Гэр бүлийн доторх тэмцлийн цаана

2022-12-04

Ван Жы, Хятад

2010 оны эхээр эхнэр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар Коммунист Намаас тараасан зарим цуурхал, сөрөг суртал ухуулгыг зурагтаар үзээд, намайг баривчлагдах вий гэж айхдаа шахалт үзүүлж эхэлсэн. Нэг өдөр үнэхээр ууртайгаар надад “Зурагтаар юу ярьж байгааг хар л даа. Зүүний Аянга бол хатуу арга хэмжээ авч, устгах ёстой үндэстний том дайсан. Улс даяар итгэгчдийг баривчилж, ял оноож байна, бас цагдаа нар энгийн хүмүүсээр тэднийг тагнуулж, матуулж байна. Итгэлээ орхи! Чамайг баривчлагдвал гэр бүлийнхэн чинь ч хэрэгт холбогдоно” гэсэн. Би эхнэртээ “Хятадад Коммунист Нам эрх барьж, Бурханыг юу юунаас ч илүүтэй үзэн яддаг, иймээс л итгэгчдийг онцгойлон хяхан хавчдаг. Итгэлийн зам бол дарлагдах зам юм. Аврагч, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн. Би эцэст нь Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадсан болохоор хавчлагаас айсандаа итгэлээ орхиж чадахгүй” гэсэн. Үгэнд нь орохгүй болохоор эхнэр маань цуглаанд явах, үүргээ биелүүлэхийг минь хориглож, намайг зогсоох гэсэндээ янз бүрийн арга саам хэрэглэсэн.

Нэг удаа гэрээс гарах гэж байтал урдуур гүйж орж ирээд, гаргахгүй гэсэндээ намайг тас зуурсан. Би ноцолдож арай гэж сулраад, коридорт гартал эхнэр араас “Чамайг цуглаанд явахыг хориглож байна!” гэж орилсон. Хөршүүд анзаараад, намайг мэдээлчих вий гэж айсандаа би бушуухан буцаж ороод, хаалгаа хаасан. Эхнэр заналхийлсэн өнгөөр “Цуглаанд явах юм бол би чамайг Нийтийн аюулгүй байдлын товчоонд мэдээлнэ! Би танай бүлэгт хэн хэн байдгийг мэднэ. Бүгдийг чинь мэдээлж, цагдаа нараар баривчлуулна шүү, тэгээд итгэсээр байхыг чинь харъя!” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод миний уур бадарч, тэгвэл чи Бурханд халдаж, Шийтгүүлнэ шүү гэж эхнэртээ анхааруулсан. Эхнэр маань огт сонсоогүй, харин итгэлийг минь орхиулахын тулд өдөр шөнөгүй надтай тэмцсээр, тэвчээрийг минь барж, Эхнэр Бурханы үгийг уншихыг минь хориглож, үйлдэл бүрийг минь ажиглаж байсан.

Би нэг хэсэгтээ цуглаанд явж чадаагүй, зовлонтой, шаналгаатай байсан. Цуглаанд явж, үүргээ хэвийн гүйцэтгэх сэн гэсэндээ эхнэрийнхээ дарамтлахаа болих өдрийг хүсэн мөрөөдөж, Бурханд залбиран, энэ байдлаас гарах замыг нээж өгөөч гэж гуйж байлаа. Дараа нь би Бурханы үгийн нэг магтан дууг санасан.

1. Бие махбодтой болсон Бурхан бүхий л төрлийн тохуурхал, доромжлол, шүүлт, яллалтыг амсдаг. Түүнийг бас диавол мөшгөн хөөж, шашны хүрээнийхэн голж, эсэргүүцдэг. Түүний зүрх сэтгэл дэх энэ шархыг хэн ч нөхөж чадахгүй. Тэрээр туйлын их тэвчээртэйгээр завхарсан хүн төрөлхтнийг авардаг; шархалсан зүрх сэтгэлтэйгээр хүмүүсийг хайрладаг. Энэ бол хамгийн шаналгаатай ажил юм. Хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл, яллалт, гүтгэлэг, хуурамч буруутгал, хавчлага, мөрдлөг, хядлагаас үүдэн, энэ ажлыг хийхдээ Бурханы махан бие асар их аюулд ордог. Тэрээр энэ шаналлыг туулдаг ч хэн Түүнийг ойлгож, хэн Түүнийг тайвшруулж чадах билээ?

2. Эзэн Есүс газар дэлхий дээр гучин гурван жил хагасын турш ажиллаж, амьдарсан. Тэрээр цовдлогдож, насан эцэслэж, дахин амилж, хүн төрөлхтөнд дөч хоногийн турш харагдсаныхаа дараа л сэтгэлээ амрааж, улмаар хүн төрөлхтөнтэй хамт амьдарсан шаналгаат он жилүүдээ эцэслэсэн юм. Гэхдээ хүн төрөлхтний хүрэх газарт санаа зовсны улмаас Бурханы зүрх сэтгэл ийм шаналлыг байнга амсаж ирсэн. Энэ шаналлыг хэн ч ойлгож чадахгүй, хэн ч тэвчиж чадахгүй. Эхнээсээ л, Бурханы махбод болсон биеийн ажлын харуулсан бүхэн хайр юм, Түүний ажлын гол чанар бол хайр; Тэрээр Өөрт байгаа бүхнээ хүн төрөлхтөнд өргөн барьсан билээ.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг”

Энэ магтан дууг бодох үед сэтгэл үнэхээр хөдөлж, хүнийг гэх Бурханы хайрыг мэдэрч чадсан. Бурхан биднийг аврахаар хоёр удаа махбод болох үедээ асар их шаналал, доромжлолыг амссан! Херод хаан Эзэн Есүсийг төрсөн цагаас нь эхлэн хөнөөхийг хүссэн, бас ажиллаж эхэлснийх нь дараа фарисайчууд Эзэн Есүсийг шоолж, гүтгэж, ялласан. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү эрсдэлийг үүрч, ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд агуу улаан лууны үүрэнд бие махбодтой болсон. Төгс Хүчит Бурхан Намын мөрдлөг, яллалт, шашны ертөнцийн гололт, гүтгэлэгтэй нүүр тулдаг. Бурхан биднийг аврахын тулд бүх төрлийн зовлон зүдүүрийг чимээгүйхэн үүрдэг. Одоо би Бурханыг дагаж, авралыг эрэлхийлж байгаа болохоор тэр жаахан зовлонг тэвчих нь ямар үнэ цэнтэй вэ? Би Бурханыг хайрлахыг хүсдэг, зовлон зүдүүр, дарамт шахалт туулсан ч эцсээ хүртэл дагана гэж үргэлж хэлдэг байсан, гэхдээ бодит нөхцөл байдалд надад итгэл дутаж байлаа. Миний гэрчлэл хаана байсан юм бэ? Өмнө нь зүгээр л үгчилсэн хоосон сургаалыг ойлгож байснаа ухаараад би үнэхээр ичиж, ямар ч дарамт шахалт, саад тулгарсан бай Бурханыг эцсээ хүртэл дагана гэж чимээгүйхэн шийдсэн. Дараагийн өдрүүдэд эхнэр минь надад саад болсоор, зорилгодоо хүрэх хүртлээ бууж өгөхгүй санаатай байсан ч Бурханы үгийн удирдамжийн ачаар надад тийм ч дарамттай санагдахаа больсон.

Хэсэг хугацааны дараа би нэг өдөр ажлаасаа ирээд эхнэр маань миний нуусан Бурханы үгийн ном, магтан дууны CD-г олоод устгачихсан гэдгийг мэдсэн. Би уурлаж эхнэртээ “Чи яагаад миний ном, CD-г устгасан юм бэ? Чи Бурханыг маш их үзэн ядаж, эсэргүүцдэг, ах эгч нарыг баривчлуулахыг ч хүсдэг. Чи шийтгүүлнэ шүү дээ” гэсэн. Эхнэр ширүүнээр, “Өөрөө шийтгүүлсэн ч гэсэн би Бурханд итгэхийг чинь зөвшөөрөхгүй!” гэсэн. Эхнэр маань цааш цамнасаар байсан ч сонсохгүй байгааг минь хараад зэвүүцэн, “Чи итгэхээ болихгүй гэвэл би салмаар байна!” гэж хэлсэн.

Эхнэрийгээ салмаар байна гэхийг сонсох хэцүү байсан. Гэрлэснээсээ хойш эхнэр минь намайг үргэлж маш их халамжилдаг байсан, энэ олон жилийн хугацаанд бид бараг хэрэлдсэн удаагүй. Бусад хүмүүс биднийг үнэхээр биширдэг байсан. Жинхэнээсээ салж магадгүй болоход би жаахан дурамжхан байсан. Тэгээд Бурханы хэлсэн нэг зүйлийг санасан: “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). “Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Тийм шүү. Итгэгч болон шүтлэггүй хүмүүс нь хоёр өөр замаар яваа хоёр өөр төрлийн хүмүүс. Миний итгэл бол үнэнийг эрэлхийлж, Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх. Коммунист Нам итгэгчдийг баривчилж, хавчиж байгааг хараад эхнэр минь тэднийг даган, намайг дарамталж, бүр Бурханы үгийн номыг минь устгаж, итгэгчдийг баривчлуулна гэж сүрдүүлсэн. Эхнэр минь Бурханыг үзэн яддаг мөн чанартай байсан. Бид эхнэр, нөхөр байсан ч өөр өөр замаар яваа өөр өөр хүмүүс байв. Коммунист Намыг дагаж, Бурханыг эсэргүүцэхээр шийдсэн эхнэр минь Сатанд харьяалагдаж байж. Нэгэнт салмаар байгаа бол би сонголтыг нь хүндэтгэх ёстой, тэгвэл цаашид цуглаанд явж, үүргээ биелүүлэхэд минь хэн ч саад болохгүй. Иймээс би “Чи бид хоёрын зам өөр. Мөр мөрөө хөөцгөөе. Бид салах хэрэгтэй” гэж шийдэмгий хэлсэн. Намайг ингэж хэлсний дараа эхнэр салах хүсэлгүй болсон.

Би энэ асуудал үүгээр дууслаа гэж бодсон ч эхнэр хүү, бэр хоёрыг маань эгнээндээ нэгтгэсэн. Бэр маань: “Аав аа, та ач хүүдээ маш их хайртай биш билүү? Хүмүүс өвөө, эмээ нь ач, зээтэйгээ үр хүүхдээсээ илүү ойр байдаг гэлцдэг, та ч тийм шүү дээ” гэсэн. Тэр үнэн гэж би бэртэйгээ санал нэгдсэн. Энэ үг намайг хэчнээн баярлуулж байгааг хараад бэр минь үргэлжлүүлэн: “Аав аа, та ач хүүдээ маш их хайртай, энэ талаар ярьцгаая. Авга ах маань Нийтийн аюулгүй байдлын дарга. Тэгээд Төгс Хүчит Бурханд итгэгчид бол улс төрийн гэмт хэрэгтэн, баривчлагдвал ял авна. Үр хүүхэд, хойч үеийнхэн нь ч нэр холбогдож, төрийн албанд ажиллаж чадахгүй, коллежид ч орох боломжгүй болдог гэсэн. Аав аа, та итгэлээ орхих хэрэгтэй. Та баривчлагдвал бидний карьерт нөлөөлнө. Та биднийг бодох ёстой биз дээ? Биднийг боддоггүй юм аа гэхэд ач хүүгээ бод. Хүү минь таны итгэлээс болж коллежид орж, сайн ажилтай болж чадахгүй бол энэ таны буруу болно шүү” гэсэн. Бэрийнхээ ингэж хэлэхийг сонсох их хэцүү байсан. Тэгтэл хүү минь царайгаа барайлган: “Аав аа, та хөл муутай. Алхаж чадахгүй болбол яах вэ? Та Төгс Хүчит Бурханд итгэхээ боливол бид таныг асарна. Харин та итгэлээ орхилгүй, хөгшрөөд хөл чинь алхаж чадахгүй болтлоо өвдвөл бид таныг асрахгүй шүү” гэсэн. Хүүгээ ингэж хэлэхийг сонсоод үнэхээр урам хугарсан. Бурханд итгэснээс минь болж хүүгээ ийм гомдмоор юм хэлнэ гэж би төсөөлж ч байсангүй. Би өөрийг нь өсгөх гэж бүхнээ зориулсан байтал миний хүү өтөл насаар минь сүрдүүлж байдаг. Хөлс хүч минь талаар болжээ! Би хэрх өвчнөөр өвдөж, хөлд минь яс ургасан. Өвчин минь сэдрэх үед миний хөл хагас сар хөшиж, би хөлөө нугалж чадахгүй, ямар ч ажил хийсэн асар их өвдөж байсан. Дээрээс нь би өдөр ирэх тусам хөгширч байна, өтөл насан дээр өвдөлт нь улам дордоно. Надад тэтгэвэр юм уу өөр амь зуух зүйл байгаагүй. Хүү намайг харж хандахгүй бол би яаж амь зуух билээ? Би улам сэтгэлээр унаж байв. Тэр үед би энэ бол Сатаны заль мэхний нэг гэдгийг гэнэт ухаарсан. Сатан намайг туршиж, уруу татан Бурханаас урвуулахын тулд миний дотно сэтгэл, үр хүүхдийн минь ирээдүйгээс гадна ирээдүйд би яаж амьдрах вэ гэсэн асуултыг ашиглажээ. Би тэр даруй Бурханд хандан, “Бурхан минь! Зүрх сэтгэлийг минь хамгаалж, Сатаны туршилтыг даван туулахад минь замчлаач” гэсэн. Тэгээд Бурханы ийм үгийг бодсон: “Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Чи хэтийн ирээдүйгээ мэддэг, заяагаа хянаж чаддаг байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). Тийм ээ. Бурхан бүх зүйлийг захирдаг, бидний хувь заяа бүхэлдээ Бурханы гарт байдаг. Миний ач хүү ирээдүйд ямар байх, ямар ажил хийх, миний хүүгийн карьер ямар байх, миний итгэл тэрэнд нь нөлөөлөх эсэхийг зөвхөн Бурхан л тогтоодог. Бас Бурханы эцсийн өдрүүдийн ажил дуусаж, агуу гамшгууд ар араасаа буух гэж байна. Хэрэв тэд Бурханыг дагаж, шүтэн мөргөхгүй бол коллежид суралцаж, сайн ажилтай болсон ч Бурханы ажил дуусах үед гамшигт нэрвэгдэж, устгагдана. Тэгвэл тэдэнд ямар сайхан ирээдүй байх юм бэ? Өнгөц харахад хүү, бэр хоёр минь намайг үймүүлж, дарамтлахын тулд тийм зүйл хэлж байсан ч энэ нь үнэндээ Сатаны сорилт байлаа. Сатан ач хүүдээ хэчнээн их хайртайг минь, бас олон жилийн турш хөл минь улам дордож, намайг хэн ч асрахгүй байх вий гэж хамгийн их санаа зовж байсныг минь мэдэж байсан тул эдгээрийг ашиглан намайг сүрдүүлж Бурханаас урвуулах гэсэн. Сатан үнэхээр хорлонтой! Ирээдүйд алхаж чадах эсэх минь Бурханы гарт байсан, иймээс би Бурханы захиралт, зохицуулалтад захирагдах ёстой. Ингэж бодоод би: “Та нар өөрсдийнхөөрөө амьдар. Намайг алхаж чадах уу, үгүй юу, амьдрах уу, үхэх үү гэдэгт цаашид битгий санаа зов. Намайг баривчлагдахад нэр холбогдоно гэж айж байгаа бол бид одоо холбоогоо тасалж болно. Би Төгс Хүчит Бурханд итгэх итгэлдээ бат зогсоно!” гэж хатуухан хэлсэн. Намайг шийдсэнийг хараад тэд харц солилцож, аргаа баран толгой сэгсрээд, өөр юу ч хэлээгүй. Сатаны сорилт, дайралтыг даван туулахад намайг залж чиглүүлсэн Бурханд би зүрх сэтгэлээсээ талархсан.

Түүнээс хойш нэлээд хэдэн сар хүү, бэр хоёр минь надтай ирж уулзаагүй, бас залгаа ч үгүй. Эхнэр минь надтай үргэлж маргалдаж, Бурханд итгэхээ боль гэдэг байсан. Хэсэг хугацааны дараа би санаа зовж эхэлсэн. Миний хүү үнэхээр намайг орхилоо гэж үү? Хэрэв эхнэр бид хоёр нэг өдөр салж, намайг алхаж, өөрийгөө авч явж чадахгүй байхад хүү маань намайг асрахгүй бол би яах юм бэ? Ирээдүйн олон өвчин шаналал, зовлон зүдүүрийг бодохоор надад гунигтай санагдсан. Би тэгж бодох ёсгүйгээ мэдэж байсан, бас Сатаны заль мэхэнд ахин автаж байсан учир даруй Бурханыг дуудаж, гэрчлэлдээ бат зогсох хүч чадлыг гуйсан. Дараа нь Бурханы үгийн нэг магтан дуу санаанд орсон.

Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хамгийн утга учиртай амьдрал”

Бурханы үгийг тунгаан бодоод би хүч орсон. Бурханд итгэж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх шиг зөв шударга зүйл байхгүй. Энэ бол амьдралын зөв зам, үнэнийг олж авах, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөөх ямар ч зовлон үнэ цэнтэй, бас Бурханы сайшаалыг хүртдэг. Эргээд бодоход би жаахан дарангуйлалд өртөж байсан ч үүнээс үнэхээр зарим зүйлийг олж авсан. Өмнө нь би өөрийгөө Бурханд итгэдэг гэж бодож, Коммунист Намын дарлалтай нүүр тулаад ухарч няцахгүй, эхнэр, хүүхдийн минь хориг Бурханыг дагах хүслийг минь унтрааж чадахгүй гэж бодсон. Би өөрийгөө Бурханд үнэнч гэж бодож байсан ч үнэхээр ямар нэг зүйл тохиолдоход, хүү минь намайг хэдэн сар үл тоох үед би бие минь муудаж, өөрийгөө авч явж чадахгүй, хэн ч намайг асрахгүй байх вий гэж айсан. Би ердөө л өөрийнхөө ирээдүйг бодож байсан—Бурханд огт итгэж байгаагүй. Би энийг туулаад л өөрийнхөө жинхэнэ биеийн хэмжээг харж, дараа нь өөрийгөө бага зэрэг мэддэг болсон. Бас Сатаны заль мэхийг бага зэрэг ялган таньдаг болж, Бурханыг эсэргүүцдэг, шүтлэггүй гэр бүлийнхээ мөн чанарыг олж харсан. Энэ бол Бурханы аврал байсан. Би Иов шиг байж, Сатан над руу яаж ч дайрсан, манай гэр бүл намайг яаж ч дарамталсан Бурханыг дагах ёстой байсан. Ингэж шийдсэний минь дараа хүү, бэр хоёрын минь хандлага бага зэрэг өөрчлөгдсөн. Заримдаа бэрийн маань авга ах нь Намаас итгэгчдийг баривчлах, ямар нэг ажиллагаа явуулах төлөвлөгөө гаргаж байна гэж ярих үед бэр маань надад тэр мэдээг дамжуулж, болгоомжтой байгаарай гэж захидаг байв. Эхнэрийн харилцаа зөөлрөөгүй ээ.

Харин намайг юу үнэхээр гайхшируулсан гэхээр нэг өдөр эхнэр минь гэнэт цонхоо онгойлгож, хүрээнээс нь гараараа барьж, нэг хөлөө цонхны тавцан дээр тавиад над руу: “Би чамайг итгэлээ орхи гэсэн ч чи сонссонгүй. Чамайг баривчилбал манайх гэр бүлээрээ сүйрнэ. Би чамаас сүүлчийн удаа гуйя, чи итгэлээ орхих уу, үгүй юу? Үгүй гэвэл би үсэрлээ!” гэж хашхирсан. Дараа нь цонхны тавцан дээр гарч зогсоод, үсрэх гэж байсан. Би айсан. Манайх долоон давхарт болохоор үсэрвэл үхэх нь гарцаагүй. Би эхнэрийгээ буулгахаар ухасхийтэл, эхнэр над руу хуруугаараа заан: “Цаашаа бай! Ойртвол шууд үсэрнэ шүү!” гэж хашхирсан. Хоёр хөл нь цонхны тавцан дээр байгааг хараад би ойртож зүрхлээгүй, зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй залбирч, намайг чиглүүлээч гэж гуйсан. Тэгээд эхнэр минь намайг Бурханаас урвуулахын тулд үсэрнэ гэж сүрдүүлж байгааг ойлгосон учир би Сатаны заль мэхэнд ороогүй. Би сандарч тэвдэхээ больж, тайвнаар: “Хэрэв чи үхэхийг хүсвэл хэн ч чамайг зогсоож чадахгүй. Намайг амиа хорлолтоор битгий сүрдүүл, тэгээд нэмэргүй. Хэрэв чи цонхоор үсэрч үхвэл тэр чиний л сонголт. Би итгэлдээ тууштай зогсоно, намайг хэн ч зогсоож чадахгүй!” гэсэн. Эхнэр маань заналхийлэл нь бүтэхгүй байгааг хараад хөлөө хойш нь татаж: “Би тийм тэнэг биш ээ. Миний үхэл чамд бүр амар байх болно—тэгвэл Бурханд итгэхэд чинь хэн ч саад болохгүй” гэсэн. Би эхнэрээ Бурханыг хэчнээн их үзэн яддагийг харсан, намайг Бурханаас урвуулахын тулд өөрийнхөө үхлийг хүртэл ашиглалаа шүү дээ. Энэ бол чөтгөрийн илрэл байлаа. Хажуугаар нь би Коммунист Намыг улам их үзэн ядсан. КН телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийг төөрөлдүүлэх янз бүрийн цуу яриа, худал үг тарааж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, нэг итгэгчийг баривчлахдаа гэр бүлээр нь хэрэгт татсанаар шүтлэггүй гэр бүлийн гишүүд нь ч бас Бурханыг эсэргүүцэж, итгэгчийг дарамтлах болсон. Коммунист Нам бол тэр чигтээ ёрын муу, Бурханы эсрэг чөтгөр, муу ёрын сүнс! Би КН-ыг зүрх сэтгэлээсээ харааж, голж, Бурханыг дагахаар улам шийдсэн.

Би эхнэрийгээ надад саад болохоо болино гэж бодсон ч төд удалгүй, нэг өдөр өглөөний цайны дараа намайг анзаараагүй байтал гэнэт үсрэн босож, иймэрхүү урт жимсний хутга шүүрч аван, хоолойд минь тулгаад, ширүүхнээр “Бурханд итгээд байх юм бол хоолойг чинь хэрчинэ шүү!” гэсэн. Нүүрэнд нь алуурчны төрх тодорч, нүд нь аймшигтай гялалзаад, чөтгөрт эзэмдүүлсэн юм шиг л харагдсан. Би айхын зэрэгцээ уурласан. Эхнэр минь намайг Бурханаас урвуулах гэж ёрын муу арга залийг хэрэглэсэн. эхнэртээ “Чи өнөөдөр миний хоолойг хэрчсэн ч би Төгс Хүчит Бурханд итгэсээр байна. Би Түүнийг орхихгүй” гэж эрс хэлсэн. Эхнэр ямар шийдэмгий байгааг минь хараад цочирдож, хутгаа барьсан чигээр, огт хөдлөхгүй, хөшсөн юм шиг зогссоор байсан. Хэсэг хугацааны дараа хутгаа ширээн дээр тавиад “Би чамд ахиж анхаарал хандуулахгүй. Явж юу хүссэндээ итгэ” гэсэн. Сатан шившиг болж, ялагдахыг хараад би Бурханд талархаж, Бурханыг магтсан. Үүний дараа эхнэр бид хоёр салж, мөр мөрөө хөөж, эхнэр миний итгэлд саад болохоо больсон.

Энэ бүхнийг туулсныхаа дараа би эхнэр минь намайг улайран дарамталж, итгэхийг минь болиулах гэж оролдсон, бүр амиа хорлож, намайг алах гэж заналхийлсэн, хүү, бэр хоёр минь намайг орхихыг хүссэн зэрэг нь бүгд Коммунист Намын хавчлагаас болсныг тодорхой олж харсан. Цуу яриа, худал үг, улайрсан баривчилгаа, хавчлага байхгүй, итгэгчийн гэрийнхнийг татан оролцуулдаггүй байсан бол миний гэр бүлийнхэн хэзээ ч миний итгэлийг ингэж дарамталж, гэр орон минь хэзээ ч салж сарнихгүй байх байсан. Хүмүүсийг устгадаг хэчнээн ёрын муу, Бурханы эсрэг чөтгөр болохыг нь хараад би КН-ыг үнэхээр жигшсэн! Бас би эхнэрээ ямар ч хүн чанаргүй, Бурханы эсрэг чөтгөр байсныг хараад, ахиж дарамтад нь орохоо больсон. Ирээдүйд ямар дарамт шахалт, зовлон зүдүүртэй тулгарах нь хамаагүй, би эцсээ хүртэл Бурханыг дагахаар шийдсэн!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүлээсэн үүрэг

Глайдл, Филиппин Би 2020 оны 9-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь би цуглаанд үргэлж оролцон,...

Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон 2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих