Хуурамч удирдагчийг мэдээлэх нь: Хувийн тэмцэл

2022-01-21

Ли Жэнь, Хятад

Түрүү жилийн наймдугаар сард үүргээс чөлөөлөгдсөний минь дараа намайг өөр чуулган руу шилжүүлсэн юм. Тэндхийн хамгийн анхны цуглаан дээр Лян ах нэг цаг хоцорч ирэхийг би анзаарсан. Чуулганы удирдагч Тань эгч ч бас тэнд байсан. “Лян ахыг хайхрамжгүй, үүргээ биелүүлэхдээ хүссэнээ хийдэг, цуглаан дээр үргэлж хоцорч ирдэг гэж ах эгч нарын ярьж байхыг сонссон. Өнөөдрийн цуглаанд ах үнэхээр их хоцорсон болохоор Тань эгч түүнтэй энэ асуудлаар нь нөхөрлөх хэрэгтэй” гэж бодлоо. Гэхдээ эгч үүнд огт хайхрамжгүй хандаж, юу ч хэлсэнгүй. Цуглааны үеэр өөр нэг ах мөнгөнд ямар их хүлэгдэж байгаагаа ярьсан бөгөөд нэлээд гутарсан харагдаж байлаа. Цөөн хэдэн ах эгч бид Бурханы зарим үгийг олж, тэдгээрийгээ өөрсдийн ойлголт, туршлагатай холбосон боловч чуулганы удирдагч Тань эгч ямар ч нөхөрлөл хуваалцаагүй. Эгч ямар ч хариуцлага үүрэхгүй, харин хэний ч асуудалд туслахгүй хэлбэрдэж байсан. Би эгчид энэ талаар хэлэхийг хүссэн ч энэ миний тэндэх эхний цуглаан болохоор нөхцөл байдлыг томоор харж чадахгүй байгаа байх, тиймээс жаахан харзнах хэрэгтэй гэж бодсон юм. Дараагийн цөөн хэдэн цуглаан дээр яг адилхан зүйл болохыг хараад би мэл гайхсан. Заримдаа эгч Бурханы зарим үгийг уншсаны дараа цуглааныг бушуухан дуусгаад, нөхөрлөлд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй байсан. Удирдагчийн үүргийн гол хэсэг бол ах эгч нарыг Бурханы үгийн тухай нөхөрлөлөөр залж чиглүүлснээр үнэнийг ойлгуулж, Бурханы үгийн бодит байдал руу оруулах гэж би бодож байсан. Гэтэл Тань эгч санаачилгыг гартаа аван нөхөрлөдөггүй байсны дээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлээгүй. Энэ чинь үүргээ хөсөрдүүлж байгаа хэрэг бус уу? Ингээд байвал хүн бүрийн амийн оролтыг хойшлуулна гэдгийг би мэдэж байсан. Би юм хэлэхийг хүссэн ч эгч хүлээн авахгүй байх, намайг биеэ тоосон зантай, үүрэгтээ бүтэлгүйтсэнийхээ дараа бусдыг хэрэгт хошуу дүрж явахаар, өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй гэж хэлэх байх гэж айсан. Ингэж бодоод би үүнийг зүгээр л мартаж, өөртөө төвлөрөхөөр шийдсэн.

Сарын дараа би редакторын багт орохоор болж, дахиад хоёр өөр бүлгийн цуглаанд хуваарилагдлаа. Тэр цуглааны гишүүд Бурханы үгийн тухай нөхөрлөх юм уу хувийн туршлагынхаа талаар ярихад ч төвлөрдөггүй болохыг олж мэдээд би их гайхсан. Заримдаа тэд зүгээр л аар саар юм ярьдаг байсан. Чуулганы амьдралын чанар нь тухайн чуулганыг удирдаж байгаа хүнээс шууд хамааралтай, хэрэв тийм байдал үргэлжлээд байвал ах эгч нарын амийн оролтод хохирол учрах болохоор би энэ талаар Тань эгчтэй ярилцсан. Эгч үүнийг эрс эсэргүүцэж, бүр чуулганы амьдралын чанар бол ах эгч нарын асуудал гэж зүтгэсэн. Эгч өөрийгөө эргэцүүлэхгүй, бүх хариуцлагыг чуулганы бусад гишүүдэд тохож байгаа тухай би бодсон. Чуулганы удирдагч мөртөө үнэнийг хүлээн авахгүй, ах эгч нарын зөвлөгөөг сонсохгүй, чуулганы амьдралын ачааг ч үүрэхгүй байсан. Тэгээд яаж үнэнийг ойлгоход, эсвэл үнэн-бодит байдал руу ороход бусдыг удирдаж чадах юм бэ? Тэгвэл ах эгч нарт л хор учруулах болно. Би эгчтэй энэ талаар дахиад ярилцах хэрэгтэй юм шиг санагдсан ч яг нэг юм хэлэх гэж байснаа миний санаа зовж эхэлсэн. Өнгөрсөн удаа эгч үүнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй бүр аашилж байсан. Үгээ давтаж хэллээ гээд ямар хэрэг байх вэ дээ? Эгч чуулганы удирдагч болохоор дахиад ярилцвал намайг хэр хэмжээнээсээ хэтэрч байна гэж хэлээд надад өширхөж мэднэ. Би амаа хамхих хэрэгтэй гэж бодсон юм. Ингэх нь надад онцгүй санагдаж байсан ч эцэст нь би юу ч хэлэхгүй байхаар шийдсэн. Хэдэн өдрийн дараа Тань эгч надад цуглаан дээр ах эгч нартай харьцсан гэдгээ хэлж, тэдэнтэй хэрхэн харьцсанаа маш тод томруунаар дүрслэн тайлбарлалаа. Үүнийг сонсоод би мэл гайхсан—эгч яагаад ингэж өөрийгөө ухамсарладаггүй байна аа? Эгч чуулганы удирдагчийн хувьд хариуцлагагүй, хайхрамжгүй байснаас болж чуулганы амьдрал дэг журамгүй болсон. Үүнд яаж бусдыг буруутгаж чадав аа? Үнэний тухай огт нөхөрлөхгүйгээр хүмүүсийг зөвхөн засаж, харьцах нь юуг ч шийдвэрлэхгүй. Би эгчид асуудлуудыг нь дурдахыг хүссэн ч ямар их дургүйцэж байгааг нь хараад сайнаар хүлээж авахгүй байх гэж бодсон. Би үүргээсээ дөнгөж халагдчихаад байгаа болохоор эгчийн асуудлуудыг дурдах ямар эрхтэй билээ? Дээр нь бас бид байнга нэг нэгэнтэйгээ таарч байдаг болохоор эгч гомдчихвол надад чуулганд байхад хүндрэлтэй болно. Тэгээд надад үүрэг өгөхөөс татгалзвал авралын боломжоо алдана гэж айсан юм. Би юу ч хэлэхгүй байж, харин дуугүйхэн ажлаа хийн, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлэхээр шийдсэн.

Хожим нь би сайн мэдээний багийн цуглаанд очиход тэд Тань эгч сайн мэдээний ажлыг хариуцдаг байхдаа тэдэнтэй нэлээд хугацаанд цуглаан ч хийгээгүй гэдгийг хэлж байсан. Бас шинэ итгэгчдийн асуудлыг зохицуулж чадаагүйгээс болоод зарим шинэ итгэгч цуглаанд оролцохоо больсон гэж хэлсэн. Би: “Сайн мэдээний ажил маш чухал, гэтэл Тань эгч тэдний асуудал дээр хяналт тавих, эсвэл тэдгээрийг зохицуулах зүйл юу ч хийхгүй байна. Энэ үнэхээр хариуцлагагүй хэрэг! Ямар ч усалгаа, хангалт авахгүй байсан болохоор шинэ итгэгчид бууж өгсөнд Тань эгч шууд холбоотой” гэж бодоод, энэ үнэхээр ноцтой асуудал тул эгчтэй заавал нүүр тулан ярилцах ёстой гэж санагдсан. Хоёр хоногийн дараа би Тань эгчтэй уулзаж, сайн мэдээний багийн асуудлыг ярьсан ч эгч бүгдийг нь ах эгч нарын нуруун дээр тохоод, ямар ч хариуцлага үүрэхгүй шинжтэй байсан. Чуулганы удирдагчийн хувиар бодитой асуудлуудыг шийдвэрлэх юу ч хийхгүй байснаараа үүргээ гүйцэтгэхгүй байна, энэ нь Бурханы гэрийн ажилд хор учруулж, ах эгч нарт гай болно гэж би бас хэлсэн. Гэхдээ эгч зүгээр л урвагар царайлаад, үг хэлэхээс татгалзсан. Эгч бодитой ажил хийхгүй, үүрэгтээ ачаа үүрэхгүй, үнэнийг огт хүлээн авахгүй байсан. Энэ нь хуурамч удирдагч гэдгийг нь илтгэж байгаа, би дээд түвшний удирдагчид мэдээлж, эгчийг аль болох хурдан халуулах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ би тээнэгэлзсэн. Хэрвээ би нөхцөл байдлыг мэдээлтэл эгч олоод мэдчихвэл өөрийг нь зориуд буруутгаж, өөртэй нь санаатайгаар зөрчилдөж байна гэхгүй гэж үү? Халагдчихвал тийм ч муугүй байх боловч халагдахгүй бол би зүгээр л эгчийг гомдоох бус уу? Тэгвэл чуулганд байхад надад маш хэцүү болох болно. Хэрэв эгч намайг гэр лүү минь буцаагаад, би үүргээ гүйцэтгэж чадахгүй бол аврагдах боломжоо алдана гэсэн үг. Тэгвэл итгэлийн бүх он жилүүд минь талаар өнгөрөх бус уу? Тэгээд би эгчийн асуудлыг мэдээлэх тухай мартаж, тухайн үед өөрт оногдсон үүргээ л биелүүлэхээр шийдсэн юм. Гэхдээ ингэж шийдсэний дараа надад үнэхээр эвгүй санагдсан. Тань эгч хуурамч удирдагч гэдгийг мэдэж байсан ч би үүнийг өөртөө хадгалсан. Энэ бол Бурханы гэрийн ажлыг хамгаалж байгаа хэрэг биш. Үүн дээр үнэхээр зөрчилдөж байсан болохоор би Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь, би Тань эгчийн асуудлуудыг харсан, Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд эгчийг мэдээлэхийг хүсэж байгаа ч зарим зүйлд санаа зовж байна. Эгчийг гомдоод, надад уураа гаргах байх гэж айж байна. Эдгээр харанхуйн хүчийг ялан дийлж, үнэнийг хэрэгжүүлэхэд намайг залж чиглүүлээч” гэж залбирсан. Дараа нь би Бурханы үгийг уншлагын видеог үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Удирдагч юм уу ажилчны хийдэг зүйл зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож ч болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. ‘Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!’ гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү? Тэгэхээр чи хорлогдвол тэр нь зүй ёсны хэрэг биш үү? Бурхан чамайг хорлогдоход хүргэсэн үү? Чи үүнийг өөр дээрээ авчирсан. Чи антихристийг удирдагчаа болгож, түүнд ах эгч мэт хандсан—энэ нь чиний буруу юм. Антихристэд хүн ямар хандлагаар хандах ёстой вэ? Түүнийг ил болгож, түүний эсрэг тэмцэх ёстой. Ганцаараа ингэж чадахгүй бол олуулаа нэгдээд, түүнийг мэдээлэх ёстой. Дээд түвшний тодорхой удирдагч, ажилчин антихристийн замаар алхаж, ах эгч нарыг зовоож, бодитой ажил хийлгүй, байр суурийн ашиг тусад шунаж байгааг олж илрүүлмэгцээ зарим хүн тэдгээр антихристийг халуулах өргөдөлд гарын үсэг зурсан. Энэ хүмүүс гайхалтай зүйл хийсэн! Зарим хүн үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй болж, мөн Сатанд хянуулах ч үгүй, хууртах ч үгүй байгааг энэ нь харуулдаг. Түүнчлэн антихристүүд болон хуурамч удирдагчид чуулганд ноёлох байр суурь эзэлдэггүй, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэн төрхөө хэт илэрхий харуулж зүрхэлдэггүй гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв өөрсдийгөө үнэхээр илчилбэл тэднийг хянаж, илрүүлж, голох хүмүүс бий(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Үүнийг уншаад сэтгэл үнэхээр цэлмэсэн. Чуулган дахь хуурамч удирдагчийг олж мэдэх үедээ бид алхам бүрдээ тэдэнд бөхөлзөж, хүлэгдээд байж болохгүй, харин босож зогсоод тэднийг дээд түвшний удирдагч нарт мэдээлэх хэрэгтэй. Энэ бол Бурханы хүсэл. Тань эгч бодитой ажил хийдэггүй, хуурамч удирдагч гэдгийг мэдэж байсан ч буруу өнцгөөс нь харж байснаасаа болоод би эгчийн асуудлуудын тухай ярьж зүрхлээгүй. Намайг үүрэг авах эсэхийг шийдэх эрх удирдагчид байдаг, хэрэв би түүнийг гомдоовол үүргээсээ халагдаж, аврагдахгүй байх гэж бодсон. Гэтэл үнэн хэрэгтээ Бурханы гэрт үнэн болон Бурхан Өөрөө л засагладаг. Би үүрэг авах эсэх, аврагдах эсэхийг Бурхан шийддэг, ямар ч удирдагч хүн үүнийг шийдэхгүй. Бүр хуурамч удирдагч чуулганыг хэсэг хугацаанд хяналтдаа авч, намайг нухчин дарлаа ч тэр нь түр зуурынх байх болно. Бурхан бүгдийг хардаг, Ариун Сүнс бүгдийг илчлэх болохоор эрт орой хэзээ нэгэн цагт хуурамч удирдагч болон антихристүүд илчлэгдэх болно. Би Бурханы зөвт зан чанарыг ойлгодоггүй, бусдыг гомдоохоос айдаг хэр нь Бурханд халдахаас айхгүй байснаа ухаарсан юм. Зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байгаагүй. Би ямар төрлийн итгэгч байж вэ? Би өөрийнхөө ямар тэнэгийг харсан. Би удирдагч биш болохоор надад түүнийг шүүх эрх байхгүй, хүмүүс намайг өөрийгөө л хичээх хэрэгтэй гэх болно гэж бодсоор байсан. Энэ бол зөв өнцгөөс харахгүй байгаа хэрэг. Би халагдаж, сүнслэг үйл ажиллагаа хийн өөрийгөө эргэцүүлэхээр болох эсвэл үүрэг авах эсэх нь хамаагүй, Бурханы гэрийн гишүүний хувьд хэрэв би Бурханы гэр дэх хуурамч удирдагчийг олж илрүүлбэл тэднийг мэдээлэх нь миний хариуцлага, үүрэг даалгавар. Энэ бол Бурханы гэрийн ажлыг хамгаалж буй хэрэг бөгөөд эерэг зүйл. Энэ нь бас ах эгч нарын амийг хариуцаж байгаа хэрэг, харин хэр хэмжээнээсээ хальж, бусдын хэрэгт хошуу дүрж байгаа биш, ялангуяа биеэ тоож, өөрийгөө өөгүйд тооцож байгаа хэрэг биш. Энэ талаар би өмнө нь ямар утгагүй санаа бодолтой байснаа харсан.

Үүнийг ухаарсан нь намайг хуурамч удирдагчийг илчлэхээс яагаад тэгж их айж байснаа эргэцүүлэхэд хүргэсэн. Асуудлын жинхэнэ үндэс нь юу байсан бэ? Эрж хайж байхдаа би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илэрхийллийг харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэлийг харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, өөдгүй байдаг.) Аминч байдал нь нэг илрэл, өөдгүй байдал ч мөн адил. Үүнээс гадна, тэдний хийдэг зүйлээс юу харагддаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй… Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа юу ч хэлдэггүй, тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл л байдаг; үнэн тэдний амь болоогүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хулчгар, ойлгомжгүй ярьдаг, юм ойлгодоггүй, хэлж зүрхэлдэггүй гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна гэсэн үг. Нэг нь зальхай зан чанар. ‘Би үнэнийг хэлбэл надад ямар ашигтай вэ? Үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид яаж эвтэй байх билээ?’ хэмээн чи эхлээд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ… Үнэндээ юу бодож байгаагаа чи хэзээ ч хэлдэггүй. Уураг тархи чинь бүгдийг нь оюун санаандаа урьдаас хянан засварлах ёстой байдаг. Ярьж байгаа юм бүхэн чинь худал, баримттай нийцдэггүй, бүгд өөрийгөө өмгөөлсөн, өөрт чинь ашигтай худал үг юм. Зарим хүн хууртдаг нь чамд хангалттай байдаг: Үг, үйлдлээрээ чи зорилгодоо хүрсэн. Энэ нь зүрх сэтгэлд чинь байгаа зүйл, чиний зан чанар. Чи сатанлаг зан чанартаа бүрэн захирагддаг. Хэлж, хийж байгаа зүйлээ хянаж чаддаггүй. Хүссэн ч гэсэн үнэнийг хэлж, үнэндээ юу бодож байгаагаа хэлж чадахгүй; хүссэн ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж чадахгүй; хүссэн ч гэсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй. Хэлж, хийж, хэрэгжүүлж байгаа юм бүхэн чинь худал бөгөөд чи салан назгай, хааш яаш байдаг. Сатанлаг зан чанартаа бүрэн дөнгөлөгдөж, захирагддаг чинь илэрхий байна. Чи үнэнийг хүлээн авч, үнэнийг эрмэлзэхийг хүсэж магадгүй ч энэ чиний шийдэх хэрэг биш: Чи ердөө л завхарсан махан биеийн гар хөлөөс цаашгүй, чи Сатаны багаж хэрэгсэл болсон бөгөөд сатанлаг зан чанарынхаа хэлсэн бүхнийг хэлж, хийдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). “Чи хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, тэр ч бүү хэл, үнэнийг хэрэгжүүлдэггүй. Зүгээр л залбирч, зоригоо чангалж, амлалт өгч, тангараг өргөсөөр байдаг. Тэгээд энэ бүхнээс юу гарав? Чи бялдууч хэвээр байгаа; хэнийг ч уурлуулдаггүй, бас хэнийг ч гомдоодоггүй. Хэрэг явдал чамд хамаагүй бол чи зайгаа барьж, ‘Надад ямар ч хамаагүй зүйлийн талаар би юу ч хэлэхгүй, юу ч байсан ялгаагүй. Аливаа зүйл миний ашиг сонирхол, бардам зан, аминч үзэлд хор учруулбал би алинд нь ч анхаарал хандуулалгүй, бүгдэд нь болгоомжтой хандана; би яаран хөдлөх ёсгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг, би тийм ч тэнэг биш!’ гэж боддог. Хорон муу, зальтай, хатуу ширүүн, үнэнийг жигшдэг завхарсан зан чанартаа чи бүрэн захирагддаг. Тэдгээр нь чамайг сүйртэл хянаж, чиний хувьд сармагчны хааны сармагчны хааны алтан цагаригийг зүүхээс ч илүү тэсэхүйеэ бэрх болсон. Завхарсан зан чанартаа захирагдаж амьдрах үнэхээр ядаргаатай, шаналгаатай байдаг!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Хуурамч удирдагчийг илчлэхээс айж байгаа нь “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул”, “Өөрийгөө хамгаалахын тулд дуугүй байж, зэмлэлээс хэлтрэхээр л эрж хай”, мөн “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” зэрэг сатаны гүн ухааны дагуу амьдарч байгаагаас улбаатай болохыг ойлгоход Бурханы үг надад тусалсан. Эдгээр сатанлаг хор миний уг чанарын нэг хэсэг болсон болохоор би Бурханы гэрийг бодолгүй үргэлж өөрийн ашиг сонирхлыг хамгаалахаар оролдож байж. Би улам жигшүүртэй, аминч, зальхай болсон байсан. Тань эгчийг бодитой ажил хийдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй, хуурамч удирдагч болохыг би тодорхой харсан. Эгчийн зан авир чуулганы ажил болон ах эгч нарын амийн оролтод аль хэдийн ноцтой нөлөөлсөн болохоор би үүнийг илчлэх ёстой байсан ч эгчийг гомдоочихвол түүний зүгээс ирэх ширүүн эсэргүүцэлтэй тулах вий, үүргээ гүйцэтгэх боломжоо алдах вий гэж айсандаа эгчийг мэдээлж зүрхлээгүй. Би өөрийн нэр төр, ирээдүйн хүрэх газрыг хамгаалахыг хүссэн болохоор гараа хумхин сууж, хуурамч удирдагчийг нүдээ анин өнгөрөөгөөд чуулганы ажил болон ах эгч нарын амийн оролтод хохирол учрахыг харж байсан. Би Сатаны талд зогсож, чуулганы ажлыг үймүүлж байсан хуурамч удирдагчийн аяыг нь дагаж, далдалж байж. Би Сатаны хороор амьдарч, өөрийгөө л хамгаалж байсан, Бурханд огтхон ч үнэнч биш, мөс чанар, эрүүл ухаангүй байж, Сатаны боол байсан, бас хүний төрхийг огтхон амьдран харуулж байгаагүй. Би өөрийгөө ямар аминч, зальхай, ёрын муу уг чанартай болохоо харсан. Энэ бүхнийг тодорхой ойлгосны дараа Бурханд үнэхээр өртэй санагдаж, ямар аминчхан, ухамсаргүй байснаа үзэн ядаж, Тань эгчийг даруйхан мэдээлээд, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулахаа болихыг хүссэн. Тэгээд би дээд түвшний удирдагчид Тань эгчийн бүх асуудлыг хэлсэн, гэхдээ хэдэн өдөр өнгөрсөн ч нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсан талаар би олж сонсоогүй болохоор сэтгэл минь түгшсэн юм. Хэрэв энэ хуурамч удирдагчийг даруй халахгүй бол Бурханы гэрийн ажлыг саатуулж мэдэх учраас юу болж байгааг асуухаар дахин бичих талаар бодсон ч хэрэв энэ асуудлын талаар дахин хэлбэл тэр удирдагч намайг хэт олон хэрэгт оролцдог гэж бодож магадгүй. Нэгэнт хийх ёстойгоо хийж, хариуцлагаа биелүүлсэн болохоор цаашид санаа зоволтгүй байх гэж бодсон. Гэхдээ энэ бодол намайг түгшээсээр би тэр шөнө огт унтаж чадаагүй.

Нэг өглөө Бурханы үгээс энийг уншсан юм: “Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг ‘үхлийг булшлах’ гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй ‘жижиг ялаанууд’ тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар шийдэгддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үгээс би, Бурханы зан чанар ариун, зөвт, халдахыг хүлцдэггүй болохыг харсан. Бурхан хуурамч удирдагч болон антихристэд чуулганы ажилд саад хийж, ах эгч нарын амийн оролтыг саатуулахыг ч зөвшөөрдөггүй. Хуурамч удирдагч болон антихрист гарч ирэх үед үнэнийг хэрэгжүүлдэггүй, чуулганы ашиг сонирхлыг хамгаалдаггүй хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Тэд үнэнийг ойлгодог мөртөө хэрэгжүүлдэггүй, харин ч өөрсдийнхөө ашиг сонирхлыг л боддог. Тэд үнэхээр заль мэхтэй хүмүүс тул гэмшихээс татгалзах юм бол таягдан хаягдана. Тань эгч хуурамч удирдагч гэдгийг би харсан, тэгээд түүний дээрх удирдагч хангалттай хурдан арга хэмжээ авахгүй байгаа тул үргэлжлүүлэн хэлж, эцсийг нь үзэх хэрэгтэй байсан ч би зүгээр л өөрийгөө хамгаалж, надад биечлэн нөлөөлөхгүй байгаа юм бүхнийг үл тоохыг хүссэн. Хуурамч удирдагчийг мэдээлэхийн оронд чуулган дотор цадиггүй аашилж, чуулганы ажилд саад хийхийг нь зөвшөөрч байсан. Тэгэх нь Сатаны талд зогсож, хуурамч удирдагчийн хорон муу явдалд оролцож буй хэрэг. Би ямар нэг аймшигтай зүйл хийсэн мэт харагдахгүй байсан ч асуудал тулгарахад үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалахгүй бол эцэст нь би зөвхөн таягдан хаягдана. Үүнийг ухаарах үедээ Тань эгчийг эртхэн мэдээлээгүйдээ би жинхэнээсээ гэмшсэн, өөрийн хувийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, чуулганы ажлыг үргэлжлүүлэн эрсдэлд оруулахыг хуурамч удирдагчид зөвшөөрөх ёсгүй. Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншсан: “Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?). Бурханы үг надад урагшлах замыг харуулсан. Итгэгч болохын хувьд бид Бурханы шаардлагын дагуу үйлдэж, Түүний шинжилтийг хүлээн авах ёстой. Хувийн сэдэл маань зөв биш гэдгийг харах үедээ бид өөрсдийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Бурханы хүсэл. Дээд түвшний удирдагч Тань эгчийн асуудлыг шийдвэрлэхгүй удаасан, хэдий би цаад шалтгааныг нь мэдэхгүй байсан ч энэ нь хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, үнэн-зарчмыг баримтлах эсэхийг минь харах туршилт байсан юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд би үүнийг үргэлжлүүлэн ил болгож, Тань эгчийг мэдээлэх ёстой байсан. Тиймээс би дээд түвшний удирдагчид нөхцөл байдлыг дахин дурдаж, хуурамч удирдагчийг халаагүйгээс болж учрах аюултай үр дагавруудыг цохон тэмдэглэсэн. Удирдагч хариу өгч, сүүлийн цөөн хэдэн өдөр яаралтай зохицуулах жаахан ажилтай байлаа, гэхдээ зарчмын дагуу Тань эгчийг даруйхан хална гэж хэлсэн. Энэ хариуг хараад би үнэхээр их тайвширч, амар амгаланг олох ганц арга бол үнэнийг хэрэгжүүлэх юм байна гэдгийг сурч авсан.

Тань эгч удалгүй үүргээсээ чөлөөлөгдөж, чуулганы ажлыг хариуцаж ажиллахаар өөр удирдагч сонгогдсон юм. Хэсэг хугацааны дараа чуулганы амьдрал буцаад хэвийн болж, бидний бүх ажил хүчээ авч эхэлсэн. Юмс ингэж эргэсэнд би үнэхээр баяртай байсан ч өөрийгөө бага зэрэг буруутгаж, харамсаж байсан юм. Хуурамч удирдагчийг анзаарсныхаа дараа үнэнийг хэрэгжүүлж, түүнийг тэр дор нь мэдээлэлгүй, зөвхөн хувийн ашиг сонирхлынхоо тухай л бодсон. Миний гаргасан аминч, зальхай, сатанлаг зан чанар Бурханы гэрийн ажилд нөлөөлсөн. Сатанлаг зан чанараар амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь үнэн хэрэгтээ мууг үйлдэж байгаа хэрэг, энэ бүхнийг Бурхан яллаж, жигшдэг. Би бас Бурханы ажил ямар ухаалаг болохыг харсан, чуулган дахь энэ хуурамч удирдагчийг харснаар ялган таньж чаддаг болсон. Мөн хуурамч удирдагчийн Бурханы сонгосон хүмүүст үзүүлж болох асар их хор хөнөөл болон тэднийг халах нь Бурханы зөвт зан чанарын илэрхийлэл болохыг туулж мэдэрсэн. Цаашлаад энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн хамгаалалт, аврал. Бурханы гэрт Христ болон үнэн ноёрхдог, ямар ч хүн шийдвэр гаргадаггүй болохыг харсан. Хүн ямар ч өндөр албан тушаалд байсан гэсэн, хэрэв үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шаардсан зүйлийг хийхгүй л бол Бурханы гэрт байр сууриа бататгаж хэзээ ч чадахгүй. Тэд эцэст нь таягдан хаягдана. Зөвхөн Бурханы үгийг хэрэгжүүлж, аливааг зарчмын дагуу үйлдэх нь Бурханы хүсэлд нийцдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэн төрх минь илчлэгдсэн

Испани, Жижиг Энэ явдал энэ оны эхээр намайг чуулганы удирдагч байх үед, сайн мэдээний багийн удирдагч Ван эгч өөр чуулган руу шилжих үед...

Messenger дээр бидэнтэй холбоо барих