5дугаар сарын 28-ны Жаоюанийн хэрэг гэр бүлийн хямрал учруулав

2019-12-26

Эньхуй, Хятад

Би жирийн л нэгэн хөдөөний эмэгтэй бөгөөд гэр орны ажлын хүнд ачаанд байнга дарагддаг байсан болохоор амсхийж бараг чаддаггүй байлаа. Үр дүнд нь би үнэхээр түргэн ууртай болсон бөгөөд нөхөр бид хоёр өдөр болгон маргалддаг байв. Бид тэр хэвээрээ үргэлжлүүлэн амьдарч ер болохгүй байлаа. Зовж шаналах бүрдээ би “Тэнгэр минь! Намайг авраач!” гэж хашгирдаг байсан юм. 2013 онд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээ надад ирлээ. Ах, эгч нартай хамт Бурханы үгийг уншиж, цуглаануудад оролцсоноор би Төгс Хүчит Бурхан бол зовж шаналан байхдаа миний дууддаг байсан Нэгэн мөн гэдэгт итгэлтэй болсон тул эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайяа хүлээн авсан юм.

Би Бурханы эдгээр үгийг уншив: “Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүс буюу өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 74-р бүлэг). Бүх зүйл Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы сэнтийн өмнө ирж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч, Түүний үгийн усалгаа, тэжээлийг олж авах сайн зол завшаантай байсан минь олон зуун жилийн өмнө Бурханаар урьдчилан тодорхойлогдсон гэдгийг би Бурханы үгээс эцэст нь ухаарсан юм. Ямар нөхөртэй, гэр бүлтэй болохыг минь ч бас Бурхан урьдчилан тогтоосон. Бурханы учруулсан, зохицуулсан зүйлийг хүлээн авч, захирагдах ёстой гэдгээ би мэдэж байв. Тэр үеэс эхлээд надад тааламжгүй зүйл тохиолдох бүрд би урьдынх шигээ гомдоллохоо болив. Харин ч үүнийг Бурхан зохицуулсан гэдэгт итгэж, Түүгээр замчлуулан, гэр бүлийнхэнтэйгээ эв найрамдалтай амьдарч сурахын тулд Түүнд захирагдахыг хүсэж байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би нөхөртэйгээ маргалдахаа больж чадсан юм. Бурханд итгэснээс хойш надад гарсан өөрчлөлтийг хараад нөхөр маань ч бас миний итгэлийг маш их дэмждэг болов. Ах, эгч нар цуглаан хийхээр манай гэрт ирэхэд тэдэнд маш эелдэг хандаж, заримдаа тэдэнтэй хууч хөөрдөг байлаа. Тэр үед би Бурханы үгийг өдөр бүр уншиж, цуглаануудад байнга оролцож, бусад ах, эгч нартай туршлагаа хуваалцаж байв. Сүнсээрээ баяжсан мэт санагдаж, урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, баяр хөөрийг эдэлсэн юм. Бурханд итгэх нь үнэхээр гайхалтай зүйл болохыг би мэдэрлээ!

Гэхдээ бүх сайн зүйл төгсөх ёстой болсон бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 28-нд Шаньдуны Жаоюуанийн хэрэг гарсны дараа манай гэрт тэдгээр эв эетэй, амар амгалан өдрүүд дахиад ирсэнгүй. Анхнаасаа энэ нь ердийн л нэг эрүүгийн хэрэг байсан боловч гурван өдрийн дараа өөр хэлбэртэй болж, Хятадын Коммунист Намын засгийн газар үүнийг шашны сэдлээр үйлдсэн зүйл гэж тодорхойлсон юм. Энэхүү шалтгаар ХКН-ын засгийн газар, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гол байгаа болгож, хуурамч нотолгоо дур зоргоороо нэмж, хуурамч хэрэг үүсгэж, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр хүндийг гутаахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглалаа. Тэр дороо Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар төсөөлж болох төрөл бүрийн цуу яриагаар хүмүүсийг булав. Хэвлэлээр энэ тухай мэдээлснийг нөхөр минь олж хараад ХКН-ын засгийн газрын суртал ухуулгад хууртлаа. Нөхөр минь агшин зуур өөрчлөгдөх мэт болсон юм. Тэгээд Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийн маань эсрэг чадах бүхнээ хийж эхлэв.

Нэг орой нөхөр маань уурандаа шатсан хүн гэртээ ирээд: “Чиний итгэдэг энэ шашин чинь яг үнэндээ юу юм бэ?” гэж над руу чангаар хашхичив. Түүний энэ хачин жигтэй хандлагатай нүүр тулаад би бүрмөсөн мэгдэн сандарч, “Миний итгэдэг зүйл бол бидний ‘Тэнгэр’ гэж хэлдэг байсан, эргэн ирсэн Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан” гэж би хариуллаа. Нөхөр минь: “Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг! Зурагтаар тэд юу ярьж байгааг хар даа!” гэв. Ингэж хэлээд зурагт асаасан ба яг тэр үед Шаньдуны Жаоюуань дахь 5 дугаар сарын 28-ны аллагын хэргийн талаар дамжуулж байлаа. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг ялласан элдэв төрлийн зүйлийг ярьж, Төгс Хүчит Бурханд итгэгчид нь олон нийтийн дэг журмыг алдагдуулдаг хүмүүс бөгөөд Шаньдун дахь Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо хүчтэй сөрөг дайралт хийж, ямар ч өршөөл үзүүлэлгүй баривчлахаар төлөвлөж байгаа тухай үргэлжлүүлэн ярив. Үүнийг хараад би зөв шударга эгдүүцлээр дүүрч, тэр даруй нөхөртөө ингэж хэллээ: “Энэ нь гүтгэлэг, цуу ярианаас цаашгүй. Энэ алуурчин яавч Төгс Хүчит Бурханд итгэгч биш! Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг түгээхдээ Бурханд итгэдэг сайхан сэтгэлтэй сайн хүмүүст л түгээнэ гэсэн сайн мэдээний зарчим байдаг. Бид сайн мэдээг хорон муу хүмүүст хэзээ ч түгээдэггүй. Жан Лидон шиг муу хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээ түгээх зарчимд огтхон ч нийцэхгүй байгаа тул тэд Төгс Хүчит Бурханд итгэгч байж яавч чадахгүй нь гарцаагүй. Өөр нэг зүйл гэвэл, Жан Лидон тэр эмэгтэйгээс утасны дугаарыг нь асуугаад хэлэхээс татгалзах үед доромжлуулсандаа болоод Жан уурлан хилэгнэж, аллага үйлдсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар бид сайн мэдээ түгээхдээ Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрүүлэх гэж хүмүүсийг хэзээ ч албаддаггүй, учир нь ‘Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг’ –д Бурхан ингэж хэлсэн: ‘Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэггүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй.’ Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нар сайн мэдээ түгээхдээ хүмүүст хэзээ ч хүчээр тулгадаггүй—энэ бол хэний ч зөрчиж болохгүй зүйл юм. Энэ мэдээ бол гүжир гүтгэлэг, зохиомол зүйл байна. Энэ нь ХКН-ын засгийн газар цуу яриа тарааж, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр хүндийг гутааж байгаагаас цаашгүй.” Гэвч үүнийг сонсоод нөхөр маань нүдээ бүлтийлгэн: “Үнэн эсэх нь хамаагүй. ХКН л эсэргүүцэж байгаа цагт чи үүнд итгэж болохгүй! Засгийн газраас манайд ирээд нэгжлэг хийгээсэй гэж би хүсэхгүй байна. Хүү маань гэрлээ ч үгүй байна!” гэж над руу орилно гэдгийг хэн мэдэх билээ? Зурагтаар гарсан, оргүй хоосноос үүдсэн тэр бүх цуу яриа, худал хуурмагт нөхөр маань хууртсаныг хараад миний зүрх сэтгэл үзэн ядалтаар дүүрэв: ХКН-ын засгийн газар шашны итгэл үнэмшлийг нухчин дарах гэсэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганыг хэлмэгдүүлж, хавчихын тулд яахаас ч буцахгүй. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг зохиомлоор буруутгаж, хуурамч ял тулгахын тулд Жаоюуанийн хэргийг ашиглаж байна—ямар өөдгүй муу арга мэх вэ!

Tүүний дараа нөхөр бид хоёр хэн хэн нь сайхан унтаж чадсангүй. ХКН-ын цагдаа нар манай гэрт нэгжлэг хийх тохиолдолд намайг нуугдаж, Бурханы үгийн номыг сайтар нуух юм уу чуулгандаа буцааж өг хэмээн нөхөр минь шавдууллаа. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод баривчлагдаж, гэр орноо нэгжүүлж, торгуулж, шоронд хоригдож байсан ах, эгч нарын туршлагын талаар сонсож байсан минь санаанд орлоо; бас үеэлийнхээ талаар бодлоо. Үеэл маань, энгийн иргэдэд пээдгэр зан гаргаж, дээрэлхэж байгааг нь тэвчиж чадаагүй учраас орон нутгийн цагдаагийн хэсгийн даргатай маргалдан, нэг жилийн хугацаатай хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газарт ял эдлэх болсон юм. Гэрийнхэн маань бүгдээрээ хөгшин, залуугүй зовж шаналсан. ХКН бол учир зүйгээ ололцохын аргагүй чөтгөр. Хэрвээ би итгэлээсээ болж баривчлагдан, шоронд орвол, манай гэрийг нэгжвэл энэ нь нөхөр хүүхдийн минь хувьд шударга байна гэж үү? ХКН-ын цагдаа нар намайг баривчилж, гэр орныг маань нэгжиж, нөхөр хүүхэд минь орооцолдож байгаа дүр зургийг би ахин дахин төсөөлж, унтаж чадалгүй эргэн хөрвөж байлаа... Би зүрх сэтгэлдээ цөхрөл, айдсын давлагааг мэдрэхгүй байж чадсангүй. Хятадад Бурханд итгэж, сайн хүн байж, зөв замыг дагах нь хэчнээн хэцүү болохыг, мөн миний амьдрал байнгын аюулд байгааг би мэдэрч байв. Гэвч хэрвээ би ХКН-ын засгийн газрын хавчлагаас айсандаа Бурханаас урвасан бол үлдсэн амьдралын минь туршид мөс чанар минь намайг яллах байлаа. Би урсгал даган, зорилгогүй амьдарсан ч гэсэн үндсэндээ би амьд үхдэл л байх байсан ба үхсэнийхээ дараа Бурханыг дахин харах нүүргүй болох байв. Би зүрх сэтгэлдээ зовниж, шаналж байсан ба ямар ч хүч чадалгүй, ер бусын сөрөг, сул дорой санагдаж байсан юм.

Зовлонгийн дунд байхдаа би Эзэн Есүсийн эдгээр үгийг санав: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай” (Матай 10:28). “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Эзэн Есүсийн үг надад итгэл, хүч чадал өгч, зүрх сэтгэлээс маань санаа зовнил, айдсыг үлдэн хөөлөө. “Бурхан бүх зүйлийг болон амьд амьтдыг захирдаг бөгөөд миний амьдрал, гэр бүл ч бас Бурханы хяналтад байдаг. Надад байгаа бүх зүйл Бурханаас ирсэн, энэ чухал цаг үед би Бурханаас урваж болохгүй” гэж би бодсон юм. Тэгээд би Иовын гэр бүлийн эзэмшлийг тонон дээрэмдэж, хүүхдүүдийг нь булаан авсан тухай бодлоо; Иовд юу ч үлдээгүй боловч тэр Бурханд үнэнч байдлаа хадгалан үлдэж чадсан юм. Тэрээр Ехова Бурханы ариун нэрийг магтаж, Бурханы гэрчлэлд зогссон. Харин би ХКН-ын засгийн газрын зохиосон цуу яриа болон үймээнээс цаашгүй зүйлтэй нүүр тулаад, баривчлагдаж, гэр орноо нэгжүүлээгүй байхдаа л сул дорой, сөрөг болсон байв. Миний биеийн хэмжээ үнэн хэрэгтээ өрөвдмөөр жаахан гэдгийг, бас надад Бурханд итгэх жинхэнэ итгэл өчүүхэн ч байхгүй гэдгийг би харлаа. Энэ тухай бодоод зүрх сэтгэл маань Бурханы өмнө ичгүүрээр дүүрч, би чимээгүйхэн ингэж шийдэв: Юу ч болж байсан би Бурханаас урвах ёсгүй, хэчнээн их зовлон, бэрхшээлтэй тулгарах байсан ч хамаагүй би итгэлээ хадгална!

Дараа өдрийнх нь үд дунд нөхөр маань гэртээ буцаж ирээд гартаа барьсан сонингоо миний өмнө шидээд, “Сайн хар! Төгс Хүчит Бурханд итгэдгийг нь олж илрүүлэх л юм бол хэнийг ч баривчилна гэж энд бичсэн байна. Шорон бол цагаа өнгөрүүлэхийг хүсэх газар огтхон ч биш. Хүмүүс зодуулаад зогсохгүй, хэдэн арваараа хамт ганц вандан орон дээр чихэлдэнэ. Хэн нэг нь шөнө дунд бие засахаар явбал буцаад ирэхэд нь унтах газар байхгүй болчихсон байна. Хэрвээ чи баривчлагдвал батлан даалтаар гаргаж авах мөнгө манай гэр бүлд байхгүй. Иймээс хэрвээ чамайг баривчилж, хэдэн жилийн ял өгвөл чи буулт хийхээс өөр аргагүй болно!” гэж хэлэв. Нөхрөөсөө ийм хүйтэн хөндий үг сонсоод би гүнээ шаналж, чөтгөрийн ХКН-ын засгийг газрыг бүр ч их үзэн ядлаа. Тэдний мэхлэлт, цуу яриа, дарангуйлал, хавчлага байгаагүй бол миний нөхөр итгэлийг минь дэмжих байв. Тэр намайг тийм маягаар яавч дарамтлахгүй байх байлаа. Арга мухардсандаа би өөрийн эрхгүй зүрх сэтгэлдээ Бурханаас ийн гуйв: “Төгс Хүчит Бурхан минь! ХКН-ын засгийн газар ердөө л Таны эсрэг цуу яриа, хов жив, гүтгэлэг, доромжлол тарааж байгааг би мэднэ. ХКН-ын засгийн газар бол Таны дайсан болох Сатанаас өөр юу ч биш. Гэвч одоо зүрх сэтгэлд минь бага зэрэг сул дорой санагдаж байна, намайг хамгаалж, мэргэн ухаан өгч, Сатаны арга заль, ов мэхийг нэвт харах боломж олгооч гэж би Танаас гуйя, тэгснээр би Таны талд бат зогсож, ХКН-ын засгийн газрын муу ёрын хүчнээс айн сүрдэхгүй байж чадна.” Залбирсны дараа зүрх сэтгэлд маань Бурханаас зайлах хүсэл огт байхгүй байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы эдгээр үг санаанд орлоо: “Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүст болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд Түүний зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”). Бурхан Лазарт үхлээс амилах боломж олгосон тухай баримт намайг маш их зоригжуулав. Би зүрх сэтгэлдээ дахин нэгэнтээ хүчтэй болж, тууштайгаар дахиад өндийн бослоо: Тийм ээ! Орчлон ертөнц дээрх бүх зүйлийг Бурхан хянадаг бөгөөд хүмүүсийн амьдрал, үхэл бүгд Бурханы гарт байдаг. Нэг ч хүн үүнийг хянаж чадахгүй, баривчлагдах эсэх минь ч бас л Бурханы гарт байгаа гэдгийг би мэдэв. Бурханы үг намайг дахин нэгэнтээ хамгаалж, зүрх сэтгэл доторх Бурханд итгэх итгэл маань дахиад нэг удаа нэмэгдлээ. Сэтгэл дэх сандрал болон айдас ч бас нэлээд их намжив.

ХКН-ын засгийн газрын цуу яриа гэр оронд маань нэгэнтээ байсан амар тайван, аз жаргалыг нураасан юм. Гэртээ цаашдын ямар нэгэн үймээнээс зайлсхийхийн тулд би цуглаанд оролцох, үүргээ биелүүлэхдээ тун хянуур, тун болгомжтой байх хэрэгтэй болов; миний хувьд энэ нь үнэхээр тэвчишгүй байлаа. Хожим нь аав маань 5 дугаар сарын 28-ны өдрийн Жаоюуанийн хэргийг сонсоод бас л замд минь хөндөлсөж эхэлсэн юм. Тэрээр: “Хүссэн бүхэндээ итгэж болно, гэхдээ чи дахиад гадагш гарч сайн мэдээ түгээхгүй, эсвэл цуглаанд оролцохоор явахгүй шүү. Ийм хөгшин насандаа би ямар ч бэрхшээлийг дааж чадахгүй. Чи гэр бүлийнхнээ хөгшин, залуу гэлтгүй бүгдийг нь бодох хэрэгтэй! Бурханд итгэх нь сайн хэрэг, гэвч чи итгэх эрх чөлөөтэй оронд төрөөгүй. Сул дорой нэгэн хүчтэнтэй тэмцэж чадахгүй бөгөөд ‘хүчтэн’ болох ХКН итгэлтэй хүмүүст улс төрийн хоригдол адил ханддаг. Чи энэ бүхнийг мэднэ, иймээс өөрийнхөө мэдэрдэг айдсыг бидэнд мэдрүүлэх хэрэггүй” гэж хэллээ. Манай гэр бүлийнхний дарамт, тэдний дутуу дулимаг ойлголт намайг үнэхээр тарчлааж байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, байнга дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа мэт санагдаж, өчүүхэн төдий л алдаа гаргах юм бол ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, гэр бүлийнхэндээ төвөг удах вий гэсэн айдастай амьдарч байлаа. Тэгээд би гарах тоолондоо Бурханы үгийн номууд болон Бурханд итгэхтэй холбоотой аливаа зүйлийг болгоомжтой нуудаг байв. Цуглаанд оролцохоор явахдаа намайг хэн нэг нь мэдээлээд, гэр бүлийнхнээ чирчих вий гэж асар их айдаг байсан тул би байнгын өндөр сэрэмжтэй, хянуур байдаг байв; цагдаагийн машин, эсвэл офицер харах тоолонд зүрх амаар гарах шахдаг байлаа. Энэ нь үгээр илэрхийлэх аргагүй зовлон байсан бөгөөд Хятадад Бурханд итгэх нь хутганы ирэн дээр амьдрахтай адил гэж санагдаж байсан юм. Би өөрийн эрхгүй энэ ёрын муу бурхангүй үзэлт намыг бүр ч их үзэн ядлаа: Итгэл бишрэлтэй байж, зөв замыг дагахад юу нь муу байгаа юм бэ? Тэд яагаад хүмүүст Бурханд итгэхийг зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэд итгэлтэй хүмүүсийг улайран дарангуйлж, баривчилж, хяхаж хавчдаг юм бэ? Хүмүүс Бурханд итгэхийг тэд яагаад ийм их үзэн яддаг юм бэ? Тэд үнэхээр ёрын муу юм!

Хожим нь би Төгс Хүчит Бурханы үгийг уншаад хэрэг явдлын үнэн мөнийг эцэст нь ойлгож авсан билээ. Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг харж ханддаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээдэг хэнийг ч Сатан мөн л харж, араас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд чадах бүхнээ хийж, далд зорилгодоо хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? … Энэ хэрэг нь Сатаны зэвүүн төрх байдал болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Сатан Бурхантай дайтаж, Түүний араас мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы хүсдэг хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). Бурханы үгээр дамжуулан би гэнэт ингэж ухаарлаа: Гаднаас нь харахад, ХКН-ын засгийн газар итгэгчид биднийг дарангуйлж байгаа мэт байсан боловч үүний ард сүнслэг тулаан явагдаж байжээ; энэ нь Сатан хүмүүсийг авахын төлөө Бурхантай тэмцэлдэж байгаа хэрэг байв. Сатан бол Бурханы заналт дайсан, бас Бурханаас урваж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөр учраас хүн төрөлхтнийг ялзруулсан цагаасаа эхлэн тэднийг хянахыг хүссэн; бас Бурханыг шүтэн мөргөхийг хүмүүст зөвшөөрдөггүй, эсвэл Бурханы бүтээсэн хүн төрөлхтнийг авах боломжийг Бурханд олгодоггүй. Тиймээс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эхлэлээс хойш өнөөдрийг хүртэлх бүхий л хугацаанд Сатан үймээн үүсгэж, Бурханы ажлыг нураахын тулд чадах бүхнээ хийсэн. Хүмүүсийн Бурхан руу эргэх замд хөндөлсөхийн тулд Сатан төрөл бүрийн жигшүүрт арга барил ашигладаг. Миний итгэлд саад учруулахын тулд Сатан, гэр бүлийн минь дотор зөрчилдөөн үүсгэхээр цуу яриа ашиглаж байгааг би мэдэж байв. Намайг айлгах, уруу татах, сүрдүүлэх, дайрч давшлахын тулд Сатан гэр бүлийнхнээ гэсэн мэдрэмжийг минь ашиглаж, сэтгэл зүйн дайны тактик хэрэглэж байлаа. Энэ бүхнийг хийх Сатаны зорилго бол Бурханаас зай барьж, Бурханыг үгүйсгэж, Түүнээс урвахад намайг хүргэх, намайг атгандаа байлган, боолоо болгох, улмаар эцэст нь намайг өөртэйгээ хамт Бурханаар устгуулах явдал байв. ХКН-ын засгийн газрын санаа зорилго нь үнэхээр хорлонтой бөгөөд тэд бол Бурханыг улайран эсэргүүцдэг Бурханы дайсан юм. Тэд бол үнэхээр хүмүүсийн сүнсийг залгидаг чөтгөр мөн. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Сатан олон нийтийг мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр байнга өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгон тогтоодог. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор хүнд хор учруулж, хүний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүнээр ёрын муу үйл хэргээ зөвшөөрүүлж, хүнийг дагуулах, мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэсэн ч, хүн түүний заль мэх, хуйвалдаан болон өөдгүй шинжүүдийг мэддэг болох үед, түүгээр гишгэлүүлж, түүнд хууртахыг, эсвэл үргэлжлүүлэн түүнд боолчлогдохыг, түүнтэй хамт шийтгүүлж, устгуулахыг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, жинхэнэ ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр өөрийг нь дагахаас татгалздаг бүх хүнийг болон өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй(Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”). Бурханы үгэн дэх илчлэлүүд надад ХКН-ын засгийн газрын үнэн нүүр царайг нэвт харж, энэ нь үнэхээр Сатаны биелэл мөн болохыг, энэ нь Бурханыг эсэргүүцдэг хамгийн муу сатанлаг дэглэм мөн гэдгийг харах боломж олгосон юм. Тэд хүмүүсийг хууран мэхэлж, өдөөн хатгаж, хэрэг явдлын үнэн мөнийг ойлгодоггүй хүмүүсийг өөрийн талд зогсоож, хамт Бурханыг эсэргүүцэх гэж оролдон цуу яриа зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг зохиомлоор буруутгахын тулд 5 дугаар сарын 28-ны Жаоюуанийн хэргийг ашиглаж байлаа. Жаоюуанийн хэргийг зохиож, бурууг Төгс Хүчит Бурханы Чуулганд тохох ХКН-ын засгийн газрын зорилго нь Христэд итгэгчдийг баривчилж, хяхан хавчих шалтгаан, шалтаг хайхын төлөө байв. Энэ нь Христэд итгэгчдийг бүгдийг нь нэг дор баривчилж, уг үндсээр нь устгах, улмаар Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн арчин хаях хий дэмий оролдлого байсан юм. Тэд Хятадад бурхангүй үзэлт бүс байгуулах зэрлэг санаархлаа хэрэгжүүлэхийг ч хүсдэг. ХКН-ын засгийн газрын мөн чанар бол үнэхээр туйлын тэрслүү агаад ёрын муу юм!

Сүнслэг дайны бодит байдал болон ХКН-ын засгийн газрын ёрын муу мөн чанарыг ухаармагц өөр нэг асуулт санаанд орлоо: Бурхан бүхнийг чадагч биш гэж үү? Бурхан яагаад ХКН-ын засгийн газарт биднийг хяхан хавчихыг зөвшөөрдөг юм бэ? Би өөрийн доторх энэхүү эргэлзээг тайлж чадалгүй Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг уншлаа: “Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэн дээр үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн. Яагаад Би тэгж хэлсэн бэ? Энэ нь Миний яг одоо хэлж, хийж байгаа зүйлийн ар дахь үнэн биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1). “Бурхан бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс чөтгөрүүдийн үйл хэргийг нэвт шувт бүрэн харах ба тэдний өвөг дээдсийг үнэхээр мэдэх боломжийг бүх хүнд олгодог. Зөвхөн тэр үед л хүмүүс тэднээс бүрэн хагацаж, чөтгөрүүдийн үр садыг хаяад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр өвөг дээдсийг нь хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы анхдагч санаа бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээрх эцсийн зорилго бөгөөд үүний төлөө Тэр маш их ажил хийсэн юм; Тэрээр бүх хүнд үүнийг биелүүлэхээр зорьдог. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг жолоодох гэж нэрлэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 41-р бүлэг). Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгоход үйлчлэл хийлгэхийн тулд Бурхан ХКН-ын засгийн газрын ёрын муу сатанлаг хүчний дарангуйллыг ашиглаж байна гэдгийг би Бурханы үгээс ойлгов. Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр хүндийг сэвтээх гэсэн ХКН-ын засгийн газрын эсэргүүцэл, яллалт, цуу яриа тараалт болон Христэд итгэгчдэд хандах дарангуйлал, баривчилгаагаар дамжуулан Бурханд бидэнд, үнэн болон Бурханыг үзэн яддаг ХКН-ын засгийн газрын сатанлаг, чөтгөрлөг мөн чанарыг харах боломжийг олгодог. Энэ нь бидэнд түүнийг үнэхээр ялган таньж, түүнийг голж, түүнд хэзээ ч хууртахгүй байх боломж олгосон. Харин ч бид Сатаны эзэмшлээс гарч, Бурханы өмнө эргэн ирж чаддаг. Үүний зэрэгцээ, Бурхан ХКН-ын чөтгөрүүдийн баривчилгаа, хавчлагыг ашиглан бүх хүнийг илчилж, төрлийнх нь дагуу ангилдаг. Хулчгар, хуурамч итгэлтэй, Иудастай адил хүмүүс ХКН-ын засгийн газрын харгис хавчлагаар дамжуулан илчлэгдэж, таягдан хаягддаг. Харин Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг, Бурханд үнэнч хүмүүс ХКН-ын засгийн газрын улайрсан хавчлага дор Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Бурханаар ялагчид болгуулдаг. Энэ бүхнийг ойлгомогц миний буруу ойлголт, гомдол, Бурханы талаарх эргэлзээ бүгд шийдвэрлэгдэв. Түүнчлэн, Бурхан үнэхээр ухаалаг, төгс хүчит болохыг, Бурханы мэргэн ухаан үнэхээр Сатаны арга зальд суурилан хэрэгждэг болохыг би харсан юм.

Би бас Бурханы эдгээр үгийг уншив: “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үг надад Түүний зөвт, сүр жавхлант зан чанарыг харуулсан бөгөөд Бурханы төгс хүчин, эрх мэдлийг ямар ч хүч даван гарч чадахгүйг би харсан юм. Хэдийгээр ХКН-ын засгийн газар Бурханыг байнга улайран эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг дарангуйлж, баривчилж, хяхан хавчиж, хүмүүсийг төөрөлдүүлэн, Бурхан руу буцаж очиход нь саад учруулахын тулд бүх төрлийн цуу яриаг зохиодог ч Бурханы ажил бүх Хятад даяар тархсан хэвээр байна. Түүнчлэн, Хятадад бүлэг ялагч бий болж, Бурханы хаанчлалын сайн мэдээ одоогоор бүх дэлхий даяар түгэн өргөжиж байна. Бурханы ажлын замд хэн ч хөндөлсөж чадахгүй. Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс Бурханы зөвт шүүлтийг амсаж, газрын хөрснөөс арчигдах тавилантай. Энэ нь Бурханы зөвт зан чанараар тодорхойлогддог. Төгс Хүчит Бурханы үг надад гэнэтийн гүн ойлголт өгч, би тэр дороо гэгээрлээ. Би сэтгэл дотроо хачирхан гайхаж, Бурханы гайхамшигт ажлыг магтахгүй байж чадсангүй. Бурханы мэргэн ухаан үнэхээр тэнгэрүүдээс өндөр юм; Бурхан ХКН-ын засгийн газрыг ашиглан үйлчлэл хийлгэдэг нь үнэхээр ухаалаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал маш бодитой бөгөөд би туйлын их үнэмшиж, Түүнийг магтахаа больж чадахгүй нь! Зүрх сэтгэлээсээ би Бурханд ийн чимээгүйхэн залбирлаа: “Бурхан минь! Би үтрэмийн талбайгаас Таны гарган хаях будааны хальс болохыг хүсэхгүй байна, бас ХКН-ын засгийн газрын муу ёрын салхинд үлээгдэн хийсэхийг хүсэхгүй байна. Би Таны хураах буудай болохыг хүсэж байна. Бурхан минь! Би Таныг хэзээ ч сэтгэл хангалуун болгоогүй, гэхдээ ХКН-ын засгийн газрын догшин ширүүн хавчлагын дунд би чин үнэн сэтгэлээ харуулж, үнэнийг үнэхээр эрэлхийлж, ХКН-ын засгийн газрын ёрын муу хүчний өмнө бууж өгөхгүй байж чадна гэдэгтээ итгэж байна. Би шударга ёсоор цангадаг, гэрлийг хүсэн тэмүүлдэг, Таны төлөө гэрчлэлд зогсдог хүн болж, Та алдрыг олж авч чадна гэж найдаж байна…”

Ийм мэдэгтэй болсны дараа зүрх сэтгэл минь хүчирхэгжив. Гэр бүлийнхнийхээ буруу ойлголт, саад бартаатай тулгарах үед энэ бүгд Бурханы зөвшөөрлөөр болсон бөгөөд миний итгэл, үнэнч зан, дуулгавартай байдлыг төгс болгохын тулд Бурхан энэ бүхнийг нягт нарийн зохицуулсан болохыг би ойлгосон юм. Би эргэн тойрныхоо орчин нөхцөлийн талаар гомдоллохоо больсон, хүрээлэн буй орчиндоо хүлэгдэхээ ч больсон. Харин ч би Бурханд талархаж, Бурхан надад зориулж ямар ч орчныг зохицуулсан бай, үргэлж Түүний төлөө гэрчлэлд зогсож, үүргээ үнэнчээр биелүүлнэ гэж чимээгүйхэн шийдсэн юм; би Бурханаас яавч урвахгүй! Хожим нь би Бурханы үйл хэргийг харлаа—нөхөр маань намайг эсэргүүцэхээ больж, урьдынх шигээ дарангуй байхаа болив. Харин ч надад: “Чамайг итгээсэй гэж би хүсэхгүй байгаа юм биш. Бурханд итгэж эхэлснээсээ хойш өөрчлөгдсөн гэдгийг чинь би хүлээн зөвшөөрч байна; цаашид чи анхааралтай байж, цуглаанд оролцохоор явахдаа сэрэмжтэй байх хэрэгтэй шүү!” гэж хэлсэн юм. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод нүдийг маань нулимс бүрхэв. Үнэн болон шударга ёс, харанхуй, ёрын муу бүхнийг ялан дийлж чадна гэдгийг харсан учраас би үйл хэргийнх нь төлөө зүрх сэтгэлдээ Бурханд талархал, магтаал өргөлөө. Сатаны муу ёрын хүчин эцэст нь Бурханы ажлаар дамжуулан ор мөргүй арилна! Энэ туршлагаар дамжуулаад би цэвэршүүлэгдэх бэрхшээлийг бага зэрэг туулсан боловч Бурханы ухаалаг ажлын талаар зарим нэг мэдлэгтэй болсон юм. Тэгээд бас эерэг, сөрөг зүйлсийг ялган таних чадвартай болсон—энэ бүхэн нь нэг төрлийн амийн эд баялаг бөгөөд үнэнийг эрэлхийлж, гэрлийг хүсэн тэмүүлэх шийдвэр болон итгэлийг төрүүлсэн билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих