Гэр бүлийнхээ торноос мултарсан нь

2023-07-11

Линь Ши, Хятад

Би 2005 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, тухайн үедээ цуглаанд оролцож, Бурханы үгийг уншсанаар өмнө нь огт сонсож байгаагүй олон үнэн, нууцыг ойлгож, Бурхан яаж хүн төрөлхтнийг удирдаж, авардгийг мэдэж авч, хүний амьдралын зорилго, үнэ цэн, утга учир, хүний төгсгөл, хүрэх газрыг олж мэдсэн. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би амьдралынхаа олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадсан, Бурханд итгэх сайхан санагдсан. Гэтэл нөхөр маань мэдээд Бурханд итгэхийг минь эрс эсэргүүцсэн. Авга ах маань Эзэнд итгэснээс болж ХКН-ын цагдаад баривчлагдаж байсан удаатай. ХКН Бурханд итгэхийг хүмүүст зөвшөөрдөггүй гэдгийг нөхөр мэдэх болохоор намайг бас баривчлагдаж, гэрийнхнээ бүгдийг нь хэрэгт оруулах вий гэж санаа зовсондоо итгэлийг минь маш их эсэргүүцсэн. Бас, тухайн үед би орлох багш байсан юм, сургууль намайг мэдээд ажлаас халах вий гэж манай нөхөр санаа зовсон учраас намайг маш их дарамталж, саад учруулсан.

Нөхөр маань Бурханы үгийг уншиж, магтан дуу сонсохыг минь хориод зогсохгүй, цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэхийг бүр ч зөвшөөрөөгүй. Нэг удаа, Бурханы үг уншиж байгааг минь мэдээд галзууртлаа уурласныг би санаж байна. Нөхөр: “Засгийн газраас Бурханд итгэхийг хориглож байхад чи итгэсээр л байх шив! Боловсролын хорооны гишүүн чамайг мэдвэл чи ажлаа алдаад зогсохгүй, шоронд орно. Чамайг батлан даалтаар авах мөнгө надад байхгүй болохоор хэтэрхий оройтохоос өмнө Бурханд итгэхээ больсон чинь дээр шүү!” гэлээ. Дараа нь үргэлжлүүлэн итгэж байсанд намайг сүрдүүлж, “Намайг амьд байгаа цагт итгэх тухай мөрөөдсөний ч хэрэггүй шүү!” гэсэн. Үүнийг сонсоод шийдэмгий байдал минь суларч, “Нөхөр маань Бурханд итгэхийг яасан ч надад зөвшөөрөхгүй, гэтэл би итгэнэ гэж зүтгээд байвал тэр намайг яах бол?” гэж бодогдсон. Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг бодлоо. “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний өмнө зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг надад маш их урам зориг өгсөн. Нөхөр маань ХКН-д хууртан, намайг сүрдүүлж, итгэлээ орхихыг албадаж байгааг би бодлоо. Гаднаа нөхөр намайг дарамталж, Бурханыг дагахад минь саад болж байгаа мэт харагдавч үнэндээ Сатан нөхрөөр маань дамжуулан ажиллаж, намайг Бурханаас урваж, Бурханы авралыг алдахад хүргэх гэж байлаа. Би Сатаны явуулгад автаж, Сатанд бууж өгч болохгүй. Бурханд найдаж, Бурханы үгийн дагуу үйлдэж байгаа цагт нөхрийнхөө хавчлагыг даван гарахад Бурхан намайг чиглүүлнэ гэж би бодсон. Дараа нь би Бурханы үгийн номуудаа нууж, нөхрөө эзгүй үед уншиж, цуглаанд оролцож, эсвэл сайн мэдээ түгээж байлаа. Гэтэл 2008 оны 7-р сард Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэсээр байгааг минь нөхөр олж мэдээд уурлаж, гэрээ тэр чигт нь нэгжиж, Бурханы үгийн ном, магтан дуу сонсдог MP5 тоглуулагчийг минь хайж олоод, тоглуулагч дээр дэвсэлж, хэдэн хэсэг болгон хэмхэлсэн. Бурханд итгэхийг минь болиулахын тулд өндөр цалинтай ажлаасаа чөлөө авч, өдөржин гэртээ миний үйлдлийг хянах болсон. Би цуглаанд оролцох боломжгүй болж, үнэхээр тарчилж байсан тул боломж гарах үед ах, эгч нартай уулзахаар сэмхэн гарлаа. Гэхдээ санаанд оромгүй нь нөхөр цагдаа дуудаж, биднийг мэдээлсэн. Азаар цагдаа нар Бурханы үгийн ном, өөр нотлох баримт юу ч олоогүй учраас биднийг баривчлаагүй. Сүүлд нь, манай хөрш эгчийн гэр цуглааны газар болохыг олж мэдээд манай нөхөр ах, эгч нарын цуглаж байгаа зургийг авч, тэднийг мэдээлнэ гэж сүрдүүлснээс болоод ах, эгч нар тэнд дахин цуглаан хийж зүрхлээгүй. Ах, эгч нартай холбоо барьсныг минь мэдэх бүрдээ намайг нэг бол зодож, эсвэл зоддог байлаа. Би нөхөртөө хэдэн удаа зодуулснаа ч мэдэхгүй байна, нэг чих дүнгэнэдэг болж, хэдэн сарын турш тэгж явсан.

Тэр үед би ихэвчлэн энэ магтан дууг амандаа аялдаг байлаа. “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы сануулгыг зүрх сэтгэлдээ тээгээд би диавол Сатаныг ичээхээр шийдсэн Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, үхэн үхтэлээ би Түүнд үнэнч, дуулгавартай байна. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ). Бурханы хязгааргүй хайр байгаа болохоор л бүтээгдсэн зүйл би Бурханыг дагаж, Бурханаар аврагдах хувьтай байна, Сатанд бууж өгснөөс үхсэн минь дээр, би Бурханаас хэзээ ч урвахгүй гэж бодсон. Нөхөр намайг дарамтлах тусам би бүр ч илүү Бурханыг дагаж, бат зогсож, Сатаныг шившиглэх ёстой. Хожим нь, цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэвэл нөхөр маань намайг зодож, ах, эгч нарыг мэдээлэх вий гэж чуулган санаа зовсондоо цуглаанд оролцохыг минь болиулж, зөвхөн гэртээ Бурханы үгийг уншихаар болгосон.

Дараагийн гурван жилийн хугацаанд би нөхрийгөө эзгүйд л боломжийг ашиглан Бурханы үгийг нууцаар уншиж, хааяа хөрш эгчтэй уулзан нөхөрлөж, найз нөхөд, гэрийнхэндээ сайн мэдээ түгээдэг байлаа. Би яг л торонд орсон шувуу шиг хязгаарлагдаад, бусад ах, эгчтэй хамт байж, үнэнийг нөхөрлөж, Бурханыг магтсан магтан дуу дуулж байсан үе минь ямар жаргалтай, сайхан байсныг бодсон. Бас эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бол амьдралд ганц тохиох үйл явдал, түрхэн зуурын боломж учраас алдаж болохгүй гэж бодсон. Би чуулганы хэвийн амьдралаар амьдарч, сайн мэдээ түгээж, бусадтай хамт Бурханд гэрчлэл хийхийг хүсэн тэмүүлж байсан ч энэ бүхэн ердөө хоосон итгэл найдвар болсон байлаа. Би маш их сэтгэлээр унаж, шаналж, ихэвчлэн ганцаараа нуугдаж, уйлж, “Бурханд итгэх нь зөв замаар явж байгаа хэрэг. Би зөв сонголт хийсэн. Яагаад бүтэхгүй байгаа юм бэ?” гэж хашхирахыг хүсдэг байлаа. Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж, балмад догшин, хорлонтой байж, чѳтгѳрийн энэ хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, сайхан сэтгэлтэй, ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, аль эртнээс Бурханыг дайсан мэт харьцаж эхэлсэн, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үгийн илчлэлээс би ХКН-ын чөтгөрүүд Бурханыг эсэргүүцдэгийн үнэн мөнийг олж харсан. ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш бурхангүй үзлийг улайм цайм сурталчилж, “Бүх зүйл аяндаа хувьсан өөрчлөгдсөн”, “Хүн мичнээс үүссэн”, “Аврагч гэж хэзээ ч ер нь байгаагүй” гэх зэргээр хэлдгийг би бодсон. Тэд энэ утгагүй онолыг ашиглан хүмүүсийг мэхэлж, Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахад хүргэж, өөрсдийг нь даган Бурханыг эсэргүүцэж, эцэстээ Бурханаар устгагдаж, өөрсдийнх нь булшны эд зүйл болоход хүргэх зорилготой. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон учраас ХКН эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дарангуйлж, Хятадад бурхангүй үзлийн ноёрхлыг тогтоох зорилгоор Христийн араас улайран хөөцөлдөж, Христэд итгэгчдийг шалтгаангүй баривчилж, хавчсаар ирсэн. ХКН бол Бурханыг дайснаа гэж үздэг чөтгөрийн бүлэг юм. Тэд хэрцгий, Бурханыг эсэргүүцдэг Сатаны биелэл юм. Нөхөр маань намайг дарамталж, Бурханд итгэхэд саад болж байсан шалтгаан нь ХКН-ын бурхангүй үзлийн гүн ухаанд тархиа угаалгаснаас болсон. Манай нөхөр Бурханд итгэдэггүй, ХКН намайг баривчилбал хэрэгт орооцолдоно гэж айсандаа Бурханд итгэхийг минь эрс эсэргүүцсэн. Миний туулсан бүх зовлон ХКН-ын чөтгөрийн хаанаас болсон. Би бүх зүрх сэтгэлээрээ тэр хөгшин чөтгөрийг үзэн ядсан. Бурханд итгэж эхэлснээс хойш нөхөр ХКН-ыг даган намайг дарлаж, Бурханы үг уншиж, цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэхийг минь зөвшөөрөлгүй, намайг тоймгүй олон удаа зодож, бүр намайг ах, эгч нарын хамт цагдаад мэдээлсэн. Нөхөр маань үнэнийг үзэн ядаж, Бурханыг зэвүүцдэг уг чанар, мөн чанартай учраас хэрэв гэртээ Бурханд итгэхийг оролдвол байнга дарлагдана гэдгээ ухаараад би Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхийн тулд нөхрөөсөө салж, гэрээсээ явах талаар маш олон удаа бодсон. Гэвч гэрээсээ явах талаар бодох бүрд хүүдээ санаа зовдог байлаа. Хүү маань арав гаруйхан настай, ээжгүй бол түүнд үнэхээр хүнд байх болно! Гэртээ байвал би хүүдээ Библийн түүх уншиж өгч, Бурханы үгийг нөхөрлөж, хүүгээ Бурханы өмнө аваачиж чадна. Хэрэв би явчихвал Бурханд итгэхэд нь хэн замчлах билээ? Ингэж бодох бүрдээ би маш сул дорой болж, нөхрөөсөө салах зориггүй болж, эрх чөлөөгүй амьдралаа чимээгүй л тэвчдэг байлаа. Зовлондоо тарчлах үедээ би Бурханы өмнө очин залбирч, Бурханы үгийг нууцаар уншиж байж л бага зэрэг тайтгардаг байсан.

2011 оны 10-р сард би сэм гарч, хэдэн цуглаанд нууцаар оролцсон юм. Нөхөр маань ах, эгч нарыг сүрдүүлж, дараагийн удаа намайг хүлээж авбал тийм ч найрсаг харьцахгүй шүү гэсэн. Намайг бас сүрдүүлж, “Энд байгаа цагт Бурханд итгэхийг чинь би зөвшөөрөхгүй! Бурханд итгэмээр байвал энэ гэрээс яв!” гэсэн. Ингэж хэлэхэд нь сэтгэл үнэхээр их гонсойсон. Ердөө Бурханд итгэсний төлөө, энэ олон жил хамт амьдарснаа өчүүхэн төдий ч бодохгүйгээр намайг хөөнө гэнэ. Тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. “Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үг үнэхээр бодитой байсан. Хүмүүсийн хооронд жинхэнэ хайр гэж байхгүй. Эхнэр, нөхрийн хайр ч хоёр талын ашиг сонирхол дээр үндэслэдэг. Бурханд итгэхээс өмнө нөхөр маань надтай хэзээ ч ингэж харьцаж байгаагүй. Гэтэл намайг Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдвал өөрөө хэрэгт ороогдоно гэж санаа зовмогцоо энэ олон жил эхнэр, нөхөр байснаа өчүүхэн ч бодолгүй, намайг зодож, бүр гэрээсээ хөөнө гэж сүрдүүлсэн. Ийм увайгүй зан гаргаж байгаа нь ашиг сонирхлоо хамгаалахын төлөө бус уу? Үүнийг ухаараад би “Нөхөр намайг хөөж явуулахаар оролдож байгаа болохоор би зүгээр л яваад, чөлөөтэй Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэе” гэж бодсон. Сүүлд нь хүүгээ авга эгчийнхээ гэрт хичээл хийж байх зуур би 50 километрийн зайтай чуулган руу явж, эцэст нь чуулганы амьдралд оролцож, үүргээ гүйцэтгэж чадсан. Гэхдээ тэр үед би хүүдээ сэтгэл зовсоор байсан. Чөлөөт цаг гарах бүрд, эсвэл амралтын өдрүүдээр би хүүхдүүд сургуулиасаа буцаж ирээд, аав ээжтэйгээ уулзахыг харах үедээ гэртээ ирэхэд ээж нь байхгүй болохоор хүү минь хэчнээн их гунигладаг бол гэж бодоод, гэртээ харьж, хүүтэйгээ уулзахыг хүсдэг байсан ч нөхөр маань намайг зодож, дарлаж, загнах байх гэж санаа зовоод очиж зүрхэлдэггүй, нууцхан уйлахаас өөр яаж ч чаддаггүй байлаа.

Тэгтэл 2012 оны 9-р сарын нэг өдөр би хадам ахтайгаа гудамжинд санаандгүй тааралдаж, ах намайг хүчээр гэрт аваачсан. Намайг гэртээ буцаж ирсний дараа нөхөр маань гэрийнхнээ бүгдийг нь дуудан уулзаж, өөрийнхөө ах, дүү, манай хойд аав, хадам ахыг дуудаж, намайг ятгах гэж оролдлоо. Хадам ах намайг сүрдүүлж, “Бэр дүү минь биш байсан бол би чамайг ганцхан утасдаад л Олон нийтийг аюулаас хамгаалах товчоо руу явуулах байлаа” гэсэн. Хойд аав гал дээр тос нэмж, нөхрийг маань өөгшүүлэн намайг хавчсан. Энэ байдлыг хараад, ийм олон хүн Бурханд итгэхийг минь эсэргүүцэж байгаа болохоор нөхөр маань цаашдаа намайг бүр их дарлах вий гэж санаа зовж эхэлсэн учраас би ухаан зарж, зүгээр л гэртээ амьдрахаар ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд л хамаатнууд маань чимээгүй болсон юм. Гэртээ ирээд гурав дахь өдөр нь чуулганы удирдагч хөрш эгчийнд ирэхийг хараад би чуулганы цуглааны талаар асуухаар сэтгэл догдлон очлоо. Санаанд оромгүй нь нөхөр намайг дагаж очоод, гэртээ харь гэж түрэмгийлэн орилсон. Би эгч нартаа төвөг удахыг хүсээгүй учраас яаран гэртээ харьсан юм. Чуулганы удирдагчийг эгчийн гэрээс гарч ирэхэд нөхөр маань хүрз бариад түүнийг сүрдүүлж, “Энүүгээр дахиад ирвэл дараагийн удаа чамд сайхан хандахгүй шүү!” гэлээ. Тэгээд гал тогооны хутга аваад эгчийг хутгалах санаатай гэр лүү нь дайран орсонд эгчийн нөхөр бид хоёр түүнийг яаран болиулсан. Дараа нь би ах, эгч нарыг аюулд оруулах вий гэж айсандаа тэд нартай уулзахаа больсон.

Тэр хугацаанд би сэтгэлийн зовлон эдэлж, ихэнхдээ нуугдаж, уйлдаг байлаа. Нэг удаа нөхрийгөө гарсан хойгуур нэг эгчтэй ярилцахаар гэрээсээ гарсан ч харьж явах замдаа гэр лүүгээ машинаар явж байсан нөхөртэйгөө тааралдсан юм. Нөхөр над руу орилж, “Би чамайг энэ машинаар дайраад гарч чадна гэдгийг чи мэдэж байна уу?” гэхэд Энийг сонсоод сэтгэл хүйт оргисон. Намайг зүгээр л Бурханд итгэсний төлөө машинаар дайрахыг хүсэж байна. Энэ нь манай нөхөр бол Бурханыг үзэн ядагч чөтгөр, намайг дарлахаа хэзээ ч болихгүй гэдгийг улам тодорхой харуулсан. Тэр гэрт Бурханд итгэх боломжгүй учраас надад явахаас өөр сонголт байгаагүй. Гэхдээ явах талаар бодох үедээ би үнэхээр их гунигласан. Би хүүтэйгээ дөнгөж уулзсан, дахиад яваад өгвөл хүүд минь ямар хэцүү байх бол! Намайг явчихаар Бурханд итгэж, зөв замаар явахад нь хэн замчлах вэ? Ингэж бодох тусам хүүгээ орхин явж түвдэхгүй байлаа. Би Бурханы өмнө очиж, зогсолтгүй залбирахаас өөр яаж ч чадаагүй: “Бурхан минь! Нөхөр минь намайг дарлаж, саад болсоор байна. Би Бурханд итгэхийн тулд эндээс явмаар байгаа ч хүүгээ орхиж чадахгүй нь. Бурхан минь! Би юу хийхээ шийдэж чадахгүй байна, намайг гэгээрүүлж, чиглүүлээч” гэлээ. Дараа нь би Бурханы үгийн нэг магтан дууг харсан. “Хүмүүс энэ богинохон хугацаанд махан биеэ хойш тавьж чадахгүй юү? Хүн, Бурхан хоёрын хоорондох хайрыг ямар зүйлс сэвтээж чадах вэ? Хүн, Бурхан хоёрын хайрыг хэн салгаж чадах юм бэ? Эцэг эх, нөхрүүд, эгч нар, эхнэрүүд, эсвэл шаналгаат цэвэршүүлэлт үү? Хүний доторх Бурханы дүрийг мөс чанарын мэдрэмж арчин хаяж чадах уу? Хүмүүсийн өртэй байдал, бие биедээ хандсан үйлдэл нь өөрсдийнх нь хийж байгаа зүйл мөн үү? Тэдгээрийг хүн засаж залруулж чадах уу? Хэн өөрийгөө хамгаалж чадах вэ? Хүмүүс өөрсдийгөө хангаж чадах уу? Амьдрал дахь хүчтэй хүмүүс хэн бэ? Хэн Намайг орхиж, бие даан амьдарч чадах вэ? Өөрийгөө эргэцүүлэх ажил хийхийг Бурхан яагаад бүх хүнээс ахин дахин шаарддаг вэ? Яагаад Бурхан: ‘Хэний зовлон зүдүүр өөрсдийнх нь гараар зохицуулагддаг вэ?’ хэмээн хэлдэг вэ?” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Ийм ахархан хугацаанд хүн махан биеэ хойш тавьж чадахгүй гэж үү?). Бурханы үг надад хүчтэй нөлөөлж, би маш буруутай мэт санагдсан. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болж, асар тэвчээртэйгээр хүмүүсийн дунд үнэнийг илэрхийлж, ажлаа хийж, маш их доромжлол амсаж, авралынх нь бай болсон хүн төрөлхтөнд бүх хайраа зориулж байгааг би бодсон. Хүнийг аврахын тулд Бурханы амссан зовлонг бодоод би Бурханы хайр үнэхээр бодитойг ойлгосон. Бурхан биднийг өндийн босож, Өөрийнх нь хүслийг анхаарч, сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн тулд бүхнийг орхино гэж найддаг. Энэ бол биднийг гэх Бурханы хайр юм. Гэтэл би аминч байж, намайг явбал хүүг минь халамжлах хүн байхгүй гэж л бодоод, Бурханы хүслийг анхаарч чадаагүй. Сул дорой, хэрэггүй, мөс чанаргүй байсандаа, Бурханыг дагахын тулд бүхнийг орхиж чадаагүйдээ би өөрийгөө үзэн ядсан юм. Би хүүгээ орхиж чадахгүй байсан учраас гэртээ урхидуулж, нөхөртөө зодуулж, хоригдож, удирдуулж, Бурханы үгийг унших боломжгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх бүр ч боломжгүй байсан. Надад үнэнийг эрэлхийлж, Бурханыг хайрлах өчүүхэн ч шийдвэр байгаагүй. Абрахам цорын ганц хүүгээ Бурханд тахил болгон өргөхөд бэлэн байсан байхад би яагаад бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүүгээсээ түр хугацаанд хөндийрч чадсангүй вэ? Хүүгээсээ салж чадахгүйгээсээ болоод би үүргээ хойш тавьж болохгүй. Бурханы авралын ажил дуусаж, агуу гамшиг удахгүй тохиох гэж байгааг би мэдэж байсан. Гэртээ байвал би Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэж чадахгүй; ийм маягаар үргэлжилбэл үнэнийг олж авч, сайн үйл бэлдэж чадахгүй. Би ирэх гамшгийн аль нэгэнд үхэж болзошгүй. Тэгвэл би яаж хүүгээ зөв замд чиглүүлэх вэ? Хүүгийн минь хувь заяа ч бас Бурханы гарт байх бус уу? Хүү минь хэр их зовох заяатайг, эсвэл зөв замаар явж чадах эсэхийг би хянадаггүй. Ингэж бодоод сэтгэлийн түгшүүр бага зэрэг намжсан.

Дараа нь би дахин Бурханы үгээс уншиж, зарим үнэнийг ойлгоод, эцэст нь хүүдээ санаа зовохоо больсон. Би энэ хэсгийг уншсан юм. “Хүүхдүүдийнхээ амьдралд эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлага бол төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээс гадна хэлбэр дүрсээрээ өсөж том болоход нь тохирсон орчноор л хангах явдал байдаг, учир нь Бүтээгчийн урьдчилан тогтоосноос өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг аль хэдийн урьдчилан тодорхойлсон байдаг бөгөөд эцэг эх нь хүртэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг, хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяанд саад хийж, эсвэл амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөхөөр заяагдсан гэр бүл, өсөж том болох орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцөлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавиланд хүн даалгавраа биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, үүний адил амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх, ямар амьдрах орчинд үүргээ биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч объектив нөхцөл нөлөөлж чадахгүй. Бүх хүн өөрсдийн өсөж том болох тэр орчиндоо нас биед хүрдэг; дараа нь тэд аажмаар, алхам алхмаар амьдралын замдаа гарч, өөрсдөд нь зориулан Бүтээгчийн төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлдэг. Тэд аяндаа, өөрийн эрхгүй өргөн уудам далай шиг их хүний дунд орж, амьдралынхаа байр суурийг эзэлж, Бүтээгчийн тогтоосон тавилан, Түүний дээд эрхийн төлөө, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа биелүүлж эхэлдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үгийг уншсанаар би хүүхдийн хувь заяа эцэг эхтэй нь хамаагүй, харин Бурханы дээд эрхээр тодорхойлогддогийг ухаарсан. Хүүгийн минь хувь заяа Бурханы гарт байгаа. Хүү минь хэр их зовохыг, зөв замаар алхаж чадах эсэхийг би хянаж чадахгүй, энэ бүгдийг Бурхан зохицуулж, удирддаг. Би Иосефыг санасан. Иосеф багадаа Египетэд боол болон зарагдаж, эцэг эхийн халамж, удирдамжгүй болсон ч Ехова Бурхан түүнтэй хамт байсан. Фараоны харуулын ахлагчийн эхнэр өөрийг нь хэчнээн уруу татсан ч Иосеф огт хууртаагүй. Бас Иосеф Египетэд маш их зовлон туулсан ч энэ нь үнэндээ түүний шийдэмгий байдлыг бэхжүүлж, Бурханд найдаж сургасан. Үүргээ гүйцэтгэхийн тулд гэрээсээ яваагүй ах, эгч нарыг бодоод үзэхэд тэд хүүхдүүдээ Бурханд итгэж, зөв замаар алхахад нь чиглүүлдэг, тэр хүүхдүүдийн зарим нь Бурханд итгэж, зөв замаар Бурханыг дагадаг ч зарим нь дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагад автаж, улам доройтдог. Хүүхэд зөв замаар алхах нь дэргэд нь байгаа эцэг эхээс хамаарахгүй, харин уг чанар нь үнэнийг хайрладаг эсэх, Бурхан тэднийг ингэж урьдчилан тогтоосон эсэхээс хамаарна. Хэрэв хүү минь хүн чанартай, Бурханы авралын бай мөн бол би хажууд нь байхгүй байсан ч эрүүл саруул өсөж, Бурханд итгэх болно. Энэ бүгд Бурханы гарт байдаг, би санаа зовох шаардлагагүй байлаа. Бурханд итгэсэн жилүүддээ би Бурханы үгийн усалгаа, хангалтыг маш их эдэлсэн ч хүүдээ хоргодсоноос болж бүтээгдсэн зүйлийнхээ үүргийг гүйцэтгэж чадаагүй. Ямар аминч байв аа! Би сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийж, Бурханы гэрт илүү олон хүн авчирснаар Бурханы хайрыг хариулах ёстой байсан. 2013 оны 2-р сард би гэрээсээ явж, галт тэргэнд суугаад нэгэн алс хотод байдаг чуулган руу явсан.

Галт тэрэг хүүгийн минь сургуулийн хажуугаар өнгөрөхөд хүүгийнхээ хичээлдээ сууж байгаа байшин руу хараад, дотроо, “Хүүтэйгээ дахиад хэзээ уулзахыг бүү мэд” гэж бодсон. Нулимс өөрийн эрхгүй урсаж, диавол Сатаны дарангуйлагч дэглэмийг бүр ч их жигшсэн. Тэд намайг гэр бүлээс минь салгаж, Бурханд чөлөөтэй итгэж, үүргээ гүйцэтгэхэд минь саад болсон. Тэр мөчид би Христ хаанчлах үеийн баяр хөөр, эрх чөлөөг бүр ч их хүсэн мөрөөдөж, энэ нь үнэнийг эрэлхийлж, гэрэлд тэмүүлэх хүслийг минь өдөөсөн юм. Би дотроо Бурханы үгийн магтан дууг дуулсан: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, тууштайгаар хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Хамгийн утга учиртай амьдрал). Бурханы үгийг тунгаан бодоод би энэ хатуу ширүүн орчинд Бурханыг дагаж, үүрэг гүйцэтгэхийг минь Бурхан урьдаас тогтоосон, энэ бол Бурханы замчилж байгаа зам гэдгийг ухаарсан. Бүтээгдсэн зүйлийн хувьд би Бурханы зохицуулалтад захирагдаж, үнэнийг эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлж, диавол Сатаныг шившиглэхэд бэлэн байлаа. Үүнийг ойлгоод би хамаагүй тайвширч, сэтгэл амарч, намайг нөхрийнхөө хорионоос ангижрахад чиглүүлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж, зөв замаар алхах боломж олгосных нь төлөө Бурханд талархсан.

Түүнээс хойш би гэрээсээ хол чуулганд үүргээ гүйцэтгэсээр байсан. Тэр хугацаанд би Бурханы үг, ажлыг туулж, зарим үнэнийг ойлгож, маш их зүйл олж авсан гэдгээ мэдэрсэн. Бурханы удирдамжид талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аюулын ирмэгт

Жан Хуй, Хятад 2005 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараахан хуучин чуулганыхаа нэг ахад сайн мэдээ...

Салах маргаан намжсан нь

Лу Ши, Япон 2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн...

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Messenger дээр бидэнтэй холбоо барих