дуулгавартай дагаж, хүндлэх ёстой. Хүмүүсийн хэлснийг сохроор дагаж болохгүй. Тэр тусмаа Эзэнийг угтах тухайд бол пастороор шийдүүлж болохгүй. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог гэж Эзэн Есүс хэлсэн. Бид Эзэнийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах ёстой” гэж хэлсэн. Бас би тэдэнд, “Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Иудейн шашинд итгэдэг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайгаагүй, фарисайчуудыг сохроор даган Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, үр дүнд нь Эзэний авралыг алдсан. Энэ бол бидний авах сургамж” гэсэн. Гэхдээ намайг юу ч хэлсэн, ах, бэр эгч нар ерөөсөө сонсохгүй, пасторын буруу байж таарахгүй гэж зүтгэсэн дээ. Тэдний хандлагыг хараад би: “Тэд пасторыг маш их шүтдэг юм чинь пастор хүлээн авбал тэд ч бас хүлээн авах байх” гэж бодсон.

2021 оны 1-р сарын нэг өдөр пастор, удирдагчид манай гэрт ирэхэд би боломжийг ашиглан сайн мэдээ номлосон юм. “Матай 24:37-д ‘Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно.’ Бас 24:44-д ‘Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.’ Лук 17:24-25-д хэлснээр, ‘Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ Зөгнөлд ‘хүний Хүүгийн ирэлт’, ‘хүний Хүү ирэх’ тухай дурдсан байдаг. Тэгвэл хүний Хүү гэж хэн юм бэ? Хүний Хүү гэдэг нь бие махбодтой болсон Бурханыг хэлдэг. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурханы Сүнс байсан учраас хүний Хүү байсан. Сүнсийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Тиймээс Эзэн эцсийн өдрүүдэд хүний Хүү болж ирнэ гэж зөгнөлд хэлдэг нь Эзэн бие махбодтой болж ирнэ гэсэн үг. Амиллын дараах Эзэн Есүсийн сүнслэг бие үүлэн дээр бууж, агуу алдартайгаар бүх хүнд харагдсан бол Түүнийг хэн эсэргүүцэж, яллаж зүрхлэх юм бэ? Гэхдээ Эзэн Есүс: ‘Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэсэн. Энэ зөгнөл яаж биелэх вэ? Бурхан эгэл жирийн, хэвийн хүн шиг харагддаг хүний Хүү болж, хүмүүсийн танихааргүй хэлбэрээр бие махбодтой ирэх үедээ л яллагдаж, гологдох боломжтой. Тиймээс Эзэн Есүсийн зөгнөлийн дагуу бол Эзэн эцсийн өдрүүдэд бие махбодоор эргэн ирнэ, энэ бол туйлын тодорхой.” “Библийн эдгээр эшлэлд ‘хүний Хүү’ гэж дурдсан, энэ нь Эзэн Есүс гэсэн үг.” “Хань ах аа, Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Эдгээр нь Эзэн Есүсийн тухай биш, Эзэн эргэн ирэх тухай зөгнөл.” “Библид тодорхой хэлсэн байгаа: ‘Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно’ (Матай 24:30). Эзэн үүл хөлөглөн эргэж ирнэ, харин чи Эзэнийг бие махбодтой болж ирнэ гэж байна, энэ хоёр зөрчилдөж байгаа биш үү? Бид Эзэн Есүсийг үүл хөлөглөн ирэхийг хүлээж байгаа. Одоо цаг нь дөхсөн болохоор бүх төрлийн гамшиг тохиолдож, Эзэн биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар үүл хөлөглөн ирэх гэж байна. Эзэнд энэ олон жил итгэсний эцэст бараг тэнд хүрч байгаа мөртөө чи одоо зүгээр л бүхнийг орхиж байна.” “Ван пастор аа, таны сая дурдсан зөгнөл ч бас үнэн, гэхдээ Бурхан бие махбодтой болох нь үүл хөлөглөн ирэхтэй зөрчилддөггүй. Би энэ асуултыг эхлээд ойлгоогүй, сүүлд нь Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа Эзэний эргэн ирэлт хоёр алхамтайг ухаарсан. Эхлээд Эзэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр хүний Хүү болж нууцаар ирдэг, дараа нь бүлэг ялагчийг бий болгосны дараа Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэхийн тулд гамшиг илгээдэг, гамшгийн дараа Бурхан үүл хөлөглөн бууж ирээд, бүх хүнд ил тод харагдана. Тэр үед Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг бүх хүн уйлж, шүдээ хавирна, энэ нь Эзэн үүл хөлөглөн ирэх тухай зөгнөлийг бүрэн биелүүлдэг. ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ (Илчлэл 1:7).” Тэр үед пастор тэр хэд гайхаж, чимээгүй болсон. Тэгээд би тэдэнд Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ… Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авах чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Бурханы эрх мэдэлтэй үгийг сонсоод тэнд байсан бүх хүн мэл гайхсан. Хэсэг хугацааны дараа пастор ам нээлээ. “Энэ нь Бурханы шинэ үг гэж чи сая хэлэв үү? Ийм байж болохгүй. Бурханы үг бүгд Библид байдаг, Библийн гадна Бурханы нэг ч үг байхгүй. Байгаа бол тэр нь Библийн нэмэлтүүд. Илчлэлд тодорхой хэлсэн байдаг: ‘Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ зөгнөлийн номны үгээс хасах аваас Бурхан энэ амийн номоос, ариун хотоос болон энэ номд бичигдсэн зүйлээс түүний хувийг хасах болно’ (Илчлэл 22:18–19).” “Ван пастор аа, юуг ч нэмж, хасаж болохгүй гэсэн байдаг нь Илчлэлийн номын зөгнөлүүдийг дураараа нэмж, эсвэл устгаж болохгүй гэж хүмүүст анхааруулсан болохоос Бурхан цаашид шинэ үг хэлэхгүй гэсэн үг биш. Эзэн Есүс Өөрөө: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13) гэсэн. Эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ биднийг бүх үнэн рүү удирдахын тулд олон үг илэрхийлнэ гэдгээ Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Таны ойлголтоор бол Бурхан эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ үг хэлж, ажиллахаа болих нь. Тэгвэл Эзэн Есүсийн эдгээр үг яаж биелж, гүйцэлдэх юм бэ? Бурхан бол үнэн, амийн эх сурвалж, амийн усны шавхагдашгүй булаг. Та Бурхан Библид байгаа үгийг л хэлж чадах юм шиг Бурханы үг, ажлыг Библиэр хязгаарлаж байна. Энэ чинь Бурханыг хязгаарлаж, басамжилж байгаа биш үү?” Миний үгийг сонсоод Ван пастор юм ярихаа больсон. “Би пасторуудыг шүтдэг байсан. Тэд Библийг мэддэг, Бурханы тухай мэдлэгтэй гэж бодсон. Гайхмаар нь, тэд Библийг ойлгодоггүй, тэр ч байтугай Бурханы ажлыг хязгаарлаж байна” гэж бодоод, миний урам хугарсан.

Хэдэн мэтгэлцээний дараа итгэлдээ тууштай байгааг минь пастор хараад, дараа нь намайг будилуулахын тулд олон төөрөгдөл ашиглахад би Бурханы үгийг ашиглан няцааж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчилсэн ч тэд огт сонсоогүй юм. Мэтгэлцээний төгсгөлд Ван пастор намайг няцааж чадахгүй нь гэдгээ хараад юу ч хэлээгүй. Пастортай хамт ирсэн Хань дарга надад “Хэншинь ээ, бид чиний амийг хариуцаж байгаа учраас чамайг Төгс Хүчит Бурханд итгэхээ болиосой гэж хүсэж байна. Чамайг хайрласандаа л тэр шүү дээ. Бид чамайг буруу замаар явах вий гэж айж байна. Библийг ойлгодог чам шиг хүмүүс сүмд удирдагч болж, бидний ажилд хамтрах ёстой. Тэгвэл сайхан шүү дээ” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод Библи дэх Эзэн Есүсийг уруу татсан диаволын үгийг би бодсон: “Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, ‘Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө’ гэв” (Матай 4:8–9). Тэд намайг сүмийн удирдагч болооч гэж байгаа нь диаволын уруу таталт байлаа. Намайг нэр хүнд, байр сууриар уруу татвал өөрсөдтэй нь хамт явна гэж тэд боджээ. Тэдний хувьд нэр хүнд, байр суурь дэндүү чухал байсан! Тэд Эзэний ирэлтийн тухай мэдээг сонссон ч эрж хайж, судлахын оронд намайг урхидан үнэн замаас холдуулахаар оролдсон нь үнэхээр зальтай байсан! Тиймээс би тэдэнд татгалзсан. “Би сүм руу буцаж очихгүй. Одоо Эзэн Есүс шинэ ажил хийхээр эргэн ирж, Нигүүлслийн эрин үеийн сүмд ажиллахаа больсон байхад би сүмд явах ямар хэрэгтэй юм бэ? Бид Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханыг дагах ёстой, тэгэхгүй бол бид Эзэнд орхигдож, таягдан хаягдана. Эзэн Есүсийг ажиллахаар ирсэн үетэй яг адил. Шавь нар нь Эзэн Есүсийн үгийг сонсоод, Эзэний дуу хоолойг таньж, Эзэнийг дагаж, Эзэний авралыг хүртсэн, сүмд хуулийг мөрдсөн хүмүүсийг Эзэн орхиж, таягдан хаясан. Та нар энэ баримтыг хамгийн сайн мэддэг байх ёстой. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирсэн. Бид дуу хоолойг нь сонсохгүй бол яаж Эзэнийг угтан авч чадах юм бэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг’ (Иохан 10:27). Илчлэлд бас ингэж зөгнөсөн: ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2, 3). ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно’ (Илчлэл 3:20). Ван пастор аа, Эзэнийг угтан авахад хамгийн чухал зүйл бол Эзэний дуу хоолойг сонсох. Эзэн эргэн ирсэн гэж хэн нэгэн гэрчилбэл бид үзлээ хойш тавиад, эрж хайж, судлах ёстой. Тэгэхгүй бол Эзэнийг угтан авч, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй.” “Бид Бурханы дуу хоолойг сонсох шаардлагагүй, Эзэн биднийг хаанчлалдаа аваачихаар үүл хөлөглөн ирэхийг л хүлээх ёстой. Эзэн Есүс үүл хөлөглөн ирж, уйлж, шүдээ хавирах хүмүүс нь бид байх тийм өдөр хэрвээ ирэх юм бол бид хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ би чамд нэг юмыг тодорхой хэлчихье. Чи буруу юманд итгээд, буруу замаар явбал биднийг битгий буруутгаарай. Одоо чи байдлыг эргүүлье гэвэл буцаад сүм рүү очиж болно. Би чамд энэ тухай бодох ахиад хэдэн өдөр өгье. Долоо хоногийн дараа сүмд ирээд, надад хариултаа хэлээрэй. Бас чамд анхааруулъя, чи сайн мэдээгээ сүмд номлож болохгүй шүү. Чамаас болоод манай сүмийн хүн Төгс Хүчит Бурханд итгэж эхэлбэл би зүгээр өнгөрөөхгүй шүү!” Пастор ярьж дууссаныхаа дараа манай гэрийнхэнд хандан, “Бид маш их хэлсэн ч Хэншинь сонсохгүй байна. Та нар гэрийнхэн нь юм чинь ятгаад үз” гэсэн. Дараа нь пастор уурсан гарч одлоо.

Манай гэрийнхэн пасторын үгийг сонсоогүйг минь хараад маш их уурласандаа бүгд намайг загнахаар ирж, хоёр дахь ах минь бүр хүч хэрэглэнэ гэж сүрдүүлсэн. “Бид пасторыг дуудсан, гэтэл чи бидний нүүрийг улалзууллаа. Пастор ийм их юм хэлж байхад чи сонсохгүй, Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж зүтгэсээр л байна. Үхтэл чинь зодоод өгье л дөө.” “Ах аа, ямар буруу юм хийлээ гээд намайг зодох гэж? Эзэн ирчихсэн, би Эзэний дуу хоолойг сонсож, угтан авсан. Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ? Та нар Бурханд итгэгчид мөн гэж үү?” “Чи бүр пасторын үгийг ч сонсохгүй байна. Яачхаад байгаа юм бэ?” “Та нар Бурханд итгэдэг юм уу, пасторт итгэдэг юм уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсны минь төлөө пастор ингэж саад хийж, үймүүлж байна. Пастор, бас тэр удирдагчдыг би хоёр нүүрт фарисайчууд гэж бодож байна. Одоо Бурхан эргэн ирээд, шинэ ажил хийж, маш олон үнэнийг илэрхийлсэн ч тэд өөрсдөө эрж хайж, судалдаггүй, харин Эзэнийг угтан авахад нь бусдад саад болдог. Тэд намайг урхидан үнэн замаас холдуулахын тулд бүр байр суурь ашиглаж, энийгээ миний амийн төлөө хийж байна гэж байна. Энэ зүгээр л худал үг биш үү? Тэд намайг урхидаж, сүйрүүлэхийг хүсэж байна! Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй… Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог’ (Матай 23:13, 15). Пастор, удирдагчид болон фарисайчуудын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Та нар яаж тэдний талд орж чадав аа?” “Пастор чамайг хөөх юм бол бид ах дүүс байхаа больж, үхэх, сэхэх чинь бидэнд хамаагүй болно шүү. Бидэнд төлөх мөнгөө хоёр долоо хоногийн дотор төлөөрэй.”

Тийм харгис байгааг нь хараад би маш их гунигласан. Тэднийг асуудалд ороход би чадах чинээгээрээ тусалдаг байсан ч одоо тэд надад ингэж хандаж байлаа. Миний урьдын мэддэг сайн ах нар маань яаж иймдээ тулав аа? Энэ хүмүүс яаж манай гэрийнхэн байх юм бэ? Тэр шөнө би орондоо хэвтээд, унтаж чадаагүй. Энэ тухай бодоод маш их шаналсан болохоор нулимсаа барьж тэвчээгүй. Би Бурханд залбирч, надад итгэл өгч, Өөрийнх нь хүслийг ойлгоход залж чиглүүлээч гэж гуйсан, ингэснээр би тэр орчныг яаж туулахаа мэдэх байлаа. Тэгээд би Эзэн Есүсийн хэлснийг саналаа: “Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод: Би энх тайван биш, харин илд илгээхээр ирсэн юм. Учир нь Би хүнийг эцгийнх нь эсрэг, охиныг ээжийнх нь эсрэг, бэрийг хадам ээжийнх нь эсрэг болгохоор ирсэн билээ. Хүний дайсан нь өөрийнх нь гэрийнхэн байх болно(Матай 10:34–36). “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав(Иохан 15:18). Эзэний үг үнэн, Эзэний зөгнөлүүд биелсэн. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авснаас минь болоод л пастор, ах нар маань надад саад хийж, хяхаж хавчих гэсэн. Тэд намайг биш Бурханыг үзэн ядсан. Сүүлийн хэдэн өдөр юу болсныг бодоод би Бурханд талархсан. Пастор болон гэрийнхнийхээ үймээн, саад бэрхшээлийг давж гарахад Бурханы үг надад тусалж, бас тэднийг ялган таних чадвар өгсөн.

Нэг өдөр нэг эгч миний нөхцөл байдлыг олж мэдээд, Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан юм. “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, сайныг билэгдсэн цөөн хэдэн үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм. Миний үгийг идэж, ууж, эдлэхээс бүү цааргал. Харанхуй өнгөрөхөд гэрэлтэй болдог. Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг; энэ цаг үеийн дараа тэнгэр бага багаар гэрэлтэж, дараа нь нар мандана. Бүү ай, бүү хулчий(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Эгч надтай нөхөрлөж, “Бид Төгс Хүчит Бурханд итгэж, Эзэнийг угтан авсан ч Сатан биднийг Бурханаар авруулж, авхуулаасай гэж хүсдэггүй учраас бидэнд саад болж, үймүүлэхийн тулд элдэв янзын арга ашигладаг. Гэхдээ Бурхан үүнийг зөвшөөрдөг. Яагаад? Хүмүүсийн итгэл үнэн үү, эсвэл худлаа юу гэдгийг Бурхан илчлэхийг хүсдэг. Хүн жинхэнэ итгэлтэй, Бурханы хонь мөн бол шалгалтад тэнцэж чадна. Сатан тэднийг яаж ч үймүүлсэн, тэд Бурханыг тууштай дагаж чадна. Хуурамчаар итгэдэг, Бурханд харьяалагддаггүй хүмүүс Сатаныг үймүүлэх үед ухарч няцна. Сатаны явуулгад үндэслэн Бурханы хэрэгжүүлдэг мэргэн ухаан энэ юм. Одоо пастор болон гэрийнхэн чинь үймүүлж, саад болж байгаа нь туршилт. Үүнийг туулсныхаа дараа та зарим үнэнийг ойлгож, зарим зүйлийг тодорхой харна. Бас хэн жинхэнэ итгэгч, хэн хуурамч итгэгчийг яаж ялган танихаа мэдэж авч, Бурханд итгэдэг болно, энэ нь тав тухтай орчинд бидний олж авч чадахгүй зүйл юм. Ийм зовлон үнэ цэнтэй” гэсэн. Эгчийн нөхөрлөлийг сонсоод би ойлгосон, пастор болон манай гэрийнхэн надад саад болж, үймүүлж байгаа нь хүмүүсийн үйлдэл шиг харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ бүхэн нь надаар Бурханы авралыг алдуулах гэж оролдсон Сатаны үймээн байж, Сатан үнэхээр хорсолтой. Энэ явдлаар би пасторыг бага зэрэг ялган таньж, Бурханыг дагах хүсэл минь улам хүчтэй болсон. Хэд хоногийн дараа Төгс Хүчит Бурханд итгэсээр байгааг минь хараад авга ах бас намайг ятгаж болиулахаар ирлээ. “Хэншинь, зүгээр л намайг сонс, буцаад ир. Пастор чамайг хөөвөл яана? Ирээдүйд бэрхшээл тулгарвал, эсвэл өвчин тусвал хэн чамд туслах юм бэ?” “Эцэст нь би Эзэнийг угтаж авсан юм чинь юу ч боллоо гэсэн Төгс Хүчит Бурханыг дагана. Сүм рүү буцаж очихгүй.” “Чи пастор шиг ихийг мэдэхгүй шүү дээ. Бурханд итгэх тухайд бол бид пасторыг сонсох ёстой.” “Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Иудейн шашинд итгэгчид ч бас фарисайчууд илүү сайн мэднэ гэж бодоод, тэднийг даган Эзэнийг эсэргүүцэж, ялласан. Үр дүнд нь тэд хараагдаж, шийтгүүлсэн шүү дээ. Бурханд итгэгчид бид Бурханы үгийг сонсох ёстой. Үг, үйлдэл нь Бурханы үгтэй нийцэхгүй бол бид пасторыг сонсож болохгүй. Бурхан олон үнэнийг илэрхийлэхээр эцсийн өдрүүдэд эргэн ирсэн гэж би пасторт хэлсэн, энэ нь Библиэр, бас Эзэн Есүсийн зөгнөлүүдээр нотлогдож, тэд няцаах аргагүй байсан ч эрж хайхыг огт хүсэлгүй, Эзэнийг угтахад минь саад болохоор оролдож, ах, эгч нартаа номлохыг надад зөвшөөрөөгүй. Тэдний хийсэн зүйл Бурханы үгтэй нийцнэ гэж та бодож байна уу? Ах аа, та Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүй, пасторын хэлсэн бүхнийг л сонсдог. Та Төгс Хүчит Бурханы үгийг огт уншаагүй байж үнэн, худлыг нь яаж мэдэж байгаа юм бэ? Энэ чинь гол гатлахтай адилхан. Нэг нь ус гүнзгий гээд, нөгөө нь ус гүехэн гэвэл та хэнд нь итгэх вэ? Өөрөө туулж байж л үнэнийг мэдэх биш үү? Та Эзэнд итгэдэг ч Эзэнийг сонсдоггүй, пасторын үгийг сонсохоор зүтгэдэг бол эцэст нь пастор там руу явбал та ч бас там руу явах биш үү? Энэ чинь сохор нь сохроо нүх рүү хөтөлж байгаа хэрэг биш үү?” “Пастор чамайг төрд мэдээлж, баривчлуулна гэж чи айхгүй байна уу?” “Тэд намайг төрд мэдээлсэн ч бай, төр надад юу ч хийсэн бай, хавчигдлаа ч гэлээ би Төгс Хүчит Бурханыг дагах ёстой.” Тэр өдөр авга ах намайг тасралтгүй ятгасан ч би үгийг нь сонсоогүй юм. Долоо хоногийн дараа пасторыг дахиад саад болохоос сэргийлэхийн тулд би пастор, удирдагч нар дээр очиж, Төгс Хүчит Бурханд итгэхээр шийдсэн, сүм рүү буцаж очихгүй гэдгээ хэлээд, надтай дахиж ярихгүй байхыг тэднээс хүссэн. Санаанд оромгүй нь, пастор бууж өгөхөөс татгалзаж, надад хандан “Чиний итгэдэг энэ Зүүний Аянга бол Эзэний эргэн ирэлт биш. Чи итгэсээр байх юм бол Эзэнээс урваж байна” гэсэн. Би хариуд нь “Эзэн Есүс эргэн ирэхээ зөгнөж, ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно’ (Матай 24:27) гэж хэлсэн. Зүүний Аянгын илрэлт Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлэхгүй байна гэж үү?” гэсэн. Ван пастор намайг няцааж чадаагүйдээ уурлаж, Бурханы ажлыг шүүж, яллаж эхэлсэн. Пасторын үгийг сонсоод би маш их уурлаж, Эзэн Есүсийн хэлсэн үгийг санасан: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсдог. Пастор, удирдагч нар Бурханы дуу хоолойг ойлгодоггүй, Бурханыг шүүдэг. Тэд бол Бурханы хонь биш, харин диаволынх. Би тэдэнд “Урьд нь фарисайчууд Эзэн Есүсийг шүүж, ялласан. Та нар Эзэн эргэж ирснийг сонссон мөртөө эрж хайдаггүй, судалдаггүй. Төгс Хүчит Бурханы үг маш сайн хэлэгдсэн гэдгийг хараад ч яллаж, эсэргүүцсээр байдаг. Та нар зүгээр л орчин цагийн фарисайчууд биш үү?” гэсэн. Намайг ингэж хэлэхэд пастор, удирдагч нар маш их уурласан учраас өөр аргаар намайг хүчлэх гэж оролдсон. “Чи Төгс Хүчит Бурханд итгэхийг хүсэж байгаадаа ийм итгэлтэй байгаа юм чинь мэдэгдэл бичиж, Эзэн Есүст итгэдэггүй гэж гарын үсэг зур.” “Би яагаад гарын үсэг зурна гэж? Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, би Төгс Хүчит Бурханд итгэдэг нь Эзэнийг угтан авч байгаа хэрэг. Намайг яаж Эзэн Есүст итгэдэггүй гэж хэлж чадаж байна аа? Баримтыг мушгин гуйвуулж байгаа юм биш үү? Та нарынхаар бол Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед Петр, Иохан гэх мэт Эзэний шавь нар бүгд сүмийг орхиж, Эзэн Есүсийг дагасан. Та нар тэднийг Ехова Бурханаас урвасан гэх үү? Мэдээж үгүй. Тэд Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлсэн. Үүнтэй адилаар одоо Эзэн Есүс шинэ ажил хийхээр эргэж ирсэн, Төгс Хүчит Бурханд итгэж байгаа минь Хурганы мөрийг дагаж байгаа хэрэг. Яаж Эзэн Есүсээс урвасан байх юм бэ? Би иймэрхүү юманд гарын үсэг зурахгүй ээ!” “Бид чамайг хөөгөөгүй, харин чи өөрөө сүмээс явсан гэдгийг нотлохын тулд чи энэ мэдэгдэлд гарын үсэг зурах ёстой, ах нар, аав ээж чинь ч гарын үсэг зурах ёстой.” Тэр үед би пасторын зорилгыг ойлгосон юм. Би Эзэн Есүст итгэдэггүй, харин Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж мэдүүлсэн бол Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр бол нэг Бурхан гэдгийг үгүйсгэж байна гэсэн үг биш үү? Би гарын үсэг зурвал тэдний хувьд Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, яллах нотолгоо болох байж. Тэд маш нүгэлтэй, харгис байсан! Тэд тэр мэдэгдлийг Вьетнамын засгийн газарт өгвөл би хавчигдах байлаа. Энэ нь тэдний жигшүүрт сэдэл байжээ. Тэр орой бид арван цаг өнгөртөл мэтгэлцсэн боловч намайг юу ч хэлсэн, пастор ойлгож чадахгүй байгаа мэт, бүдүүлэг, үндэслэлгүй байсан учраас надад тэдэнд хэлэх үг үлдээгүй. Маргааш нь манай гэрийнхэн тэр мэдээг сонсоод намайг буруутгахаар манайд ирсэн. “Аав бид хоёр чинь чамайг өсгөх гэж их хөдөлмөрлөсөн, гэтэл одоо чи биднийг хаяж байгаа юм уу? Ёстой мөс чанаргүй юм аа чи!” “Ээж ээ, би таныг орхиогүй. Би та нарт сайн мэдээг олон удаа номлосон ч та нар итгэхгүй байна. Та Бурханы үгийг биш, пасторын үгийг л сонсдог. Энэ бол таны өөрийн сонголт.” “Одоогоос эхлээд чи миний хүү биш!” “Одоогоос эхлээд бид өөр өөрсдийнхөө замаар явна, цаашид ах дүүс байхаа болино. Чамд ирээдүйд ямар ч бэрхшээл тулгарсан бид туслахгүй.” “Тэгвэл өөрсдөө л мэд. Би Бурханд л итгэдэг, харин та нар намайг ингэж хавчиж, Бурхан, та нарын аль нэгийг сонго гэж байгаа учраас мэдээж би Бурханыг сонгоно. Гэхдээ би та нарыг миний аав ээж, ах нар биш гэж хэлээгүй, та нар л тэгж хэлсэн.”

Дараа нь би сүмд явахаа больж, пастор, удирдагч нар надад дахиж төвөг удахгүй гэж бодсон. Гэнэтхэн, 4-р сарын нэг өдөр сүмийн санхүү хариуцсан хамтран зүтгэгч над дээр ирж, намайг сүм рүү очиж, Эзэн Есүст итгэдэггүй гэсэн мэдэгдэлд гарын үсэг зур гэж шаардлаа. Миний уур хүрсэн. Энэ хүмүүс намайг зүгээр орхихгүй нь, тэд яагаад ийм зэвүүн юм бэ? Тэр хүнийг явуулсныхаа дараа би тайвширч, Бурханд залбираад, Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. “Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, тэр хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг хуурч, хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан нэг хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авч эзэмшихийг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш ёрын гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар хүн төрөлхтөн хэчнээн муу болохыг харж чадна; бодитой Сатан хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовын явдал дээр Сатан ямар хорон муу болохыг тодорхой ажигласан. Энэ явдал нь Сатаны зэвүүн царай зүс болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Бурхантай тулалдаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа би Сатаны заль мэхийг илүү тодорхой харсан юм. Энэ пастор, ахлагч нар Сатанд харьяалагддаг, Сатаны хамсаатан гэдгийг би харсан. Тэд Төгс Хүчит Бурханд итгэхэд минь саад болж, үймүүлж, намайг Бурханаас холдуулахын тулд бүхий л аргаар оролдсон. Тэд намайг яллах шалтаг олохын тулд Эзэн Есүсийг үгүйсгэсэн бичигт гарын үсэг зурахыг шаардсан. Тэдний зүрх сэтгэл үнэхээр харгис байсан! Эхнээсээ эцсээ хүртэл тэд Сатаны дүрд тоглосон. Сүүлд нь манай гэрийнхэн ч бас пасторын санаа зорилгыг харж, намайг засгийн газарт мэдээлэхийн тулд тэр бичигт гарын үсэг зуруулах гэж байсныг ухаараад, ээж минь надад: “Хэншинь, тэр бичигт битгий гарын үсэг зур. Пастор аймаар юм. Чамайг Бурханд итгээд ямар ч буруу юм хийгээгүй байхад ингэж хандаж байна. Чамайг хавчлага амсах юм бол би пасторыг зүгээр өнгөрүүлэхгүй дээ” гэсэн. Би өмнө нь пасторуудыг шүтэж, тэд Эзэнд үйлчилдэг, тэдэнд туслах нь Эзэнийг хайрлаж буй хэрэг гэж бодоод мөнгө, эд зүйлээр үргэлж тахил өргөж, машин нь эвдрэх үед, хэчнээн үнэтэй байлаа ч үргэлж засаж өгдөг байсан. Энэ туршлагаар би пасторуудын үнэн төрхийг харж чадсан. Хонин сүргийг хамгаалах нэрийдлээр тэд үнэн замыг судлахад нь хүмүүст саад хийж, Эзэнийг угтан авч, тэнгэрийн хаанчлалд орохыг нь болиулдаг. Тэд бид бүгдийг хяналтдаа байлгахыг л хүсдэг, ингэснээр бид тэдэнд илүү их мөнгө өгч, тэднийг дэмжинэ. Тэд бол тэнгэрийн хаанчлалд ороход нь хүмүүст саад болдог бул хар чулуу.

Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэн шиг. “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Би Бурханы хамгаалалтад талархаж байна. Төгс Хүчит Бурханы үг л намайг алхам алхмаар хөтөлж, залж чиглүүлж, Сатаны заль мэхийг нэвт харж, пасторууд яагаад үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэгийг тодорхой харж, муу зарц нар болон антихристүүдийн боолчлолоос бүрэн ангижирч, Бурханы гэрт буцаж очих боломж олгосон. Зүрх сэтгэл минь Бурханд талархах сэтгэлээр бялхаж байсан! Одоо би Бурханы үгийн хангалтыг өдөр бүр эдэлж, ах, эгч нартайгаа хамт сайн мэдээ номлож, Бурханыг гэрчилж, сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Барын үүр”-ээс дайжсан нь

Шиаоёу, Хятад Миний нэрийг Шиаоёу гэдэг, би 26 настай. Анх би Католик шашинтай байсан юм. Бага байхдаа Мөргөлд оролцож, Библи уншиж, нүглээ...

“Сүнслэг эцгийн” минь үнэн төрх

Ли Сянхэ, Өмнөд Солонгос Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд удаагүй байхдаа Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб...

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, Бразил Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Аюулын ирмэгт

Жан Хуй, Хятад 2005 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараахан хуучин чуулганыхаа нэг ахад сайн мэдээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих