Гэрийнхэндээ хоригдсон нь

2022-12-04

Жин Шюнь, Тайланд

Би 2019 онд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Бурханы үгийг уншаад би хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны дотоод үнэн, Бурхан махбод болохын нууц, шүүлтийн ажлын утга учир, Сатан хүмүүсийг яаж завхруулдаг, Бурхан хүмүүсийг яаж авардаг, хүмүүс яаж цэвэрлэгдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болж чадахыг Төгс Хүчит Бурхан илчилснийг харсан. Эдгээр үг эрх мэдэлтэй, бас би урьд нь хэзээ ч сонсож байгаагүй. Тэр үгс шинэлэг, бодитой санагдаж, намайг хангаж, сүнсний минь цангааг тайлсан. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэж, маш их баярласан. Энэ насандаа эргэн ирсэн Эзэн Есүсийг угтан авах юм гэж ер төсөөлж байсангүй. Надад аз таарсныг би мэдэж байлаа. Дараа нь би үргэлж цуглаанд оролцож, сайн мэдээ номлож, өдөр бүр сэтгэл хангалуун, сайхан байлаа. Гэхдээ хоёр сарын дараа дүү, бэр хоёр маань Бурханд итгэдгийг минь олж мэдсэн. Манай бэр хятад хүн, төрийн албанд ажилладаг байсан болохоор манай дүү эхнэртэйгээ хамт Хятад явсан юм. Дүү над руу утасдаж, загнаад, “Хятадын засгийн газар Төгс Хүчит Бурханд итгэгчдийг хяхан хавчдаг. Би Эзэн Есүст итгэхийг чинь эсэргүүцэхгүй, гэхдээ та Төгс Хүчит Бурханд итгэж болохгүй. Та Бурханд биш, хүнд итгэж байна” гэсэн. Би энийг сонссон даруйдаа дүү минь цуу яриаг давтаж байгааг мэдсэн, учир нь эрж хайж, судалж байхдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэгчдийг ХКН хяхан хавчиж байгаа олон видео үзсэн, бас эрт цагаас хойш үнэн замыг хяхан хавчсаар ирснийг мэдэж байсан. Бурхан ажиллахаар ирэх үедээ Сатаны хүчинд хавчигдах тавилантай. Яг л Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед шашны удирдагчид, Ромын төр улайран эсэргүүцэж, хавчиж байсан шиг. Би дүүдээ “Би хүнд биш, Бурханд итгэдэг. Бурхан ажиллаж, хүн төрөлхтнийг аврахаар газар дэлхийд ирэхдээ хүний Хүү болж бие махбодтой болох ёстой, дараа нь бид Түүнд ойртож болно. Нэгэнт Бурхан хүн болдог болохоор нэг гэр бүлд төрж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой. Төгс Хүчит Бурхан жирийн хүн шиг харагддаг ч дотроо Бурханы Сүнстэй, мөн чанар нь Бурханых байдаг. Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахаар ажилладаг, энэ бол хэний ч хийж чадахгүй зүйл. Эзэн Есүс эгэл жирийн хүн шиг харагддаг байсан ч мөн чанар нь Бурханых байсан, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аварч чадсан. Энэ нь эгэл жирийн хүмүүсийн хийж чадахгүй зүйл байсан. Эзэн Есүст итгэх нь хүнд итгэж байгаа хэрэг гэж чи хэлж чадах уу? Ойлгохгүй юмныхаа талаар дэмий битгий таамагла. Ариун Сүнсийг доромжлох нүгэл хэзээ ч уучлагдахгүй. Чөтгөрүүдийг хөөхөд нь Беелзебүл Эзэн Есүст тусалдаг гэж фарисайчууд Эзэн Есүсийг доромжлоод, эцэст нь Бурханд шийтгүүлж, хараагдсан. Би чамайг итгэ гэж албадахгүй, тиймээс Бурханд итгэхэд минь битгий саад бол!” гэсэн. Тэр намайг огт сонсоогүй. Өөрийг нь няцаах тусам, намайг улам ширүүн загнасан. ХКН-ын цуу ярианд хууртаж, Бурханыг доромжилж байгааг нь хараад би дүүдээ урам хугарсан. Маргааш нь бэр дүү бас утасдаж, намайг битгий итгэ гэж ятгаад, намайг айлгахаар оролдож, “Төгс Хүчит Бурханд итгэх чинь Хятадад хууль бус. Та үүнийхээ төлөө буудуулж ч болзошгүй. Хэрвээ та Хятадад Бурханд итгэсэн бол аль эрт баривчлагдах байсан. Хятадын засгийн газар танай чуулганаас олдсон итгэгч бүрийг баривчилдаг, хэн ч зугтаж чадахгүй” гэсэн. Бэр дүүгийн үг надад ХКН яаж Бурханыг эсэргүүцэж, Христэд итгэгчдийг хавчдаг тухай жинхэнэ баримтыг харуулж, Бурханд итгэдэг хятад ах, эгч нарын хүнд хэцүү нөхцөл байдлыг би ойлгосон. Үүнээс гадна, бас хачин санагдсан. Би Эзэнд найман жил итгэсэн боловч гэрийнхэн маань хэзээ ч саад болж байгаагүй. Яагаад намайг Төгс Хүчит Бурханд итгэнгүүт бүгд хавчиж, ийм хүйтэн хөндий хандах болов оо? Энэ үед би, эрт цагаас хойш үнэн зам хавчигдаж ирсэн, Бурханыг ажиллах бүрд Сатан саад болдог гэж ах, эгч нарын нөхөрлөснийг санасан юм. Манай гэрийнхэн намайг хавчиж байгаа нь Сатаны үймээн гэдгийг би ойлгосон учраас хавчигдах тусмаа Төгс Хүчит Бурханыг дагаж, Сатаны заль мэхнээс зайлсхийхийг улам хүссэн.

Дараа нь ах, эгч нар маань Бурханы үгийг надтай хуваалцсан. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийг уншаад би энэ нь сүнслэг тулаан гэдгийг ойлгосон. Бурхан хүнийг аврах үед Сатан түүнийг үймүүлж, саад хийж, өөртэйгөө хамт там руу доош чирэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэр өдөр тохиолдсон явдлыг гаднаас нь харахад дүү, бэр хоёр надад саад болж байсан ч үнэн хэрэгтээ энэ нь Сатаны үймээн байжээ. Би тэр хоёртой сайн харилцаатай байдаг, дүү минь ихэнхдээ намайг сонсдог байсан ч ХКН-ын цуу яриаг сонссоныхоо дараа өөр хүмүүс шиг болж, намайг хүчээр Бурханыг орхиулахын тулд элдэв янзын заль гаргаж, хэлсэн үг нь сэтгэл рүү ус цацсан. Би Тайландад Бурханд итгэсэн, тэд намайг хянахыг хүссэн. Хэрвээ би Хятадад байсан бол тэд намайг шоронд хийх байлаа. Сатан үнэхээр ёрын муу гэдгийг, тэр хоёртой адилхан замаар алхаагүй гэдгээ би харсан. Гаднаа тэд миний хамаатан байсан ч бид сүнсээрээ огт нийцэлгүй, нийтлэг хэлгүй байсан, бас бид адил төрлийн хүмүүс биш, бидний хоорондох хуучны хайраас юу ч үлдээгүй байсан. Тэр орой би, ХКН-д тамлуулсан ах, эгч нарын тухай гэрчлэлийн видео үзсэн юм. Тэдний махан бие хэчнээн зовж байсан ч тэд Бурханыг тууштай дагаж, Бурханд хандсан залбирал, Бурханы үгийн удирдамжаар махан биеийн сул дорой байдлыг даван туулж, зарим нь гэрчлэлдээ бат зогсохын тулд бүр амиа ч өгсөн. Энэ туршлага надад урам зориг хайрласан. Тийм зовлонтой нөхцөлд тэд Бурханд итгэх итгэлээ хадгалж, Сатанд бууж өгөөгүй. Миний туулсан хавчлагыг харьцуулахын аргагүй. Энэ нь надад, дараа тохиолдож болзошгүй ямар ч зүйлтэй нүүр тулах илүү их итгэлийг өгсөн.

Тэд намайг ятгаж чадаагүй болохоор намайг болиулахын тулд нөхрийг минь турхирч, хэрвээ Бурханд итгэх юм бол үр хүүхэд, гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна гэсэн үг гэж хэлсэн. Пастор ч бас нөхрийг минь хуурахын тулд гүтгэлгийн шинжтэй төөрөгдөл тарааж, намайг хүнд итгэдэг гэсэн. Энийг сонсоод нөхөр маань тэднийг даган намайг эсэргүүцсэн. Намайг онлайн цуглаанд оролцох юм уу Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтыг үзэж байгааг харах юм бол ихэвчлэн гэрийн сүлжээний кабелийг салгаад, дараа нь хаалга хааж, намайг өрөөнд оруулдаггүй байлаа. Манай нөхөр намайг үймүүлж, цуглаанд оролцох юм уу Бурханы үгийг уншихад саад болохын тулд чадах бүхнээ хийдэг байсан. Энэ нь Сатаны хөндлөнгийн оролцоо гэдгийг мэдэж байсан болохоор би бууж өгөөгүй. Намайг болиулж чадахгүй нь гэдгээ хараад нөхөр минь “Чамайг Төгс Хүчит Бурханд итгэсээр байх юм бол сална шүү! Чи энэ гэрээс явах ёстой болно, өнөөдөр шийдвэрээ гарга!” гэсэн. Би “Хэрвээ би Бурханд итгэдэггүй байсан бол чамаас аль эрт салчих байсан. Өмнө нь чи нууц амрагтай байсан ч би Бурханд итгэдэг учраас зүгээр өнгөрүүлсэн. Бурханд итгэснээр ямар ч буруу юм хийгээгүй байхад чи яагаад намайг болиулах гээд байгаа юм бэ? Хэрвээ салаад, намайг хөөхийг хүсэж байвал надад өөр сонголт алга. Энэ гэрээс явах ёстой болсон ч гэсэн би Бурханд итгэнэ!” гэсэн. Ингээд би хувцсаа баглаж аваад, найзынхаа гэр лүү явсан юм. Тэр үед би цаашид юу хийхээ мэдээгүй. Жаахан хүүхдээ бодоод маш дурамжхан явсан. Тиймээс би ах, эгч нартайгаа холбоо барьж, өөрийнхөө байдлыг хэлэхэд эгч маань надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан юм. “Өөрийн ажлын явцад, эхнээсээ л Бурхан хүн бүхэнд, өөрөөр хэлбэл Өөрийг нь дагадаг хүн бүхэнд зориулж шалгалт тавьсан бөгөөд энэхүү шалгалт нь янз бүрийн хэмжээтэй байдаг. Гэрийнхэндээ гологдох шалгалт, хатуу ширүүн орчны шалгалт, баривчлагдаж, тамлагдах шалгалт, сонголттой тулгарах шалгалт, мөн мөнгө, байр суурийн шалгалт туулсан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлбэл, та нар дор бүрнээ бүх төрлийн шалгалттай тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Тэр яагаад хүн бүхэнд ингэж ханддаг вэ? Тэр ямар үр дүн харахаар эрж хайдаг вэ? Миний та нарт хэлэхийг хүсдэг санаа энэ байна: Энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлдаг төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан чамайг шалгаж, чамайг энэ тэр зарим нэг нөхцөл байдалтай тулгараад Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг турших санаатай байдаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?). Гэрийнхнийхээ хавчлагыг амссан минь Бурхан, Сатаны хоёрын алийг сэтгэл хангалуун байлгахыг минь харах гэсэн, намайг шалгах шалгалт гэдгийг Бурханы үгийг уншаад би ойлгосон. Би сонголт хийх ёстой гэдгээ ухаарсан ч зүрх сэтгэлд минь жаахан найдлага байсаар, нөхөр минь бодлоо өөрчлөөсэй гэж хүссээр байлаа. Тэгтэл нөхөр, дүү охин хоёр намайг олоод, ээлжлэн, “Төгс Хүчит Бурханд итгэхээ болих хэрэгтэй. Харахгүй байна уу? Чи үр хүүхэд, гэр бүлээ ч гэхээ больжээ!” гэсэн. Би нөхөртөө ууртайгаар “Би хүүхдээ, эсвэл гэр бүлээ хүсэхгүй байна гэж огт хэлээгүй. Чи л намайг хавчиж, Бурханд итгэхийг минь болиулж, бүр сална гэж сүрдүүлсэн. Итгэл үнэмшлийн жаахан эрх чөлөөтэй ч байж болохгүй гэж үү?” гэсэн. Аав минь бас утасдаж, “Тэр Бурхан чинь хаана байна? Тэрэнд битгий итгэ. Зүгээр л нөхөртэйгөө хамт хариад, сайхан амьдар!” гэхэд миний уур хүрсэн болохоор тэдэнтэй маргаж, “Бурханд итгэх нь буруу биш. Яагаад та нар намайг хянах гээд байгаа юм бэ?” гэсэн. Тууштай байгааг минь ойлгоод аав утсаар нөхрөөс минь намайг хүлж, зодохыг гуйгаад, үхэх юм бол бурууг нь өөрөө хүлээнэ гэсэн. Намайг зодоогүй ч банкны картыг минь хурааж аваад, миний утас, компьютерыг эвдэж, үүний дараа нөхөр, дүү хоёр намайг хүчээр машинд суулгаад, гэрт аваачсан. Замдаа тэд миний хажууд суугаад, хоёулаа надад ширүүн хандаж байсан нь цагдаад баривчлагдах үедээ хятад ах, эгч нарт ямар санагддагийг надад ойлгуулсан. Тэд миний гэрийнхэн шиг ер санагдаагүй, би тэдэнд ямар ч найдлага тавиагүй. Манай гэрийнхэн намайг дараа нь яаж хавчихыг мэдэхгүй байсан болохоор зүрх сэтгэлдээ чимээгүйхэн залбирч, зөв сонголт хийхэд намайг замчлаач гэж Бурханаас гуйлаа. Тэр шөнө би маш их гунигласан. Өдийд ихэнх өдөр би сайн мэдээ номлож байдаг байсан ч одоо юу ч хийж чадахгүй байсан. Намайг Төгс Хүчит Бурханд итгэдгийг мэдсэнээс хойш гэрийнхэн маань намайг хавчихаар нэгдсэн. Бэр дүү минь Хятадын засгийн газарт ажилладаг, мөнгөтэй байсан учраас гэрийнхнийг минь үгэндээ оруулж, тэднийг өдөөн хатгаж, элдэв янзын арга ашиглан намайг хавчиж, тэд Бурханд итгэхийг минь зөвшөөрүүлэхгүйн тулд намайг үхтэл нь зодохдоо хүртэл тулсан. Энэ үед би тэдний Бурханыг эсэргүүцдэг үнэн нүүр царайг тодорхой харсан. Тэд ердөө диавол, Бурханы дайснууд байлаа. Бас би Иов тийм зовлонт шалгалттай нүүр тулсан хэр нь Бурханы талаар гомдоллоогүй тухай бодсон. Оронд нь Иов Бурханы өмнө чимээгүй залбирч, Бурханы хүслийг эрж хайсан учраас би ч бас бат зогсохын тулд Бурханд найдах ёстой, нөхцөл байдал ямар ч байсан, Сатанд хэзээ ч бууж өгч болохгүй.

Маргааш нь нөхөр, аав хоёр намайг аав ээжийн гэр лүү буцаан аваачсан. Ээж, ахын эхнэр хоёр намайг зугтах байх гэж айсан учраас надтай уулзмагцаа намайг нэгжиж, иргэний үнэмлэхээ өгөхийг хүссэн. Тэд надад ганцаараа байх боломж ер өгөөгүй. Шүршүүрт орох юм уу ариун цэврийн өрөө орох үед ээж үүдэнд нь манаж, намайг цагдаж байхын тулд бүр үеэл дүүг минь надтай хамт унтуулж, намайг шөнө гэрлээ асаах юм бол ээж юу хийж байгааг минь харахаар тэр даруй хаалга тогшиж, гэрлээ унтраагаад унт гэдэг байлаа. Бүр ч тэвчихийн аргагүй байсан зүйл гэвэл, өглөөний гурав, дөрвөн цагийн үед ээж чимээ гаргаж, хашхирч, хаалга тогшиж, би үүнд нь үнэхээр цөхөрдөг байлаа. Өдрийн цагаар тэд намайг бүр сайн манаж, бусадтай, бүр хажуу айлын эмэгтэйтэй ярихыг ч зөвшөөрдөггүй, хөршүүд намайг танихгүй юм шиг хардаг байсан. Би өдөр бүр гэрийнхнийхээ хий гэснийг хийхээс өөр аргагүй болж, тэд надад хоригдол шиг хандаж, өдөр бүр цагдаж, надад шоронд байгаа юм шиг санагдаж байсан. Манай гэрийнхэн ХКН-ын цуу яриа, бэр дүүгийн үгийг сонссон учраас надад ингэж хандаж, ах, эгч нартай холбоогоо тасалж, Бурханд итгэх итгэлээ аажмаар алдаасай гэж хүссэн. Би өдөр бүр маш их гуниглаж, ах эгч нартайгаа хамт цуглаан хийдгээ санаж байлаа. Бурханы ажил төгсгөлдөө очиж байгаа ч би цуглаанд явж, Бурханы үгийг уншиж, үүргээ биелүүлж чадахгүй байна, таягдан хаягдах гэж байгаа юм биш үү гээд би маш их түгшиж, тэр орчноос зугтаад, Бурханд чөлөөтэй итгэж чаддаг болохыг л хүссэн дээ. Би ариун цэврийн өрөөнд нуугдаад, Бурханд залбирч, надад гарах гарц нээж өгөөч гэж Бурханаас гуйсан. Сүүлд нь аав ээж хоёр надаас жүржийн талбайд ах, бэр эгч хоёртой хамт ажиллахыг гуйж, ах, бэр хоёр намайг хянаж байсан. Бэр эгч Бурханд итгэхийг минь тийм ч их хязгаарладаггүй байсан учраас өдөр нь ажиллаж байх үедээ би бэр эгчийн гар утсыг ашиглан Бурханы үгийг онлайнаар сонсож, надад гарах гарц нээж өгснийх нь төлөө Бурханд чин сэтгэлээсээ талархсан.

Сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн Бурханы үгийн нэг хэсгийг би санаж байна. “Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг шулуун шударга байдлынхаа үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдалд нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгт хүрэх үед Ехова Бурханы халамжийг мэдэрсэн түүнийг нь төрсөн өдрөө хараахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба дассан сэтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, таашаал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд ‘төгс ба шулуун шударга’ гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Иов Сатаны уруу таталт, дайралттай нүүр тулж, үр хүүхэд, эд хөрөнгөө бүгдийг нь алдаж, бүх биеэр нь яр хатги туурч, тэсэхийн аргагүй өвдөж байсан ч Бурханаас эмээдэг байсан болохоор санаандгүй юм яриагүй, үйлдээгүй. Харин залбирч, Бурханы хүслийг эрж хайхаар эхлээд Бурханы өмнө очсон. Зовлонгийнх нь үеэр Бурханы зүрх сэтгэл өөртэй нь хамт байгааг Иов ухаарч, хүмүүсийг гэх Бурханы халамжийг мэдэрсэн. Иов Бурханыг зовоож тэвчээгүй учраас Бурханыг буруутгахын оронд төрсөн өдрөө хараахыг илүүд үзэж, эцэст нь бат зогсож, Сатаныг шившиглэсэн ийм үг хэлсэн юм: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21). Найзууд, эхнэр нь өөрийг нь яаж ч шоолсон, Иов Бурханд итгэх жинхэнэ итгэлээ хадгалж, гэрчлэл нь Сатаныг шившиглэж, Сатан Иовыг буруутгаж чадахаа больсон. Энэ туршлагаас ухаарснаар бол би Сатаны заль мэхийг нэвт харахын тулд Бурханд найдаагүй, энэ орчноос Бурханы сайн санаа зорилгыг эрж хайгаагүй, оронд нь эсэргүүцэж, гомдоллож, Сатаны доог тохуу болжээ. Бурханы үгийг тунгаан бодох зуураа би Бурханд залбираад, дараа нь ямар ч орчинтой тулгарсан, Иовыг дуурайж, Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэнэ гэх итгэл минь нэмэгдсэн юм.

Би өдөр бүр ах, бэр эгч хоёртой хамт явж, талбай дээр ажиллаж, ах, бэр хоёрын хайр сэтгэл, хамтдаа гарч, орж байгааг нь хараад өөрийн эрхгүй тэр хоёрт атаархсан. Би яагаад хэвийн гэр бүлийн амьдралтай байж болдоггүй юм бэ? Ингэж бодоод бууж өгмөөр санагдсан. Ялангуяа орой хоолны үеэр намайг ганцаараа байхад тэднийх гэр бүлээрээ аз жаргалтай байгааг хараад зүрх сэтгэл минь сул дорой болж, өөрийн эрхгүй уйлсан. Тэгээд махан биеийг анхаарч байгаагаа ухаарч, Бурхан эцсийн өдрүүдэд махбод болоод, хүмүүсийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж байгааг бодсон. Тэгэхэд үнэнийг эрэлхийлэх шийдвэрлэх цаг байсан боловч манай нөхөр Бурханд итгэхийг минь болиулахаар хүчилж, бидний дунд нийтлэг юм байхгүй болж, дуртай дургүй хамт байхдаа ч бид аз жаргалтай байгаагүй. Ингэж бодоод би тэгтлээ их гуниглаагүй. Би бэр эгчийнхээ утсыг гуйж аваад, магтан дуу аяархан сонсож байтал “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой” гэдэг дуу явж эхэллээ:

1 Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй.

2 Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Тэр мөчид энэ дууг надад сонсгосон Бурханд талархъя. Би махан биеийн багахан таашаалын төлөө үнэнийг эрж хайхаа больж болохгүйг мэдсэн. Одоо Бурхан энэ эрин үеийг бүрмөсөн төгсгөхийн тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж байгаа. Хэрвээ бид үнэнийг олж авахгүй бол аврагдах боломжоо алдаж, эцэст нь бүгд гамшигт унаж, устгагдана. Гэр бүлээрээ аз жаргалтай амьдарлаа гээд яах юм бэ? Энэ бүх зүйл түр зуурынх биш үү? Үнэнийг олж авахгүй байхаас илүү шаналал, гарз гэж байхгүй. Ингэж бодоод Бурхантай нүүр тулан уулзсан мэт асар их тайвширч, зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөрийг мэдэрч, ганцаараа гэж санагдахаа больсон юм.

Аав ээжийнхээ гэрт гурван долоо хоног амьдарсны эцэст нэг өдөр би гэрийнхнээ анхаараагүй байхад зугтаж, нэг зочид буудалд орж дөнгөсөн боловч үеэл дүү, ах хоёр намайг дорхноо олоод, буцаан аваачсан. Тэрний дараа аав ээж хоёр тосгоныхоо бүх хүнийг оройн хоолонд уриад, намайг хянахад тусалж, зугтаж байгааг нь олж мэдвэл бариад өгөөрэй гэж гуйсан. Манай нөхөр итгэхээ боль, хамт гэртээ харья гэж надаас гуйхаар таван настай хүүг минь дагуулж ирсэн. Хүү минь надад ойртож зүрхлэхгүй болохоор юу болсныг асуутал “Аав таныг галзуурчихсан, намайг алж магадгүй гэсэн” гэлээ. Энийг сонсоод би маш их уурлаж, нөхрөө жаахан хүүхдэд ийм юм заасан гэдэгт итгэж ч чадсангүй. Дараа нь хүү бид хоёр хэвийн харилцаатай байж чадахгүй шүү дээ. Намайг чихэр авч өгөхөд л хүү минь надтай ярьж зүрхэлсэн. Би маш их гуниглаж, гэрийнхэн минь намайг хүчлэхээр оролдохоо болиосой гэж хүссэн ч энэ нь буруу гэдгийг ухаарсан. Тэд бүгд Бурханыг үзэн яддаг, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нөхөр минь намайг ятгахаар оролдож, аав ээж хоёр минь надаас битгий итгэ гэж гуйсаар байлаа. Намайг “Бурханд итгэхээ больж чадахгүй” гэхэд шийдэмгий хэвээр байгааг минь хараад манай нөхөр хүүг аваад харьсан юм.

Долоо хоногийн дараа нэг өглөө манай ах хотоос гарчхаад ирэхдээ гартаа миний нэг даашинзыг бариад, “би чамайг ариусгахаар өнөө өглөө эрт чөтгөр шулам зайлуулагч дээр очлоо” гэсэн. Тэгэхэд аав ч бас өрөөнөөсөө гарч ирээд, тэр даашинзыг хурдхан өмсөхийг надад тушааж, “Энийг өмсөх юм бол эдгэнэ” гэхэд нь би “Би өмсөхгүй ээ. Би чөтгөрт эзэмдүүлээгүй, өвчин тусаагүй, харин цор ганц жинхэнэ Бурханд итгэдэг” гэсэн. Өөрсдийнх нь “эмчилгээг” хүлээн авахгүй гэдгийг минь хараад аав намайг сандалд суулгаж, гарын бугуйн чинээ зузаан саваа мод бариад, хөмсөг зангидан, “Чи ийм дуулгаваргүй байгаа юм чинь өнөөдөр би чамайг сургаад өгч чадах нь уу үзье л дээ! Би өмнө нь чамайг цохиж байгаагүй, харин цохивол юу болохыг өнөөдөр чамд харуулъя. Би нэг бол чамайг үхтэл чинь, эсвэл Бурханд итгэхээ больтол чинь зодно!” гэсэн. Би аавыгаа ингэж уурлахыг хэзээ ч хараагүй учраас зодуулахаас айсан, саваа маш зузаан байсан болохоор ясыг минь хугалж магадгүй байлаа. Аав надаас хувцсаа солихыг хүсэхэд би хурдхан Бурханд залбирч, юу ч тохиолдсон бай, Сатанд бууж өгөхгүй гэсэн. Сатан Иовыг ахин дахин уруу татаж, дайрч давшилж байсан ч Иов ёс жудгаа хадгалж, гэрчлэлдээ бат зогссон, эцэст нь Сатан шившиглэгдэж, бүтэлгүйтэж, Иовыг орхисон гэдгийг би бодлоо. Хэдийгээр би Иовоос хамаагүй дор байсан ч Сатан бас миний хойноос хөөж, Бурханд итгэх итгэлийг минь бага багаар устгаж, Бурханд урам хугарч, сэтгэлээр унахад хүргэж, эцэст нь намайг Бурханаас урвуулахаар оролдож байгааг би мэдсэн. Би Сатаны заль мэхэнд автаж болохгүй байлаа. Тиймээс би Бурханд залбиран тангараглаж, “Бурхан минь, би зодуулж үхлээ ч гэсэн Сатанд бууж өгөхгүй. Танд итгэхээ болихгүй, Таны төлөө гэрчлэлдээ бат зогсоно” гэсэн. Залбирсныхаа дараа би айхаа больж, бүх зүйлээ эрсдэлд оруулсан. Тэгтэл магтан дууны нэг мөр санаанд тодхон орж ирсэн: “Би өөрийн хүсэл, шийдвэрийг орхих ёсгүй; орхино гэдэг Сатанд буулт хийж, өөрийгөө сүйдэлж, Бурханаас урваж байгаатай адилхан(Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй). Бурханы үгийн энэ мөр надад итгэл, хүч чадал өгсөн. Би Сатанд хэзээ ч бууж өгөхгүй. Аав гартаа саваа мод бариад над руу ойртож, цохих гэж байхдаа чөтгөр шиг харагдсан ч би огт айгаагүй. Энэ үед нөхөр, ээж хоёр талбайгаас дөнгөж ирж таараад, аавыг хаахын тулд ээж миний урдуур үсрэн орж, дараа нь намайг итгэхээ боль гэж ятгахад нь би “Бурханд итгэнэ гэдэг хулгай, дээрэм биш, бас бусад хүний гэр бүлийг сүйтгээгүй. Би ердөө цуглаанд л явсан. Намайг зодож алахад хүргэх ямар буруу юм би хийсэн юм бэ? Та нар миний гэрийнхэн мөн гэж үү?” гэхэд үеэл дүү маань зэвүүцсэн байдалтай “Эгч ээ, машинтай, мөнгөтэй хүмүүсийг хар л даа. Та Бурханд итгэдэг, гэхдээ Бурхан чинь танд юу өгсөн юм бэ?” гэсэн. Намайг “Тийм зүйл ямар хэрэгтэй юм бэ? Гамшиг ирэхэд тийм зүйл хүмүүсийг аврах уу? Бурхан л хүмүүсийг аварч чадна. Чи тийм зүйлийн араас хөөцөлдөхийг хүсвэл би чамайг зогсоохгүй. Би Бурханд итгэдэг, гэтэл чи яагаад надад саад болоод байгаа юм бэ?” гэхэд үеэл дүү маань ууртайгаар “Та Бурханд итгэхээ болихгүй юм бол хэрцгий хандлаа гэж биднийг битгий буруутгаарай. Бид таныг гурван өдөр, гурван шөнө өлгөж орхиод, дараа нь итгэсээр байх эсэхийг чинь харъя л даа!” гэсэн. Дараа нь манай гэрийнхэн бүгдээрээ намайг өлгөж орхиод, Бурханд итгэхээ болих хүртэл буулгахгүй байхаар санал нийлэхэд би багтартлаа уурласан. Тэд яаж миний гэрийнхэн байх юм бэ? Тэд зүгээр л диаволууд байж. Тэр үед би бага зэрэг айсан учраас Бурханд залбирч, намайг удирдахыг Бурханаас гуйлаа. Нөхөр минь намайг ятгахаар оролдож, “Эзэн Есүст итгэдэг минь зүгээр л итгэл үнэмшил. Чи яахаараа ийм ноцтой байдаг байна аа? Итгэхээ боль” гэсэн. Тэгэхэд би “Эзэн Есүс чамайг аврахаар эргэж ирснийг хүлээж авахгүй бол би чамайг хүчлэхгүй, тиймээс намайг хүчлэхээр оролдохоо боль. Би Төгс Хүчит Бурханыг дагана!” гэлээ. Гэрийнхэндээ хатуу мэдэгдэл хийсний дараа тэд дуугүй болж, Сатан ялагдсаныг би мэдсэн. Би урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй жаргалыг зүрх сэтгэлдээ мэдэрч, Бурханд талархахаас өөрийг бодоогүй!

Дараа нь гэрийнхэн маань намайг гэрт хорьсоор байсан ч би гоморхохоо болиод, тэр орчинд дуулгавартай байж, сургамж авахад бэлэн байсан. Ихэнхдээ тэднийг анхаарал хандуулаагүй байх үед би бэр эгчийнхээ утсыг аваад Бурханы өдөр тутмын үгийг онлайнаар сонсож, Бурханд үргэлж залбирч, Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байж, хэзээ явах минь Бурханаас шалтгаалах учраас хүлээхэд бэлэн байлаа. Аажмаар гэрийнхэн маань намайг тэгтлээ их цагдахаа больсон. Нэг удаа тосгоны нэг айл хуримын цайллага хийж, манай гэрийнхэн бүгд тийшээ явлаа. Би боломжийг ашиглан зугтаж, дараа нь ах, эгч нартай холбоо бариад, төрсөн нутгаасаа явсан. Одоо би эцэст нь Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэх эрх чөлөөтэй болсон доо. Энэ хугацаанд би гэрийнхнийхээ хавчлагыг туулж, бага зэрэг зовсон хэдий ч маш ихийг олж авсан. Би ХКН-ын ёрын муу байдал, гэрийнхнийхээ Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг тодорхой харж, Бурхан миний хажууд, намайг дэмжиж байсныг бодитоор мэдэрсэн. Намайг сөрөг, сул дорой болох болгонд Бурхан үгээрээ намайг гэгээрүүлж, удирдаж, эр зориг, мэргэн ухаан хайрлаж, ингэснээр би бат зогсох итгэлтэй болсон. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эмчийн сонголт

Яан Чин, Хятад Намайг жаахан байхад манайх маш ядуу байсан. Ээж минь саажиж, хэвтэрт орж, бүтэн жилжингээ эм ууж, аав минь олон жил тосгоны...

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, Бразил Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих