Би Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан

2022-01-21

Ван Лэй, Хятад

Эхнэр бид хоёр 1995 онд Христэд итгэгчид болсон, үүнээс хойш үнэхээр эрчимтэй эрж хайж, төд удалгүй Цор Ганц Итгэл Чуулганы хамтран зүтгэгчид болсон юм. Дараа нь 2000 оны орчимд тэр чуулганы маш олон гишүүн Зүүний Аянгын сайн мэдээг сонсоод, Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн. Тэр үеэс хойш хамтран зүтгэгчдийн цуглаан дээр пастор, ахлагчид цаг ямагт Зүүний Аянгын эсрэг номлол хийж байлаа. Нэг удаа Ван пастор Библид Паул ингэж хэлсэн байдгийг дурдсан: “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. ‘Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг’” (Галат 1:6–8). Пастор бас, бид Эзэний замыг дагах ёстой, өөр ямар ч сайн мэдээ сонсох нь Эзэнээс урваж байгаа хэрэг болж, бид хараагдана гэсэн. Тэгээд Зүүний Аянга Эзэнийг аль эрт эргэж ирчхээд, үгээрээ эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил явуулж байна гэж номлодог, энэ бол өөр сайн мэдээ гэж хэлсэн. Бид үүнийг сонсож болохгүй, үүнд ялангуяа итгэж болохгүй, тэгэх нь Эзэнээс урваж байгаа хэрэг гэсэн. Зүүний Аянгын талаар ярьсан хүнийг даруйхан хөөж явуул гэж пастор биднийг шавдуулсан юм. Манай пасторууд Библийн эдгээр эшлэлийг дурдах болгонд би, “Лам хуврагууд бидний сайн сайхны төлөө л Зүүний Аянгатай холбоо бариулахгүй байна. Би бичвэрийн талаар сайн ойлголтгүй, биеийн хэмжээ багатай болохоор хаа хамаагүй юм сонсож болохгүй. Би Эзэний маш их нигүүлсэл эдэлсэн шүү дээ. Эзэнээс урваж болохгүй!” гэж өөртөө чимээгүйхэн анхааруулдаг байлаа. Найз нөхөд, хамаатнууд маань надад хэд хэдэн удаа сайн мэдээ түгээсэн, гэхдээ би тэднийг бүгдийг нь голсон юм. Эзэний замыг баримтлах ёстой, хаа хамаагүй юм сонсож болохгүй гэж бодсон л доо. Би төөрөлдөөд, дараа нь Эзэнд гологдвол яах юм бэ? Нэг өдөр зээ маань эхнэр бид хоёрт сайн мэдээ түгээх гэж ирэхээр нь би цэвдгээр ингэж хариулсан юм, “Библид хэлдгээр, ‘Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг’ (Галат 1:8). Бид Эзэн Есүст итгэдэг, харин өөр ямар ч замыг дагах юм бол урвалт болж, Эзэн Есүсээс урвана. Бид хараагдана шүү дээ. Чи даруйхан Эзэнд нүглээ улайж, гэмших хэрэгтэй” гэсэн. Би пасторуудын хэлсэн үгийг сонсож байсан. Эцсийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээ түгээхээр хэн ч ирлээ гэсэн би яасан ч сонсолгүй, тэднээс ангижрахын тулд ямар ч хамаагүй шалтаг ашигладаг байлаа.

Өөр нэг удаад эхнэр маань надтай цуг гадаа талбайд ажиллаж байгаад “Эзэн Есүс эргээд иржээ. Тэр Төгс Хүчит Бурхан юм байна” гэж надад маш болгоомжтой хэллээ. Ингэж хэлэхээр нь би, эхнэр маань Зүүний Аянгын сайн мэдээг сонсоод зогсохгүй хүлээн зөвшөөрсөн гэдгийг ухаарсан юм. Тэгээд багтартлаа уурлан, эхнэр лүүгээ үг хэлээр дайрч, “Зүүний Аянгыг сонсож болохгүй гэж лам хуврагууд удаа дараа онцолсон. Яагаад чи тэднийг сонссонгүй вэ? Өөр зам хүлээн зөвшөөрөх нь Эзэнээс урваж байгаа хэрэг. Чи Бурханы хаанчлалд орж чадахгүй шүү дээ!” гэлээ. Би улам бүр гонсойж байгаад, Библийн ийм эшлэлийг бодсон: “Бусад хүмүүсийн нүгэлд ч битгий оролц: өөрийгөө цэвэр байлга” (1 Тимот 5:22). Эхнэр маань Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрч, Эзэнээс урвасан юм хойно нүгэлд нь би оролцож болохгүй гэж бодогдлоо. Тэгээд эхнэрийг маань боль гэж шавдуулаг гэсэндээ пасторт энэ тухай даруйхан хэлсэн. Үүнийг сонсоод пастор үнэхээр гонсойж, “Бусад итгэл номлодог хүмүүсийг сонсох нь Эзэнээс урвасан урвалт шүү дээ. Танай эхнэр чуулганаас хөөгдөх нь. Эхнэрт чинь ном байгаа эсэхийг үз. Ном олдвол устгаарай. Даруйхан гэртээ хариад, цаадхыгаа тандаж бай. Гадагшаа гаргаж, тэр хүмүүсийг сонсгож яавч болохгүй шүү” гэлээ. Үүнийг сонсоод би, “Тийм ээ! Пасторын хэлснээр хийх нь эхнэрээ аврах цорын ганц арга. Тэгэхгүй бол эхнэр маань Эзэнд гологдож, тэнгэрт очих боломжоо алдах нь” гэж бодсон. Тэр цагаас хойш эхнэрээ чанд цагдаж, дэргэд нь байгаа цагтаа Зүүний Аянгын хүмүүстэй огт холбоо бариулдаггүй байлаа. Ажилдаа явахдаа хоёр охиноороо хянаж цагдуулдаг байсан. Гэхдээ эхнэр маань цуглаан руу сэм явсаар л байсан юм. Нэг өдөр ажлаа тараад гэртээ иртэл эхнэр үзэгдэхгүй байхаар нь бас нэг цуглаан дээр байгааг нь мэдсэн. Тэгээд үнэхээр багтартлаа уурласан шүү. Юу ч хийлээ гэсэн эхнэрээ хянаж чадахгүй байсан учир илүү хатуу арга ашиглах хэрэгтэй гэж бодогдсон. Эзэнээс урваж, Эзэнд хөсөр хаягдахыг нь зүгээр л хараад суугаад байж болохгүй байлаа. Эхнэрээ эргэж ирэхээр нь би гар хүрсэн. Гэрлэснээс хойших тэр бүх он жилүүддээ урьд нь эхнэрээ хэзээ ч зодож байгаагүй л дээ. Гар хүрсэндээ сэтгэл өвдсөн ч, би эхнэрээ эцэст нь буруу замаар орж, Эзэний авралыг алдах вий гэж л айж байгаа юм гэж бодогдлоо. Гэхдээ намайг юу ч хийлээ гэсэн эхнэр маань Зүүний Аянгад бат итгэлтэй хэвээр үлдсэн. Би яахаа мэдэхгүй байсан болохоор номыг нь устгах тухай Ван пасторын хэлсэн үгийг бодлоо. Тэгээд пасторын зөв юм байна, унших номгүйгээр итгэлээ хэрэгжүүлж яаж чадах вэ дээ гэж бодсон. Уурласандаа би эхнэрийнхээ номуудыг нууцаар олж устгасан ч эхнэр маань эргэж буцах ямар ч санаагүй л байлаа. Миний хараа хяналтаас мултарч, цуглаанд явах арга үргэлж олчихно, бас надад Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, Бурханы дуу хоолой мөн эсэхийг нь өөрөө харах хэрэгтэй гэж байнга хэлж байлаа. Үнэнийг хэлэхэд, би сэтгэл хоёрдож байсан. Манай эхнэр байнга үнэхээр аядуу зөөлөн байж ирсэн юм. Хэзээ ч үнэндээ зөрүүд хүн байгаагүй. Энэ удаад яагаад өчүүхэн ч буулт хийхгүй байгааг нь би ойлгож чадахгүй байсан. Зүүний Аянга үнэндээ юу номлож байгаа юм бол, эхнэр маань яагаад үүнд тийм хүчтэй татагдсан юм бол гэж гайхсан. Төгс Хүчит Бурханы үгийг үнэхээр уншмаар байсан л даа. Гэхдээ пасторын хэлсэн үгийг санаад, “Итгэлдээ Эзэний замд үлдэх ёстой. Төөрөлдөх нь Эзэнээс урвасан урвалт болно!” гэж өөртөө анхаарууллаа. Тэгээд эрс татгалзсан.

Нэг өдөр нүүрсний уурхайд байж байтал хамтран ажиллагчийн маань асааж байсан тэслэгч гэнэтхэн өөр дээр нь дэлбэрээд, тэр газар дээрээ шууд сохорсон. Би хол байгаагүй ч зүв зүгээр өнгөрсөн л дөө. Би айсандаа дагжин чичирч байсан юм. Хамтран ажиллагчаа үнэхээр өрөвдсөн ч, үүний хажуугаар Бурхан намайг хамгаалсанд нь маш баяртай байлаа. Гэртээ харих үед сандрал минь намжаагүй л байсан, тэгээд эхнэртээ юу болсон тухай хэллээ. Хариуд нь манай эхнэр, “Түүний нүд сохор, харин чиний сэтгэл сохор юм. Төгс Хүчит Бурханы үгийг унших хэрэгтэй гэж намайг байнга хэлээд байхад чи татгалзаж, тэр ч бүү хэл Бурханыг ялладаг. Бурханы хамгаалалтаар чи эсэн мэнд өнгөрлөө, гэхдээ энэ бас Бурханы чамд өгсөн анхааруулга байсан шүү!” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би санаа зовсон. Үнэхээр Бурхан надад анхааруулга өгч байсан бол яана? Хэд хоногийн дараа уурхайд туузан дамжуурга шалгаж байгаад гэнэт айхтар толгой эргэж, дамжуурга руу унах шахсан. Тэгээд хүйтэн хөлс асгарч, унасан бол татсан мах болох байсан гэдгээ мэдсэн юм. Би үгээр илэрхийлшгүй сандарч, гэртээ хариад энэ талаар эхнэртээ хэллээ. “Би итгэгч мөртөө яагаад аюулд ороод байна вэ? Юу болоод байна вэ?” гэж эхнэрээсээ асуусан. Эхнэр маань, “Эзэн Есүс үнэхээр эргэж ирсэн. Тэр Төгс Хүчит Бурхан. Бурханыг эсэргүүцээд байгаа болохоор чинь Бурхан чамд анхааруулга өгч байгаа нь энэ! Чи Бурхантай тэмцэхээ болих ёстой” гэлээ. Тухайн үед би үнэхээр айж, эхнэртээ саад хийсээр байх ёсгүй юм байна гэж санагдсан. Гэхдээ пастор манай эхнэрийг өөр зам дагаж, Эзэнээс урваж байна, Бурхан намайг үүгээр туршиж байгаа юм гээд, намайг заавал Бурханы талд орох ёстой гэж хэлсэн тухай дараа нь бодлоо. Би эхнэртээ ятгуулж, сэтгэл хоёрдох вий гэж айгаад, энэ талаар нэмж бодож үзэж зүрхлээгүй. Эхнэрээ цуглаанд оролцоход нь саад болж, нүглээ улай, гэмш гэж шавдуулсаар л байсан. Гэхдээ эхнэрээ болиулах гэж оролдох үед хачирхалтай нь хамаг бие сульдаж, сулбайлаа. Өчүүхэн ч тамир тэнхээгүй болж, бүр ажилдаа явж ч чадаагүй. Тэгээд орондоо үхдэл мэт зүгээр л хэвтэж байсан юм. Эзэнд ахин дахин залбирсан ч бие сайжраагүй. Эхнэр маань надад Төгс Хүчит Бурханыг дууд гэж хэлээд, Тэр л намайг аварч чадна гэсэн. Би арга ядахдаа үүнийг оролдож үзэхээр шийдсэн юм. Тэгээд зүрх сэтгэлээсээ: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Төгс Хүчит Бурхан минь…” гэж чимээгүйхэн дуудсан. Төгс Хүчит Бурханыг дуудмагц аажмаар тамир тэнхээ сэргэж эхлэх үед би цочирдсон шүү. Нэмж хэд хэдэн удаа ийм зүйл болсон. Эхнэртээ саад болмогц миний хамаг тамир тэнхээ бүрмөсөн барагдаад, бүр ажиллаж ч чаддаггүй байлаа. Гэхдээ Төгс Хүчит Бурханд залбирмагц тамир тэнхээ аажмаар сэргэдэг байсан. Үүний дараа би тэгтлээ гөжүүдлэхээ больж, буулт хийж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс байж болох уу гэж гайхсан. Дараачийн удаад эхнэр маань үнэн замыг судал гэж шавдуулахаар нь би зөвшөөрсөн дөө.

Яг тэр өдөр бэр эгчийн гэрт хэдэн хүн Зүүний Аянгын сайн мэдээ түгээж байгааг харсан. Нэг эгч Хуулийн эрин үеэс авхуулаад Нигүүлслийн эрин үе хүртэлх Бурханы ажлын талаар, мөн цовдлуулж, хүн төрөлхтнийг нүглээс золин аврах Эзэн Есүсийн ажлын талаар ярилаа. Дараа нь тэр эгч Эзэн Есүсийн үг болон Библи дэх зөгнөлийг холбон, Бурхан эцсийн өдрүүдэд эргэж ирж, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж, хүний нүгэлт уг чанарыг үгүй хийж, биднийг бүрмөсөн цэвэрлэж, авраад, хаанчлалдаа аваачих талаар нөхөрлөсөн. Бас өргөгдөх гэж юу болох, ухаалаг ба мунхаг охид гэх мэт зүйлсийн тухай ярьсан. Тэдний нөхөрлөл үнэхээр тодорхой, Библид бүрэн нийцэлтэй байсан юм. Энэ нь үнэхээр зүрх сэтгэлийг минь гэрлээр дүүргэсэн. Би энэ олон жил Христэд итгэгч байхдаа ийм зүйл хэзээ ч сонсож байгаагүй. Тэгээд Зүүний Аянгын номлол харваас Ариун Сүнсний ажилтай юм байна, энэ нь надад үнэхээр тэжээлтэй санагдлаа гэж дотроо бодсон. Яагаад чуулганы лам хуврагууд биднийг үүнээс хол байлгасан юм бол гэж гайхаад, тэд ч бас Зүүний Аянгын талаарх бүхнийг сонсож, үнэн зам мөн эсэхийг нь бодож үзээсэй гэсэндээ чуулган руу очихдоо тэдэнтэй нөхөрлөл хийхийг хүслээ. Намайг очиж уулзаж амжаагүй байтал тэд манай гэрт ирээд, эхнэрийг маань Зүүний Аянгаас гар гэж шаардсан. Манай эхнэр тэдэнтэй хоёр, гурван цагийн турш мэтгэлцсэн юм. Үүнд итгэсээр байна гэж сэтгэл шулуудсан байгааг нь хараад Ван пастор, “Чи сонсохоос татгалзаж, Зүүний Аянгад итгэнэ гэж зүтгэж байна. Энэ бол урвалт, бас Эзэнээс урваж байгаа хэрэг! Эзэнээс төөрөлдөх юм бол чи эсэн мэнд байхгүй. Ямар нэг зүйл тохиолдвол чуулган чамайг харж хандахгүй шүү!” гэж эхнэр лүү маань хашхичлаа. Өөр нэг пастор эхнэрийг минь чангаар загнаж, “Чи Эзэнээс нүүр буруулж байна шүү дээ. Даруйхан нүглээ улайж, гэмших хэрэгтэй. Тэгэхгүй бол чуулганаас хөөгдөнө шүү!” гэсэн. Тэд бас эхнэрийг минь хүчээр газар сөгдүүлээд, Эзэнд нүглийг нь улайлгахыг хүссэн. Тэдний түрэмгий арга барилд би үнэхээр дургүй хүрч, “Эхнэрийн минь итгэл буруу байлаа ч та нар зүгээр л дур зоргоороо шүүж, яллаж болохгүй шүү дээ. Өршөөнгүй, хайр энэрэлтэй, тусч байж, тэвчээртэйгээр нөхөрлөл хийх учиртай. Эзэний хүсэл тийм байдаг. Та нар яаж ийм түрэмгий байж чаддаг байна аа?” гэж бодлоо.

Тэр шөнө нойр хүрэхгүй, эргэж хөрвөөж байсан. Тэд пасторууд юм байж ах эгч нарт яагаад тэгж хандаж байгааг ер ойлгож чадаагүй юм. Эзэний бидэнд байх ёстой гэж сургасан хайр, энэрэл, тэвчээр тэдэнд өчүүхэн ч байгаагүй. Тэд ямар гээч лам хуврагууд вэ? Үнэхээр гайхмаар нь манай эхнэрийн талаарх цуу яриа чуулганд үнэхээр хурдан тарж, бүх хүн эхнэрийг маань Зүүний Аянгад итгэдэг болж, галзуурсан гэцгээлээ. Би маш их уурласан. Цуглаан дээр Ван пастороос, “Манай эхнэр харваас яагаа ч үгүй байхад яагаад та нар галзуу гээд байгаа юм бэ? Ийм цуу яриаг шууд л ор үндэслэлгүйгээр зохиож яаж болдог юм бэ?” гэж асуулаа. Пастор жишим ч үгүйгээр, “Бусад итгэгч бас Зүүний Аянгыг дагаж, Эзэнээс урвах вий гэж бид айж байна, иймд бид тэдний амийг хайхардаг учраас л ингэж байна…” гэж хэлэх үед би цочирдсон шүү. Пасторын амнаас ийм үг гарсан гэдэгт би ер итгэж чадахгүй байлаа. Эзэн Есүс, “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37) гэж тодорхой хэлсэн. Шударгаар ярь, юмыг байгаагаар нь хэл, худал хэлж, хууран мэхэлж, юмыг санаанаасаа зохиож болохгүй гэж Эзэн бидэнд сургасан. Гэтэл пасторууд улаан цайм худлаа хэлээд зогсохгүй, үүндээ бүр харамсах ч үгүй байлаа. Ван пастор цуглааныхныг бодсондоо ингэсэн гэж шууд л ичгүүргүйгээр хэлсэн. Тэд огт итгэгчид шиг аашлахгүй байлаа. Би тэр цуглаан дээр ганц ч үгэнд анхаарч чадалгүй, үнэхээр эрт яваад өгсөн. Пасторуудын тараасан худал хуурмагаас болоод маш олон хамаатан садан, найз нөхөр маань эхнэрийн талаар асуухаар ирж, айл саахалтынхан тэр аяараа энэ талаар шивнэлдэж байлаа. Энэ нь эхнэр бид хоёрыг үнэхээр хүнд байдалд оруулсан. Би пасторуудын зан авирт гомдож, сэтгэл гонсойгоод, “Өө Эзэн минь, итгэгчдэд Зүүний Аянгыг судлуулахгүйн тулд пасторууд үнэнийг гуйвуулж, эхнэрийн маань талаар худал хуурмаг тарааж байна. Би тэдний үйлдлийг огтхон ч сайшаахгүй байгаа. Эзэн минь, Зүүний Аянга юу номлодгийг би сонссон, энэ нь гайхам сайхан, үнэхээр бодитой санагдсан ч би Танаас урвахаас айгаад байна. Тэгээд яахаа мэдэхгүй юм. Намайг гэгээрүүлж, ялган таних чадвар хайрлаач” гэж цаг үргэлж залбирч байсан юм.

Хэсэг хугацаанд үнэхээр төөрөлдөж, Зүүний Аянгын хүмүүстэй хийсэн нөхөрлөлийнхөө талаар бодсоор байсан. Тэд бүгд маш хүндтэй байж, үнэхээр халуун дулаанаар ярьсан. Үнэхээр үнэн сүсэгтэй санагдсанаас гадна Эзэний үгийн талаарх нөхөрлөл нь үнэхээр гэгээрэлтэй байсан. Пасторуудын яриаг сонсохоос шал өөр байсан шүү. Гэхдээ энэ нь үнэн зам мөн бол яагаад пастор, ахлагчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, итгэгчдэд судлуулахгүй байх юм бэ? Энэ талаар гайхаж, эргэлзэж байх яг тэр үед сүр жавхлан, эрх мэдэл дүүрэн нэгэн дуу хоолой, “Бүү эргэлз, харин үргэлж итгэ!” гэж хэлэх нь гэнэт мэдрэгдсэн. Тэр дуу хоолойг сонсоод Бурхантай нүүр тулан учирч, Бурханыг сонсож байх шиг санагдсан юм. Үүнд би мэл гайхсан. Зүгээр л тэндээ зог тусаад, жаахан айлаа. Тэгээд Илчлэл дэх, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7) гэх зөгнөл бодогдсон. Төгс Хүчит Бурхан олон үг илэрхийлсэн гэж эхнэр маань үргэлж хэлж байдаг тухай бас бодсон. Тэр үг нь чуулгануудад Сүнсний хэлдэг үг юм болов уу? Яг тэгэхэд би Зүүний Аянгыг судлахаар шийдсэн дээ. Манай эхнэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд гэрчлэл хийлгэхээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Жоу ахыг гэртээ урьсан. Би ахаас ингэж асуулаа, “Паул Библид хэлснээр: ‘Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. “Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг”’ (Галат 1:6–8). Тэгэхээр Эзэний замаас гажиж, өөр сайн мэдээ сонсох юм бол тэр нь урвалт, Эзэнээс урвасан хэрэг гэсэн үг гэж пастор, ахлагчид үргэлж хэлдэг. Төгс Хүчит Бурханд итгэснээр Эзэнээс урвах юм биш үү гэж би санаа зовоод байна” гэлээ. Хариуд нь ах, “Пастор, ахлагчид үүнийг тайлбарлахдаа Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэний замаас гажиж, өөр сайн мэдээ хүлээн зөвшөөрч, Эзэнээс урваж байгаа хэрэг гэсэн үг гэдэг. Энэ нь Паулын хэлсэн үгийн талаарх зөв ойлголт мөн үү? Паул ‘өөр сайн мэдээ’ гэдгээр эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирсэн гэх хаанчлалын сайн мэдээг хэлж байсан гэж тэд баталж зүрхэлдэг үү? Паул тэгж хэлсэн гэж үү?” гэж надаас асуулаа. Би хэлэх үггүй болсон. Тэгээд Паул хэзээ ч тэгж хэлээгүйг ухаарсан юм. Дараа нь ах цааш ингэж нөхөрлөлөө: “Паулын анхааруулга өгсөн нөхцөл нь Эзэн Есүс золин авралын ажлаа дуусгаснаас хойш удалгүй, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь түгж байх үе байсан. Эзэн Есүсийг маш олон галат хүлээн зөвшөөрсөн ч зарим нь төөрөлдөж, өөр сайн мэдээнд итгэж эхэлсэн. Паул энэ захиаг бичиж, галатуудыг шавдуулж, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралын ажлын сайн мэдээ гэх нэг л сайн мэдээ байгааг тэдэнд анхааруулсны цаана ийм зүйл байсан. Хэрвээ хэн нэгэн Эзэн Есүсийнхээс өөр сайн мэдээ номловол тэр нь ‘өөр сайн мэдээ’ болж, хүмүүсийг төөрөлдүүлэх байсан. Паулыг ингэж хэлэх үед Бурхан эцсийн өдрүүдийн ажлаа хийгээгүй, бас эцсийн өдрүүдийн сайн мэдээг хэн ч түгээгээгүй байсан юм. Иймд Паулын хэлсэн үг эцсийн өдрүүдэд Эзэн эргэж ирсэн гэх сайн мэдээг хэлж байсан юм биш. Нигүүлслийн эрин үе дэх чуулгануудад хэлсэн Паулын үгийг дур зоргоороо ашиглан эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг ялласнаар тэд аливааг хам сэдвээс нь гаргаж, бичвэрийг буруугаар тайлбарлаж байна. Энэ нь шал утгагүй юм биш үү?” гэлээ.

Жоу ахын нөхөрлөл надад пасторын хэлсэн зүйлийг бага зэрэг ойлгуулсан ч, би жаахан болгоомжилсоор л байлаа. Эзэнд итгэнэ гэдэг Эзэний нэр болон замд итгэмжтэй байхыг хэлдэг. Хэрвээ би Зүүний Аянгын замыг хүлээн зөвшөөрвөл Эзэнээс урваж байгаа хэрэг биш үү? Ах ингэж хэлсэн, “Бодоод үз дээ. Эзэн Есүс илэрч, ажиллах үед Ехова Бурханд итгэдэг маш олон хүн Эзэний замыг сонсоод, Эзэнийг дагаж эхэлсэн. Тэгэхээр тэд Ехова Бурханаас урваж байсан гэж үү? Энэ нь урвалт байсан уу? Урвалт байгаагүй нь тодорхой. Тэд Хурганы мөрийг дагаж байсан. Тэд Бурханы үнэн сүсэгт дагалдагчид байсан. Харин Хуучин Гэрээний хуультай гөжүүдээр зууралдаж, Эзэн Есүсийг голсон хүмүүс Ехова Бурханд үнэн сүсэгтэй мэт байсан ч үнэндээ Бурханы эсрэг хамгийн их тэрсэлж, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс байсан. Тэд Бурханы урьдын ажлыг л баримтлаад, Бурханы өнөөгийн ажил, үгийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдаагүй. Тэр ч бүү хэл үүнийг яллаж, үүний эсрэг тэмцсэн. Иймээс тэд Эзэнээс урвасан хүмүүс болж, дараа нь Эзэнд гологдож, таягдан хаягдсан юм” гэлээ. Жоу ах бас, “Бурханы ажил үргэлж урагшилж байдаг, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон хүн төрөлхтний хэрэгцээний дагуу үргэлж илүү шинэ, илүү дээд ажил хийж байдаг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралын ажил зүгээр л биднийг нүглээс золин аврахын төлөө байсан, ийм учраас бид нүгэл үйлдсэнийхээ дараа Эзэн Есүст залбирснаар уучлагдаж чаддаг. Гэхдээ тэр нь бидний дотор байдаг нүгэлт уг чанарыг арилгаагүй. Бид нүглийн хүлээсээс ангижирч огт чадалгүй нүгэл үйлдэж, нүглээ улайгаад, нүглээ улайж, нүгэл үйлдэх гашуун мөчлөгт амьдарсаар л байна. Бас өнөө цагт Эзэнд итгэгчид бүгд ямаршуу байдалтай амьдарч байгаа билээ? Тэд үргэлж нэр төр, байр суурийн төлөө худал хэлж, хууран мэхэлж, ертөнцийн чиг хандлага дагаж, мөнгөнд шунаж байна. Итгэгчдийн хооронд атаа жөтөө, дотоодын тэмцэл, шүүлт гарч, ямар ч хайр алга. Хамтран зүтгэгчид чуулганыг хагалан бутаргадаг далд явуулга хийж, эрх мэдэлд хүрэхээр оролдож байна. Пастор, ахлагчид эргэж ирсэн Эзэний ажлыг бүр судлахаас ч татгалзаж, оронд нь цуу яриа зохион, үүнийг эсэргүүцэж, яллаж, үнэн замыг эрж хайхад нь бусдад саад болж байна. Зарим нь бүр ХКН-тай хамтран ажиллаж, эцсийн өдрүүдийн сайн мэдээ түгээж байгаа хүмүүсийг баривчлахад нь цагдаа нарт тусаллаа” гэсэн. Ах ингэж хэлсэн, “Бурхан зөвт, ариун байдаг. Бурханы хаанчлал бол ариун газар. Үргэлж нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанчлалд нь орохыг Бурхан зөвшөөрч яаж болох юм бэ? Тийм болохоор Эзэн Есүс дахин ирнэ гэж амласан юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд, Эзэн Есүсийн золин авралын ажилд суурилан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна. Энэ нь бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн төлөө байдаг, тэгснээр бид нүглээс бүрмөсөн ангижирч, Бурханаар бүрэн аврагдаж чаддаг. Тэгээд Бурхан биднийг хаанчлалдаа аваачиж болох юм. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг бүрэн биелүүлдэг: ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13)” гэлээ.

Нөхөрлөл нь энэ хүрэх үед Жоу ах Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.” “Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь бие даан тусдаа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн ердөө шинэ эрин үеийг авчрах ёстой. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Ах үүнийг уншиж өгснийхөө дараа ингэж хэлсэн, “Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийдэг. Энэ ажил Эзэн Есүсийн золин авралын ажил болон Хуулийн эрин үе дэх Ехова Бурханы ажлаас ялгаатай ч ажлын тэр хоёр үе шатны суурин дээр үндэслэдэг. Энэ нь хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажлын үе шат юм. Ажлын үе шат болгон өмнөхөөсөө дээшилдэг ч эдгээрийг бүгдийг нь нэг Бурхан хийдэг. Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс, бид нүглээс үнэхээр чөлөөлөгдөж, цэвэрлэгдэх цорын ганц арга нь Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх явдал. Тэгснээр л бид Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй болж чаддаг. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөх нь Эзэний дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авдаг ухаалаг охин байгаа явдал. Энэ нь сэнтийн өмнө өргөгдөж, Эзэний хуримын найрт оролцож байгаа хэрэг! Тэгснээр яалаа гэж Эзэний замаас гажиж, Эзэнээс урвах юм бэ?” гэлээ. Үүнийг сонсоод би үнэхээр догдолсон. Эзэн Есүс нүглийг маань өршөөх золин авралын ажил л хийсэн болохоос биш нүгэлт уг чанарыг маань шийдвэрлээгүй гэдгийг ухаарсан. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлын төлөө эцсийн өдрүүдэд ирсэн нь биднийг нүгэлт уг чанараас ангижруулж, цэвэрлэж, бүрэн аварч, бидэнд аврал авчирснаар тэнгэрийн хаанчлалд орох боломж олгох цорын ганц арга юм. Зүүний Аянгыг сонсох нь Эзэнээс урвах биш, харин дуу хоолойг нь сонсож, Эзэнийг угтан авч байгаа явдал гэдгийг би мэдсэн. Энэ нь Хурганы мөрийг дагаж байгаа явдал байсан! Тэгээд Илчлэл дэх ийм эшлэл санаанд орлоо: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4). Эзэн эргэж ирчхээд байхад эргэж ирсэн Эзэний үг, ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь л гагцхүү Эзэнээс урвасан урвалт болно! Тухайн үед надад элдэв янзын мэдрэмж төрж байлаа. Төгс Хүчит Бурхан миний олон жил хүлээсэн эргэж ирсэн Эзэн Есүс юм байна! Би эцэст нь Эзэнийг угтан авч чадлаа! Энэ насандаа Эзэний дуу хоолойг сонсож, Эзэнийг угтаж чадсан минь хэчнээн агуу ерөөл гээч! Гэхдээ би Эзэнийг тийм маягаар угтан авна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Олон жилийн турш хүмүүс надад сайн мэдээ түгээж ирсэн, гэтэл би лам хуврагуудын худал хуурмагийг сонсож байсан учир Бурханд ахин дахин үүдээ хааж, Төгс Хүчит Бурханд эхнэрээ итгүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Бас лам хуврагуудын турхиралтаар бүр эхнэрийнхээ Бурханы үгийн номуудыг ч устгасан. Би үнэхээр хараагдвал таарах байсан. Бурханы өмнө ирэх үнэ цэнгүй байсан юм!

Пастор, ахлагчид бүгд Библи сайн мэддэг, бас Эзэнд олон жилийн турш үйлчилсэн шүү дээ. Тэд яаж бичвэрийг шилж сонгож, хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд үүнийг буруугаар тайлбарлаж, тэр ч бүү хэл итгэгчдэд үнэн замыг судлуулахгүйн тулд цуу яриа зохиож чаддаг байна аа? Тухайн үед би ч гэсэн энэ талаар будилж байсан. Цуглаан дээр ах эгч нартай нөхөрлөл хийсний дараа энэ нь надад илүү ойлгомжтой болсон юм. Эзэн Есүс ажиллахаар ирсэн үеийн талаар бод л доо. Фарисайчууд яагаад Эзэнийг яллаж, эсэргүүцэх гэж худал хуурмаг зохиосон билээ? Иоханы сайн мэдээний 11-р бүлгийн 47-оос 48-р эшлэлд хэлдгээр, “Тэгээд ахлах тахилчид болон фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна’ гэв.” Бас Матай 23:13–14-т Эзэн Есүс фарисайчуудыг ингэж зэмлэдэг: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.” Фарисайчууд өөрсдийн байр суурь, амь амьжиргаагаа авч үлдэхийн тулд худал хуурмагаа гааруулж, Эзэн Есүстэй тэмцэж, Эзэнийг яллаж, итгэгчдийг төөрөлдүүлсэн гэдгийг Библийн хэсгүүд харуулдаг. Тэд Эзэн Есүсийн зам хууль зөрчдөг, энэ нь тэрс үзэл, бас хүмүүсийг төөрөлдүүлдэг гэцгээсэн. Тэгээд Эзэнийг чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр дамжуулж чөтгөрүүдийг хөөсөн гэж гүжирдэж, доромжилсон. Тэд бүр цэргүүдийг худал хэлж, Эзэн Есүс дахин амилсан гэх баримтыг нуун дарагдуул гэж хахуульдсан. Үүнээс үүдэн ихэнх итгэгч төөрөлдөж, Эзэн Есүсийг голоод, авралыг нь алдсан шүү дээ. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан илрээд, ажиллаж байна. Шашны ертөнц дэх лам хуврагууд Төгс Хүчит Бурханы үг хэр эрх мэдэл, хүч чадалтайг хараад, хүмүүс үүнээс Бурханы дуу хоолойг шууд таньж чадна, тэгээд Төгс Хүчит Бурханыг дагана гэдгийг олж хардаг. Иймээс энэ нь пастор, ахлагчдад үнэхээр аюул заналтай байдаг. Бүх хүн Төгс Хүчит Бурханд итгэдэг болох юм бол цаашид тэднийг хэн сонсох юм бэ? Хэн тэдэнд тахил өргөсөөр байх юм бэ? Тийм учраас тэд Төгс Хүчит Бурханыг улайран гүжирдэж, яллаж, хүмүүсийг төөрөлдүүлж, Бурханы дуу хоолойг сонсох, Эзэнийг угтан авахад нь саад хийснээр өөрсдийн байр суурь, орлогыг хамгаалах гэж хичээдэг. Тэд Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг нь фарисайчууд Эзэн Есүст хийсэн зүйлээс ямар ялгаатай юм бэ? Тэд Бурхан руу эргэхэд нь хүмүүст саад хийдэг антихристүүд биш үү? Төгс Хүчит Бурханы үгийн бас нэг хэсгийг уншицгаая. Пасторуудын мөн чанарыг ойлгоход тань энэ тус болно.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Пасторууд сүргээ хамгаалж байна гэцгээдэг ч үнэн хэрэгтээ өөрсдийн байр суурь, орлогыг хамгаалж байгаа. Пасторууд гаднаа хэр үнэн сүсэгтэй харагддагийг л би хардаг байсан, харин тэдний үйлдлийн цаад сэдлийг огт анзаарч чадаагүй. Тийм болохоор тэд намайг хуурч чадсан. Бодоод үзвэл, Эзэнийг угтан авах нь чухал асуудал гэдгийг бид мэддэг. Пастор, ахлагчдын хувьд тэд Эзэн ирсэн гэх гэрчлэл сонсох үедээ үүнийг даруйхан эрж хайж, судалж, Эзэний дуу хоолойг сонсох, Эзэнийг угтан авахад ах эгч нарыг чиглүүлэх учиртай. Гэтэл тэд цол хэргэм, цалиндаа илүү анхаараад, бичвэрийг буруугаар тайлбарлах, хүмүүсийг төөрөлдүүлэх, үнэн замыг судлахад нь хүмүүст саад хийхээр махран зүтгэдэг. Төгс Хүчит Бурханыг хэн нэгэн үнэхээр хүлээн зөвшөөрөх үед тэд баримтыг гуйвуулж, гүжирдлэгээр хорлодог, улмаар бусад итгэгч тэр хүнийг яллаж, голдог. Чуулганы лам хуврагууд маш муу санаатай, айхтар ёрын муу байдаг! Албан тушаал, амь амьжиргааныхаа төлөө тэд ах эгч нарын хаанчлалд орох боломжийг эргэлзэх юмгүй устгана. Ой гутмаар шүү! Чуулганы тэр лам хуврагууд Бурханы эсрэг антихристүүд. Тэд бол Бурханы дайснууд. Урьд нь би яаж тийм мунхаг, мэдлэггүй байж чадсан юм бол гэж одоо гайхдаг юм. Би Эзэнд итгэхдээ Эзэний үгийг сонсохын оронд пасторуудын худал хуурмагийг сонсож, шашны үзэлтэй үхэн хатан зууралдаж, Бурханыг ахин дахин гадуурхсан. Тэр ч бүү хэл Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөд нь эхнэртээ саад хийхээр оролдож, лам хуврагуудтай хамт Бурханы эсрэг тэмцсэн. Тэд намайг баллах шахсан даа. Бодохоос аймаар шүү! Эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажил л чуулганы лам хуврагуудын үнэн төрхийг илчилсэн, улмаар тэд Бурханы эсрэг фарисайчууд, антихристүүд гэдгийг би олж хараад, ов мэх, хяналтаас нь чөлөөлөгдөж чадсан юм. Бурханы ажил маш бодитой шүү!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аавдаа сайн мэдээ түгээсэн нь

Миха, Энэтхэг Би хүүхэд байхаасаа итгэгч болж, Эзэнд насан туршдаа үйлчлэхээр шийдсэн юм. Сүүлд нь гурван жил шашны сургуульд явж, тэндээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих