Бурханы үгээр л бусдыг харах нь чухал

2023-07-11

Шэйлаг би эртнээс таньдаг, сайн мэддэг. Уулзах бүрдээ Шэйла үргэлж өөрийнхөө байдлын талаар надтай ярилцаж, бусдыг дандаа сэрддэг, бусад хүн өөрийг нь юу гэж бодох талаар маш их анхаардаг, бас хэтэрхий явцуу сэтгэдэг, бусдын хэлсэн үгийн утгыг үргэлж шинжилж, хэн нэгний харц, хоолойн өнгө, тэр ч байтугай хайхрамжгүй үгэнд ч сэтгэл нь гонсойдог, тийм байхыг хүсээгүй ч өөрийн мэдэлгүй тэгдэг гэж хэлдэг байсан. Өөрийгөө маш их завхарсан, ов мэхтэй, хүн чанаргүй, алдар нэр, байр суурийг хэтэрхий их үнэлдгээ үзэн яддаг гэж байнга хэлж, ярьж байхдаа уйлдаг байсан. Харамсаж, өөрийгөө жигшиж байгааг нь хараад би Шэйла үнэхээр өөрчлөгдөхийг хүсдэг, магадгүй энэ завхарсан зан чанар нь ноцтой, эмзэг цэг нь байх, өөрчлөгдөх амаргүй, цаг хугацаа шаардагдана, тийм болохоор түүнийг ойлгох ёстой гэж бодсон. Би үүрэгтээ хэчнээн завгүй байсан ч Шэйла ярилцахыг хүсвэл ажлаа хойш тавьж, сэтгэлээ нээхийг нь сонсож, ихэнхдээ зоригжуулж, тайтгаруулж, нөхөрлөдөг байсан. Гэхдээ Шэйла нөхөрлөхдөө боломжийн, өөрийгөө сайн мэддэг мөртөө бусад хүн асуудлыг нь хэлж өгөхөд яагаад өөрийг нь басамжиллаа гэж бодож, сөрөг болдгийг би ойлгодоггүй байлаа. Энэ нь удаа дараа давтагдаж, огт өөрчлөгдөөгүй. Дээрээс нь Шэйла энэ асуудлынхаа талаар олон хүнд хэлж, олон удаа сэтгэлээ нээж, олон хүн түүнтэй нөхөрлөсөн. Гэхдээ хэдэн жилийн дараа ч түүнд өчүүхэн төдий дээрдсэн шинж харагдаагүй.

Миний санахаар нэг удаа зааварлагч шинээр ирэгсдийн усалгаанд гарсан асуудлыг шалгаад, биднийг шинээр ирэгсдийг хангалттай сайн анхаарч, тэвчээртэй хандаагүй, цуглаанд оролцохгүй байх үед нь даруйхан нөхөрлөж, дэмжээгүй нь хариуцлагагүй явдал гэсэн юм. Зааварлагч үүнийг бүх усалгааны ажилчинд хандан хэлсэн, хэнийг ч тусгайлан онцлоогүй юм. Гэтэл Шэйла зааварлагч өөрийг нь илчилж, нэр нүүрээ алдахад хүргэлээ гээд, цуглааны үеэр юм ярихыг хүсээгүй. Өөр нэг удаа нэг ах өөрийнхөө байдлын талаар нөхөрлөж, заримдаа хэв чанар муутай хүмүүстэй харилцахдаа шударгаар ханддаггүй гээд цааш нь өөрийнхөө туршлагыг, бас яаж сайжирч, орсноо нөхөрлөсөн юм. Гэтэл Шэйла энийг сонсоод тэр ах өөрийг нь ярьж, хэв чанарыг нь муулж, өөрийг нь дорд үзлээ гэж бодсон. Дараа нь олон хоног сөрөг байдалтай байж, тэр ахад өрөөсгөл хандлага гаргаж, зай барьж, үл ойшоосон. Бас нэг удаа ажил хэлэлцэж байхдаа зааварлагч Шэйлагийн шинээр ирэгсдийг услахтай холбоотой жижиг асуудлыг хэлж өгөхөд Шэйла уйлж, гүйж гараад, нэлээд удсаны дараа буцаж ирсэн. Тэгээд юу ч хэлэлгүй хажуу тийш сууж, үнэхээр хэлмэгдсэн юм шиг л нулимс нь урсаж байлаа. Царайг нь харахаар миний сэтгэл тайвширч чадахгүй, цуглаан үймсэн. Эцэст нь зааварлагч түүнийг тайтгаруулж, зоригжуулахаас өөр аргагүй болж, эцэст нь Шэйла тайвширсан. Хожим нь удирдагч Шэйлатай нөхөрлөж, алдар нэр, байр суурийг хэтэрхий их үнэлдэг, үүргээ гүйцэтгэхдээ хүн бүрийн анхаарал, халамжийн төвд байх гэдгийг нь хэлж өгсөн. Шэйла энийг бүр ч хүлээн аваагүй. Нэг болохоор зааварлагчийн шүүмжлэлийг өрөөсгөл, шударга бус гээд, тэгснээ бас өөрийнх нь уг чанар хэцүү, өөрчлөхийг хүсдэг ч чаддаггүй гэсэн. Бас “Би ямар ч найдваргүй. Би яахаараа ийм уг чанартай байдаг байна аа? Бусад хүн яагаад надаас илүү юм, яагаад над шиг төвөгтэй зүйл боддоггүй юм? Бурхан яагаад надад сайн уг чанар өгөөгүй юм бэ?” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би “Шэйла ямар олиггүй, эрүүл ухаангүй юм бэ. Яаж Бурханыг буруушааж чадаж байна аа?” гэж бодсон. Гэхдээ дараа нь би, сүүлийн үед түүний байдал сайнгүй байгаа, алдар нэр, байр суурийг нь заналхийлсэн болохоор л ийм зүйл хэлсэн байх, түүний байдал сайжирвал ийм байхаа болих байх гэж бодсон юм.

Гэхдээ хожим нь би Шэйла хэнтэй ч хамт байсан, тэр хүний илэрхийлэмжид хязгаарлагддагийг ухаарсан. Хүн өөрт нь хүйтэн хөндий хандлаа гэж бодвол, эсвэл дууны өнгө нь түүнд таалагдаагүй бол өөрийг нь ониллоо гэж Шэйла дүгнэдэг. Түүнтэй харилцахдаа би туйлын болгоомжтой байж, ямар нэг байдлаар гомдоож, сөрөг болгож, үүргийг нь саатуулах вий гэж байнга санаа зовдог, Шэйлатай харилцах гэж оролдох нь бачимдмаар байсан болохоор ихэнхдээ түүнээс зайлсхийхийг хүсдэг байсан. Гэхдээ би бас өөрөө ч завхарсан, бусдыг дандаа шүүмжлэн харж болохгүй, бусдын бэрхшээлд анхаарал тавьж, хайхрамжтай хандаж, тэвчээртэй, энэрэнгүй байх ёстойгоо санасан учраас би өөрийгөө хүчлэн Шэйлатай хэвийн харилцаж, гомдоохгүй гэсэндээ хамаг байдгаараа хичээсэн.

Хожим нь Шэйла үнэнийг огт хүлээн авахгүй, эрүүл ухаангүй байж, чуулганыг үймүүлсэн болохоор удирдагч түүнийг халж, өөрийгөө тусгаарлаад эргэцүүлэхийг түүнээс хүссэн. Тэр мэдээг сонсоод би нэлээд гайхсан, учир нь хэдийгээр Шэйла алдар нэр, байр сууринд хэт анхаарч, бусдыг байнга сэрддэг байсан ч сэтгэлээ нээж, нөхөрлөхдөө тун бэлэн, үнэнийг эрж хайдаг юм шиг санагдсан. Гэтэл яагаад түүнийг тусгаарладаг билээ? Хожим нь цуглааны үеэр удирдагчид Шэйлагийн талаарх үнэлгээг уншиж өгч, Бурханы үгээр зан авирыг нь задлан шинжлэх үед л би Шэйлаг бага зэрэг ялган таньсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрүүл ухаангүй, дэмий залхаадаг хүмүүс үйлдэх үедээ зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг л боддог. Тэд хүссэн бүхнээ хийж, санаанд багтамгүй тэрс үзлийг ихээр ярьдаг. Тэдэнд учирлаад нэмэргүй бөгөөд харгис зан чанараар дүүрэн байдаг. Өөрсдөдөө гай удахаас айсандаа хэн ч тэдэнтэй харилцаж зүрхэлдэггүй, хэн ч тэдэнтэй үнэнийг нөхөрлөхийг хүсдэггүй. Хүмүүс тэдэнд санаа бодлоо ярихдаа түгшиж, тэдэнд таалагдахгүй, хүсэлд нь нийцэхгүй үг хэлбэл тэрийг нь шүүрч аваад, ширүүнээр буруутгана гэж айдаг. Ийм хүмүүс ёрын муу бус уу? Тэд амьд чөтгөрүүд биш үү? Харгис зан авир, эрүүл бус ухаантай хүмүүс бол бүгд амьд чөтгөрүүд. Хүн амьд чөтгөртэй харилцах үедээ агшин зуурын хайхрамжгүй байдлаас өөртөө гай гамшиг авчрах боломжтой. Ийм амьд чөтгөрүүд чуулганд байвал асуудал үүсгэх биш үү? (Тийм ээ.) Энэ амьд чөтгөрүүд аашаа үзүүлж, уур хилэнгээ гаргасныхаа дараа хэсэг зуур хүн шиг ярьж, уучлал гуйж болох ч дараа нь өөрчлөгдөхгүй. Хэзээ ааш муутай болж, уур хилэнгээ гаргаж, санаанд багтамжгүй тэрс үзлээ чалчихыг хэн мэдэх билээ. Тэдний уур хилэн, хэдэр аашны бай тухай бүрд өөр өөр байдаг; эх үүсвэр, нөхцөл байдал нь ч мөн адил. Юунаас ч болж уурлах боломжтой. Юу ч тэднийг сэтгэл ханамжгүй болгож, юу ч тэднийг бүдүүлэг, эрүүл ухаангүй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэсэн байж болно. Хэчнээн аймаар, хэчнээн төвөгтэй гээч! Энэ ёрын муу хүмүүс сэтгэл мэдрэлийн өвчтэй юм шиг л авирладаг. Хэдийд ч ухаанаа алдаж магадгүй, юу хийж чадахыг нь хэн ч мэдэхгүй. Би ийм хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Тэднийг нэг бүрчлэн цэвэрлэж, бүгдийг нь зайлуулах ёстой. Би тэдэнтэй харилцахыг хүсдэггүй. Тэдний бодол санаа мунгинуу, ааш авир нь хэрцгий догшин, санаанд багтамгүй тэрс үзэл, утгагүй яриагаар дүүрэн, ямар нэг зүйл тохиолдоход хуумгай байдлаар уураа гаргадаг… Өөрсдөд нь асуудал байгааг хүлээн зөвшөөрөхийн оронд хариуцлагыг бусдад тохдог. Зан авиртаа хүртэл бусдыг буруутгаж, хэдэр ааш гаргаж, шалтгаангүйгээр асуудал үүсгэсэн нь өөр хэн нэгнээс болсон мэт бусдыг өөрсөдтэй нь зохисгүй харьцсан, тийм маягаар авирлахаас өөр сонголт байгаагүй гэж хэлдэг. Тэд өөрсдийгөө хамгаалж байгаа, бүгд бусдын буруу юм шиг л амьдардаг. Сэтгэл дундуур болмогцоо л уураа гаргаж, утга учиргүй хараан загнаж, санаанд багтамгүй тэрс үзлээ чалчдаг. Өөр хэн нэгэн буруутай мэт, өөрөө л сайн, бусад нь муу юм шиг авирладаг. Хэчнээн их хилэгнэж, санаанд багтамгүй тэрс үзлээ яаж ч чалчсан бай бусад хүн өөрийг нь сайнаар яриасай гэж хүсдэг. Муу зүйл хийх үедээ өөрсдийг нь илчилж, буруутгахыг хэнд ч зөвшөөрдөггүй. Тэдний талаар ямар нэг муу зүйл хэлбэл тэд чамайг зогсоо зайгүй зовоож, тэр асуудлыг хэзээ ч орхихгүй. Энэ хүмүүс хэн бэ? Тэд бол эрүүл ухаангүй, дэмий залхаадаг хүмүүс, бүгдээрээ ёрын муу(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Хэн нэгэн ашиг сонирхолд нь заналхийлсэн зүйл хэлэнгүүт ийм хүмүүс эрүүл ухаангүй юм ярьж, үймээн үүсгэдэг. Тэдний зан чанар маш хэрцгий болохоор бусад нь тэднийг гомдоож, тэдэнтэй сөргөлдөхөөс айдаг. Тэд ах, эгч нарыг, чуулганы амьдралыг ноцтой үймүүлдэг. Шэйла цаг ямагт ийм байсан. Бусад хүн асуудлыг нь хэлж өгөхөд хэлсэн зүйл нь зөв эсэхийг бодолцож, эргэцүүлэхийн оронд дууны өнгө, хандлагад нь анхаарлаа төвлөрүүлж, өөрт нь таалагдахгүй бол сонсолгүй өнгөрөөж, тэдэнд дургүйцэж, тэдний талаар тааруу сэтгэгдэлтэй болж, өөрийг нь онилж, дорд үзлээ гэж бодох юм уу, эсвэл уйлж сэтгэл дундуур байдлаа гаргадаг байсан. Энэ нь бусдыг хязгаарлаж, бусад хүн түүнээс зайлсхийх юм уу түүнтэй эвлэрэх ёстой болдог. Зааварлагч манай усалгааны ажлын асуудлыг шинжилж, ажлаа сайжруулж, үүргээ илүү сайн гүйцэтгэхэд тусалсан ч зааварлагч өөрийг нь ялгаварлаж, урьдын алдаануудыг нь сөхлөө гэж Шэйла бодсон учраас зааварлагчийн талаар тааруу бодолтой болж, хэлмэгдсэн мэт зогсолтгүй уйлж, цуглааныг тэр чигт нь үймүүлж, хүн бүрийг хямраасан. Нэг ах өөрийнхөө байдлын талаар нөхөрлөж, хүмүүст шударга хандаж чаддаггүй гэж хэлэхэд тэр ах өөрийг нь муулж, дорд үзлээ гэж бодсон болохоор Шэйла ахыг үл ойшоож, бүр гомдлоо гаргах гэсэндээ цурхиран уйлж эхэлсэн учраас хүмүүс түүнтэй сөргөлдөж, гомдоож зүрхлэхгүй, зөөлөн өнгөөр л ярьж, түүнийг тайтгаруулж, аяыг нь дагасан. Тэгж байж л тэр үүргээ гүйцэтгэдэг байсан. Шэйла олон жил ингэж авирлаж ирсэн. Шэйла алдар нэр, байр суурийг нь хохироож, ашиг сонирхолд нь заналхийлсэн хэний ч талаар тааруу бодолтой болж, бүр өөрт нь хандах бусдын хандлагаас болж сөрөг болсон гэдэг байсан нь ямар ч үндэслэлгүйгээр үнэнийг гуйвуулсан хэрэг юм. Тэр Бурханы илчилсэн эрүүл ухаангүй хүмүүсийн нэг байсан биш үү? Үүнийг ухаарсны дараа л би бусдыг сэрдэж, алдар нэрд хэтэрхий санаа зовох нь Шэйлагийн цорын ганц асуудал байгаагүйг харсан. Шэйла үнэнийг огт хүлээн аваагүй, дургүй хүрмээр, эрүүл ухаангүй хүн байсан. Эргэцүүлээд үзвэл, Шэйла байнга өөрийнхөө байдлыг хэлэлцэж, завхралаа илэн далангүй ярьж, цуглаан дээр өөрийгөө задлан шинжилж, завхралыг нь ярилцах үед уйлж, харамсаж байгааг хараад би Шэйла өөрийгөө үнэхээр мэддэг, үнэнийг эрж хайдаг байж таарна гэж бодсон. Миний ойлголтын юу нь буруу байсан юм бол?

Хожим нь ах, эгч нартай Бурханы үгийн талаар нөхөрлөсний дараа Шэйлагийн “өөрийгөө мэдэх” гэгчийг эцэст нь би ялган таньсан юм. “Зарим хүн өөрийнхөө талаарх мэдлэгээ нөхөрлөх үедээ тэдний амнаас хамгийн түрүүнд ‘Би бол чөтгөр, амьд Сатан, Бурханыг эсэргүүцдэг хүн. Би Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханаас урвадаг. Би хараагдвал таарах хорт могой, ёрын муу хүн’ гэх үг гардаг. Энэ нь өөрийгөө үнэхээр мэдэж байгаа хэрэг мөн үү? Тэд ерөнхийд нь л ярьдаг. Яагаад жишээ хэлдэггүй юм бэ? Өөрсдийнхөө хийсэн ичгэвтэр зүйлийг яагаад ил гаргаж задлан шинжилдэггүй юм бэ? Ялган таних чадваргүй зарим хүн тэднийг сонсоод, ‘Тэгэхээр өөрийгөө үнэхээр мэднэ гэдэг энэ юм байна! Диавол, Сатан гэдгээ таньж, бүр өөрсдийгөө харааж байна—тэд ямар өндөрт хүрээ вэ!’ гэж боддог. Олон хүн, ялангуяа шинэ итгэгчид энэ ярианд амархан төөрөлдөж, тухайн хүнийг цэвэр ариун, сүнсний асуудлыг ойлгодог, үнэнийг хайрладаг, удирдагч байхад тохирно гэж боддог. Гэхдээ хэсэг зуур тэдэнтэй харилцмагцаа тийм биш болохыг, тэдний төсөөлсөн хүн нь биш, харин хуурамч, ов мэхтэй, зүсээ хувиргаж, дүр эсгэхдээ гаргууд болохыг нь олж мэдээд маш их урам хугардаг. Яг юунд үндэслэн хүмүүсийг үнэхээр өөрийгөө мэддэг гэж үзэж болох юм бэ? Тэдний хэлсэн зүйлийг зөвхөн авч үзэж болохгүй, харин үнэнийг хэрэгжүүлж, хүлээн авч чаддаг эсэхийг тодорхойлох нь хамгийн чухал. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс өөрсдийгөө үнэхээр мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тэд зөвхөн жинхэнэ ойлголтынхоо талаар ярих бус, хэлсэн зүйлээ үнэхээр хийж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдний үг, үйлдэл бүрэн нийцдэг. Хэлж байгаа зүйл нь ойлгомжтой, аятайхан сонсогддог ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй, амьдран харуулдаггүй бол тэд фарисайчууд, хоёр нүүртнүүд бөгөөд өөрсдийгөө үнэхээр мэддэг хүмүүс яавч биш. Олон хүн үнэнийг нөхөрлөхдөө үнэхээр ойлгомжтой сонсогддог ч завхарсан зан чанараа харуулах үедээ тэрийгээ ухаардаггүй. Тэд өөрсдийгөө мэддэг хүмүүс мөн үү? Өөрсдийгөө мэддэггүй бол үнэнийг ойлгодог хүмүүс мөн үү? Өөрийгөө мэддэггүй хүмүүс бүгд үнэнийг ойлгодоггүй бөгөөд өөрийгөө мэдэх тухай хоосон ярьдаг хүмүүс бүгд хуурамч сүнслэг байдалтай, худалчид юм. Зарим хүн хоосон сургаалын үг ярихдаа маш ойлгомжтой сонсогддог ч сүнснийх нь байдал хөшүүн, ухаангүй, мэдрэмжгүй бөгөөд тэд ямар ч асуудалд хариу үзүүлдэггүй. Тэднийг мэдрэлгүй гэж хэлж болох ч заримдаа ярихыг нь сонсохоор сүнс нь нэлээд хурц юм шиг санагддаг. Жишээлбэл, ямар нэгэн үйл явдлын дараа тэд өөрсдийгөө шууд таньж, ‘Дөнгөж сая надад нэг санаа төрлөө. Би энэ талаар бодоод энэ нь ов мэх гэдгийг, Бурханыг хууран мэхэлж байснаа ухаарлаа’ гэдэг. Ялган таних чадваргүй зарим хүн үүнийг сонсоод атаархаж, ‘Энэ хүн завхрал харуулахаараа шууд ухаардаг, бас энэ талаар сэтгэлээ нээж, нөхөрлөж чаддаг. Маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг, сүнс нь хурц, биднээс хамаагүй илүү юм. Энэ үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн байна’ гэж хэлдэг. Энэ нь хүмүүсийг хэмжих зөв арга мөн үү? (Биш.) Тэгвэл хүмүүс үнэхээр өөрсдийгөө мэддэг эсэхийг юугаар үнэлэх ёстой вэ? Зөвхөн хэлдэг зүйлийг нь бус, бодитоор харуулдаг зүйлийг нь харах ёстой, хамгийн энгийн арга бол үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхийг харах—энэ бол хамгийн чухал зүйл. Үнэнийг хэрэгжүүлэх чадвар нь өөрсдийгөө үнэхээр мэддэг эсэхийг баталдаг, учир нь өөрсдийгөө үнэхээр мэддэг хүмүүс гэмшил харуулах бөгөөд гэмшил харуулдаг хүмүүс өөрсдийгөө үнэхээр мэддэг хүмүүс юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Өөрийгөө мэдэх нь үнэнийг эрэлхийлэхэд тустай). Бурханы үгийг уншаад би өөрсдийгөө үнэхээр мэддэг хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг, завхрал харуулсныхаа дараа ичиж, дараа нь жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгддөгийг мэдэж авсан. Эсрэгээрээ бусад нь бүх зөв үгийг хэлж, өөрсдийгөө чөтгөр, Сатан гэж дуудаж, өөрсдийгөө маш сайн мэддэг юм шиг байдаг ч засалт туулах үедээ огт хүлээн авдаггүй, эргэцүүлдэггүй, бүр өөрсдийгөө ахин дахин өмөөрч, хуурамч шалтаг тоочдог. Ийм хүмүүс өөрсдийгөө хэчнээн сайн мэддэг юм шиг харагдсан ч бүгд башир заль. Шэйла өөрийнхөө байдлын талаар хүмүүстэй байнга ярилцаж, нэр нүүрээ хэтэрхий их анхаарч, хүмүүсийн хандлагаас болж хязгаарлагддаг гэж байсныг би бодлоо. Бас өөрийгөө ов мэхтэй, бусдыг сэрддэг гэж байсан. Гаднаас нь харахад Шэйла нэлээд шулуун шударга, нээлттэй, завхралаа олж харж, өөрийгөө эргэцүүлж чаддаг, заримдаа бүр ярьж байхдаа уйлдаг, үнэхээр харамсаж, өөрийгөө жигшдэг юм шиг байсан болохоор би Шэйлаг үнэнийг эрж хайдаг гэж бодсон юм. Гэтэл энэ зан авираа олон жил ярьсан мөртөө Шэйла огт өөрчлөгдөх шинжгүй байсан. Бурханы үгийн илчлэлээс л би Шэйлагийн өөрийгөө мэддэг гэгч нь зүгээр жүжиг байсныг харсан. Тэр үнэнийг үнэхээр хүлээн авч, завхралаа эргэцүүлээгүй, байнга л янз бүрийн цэцэн цэлмэг хоосон үг өөртөө хэрэглэж, өөрийгөө хүн чанар муутай, ов мэхтэй, хорлонтой, антихрист, там руу явбал таарна гэдэг байсан. Өөрийгөө маш сайн мэддэг юм шиг харагдах ч бусад хүн асуудлыг нь хэлж өгөх юм уу, засаж, харьцвал огтхон ч хүлээн авалгүй, бүр эсэргүүцэж, дургүйцэж, уур хүрмээр, эрүүл ухаангүй аашилж, уйлж, зөв буруугийн талаар маргалдаж, бусдыг хэвийн цуглаж, үүргээ гүйцэтгэх боломжгүй болтол нь үймүүлж, чуулганы амьдрал, чуулганы ажлыг ноцтой үймүүлсэн. Урьд нь би үнэнийг ойлгоогүй, ялган таниагүй байсан учраас Шэйлагийн гаднах зан авирт мэхлэгдэж, бүр Шэйлаг үнэнийг эрж хайдаг гэж бодсон. Би ямар мунгинуу, мунхаг байгаа вэ! Сүүлд нь л би Шэйла асуудлаа шийдвэрлэж, байдлаа засахаар үнэнийг эрж хайсандаа биш, харин хэн нэгэнд гомдлоо гаргаж, хэн нэгнээр өөрийгөө тайтгаруулж, зовлонгоо намжаахад туслуулах гэсэндээ өөрийнхөө байдлын талаар ярьдаг байсныг ухаарсан. Хэчнээн олон хүнд сэтгэлээ нээсэн ч Шэйла байнга л үймүүлж байсан. Хэрэв түүнийг халаагүй, байдлыг нь задлан шинжлээгүй бол би түүнийг ялган танихгүй, хүлээцтэй, тэвчээртэйгээр Шэйлаг эгч мэт үзэж, бүр өөрийн мэдэлгүй түүнд хууртах байсан байх. Тэгэхэд л би Бурханы үгээр хүмүүсийг харах хэчнээн чухлыг ухаарсан.

Хожим нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, Шэйлагийн сэдэл, хууран мэхлэхдээ ашигласан аргыг нь бага зэрэг ялган таньсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн үнэнийг хайрладаг эсэхийг яаж ялган таньж болох вэ? Нэг талаар, тэр хүн Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө мэдэж чаддаг эсэхийг, өөрийгөө эргэцүүлж, үнэхээр харамсаж чаддаг эсэхийг харах ёстой. Нөгөө талаар, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэхийг нь харах ёстой. Хэрэв тэр хүн үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг бол үнэнийг хайрладаг, Бурханы ажилд дуулгавартай байж чаддаг хүн юм. Хэрэв ‘Би бүх үнэнийг ойлгодог ч хэрэгжүүлж чаддаггүй’ гэж зарим хүний хэлдэгчлэн гагцхүү үнэнийг хүлээн зөвшөөрдөг ч огт хүлээн авч, хэрэгжүүлдэггүй бол үнэнийг хайрладаг хүн биш болохыг энэ нь баталдаг. Зарим хүн Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг, өөрсдөө завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөг, бас гэмшиж, шинэ хүн болоход бэлэн гэж хэлдэг ч дараа нь огт өөрчлөгддөггүй. Үг, үйлдэл нь урьдын хэвээр байдаг. Өөрсдийгөө мэдэх талаар ярих нь онигоо ярих юм уу уриа лоозон хашхирах мэт л байдаг. Тэд ердөө ч зүрх сэтгэлийнхээ гүнээс өөрсдийгөө эргэцүүлж, мэддэггүй, хамгийн гол нь тэдэнд харамссан хандлага байдаггүй. Тэр ч бүү хэл үнэхээр өөрсдийгөө эргэцүүлэхийн тулд завхралынхаа талаар зүгээр л сэтгэлээ нээдэггүй. Харин хэлбэрдэж, оромдсон байдлаар өөрсдийгөө мэддэг дүр эсгэдэг. Тэд бол өөрсдийгөө үнэхээр мэддэг, үнэнийг хүлээн авдаг хүмүүс биш. Ийм хүмүүс өөрсдийгөө мэдэх талаар ярихдаа хэлбэрдэж, зүсээ хувиргаж, залилж, хуурамч сүнслэг байдлыг харуулдаг. Зарим хүн ов мэхтэй байдаг бөгөөд бусад хүн өөрсдийгөө мэдэх талаар нөхөрлөхийг хараад, ‘Бүх хүн өөрсдийнхөө ов мэхийг илэн далангүй ярьж, задлан шинжилдэг. Би юм хэлэхгүй бол хүмүүс намайг өөрийгөө мэддэггүй гэж бодно. Тэгэхээр заавал оромдох хэрэгтэй!’ гэж боддог. Дараа нь тэд өөрсдийнхөө ов мэхийг маш ноцтой гэж тодорхойлж, хэтрүүлэн тайлбарладаг бөгөөд өөрийгөө маш гүн гүнзгий мэддэг юм шиг харагддаг. Сонссон хүн бүр л тэднийг өөрсдийгөө үнэхээр мэддэг гэж бодох учраас атаархан харж, энэ нь тэдэнд алдар хүндтэй болсон мэт, гэрэлт цагаригаар хүрээлүүлсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Хэлбэрдэлт, дүр эсгэлт, заль мэхээр олж авсан өөрийгөө мэдэх энэ арга ухаан нь бусдыг бүрэн төөрөлдүүлдэг. Ингэх үед тэдний мөс чанар амар тайван байж чадах уу? Энэ нь илт хууран мэхлэлт бус уу? Хэрэв хүмүүс өөрсдийгөө мэдэх талаар зөвхөн хоосон үг ярьдаг бол тэр мэдлэг хэчнээн сүртэй, сайхан юм шиг байлаа ч тэд урьдын адил ямар ч өөрчлөлтгүйгээр завхарсан зан чанараа харуулсаар байх болно. Энэ нь өөрийгөө үнэхээр мэдэж байгаа хэрэг биш. Хэрэв хүмүүс зориуд ийм маягаар дүр эсгэж, хууран мэхэлж чаддаг бол үнэнийг огт хүлээн авдаггүй, яг л шүтлэггүй хүмүүстэй адил болохыг энэ нь баталдаг. Ийм маягаар өөрийгөө мэдэх талаар ярьснаараа тэд зөвхөн чиг хандлагыг дагаж, хүн бүрийн сэтгэлд нийцэх зүйлийг л хэлж байгаа хэрэг юм. Тэдний өөрсдийгөө мэдэж, задлан шинжлэх нь хууран мэхлэлт бус уу? Энэ өөрийгөө жинхэнээсээ мэдэж буй хэрэг мөн үү? Яасан ч биш. Учир нь тэд чин сэтгэлээсээ илэн далангүй ярьж, задлан шинжилдэггүй бөгөөд хэлбэрдэхийн тулд л хуурамч, овжин аргаар өөрсдийгөө мэдэх талаар бага зэрэг ярьдаг. Бүр ноцтой нь бусдаар бишрүүлж, атаархуулахын тулд тэд өөрийгөө мэдэх талаар ярьж байхдаа зориуд сүржигнэн асуудлаа улам ноцтой харагдуулдаг, өөрөөр хэлбэл тэдний илэн далангүй ярианд хувийн санаархал, зорилго нь холилдож байдаг. Ингэхдээ тэд буруугаа мэдэрдэггүй, дүр үзүүлж, заль гаргасны дараа мөс чанар нь тавгүйтдэггүй, Бурханы эсрэг тэрсэлж, хууран мэхэлснийхээ дараа юу ч мэдэрдэггүй, Бурханд залбиран алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Ийм хүмүүс хатуу сэтгэлтэй биш үү? Буруугаа мэдэрдэггүй бол тэд харамсаж чадах уу? Жинхэнээсээ харамсдаггүй хүн махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Жинхэнээсээ харамсдаггүй хүн үнэхээр гэмшиж чадах уу? Мэдээж чадахгүй. Харамсдаг ч үгүй юм бол өөрийгөө мэдэх талаар ярих нь утгагүй биш үү? Ердөө л дүр эсгэлт, заль мэх бус уу?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Өөрийгөө мэдэх нь үнэнийг эрэлхийлэхэд тустай). Шэйла өөрийнхөө байдлын талаар бусдад ярих дуртай, цуглаан дээр Бурханы үгийг ашиглан өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө сүрхий нэр томъёогоор тодорхойлж, гаднаас нь харахад өөрийгөө маш сайн мэддэг, дээд зэргээр харамсаж, өөрийгөө үзэн яддаг юм шиг байсан ч энэ нь бүгд зүгээр л бусдын өмнө тавьсан жүжиг, үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэддэг гэж бодогдуулах гэсэн хууран мэхлэлт байсан. Өөрийгөө мэддэг гэдэг нь бусдыг мэхэлж, төөрөлдүүлж, өөрийгөө зоригтойгоор илчилж байна гэж бусдад бодогдуулах гэсэн арга нь байсан, тэгснээр хүмүүс түүнийг ялган таньж чадахгүй төдийгүй, асар их хүндлэх байсан. Бас Шэйла завхрал харуулах бүрдээ антихристийн тухай Бурханы илчлэлийг хэрэглэн өөрийгөө тодорхойлж, өөрийгөө алдар нэр, байр суурь эрж хайж, антихристийн замаар алхдаг, байр суурийн төлөөх хүсэл нь өөрийнх нь амьдралыг эзэмдсэн, гэмшихгүй бол энэ хүсэл нь өөрийг нь хөнөөнө гэдэг байсан. Гэтэл нөхцөл байдал алдар нэр, байр сууринд нь заналхийлмэгц хуучин хэвдээ ордог байсан учраас өөрийнхөө байдлын талаар олон жил нөхөрлөсөн ч ямар ч өөрчлөлт гаргаагүй. Удирдагч нар асуудлыг нь хэлж өгч, олон удаа нөхөрлөсөн ч Шэйла сонсоогүй, огтхон ч өөрчлөгдөөгүй. Бүр эсэргүүцэж, зогсоо зайгүй маргаж, хуурамч шалтаг тоочдог байсан. Бусад хүн эгогоо хойш тавьж, үнэнийг эрж хайж чаддагийг харах үедээ давуу талаас нь суралцахын оронд тэднийг зүгээр л уг чанар сайтай төрсөн, Бурхан өөрт нт сайн уг чанар өгөөгүй болохоор үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, дандаа бусдыг сэрддэг гэж бодсон. Сатанлаг зан чанараа жигшихийн оронд Бурханыг буруутгаж, зэмлэж, зөвт байгаагүй гэсэн. Шэйла чөтгөрийн мөн чанартай, үнэхээр утгагүй, эрүүл ухаангүй гэдгийг энэ нь харуулсан. Бурханы үгийн илчлэл байгаагүй бол би Шэйлаг үнэнийг эрж хайгч шиг үзэх байлаа.

Хожим нь нэг цуглааны үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг харсан. “Үнэнд хайртай хүмүүс л Бурханы гэрт харьяалагддаг; гагцхүү тэд л жинхэнэ ах эгч нар мөн. Үргэлж цуглаанд явдаг бүх хүнийг ах эгч нар мөн гэж чи бодож байна уу? Тийм байх албагүй. Ямар хүмүүс ах эгч биш вэ? (Үнэнээс залхаж, үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс.) Үнэнийг хүлээн авдаггүй, үнэнээс залхдаг хүмүүс бол бүгд ёрын муу хүмүүс. Тэд бол мөс чанаргүй, эрүүл ухаангүй хүмүүс. Тэдний хэнийг ч Бурхан аврахгүй. Энэ хүмүүс хүн чанаргүй, ажлаа цалгардуулдаг, увайгүй авирладаг. Тэд сатанлаг гүн ухаанаар амьдарч, ов мэхтэй арга хэрэглэн бусдыг ашиглаж, аргалж, хуурдаг. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, гагцхүү ерөөл хүртэхийн тулд л Бурханы гэрт шургалдаг. Бид яагаад тэднийг үл итгэгч гэдэг вэ? Учир нь тэд үнэнээс залхдаг, үнэнийг хүлээн авдаггүй. Үнэнийг нөхөрлөнгүүт тэд сонирхохоо больж, үүнээс залхаж, энэ талаар сонсож тэвчдэггүй бөгөөд үүнийг уйтгартай гэж бодон, байж сууж чаддаггүй. Тэд бол гарцаагүй үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм. Чи юу ч хийлээ гэсэн, тэднийг ах эгч гэж үзэх ёсгүй… Хэрэв тэд үнэнийг сонирхдоггүй бол яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Тэгээд тэд юугаар амьдардаг юм бэ? Мэдээж тэд Сатаны гүн ухаанаар амьдарч, үргэлж л овсгоотой, зальжин байдаг. Тэдэнд хэвийн хүн чанарын амьдрал байдаггүй. Тэд Бурханд огт залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, харин хүний арга, мэх, амьдралын гүн ухааныг ашиглан бүх зүйлийг зохицуулдаг—энэ нь ядаргаатай, зовлонтой амьдрахад хүргэдэг… Үнэнийг хайрладаггүй хүмүүс үнэндээ Бурханд итгэдэггүй. Үнэнийг огт хүлээн авч чаддаггүй хүмүүсийг ах, эгч гэж дуудаж болохгүй. Үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс л ах, эгч юм. Тэгвэл үнэнийг хайрладаггүй хүмүүс хэн бэ? Тэд бол үл итгэгчид. Үнэнийг огт хүлээн авдаггүй хүмүүс үнэнээс залхаж, үнэнийг хаясан байдаг. Илүү тодорхой хэлбэл тэд бүгдээрээ чуулганд шургалсан үл итгэгчид. Хэрэв тэд элдэв янзын ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж, саад учруулж чаддаг бол Сатаны зарц нар юм. Тэднийг зайлуулж, таягдан хаях ёстой. Тэдэнд ах, эгч шиг хандаж болохгүй. Тэдэнд хайр харуулсан хэн бүхэн туйлын мунхаг, мэдлэггүй юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгээс миний ойлгосноор, жинхэнэ ах, эгч нар бол үнэнийг хайрладаг, хүлээн авч чаддаг хүмүүс юм. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагаддаг, үнэнийг хэрэгжүүлсэн гэрчлэлтэй, магадгүй өөрийгөө мэдэх талаар цэцэн үг хэлж чадахгүй ч үнэнийг хайрлаж, Бурханы үгийг ойлгосныхоо хэрээр хэрэгжүүлдэг. Хэдий тэд гэм буруу үйлдэж, завхрал харуулж, заримдаа сөрөг болдог ч үнэнийг эрж хайдаг учраас засалт, харьцалт туулах юм уу бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ үүнийг Бурханаас хүлээн авч, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж чаддаг, асуудлаа таньж мэдэх үедээ алгуурхан засаж, сайжруулж чаддаг. Ийм л хүмүүс бол жинхэнэ ах, эгч нар. Үнэнийг хүлээн авдаггүй, бүр жигшдэг хүмүүсийн хувьд тэднийг ах, эгч гэж дуудаж болохгүй. Хүн чанар муутай, чуулганы ажилд саад болдог элдэв янзын ёрын мууг үйлддэг бол тэд муу үйлдэгчид, антихристүүд, ах, эгч гэж дуудуулахад бүр ч тохирохгүй. Тэд чуулганд үлдлээ ч гэсэн ердөө Бурханы гэрт шургалсан хуурамч итгэгчид юм. Бурханд хэр удаан итгэх нь хамаагүй эцэстээ Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдана. Гаднаас нь харахад Шэйла ноцтой ёрын мууг үйлдээгүй ч хийсэн бүхэн нь хүмүүсийн бодол санааг үймүүлж, үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж, цаг үргэлж л ийм байсан. Бусад хүн яаж ч түүнтэй нөхөрлөж, дэмжсэн бай, өчүүхэн ч өөрчлөгдөөгүй, бүр мэтгэлцэж, маргаж, эрүүл ухаангүй аашилсан. Шэйла үнэнийг огт хүлээн аваагүй, үнэнээс залхдаг уг чанартайг энэ нь харуулсан. Шэйла эгч нарын маань нэг биш, харин диаволын төрлийнх. Урьд нь би үнэний энэ талыг ойлгоогүй, ялган таньдаггүй байлаа. Бурханд итгэж, Бурханы нэрийг хүлээн зөвшөөрсөн л бол тэдэнд ах, эгч шиг хандах ёстой гэж бодоод, тэднийг сохроор өрөвдөж, хүлцэж, мунхгаар сайхан сэтгэл гаргаж, ялган танихгүйгээр тусалж дэмжсэн. Үр дүнд нь маш их хичээл зүтгэл минь талаар болсон. Би үнэхээр мунхаг, мунгинуу байжээ.

Одоо Шэйла тусгаарлагдсан болохоор би Бурхан хэчнээн зөвт болохыг харлаа. Үнэнийг эрж хайдаггүй, эрүүл ухаангүй аашилдаг хүмүүс чуулганд хөлөө олж чадахгүй, эцэстээ Бурханаар илчлэгдэнэ. Бас би Бурханы сайн санаа зорилгыг ойлгож авсан. Бурхан надад сургамж авах нөхцөл байдлыг зохицуулж өгсөн. Би энийг ашиглаж эхлэх ёстой. Цаашдаа би үнэнд бүр ч их цаг зав, эрч хүчээ зориулж, Бурханы үгээр юмыг харж, хийх ёстой.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих