Итгэл бол хүч чадлын эх сурвалж

2022-05-30

Ай Шань, Мьянмар

Өнгөрсөн зун хүлээн авсан. Үүнийг онлайнаар судалж байтал бусад маань надад Эзэний эргэн ирэлт, яаж Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авах, жинхэнэ Христийг хуурамчаас нь яаж ялгах, Бурханы 6,000 жилийн төлөвлөгөө, бас үнэний өөр маш олон тал гэх мэтийн тухай тун олон үнэнийг нөхөрлөсөн. Би бас Төгс Хүчит Бурханы маш олон үг уншиж, хоёр сар орчмын турш үүнийг судлаад, Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт бат итгэлтэй болсон. Тэгээд хөл газар хүрэхгүй баярлаж, эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн авчхаад, гэр бүлийнхнээ Бурханы өмнө авчрахын тулд Эзэн эргэж ирсэн гэх сайхан мэдээг гэр бүлийнхэндээ дуулгахаар тэсэж ядаж байлаа. Гэхдээ тэдэнд сайн мэдээ түгээх боломж олдохоос өмнө манай батальоны дарга намайг буцаагаад дуудсан юм.

Дараа нь гэрийнхэндээ утсаар сайн мэдээ түгээсэн. Нэг удаа эхнэр бид хоёр Эзэнийг яаж угтан авах тухай ярилцаж эхэлтэл эхнэр намайг Зүүний Аянгад итгэдэг үү гэж асууснаа, “Тийм хүмүүс гэр бүлээ орхидог гэж пастор хэлсэн, чи итгэхээ болих хэрэгтэй” гэсэн. Үүнийг сонсоод би гутарч, уур хүрээд, “Битгий мунхагла. Пасторын хэлсэн үгэнд зүгээр л сохроор итгэж яаж болдог юм бэ? Тэр үгэнд нь үндэслэл байгаа юм уу? Би дөрвөн сар гаруйн турш Төгс Хүчит Бурханд итгэлээ. Тэгээд чамайг хаяв уу? Гэр бүлээ хайхрахгүй байна уу? ХКН итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчиж, маш олон итгэгчийн гэр бүлийг хагалан бутаргаж байгааг л би мэднэ. Тэд баримтыг гуйвуулж, бид гэр бүлтэйгээ байхыг хүсдэггүй гэж хэлж яаж чадав аа? Наадах чинь худлаа. Чи тэдний цуу яриа, худал хуурмагийг яавч сонсож болохгүй” гэсэн. Дараа нь эхнэртээ, “Ухаалаг хүн Эзэн ирэх сэдвээр эрэл хайгуул хийж, Төгс Хүчит Бурханы үг Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах ёстой. Ром 10:17-д хэлдгээр, ‘Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.’ Бас Эзэн Есүс, ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27) гэж хэлсэн. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог, иймээс бид Эзэн ирэх талаарх юм бүхнийг судалж, Бурханы дуу хоолойг чагнах ёстой. Бурханы үг хүч чадал, эрх мэдэлтэй, үнэн байдаг. Хүн үүнийг хэлэх аргагүй. Төгс Хүчит Бурханы бүх үг үнэн, Бурханы дуу хоолой гэдгийг хараад эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг нь би олж тогтоосон” гэж хэллээ. Эхнэр маань огт сонсохгүй байсан. Би утсаа таслахаас өөр яаж ч чадаагүй. Хоёр долоо хоногийн дараа дахин залгатал эхнэр шууд утсаа унтраачихлаа. Дараа нь оройн цуглааны цаг болмогц над руу ахин дахин залгаж эхэлсэн. Би цуглаан дээр тайвширч, Бурханы үгээс гэгээрэл авч чадаагүй. Яахаа мэдэхгүй байсан учир Бурханд залбираад, тэр нөхцөлд намайг замчлаач гэж гуйлаа. Залбирсны дараа, “Энд байгаа Бурханы хүслийг арай ойлгохгүй байгаа ч итгэх ёстой. Үүнд боогдож болохгүй, харин цуглаанд анхаарах ёстой” гэж бодоод, жаахан тайвширлаа.

Тэгтэл өөр нэг өдөр эхнэр гэнэт залгаснаа, “Чи Зүүний Аянгын номлол сонсох гээд утас худалдаж авсан, гэтэл охин маань өвдчихөөд, эмчлүүлэх мөнгө үлдсэнгүй. Чи итгэлээсээ болоод охиноо харж хандахгүй байна” гэлээ. Намайг Төгс Хүчит Бурханд итгүүлэхгүй гэсэндээ л тэгж хэлж байгааг нь мэдсэн. Бид хэрэгтэй бол мөнгө зээлж болно, бас хүүхдүүд өвдөх нь байдаг л зүйл шүү дээ. Намайг итгэсэн ч, итгээгүй ч өвдөх л байсан даг. Би ч бас хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Эхнэр намайг тэгж буруугаар ойлгож яаж чадав аа? Намайг итгүүлэхгүйн тулд хүүхдийн маань өвчнөөр шалтаглаж байгааг хараад би үнэхээр гутарсан. Намайг ам нээж амжаагүй байтал эхнэр цааш ярихдаа, “Чи үүнд итгэнэ гэж зүтгэх юм бол цаашид хоёулаа салж ч магадгүй шүү” гэлээ. Үүнийг сонсоод элэг эмтэрсэн. Хүүхдээ одоо ч ийм бага балчир байхад үнэхээр салахыг хүслээ гэж үү гэж гайхаж байлаа. Тэгээд сэтгэл өвдөж, нэмж юу ч хэлэлгүй шууд утсаа тасалсан ч хэлсэн үгэнд нь цаг ямагт санаа зовж, Бурханыг өөрийн эрхгүй буруутгаж эхэллээ. Гэр бүлийн маань эв эе, охины минь эрүүл мэндийг Бурхан яагаад хамгаалсангүй вэ гэж гайхсан.

Би хэсэг хугацаанд цуглаан дээр Бурханы өмнө тайвширч чадаагүй, бас нөхөрлөх ямар ч гэгээрэлгүй байлаа. Иймээс Бурханы өмнө сөгдөөд, “Бурхан минь, миний биеийн хэмжээ өчүүхэн юм. Эхнэрээ тэгж хэлснээс хойш маш их гутарч, сул дорой болчхоод байна. Дэргэд минь байж, хүслээ ойлгуулахад замчлаач” гэсэн. Тэр орой Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Хаанчлалд хүрэх зам бүхэлдээ дардан байдаггүй, янз бүрийн бэрхшээл, шалгалт, бидний дургүй маш олон зүйл болно гэдгийг Бурханы үг надад харуулсан. Гэхдээ бид Бурханд үнэхээр итгэдэг эсэх, цангинасан гэрчлэл хийж чадах эсэхээ илчлэхийн тулд энэ бүгдийг туулах ёстой. Манай эхнэр Төгс Хүчит Бурханд итгэхийг минь эсэргүүцэж байхад анхандаа би эхнэртээ гэрчлэл хийсээр байх итгэлтэй байсан. Гэхдээ эхнэр сална гэж сүрдүүлж эхлэн, хүүхэд маань өвдөх үед би гомдоллож эхлэн, гэр бүлийн маань сайн сайхныг хамгаалсангүй, охиныг минь өвтгөлөө гэж Бурханыг буруутгасан. Би Бурханд үнэнхүү итгэдэггүй гэдгээ олж харсан. Ганц хоёр муу зүйл болонгуут Бурханыг буруутгаж эхлэх нь яалаа гэж гэрчлэл байх юм бэ? Дараа нь би, “Гэр бүлд маань асуудал гармагц яагаад би Бурханд итгэхээ болив? Яагаад өөрийн эрхгүй Бурханыг буруутгав?” гэж гайхаж эхэлсэн.

Миний уншсан Бурханы үгийн нэг хэсэг итгэлийн талаарх алдаатай бодлыг минь ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй!… Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Би эндээс хариулт олсон. Миний итгэх зорилго, харах өнцөг буруу байж. Үнэнийг олж авах биш, гэр бүлээ сайн сайхан, эсэн мэнд, амьдралаа дардан байлгах гэж итгэж. Би зүгээр л Бурханы ивээлд амьдарч, нигүүлсэл эдлэхийг хүссэн. Ерөөл хүртэх үедээ Бурханыг дагах итгэлтэй болж, гэрт асуудал гарч, хүүхэд өвдөх үед гэр бүлийг минь хамгаалсангүй гэж гомдоллоод, Бурханыг буруутгасан. Би үнэндээ итгээгүй. Тэр ч бүү хэл болж байгаа зүйлд хэлмэгдсэн мэт санагдаж, итгэлийн минь төлөө Бурхан намайг ерөөх ёстой, ийм юм надад тулгарахгүй байх ёстой гэж бодсон. Миний итгэл ерөөл хүртэх дээр л тулгуурладаг, туршилт ер давдаггүй гэдгийг тэгэхэд л ухаарсан даа. Итгэж, Бурханыг шүтэн мөргөх нь зөв, жам ёсны зүйл. Энэ нь үр хүүхэд эцэг эхдээ элбэрэлтэй байхтай адил. Бид Бурхантай наймаацах ёсгүй. Гэтэл би Бурханаас юм авч, нигүүлсэл, ерөөл хүртэх гэж үргэлж хичээгээд, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байж. Би зүрх сэтгэлгүй, сүнсгүй, Бурханы ярьж байсан яг тийм төрлийн хүн байсан юм. Тиймэрхүү итгэл Бурханы хүсэлд нийцэж яаж чадах юм бэ? Эдгээр хүнд бэрх зүйл Бурханы зөвшөөрлөөр болсныг тухайн үед олж харсан. Энэ бүгдийг туулснаар итгэлийн талаарх буруу үзэл бодол минь илчлэгдсэн. Ингэснээр Бурханы үгээр өөрийгөө эргэцүүлж, мэдэж, буруу санаагаа өөрчилж, Бурханд үнэнхүү итгэдэг болж болох байж. Энэ нь намайг гэх Бурханы ариусгалт, аврал байсан юм. Бурханы хүслийг ойлгоод би Бурханд итгэх болсон. Гэр бүлийнхээ төлөө амар амгалан, ерөөл хөөцөлдсөөр байхыг хүсээгүй. Цуглаан дээр байх ёстой үедээ байх л хэрэгтэй байлаа. Бас цаашдаа юу ч боллоо гэсэн үнэнийг эрэлхийлсээр байна гэж Бурханы өмнө сэтгэл шулуудсан.

Дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. “‘Итгэл’ хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Хэрэг явдал бүтэмжтэй байгаа эсэх, хүнд бэрх байгаа эсэхээс үл хамааран Бурханд эргэлзэж, Бурханыг буруутгаж болохгүйг Бурханы үгээс би олж мэдсэн. Бид Бурханы хүслийг эрж хайж, Бурханы талд зогсож, үгийг нь дагаж, хэр их зовлоо ч Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Тэр л жинхэнэ итгэл. Энэ ойлголт надад хэрэгжүүлэх зам, Бурханыг дагах итгэл өгсөн юм.

Дараа нь би ээж рүүгээ залгаад, эхнэр дажгүй юу гэж асуулаа. Ээж манай эхнэрийг гэр орноо харж хандахын оронд эцэг эхийнхээ гэрт өчнөөн хонодог болоод, шал өөр хүн шиг байна гэлээ. Тэгээд бас пастор маань намайг буруу замаар орсон, итгэл минь Эзэн Есүсээс урвасан гэж хэлсэн гэсэн. Ээжид намайг чуулганд эргүүлэн аваачиж, Зүүний Аянгыг орхиул гэж хэлсэн байна лээ. Би үүнийг сонсоод маш их уурлаж, пастор, ахлагч нар яагаад тийм худал үг чалчаад байгаа талаар л бодож байлаа. Тэдний зальхай цуу ярианаас болоод л эхнэр маань намайг Төгс Хүчит Бурханд итгэхийг эсэргүүцсэн. Би тэдэнд боогдож болохгүйгээ мэдэж байлаа. Тэднийг юу гэж хэллээ ч үгэнд нь орж болохгүй байсан. Би үүнийг тунгаасныхаа дараа ээждээ, “Ээж ээ, пастор, ахлагч нарын хэлж байгаа тэр юмыг битгий сонс. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн болохоор Бурханы дуу хоолой, эргэж ирсэн Эзэн Есүс мөн. Эзэн Есүс Тэр хоёр нэг Бурхан болохоор би Төгс Хүчит Бурханд итгэснээр Эзэн Есүсээс урваж байгаа юм биш. Хурганы мөртэй хөл нийлүүлж, Эзэнийг угтан авч байгаа юм” гэлээ. Яг тэгэхэд ээж хариуд нь юу ч хэлээгүй.

Дараа нь эхнэр лүүгээ залгатал хачирхалтай нь эхнэр ууртай байлаа. “Чи над руу яах гэж залгаа вэ? Биднийг тоохоо больсон гэж бодсон юм сан. Яг одоо сонголтоо хий. Зүүний Аянга уу, манай гэр бүл үү? Чи намайг боддоггүй байж болно, гэхдээ дөнгөж наймхан сартай хүүхдээ бодох ёстой шүү” гэсэн. Үнэхээр гутармаар байсан. “Би зүгээр л цуглаан хийж, Төгс Хүчит Бурханы үг уншиж, зөв замаар явж байна. Гэр бүлийнхэндээ дургүй, охиноо хайхардаггүй гэж би хэзээ ч хэлээгүй. Яагаад эхнэр намайг тийм сонголт хий гэж албадна вэ?” гээд, ер ойлгохгүй байсан. Эхнэр маань Төгс Хүчит Бурханд итгэх гэж юу болохыг мэддэггүй учир намайг юу гэсэн ч сонсохгүй юм байна гэж дараа нь бодогдлоо. Гэхдээ миний итгэлийг болиулах ямар ч боломж байгаагүй юм. Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би аль хэдийн бат итгэсэн болохоор эхнэрээ юу гэж хэллээ ч Төгс Хүчит Бурханыг дагасаар байна гэдгээ мэдэж байлаа. Хариу хэлэхгүй байгааг минь хараад, эхнэр шууд утсаа тасалсан юм. Эхнэрийн хэлсэн зүйлд миний сэтгэл үймэрсэн ч урьдынх шигээ Бурханыг буруутгаад байж болохгүй гэж мэдэж байсан. Би итгэж, үүнийг туулахын тулд Бурханд найдах ёстой байлаа. Дараа нь, “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой” гэх Бурханы үгийн магтан дуу сонссон. “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Бурханы үг итгэлийг минь бэхжүүлсэн. “Итгэгчийн хувьд үнэнийг эрэлхийлэх нь утга учиртай амьдрах цорын ганц арга. Гэрийн асуудал, махан биеийн бэрхшээлээс болж итгэхээ больж болохгүй. Итгэлээр дутагдаж, Бурханыг шүтэн мөргөхгүй байх нь утга учир, үнэ цэнгүй амьдрал болно. Би гэр бүлдээ боогдож болохгүй. Гэр бүл, хүүхдийн маань эрүүл мэнд бүгд Бурханы гарт байгаа, иймээс эдгээрийг Бурханд даатгаад, Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Би үнэнийг чадах чинээгээрээ эрэлхийлж, үүргээ гүйцэтгэх хэрэгтэй” гэж мэдэж байсан.

Би иргэний үнэмлэхээ сунгуулахаар гэртээ харих ёстой болчхоод, үүнийг тэдэнд сайн мэдээ түгээх сайхан боломж гэж бодоод, үнэхээр догдолсон. Гэхдээ бас эхнэр, ээж хоёр итгэлийг минь эсэргүүцдэг, тэндхийн бүх хүн юунд итгэдгийг минь мэддэг болохоор санаа зовлоо. Нутгийн пастор, ахлагч нар намайг харьсан гэж мэдвэл саад болох гэж хичээх нь лавтай. Тэнд юу болж болох нь огт мэдэгдэхгүй байлаа. Иймээс би Бурханд залбираад, “Өө Бурхан минь! Би иргэний үнэмлэх авахаар энэ удаад гэртээ харихдаа гэр бүлдээ сайн мэдээ түгээмээр байна. Гэхдээ гэрийнхэн намайг дарамталж, пастор, ахлагч нар хөндлөнгөөс оролцоод байгаа. Тэд нөхөрлөлийг минь сонсохгүй байх вий гэж айх юм. Бурхан минь, би танд найдмаар байна, бас гэр бүлээ Таны гарт даатгаж байна. Дэргэд минь байж, надад гарах гарц нээж өгөөч” гэсэн.

Дараа нь, Бурханы үгийн ийм нэг магтан дуу сонссон юм. “Хэн нэгэнтэй уулзаж, асуудал, хэрэг явдал тохиох бүрд Бурханы үг үргэлж санаанд чинь орж, Түүний хүслийн дагуу үйлдэхэд чамайг замчилна. Бурханы үгийн дагуу бүхнийг хий, тэгвээс Бурхан үйлдэл бүрийг чинь урагш хөтөлнө; чи хэзээ ч замаа алдахгүй, илүү их, шинэлэг гэгээрэлтэйгээр шинэ гэрэлд амьдарч чадна. Чи юу хийхээ тунгаан бодохдоо хүний үзэл ашиглаж болохгүй; Бурханы үгийн удирдамжид захирагдан, сэтгэлээ цэвэр байлгаж, Түүний өмнө тайван байж, илүү их эргэцүүл. Ойлгохгүй зүйлээ шийдвэрлэх гэж бүү яарч цухалд. Тиймэрхүү хэргийг ихэвчлэн Бурханы өмнө авчирч, үнэн сэтгэлээсээ өргөн барь. Бурхан бол чиний төгс хүчит гэдэгт итгэ! Чи Бурханыг гэх асар их тэмүүлэлтэй байж, өлссөн мэт эрж хайхын зэрэгцээ Сатаны шалтаг, санаархал, мэхнээс татгалзах ёстой. Бүү цөхөр. Сул дорой бүү бай. Бүх зүрх сэтгэлээрээ эрж хайн, хүлээ. Бурхантай идэвхтэй хамтран ажиллаж, дотоод саад дөнгөнөөсөө өөрийгөө чөлөөл(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Энэ магтан дууг сонсоод, ийнхүү гэртээ харихад минь Бурханы хүсэл байгааг мэдсэн. Би өчүүхэн итгэлтэй, Бурханы хүслийг ойлгодоггүй нь тиймхэн байсан ч Бурханд найдаад үүнийг туулах ёстой байлаа. Бас, “Бурхан бол чиний төгс хүчит гэдэгт итгэ” гэх хэсэг үнэхээр нүдэнд туссан. Бурханы үг надад итгэл өгсөн юм. “Өдөр бүр надад тохиолддог юм бүхэн Бурханы зөвшөөрдөг зүйл. Бурханд үнэхээр найдаж, Бурханыг хүндэлж байгаа цагт энэ бүгдтэй нүүр тулахад Бурхан намайг үгээрээ замчлах байх” гэж бодож байсан.

Анхандаа гэртээ харьтал эхнэр шууд л намайг үл хайхарсан. Гэхдээ пасторын нөлөөнөөс болоод л ингэж байгааг нь би мэдсэн юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар хэлэх боломж олох ёстой, тэгвэл эхнэр маань үнэнийг мэдэж, пасторт хууртахгүй гэж мэдэж байлаа. Иймээс Бурханд залбирч, удирдамж гуйсан. Дараа нь эхнэртээ чин сэтгэлийн хэдэн үг тэвчээртэйгээр хэллээ. “Ээж та хоёр үнэхээр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, үгийг нь унших хэрэгтэй. Тэгвэл энэ нь Бурханы дуу хоолой, хүн төрөлхтөнд зориулсан Бурханы үг мөн, Тэр эргэж ирсэн Эзэн Есүс гэдгийг харж болно. Үүнийг судалж, Бурханы Өөрийнх нь дуу хоолойг сонсолгүй пастор, ахлагч нарын цуу яриа, худал хуурмагийг сонсвол Эзэнийг яаж угтан авах гээ вэ? Эзэн Есүс нэг удаа ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) гэсэн. Эзэн итгэмжтэй байдаг. Бид үнэхээр эрж хайж байгаа цагт Бурханы дуу хоолойг сонсоод, Эзэнийг эргэж ирэхээр угтан авна шүү дээ” гэлээ. Хачирхалтай нь, манай эхнэр урьдынх шигээ эсэргүү, маргаанч байлгүй зүгээр л чимээгүйхэн сонссон. Үүнийг Бурханы удирдамж гэж мэдээд, Бурханд зүрх сэтгэлээсээ талархаж, тэдэнд Бурханы ажлын талаар үргэлжлүүлэн ярих итгэл орсон юм.

Маргааш нь ээж, эхнэр хоёртоо хоёуланд нь сайн мэдээ түгээлээ. “Би яагаад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныг мэдэх үү? Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, бүгд үнэн, Бурханы дуу хоолой гэдгийг нь олж харж, эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт нь итгэлтэй болсон учраас тэр шүү дээ. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан олон сая үг хэлж, Өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө болон Библийн бүх нууц, мөн хүн төрөлхтөн өнөөг хүртэл яаж хөгжсөн, Сатан биднийг яаж завхруулсан, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд яаж алхам алхмаар ажиллаж, бидний үр дүн, эцсийн хүрэх газрыг тогтоодог, ямар төрлийн хүн бүрэн аврагдаж, хаанчлалд орж болдог, хэн шийтгүүлэхийг илчилсэн. Төгс Хүчит Бурхан бидэнд энэ бүгдийг хэлснээс гадна хүн яаж яваад Сатаны завхралд өртсөн талаарх үнэнийг болон Бурханыг эсэргүүцдэгийн маань уг үндсийг хэлж, бас нүглээ бүрэн цэвэрлүүлэх замыг бидэнд харуулсан. Үг болгон нь үнэн, бүгдээрээ маш их хүч чадал, эрх мэдэлтэй байдаг шүү. Төгс Хүчит Бурхан биднийг ариусгаж, өөрчлөх, Сатаны эрх мэдлээс бүрэн аврах гэж энэ бүгдийг илэрхийлсэн.” Тухайн үед би, “Хэн үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аварч чаддаг юм шиг байна? Бурхан л чаддаг юм! Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй. Христ л зам, үнэн, амь байдаг” гэж тэдэнд хэллээ. Тэгээд цааш ярихдаа, “Та хоёр үнэхээр Төгс Хүчит Бурханы үгийг нэгд нэггүй унших ёстой, тэгвэл энэ нь үнэн, Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэг нь харагдана! Эзэн эргэж ирсэн гэх гэрчлэл хийж байгааг сонсоод, үүнийг судлалгүй пасторын хэлдэг үгээс болоод зүгээр л хамаа намаагүй яллах юм бол Эзэнийг угтан авах боломжоо үгүй хийнэ. Тэгвэл ёстой харамсалтай шүү” гэлээ. Үүнийг сонсоод ээж, “Тийм ээ, чиний зөв. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор бид бусад хүнийг биш, Бурханы хэлдэг үгийг сонсох ёстой” гэсэн. Үүнийг сонсоод миний магнай тэнийж, Төгс Хүчит Бурханд талархлаа. Ээж цааш ярихдаа, “Би нэг удаа пастороос гэр бүлийн маань юмны төлөө залбираад өгөөч гэж гуйтал пастор ‘Танай хүү пастор, ахлагч бидний үгэнд ордоггүй. Биднээс Төгс Хүчит Бурханыг дагах зөвшөөрөл аваагүй. Та нар биднийг бүрмөсөн үл тоомсорлодог юм чинь гэр бүлийнхээ асуудалд нэмж туслалцаа хүсэлгүй, өөрсдөө зохицуул’ гэж хэлсэн” гэлээ. Энэ үгийг сонсоод би маш их уурлаж, ээждээ “Пастор, ахлагчдын хувьд тэд Эзэн эргэж ирсэн гэх ямар ч мэдээг судлахад итгэгчдийг чиглүүлэх ёстой байтал тэгэхээс татгалзаад зогсохгүй итгэгчдийг сүрдүүлж, Бурханы дуу хоолойг сонсох, Эзэнийг угтахад нь саад хийх юм. Тэдний жинхэнэ сэдэл юу вэ? Бүх хүнийг тэд хатуу хяналтдаа байлгах гэж л хичээж байгаа биш үү? Эзэн Есүс фарисайчуудыг ингэж хараасан: ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл, та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). Эзэн Есүс илэрч, ажиллах үед фарисайчууд иудейн ард түмнийг хатуу хяналтдаа байлгахын тулд Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, яллан, эцэстээ цовдлуулчхаад дараа нь Бурханд хараагдаж, шийтгүүлсэн шүү дээ. Өнөөгийн пастор, ахлагч нар фарисайчууд ямар байсан, яг тийм байж, эрж хайх, судлахаас татгалзаад зогсохгүй итгэгчдийг үнэн замаас хол байлгадаг. Тэд Бурханд дайсагнаж байна! Эцэстээ тэд ч бас хараагдаж, шийтгүүлнэ!” гэлээ.

Тэгээд би Эзэнийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг яаж чагнах талаар гэрчлээд, ухаалаг охин байж, Эзэнийг угтах цорын ганц арга энэ гэсэн. Дараа нь тэднийг шавдуулж, “Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг нэгд нэггүй судалж, үгийг нь уншиж, Бурханы дуу хоолой үнэхээр мөн эсэхийг нь харна гэж би үнэхээр найдаж байна Пастор, ахлагч нарт төөрөлдөж, хянуулахыг чинь хармааргүй байна. Та хоёр ялган таних чадвартай байх хэрэгтэй” гэлээ. Ээж намайг сонсоод, дараа нь, “Чиний зөв. Би чамайг буруу замаар орчихлоо гэж айгаад, дандаа пастор, ахлагч нарынхаа үгэнд ордог байсан болохоор Төгс Хүчит Бурханд итгүүлэхгүй байх гэж хичээсэн. Гэхдээ нөхөрлөл чинь Библийн үндэслэлтэйг харлаа. Хэрэг явдал үнэхээр пастор, ахлагч нарын хэлсэн шиг биш байгаа юм байна. Би үүнийг судалъя” гэлээ. Эхнэр тэр бүх хугацаанд чих тавин сонсож байсан. Дараа нь би тэдэнд Төгс Хүчит Бурханы маш олон үг уншиж өгөөд, Бурханыг дагах, хүнийг дагахын хоорондох ялгаа, Бурхан яагаад одоо махбодод эцсийн шүүлтийн ажил хийж байгаа эсэх, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын ач холбогдлын талаар нөхөрлөсөн. Хэдэн удаа нөхөрлөсний дараа тэр хоёр хоёулаа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр хоёр хоёулаа Бурханы өмнө ирэхийг хараад би итгэмээргүй их догдолж, Бурханд чин сэтгэлээсээ талархсан юм. Энэ бүгд Бурханы хайр байсан.

Дараа нь эхнэр маань, “Би пасторын үгэнд ороод л чамайг дарамталж, тэр ч бүү хэл салалт руу түлхсэн юм. Чуулган руу очих болгонд пастор чамайг буруу замаар явж байна гэж хэлээд, боль гэж шавдуулаач гэсэн. Би пасторын зөв гэж бодоод, чамтай байнга маргаж, үгийг чинь огт сонсохгүй байсан юм. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үг уншиж, нөхөрлөлийг чинь сонсох энэ хугацаандаа үүнийг төсөөлснөөс минь шал өөр гэдгийг олж харлаа” гэж надад сэтгэлээ уудалсан. Дараа нь, “Бурханы шинэ ажилд хандсан хандлагаа бодохоор үнэхээр аймаар юм. Би Бурханы эсрэг тэмцээд, Эзэнийг ирэхэд нь угтан авах боломжоо алдах шахлаа” гэсэн. Тэгээд надаас уучлал гуйж, “Чамд тэгж хандах учиргүй байж. Ёстой уучлаарай” гэлээ. Эхнэрийнхээ “уучлаарай” гэх үгийг сонсоод би маш их сэтгэл хөдөлж, уйлах шахсан шүү. Тэгээд Бурханд маш их талархсан.

Гэхдээ тэр туршлагаар би хүн төрөлхтнийг аврах Бурханы чин зүтгэлийг мэдэрч чадсан. Бурхан бидний завхрал, дутагдлыг илчилж, Бурханд итгэх итгэлийг маань төгс болгох гээд ийм хүнд хэцүү зүйл тохиохыг зөвшөөрдөг. Би заримдаа зовж, сул дорой болж, шаналдаг ч Бурхан хэзээ ч дэргэдээс минь холдолгүй, үгээрээ үргэлж намайг замчилдаг шүү. Энэ нь итгэлийн талаарх алдаатай бодлоо олж харж, үнэнийг олж мэдэхэд тусалж, Бурханд итгэх итгэлийг минь бэхжүүлдэг юм. Энэ бүгд Бурханы удирдамж мөн! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гэрийнхэндээ хоригдсон нь

Жин Шюнь, Тайланд Би 2019 онд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Бурханы үгийг уншаад би хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын...

Messenger дээр бидэнтэй холбоо барих